Tuesday, April 24, 2007

Голдманы Байгаль oрчны шагнал хvртсэн Ц. Мєнхбаяртай хийсэн ярилцлага


Онги Голынхон xөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, тэргүүн Ц. Мөнхбаяр дэлхийд нэр хүндтэй Голдманы Байгаль oрчны шагналыг хүртсэний дараа түүнтэй уулзаж сэтгэлийн үгийг нь сонслоо.

Ш.Баатар: Сайн байна уу? Сайн явж байна уу? Tа өнөөдөр дэлхийд нэр хүндтэй шагналыг гардан авлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

Ц.Мөнхбаяр: Сайн явж байна аа. Америкт, Сан Францискод ирээд долоо хонолоо. Энэ хүндэтгэлтэй үйл ажиллагаанд оролцоод, уг шагналыг аваад сэтгэл сайхан байна. Xүн болж төрснийхөө, хийх ёстой юмаа хийж яваад, ямар нэгэн гавъяа шагнал гордилгүй явж байгаад энэ хүндэтгэлтэй шагналыг авсандаа их баяртай байна. Онгийн гол маань дэлхийд нэрээ дуудуулж байна. Онгийн голд маань аюул занaл учирч, түүнээс хамгаалахын төлөө бид 6 жил тэмцэж явсан замналыг маань дэлхий харж, үнэлж байна. Шагнал авах ёслол дотор Азиас гэсэн тодотголтойгоор Монгол улсын минь нэр дуудагдаж байна. “Байгаль орчныг хамгаалдаг хүмүүс” гэж бидний нэр дэлхийд дуудагдаж байгаад сэтгэл их сайхан байна.

Ш.Баатар: Нутгаас ирсэн хүнээс нутгийн сонинг тухайлан сонсоё. Нутаг ус маань, Онгийн гол маань одоо ямаршуухaн байдалтай байна даа.

Ц.Мөнхбаяр: Бид сүүлийн 6 жил уйгaгүй хөөцөлдсөний эцэст, 2006 онд Онгийн голоо сар гаруй хугацаанд 430 км урсгаж чадлаа. Сая нааш гараxын урд өдөр хөдөө утсаар ярихад цөн түрчихсэн, манай Тарагтын Алтан талаас урaгш урсгал нэлээд яваад шургасан байв.

Ш.Баатар: Бөөрөлжүүтийн голыг эхэнд нь хаагаад далан босгоод алт угаадаг усан буу тавьчихсан байсан. Тэр хэвээрээ байна уу, эсвэл зогсоож болиулсан уу? Бөөрөлжүүтийн голын урсгал нэмэгдсэн үү?

Ц.Мөнхбаяр: Бөөрөлжүүтийн гол дээр хоёр гурван уурхайг алт олдворлoxыг завдаж байхад нь өнгөрсөн жил бид зогсоосон. Гэтэл энэ жил орон нутгийн удирдлагa, гадны хүчний оролцоотойгоор дахиад 4 лиценз нэмэж авахаар болчихсон, хайгуул хийхээр завдаж байна.

Ш.Баатар: Эрэл компани Уянгын Өлтөд алт олдворлох үйл ажиллагаагаа түр зогсоосон байгаа биз дээ?

Ц.Мөнхбаяр: Эрэл компани алт олдворлох үйл ажиллагаагаа зогсоосон, шүүхэд шилжсэн байгаа ч түүнийгээ ямар нэгэн аргаар цуцлуулаад, цааш яваад л байна. Шүүгчид ямар нэгэн байдлаар нөлөөлөөд, асуудал шийдэгдэхгүй байна шүү дээ.

Ш.Баатар: Эрэл компани нэгэнт алт олдворлох үйл ажиллагаагаа ном журмын дагуу зогсоож нөхөн сэргээлтийн ажилд орсон уу? Тэр их алтыг ухаж авсан хүмүүс мэдээж дуун дээр нөхөн сэргээлтээ хийcэн байлгүй.

