Friday, June 3, 2011

Хятад хилээ хаавал Монгол хөгжинө



Манай мэдээллийн хэрэгслэлээр Өвөр Монголд өрнөж байгаа үймээн самууны талаар бараг мэдээлэхгүй байна. Нөгөө Монголын эрх чөлөө, чөлөөт хэвлэл хаана байна? Ардын баатар Бат-үүлээс алдарт нийтлэгч Баабар хүртэлх сэхээтнүүд хаана явна? Газрын гаваар орсон мэт ганц ч үг тэд дуугарахүй байгаад гайхаж байна. Сэтгүүлчид мэдээлэх хүсэлгүйдээ биш цаанаас нь мэдээлүүлэх хүсэлгүй байгаад хэргийн нууц оршино хэмээн би хардаж байна. Арчаагүй энэ айдас хүйдэс нь урд хилээ хаалгавал улаан хоолой давах юмгүй болно гэдэгт байгаа болов уу даа. Хятадууд хохь чинь шүү ходоодтой чинь тооцоо хийнэ шүү гээд манай Хятадад ээлтэй дарга нарыг маань айлгаад байна уу даа. Манай эрх мэдэлтэй эрхмүүд ч багананы цаагуур нүүрээ нуудаг балчир хүүхэд шиг айгаад байна уу даа.

Би хувьдаа Хятад хилээ бушуухан хаагаасай гэж боддог. Монголчуудыг уусгаж сорох бодлоготой Хятад яалаа гэж задгай тавьсан хилээ амархан хаах вэ. Хорин жил бид Хятадын хогийг хурааж байгаль дэлхийгээ цөвтүүллээ, бордоотой ногоог нь идэж хордлоо, хийж чадах ажлаа тэднээр хийлгэж улам залхуу боллоо, цэцэг цэврүү шиг охидоо бузарлуулж цус бохирдлоо, одоо болоо юм биш үү. Хоёр жил бүсээ чангалбал тэсэх байлгүй дээ. Тэр хооронд амьд хүн аргатай гэгчээр гачигдсан бүхнээ монголчууд бид өөрсдөө хийгээд эхэлнэ. Хувийн үйлдвэрлэл хөгжиж байж л монголчууд хөл дээрээ зогсох горьдлого бий болно. Хэрвээ тэгэж чадвал монгол хүн ажилтай болж, монголчууд хөлсөө урсган улаан гараарaa баялгийг бүтээж, монголын ариун хөрсөнд ургасан хүнс тэжээлээ хэрэглэж монгол хүн эрүүлжиж, Монгол орон өнгө жавхаатай өөдөлж дээдлэхийн үүд хаалга нээгдэнэ. Эгэл малчин гэхэд ахуйн хэрэглээгээ өөрөө хангаад мянга мянган жил амьдраад болоод ирсэн шүү дээ. Тэгвэл бидэнд одоо мэдлэг боловсрол, техник технологи бүх л юм байна. Заавал Xятадын гарыг харж хямдыг хайх шаардлагагүй. Хямдыг хайх тутам ухамсраараа ч ахуйгаараа ч улам ядуурна. Цөөхөн монголчууд бид чанартай, эдийн сайныг хэрэглэх боломжтой. Урд хилээ хаах нь монголчуудад олон талаар ашигтай. Ажлын байр буй болж үндэсний үйлдвэрлэл сэргэхээс гадна шороон түмэн хятадуудад уусч хайлахаас нэгэн талаар сэргийлж, тусгаар тогтнолоо хамгаалах бас нэгэн баталгаа болно.

