His Holiness the Dalai Lama teaching, Veteran Memorial Coliseum, May 2-4, 2006
Veteran Memorial Coliseum, Madiscon, Wisconsin
His Holiness the Dalai Lama's public talk, Kohl Center, May 4, 2006
His Holiness and Tibetan National Anthem, Madison Masonic Center, May 5, 2007
Tibetan National Flag, Madison City Hall, May 2-5, 2007
Висконсины их сургуулийн чөлөөнд гарсан профессор, Деер Парк дахь Бурханы шашины төвийн тэргүүн, гэвш Лхүндэв Собагийн урилгаар 2007 оны 5 сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Дээрхийн гэгээнтэн Далай багш Висконсин мужийн Мадисон хотноо залрав. Далай багшийн гавжийн дамжаа барих шалгалтыг авч байсан Лхүндэв Соба анх монгол гэвш Ванжилийн урилгаар АНУ-д ирж байжээ. Тэрээр Деер Парк дахь Бурханы шашины төвөө 1975 онд байгуулж, 1979 онд Далай багшийг залж, Америкт анх удаа Дүйнхoрын ван тавиулжээ. Далай багштай өнө удаан жил шадарласан гэвш Соба дэлхийд алдартай, нас өндөр болсон өвгөн лам ба монголчуудад их элэгтэй нэгэн билээ. Далай багшийн Төвдийн сoёлын төвийн удирдах зөвлөлийн хуралд дуудагдсан учир миний бие Мадисонд ирсэн бөгөөд хэдэн өдөр Далай багшийн номын дууг сонсох ховор боломж мөн таарлаа. Богд Зонхивын айлдсан "Ламрим дүйдон" (Бодь мөрийн зарлиг), "Догзод Дүнсэлма" (Ухаараxын зорилгын таниулахуй) номнуудыг Далай багш айлдан ногоон дарь эхийн авшиг тавилаа. Мадисоны Ахмад дайчдын дурсгалын цэнгэлдэх хүрээлэнд эдгээр номыг 3 өдөр айлдсан ба нийт 4 мянга орчим сүсэгтэн олон цугласнаас мянга гаруй нь төвдүүд байлаа. Далай багшийн зарилгаар санхүүгийн орлого зарлагaa зохион багуулагчид олон нийтэд зарлав. Энэхүү арга хэмжээний тасалбараас орсон орлого, хандив нийт 782 мянган доллар цуглаж, 275 мянга долларын зардал гарсан ба үлдэгдэл ашиг 506 мянган долларыг Далай багшид өргөн барилаа. Далай багш арга хэмжээг зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлээд, уг өргөлийн 300 мянган долларыг Деер Парк дахь Бурханы шашины шинэ хийдийн зардалд хандивлаж, үлдсэн 206 мянган долларыг зүүн өмнөд Энэтхэгт шинээр байгуулагдаж буй нэгэн дээд сургуульд өгөх боллоо. "-Энэтхэг орон бол миний амьдарч буй эх орон тул би Энэхтхэгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах нь зүй ёсны хэрэг" хэмээн Дээрхийн гэгээнтэн тайлбар айлдлаа. 12 мянган хүн цугласан Коэл төвд Далай багш "Нинж сэтгэл бол аз жаргалын үндэс" сэдвээр олон нийтэд цаг хагасын айлтгал хийхдээ хүүхэд өсөн хүмүүжихэд эхийн үүрэг асар их, бага насандаа амар тайван өссөн хүн насан туршдаа нинжин сэтгэлтэй зөөлөн байдаг, амар амгалан бол аз жаргалын түлхүүр, амаглан тайван байдал уур хилэнг дарж, орчин тойронд энхийг тогтоодог хэмээн айлдлаа. Дараа өдрийн өглөө Дээрхийн гэгээнтэн 3 мянга 600 гаруй төвдүүдэд тусгай айлтгал хийж, тэдний өргөсөн 100 гаруй мянган долларыг “-Соёлын төвтэй болоорой” гээд буцаагаад барьчихаж байна. Уг уулзалтанд 11 монгол оролцож адис зангиа хүртлээ. Тэндээс Далай багш Питскин фарм дээр зохиосон Чикагогийн төвдийн нийгэмлэгийн хүлээн авалтанд оролцсон ба түүнд 60 орчим монголчууд хамаарч чадлаа. Мадисоны монголчууд цөөхөн ч гэсэн хувь сайтай хүмүүс юм, ихэнх нь Далай багшаас адис авсан даа. Бид нар Удирдах зөвлөлийн хурлаар 10 сарын 23-наас 28-ны хооронд Индиана мужийн Блүүмингтон хотын Ажаа гэгээний тэргүүлдэг Шинэ Күмбум буюу Төвдийн соёлын төвд Далай багшийг залах хөтөлбөрийг баталж, Далай багш болон Төвдийн удирдлагаар зөвшөөрүүллээ. 10 сарын 27-ны өглөө Далай багш монгол төвдүүдэд айлтгал хийнэ. Харин хүн бүрт адис өгөх ямар ч боломжгүй гэсэн шүү.
2007.5.8
No comments:
Post a Comment