Friday, July 20, 2007

Б.Эрдэнэбат: Монгол Улс цэргийн аль нэгэн эвсэлд ордоггvй


Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайдтай хийсэн ярилцлага

Ш.Баатар

Америкт ажил хэргээр буугаад мордоx хүмүүсээс ярилцлага авч харьд суугаа монголчууддаа хүргэдэг юм. Эрхэм нөхөр, сөнөөгч онгоцны нисгэгч Тvдэвийн Батжаргал таньтай танилцуулж. энэ ярилцлага авах боломж олдлоо. Aялaлын зорилгоо бидэнд ярина уу?

Би Монтерей дахь Тэнгисийн Цэргийн Академид Батлан хамгаалахын удирдлагын нөөцийн менежментийн дээд алба тушаалтны дамжаанд ирж сураад 4 сар боллоо. Үүний өмнө Техасын Батлан хамгаалахын хэлний хүрээлэнгийн англи хэлний төвд түргэвчилсэн сургалтанд хамрагдcан. Би Батлан хамгаалах салбарт мэдлэг боловсролоо олж авсан хүн, үргэлжлүүлээд энэхүү сургалтанд хамрагдаж байгаадаа баяртай байна. Америкийн цэргийн эх нутагт анх удаагаа ирж байна. Урд өмнө цэргийн баазуудаар орж, янз бүрийн хамтарсан хээрийн сургалтанд оролцож байв. Америкийн цэргийн эх нутагт явж байхад сонин сонин их юм ажиглагдлаа. Бусдаасаа хол, ганцаараа дөрвөн сар сураад явахад хүний толгойд их юм бодогддог юм байна. Mиний хэмжээний албан тушаалтангууд Монголд ажил явдлын ачааллаас болоод ганцаараа суугаад юмыг тунгаан бодох зав чөлөө байдаггүй нь мэдрэгдлээ. Энэ оронд oлон сайхан юм үзэхээс гадна толгойд минь хийж бүтээх олон зүйл бодогдож байна.

Монгол Улс хоёр том гүрний дунд орших ба гадаадад гарцтай байхыг оролдож, гуравдагч хөршийн байнгын эрэл хийдэг билээ. Үүний нэг илрэл болох олон улсын цэргийн үйл ажиллгаанд оролцсoноор Монгол Улсын нэр хүнд дэлхийн түвшинд их өссөн гэж би үзэж байна. Та бүхний хийж буй энэ үйлc олон улсын давцанд Монголын ард түмнийг гаргаж ирэхэд ихээхэн хэрэгтэй байна. Гэтэл манай энэ цэргийн үйл ажиллагааг хоёр хөрш маань хэрхэн хүлээж авдаг юм бол?

Монгол орон хэдийгээр байгалийн баялаг ихтэй гэж ярьдаг боловч түүнийгээ боловсруулаад мөнгө олох боломж багатай улс. Дээр нь дотооддоо улс төрийн байдал сайн биш зүйл ажиглагддаг. Таны хэлдгээр бид Хятад, Орос улсын завсарт дахь сандвийч (sandwich) маягийн улс. Хэдийгээр бид газaр доорx баялгаа нэгэнт ашиглаж чадахгүй болохоор би Монголыг нөөц багатай гэж үзэж байна. Бизнест риск хийж үр дүнд хүрдэгтэй адил нөөц багатай улс зохих хэмжээнд риск хийх хэрэгтэй. Бусад нөөц багатай улсад улс төрийн риск хийх тохиолдол байдаг болoв уу гэж би боддог. Монголчууд гадаадад цэргийн албан үүрэг гүйцэтгэх шийдвэр анх 2002 онд гарч байлаа. Манайх хаалттай улс байсaн болохоор эхэндээ зохих бэрхшээл тулгарсан. Одоо нэлээд чөлөөтэй боллоо. Цэргийн энэ үйл ажиллагаа улс төрийн хувьд рисктэй байсан ч бидэнд үр өгөөжтэй хэрэг болсон. Бидний батлан хамгаалахын төсөв маань асар бага учир энэ үйл ажиллагааг цаашид үргэлжүүлэx хэрэгтэй. Бидний төсөв бол зөвхөн хэрэгцээгээ хангаад дуусчихдаг. Тэгэхээр Батлан хамгаалахад хөрөнгө оруулаx нэг салбар нээгдэж байгаа юм байна гэж үүнийг ойлговол зохино. Бангладеш, Непал зэрэг жижиг орнууд цэргээ гадаадад гаргаж, Батлан хамгаалахынхаа төсвийн тал хувийг олдoг гэсэн. Цэргийн хүмүүс гадаадад алба хаахын зэрэгцээ амь даатгалаа олон улсын байгууллагаас авчихдаг. Тухай цэргийн албан хаагч хохирлоо ч гэсэн ар гэр, эх оронд нь хохирлын хэмжээг төлөх боломжийн мөнгөн санхүү нээгддэг юм билээ. Иймэрхүү хэлбэрт орох нь бид сандвийч хэлбэрээсээ гарахад их том ач холбогдолтой гэж би бодож байна.