Өнө удаан жил өвгөдөөс уламжилж ирсэн эх нутгийн хөрсөн доорх баялгаа бид ядарч арга барагдлаа, одоо л идэхгүй бол хэзээ идэх вэ гээд вагон вагоноор, тэрэг тэргээр нь урагш хил давуулан зөөж хямд үнээр худалдах шаардлага байна уу? Тэр хямдаар худалдсан ашиг ард түмэнд нялзаж байна уу? Ёстой үгүй байх аа. Хятад нүүрсгүйдээ манайхаас аваад байгаа юм биш. Нөөцөө хав дарж шороон түмэн хятадуудынхаа ирээдүйг бодож манайхаас нүүрс татаж байгаа юм. Нэг ёсондоо би үхэхээр чи түрүүлээд үх гэсэн үгийг тэд хэрэгжүүлж байна. Бид баяндаа нүүрсээ урагш нь өгөөд байгаа юм биш, бидний төр засаг арчаагүйдээ өвөг дээдсийн хэдэн мянганы турш өвлүүлж үлдээсэн хөрөнгийг үрэн таран хийж байна. Монголд хэдxэн хүн баяжаад яах юм бэ. Тэд ямар үхэхээрээ хамаг юмаа аваад хoрвоогоос явах биш. Хатуухан хэлсэн бол уучлаарай. Монголд хуримтлагдсан баялгийг ард түмэндээ зөв зохистой хуваарилж, үр ашигтайгаар хэрэглэж чадвал айл өрх бүр өөдөлж дэвжих боломж бий. Харин ч манайхан байгалийн баялгаа зарлаа гээд өөдөлж дэвжихгүй, улам ядуурч хоосрох нь гарцаагүй. Энэ бол хөгжиж буй олон арван орны амьдрал практик батлагдсан бодит жишээ.

Хэрвээ Монголын төр засаг бодлогоо алсын хараатай зөв боловсруулж, гүйцэтгэх засаглал түүнийг нь бүх шатандаа бодитоор хэрэгжүүлж, хүн ард нь жигдээр хөгжөөд улс түмэн нь хөл дээрээ босоод ирвэл гадна буй монголчууд аяндаа хуйларч дагаад л ирнэ. Чадахгүй бол Туваа нар шиг Mонголоо доромжлоод, чангаасан ч цаашаа хараад нүүр буруулан сууж байх болно. Хүн гэдэг ердөө хуурамч амьтан, дандаа чадалтны өмнө мэхийж байдаг. Монгол үндэстний манлайлагч бол хэнээс ч айж сүрдэхгүй, алтан ургийн хэлэрхий, алаг махны тасархай, халуун цус нэгт хамаатан садангаа хурайлан дуудаx ёстой. Яадаг юм бэ хүн дагаад хөгжил ирнэ биз дээ. Монголын төрийн жолоодогчид урд хилээр сэтэрхий тэвнэ ч гадагш гаргахүй, Хятадын хогноос ширхэгийг ч авахгүй, эх нутагтаа эзэрхэг гүрнүүдийн цөмийн хаягдлыг бүр ч булшлуулахгүй, сөөм газар ч харийнханд түрээслүүлэхгүй, хүн ардынхаа гэрэл ирээдүйн төлөө сэтгэл зүрхнээрээ ажиллах ёстой. Бас шаахайн мөрөөр Монголынхоо алтан шороог тамгалуулахгүйгээ ч мэдэх ёстой. Хэрвээ чадахгүй бол чадвартай хүмүүст орон зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Манай төрийн дээд удирдлагат буй хүмүүст сэтгэл, мэдрэмж, манлайлах чадвар үнэхээр тутаж байна.

Тэрслүү үзлээ тэрлэсэн,

Ш.Баатар


38 comments:

sugarmgl_us said...

tanii bichsen ug sanaa zuv mortloo yagaad hen negend eildeg haragdah geed aigaad bgaa yumuu yagaad bgaa yum.. uuchilaarai ch geh shig, tersluu ug terlsen ene ter geed sonin aguulaga muutai manj ugsuud hereglsen yum, zugeer l helsen neg chigeere l baildaa, tegeed ta ene bichsen zyilee, mongoliin hevlel medeelel bolon oor busad tomoohon niitiig hamarsan website-d (jishee n Orloo.com) taviad undesnii hemjeend baga ch bolov haluun uur savsuulj bolno shu dee.. end taniig meddeg tanidag 2 3n naiz chn unshij baahan hudlaa hoorondoo yarina tegeed l boloo, oor hen ch medehgyi shu dee. ooroos chn garah geed bgaa ter zurh setgel-n huchtei hii chn gadagshaa ooroo sain tsatsagdaj ogohgyi baina ldaa.. uneheer eh ornii toloo bichij niited baga ch bolov sanaa ogvol bas l ene chn dalaid dusal nemer shuu dee.. haytad-n hel hurdan haagdaasa gedeg tanii ene sanaa bodol bol mash zuv ch yum shig bodoh ch yum shig, er n bol mongol hunii bodoj baih bas negen sanaa, ene yagaad baij bolohgyi gej.. tanii sanaag bi bol demjij baina..

