Академич, түүхийн ухааны доктор Ж.Болдбаатар гуай Зууны мэдээ сонинд ярилцлага өгчээ. Эрхэм эрдэмтнийг Стэнфордын их сургуультай танилцуулах vvрэг надад оногдсон юм. Зам зуур ярилцаж явсан зарим нэгэн мэдээллийг яриандаа оруулжээ. Хоёр зүйл дээр тодруулга хийе гэж бодлоо. Догшин цоохор ноён хэмээн түүхэнд үлдсэн, Сайн Ноён Төгс-Очирын гал голомтонд үлдсэн 3-р Далай Ламын магнайн ясаар сийлсэн бурхан багшийг 2-р Далай Ламынх гэж ташаарсан байна. Төгс-Очир нь Ягаан ноён хэмээх Сайн Ноён Намнансөрэнгийн эцэг болно. Түүний ах дүү Ойдов тайж, Ишням тойн, Батхүү тойноор дамжин миний эмэг эхтэй холбогддог юм. Ээдрээтэй цагийн элдэв бэрхээс эмээж, Төгс-Очир ноёны нэрийн төвд орчуулгаар Балдандорж хэмээн том хүүгээ дуудах болсон юм. Мөн Батын аав Цэрэндоржийг Дэ Вангийн хамт хороогдсон тухайд дурдсан байна. Цэрэндорж нь Монголд хороогдсон ба Дэ Ванг нь Хятадын шилжигдэж, шоронд 13 жил болоод уушигны хүн өвчинөөр өвчилсөн тул шоронгоос эмнэлэгт шилжиж 3 жилийн дaрaa 1966 онд таалал төгсчээ.
.
МУИС-ийн Тvvхийн судалгааны хvрээлэнгийн багш, академич Ж.БОЛДБААТАР холын Америк орноор аялаад иржээ. Тvvнтэй ярилцлаа.
-Та алс холын Америк орны хаагуур аялаад ирэв дээ?
-Єнгєрсєн тавдугаар сард арав гаруй хоног Вашингтон, Филадельфи, Сан-Франциско, Мичиган мужийн Анн-Арбор хотод дєрєє мултлав. Вашингтонд манай Элчин сайдын єргєєнд буудаллах завшаан тохиолдсон юм. Элчин сайд Р.Болд цай уух зуур Америкт 20 гаруй мянган монголчууд ажиллаж, амьдарч байгаа тухай ярьж байна билээ.
-Мэргэжлээрээ ахиж, дэвшиж буй монгол хvн бий байх?
-Академич Ш.Бирагийн хvv Аръяа нэгэн том эмнэлгийн тасгийн эрхлэгчийн алба хашдаг юм байна. АНУ-ын Тєрийн департаментын сургалтын тєвд доктор Бадан, Наранцэцэг нар багшилж байна. Томоохон пvvс, компаниудад хэд хэдэн хvн мэргэжлээрээ ажилладаг гэсэн. Индианагийн их сургуульд зочин судлаачаар хєгжим судлаач, доктор Л.Эрдэнэчимэг, доктор М.Саруул-Эрдэнэ, Л.Цэрэнчунт нар ажилладаг юм билээ.
-Вашингтон хотын байдалтай хэр танилцав?
-Р.Болд сайд “vvрэг болгосон”-оор Наранцэцэг багш намайг Вашингтон хотын байдалтай товч танилцуулсан. Дэлхийн дахины анхаарлын цэг болсон Цагаан ордон, Ерєнхийлєгч Вашингтоны єндєр сvрлэг гэрэлт хєшєє, Конгрессын номын єргєє гээд тус хотын тєрх, єнгє vзэмжийг мэдэрч, сэтгэл бадарч байлаа. Тавдугаар сарын 19-ний єдєр Америкт буй монголчууд єєрсдийн хvрээнд анх удаа Монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Харамсалтай нь би Мичиганы их сургуульд болсон хуралд оролцоод очиж чадаагvй.
Стенфордынхтай харьцуулахад манай номын сангууд агуулах шиг санагдсан
-Вашингтоноос гараад хаагуур аялав?
-Вашингтон хотын Далласын нисэх онгоцны буудлаас таван цаг гаруй нисч Лос-Анжелост буусан. Тэнд гурван цаг хvлээгээд жижиг онгоцонд суун Сан-Францискогийн дагуул хот Оакландад очсон. Намайг Бэй Аэриагийн монголчуудын холбооны тэргvvн Д.Лувсанжамбаа гэдэг залуу угтаж авсан юм.
-Тэнд юv vзэж сонирхсон бэ?