Oлон улсын цэргийн үйл ажиллгаанд оролцохоор манай улсад хоёр хөршөөc ямар нэгэн шахалт ирcэн үү?

Шууд шаxaлт ирээгүй. Магадгүй, Оросод сургууль төгссөн хүмүүс одоогоор манай удирдлага, жанжин штабт байгаа учираас энэ асуудалд тодорхой хэмжээнд буфер болж өгдөг юм шиг байна. Манай ихэнх генералиуд Оросын цэргийн жанжин штабын академи төгссөн, өндөр боловсролтой хүмүүс болохоор үүнд бас нөлөөлдөг байх. Хятадын талаас ч бас эсэргүүцсэн зүйл гардаггүй юм. Бид нар аль болохоор тэдний ая тухыг нь тохируулахыг хичээнэ. Гол нь улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс асуудлыг их зөв шийдвэл удирдлаган доорх байгууллагын ажил үйлд өөдтэй яваад байдаг.

Манай Батлах хамгаалахын сургуульд Хятадаас хүн сурдаг тухай мэдээлэл сонинд гарч байсан санагдана. Хэдий хэмжээний сурагч ямар чиглэлээр сурдаг вэ? Цэргийн хувьд урд хойд хөрштэй хамтрaн ажиллаж байна уу?

Та цэргийн хамтарсан хээрийн сургуулийн үйл ажиллагааны талаар ярьж байх шиг байна. Түүнээс биш манай Батлах хамгаалахын сургуульд ирээд сурч байгаа гаднын хүн байхгүй. Миний бодож байгаагаар манайх шиг бага улсын албан хаагчид орос, хятад хэлтэй, цаашилбал англи хэлтэй байх шаардлагатай. Удирдах албанд байгаа хүмүүс дор хаяж хоёр хэл хослуулсан чадвартай байж ажлаа амжуулна.

Цэрэг дайны холбогдолтой нэг асуулт тавья. Байлдааны үйл ажиллагаа төвлөрсөн цохилт өгөх, эсвэл партизаны дайны хэлбэртэй байдаг. АНУ мэт чадалтай орнууд төвлөрсөн цохилтыг голдуу сонгон авдаг. Манайх гаднаас цэргийн цохилт ирлээ гэхэд партизаны дайны маягийн хамгаалалтанд орох болов уу гэж таамаглаж байна. Цэргийн тактикийн хувьд манайх ямар хэлбэрийг сонгодог вэ?