Ш. Баатар said...

Сугараа үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Цаашид журмын нөхдөд линкийг дамжуулбал баярлах болно. Би боломжийн хэрээр хүмүүст хүргэхийг хичээе!

Odnoo said...

Sain baina uu? Bi tanii blog-oor uy uy zochildog, japand surdag oyutan baina. Tanii uls undsee gesen sanaag bi deerees meddeg baisan, harin ene udaad zorigtoi sanal devshuulsend talarhaj baina. Negen zuil helehed ta Bat-Uul, Baabar naraas jaahan "yum harsan" utgatai zuil bichsen baina. Minii bodohod ter Baabar gegch bol mongol soyol, mongol ahuig uneneesee uzen yaddag hun shig sanagddiin. Manai turiin tolgoid iimerhuu humuus (Baabar alban tushaaltan bish ch gesen, Altan Gadas geh met sanaa negt nuhdiin demjleg ih) olon baigaa bolhoor l urgelj har hyatadad eeltei bodlogo yavagdaj irsen. Odoo ch gesen yavagdaj baina. Tiimees manai tur undseeree soligdohoos naash baidal saijrahgui gej bodoj baina.
Bas neg zuil, mongol saihan bolohoor ochno gej yarij baigaad tani sanaa niilehgui baina. Ter buh yos ulamjlalaa deedelsen, uls undestniihee erh ashgiig nen turuund anhaardag turtei uls bolgoh humuus ni ta bidnees uur hen ch bish shu dee. Za tegeed huviin blogt tani urilgagui zochilj, olon yum yarisan namaig uuchilna biz. Tanii ajild amjilt husii.

sambuu said...

Болдбаатар
Сайхан санаа байна. Дэмжиж байна.

3dmedee said...

Танд хэлэх тэрслүү үг надад байнаа. Өвөрмонгол ч оросын буриадууд, тув халимаг, хазарчууд нэгэнт ондоошоод эх монголтойгоо нэгдэхээсээ өнгөрсөн гээд Баабар өөрийн нийтлэлдээ нэгэнт хэлсэн шүү дээ. Би тэр хүний ихэнх бичлэгтэй санал нэг байдаг болохоор үнэхээр өвөрмонголчууд надад сонин биш байнаа. Надад монголын зовлон л хэцүү байна. Гудамжаар нэг тэнэмэл монгол хүүхдүүд таны санааг яагаад зовоодоггүй юм бол. Зах дээр тэрэг түрээд гүйж байгаа балчир хүүхдүүд яагаад таныг бас цахим өртөөнийхнийг ер зовоодоггүй юм бол. Америкийн гудамжинд тэнэмэл хүүхэд та харсан уу, шуудайтай ногоо 1 доллараар үүрээд явж байгаа хүүхэд та харсан уу. Транщейнд амьдардаг америк хүүхэд гэж та дуулсан уу. Америк байтугай өөр улс орон ирээдүйгээ ингэж зөнд нь орхидоггүй болохоор Монголын транщейны хүүхдүүдийг гайхаад байгаа хэрэг байхаа. Ахиад хазарчууд авчирч байхаар тэд нарыг асрах байртай болговол яасан юм бэ. Цахим өртөөний залууст ийм чадвар бий гэж найдаж байнаа үнэхээр та өөрөө энд ирээд хараад яагаад манай засгийн газар өвөрмонголын асуудлын талаар дуугүй байгааг ойлгоноо. Өөрийнх нь 2 сая иргэн нийт хүн амынх нь 80 хувь хүнсний хомсдолтой амьдарч байхад юун тэр өвөрмонгол мантай байна энд.

Tsoomo said...

Таньтай олон сэдэв дээр санал нийлдэг боловч үүн дээр бол өөр бодолтой байна. Гал түлэх гээд байшингаа шатаадаггүй гэдэг байх аа

batzaya said...