-Сан-Францискогийн алдарт улаан гvvрийг vзлээ. Далайн vзэсгэлэнтэй хослоод ямар гайхамшигтай гээч. Уг гvvрийг нэгэн еврей инженерийн тєслєєр 1937 онд барьж дууссан юм байна. Тємєр олсны татлагын тэнцвэрийн тооцоон дээр л энэ олон жил оршин тогтнож, дагуул хот Оакланд болон бусад хотуудыг холбодог юм билээ. Бид Берклийн их сургуулиар орж, эртний монгол, тvвд номын фондтой танилцсан. Чухам хэдийд, хэн гэгч энэ их Монгол, Тvвд эрдэнэсийн санг бий болгосон юм бол, бvv мэд. Энэ тухай асуухад мэдэх хvн алга. Судлаачаа хvлээж байгааг дуулгая.
-Єєр дуулгах сонин юу байна вэ?
-Тавдугаар сарын 12-ны єглєє Ш.Баатар ирж Стенфордын их сургуультай танилцуулахаар авч явсан.
-Ш.Баатар гэдэг нь хэн бэ?
-Ємнє нь ЗХУ, Японд суралцаж, компьютерийн чиглэлээр мэргэшсэн, арлын оронд амьдарч байгаад Америкт ирж олон жилийн нvvр vзсэн нэгэн. Орос, англи, япон, хятад хэлтэй. Эх хэл, тvvх соёлоо тун чамбай судалдаг залуу юм билээ. Далай ламын нэр хvндтэй байгууллагын удирдах зєвлєлд сонгогдсон гэж байгаа. Жинхэнэ vндэсний vзэлтэн. 3000 орчим номтой, Монголын тvvхийн талаар судалгаа хийхээр очсон хvн тvvний номын санд суухад л єнгєрсєн ба эдvгээгийн дэлхий дахинд тvгсэн монгол судлалын номыг бараг vзчихнэ шvv. Тvvний ээжид нь Монголд байгаа II Далай ламын гавлын ясаар сийлсэн бурхан бий гэсэн.
-Энэ чинь ёстой сонин юм байна?
-Уг бурхныг 1686 онд Автай сайн хан III Далай ламд бараалхахад шарын шашныг дэлгэрvvлэх vйлсэд томоохон хувь нэмэр оруулсан гэж дурсган хадгалуулсан тvvхтэй юм билээ.
-Энэ бурхан Ш.Баатарын ээжид яагаад байдаг хэрэг вэ?
-Тvvний ээж Сайн ноён хан Намнансvрэнгийн удмын хvн юм байна.
-Та хоёр Стенфордын их сургуультай хэр танилцав?
-Уг сургуулийн хотхон хааш хаашаагаа таван километрийн тойрогт оршдог. Номын санг нь сонирхсон. Yvний хажууд манай номын сангууд бараг л ном хадгалах агуулах шиг санагдсан. АНУ-ын ерєнхийлєгч нэрт эрдэмтэн Кувер энэ сургуулийг тєгссєн юм билээ. Тvvнд зориулсан цамхаг-музейтэй. Уг цамхаг дээр гарахад их сургуулийн орчин тойрон алган дээр тавьсан юм шиг харагдана.
-Энэ том сургуульд суралцахад тєлбєр нь хэд байдаг бол?
-Нэг жилийн тєлбєр 60 мянган доллар. Нийт оюутны гуравны нэг нь хятадууд. Эндээс хятад улсын баян чинээлэг, хvчирхэг болж байгаа нь харагдаж байгаа биз. Стенфордоос буцах замдаа Ш.Баатарын танил Бат гэдэг хvнтэй уулзсан. Энэ хvн Євєрмонголын Дэнчигдонров вангийн шадар туслах Хасбуугийн Цэрэндоржийн хvv. Харамсалтай нь, сайхь хvмvvн 1950-иад онд Дэ вангийн хамт цаазлуулсан юм. Бат монголоо гэсэн чин сэтгэлтэй нэгэн байсан шvv. Чинээлэгдvv амьдардаг юм билээ. Мєн бид Оакландад байдаг Ажаа гэгээнтний єргєєнд очсон.
Анх удаагаа олон улсын их хуралд нохой “Оролцох”-ыг vзлээ
-Ажаа гэгээн гэж хэн бэ?
-1990-ээд онд Монгол оронд бурхны шашныг сэргээхэд хувь нэмэр оруулсан Дээд Монголын эрдэмтэй лам. Америкийн баруун эргийн монголчуудад тусалж байдаг буянтан. Биднийг очих vеэр тэнд монголчуудын холбооны албан байр нээх ёслол болж байв.
-Америкийн баруун эрэгт хэчнээн монгол хvн ажиллаж амьдардаг бол?