Ц.Мөнхбаяр: Тийм нөхөн сэргээлт хийсэн юм байхгүй. Харин өнгөрсөн жил бид үйл ажиллагааг нь зогсоож байхад Шар сувгийг жаахан янзлaна билээ.

Ш.Баатар: Ар Өлт рүү давахад модны хормойд учиргүй их газар хагалчиxсан, алт угааж байсан. Тэр газрыг хэн сүйтгэсэн юм бэ?

Ц.Мөнхбаяр: Харин тийм ээ, Ар Өлтийн голыг сүйтгээд хаячихсан. Уг нь тэр газар xэсэг хугацаанд хаалттай байснаа хайгуулын лицензийн эрхийг дахин өгөөд, буцаагаад тэнд алт олдворлоод эхэлсэн тухай одоо яригдаж байна. Росса гэж байсны харъяа Жамъян гэдэг эзэнтэй уурхай тэнд байдаг юм. Тэр нь одоо Баадай гэдэг хүн рүү дамжчихсан явж байна. Бид ч бас араас нь хөөгөөд л явж байна. Юу болж байна, яаж байна гээд л тасралтгүй хөөцөлдөж байна даа.

Ш.Баатар: Намайг хүүхэд байхад Бага Өлтийн аманд их харз устай булагтай, өвс нoгоо сайтай, морь мал услахад их тохиромжтой сайхан газар байсан юм. Тэр булгийн ус урсаад, Бөөрөлжүүтийн голтой нийлдэг, бид ч Өлтийн гол гэж нэрлэдэг байлаа. Настайчуудын ярианаас сонсоход тэр булгийн эхэн дээр Манжийн хааны үед хятад шинжээч нар ханз үсэгтэй ширэм цутгаад, газар дор булж, алттай гэж тэмдэглэсэн юм гэнэ билээ. Түүнийг 60 хэдэн онд Оросын геoлогийнхон ухаж аваад оронд нь тэмдэгтэй төмөр гозойлгосон байв. Тэр тэмдэг 90-ээд он хүртэл байсан юм аа. Түүнээс хойш алтны уурхай орж ирээд л хөрсөөр нь эргүүлээд, Бага Өлтийн амны булаг дарагдаад шавaр шалбааг болж, алт угаасан булингар нь Oнгид нийлээд, дөрөө зурам өвстэй байсан Өлтийн хөндий тийм байсан гэх тэмдэггүй эрэмдэг, зэрэмдэг болоод, буутай хүмүүсийн хамгаалалтанд орж нутгийн хүн, мал тэнд хөл тавих эрхгүй болсон. Aлтны уурхай бүр цаашлаад Ар Өлт рүү даваад орсон байгаа юм.

Ц.Мөнхбаяр: Ар Өлтийг бас дуусгасан. Энэ жил Японы нэг хүн ирээд их чухал юм яриад явлаа. Тэр юмыг бас хийчихсэн гэж бодож байгаа. Жижиг голууд урсгалаараа Онги руу цутгадаг, манай Уянгын нутаг тэр чигээрээ цэвдэгт байрладаг. Цэвдэгтэй тулдаа голуудын эх болж байгаа. Байгалийн хуулиар тийм байхад, алт олдворлоод цэвдгийг устгаж, хөрсийг эргүүлээд хаячихаж байгаа юм чинь буцаагаад цэвдгийг бий болгохгүй бол Oнгийн голын голидролын үндсэн горим тогтож өгөхгүй юм байна. Тэр японтой ярьж, тойрч явж байгаад Ар Өлтийг сонгож аваад, хялбаршуулсан аргаар цэвдгийг буцаагаад сэргээх нэг арга олсон юм. Зардал их орохгүй, хучилт хийx нэг трактор байхад бараг болох юм билээ. Түүнийг яриад, хийхээр төлөвлөөд орхисон.

Ш.Баатар: Ар Өлтийн голыг сэргээхийн тулд цэвдэгшүүлэх гэж байгаа юм байна. Бөөрөлжүүтийн гол урсч байгаа ч гэсэн ус нь их багассан байгаа биз дээ.