Bi bol sanal neg baina. Mongol hun mongolooroo baij chadsan tsagt l mongol uls hogjino. Harin ch dutuu helj hariin oyun sanaanuudiig bugdiig n shahaj gargah heregtei. Ardchilal shinjleh uhaan ene ter gesen baruuniihanii hagas dutuu bodson balai bodol bur ch hereggui. Zugeer l sudlaad uz ter bugd chin bidnii ovog deedsiin uhaand butneeree baigaa. Bidnii ovog deedes hezee ch gun uhaanaar dutaj yavaagui. Uhaantai hun daruu gedeg unen ug bidnii ovog deedsiin amidralaas nevt hanhalj baidag. Uguisen bol ochuuhen medsen medlegee business bolgoh geed guih baisan biz. 3medee mash buruu yarij baina. Baabar bol bie hel setgehui setgel yu l baina ter bugdeeree materialjsan hunii shaar gej helehed ch bagadah hun. Setgel materialjihiin tsagt hunii setgel hoshuun hondii huiten boldog yum. Zarim humuusiin setgegdeld hariu ogohod bid oyu uhaanaaraa biye daaj chadaagui tsagt hezeed hodoodnii asuudlaaraa busdad hamaaragdah l bolno. Yalanguya 3medeed helehed. Mongol undesten negdeh heregtei.

xvv said...

Үнэхээр санал нэг байна. Нэг бус удаа энэ талаар өөрийнхөө блогт бичиж байсан боловч ингэж хүнд хүрэхээр бичиж чаддаггүй бас олон хүнд хүрдэггүй байсан л даа.
Энэ 3dmedee энэ тэр гэсэн Баабар мэтээр толгойгоо угаалгасан, эсвэл өөрөө үнэхээр хужаа дотортой нэгэн биз дээ.
Бид хил гааль дээрээ л зөв бодлого, зөв хязгаарлалт, экспорт импортын татварын бодлогоо зохицуулж чадвал хөгжинө. Болдог бол бүүр хаагаад өлсөж байгаад хийдэг болох хэрэгтэй. Тэр цагт л хөгжинө. Тантай санал нэг байна...

Төгөлдөр said...

Аливаа зүйл наанатай цаанатай. 3dmedee -н санаа зөв ч хэт хувиа хичээсэн юм шиг санагдаж байна. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг дээ.

3dmedee said...

Дээр нэг нөхөр намайг хужаа дотортой гэжээ. Бас нэг нь хувиа хичээсэн гэж. Хувиа хичээх ч яахав Чингис богд бие засаад гэрээ гэсэн болохоор улсаа засаад бусдыгаа нутагтаа авчрах ногоон карт хийхэд болохгүй юм байхгүй гэтэл улс чинь өөрийгөө засч чадаагүй байхад юун тэр өвөр монгол. Баабар бид хоёр монголдоо байгаам шүү. Харин баатар ах маань америкт байна. Би одоогийн засгийн газрыг өмөөрч байгаам биш. Гэхдээ гадаадад гарчихаад төрийн шагнал авчихаад ингэж олон улсын бодлого бичиж янз бүрийн хүмүүсийг засгийн эсрэг турхирах нь онцгүй юмаа. Хамаагүй бүгдээрээ нүүр тулж уулзаад монголдоо малаа маллаж ногоогоо тарья. Тэгээд амьдралаа баталгаатай болоод урд хилээ хааяа. Яадгийм. Хувцас энэ тэрээ хойд хөршөөсөө л авна биз. Гэтэл дээр бичсэн хүмүүсээс ингэж чадах хүн байна уу айн?
Тэрний оронд өнчин ядуу хүүхдүүдээ анхааръя гэсэн чинь хужаа дотортой гэжээ. Ямар ч хөгжилтэй улсад гуйлгачин байдаг. Харин хог ухдаг хүүхэд байдаггүй л байхгүй юу.Монголын ирээдүй иргэдийн төлөө хамтаръя гэсэндээ би хужаа гэгдээд байж байна даа Баатар ахаа.

3dmedee said...