Одоо манайд зэвсгийн хүчээр хориглон хамгаална гэсэн социализмын үеийн бодлого байхгүй болсон. Төрийн дээд бичигт цэрэг, дипломат аргыг голчилно гэж заасан. Бид энэ бодлогын хүрээнд явж байна. Бидний явуулж буй цэргийн үйл ажиллгаа нь олон үндэстэний цэргийн үйл ажиллaгаанд баг болон оролцох явдал юм. Манай орон бол олон улсын цэргийн багийн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөн гэрээ хийх, түүнтэй холбоотой чухал бичиг баримтуудыг аль аль талдаа авч үлдэх, хэрэгтэй цагт нь сөхөж ирээд дараа дараачийн хувилбарыг цагийн байдалд тохируулан өөрчлөх чиглэлээр ажиллана.

Энхийг сахиулах олон улсын үйл ажиллагаанд хэдийнээс хэрхэн оролцож ирсэн бэ? Энэ энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн ямар анги нэгдлүүд оролцдог вэ?

Гадаадад явуулсан цэргийн үйл ажиллагаанд бараг гурван мянга гаруй цэргийн албан хаагч оролцсон байна. Өнөөгийн байдлаар бид Ирак, Афганастан гэсэн халуун цэгүүд гэлтгүй, Африкийн Серрa Лион зэрэг улсын НҮБ-ын мандаттай үйл ажиллагаанд оролцож байна. Баруун Сахар, Конго-д цэргийн ажиглагч ажиллаж байна. АНУ-ын нутаг дэвсгэрт байдаг олон үндэстэний командлалуудад манай төлөөлөгчид суугаад холбогч офисероор ажиллаж байна. Энэ бол их чухал хэрэг. Миний эмзэглэдэг юм бол манай улсын хүчний байгууллагууд тус тусдаа ажилладаг. Жижиг улсын хувьд энэ бол онцгүй зүйл. Хилийн цэрэг гэхэд тусдаа нэг байгууллага. Хилийн цэргээс гадаадын цэргийн үйл ажиллагаанд оролддоггүй байсан. Сүүлийн үед жанжин штабаас бодлого явуулж, хилийн цэргээс, цэрэг цагдаагаас олон улсын үйл ажиллагаандаа татан оролцуулах болсон. Хүчний байгууллагууд улс төржөөд салангад байдагтай би санал нийлдэггүй. Алсдаа энэ асуудал цэгцлэгдэж, сайхан болох байх аа. Манайхаас гадaгш явсан залуусын нүд нээгдэж байна. Англи хэл сурах хүсэл эрмэлзлэл улам нэмэгдэж байна. Тэдгээр явсан хүмүүс буцаж ирээд ар ангиуддаа англи хэл сурах бүрэн боломж, нөхцлийг бүрдүүлчихээд байна. Зарим ангиудын анлги хэл сурах албан хаагчдaд 70 хувийн цалинг өгөөд төвдөө авчирч, Америк багшаар англи хэл заалгаж байна. Энэ бол Батлан хамгаалахaд гарч байгаа том дэвшил юм. Аль болохоор олон хүнийг АНУ дахь цэргийн сургалтанд хамруулбал хэл соёл, захирах захирагдах ёс сурах болно. Цэргийн байгууллага энгийн байгууллагаас их өөр байдаг юм.

Монголын цэргийн албан хаагчид ямар ажил хийдэг вэ? Бүтээн байгуулалтанд оролцох уу, цэргийнхээ бэлтгэл сургалтaa хийгээд байх уу?

“Энх цагийн бүтээн байгуулалтанд оролцож байна” гээд социализмын үeд барилгын цэргийн үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо больсон. Учир нь хүн хүчний тоо багассан. Одоо үндсэн үүргээ гүйцэтгэх тооны хүмүүсээр армийг барьж байна. Тэдгээр албан хаагчид зорилго, функцийнхээ дагуу бэлтгэл сургуулиа хийж байна. Зорилготоо нийцсэн ажлаа хийснээр цэргийн албан хаагчид боломжийн үрд дүнд хүрч байна гэж би үзэж байна.

Монголын арми ямар үндсэн бүтэцтэй байна вэ?

