Монголын түүхийг перси, араб хэлнээс судалсан Давид Морган, Морис Росаби зэргийн алдарт монголч эрдэмтдийн замгамж үе болон гарч ирж байгаа Тимози Мэй гэдэн залуу эрдэмтэн "Байлдааны монгол урлаг" номыг бичиж дуусаад хэвлэлтэнд өгсөн юм. Энэ ном 2007 оны 5 сарын 31-нд нийтийн худалдаанд гарна. Зохиолч урд өмнө монголчуудын дундад Азид хийсэн дайн байлдааны талаар нэлээд сонирхолтой зохиолууд бичиж байсан ба түүний нэг нь Монголын Нууц Товчоонд гардаг Чурмахан Хорчийн тухай ном болно. Монголчуудын байлдааны урлагийг эртний греек, ромын сонгодог байлдааны аргаас эрс ялгаатай, орчины нөхцлөөс шалтгаалан бусдын санаанд оромгүй ов мэх хэрэглэн байлддаг байсан талаар энэ номондоо тодорхой бичжээ. Мөн монголчуудын эдэлж хэрэглэж явсан байлдааны зэр зэвсгийг Мэй судалж, энэ талаар сонирхол нийлж, харилцан санал солилцож байлаа. Одоогийн судлаачдын гаргасан материалуудад дундад зууны монголчуудын зэр зэвсгийг нэлээд алдаа мадагтай зурж дүрсэлсэн байдаг ба үүнийг засч залруулах талаар сэтгэл тавьж явдаг юм. Гэтэл хуучин зэр зэвсэг цуглуулагчид харин эсрэг байр суурьтай байдаг юм байна. "Хэрвээ түүхэн үнэнийг олонд мэдэгдвэл хуучин эдлэл зардаг хүмүүс үнээ нэмдэг учир үнэнийг нийтэд бүү хэл" гэсэн зэр зэвсэг цуглуулагчийн зөвлөмжийг сонсоод их гайхаж билээ. Одоо манайхан Их Монгол улсын үеийн тухай түүхэн кино хийхдээ сэгсийсэн үстэй, сэлэм нь махир цэргүүдийг дүрсэлж байна. Монголчуудын тухай археологийн олдвороос нарийвчлан харвал монголчууд гашуудлаас бусад үед үсээ давхар сүлжиж сураар боодог байсан (чулуун хөргөөс авахуулаад персийн зургуудад их тохиолдоно), шулуун сэлэм голдуу хэрэглэдэг байсан ("Mонголын нутгаас шулуун сэлэм ихэвчлэн олддог." Археологич, доктор Д.Баяр) зэрэг нь тогтоогдсон. Энэхүү шинээр гарч буй ном нь монголчуудын талаар жаахан ч атугай зөв ойлголт өгөхөд тусална биз ээ. Энэ ном www.amazon.com дээр мөн зарагдана.
The Mongol Art of War (Hardcover) by Timothy May (Author)
Hardcover: 232 pages, Publisher: Westholme Publishing (May 31, 2007)
Language: English, ISBN-10: 1594160465, ISBN-13: 978-1594160462
The Mongol Art of War (Hardcover) by Timothy May (Author)
Hardcover: 232 pages, Publisher: Westholme Publishing (May 31, 2007)
Language: English, ISBN-10: 1594160465, ISBN-13: 978-1594160462
6 comments:
Бид л цээжээ дэлдээд байдаг. Тэгтэл ертөнц бидний байлдаанчийг мэддэг ч юм уу үгүй ч юм уу.
Ном эрдмээр дэлхийг байлдан дагуулах үе бидний хаалгыг тогшоод байгаа юм биш үү таминь ээ.
Жад барьсан зуун зандалчинг
Бийр нийлсэн ганц номч чичрүүлнэ гэж нэг мэргэн айлдсан бус уу.
/Уучлаарай
"Загалмайлсан эцэг"-ээс санаа, бичлэгийн бүтэц туучихлаа шүү/
Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.
http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html
Sun Tsu-giin The Art of War gej shideever baidag daa. Odoo Mongol Art of War gej nom garsan ni nerneesee avahuulaad l taalagdaj baina. Unshij uzeye baiz.
Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах
Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах
Baatar ah oird post hiij haragdsangui. Zav muutai baigaa baih daa. Just checking.
Post a Comment