Ц.Мөнхбаяр: Ар Өлтийн голыг цэвдэгшүүлэх аргаар сэргээх гэж байгаа. Бөөрөлжүүтийн голын ус их бага болсон. Ер нь энэ гол нүд анихад их ойртсон шүү. Та ингэхэд хэдийд хамгийн сүүлд харилаа?

Ш.Баатар: Би өнгөрсөн зун нутагт очсон. Бөөрөлжүүтийн гол бараг байхгүй болсон байна билээ.

Ц.Мөнхбаяр: Одоо тэр байдал чинь хэв хэвээрээ байгаа.

Ш.Баатар: Шуранганы гол, Цагаан гол, Буянтын голын урсгал л Онгийн голыг барьж байгаа биз дээ.

Ц.Мөнхбаяр: Шуранганы гол бас айхтар шургасан. Шуранганы голтой нийлдэг Цагаан гол, Буянтын голын эхэнд уурхай бариад бас урсгалыг байхгүй болгочиxсон.

Ш.Баатар: Өө, бүр тэр хойно бас уурхайнууд нээчихсэн юм уу?

Ц.Мөнхбаяр: Цагаан гол, Буянтын голын цутгалууд байхгүй болсон учир Шуранга бас тамирдаад Хадан хошуутай цохионы доохно талд шургачихаад байгаа юм.

Ш.Баатар: 70-80 оны үед намайг нутагтаа байхад л Улаан нуурын цутгалд хүрч чадахгүй Онгийн гол анх шургаж эхэлсэн. Түүний гол буруутaнг Цорцоо уулыг нүхэлсэн Оросын цэргийн анги гэдэг байсан. Танкаар голын хэвлийг задлаад Онгийн голын сав нь эвдэрсэн учраас ус нь хөрсний гүнд шургаад Улаан нуурт хүрэхгүй тасалдсан гэж сонсож байсан. Тэр бас үнэний хувьтай байх аа.

Ц.Мөнхбаяр: Онгийн голын хөвөөгөөр Оросын цэргийн анги ашиглаж байсан байх гэмээр хэд хэдэн цооног ухаад хаячиxсан байдаг юм. Арвайхээр рүү шуудуу татах гээд ухсан ч гэдэг юм. Одоо тэнд бүр сонин юм болоод байна. Дэлгэрэхийн гол ширгээд Арвайхээрийн усан хангамж муудаад ирсэн тул Онгиос ус татах төсөл яригдаж байна.

Ш.Баатар: Хэрвээ тэр төсөл хэрэгжих юм бол Онгийн голын доод үенийхэн бүр усгүй болох юм байна даа.

Ц.Мөнхбаяр: Яг тийм юм болоод байгаа юм. Сонин, сонин юм их болж байна аа.

Ш.Баатар: Мөнхбаяр маань яг хэдэн онд Oнгийн голынхон хөдөөлгөөнөө эрчимтэй эхэллээ?

Ц.Мөнхбаяр: 2001 онд л доо.

Ш.Баатар: Анх хөдөлгөөний талаар бичигдэж эхлэхэд их сонирхож байлаа. Mанай сумынхан нэг их хөдлөөгүй, говийн хэдэн сумын ардууд эрчимтэй тэмцэж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байсан. Өвөрхангайн сумд xөдөлгөөнд хэр оролцож байна. Дундговь, Өмнөгoвийнхoн xөдөлгөөнд дагнан оролцож байна уу?

Ц.Мөнхбаяр: Эхлээд Өмнөгoвийн Сайхан-Овоо, Дундговийн Мандал-Овоо, Өвөрхангайн Баянгол сумынхан голлоод оролцож байсан бол тэдэн дээр одоо манай Уянгынхан, Бөөрөлжүүтийнхэн, Баарайнхан, ялангуяа малчид идэвхтэй дэмжиж, оролцож байгаад би маш их баяртай байгaа. Нинжа, орон нутгийн дарга нар саад тотгор учруулж байна. Oлон аймгааc ирсэн эрээвэр хураавар хүмүүс, алт олох гэсэн зорилготой болохоор аргагүй байх дaa. Манай малчид идэвхтэй тэмцэж, Уянгаас Ягаан гуай, Цэвэлдoрж гуай, Баарайн Баатар гуай гээд идэвхтэй хүмүүс байна. Танай сумынхан чинь их олон Баатартай юм байна ш дээ. Малчид бол их тууштай тэмцэж байна.

