Монголд гар урлал чөлөөтэй хөгжөөд арьсан дээрx зураг урлагийн нэгэн жанар болсон гэж хэлэхэд маргах хүн гарахгүй байх аа. Ур хийц сайтай ийм зургуудыг монголчууд бид худалдаж аваад гадныханд бэлэглэдэг. Манайхны сэтгэж байгаагаар ийм зураг нь гоё ганган бас чанартай гэсэн үнэлгээтэй эд л дээ. Гэтэл АНУ, барууны орнуудад байгаль дэлхийгээ хамгаалах, ам амьтныг хайрлах, махан төрлийн хоолноос гарах бодолтой үй олон хүн байдаг. Тэдний нүдэнд амьтны үс, арьс хэрэглэсэн юм бүхэн зэвүүн харагдаж, аль болохоор тийм зүйлсийг хэрэглээ тэвчих, болж өгвөл түүнтэй тэмцэж дахин хийж бүтээхэд нь саад тотгор болох үйл ажиллагааг явуулдаг. Aрьсан дээрх зураг урлал хүн төрөлхний оюуны дээд хөгжилд хүрсэн эдүгээд цаг үеэсээ хоцорсон зэрлэг бүдүүлгийн нэгэн хэлбэр болжээ. Иймд арьс ширээр урласан дурсгалын зүйлсийг гадныхан бэлэглэхээс аль болохоор болгоомжлох нь зүйтэй. Ингэж хэлснээрээ би үндэсний үйлдвэрлэлийн нэг гар урлалыг хавчих гэсэнгүй, бид ертөнцийн хөгжилтэй алхаа нийлүүлэхдээ юуг бүтээхэд болж бүтэж байгаа, юуг эс болж бүтэж буйд дүн шинжилгээ хийж, бусдаас үлгэр жишээ авч, ирээдүйг гэрэл гэгээтэй харж, баялгийг бүтээх хэрэгтэй байна.
2009 оны 1 сарын 7
5 comments:
Японы якуза нар л шууд санаанд орлоо шд. Эхээс төрсөн биеийг урлагын бүтээлд харамгүй зориулсан хачин өгөөмөр улс шүү эд нар, хэ хэ.
Манай энд урт урт булган шуба чирсэн орос эгч нарыг гадныхан муухай хараад зодчихоос наагуур байдаг болсон байна билээ.
Америкийн цагаан арьстнууд чинээлэг болох тутмаа ангийн үс хэрэглэдэггүй юм шиг санагддаг. Харин хаа нэгэнтэй булган захтай пальто өмссөн, эсвэл булгай малгай асаасан хар авгай нар л харагддаг юм. Хүмүүс ангийн үс болон арьс ширийг Америкт их болгоомжтой хэрэглэдэг юм байна.
Oros Mongoloiin huitend ovliig esen mend davah ch tiim amar zuil bish bh doo. zugeer neg davah bish goy saihnaar davah heregtei bdag. Amitdiig hamgaalah niigemlegiihen oros mongold ovliig herhen ongoruuleh bol? daavuun huvtsas 10g davharlaj omsoh uu, ustei deel 1g omsoh uu gedeg songolt garch ireh biz.bulgan shuba mash hongon tegeed dulaahan goy,huitend amidarch bgaa humuusiin zailshgui l songolt. matriin arisan tsunh bulgan shuba 2 honoolt chanaraaraa yamar yalgaatai bol.matriin arisan tsunhend duguitslee gej l sonsoogui yum bhiin
Тун чухал сэдэв хөнджээ. Манайхан бэлэг дурсгалын үйлдвэрлэлдээ шинэлэг өнцгөөс хандах цаг аль эрт болсон. Гагцхүү энэ чиглэлээр ажиллагсад маань жаахан хөшүүн сэтгээд байна уу даа.
Нэлээд дээр нэг шууба өмссөн эмэгтэй рүү хүмүүс орилоод өндөг, янз бүрийн идэх юм шидэж байгаа бичлэг үзэж байсан.
Бага байсан болохоор тухайн үед тэр яачихсан юм бол гээд л гайхаж билээ.
Ер нь бол тэдгээр эсэргүйцэгч хүмүүс гоёхын тулд амьтны амийг таслах ёсгүй гэсэн нэг л үндсэн үзлийг баримталдаг юм билээ. Харин амьд үлдэхийн эрхэнд ангийн үсэн эдлэл хэрэглэх зэргийг огт тэгэж хүлээн авдаггүй байна.
Холливүдын нэг алдартай эмэгтэй жүжигчинд хаанаас ч юм дах маягийн зүйл бэлэглэхэд нь бэлгий нь хүлээн аваад өөрөө өмсөлгүй Монголын нэгэн малчинд өгөөрэй гэж явуулж байсан гэсэн.
Post a Comment