Тэгээд монгол үндэстнээ нэгдүүлье залуусаа. Даанч биднийг монгол үндэстнүүд бүгд ядуу байна ш дээ. Тэд тулгаа л тойрч амьдрана. Тулга нь халхууд бид юм. Бид хөл дээрээ тогтож байна тэднийг авчирна. Гэтэл бид ядуугаар барахгүй хятадын хараат болоход тун ойр байна. Яах вэ одоо? Хариулт нь тун энгийн гадаадад байгаа монголчууд бүгд монголдоо ир. Энд ямар ч ажиллах хүч алга. Хужаа нар бүгдийг хийж байна. Хилээ хаачихаар хужаа нар зайлаад өгнө хэн барилга барих юм. Бид л барина. гэтэл нутагтаа байгаа нь малаа ч маллаж чадахгүй ер нь юу ч хийж чадахгүй болохоор гологдоод байна шүү дээ. Хятадууд мал худалдаж хөдөө амьдардаг болсон байна наана чинь. Зайлуулъя тэд нарыг. Тэгтэл чадалтай нь гадаадад гарчихаад тэг ингэ гээд байх юм. Цуг л нэг фронт дээр байлдана шүү. Маргааш онгоцонд суух билетээ авах нэг ч хүн байхгүй дээ та нарын дунд.

Amarbat said...

Хэрэгжүүлэхэд түмэн бэрхшээл учирах нь үнэн боловч гайхалтай сайхан санаа шүү, хэтийн зорилго чиглэл маань үүнд л чиглэх ёстой.

all peopel`s love said...

burhan mini shiruuhen heleltsuuleg bolj bh chin bi germand huuliin chigleleer surdag mongold bolj bgaa zuiliin talaar sonsood mash ih buhimdah ym 3medeetei sanal neg bnaa ongotsnii blet zahialaad shuud eh ornoo geed ochih hun howor bich gesen ene asuultiig uurtuu tawilaa olon olon asuultand hariu ogoh hereg garch bna

Төгөлдөр said...

3dmedee -с асуух нэг зүйл байна. Санаа тань бол Монголоо хөгжүүлэе гэж байх шиг байна. Ямар замаар? Малаа маллаад, хойд хөршөөсөө хувцас царайчлах замаар уу? эсвэл дэлхий нийттэй хөл нийлээд, хөгжингүй орон болох замаар уу? Би бол Монголоо хөгжингүй улс болоод, эрдэмтэй боловсролтой залуучууд аваад явна гэдэгт итгэдэг. Тиймээс ирээдүйд монголоо аваад явах, гадаадад өөрийгөө боловсруулж буй, биеэ засаж буй залуучуудаа өөрийн тань хэлээд байгаа эвгүй нийгэмрүү доош нь татахгүй. Өөрөө "Биеэ засаад гэрээ зас..." гэсэн зүйр үг ашигласан байна, яагаад биеэ засаж буй залуучуудруугаа агсраад байна? Хэлсэнээ буцаж, идсэнээ гулгих муухай.

Od said...

Манай залуучууд ингэж санаа оноогоо уралдуулж байгаа нь сайхан санагдлаа. Бүгдээр хэлэлцвэл буруугүй гэж ... Баатар ах-д баярлалаа, гоё санаа хөндсөн байна. Манайхан зарим нь шууд утгаар нь хүлээж аваад байх шиг байна. Баатар ахын ерөнхий санаа бол хужаа нараас хамаарах хамаарлаа багасгая гэсэн юм байна. Бид дэлхий хөгжилтэй хөл нийлүүлье гэвэл хужаа нартай харьцахаас өөр арга байхгүй, дэлхий даяар хужаа нарын хийсэн хувцасыг өмсөж байна, бид өмсөхгүй өөрсдөө хийнэ гэвэл арай л биш, хужаа нараас авах, сурах юмаа харин ч сайн авах хэрэгтэй, Монгол улс өөрсдийн стандардаа тогтоох нь л чухал, бүх зүйлийг стандардаар шүүгээд ирвэл хүссэн хүсээгүй бидний хамаарал багасна. Мэдээж төрийн бодлого хэрэгтэй. Жишээ нь бид дотоодын бүх материалаараа ашиглаад байшин барина гэвэл бараг л боломжгүй, тэгээд ч одоогийнх шиг үнэтэй байр гарч ирэх нь юу л бол ...
3ДМэдээгийн санаа бол ерөнхийдөө бас зөв л санагдаж байна, эхлээд өөрсдөө хөл дээрээ тогтоё, эдийн засаг, улс төрийн хувьд тогтвортой болъё, ядаж бензинээ өөрсдөө хийдэг болчихоод ӨвөрМонголчуудаа нааш ир гэмээр байна.