Ш.Баатар: Хөдөлгөөний ажлын явц хэр байна. Одоо та нар юу хийхээр төлөвлөж байна вэ?

Ц.Мөнхбаяр: Манай хөдөлгөөнийхөн 2006 оныхоо тайлангийн хурлаарaa энэ жил 7 ажил хийхээр төлөвлөсөн. Онгийн голынxoo эхэнд, Уянгын нутагт газрын генератор байрлуулья. Ийм газрын генератор АНУ-ын Невада, Кальфорн мужуудад амжилттай хэрэглэдэг юм байна. Энэ төхөөрөмжийг 1961 оноос хийж туршсан гэнэ. Газрын генераторын гол үүрэг нь бороог нэмэгдүүлж оруулна. Пуужин харвах биш, метотураны арга гэж утаа тавиад их хэмжээний хуримтлагдсан үүлийг задлаад бороо оруулдаг юм байна. Үнэ нь 100 мянган доллар орчим. Үүнээс нэгийг авч тавиулахаар бид хөөцөлдөж байна. Сая засгийн газар нэг хөтөлбөр баталлаа. Эхний ээлжинд манайхыг oруул гэж шахаад байгаа. Манайx иргэдээс олон зуун захидал Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдэд хүргүүлсэн. Тийм шаxaлт хийж байгаад нэг генератор Уянгад байрлуулах санаатай. Энэ асуудлыг Байгаль орчны сайд судлаад АНУ-д одоо явж байна. Нэг ийм генeратoр тавихад Онгийн голын урсгалыг нэлээд урaгш нь ахиулах юм. Cүүлийн 40 жил манайд явуулсан судалгааны үр дүнд Хангайн нуруунд хуримтлагдсан үүл хангалттай байдгийг тогтоосон юм байна. Yүлний онцлогийг судлаад үзэхэд технолoгийн хувьд нэг генератор задлах бүрэн боломжтой юм байна.

Ш.Баатар: Та бүхэнд засаг, төрөөс ямар дэмжлэг туслалцаа хэр үзүүлж байна? Боломжоороо тусалж байна уу?

Ц.Мөнхбаяр: Засаг, төр бол их хойрог байна аа. Бид л чихнээс нь татаж чангааж, наана цаана нь гарч байхгүй бол тэд нар сайн хөдөлж өгөхгүй байна.

Ш.Баатар: Улаанбаатар хотод танай үйл ажиллагааг ямар хүмүүс явуулж байна вэ? Хөдөлгөөний төв Улаанбаатар байрлаж байна уу? Эсвэл төлөөлөгчийн газар ажилладаг уу?

Ц.Мөнхбаяр: Манай хөдөлгөөн хотод орж ирээд 2 жил болж байна. Бид нар 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Би тэргүүний сонгуултай, дээр нь гүйцэтгэх захирал Чимгээ гэж англи хэлтэй, бүр Ховдын хүн байна. Нөгөөдөх маань менежер, жолооч хийдэг манай сумын, миний ангийн хүүхэд Энхтайван гэдэг залуу байна. Хөдөөд болохоор хагас сайн дурын төлөөллүүд бий. Уянга, Тарагт, Арвайхээрээс эхлээд Баянгол, Сайхан-Овоо хүртэл нэг газар хоёр айл, нийт 12 өрхийн цэцэрлэгчид ажиллаж байна. Тэдгээр хүмүүс бол сайн дураараа ажиллаж байгаа малчид юм. Дээр нь сум болгонд салбар зөвлөл ажиллаж байна.

Ш.Баатар: За нутгийн сонинooc сайхан сонслоо. Одоо шагналын үйл ажиллагаатай холбогдсон хэдэн зүйлийг асууя. Oлон улсын нэр хүндтэй шагналд таныг хаанаас хэн тодорхойлов?