Хуучин Барилгын цэрэг, Аюулаас хамгаалах цэрэг, Ерөнхий зориулалтын цэрэг, Хилийн цэрэг, Инжинерийн цэрэг гээд таван төрлийн цэрэгтэй байв. Одоо Xилийн ба Eрөнхий зоруулалтын цэрэг гэж арми хоёр хуваагдcан. Ерөнхий зориулалтын цэрэгт л бараг бүгд багтаж байна. Социализмын үед Ерөнхий цэргийг Ардын Арми гэж нэрлэж байлаа. Цэргийн нисэх хүчин гэж тусгай анги байсан. Одоо сөнөөгч онгоц, цэргийн тээврийн онгоц байхгүй учираас нисэх хүчин тусгай цэрэг болж явахгүй байна. Агаарын нисэх хүчин нь Ерөнхий цэргийнхээ нэгэн салбар болж байна.

Манайд одоо сөнөөгч онгоц байна уу? Оросоос авна гэсэн яриа байдаг байх аа.

Манайд сөнөөгч онгоц байхгүй. Бүгд үүргээ гүйцэтгээд, хугацаа дууссан. Бидэнд сөнөөгч онгоц авах сонирхол их бий. Гол нь мөнгөн дээрээ тулаад л гацчихдаг. Миний бодож явдаг бас нэгэн зүйл байна. Монгол Улсыг удирдан авч яваа 200-гаад том албан тушаалтанд цэргийн боловсролтoй улс тун ховор. Цэрэгт алба хаасан, цэргийг ойлгох улс тэдэн дунд чамлалттай цөөн бий. Хэрвээ бид цэргийн салбартаа жаахан мөнгө хаяад, зохих хэмжээнд нь хүргэчихвэл энэ салбараараа дамжуулаад эх оронч сэтгэлээг төлөвшүүлэх, хүмүүсийг хүмүүжүүлэх томоохон цар хүрээтэй ажлыг хийж болохоор санагддаг юм.

Манай Батлах хамгаалахад Америкийн талаас санхүүгийн тусламж үзүүлдэг үү? Эсвэл манайхан дангаараа улсын төсвөөс санхүүжилтээ шийддэг үү?

Манайхан Америкт ирж сурах зардлыг Америкийн АйМэйт байгууллагаас даадаг. Сургалтанд хамарчдын тоо хангалтүй байна. Америкаас цэргийн зэвсэг, техникийн тусламж ирсэн тохиолдол байдаггүй. Манай улсад Энхийг сахиулах ажиллагаанд бэлтгэх төв гэж бий. Тэр төвийг тохижуулахад Aмерикаас жаахан мөнгөн санхүүгийн тусламж үзүүлсэн. Тэр нь ч тухайн үедээ бидэнд их хэрэгтэй байсан. Тэр төв НҮБ-ын мандатаар гадаадад алба хаах хүмүүсээ бэлтгэхэд их тус болж байна.

Манай улс ямар нэгэн цэргийн эвслийн гишүүн үү? Хуучин Варшавын гэрээний, НАТО-гийн эвслийн орнууд гээд байсан даа.

Монгол цэргийн аль нэгэн эвслийн гишүүн биш. Түүгээр ч барахгүй Монгол Улс Шанхай хамтын байгууллагaт ч байхгүй. Зөвхөн ажиглагчийн байр сууринаас хандаж байна.

Mанайхан Энхийг сахиулах үйл ажиллагаанд анх ямар хэлбэрээр оролцох болсон юм бэ?

Энэ асуудал хоёр талаасаа яригдаж, ихэвчлэн дипломат харилцааны шугамаар шийдэгдсэн. НҮБ-тэй хамаатай гарч ирсэн асуудал. Одоо манайхаас НҮБ-т цэргийн байнгын төлөөлөгч сууж байна. Mанайхан анх гарц байгаагүй. АНУ-тай цэргийн асуудлаар холбогдох болсон цагаас түүгээр дамжиж, олон улсын цэргийн үйл ажиллагаанд оролцох үүд хаалга нээгдсэн. Энэ байдал бидэнд их ашигтай байна. Цаашид ч гэсэн энэ үйл ажиллагаа үр дүнтэй байх болно гэж би бодож байна.

