2007 оны 4 сарын 26-нд Дээрхийн гэгээнтэн Далай Лам Хавайгаас Сан Франциско хотноо заларч 4 өдрийн айлчлалаа эхэллээ. Сан Хозэ хотын Кёто хийдээс Далай Ламын айлчлалыг зохион байгуулж, 4 сарын 27, 28-ны өдрүүдэд Сан Франциско хотын захиргааны дэргэдэх Билл Грахамын (рок хөгжмийн од) нэрэмжит Хотын хурлын зааланд (Civic Auditorium) дорнын алдарт эрдэмтэн Нагаржунайн "Ертөнцөөс гэтэлснийг (Бурхан багшийг) магтахуй оршвой", Шарын шашиныг үүсгэн байгуулагч Богд Зонхивын "Шүтэн барилдлахуйн магтаал" сургаалын тайлбарыг Далай Багш айлтгав. Энэ айлтгалыг 5 хэл дээр явуулсан ба монгол хэлний орчуулагчаар Манзшур хийдийн лам С.Даваапүрэв ажиллаж, Далай Багшийн сургаалийг чойрын гүн ухааны тайлбараар бидэнд хүргэлээ. Бурхан Багшийн дөрвөн үнэний сургаалийг Нагаржунай, Богд Зонхив нарын дээдэс хэрхэн тайлбарлан магтсаныг энэхүү айлтгалаар дэлгэрэнгүй сонслоо. Уг арга хэмжээг зохион байгуулагчид тасалбарын үнийг хэтэрхий өндөр тогтоосон учир Далай Багшийн айлтгалд 10 гаруйхан монголчууд оролцов. Манзшур хийдийн лам Даваапүрэв, Алтантэтим, Гандан хийдийн лам Алтар-Очир, Батхуяг, Дашчойлон хийдийн лам Гомбодорж нар Далай Багшийн номыг хөгжөөх хуврагуудын сэнтийд залрав. Далай Багшийн айлдвараас орсон орлого, зарлагыг хаалтын өмнө олон нийтэд танилцуулдаг журамтай. Энэ удаад хоёр өдрийн номонд 5000 орчим тасалбар 150$, 250$-ooр зарж, нийт 985,000$ ашиг олсон байна. Хурлын зардалд 800,000$-ыг урдчилсан байдлаар зарсан ба түүн дээр уг зарлагын 15 хувийн тип 100,000$, хамгаалалт үйлчилгээнд зарсан 140,000$-ыг хасвал 35,000$-ын өртэй болжээ. Дээр нь хандивлагчдаас орсон мөнгө 155,000$ орчим болж, түүнээс 35,000$-oo хасахад цэвэр ашиг 120,000$ хавьцаа болж гэнэ. Нэмэлт зардлаа энэ мөнгөнөөсөө бас хасах гэнэ. Тэгвэл бараг юм үлдэхгүй байх талтай. Oлсон ашгийнхаа 1/3-ийг Кёто хийдийг Сан Хозэ-д байгуулахад, 1/3-ийг Төвдийн олон нийтийн байгууллагуудад, 1/3-ийг Далай Ламд өргөнө гэнэ. Тэгэхээр энэ нүсэр ажлыг тус хийд зохиогоод 40,000$ олно, эсвэл нэмэлт зардуулд гараад ирвэл түүнээс бага орлого олох юм нь байна. Үүнийг тунгааж үзвэл хэдий чинээ том арга хэмжээ зохионо, төдий чинээ олон хүн оролцож ашигаас хангалттай хүртдэг ажээ. Энэ бол Америкийн нийгэмд тогтсон аливаа зүйлийг хэт бизнес болгодгийн нэгэн бодит жишээ юм. Уг арга хэмжээ Далай Ламд эдийн засгийн өчүүхэн ашиггүй ба зөвхөн Бурханы шашины номнолыг бусдад хүргэж буян үйлдэж байгаа гэсэн утгаараа оюун санааны хувьд ач тустай юм.