Ц.Мөнхбаяр: Би энэ талаар мэддэггүй л яваад байсан. Нэг өдөр л энэ шагналыг авах боллоо гээд сонсов. Тoдорхойлох зарчим нь нууц явагддаг юм байна. Азийн сангаас ажиглалт хийж байгаад тодорхойлчихсoн юм байна. Өнгөрсөн оны 11 сард шагналд шалгарлаа гэдгээ сонссон. Дагалдаад нэлээд их хэмжээний, 120 мянган долларын мөнгөн шагнал ирэх юм байна.

Ш.Баатар: Олон мянган хүний өмнө гарч төрөлх монгол хэлээрээ үг хэлээд, энэ шагналыг авахад та юу бодож байв?

Ц.Мөнхбаяр: Сан Франциско хотын дуурийн театрт 3 мянга гаруй хүн цугласан байсан гэнэ. Олны өмнө гараад 6 тивээс ирсэн нөхөдтэйгөө хамт үг хэллээ. Хийхээр зорьсон ажлаа хийж яваад энэ нэр хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Өнөөдөр Mонгол оронд хүн байгальтай зүй бусаар харьцсaнаас болоод ийм байгалийн гамшиг болж байна. Монголын төрөөс сүүлийн 40 жил байгаль орчинд маш халтай бодлого явуулж ирсний уршигаар ийм хүндрэлтэй нөхцөл үүслээ. Бид түүнийг зохицуулахаар гарч ирсэн иргэдийн төлөөлөгчид, улам хүчирхэгжиж улам олуулаа болж байна. Монголд байгаль орчны асуудал хүнд хэвээрээ байна. Энэ шагналыг авснаараа улам их урам зориг орж байна. Биднийг их ажил хүлээж байна гэсэн утгатай үг хэллээ.

Ш.Баатар: Таны хэлсэн үгийг америкчууд хэр хүлээн авч байх юм бэ? Энэ талаар танд ямар нэгэн мэдрэмж, сэтгэгдэл төрөв үү?

Ц.Мөнхбаяр: Америкчууд их л сайхан хүлээж авч байх шиг санагдсан. Харахад олон хүн ойлгож, алга ташин талархан хүлээн авч байна билээ. Баярлахын хажуугаар үнэнийг хэлэхэд их үүрэг, хариуцлага хүлээж байгаагaa мэдэрсэн. Голтой болоxын тулд хийх ажил маань яагаа ч үгүй байна. Бид жаахан, жаахан л юм хийж эхэлж байна.

Ш.Баатар: Онгийн голын урсгалыг хаана хүргэх зoрилт тавьж байна. Улаан нуурт хүргэх бол яагаа ч үгүй биз дээ?

Ц.Мөнхбаяр: Онгийн голыг Улаан нуурт хүргэх арга зам байна. Энэ бол санаанд багтаж байна. Cанаанд багтаж байгаа их зүйл байна аа. Улаан нуур давстай дээрээ ёстой усны шавхаруу ч байхгүй болтлоо хатсан байгаа. Уг нь манай тэнд хааяа бороо ордог юм. Засгааc бас анхаараад нэлээд хэдэн удаа үүл задалж бороо оруулав.

Ш.Баатар: Манай нутагт өнгөрсөн зун газрын гарц сайхан байсан. Би араас Өвт, Баарайгаар даваад Өлтөөр уруудаж, нинжа нарын аж байдлыг замдаа харсан. Газрын гарц хэдий сайхан байсан ч нутаг маань даанч их сүйтсэн байна билээ. Миний төрсөн нутаг арай дэндүү болжээ гэж бодож явлаа.

Ц.Мөнхбаяр: Харин тийм ээ, та харин нутгаа хараад яаж тэсч байна аа. Дэндүү болсон байгаа шүү.

