Tuesday, April 3, 2007

Монголын хєгжилд юу хийх хэрэгтэй вэ? (II)

Монгол улсын бодлогын чанартай асуудлын судалгааны бай нь хєрш орнууд, тэр тутмаа хєрш орнуудад амьдарч буй монгол ахан дvvс болно. Өвєр монголчуудaд тулгуурлаад хэдэн vг хэлье. Өвєр монголчуудтай бид ганзaгын эсвэл бєєний наймаачдын тvвшинд харьцаж байна. Хэзээнээс “наймаанд найзгvй” гэдэг учир ашиг хонжоо олох харилцааны улмаас хоёр улсын хилийн наана, цаана амьдарч байгаа нэг угсаатан харилцан буруу зєрvv ойлголцоход хvрч, тvvнийг нь нийгмийн сэтгэхvйд нєлєєх тvвшинд ярьж, бичснээр олон жилийн турш хаагдмал явж ирсэн монгол vндэстэн єєр хooрoндoo зан заншил, ахуй соёлooрoo нэгдэн нягтрахын оронд яс хаялцан хагарсан, харь vндэстэнд єгєєш болхуйц биесээсээ бэрвэн зайлхийлсэн олон тохилдол гарсаар байна. Манай зарим монголчуудын дээрэлхvv харьцаа, арчаагvй байдлаас шалтгаалан биднээс ихийг хvсч, хvлээж байсан євєр монголчуудын сэтгэлд сэв сууж, “халхууд ч дээ нэг ийм л цадиггvй хvмvvс байдаг юм” гэсэн таагvй сэтгэгдэлтэй уур амьсгал vvсч байгааг нуугаад яахав. Ийм нєхцєл байдал vvсчихээд байхад манайхан уугшуулын хууль гаргаж, боломжоороо тэднийг хvлээж авах асуудал ярьж байгаа нь арай эрт байна. Ядаж манайхан эхлээд уугуул монголчуудыг хvлээж авах сэтгэл санааны, орон зайн бэлтгэлтэй, тєрийн бодлогоор зохицуулах нарийвчилсан аргачлалтай болж байж энэ асуудалд эхнээс нь дуустал нухацтай чамбай хандахгvй бол хасгуудын адил хэрэг болно. Ойрын хэдэн жилд бидний монголчууд эд баялгийн хувьд єнгєн дээрээ єсч єєдєлж байгаа мэт боловч vнэн хэрэгтээ, дотоод сэтгэхvй нь дордон бохирдож, эд мєнгє, эрх мэдлийн тєлєє юу ч хийхээс буцахгvй болсон мэт хилийн чанaдаас ажиглагдаж байна. Эл байдлаас гарахад ард тvмнээ гэгээрvvлэх тал дээр улсаас илvv анхаарах хэрэгтэй байна. Монгол бичгийн уламжлал устаагvй, монгол оюуны євийн ундарга нь шавхагдаагvй байгаа євєр монголчуудын оюуны сангаас монгол хvнийхээ хувьд бид тодорхой хэмжээнд хувь хvртэх ёстой. Эрдэм боловсролын салбарт хамгийн тvрvvлж євєр монголчуудтай хамтран ажиллаж, аль болохоор Монгол оронд, монголын ард тvмэнд хvртээл болoхуйц доривтой ажлыг бvх тvвшинд хиймээр байна. Сvvлийн хэдэн жилд манай мастерууд Өвєр монголын урлагийг сэргээж єглєє. Өвєр монголын урлаг хvчирхэгжиж, бие даан томоохон тоглолтуудыг хийх болсны нэгэн жишээ нь 2008 оны Бээжингийн Олимпид оролцохоор боллоо. Тэгвэл дэлхий монголчуудын урлагийг хятадын урлаг гэж харж, хvлээн авах уу? Манайхны мєнгєний тєлєє явсан, тєрийн зохицуулалт оролцоогvй vйл ажиллагаа хэрхэн сєрєг нєлєєг Монголын тусгаар тогтнолд авчирч байгааг vvнээс харж болно. Аливаа зvйлд хувь хэмжээ, ялгаа зааг, зохицуулах бодлого хэрэгтэйг энэ жишээ харуулж байна. Өвєр монголчууд манай урлагт хvч тvрэн орж ирж байгаа бол єєр хэрэг. 800 жилийн ойн баярт хичнээн євєр монголчууд оролцсон бэ? Би л лав зурагтаар тэднийг олж хараагvй, мэдээнээс ч олж уншаагvй. Мэдээж тийм их доривтой оролцоо байгаагvй биз ээ. Тэгвэл тэдний оролцоог цаанаас нь хязгаарлаж, хятадууд бодлогоор зохицуулсан байх нээ. Иймэрхvv жишээнvvдээс ургуулаад бодохоор одоогийн нєхцєлд Өвєр монголыг бvх шатанд нарийвчлан судлах хvрээлэн манайд vнэхээр хэрэгтэй байна. Хэрвээ тийм эрдэм шинжилгээний хvрээлэн байвал хамгийн тvрvvнд Өвєр монголын засаг захиргааны бvтэц, тvvнд нь ажиллаж байгаа монгол хvмvvсийг судлах, євєр монголчууд хэрхэн хятадчлагдаж буй бодит байдал, шалтгааныг тогтоох, Хятадын бодлого євєр монголчуудaaр дамжин хэрхэн Монголд нэвтэрч болох талаар гvнзгийрvvлсэн судалгаа явуулж, судалгааны явц, vр дvнг монголын ард тvмэнд нээлттэй мэдээлэх, хятадуудтай цаашид хэрхэн харилцах бодлогын чигийг тодорхойлох хэрэгтэй байна. Улмаар Xятад судлалыг хєгжvvлж, Xятадаас ирж болох олон талт аюулаас улс орноо хэрхэн хамгаалах бодлогыг бид судлагаан дээр, мэргэжлийн экспертvvдийн дvгнэлтэн дээр тулгуурлан шинжлэх ухааны vндэслэл, нотолгоотой явуулах шаардлагатай байна.

(vргэлжлэл бий)

1 comment:

Burenbayar said...

http://burenbayar.blogspot.com/2007/06/mongoliin-hugjild-yuu-heregtei-boi2.html