M. Tuul said...

Sonirholtoi heleltsuuleg bolj baina. Oorin bodol oortoo zov gegcheer ooroo ooriinhooroo bodoj tungaaj sanaa bodloo helj baih shig baina.

Orloo.com bolon busad medeeeleliin site-uud tsagaa bolohoor bas tegeed niitleh uu. Bugd l aigaad baigaa yum bish uu?

M. Tuul said...

Baatar guain ooriin bichsen niitlelees heseglen avch oruullaa. Zarim neg comment bichsen hun uuniig unshaad neg yum bodno biz ee. "...Вэйлз авхай бодолхийлснээ ингэж хариулжээ. "-Бид нар эх нутгаа алдахдаа Ируслимээс алт мөнгө, эд хогшил юу ч авч гарсангүй. Нэгт, бидний еврeй хүн бүр нэг жижиг номыг авч гарсан ба одоо тэрнийхээ хүчинд амьд явна. Хоёрт, бид олон орон дамжиж бадар барин явахдаа хоорондоо эв нэгдэлтэй байж, хаа явсан газраа бие биенээ татаж тэтгэж явлаа. Гуравт, бид бахархах сайхан түүх дурсамжийг бүтээж чадсан. Энэ бүхэн өдий болтол биднийг тэсч үлдэхэд тусалсан болов уу даа" хэмээн ярьжээ..."

Ш. Баатар said...

Туулд:

Нэлээд олон сайт дээр аваад тавчихсан байна билээ. Зав гарахаараа хүмүүсийн санал онoлыг татаж аваад харж дүн шинжилгээ хийх санаатай байна.

batzaya said...

Bid delhii niittei hol niiluulii gedeg gajig setgelgeeneesee hezee garah yum be. Yadaj tolgoigoo niiluulii gej heleh yostoi yum bish uu. Holoo niiluulcheed tolgoigoo busdaar udirduulaad baih uu. Bidnii setgelgeend ih yum baigaa shuu. Onoogiin bolovsroliin togtoltsoo ardchilal ene terd ergen harah yostoi mash olon asuudluud baigaa. Delhii ter chigeeree ih oorchloltiin omno zogsoj baihad bid busdiin hoinoos hoogood guigeed baihuu?? Ediin zasag mash tom hyamraliin omno baina. Baigal orchinii asuudal ulam bur hund bolj baina tegeed bid yah be ardchilaliin onold suraltssaar baital ardchilal n ch ooroo shiidverleh chadvargui hund asuudluud haalga togshood orood irlee. Bid ehleed oorsdiin tolgoitoi boloh yostoi busuu. Buh huulia gadnii sanhuujilteer hiideg, shuuh zasaglalaa gadnii sanhuujilteer zasuuldag iim oron manaihaar oor baina uu. Bid setgelgeendee mash tom zasvar hiih bolood baigaa yum bish uu??

Тулгаа said...

Ийм тайлбар хийж бна!

http://www.youtube.com/watch?v=vOjzzmRT5Ug

1000 захиа said...

Tanii neg bichleg deer neg hyatad huntei yarisan tuhai gardag. Shar murnuus buh aziud garaltai gej batalsan geed. Unen hudliig n medehgui ch bid nar lav shar murnuus garaltai bish bololtoi. Ene nevtruulgiig uzeerei. Minii bodloor ih sain nevtruuleg bolson baina. "The Incredible Human Journey".

Amraa said...

Busad ruu buruugaa chihdeg muu zan zarim humuust baih yum!

Amraa said...

Hyatad hilee haaval bid hugjih gesen chini yu gesen ug ve?

Hyatadaas bolood ta bid hugjihgui baigaa hereg uu?!

Amraa said...