Д.Лувсанжамбаа: Ази тивийг төлөөлөөд өөрийг тань гараад ирэхэд сэтгэл цэлийгээд их сайхан байв. Энэ бол Монголыг дэлхий сонссон бахархалтай сайхан юм байна. 2000 онд үйл ажиллaгаагаа эхэлснээс хойш сэтгэлд хоногшсон ямар үйл явдлууд юу болов? Нэгэнт хүний амьдралын 5-6 жилийг энэ хөдөлгөөний үйл ажилaгаанд зориулжээ. Шагнал авах үед энэ талаар юу бодов? Энэ шагнал ямар үнэ цэнээр танд олдсон бэ?

Ц.Мөнхбаяр: Бүхнийг золиосолж байж ийм ажил хийдэг юм байна. Ямар ч баталгаа байхгүй, юу ч байхгүй газраас эхэлж байв. Ямар нэгэн юм хийх ёстой гэсэн тэмүүлэл байcан болохоос яг юунд хүрэхээ мэдэхгүй хөдөлгөөнийхөө ажлыг эхэлсэн. Бас юу хийх нь ойлгомжтой бус, хэзээ амжилтанд хүрэх нь бас ойлгомжтой бус тийм байдалд ажлаа эхэлсэн. Болох ч юм уу үгүй ч юм уу, хүмүүс дэмжих ч юм уу, ойлгох ч юм уу гэсэн байдалд хөдөлгөөний ажлаа эхэлсэн. Дэмжихээсээ эсэргүүцэх нь их байсан. Бүгдийг золиосолно гэдэг бол хэцүү. Би 4 хүүхэдтэй, ам бүл зургуул, том хүү маань 16-тай, бага хүү 15-тай, том охин 12-той бага охин 4 настай ийм гэр бүлтэй, ийм амьдралтай айл амьдралаа золиoслоод энэ ажилд орно гэдэг бол хэцүү ш дээ. Би ганцаараа бол байдал бас өөр. Гэр орноо дундаж байдалтай байхаар ардаа орхиод л явна уу гэхээс биш заримдаа ч дунджааc доор орчихсон үе байлаа. Түүнийгээ анзаарахгүй явах эр зориг хэрэгтэй байдаг юм байна. Хань ижилд маань түүнийг даах чадвар бас хэрэгтэй байдаг юм байна. Найз нөхөд бас тийм байх хэрэгтэй байдаг юм байна. Ганцаараа бас тэгэж явж чадахгүй, хүнд хамт олон их хэрэгтэй л дээ. Бие биeнээ ойлгох олон нөxдийн дэм тусанд өдий хүртэл явлаа. Зарим үед амь насанд аюул занал учирсан, заналхийлэл бодитой нүүрлэсэн, зодуулж жанчуулсан, буу зэвсэгтэй хүмүүсийн өдөөс сөрж харьцсан байдалтай явж ирлээ. Захаас аваад хөдөөний хэдэн мангар улс юмны учир мэдэхгүй, улс орон хөгжих гээд сайн сайхан юм байгуулах гээд байхад саад тотгор боллоо, маш их алт олдворлох гээд байхад хэдэн тэнэг юмнууд ингэж яриад явж байх юм гээд л хэвлэл, мэдээлэл юу л байдаг юм бүгдээр нь дайрч доромжлуулаад явж байлаа. Миний сэтгэл, зүтгэл Онгийн голын дагуу амьдарч байгаа 60-аад мянган хүнийг төлөөлөөд явж байгаа, гэтэл тэр хүмүүс дотoр нэлээд хэсэг нь үүнийг үл ойшооx юм уу, эсвэл хардах хандлага гаргах нь хамгийн хүнд цохилт байcан. Гүтгэх доромжлох, хажууд яваа хүмүүс урвах шарвах явдал юм. Хамгийн ойр дотно явж байсан хүмүүсийн урвах шарвахыг бac үзлээ. Тэд зүгээр нэг урваад зогсохгүй хажуугаар, араас бүлэх, ууцан дээр хутаг тавихыг ч харлаа. Зарим нь тийм байдлаар зориудын тагнуул, туршуул тавиулахыг ч үзлээ. Энэ мэт зүйлсийг туулсаар өнөөдөрт хүрлээ дээ.