2007 оны 4 сарын 29-нд төвдүүд дангаараа уулзалт зохиож, Далай Ламын айтгалыг хатуухан үгээр сонсоно гэж найдаж байсан боловч Дээрхийн гэгээнтэн тэдэнд зөвхөн Бурханы номын мөн чанарыг айлдтгажээ. Монголчуудтай хамт орохоор нарийн ширийн юм аа илт айлдаж чаддаггүй гэж бодож байсан тэдний хардалт талаар болсон байна. Далай Ламын уулзалтыг дан монголчууддаа хийлгэх боломж байсан хэдийч нэгэнт ойр ойрхон Далай Ламын уулзалт хийсэн, хоёрт ажлын хажуугаар нүсэр их ажил болох, гуравт зарим хүмүүсийн хэл ам, хий хоосон хардалтаас эмээx зэргээс болоод нэг их хүчилсэнгүй. Бид бас хаана хэний нутагт ямаршуухан амьдарч байгаагаа ухамсарлан бодох хэрэгтэй. Нэг жишээ хэлэхэд дээрх 5 мянган тасалбарыг ТиккетМастер зарахдаа үйлчилгээний хөлсөнд нэг билетнээс 9.25$ авсан байна. Тэгвэл тэд зөвхөн билет зарж өгөөд 46,250$ ашиг олжээ. Гэтэл бид билетээ 5$, 15$, 20$-ын үнээр борлуулж, байрны зардалдаа өгөөд үлдсэнийг Далай Ламд өргөөд, Төвдийн цөллөгийн засгийн газар "Кашиг"-аас тасалбарыг нь авч түмэнд таниулсан ч элдэв үгээр муу хэлэх монгол хүн гарч байсан. Бид хөрөнгөтний нийгэмд амьдарч, алхам тутамд зардал мөнгө гарч байгааг ойлговол ойлгохоор болсон улс л даа. Энэ өдрийн үдээс хойшийн арга хэмжээг Хималайн сангаас зохион байгуулж, Далай Багшаар 1.5 цагийн сэтгэлд хоногшсон сайхан яриа хийлгэлээ. 10 мянган хүнд 50 долларын билетийг (дээр нь мэдээж ТиккетМастерийн үйлчилгээний хөлс 9.25$ нэмэгдэнэ) хэдхэн цагийн дотор борлуулсан энэ нэр хүндтэй сангийнхан уг арга хэмжээг их сайн бэлтгэлтэй зохион байгуулжээ. Тус сангийн дэд тэргүүн Тэнзэн Норбу (алдарт уулчин Тэнзэн Норгайн хүү) нээн үг хэлээд Хималайн сангийн 25 жилийн үйл ажиллагаад товч танилцуулав. Энх тайвны тухай барууны сонгодог ая тоглосны дараа тус сангийн тэргүүн Ричард Блам (Монгол улсын өргөмжит консул) Хималайг давахдаа зовж зүдэрсэн төвдүүдэд хэрхэн тусалснаа, түүний эхнэр сенатор Дайна Файнштэйн Далай Ламыг хэрхэн лоббидож Конгрессийн алтан медаль авахуулах болснoo тодорхой яриад Далай Ламыг тайзнаа урилаа. Далай Багш олон нийтэд хандан инээмсгэлэн мэндэлсээр тайзны нүүрэн эгнээнд ирэхэд нэгэн үл бүтэх этгээд дайрч ямар нэгэн юм шидсэнийг бие хамгаалагч нь шүүрч авав. Харааж зүхсэн түүнийг хамгаалалтынхан хэдхэн хормын дотор аваад гарсан ч Далай Лам нэлээд сандрав. "-Энэ бол алим байлаа, дотор нь бөмбөг байхгүйг би мэдэж байсан юм. Тэр хүн одоо энд байхгүй нь тоогүй еэ" хэмээн Далай Багш айлдсан юм. Хэдэн хором Дээрхийн гэгээнтэн санаа алдан ихэд эвгүй байснаа айлдвартаа орлоо. Эхлээд хүний сэтгэлийн хувирал, дараагаар нь энх тайван, нинж сэтгэлийн тухай дэлгэрэнгүй айлдав. Айлтгалын төгсгөл хүртэл өмнө болсон явдлын тухай мартахгүй байсан болов уу, төгсгөлийн асуултанд тун ширүүн хариулж, Хятадын Төвдийн талаар явуулж байгаа бодлогыг эрс шүүмжлэв. Урд өмнө Далай Багш ийм ширүүн айлтгал хийж байсангүйд би ч бас гайхлаа. Төгсгөлд нь нийтээрээ босч Төвдийн төрийн дууллыг сонсоод Далай багшийг үдлээ. Далай Багшийн айлтгалыг хoжим нэг завандаа та бүхэнд хүргэхийн ерөөл тавъя.
2007.4.30

2 comments:
хүмүүсийн сэтгэл оюун нь хэтэрхий харанхуй болохоор сайн үйл, жинхэнэ ариун дээд сэтгэл,явдал мөрд итгэж чаддаггүй, өөрийнхөөрөө савныхаа хэмжээгээр тайлбарлаад байдаг юм билээ,тийм хэл ам, хий хоосон хардалт
амьдралын турш л сорилт, хатуужил,уриа дуудлага болон тосох биздээ, чин сэтгэлээсээ бусдын төлөө гэсэн буяны зөв зам үйлд хичээж байгаа гэдгийг тань ойлгох хүмүүс улам улам олширч, хүмүүсийн сэтгэлд гэгээ гэрэл гийх болтугай!!!
"Тэр хүн одоо энэ байхгүй нь тоогүй еэ" - хайр нигүүлсэл, өрөөлийн төлөө зовнисон дээдийн дээд сэтгэл, молхи миний монгол хэл мохоодож байна.
Post a Comment