Friday, June 17, 2011

Tүүхэн зургийн тухайд


Зураг 1.МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, цэргийн алдарт жанжин, маршил Ю.Цэдэнбалын хамт (Зүүн гараас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Намын хорооны дарга Д.Цоодол, сум нэгдлийн дарга,хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Цэдэндорж нар малчны хотхонд. 1964 оны 11-р сард)


Зураг 2. Энэ зургийг 1968 оны 5-р сард Франц улсын нийслэл Парис хотод орших Эйфелийн цамхагийн хоёр давхарын үзвэр үйлчилгээний танхимд авахуулав. Зураг дээр: зүүн гараас Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн дарга П.Цэрэнцоодол, АИХ-ын ажилтан Ядамсүрэн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, маршил Чойбалсангийн охин тухай үед Франц улсад сурч байсан Ч.Сувдаа, Соёлын яамны сайд Сосорбурам, Өвөрхангайн аймгийн Баян-Өндөр сумын Намын хорооны дарга, Улсын бага хурлын гишүүн Д.Цоодол


5 comments:

Soronzon said...

Сонирхолтой сайхан зургууд тавьжээ. Ялангуяа 2 дахь зураг нь.
Түрүүчийн 7 хоногт "Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн "Монголчууд. ХХ зууны эхэнд. Зурагт түүх" гэсэн ном хэвлэн гаргаж нээлтээ хийсэн.
Монголчуудын түүхийг гэрэл зургаар үзүүлсэн нь аятайхан болсон шүү.

Ш. Баатар said...

За баярлалаа. Би зургийн тайлбарыг тасалдсан байхыг сая дахиж заслаа. Тэр зургийн цомгийн номны нээлтийн тухай мэдээ твиттер дээр харсан. Дараа олж үзнэ ээ.

D.Sainbayar said...

Sonirholtoi zurguud baina. Bi bas ter nomiig UB ochinguut avna aa. Baatar ahad nuguu MOGOL-iin nomiig bas udahgui yavuulaya. Deer bi huduu gadaad yavaad tanii duud ugch chadaagui shuu. Ta nom ugch boloh hunii utasiiig nadad emaildeerei. Baatar ahdaa Altan gadas avsand haluun bayar hurgeye! Sainaa, Umnugovios

M. Tuul said...

Tanid bayar hurgie. Altangadas odon avsanyg saya l olj medlee. Tanid ajlyn amjilt husie.

Adil-Od said...

Их сайхан блог байнаа. Нэлээд ухаж төнхлөө. Ганзага хоосон буцсангүй. Би таны нэрийг заавал дурднаа.