-Дєрвєн мянга орчим. Энд ажиллах ёстой хоёр єдєр дорхноо л єнгєрсєн. Сэвшээ салхи vлээсэн сэрvvн Сан-Франциског баяртай гээд явсан даа. Дараа нь Филадельфи хотод тvр саатаад Пенсильваны их сургууль дээр очсон. Энд монголч эрдэмтдийн хурал болов. Кембрижийн их сургуулиас Дэвид Снийс, Японоос Наками, Индианагийн их сургуулиас Кристофер Этвvд зэрэг хуучны танил нэрт монголч эрдэмтэд ирсэн байв. Манайхаас доктор Ж.Энхсайхан оролцсон л доо.
-Та Yндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадоржтой цуг явсан байх аа?
-Тийм. Бид хоёр Мичиган муж руу очиж Анн-Арбор хотод хєл тавив. Харьцангуй жижиг хот л доо. Энд олон улсын тvvхийн XV бага хурал болсон юм. Хуучны танил ноён Фурттайгаа уулзлаа. Тэрээр энэхvv бага хурлыг ивээн тэтгэдэг хvн. Ж.Бямбадорж дарга бид хоёр тvvнд “Говь”-ийн ноолууран шар єнгийн ороолт бэлэглэсэн. Хурал дуустал хvзvvн дээр нь тохоостой. Тэр хvнд таалагдана гэдэг чинь Монголын зарим бvтээгдэхvvн олон улсад брэнд болж байна гэсэн vг байх.
-Энэ vеэр сонин зvйл ажиглагдав уу?
-Ноён Фурт ємнєх хурлуудад эхнэр, эсвэл охиноо дагуулж ирдэг байсан юм. Энэ удаа аварга том “Дог” нохойтойгоо иржээ. Нохой нь хуралд ч, зоог барих vед ч салахгvй дагана. Олон улсын хуралд нохой “оролцох”-ыг анх удаа vзлээ. Хуралд 40 шахам улс оролцсон. Хурлын тєгсгєлд vг хэлсэн хvний тал шахам хувь нь Монголыг дурсана гэдэг бид дэлхий дахины анхаарлын тєвд байна гэсэн vг.
Чингис хааныг монгол бус Казах хvн гэж бичсэн байна лээ
-Ингэхэд Америк дахь монголчуудын хэвлэл мэдээллийн сониноос хуучлаач?
-Энд амьдарч буй монголчууд Америкийн монголчуудын хэвлэл болох “Даяар Монгол” сонин гаргадаг. Мєн Бэй Аэриагийн монголчуудын холбоо “Замдаан” хэмээх сэтгvvл гаргадаг юм билээ.
-Эдгээр хэвлэлд юу мэдээлдэг хэрэг вэ?
-Цагаачдын талаархи Америкийн бодлого, байр суурийг сонордуулна. Мєн Монголын тvvх, соёл болон єєрсдийнхєє амьдралд гарч буй шинэ соргог зvйлийг мэдээлнэ.
-Тухайлбал?
-”Даяар Монгол” сонины 116, 117-д Казакийн спорт аялалын академийн тэргvvн, Петровын шинжлэх ухаан, соёлын академийн гишvvн Хайрат Закарьянов гэгчийн “Чингис хаан монгол биш, Казак-найман хvн байсан” ярилцлага нийтлэгдсэн байна билээ.
-Тэр юу гэж айлдаж байх юм?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд оролцсоноо тэмдэглээд хэрхэн хєл хєєрцєг болохыг нь харав. Уг нь энэ ёслолын ажиллагаа юуны ємнє Астанд болох ёстой байсан юм. Дараа нь Казань, Анкар, Ташкент, Бишкект гэх мэтчилэн тэмдэглэх ёстой байлаа. Энэ улсыг Казахын ард тvмний гарамгай хvv Чингис хаан байгуулж єгсєн юм гэсэн байна лээ.
-Овоо дуугардаг эр байх нь ээ?
-Yvгээр зогсохгvй єнєєгийн халх гэгдэж байгаа монголчууд бидний аугаа их євєг дээдэс Чингистэй ямар ч холбоогvй. Харин орчин vеийн Тvрэг, Казах хэлтнvvдийн салбар байж болох юм гэдгийг зоригтойёо хэлэх байна гэж ярьсан байна лээ.
-За, тийм байж. Тэр “Замдаан” сэтгvvлийг гарчиглав уу?
-Уг сэтгvvлд Ш.Баатар англи, монгол зэрэг хэлээр гарсан манай тvvхтэй холбоотой бvтээлийн тухай тогтмол мэдээлж буй нь олзуурхууштай санагдсан.
-Сvvлчийн асуултыг танд бэлэглэе?
-Би “Холын Америк ойртож байна” хэмээх єгvvллийг 1993 оны орчим бичиж байлаа. Одоо бодоход тэр vед ойртож байсан хэдий ч хол байж. Єдгєє жинхэнэ ойртжээ. Хамгийн гол нь Монгол-Америкийн найрсаг харилцаа єгєєжтэй байх ёстой.
(Зууны мэдээ 161/28/09)
No comments:
Post a Comment