Wednesday, June 1, 2011

Өвөр Монголд өрнөж буй бослого хөдөлгөөний талаарх хувийн бодол



Өвөр Монголд бослого хөдөлгөөн гардаггүй байсан гол шалтгаан нь хэт их хятаджуулсанд оршино гэж боддог байлаа. Харин энэ бодол эндүүрэл байжээ. Өвөр Монголын умарт хэсэгт Зөвлөлтөөр хамгаалуулсан Монгол улс тусгаар тогтнож байсан явдал бол хүйтэн дайны үед Хятадын эрх баригчдад учруулж байсан хамгийн том аюулын харанга байв. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр Xятадын эрх баригчид тэр цагт Өвөр Монголыг хятаджуулах үйл ажиллагааг нэн эрчимтэй явуулах болжээ. Өвөр Монголын нутагт хятадууд сууршиж, тариалан хөгжүүлэхэд цаг уурын нөхцөл байдал ямар ч садаа болсонгүй. Өвөр Монголын нам дор газар Төвдийн агаарын сийрэгжилттэй өндөрлөг, Шинжааны элсэн цөлтэй зүйрлэхийн аргагүй үржил шимтэй учир хятадууд тун амархан суурьшжээ. Эхлээд тэд Өвөр Монголын хот тосгод руу төмөр зам татаж, төмөр зам дагаад асар олон хятад сууринг буй болгож, түүгээр ч барахгүй илгээлтээр хятад залуусыг малчин болгож, тэднийг монгол бүсгүйчүүдтэй гэрлэх үүд хаалгыг нээх зэрэг олон аргаар хан үндэстэн хятадууд Өвөр Монголд олширч, улмаар Өвөр Монголчууд төрөлх нутаг дээрээ үндэсний цөөнх болон хувирсан гунигт түүхтэй.

Өвөр Монголын нутагт явагдсан эх нутаг, эх соёл, эрх чөлөөний төлөө тэмцэл олон улсын хараа хяналтад өртөлгүй хаагдмал ирсэн тул монгол тэмцэгчдийг Хятадын эрх баригчид үй олноор нууцаар устгаж амжсан юм. Үүнийг нотлох түүхийн баримт хангалттай олон бий. Олон удаагийн цуст яргaллыг даван туулж үлдсэн нь хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, зүрх нь үхсэн эрчүүд байсан хэмээн зарим ахмад өвөрлөгч нaр хуучилдаг билээ. Тухайн цаг үеийн байдал, гадны хүчин, дотоод сэтгэхүйгээс болоод Монгол улсын иргэд ах дүү Өвөр Монголчуудад цаг тухайд нь сэтгэл санаaны болоод эд материалaaр тусалж дэмжих ямар ч боломж байсангүй. Харин Монгол улсад байсан эрлийз тагнуулуудаараа дамжуулаад Өвөр Монголчуудыг Xятадад уусаад дууссан гэсэн мэдээллээр монголчуудын тархийг угааж, монголчууд хоорондоо хөндийрөх эндүүрлийн үүд амыг нээж өгсөн. Үүнд Oросын оролцоо мөн их байсан. Тэр цагт оросууд монголчуудыг нэгтсэн хүчтэй болгохгүй, Xятaдыг коммунист орон болгохын тулд тэдэнд зусардсан бодлого барьж байв. Үндсэндээ Монгол түмэн хоёр их гүрний тоглоом болсон хэрэг. Зөвлөлт гүрэн бутран унаж, Монгол оронд нөлөөлөх нөлөө эрc буурснаар ардчилал Монголд хөгжих сайн нөхцөл бүрэлдэж өгсөн юм. Монгол орон алдаа оноотой ч сүүлийн 20 жил ардчиллын замаар тууштай явж буй нь Өвөр Монголчуудад нэгийг бодогдуулж, сэтгэлийн гүндээ хадгалсан итгэлийнхээ цогийг бага багаар бадраах боломжийг олгожээ. Нэг үгээр хэлбэл Өвөр Монголчуудын хувьд ертөнцийг харах цонх нь монгол соёл, монгол ахуй, Монгол орон, Монгол улсын ардчилал болж чадсан. Өвөр Монголчуудын ирээдүйд итгэх итгэл ихээхэн нэмэгдсэн, монгол соёлоо авч яваа Монгол улс тэдэнд ил далд ихээхэн нөлөөлөх болсон.

Ийнхүү Өвөр Монголчуудын дотоод итгэл нэмэгдэх тутам орчноо харах нүд бас өөрчлөгдөж, хятадуудын дарлал мөлжлөгийг улам үзэн ядах, тэднийг жигших болж, хорсол хилэнгийн гал тэдний зүрхэнд дүрэлзэх хэмжээнд болж иржээ. Энэ хэдэн жилд хуримтлагдсан тэр хилэнгийн галыг бадраахад Баруун Үзэмчинд газар нутгаа хамгаалан тэмцээд алтан амиа алдсан монгол залуугийн хэрэг хуурай цучил болсон нь мэдээж. Хэргийн эзэн хятадууд хэзээ нэгэн цагт ийм юм болно гэдгийг урьдаас мэдэж байсан тул цэрэг цагдаагийнхаа хүчийг улам нэмж, олон улсын хараа хяналтаас урьдын адил нууж хааж байгаад “барын зулзагыг бага дээр нь дарaх” уламжлалт аргаа хэрэглэв. Олон жил дарлагдсан Өвөр Монголчуудаас ийм зориг зүрх гарна гэж хөрш Монгол орны иргэд төсөөлөө ч үгүй явлаа. Өвөр Монголчууд ахуйн соёлоороо хичнээн хятаджлаа ч зүрх сэтгэлээрээ монгол хэвээрээ байгаа энэ бослого үймээн харуулж байна. Хятадын соёлын нөлөөнд гүн орсон Өвөр Монголчууд бол муйхраар тэмцэж буй уйгар, төвдөөс ихээхэн ялгаатай. Тэдний ихэнх нь интернэтээс мэдээллээ авдаг, дэлхий дахинд юу болж байгаа харж чаддаг, хятад хүнээс тутахгүй хэлийг нь эзэмшсэн тул эрх баригч хятадуудыг хамгийн ихээр сандаргаж байгаа нь мэдээжээ. Тэгээд бас тэдний ард ардчилсан Монгол улс байна. Монгол улс бол бүх Өвөр Монголчуудын хувьд Журасилим нь болно. Одоо цагт ямар ч Өвөр Монгол хүн “бид мөхсөн ч ард маань Монгол улс байна” гэж бахархалтайгаар хэлж чаддаг болсон цаг. Бид л арчаагүйдээ улс үндэстнийхээ талаар нарийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй байгаа болохоос Монгол хэмээх нөмөр халх улс тэдний хувьд бол байгаа юм аа.

Өнөөгийн энэхүү явуулж буйж Өвөр Монголчуудын бослого хөдөлгөөн нь сайн муу хоёр талтай. Сайн тал нь бол дэлхийн дахины мэдээллийн хэрэгслэлээр эл үйл явдал түгж, монголчууд бол олуулаа юм байна, бас эрх ашгийнхаа төлөө босч тэмцэж чаддаг юм байна, Өвөр Монголчууд харaахан хятад болчихоогүй юм байна, улмаар Монгол гэдэг үндэстэн байдаг юм байна гэсэн ойлголтыг мэдэхгүйд төрүүлж, мэддэгт бататгах сайн талтай юм. Нэг үгээр хэлбэл Монгол улсад ашигтай сурталчилгааг дэлхий нийтэд хийж байна. Сөрөг тал нь Өвөр Монголчууд төрөлх нутаг дээрээ улс төр, соёлын хувьд Хятад улам хавчигдах болно. Босогчдын тодорхой хэсэг хятадуудын ярaглал тамлалд өртөж амь насаа алдах болно. Улмаар Монгол улс болоод Өвөр Монголчуудын хоорондох соёлын харилцаа зогсоход хүрнэ. Гэхдээ л 1981 онд гарсан оюутны хөдөлгөөнөөс хойш 30 дахь жил дээрээ энэхүү бослого хөдөлгөөн Өвөр Монголд гарч буй нь авлигалд идэгдсэн Өвөр Монголын засаг төрийн удирдагч хан үндэстэнд өгч буй том цохилт боллоо.

