Thursday, February 19, 2009

Монголчууд бид Хятадын тvvхийг гvнзгий судлах хэрэгтэй


Хятадууд дөрвөн мянган жилийн тэртээд бичиг үсгийн анхны хэлбэр болох дүрс үсгийг зохиож, түүх намтраа бичгээр үлдээх болсон байна. Түүгээр ч барахгүй хөрш нүүдэлчдийн тухай давхар тэмдэглэж ирсэн нь өвөг дээдсийнхээ түүхийг тодруулахад бидэнд нэн хэрэгтэй юм. Иймд бид Хятадын түүхийг ул суурьтай судалж, нүүдэлчидтэй холбогдох баримтуудыг задлан шинжлэх хэрэгтэй юм. Энэ талаар санаа авч магад гэж үзээд нэгэн жишээн дээр тогтож ярья.

Манай эрний өмнөх 2-1 зуунд амьдарч байсан Шима Шиан хэмээх түүхчийн бичиж үлдээсэн “Түүхийн Тэмдэглэл” зохиолд 5 мянган жилийн тэртээгээс Шиа, Шан, Жиоу хэмээх олон хаант улсууд Хятадад үүсч, мөхөж байсан тухай балар мэдээ тэмдэглэдэгсэн байдаг. 1930 оноос эхэлсэн археологийн малталтаар Хунан (нуурын урд тал гэсэн үг) мужид эртний хотын туурь, асар их эд өлгийн зүйл олдсон бөгөөд тэндээс гарсан малын далны ясан дээрх бичээс, яст мэлхийн хуяган дээрх бичээсээр Шан хэмээх улс МЭӨ 16-11 зуунд оршин тогтнож байсныг тогтоожээ. Түүгээр ч барахгүй олон зуун нүхэнд бөөнөөр оршуулсан толгойгүй хүний яс олдсон байна Ясан дээр бичгээс тодруулахад эртний хаадуудынхаа сүнсийг цусаар тахидаг байсан ба цусан тахил өргөхийн тулд хөрш зэргэлдээх нүүдэлчин аймгууд руугаа довтлон дайн хийж, хүн ардыг нь үй олноор олзолдог, тэдний цусаар тахил өргөдөг байсан ажээ. Тэгээд Шан улсын сүүлийн 250 орчим жилийн турш нүүдэлчдийн цусаар тийнхүү тахил өргөж байсан нь ясны бичигт тэмдэглэгдcэн байна. Тэдгээр нүхнээс 10 гаруй мянган толгойгүй араг яс олдcоны ихэнх нь эрчүүдийнх байcнаас гадна хүүхдийн болон эмэгтэй хүний яснууд ч олджээ. Хүнээр туг тахих, оршуулганд үй олноор нь хойлоглох зэрэг бурангүй ёс хэдxэн зуун жилийн өмнө хүртэл байсaн билээ.

2009.02.19

7 comments:

Pearle Deppsu said...

тэр Апоколипто дээр ёстой эвгүй харагддаг шүү.

Unknown said...

Sonirholtoi yum. Gehdee jaahan dutuu bichigdsen yum shig sanagdlaa. End negen zuil deer ih gaihaj baina. Hyataduud uneheer tiim baatarlag baisiim gejuu? Nuudelchdiin derged us ni urgaagui hurga shig amitad baisan bish yumuu?

tumee 33 said...

Та сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Ivo Serenthà said...

Greetings from Italy,good luck

Marlow

Galaarid said...

Хятадын түүхийн эх сурвалжууд Монголын түүхийг тодруулахад үнэхээр их үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ их болгоомжтой хандахгүй бол өөрсдийгөө дөвийлгөж, өрөөлийг доош нь хийж, гуйвуулах нь элбэг тул авахыгаа бодолтой авч, хаяхыгаа хаяж бай гэж Г.Сүхбаатар, Ч.Далай зэрэг том том түүхчид онцлон захисан байдаг. Эртний ханзыг нь уншдаг болохоор л хятадын түүхчид миний өмнөөс нэг их юм ярьж чаддаггүй болохоос одоо ч гэсэн гуйвуулах санаатай шүү гэж Ч.Далай гуай 2006 онд түүхч Н.Нагаанбуу бид хоёрт нэг ярьсан шүү.

Undraka said...

тийм шүү хятадыг бид сайн судлах хэрэгтэй. Монгол Хятад бол хамгийн эртний хөршүүд. Монголчууд өөр ямар ч улстай Хятадуудтай ойртсон шиг ойртож, дайтсан шиг дайтаж байгаагүй. Тэгээд ч эртний Хятадын улсуудын түүх агуу. судлаад барахгүй зах зухаас нь мэдэж л чадах байх даа миний мэтийн хүмүүс хэхэ.

Galaarid said...

Hi. Hyatadyg manai ahmad tuuhchid dandaa Nanhiad gedeg ni ih uchirtai yum bilee. Dundad uls yagaad hyatad gegdeh bolson tuhai Gumilev "Har domog"-too tod bichsen. Hyataduud uursduu bolohoor ulsaa Junngguo buyu Dundad uls gedeg. Kidanyg nanhiadtai anduursan tuuhchdiin aldaanaas bolood dari buteesen zereg olon ololt ni nanhiadynh meteer yarigdaad baigaa yum.