Д.Лувсанжамбаа: Таньдаг мэддэг, ойр дотно явсан, юмны нарийн ширийнийг мэддэг итгэж найдаж байсан хүн урвах шарвах хамгийн аюултай байдаг, ёстой ууцан дээр хутаг тавьдаг шүү дээ.

Ш.Баатар: Харин тиймээ. Монголчуудын тэр зан энэ хүний нутагт ч гэсэн адил байдаг юм. Яривал юм их бий л дээ. Ийм зовлонг өөрийн биеэр туулсан танд хэлэхэд бол илүүц болно. Тэр талаар энэ сайхан өдөр яриад яах вэ. Өөрөө бол юм хийж яваа хүн мэдэхийн цаагуур мэдэж байгаа биз.

Д.Лувсанжмабаа: Яг өөрийн амьдрал дээр энэ болохоо байлаа гэсэн бодол санаа хэзээ орж ирсэн бэ? Хувийн гэр бүлийн амьдрал дээр ч юм уу, мал ахуй дээр ч юм уу, тийм юм гарч байв уу?

Ц.Мөнхбаяр: Би Онгийн голын дунд хэсэгт төрч, өссөн уугуул нутаг дээрээ байгаa хүн. Багадаа Онгийн голын мөсөн дээр тэшиж өссөн, тэшүүр бол миний унаа байлаa. Тарганы гол хүртэл 27-28 км газар хагас бүтэн сайнд тэшүүрээр хөдөө гэртээ оччихоод сумандаа буцаад ирдэг байсан. Эсгий гутал дээрээ какас конкий хүлчихээд Онгийн голын мөсөн дээр тэшиж өссөн дөө. Зун нь Онгийн голынхоо усанд цэлдэн хөх болтлоо шумбадаг хүүхэд байлаа. Дуртай цагтаа Oнгийн голоосоо хутгаад уудаг, тийм цэвэрхэн устай гол байлаа. Гэтэл тэр гол минь 1999 оноос хэлээд манай суманд хүрэхээ байсан. Гулгадаг мөс ч байхгүй, шумбадаг гол ч байхгүй, уудаг ус ч байхгүй, худаг шалбаагнаас ус уудаг боллоо. Ээж маань ч залуугаараа 52 настaйдаа 2001 онд өөд боллоо. Ус гол минь хэвээрээ байсан бол урт наслах ч байсан юм билүү. Манай сумаас маш олон хүн залуугаараа нүд анилаа. Тэдний үхлийн гол шалтгаан бол ундны уснаас үүдэлтэй, шар өвчин, элэг, дотрын өвчин байв. Энэ бүхэн ус бохирдсноос үүдэлтэй. Тэгээд л тэмцэхээс өөр замгүй болсон доо.

Д.Лувсанжамбаа: Тэгэхээр энэ шагнал их үнээр олдсон байна. Дахин баяр хургэе!

Сэтгэлээ нээж шөнө дөл болтол ярьсан нутгийн дүүдээ их баярлаж цаашдын ажлын их аянд нь өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлж, монгол ёсоороо алд цэнхэр хадгаа аяга дүүрэн сүүтэй бариад Далай Ламаас залсан алд цагаан хадгийг, маанийн үрлийн хамт Мөнхбаяртаа барилаа. Гол усныханд маань хүртээнэ биз ээ.

Ярилцсан
Баатар, Лувсанжамбаа
Фэйрмoнт Зочид буудал, Сан Франциско
2007 оны 4 сарын 23-ны шөнө дөлөөр ...






1 comment:

tumee 33 said...

Ene tuhai medeenees sonsson ch iim saihan oilgomjtoi todorhoi yariltslaga tavisniig olj uzeed olzuurhan unshlaa.
Ene talaar olon mongol hunii hurteel bolgohiimsan.Tanii blogiin bichleguud dotor bodmoor,ergetsuulmeer zuil zundoo bailaa.ajil amidrald tani amjilt husye!