Цаг үеийн байдалд Монгол улсын иргэд бид ямар байр суурийг барих хэрэгтэй вэ гэдэг асуудал тулгараад байна. Хоёр улсын харьцааг муутгачихна гээд бүлх залигсан мэт дуугүй суугаад байж мэдээж болохгүй. Ардчилсан Монгол оронд мэдээлэл бол чөлөөтэй байх ёстой. Бас бодитой байх ёстой. Дэмжиж байна гээд туг далбаа намируулаад, хоосон уриа лоозунг хашгираад байх бас хэрэггүй. Яг нөгөө “Ардын илч” кинон дээр гардаг хоёр данжаад Ариунаа Тулга хоёрыг нуудагтай адил аргаар Өвөр Монголчуудыг дэмжих хэрэгтэй юм. Манай улсын удирдлага харин ганц нэгээрээ зугтаад гарч ирж буй монголчуудыг хүний голгүй бариад буцаагаад өгчихдөг шившигтэй, хүний мөсгүй, арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй. Хэрвээ лай болно гэж бодвол Монгол паспорт өгөөд АНУ-ын элчингээр дамжуулаад эрх чөлөөний оронд тэднийг гаргачих хэрэгтэй. Яваандаа монголчууд бид чангараад ирэхээр Улаанбаатар ханиахад Хөххотод найтийдаг болмоорсон. Өвөр Монголчууд оршин тогтнох нь Монгол улсын тусгаар тогтнолын бас нэгэн баталгаа юм шүү.


16 comments:

Tsoomo said...

1981 биш 1991 үү? Бид яг далдуур дэмжих хэрэгтэй. Өвөрмонгол тусгаар байна гэдэг нь бидний тусгаар байдал бэхжинэ гэсэн үг гэдэгтэй санал нэг байна. Гол нь ил биш далдуур замаар

Ноён Даашка said...

ок мэхт хүнийг мэхээр л давахаас, хар бяраар дийлэхгүй ийиэрхүү уран арга эрэлхийлсэн бичлэг олширч асуудалд нухацтай хандвал бидэнд боломж бий...

Ноён Даашка said...

Далдуур гэж юу гэсэн үг вэ? наадхаар чинь дөрөөлөөд далдуур юу ч хийхгүй байна ш дээ энэ эрх баригчид чинь, өнөөгийн тохиолдолд хэлэх үгээ Хятадаас айхгүй чангаар хэлэх хэрэгтэй. 1981 он найзаа

Amarbat said...

Асуудлын цөмийг тодорхой харуулан гоё бичжээ, Баатар ах. Уг нь Өртөөн дээгүүр, бас Твиттерээр Монголын ногоон карт гаргах гээд их гоё санаа гарч ирсэн дээ. Энэ бол харьцангуй дипломат, гэхдээ үр дүн сайтай арга болвуу гэж бодогдох юм. Харин тэндээ байгаа хүмүүсийг яаж дэмжих болох вэ?

Badrakh Naidalaa said...

Эхлээд өчүүхэн утга үндэсгүй айдсаа үгүй хийж, дор хаяж Retweet, Share, Like хийж, дэмжиж буйгаа эрх чөлөөт Монгол хүн шиг илэрхийлэх хэрэгтэй.

@Naidalaa: All Mongols and all people in the world Pray, Support, Vote, Share, Like, Retweet, Move, Act for Mongols, Mongols in Southern Mongolia!

M. Tuul said...

Manai erh barigchid tegej hamaagui yum helj chadna gej uu. Dalai bagshiig l gehed shashny shugamaar Mongold ochihod l boon yum boldog shuu dee. Uun deer yum helne gehed ergelzej baina. Harin Ovor Mongol ahan duus maani baga hohirol, sorog asuudald ortoosoi doo.

Il geed bid uneheer tom duugarch chadahgui baihaa. (Erh barigchid) Gehdee "Uruul dordoovch, eleg dordoovhgui" gedeg. Eleg baigaa baihaa gej bodoj baina. Neg myandsan uhaan gargah baihaa.

Tsoomo said...

Далдуур гэдэг нь биднээс далд гэсэн утгаар биш юм. Энэ нийтлэл дээрх санааг л дэмжиж буйгаа илэрхийлэв. 1981 он юм бол яагаад 2011 он түүнээс хойш 20 жилийн дараа болж байгааг нь сайн мэдэхгүй байна л даа

Anonymous said...

Бүр мөсөн няц дарчихаас нь өмнө ассан жоохон цучлий нь өрдөөд өгөх хэрэгтэй байхаа. Мэхийг мэхээр л дарна. Ирснийг нь оргонуулж, боломгүй бол гадаадад гаргах гээд юу эс байхав. "Найдалаа" -н хэлсэнчилэн интернэтээр, гадаад дотоод хэлээ ашиглаад эрчимтэй тараах хэрэгтэй юм.

Эрхэмээ said...