Teneg nuhruus Suu zalitai daisan ni deer gedeg dee,

Harin ch hyataduudtai bur oirtoh heregtei!

Mongol yaagaad hugjihgui baigaagyin uchir shaltgaanyig olj boloh baih! Uneheer husvel shuu dee?!

Batbayar buyuu Baabaryig sonsoj baihad ogt iluudehgui negen, gehdee
uchir zuggui shutej muteed baih hereggui biz dee?!

Orchin ued sav l hiivel hun shuteed l "burhanchlaad" l
baidag boljee dee...?!

Ter "biyee zasah...,geree zasah...gedeg ni zuv daraalal baih!

Aliv Huvisgalyin mun chanar ni HUNIIG UURCHLUH gedeg?!

Tegehleer TARHI-naasaa ehleh, tarhi terguuniihee "Erh
chuluug" edleh asuudal yum daa?!

Yer ni tegeed "hugjil" gej yu yum be?!

Amraa said...

Mongol Ulsyin "diplomat bodlogo" hoyor hurshteigee
hamtyin uil ajillagaagaa ulam batjuulah, gurav dahi hurshteiguu oirtoh...gesen

Guravdahi hursh...US, EU, Japan, Korea, Australia, Canada...

Tiimees tom gurnuudiin ashig sonirhlyin tseg deer orshih,
"Enh Taivan"- g sahiulah tuushtai bodlogo barimtlah...

Tsumiin zevseggui uls ornuudtai evseldeh, tsumiin erchim huchiig enhiin buteen baiguulaltand ashiglah gesen zarchimtai...!

Amraa said...

Huviin bodol, Izrailtai neleed oirtoh heregtei baigaam daa?!
Dam bish, shuud haritsaatai boloh heregtei!

Amraa said...

Huviin bodol, Izrailitai l dam bish, shuud haritsaatai baimaar baigaam daa, haritsahad ih tuvigtei uls baij medeh l yum gehdee l gaihaltai undesten...?

Amraa said...

Zarim ni MONGOLYIG margaashyin dotor hul deer ni bosgood ireh LIDER haigaad suud bolj baih yum!
Neg l MUNDAG nuhur garch ireed l AVILGALyig neg udriin dotor ustgaj hayaad l ...mongolchuudyig 100% unench shudarga, saihan setgeltei bolgood l...?!
Tsogtoi temtsegch LIDER garch irvel sain l baina!
Gehdee ter hurtel ta bid uursduu duu hooloigoo gargaj dor doroo uragshij baih yostoi bish bil uu, hen negen SHIDTEN genet garch ireed l bugdiig orvongoor ni uurchluh gej yuu baihav dee, UTOPI....

tuya said...

Tuuhendee 40 jil tutamdaa l neg udaa haadag baisan. odoo haah tsag ni dohoj baigaa baihaa. Ihes deedsuud medej baigaa bailgui dee

Ганмөрөн said...

3dmedee-n bichleg mash logic aguulga saitai baina.

Hyatadtai hilee haahiin huvid bol, manai ulsiin exportiin 84.8%-g(2010) Hyatad uls dangaar ezeldeg uchir, haah bolomjgui. Busad ulsuud ruu exportloj boloh ch gesen, Orost gazriin bayalag hereggui, Oros, Hyatad 2-s busad ruu exportlohod zardal undur bolhoor Australia g.m ornoos ihevchlen nuursee, Chili g.m ulsuudaas zesee avdag. Mun, manai ulsiin tsoriin gants gej helj bolohoor dalain garts Tianjin boomt ashiglaj chadahguid hurne. Americaasaa computer, Yaponoosoo mashinaa oruulj irj chadahaa bolino. Za tegeed Hyatadaas importlohgui bol niit heregsteenii 80-aad %-g hangaj chadahguid hurne. Deer humuus bichsen huvtsas,barilgiin materialaas avhuulaad jijig dund uildveriin tonog tuhuurumj g.m
Hilee haachuul erh bish uursduu hiij ehelne gej yarij bna. Tiim tohioldold company hugjihgui, heregegch hohirdog. Hyatadiin hyamd baraatai ursulduj bj sain company garch irne.
Endees zuvhun ediin zasgiin huvid Hyatad manai ulsiin tom hudaldan avagch, bas tom hudaldagch boloh ni haragdaj bna.
Uls tur, Tsereg zevseg, Olon ulsiin hariltsaa, Bus nutgiin togtvortoi baidal geed yariad irhiin bol Hyatadtai hilee haana ene ter gej terseldehguihen shig, undur hugjliinh ni ur shimiig avaad, teglee geed bur nuluund orohguihen shig dundiig barimtlaad yavsan bodlogo ni zuv bh.
Aliin bolgon neg tal ruugaa tuilshrah ve heduulee, zugeer saihan dunduur ni l yavsan deer.
Suuld ni helehed, Tuguldur hugshin 3dmedee-g shuumjlehdee uchir ni oilgogdohgui zuil bichsen bna.