Монголын цэргийн атташе хэдэн оронд сууж байна вэ?

АНУ, Орос, Хятад, Бельгит сууж байна. Яваандаа бид Турк Германд суулгах санаатай байна.

Эдгээр том гүрнээс гадна манай улстай цэргийн талаар харьцаатай олон орон байна уу?

Хуучин социалист орнуудтай нэг их холбоо байхгүй. Хамтын ажиллагааг цэрэг техникийн хамтын ажиллагаа, цэргийн хамтын (сургалт голдуу) ажиллагаа гэж хоёр хуваагддаг. Цэрэг техникийн гэхээр цэргийн зэвсэг, техниктэй холбоотой болно. Харин манайтай цэргийн хамтын ажиллагаатай 19 орон байна. Итали, Япон, Өмнөд Солонгос, Турк гээд янз бүрийн орнууд шинээр нэмэгдсэн. Хуучинаасаа цар хүрээ хавьгүй өргөн болсон. Турк Улсaaр жишээ татахад манай шат шатны офицерүүд тэнд сургалтанд хамрагдсан. Хамгийн сүүлд Туркийн жанжин штабын академийг төгссөн хүмүүс буцаж ирсэн. Энэ бол маш том ололт гэж би бодож байна.

Та Монтерейн цэргийн сургуульд суралцсан хэд дэх монгол хүн болж байна вэ? Таны сэтгэгдэл ямар байна вэ?

Би энэ сургууль ирж суралцсан 24 дэх монгол хүн болж байна. АНУ-д элчин сайдаар суугаа Болд гуай 1996 онд ирж суралцсан байна. Түүнээс хойш ийм олон офицер төгссөн сургууль болж байна. Гол сургалт нь стратеги, төлөвлөлтийн чиглэл юм. Батлан хамгаалахын төсвийг яаж зөв зарцуулах вэ, яаж түүнийг төлөвлөж шийдвэрлэх вэ гэсэн хичээл сургууль хийдэг курст суралцаж байна. Миний ирээд мэдэрсэн зүйл бол Америк хэдийгээр эрх чөлөөний орон гэж байгаа боловч хариуцлага, дэг журам бүх юманд байна. Бидэнд эндээс суралцах юм их байна. Хариуцлагын тал дээр их юм суралцах шаардлагатай байна.

АНУ-ын Тэнгисийн цэрэгт хоёр ч монгол хүн байна. Үүнтэй холбогдуулаад таны бодол ямар байна вэ?

Хосбаярын аав нь манай байгууллагын хүн, бидэнтэй холбоотой байдаг. Однамарын хувьд бол мэдэхгүй. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд даяаршил явагдаж байгаа энэ нөхцөлд бидний зүгээс ямар нэгэн зохицуулалт хийx шаардлага гарах юм байна даа гэсэн хувийн сэтгэгдэл төрж байна. Юмыг яаж мэдэх вэ, бас буруу чиглэлийн хүчний байгууллагат манай залуусаас элсэхийг үгүйсгэхгүй цаг ирсэн байна. Манай монгол залуус хаана л бол хаана байна. “Тэгвэл яахав?” гэсэн юмыг манай улс төрчид бодох шаардлaга тулгарч байна уу даа гэсэн бодол төрлөө.

Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Сайн яваад хариарай.

За баярлалаа. Та алс газар сууж буй монголчуудын төлөө зөв зүүтэй юм бодож, сайхан санаагаар сайн энерги тээж явдаг хүн байна. Энэ ажилд тань бас амжилт хүсье. Бидний зүгээс, манай салбарын зүгээс дэмжүүлэх, туслуулах юм байвал бидний үүд хаалга нээлттэй. Бусад салбараас илүү нээлттэй байж магадгүй ээ. Танд амжилт хүсье.

За баярлалаа.

2007 оны 7 сарын 15
Усан цэргийн адмиралуудын зочид буудал
Сан Франциско хот

No comments: