Thursday, January 8, 2009

Оакландын жагсагчдын уур хилэн



Өчигдөр орой ажлаас тарж ирээд амрах зуураа зурагт асаатал бараг бүх сувгаар Оакланд хотын төвийн метроны буудал хавиар хийж буй эмх замбараагүй жагсаал, цагдаагийн олон машины гялалзах гэрэл, бүрэн зэвсэгтэй цагдаа нарын хамгаалалтын жагсаал, энд тэнд машин шатааж, дээр нь дэвсэлж эвдэж байгаа жагсагчдын дүр зураг, хогийн саванд хүртэл гал тавьж байгаа балмад ажиллагаа, нэг давхарын цонхуудыг хага цохиж буй жагсагчдын эмх замбараагүй байдал шууд гарч байв. Хичнээн баривчлаад, нулимас асгуурагч хий ашиглаад ч, хотын дарга учирлан үг хэлээд ч галдан шатааж, эвдэн сүйтгэх ажиллагааг зогсоож чадахгүй байгааг хараад өөрийн эрхгүй 7 сарын 1-нд Монголд болсон үйл явдлын дүр зураг сэтгэлд буув. Жагсагчид голдуу харуудаас бүрдсэн боловч тэнд хар цагаан, латино, ази зүсэн бүрийн хүмүүс байлаа. Хэргийн гол шалтгаан нь оны эхний өдөр метроны буудал дээр хар, латиногийн эрлийз хэдэн залууг цагдаа нар саатуулан шалгаж, Оскар Грантыг гавлаад сөхрүүлэн суулгаж, байгаад араас нь буудаж хөнөөсөнд оршино. “Хий буудахад сум нь газар ойгоод эргэж халтираад түүнд туссан” гэж одоо тайлбарлаад байгаа. Ямар ч байсан ингэж буудах аргыг дэлхийн I, II дайны үед цаазаар авахад хэрэглэж байжээ. Уг үйлдлийг газар дээр нь гар утасны камераар бичиж, Юутюб дээр тавьснаас хойш мэдээллийн хэрэгслэлээр нийтэд цацагдсан юм байна. Хэргийг метро сүлжээний удирдах байгуулга авч хэлэлцэх гэтэл тэр 22 настай залууг хөнөөсөн цагаан арьстан цагдаа өмгөөлөгчийн тусламжтайгаар ажлаасаа халагдах өргөдөл өгөөд байцаалтанд дуудсан цагт нь очоогүй байна. Энэ байдал хэргийг шүүх ажиллагааг хүндрүүлсэн тул тодорхой арга хэмжээ шуурай авалгүй цаг алдаж назгайрсaн нь олон хүний уур хилэнг бадрааж, тэдний жагсаал эцэс сүүлдээ жагсагчид ба цагдаа нaрын хоорондын мөргөлдөөний шинжтэй болж, эмх замбараагүй байдал газар аван цагдаагийн хүчээр амархан дарах боломжгүй болжээ. Арьс өнгөний үзэлтэй шууд холбоотой энэ хэрэг жагсагчид болох хар, латино нарт тун эмзэг тусчээ. Дээр нь эдийн засгийн хямралаас үүдсэн хүмүүсийн бухимдал нэрмээс болсон байх. Нэг цагдаагийн болчимгүй үйл ажиллагаа ийнхүү их гарз хохирол авч ирэв. Эл асуудлыг нэг тийш болгож шуурхай арга хэмжээ автал эмх замбараагүй жагсаал давтагдахгүй гэж хэлэхийн аргагүй болоод байна.

2009 оны 1 сарын 8

6 comments:

eebee said...

Tun hetsyy yum bolson baina shyy

Galaa said...

Бид иймэрхүү сэтгэл сэрдхийлгэсэн зүйлс монгол хүнээс хол гэж л бодож байлаа.Тэр тусмаа цагдаа төр нь ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэх гэдгийг үндсэндээ 7 сарын 1 нд жинхэнэ утгаараа харлаа ш дээ. Тэгээд одоо энэ явдлаа хүчээр мартуулах саармагжуулах процесс яваад эхэллээ.Гол нь овоо босгоогүй бол шаазгай юунд суух гэдэг үгийг санах сануулах нь дараа дараагийн тиймэрхүү үйл явдлыг гаргуулахгүй бас сэрэмжлүүлж байдаг гэдгийг л ойлгомоор байгаа юм.

Batjargal said...

Sain baina uu? Bi japand surdag oyutan baina. Tanaas neg huseh yum baina. Ta Khitanii tuuhiin talaar blog deeree tavij uguuch. Bi uuruu tuuhiin horhoiton bolohoor sonirhol tataj baina

xacap said...

Sain baina uu? Yiunii omno tanid shine onii mend hurgii! Ene neeree ikh surtei zuil bolj. Zugeer baij baihad ni buudchihsan bna. Bi bichlegiig ni bas uzlee. Bi taniruu neg zahia bicheh geed tanii haygiig haigaad olsongui! ta nadad email haygaa ogooch!

Ш. Баатар said...

Sainuu hasar aa, mainii email hayag sunduinjud@yahoo.com shuu.

logos said...

Hetsuuhen yum boljee. Gehdee 7 sariin 1 nees neg tom yalgaatai zuil ni hotiin mayor ni garch irj ug helsen baina. Bas tsagdaagiin darga nar ch garch irj ug helsen baih gej taamaglaj baina. Getel mongold? Minii l bodohiin hotiin mayor, yerunhii said, tsagdaa nariin hen ni ch TV eer garch ug heleegui. Ted bur or tas alga baisand l jigtei sanagddag yum. Yadaj l baruuniihniig duuraidag baigaa daa. Ted ug helsen bol hohirol baga garah bolomj baisan.