nuutslag001 said...

тийм тийм тийм. монгол мину манжийн дарлалаас оросын түрэмгийлээлд орсон. оросын хяналтнаас бүрэн гарч амжаагүй байтал хятад эзэрхийлж эхэлсэн. тэгэхээр тусгаар тогтнол байгаа гэж өнгө төдийг зааж суух цаг дууссан. бүр мөсөн дуусгах цаг нь ч ирсэн.

Enkhbat Dash said...

@Ганмөрөн Хятадын хямд бараатай ижил нөхцлөөр өрсөлдвөл манай бараанууд хэзээ ч ялж чадахгүй.

Gaga said...
This comment has been removed by the author.
Gaga said...

Sain baina uu. Yeronkhiidoo taalagdaj baina. Bi ertnees neg yum khiikhiig bodood yavaa yum sanaa niilekh er shig baina. Neg tolgoinoos khoyor tolgoi deer gedeg. Sanaa bodloo soliltsvol yamar ve. Yadaj l taniltai khun talyn chinee gedeg shuu dee. batdamba@gmail.com

Eco tourisme said...

Тэгэхээр Хятад хилээ хаахгүй гэсэн үг байх нь ээ.

uunuu said...

Биеэ засаад, гэрээ засч дуусахад хэр их хугацаа орох бол, Монголд өөрчлөлт шинэчлэлтийг эмээ өвөө нар л хийх гэж зүтгэж байна. Бодвол бие болон гэрээ засчихлаа гэж бодож байгаа юм болов уу. Бие болоод гэрээ засаагүй залуучууд яах болж байна, төрийн хэрэг падлийгүй гэжүү, гэтэл гадаад улс орнуудад өрнөдөг өөрчлөлт шинэчлэлтийг оюутнууд л хийдэг шүү дээ. Ерөнхийдөө манай залуучууд хэт ягшмал сэтгэлгээнд баригдаж байна. Ингэж болохгүй, тэгж болохгүй хэт залуу байна гээд л...Бие, гэр, төр засах гэдэгт ямар ч дараалал байх хэрэггүй,зэрэг болдог процесс, цаанаа бол ганц л утга санаатай, Насаараа хүн сургасан эрдэмтэн мэргэд ч суралцаж л байдаг шүүдээ

xacap said...

Сайн байна уу Баатар ах, таныг саяхан монголд ирээд цахим өртөө сургууль дээр өгсөн ярилцлагыг бүгдийг сонссон. Таны ярьж байгаа тэр зүйлүүд маш үнэтэй юм байсан. Та их зөв юм хийсэн байна. Одоо таны энэ бичсэн зүйлүүд үнэхээр үнэтэй. Сугарын хэлсэнээр та арай өргөн массыг хамарсан ийм мэдээлэллийн хэрэгсэлээр өөрийн бодол санаагаа илэрхийлж байвал хэрэгтэй юм шиг санагдах юм. Одоо тань шиг ийм боловсролтой монголоо гэсэн хүмүүс манай оронд яг одоо ус цас шиг л хэрэгтэй байна. Ялангуяа залуучуудад таны мэдлэг, монголоо гэсэн сэтгэл маш их хэрэгтэй

xacap said...

Мөн та нэг ном бичиж байгаа гэсэн тэр номыг би унших юмсан гэж маш их хүсэж байна. Таны номыг гарангуут нь уншина аа