Өвөрмонгол ах дүүсээ чадах чинээгээрээ харж үзэх цаг болсон баймаар. Хаа холын Хазара оюутанд тэтгэлэг өгч болж байгаа хойно өвөр монгол оюутануудад монголоор дамжаад гадагш гарах боломж бололцоог нь олгож болдоггүйм байх даа. Тэднийг чинь бодлогоор нарийн мэргэжилийн ангид оруулдаггүйм байна лээ. Нэг бол малчин, нэг бол эрээн бээжинд наймаачин, хэлмэрч

Batsuren Sundui said...

Unuudur Uvur Mongolchuud mori unaad tug bariad nileed olnooroo yvj bgaag harlaa Monnis tsamhagiin hajuugaar ungurch bhiig harlaa.
Bid Uvur Mongolchuudiigaa hamgaakh heregtei, gehdee nileed sain bodoj bj hudluh heregtei bh. Ymar ch bsan tedniig ileer dagaj bosohguigeer, dalduur geed ta nariin yrij bgaa shig delhii dahind medeelliig tsatsah heregtei bh. Ugaasaa China-guud tednii boslogiig nuutsalj bgaa. Uvur Mongolchuud bidnes demjleg husch bn, tedniigee ali bolohoor Hytadiin daramtand baga urtuuleheer bodlogo heregjuuleh heregtei bh. China-guud ali hediinee Mongolchuudiig demjine gedgiig medchihsen, gehdee yaj demjih esehiig harj bgaa bh. Ymartaa ch dagaj huursun baidliig buyu il tod dagaj bosohiig bur haragduulahgui bh heregtei, Boslogiig end udirdaad irsen Uvur Mongolchuudtai uulzaad arga heregjuuleh heregtei bhaaa. hmmm. I wish every country could have PEACE!! We are in living in the just ONE WORLD~~~

sambuu said...

Boldbaatar
Saihan bichjee. Uls n uurch humuus n bid l biah um. Hojim n gadaadad baigaa bidniigee ingeed l martah gej uu? Elbegee gadaadad baisan baih aa. Uneheer ene bosogchdiig bid avch bolohgui gej uu? Mongol ulsiin zugees tednii elchind iim huselt tavih bolomj baij l baina daa.

Ts.Munkhjargal said...

Хэрвээ энэ таны хувийн бодол байсан бол хувийн бодлоор нь үлдээсэн нь дээр байж. Би эндээс зөвхөн сэтгэлийн хөөрөл, хэт үндсэрхэг үзэл, "толгой дээгүүрээ хөнжил нөмрөн" дарах гэж оролдсон айдас зэргийг л олж уншлаа. Хэрэв бид энэ Монголын "мөнхийн" асуудлын талаар ямар нэгэн бодит зүйл хийгээгүй байгаа бол мөрөөрөө, чимээгүй байсан дээр, нэгэнт сэтгэлээсээ болон хуурмагаар ярьж, бичиж, орилж буй хүмүүс олон буйгаас хойш. Одоо Монголд хуцдаг хоточ нохой биш хаздаг хоточ банхар хэрэгтэй. Харин таны хувьд гэвэл эхлээд нэг жаахан юм уншиж мэдээд, тэр ариун хотын нэрийг зөвөөр Монголчилж бас зарим нэгэн оныг зөвөөр тогтоон биччихдэг болчихоод сэтгэл хөдлөлөөрөө бус бодсон, тунгааснаараа бичдэг болвол зүгээр байна гэж хэлмээр байна. Хэрвээ ямар нэгэн буруу, онцгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай.

ErDee said...

Mongolchchuuddaa uguh nogoon kart hamgiin zuv sanaa shuu.Odoo aldagdsan gazar nutgaa erguulj avah ungursun harin mongolchuudaa mongol nutagt n duudatsgaay. Bidnii turiin duulald hurtel baidag shuu dee:Darhan manai tusgaar uls,Dayar Mongoliin ariun golomt gej.Gal golomtondoo avchirj eh orniihoo buteen baiguulalt hugjil tsetsegjiltend ashiglay.

Amraa said...

TS.Munkhjargaltai sanaa onoo zarim talaar niilj baina.

Alivaad des daraalal gej baih?!

Tiimees ehleed uursdiinhuu asuudlyig tsegtsleh heregtei baina!

Des daraagaaraa bol edgeer asuudal tiim tulgamdsan asuudal odoohondoo bish baih?!

Amraa said...

Bidnii undsen asuudal bol Mongol hunii bolovsrol ba eruul mendiin asuudal mun!

Ene asuudlyig tal talaas ni yarih heregtei baina!

Busad ni jichdee asuudal...

Tsendsurens said...

Одоо тэгээд Өвөрмонголчуудын хувь заяаг яаж харж байна