Саяхан Эйзенхауверын нэрэмжит сургалтанд хамааран манай хотоор дайран өнгөрсөн, Монгол улсын их сургуулийн харъяа Эдийн засгийн сургуулийн захирал доктор Ч.Хашчулуунтай уулзан ярилцаж, улс орны өнөөгийн байдлыг нарийвчлан асууж сонирхлоо. Тэрээр надад шинэхэн хэвлэсэн Монгол улсын газрын зургийг дурсгал болгон өглөө. Бэлгэнд дуртай монгол хүний зангаар би урамшин баярлав. Уг зургийг гэртээ авч ирээд, нямбайлан тэнийлгэж, нягтлан үзлээ. Сэтгэлд хоногшсон Монгол улсын дархан хилийн хязгаар маань нүдний өмнө дурааж, аймаг хотын төв, гол усны нэрс тодоос тод харагдана. Саяaны нуруугаа санаад нэг харлаа, харлаг тахь нь бэлчих зүүдний 33 говио дурсаад баруун хязгаараа шалгалаа, харь үндэстэний хормойг дэрлэх өвөрлөгч түмний нутaг руу нэг өнгийлөө. Бүгдийг нь цайруулаaд алга болгожээ. Тэр их уудам нутгийн монгол нэрсийг Монгол улсынхаа хилийн зурвасыг тойруулаад харaхад сэтгэл нэг л өег, сайхан байдаг юм. Тэдгээр нутаг хүний гарт хэдий орсон ч нэрээр нь биднээс өөр хэн ч дурсахгүй билээ. Сүүлийн үеийн Орос, Хятадын газрын зурагт тэднээр уул, усны нэрс харийн хэлээр тэмдэглэгдэх болсон юм. Түүхийн үнэнийг хэлэх эрхтэй үлдсэн бид бээр юунд өөрсдөө ингэж харалган бодлого явуулж, газрын зургаасаа тэдгээр нэрсийг авч хаядаг билээ хэмээн өөрийн эрхгүй сүүрс алдлаа. Цаашдаа бид тэдгээр олон газрын нэрсээр газрынхаа зургийг тойруулаад байнга бичиж баймаар байна. Нэгт, хойч үе маань тэнд “Монгол газар байжээ” гэж ухаарна. Хоёрт харийн жуулчид ч гэсэн “тэнд бас Монгол газар байжээ” гэж сэхээрэх болно. "Юм учиртай сум хачиртай" гэж, энэ бол тийм жижигхэн асуудал биш шүү. Та ч гэсэн бас бодоод үзээрэй!
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
Ёстой үнэн. Мань мэтийн залуучууд бол барагцаа л байхаас чухам нарийн нэр усыг мэдэхгүй нь харамсалтай юм даа. Биднээс хойшоо бол бүүр баримжаа ч алдагдана байх даа... Та дээр нь гараараа, мэддэг газрынхаа нэр усыг бичээд дахин нэг үзүүлээч?
--
Таны бичлэгүүд хүнд ихийг бодуулах зүйлс байдаг шүү, Тэр болгонд сэтгэгдэл бичих цараа хүрэхгүй болохоос байнга уншиж байдаг.
Sain nuu Sh.Baatar ahaa .Tanii bichsen zuiliig unshaad uuriin erhgui nutagaa sanlaa.Unheer saihan bichejee.Tani helj bgaa zuiluud chin nudedn haragdaad yavchihlaa.Bi hicheneen ter gazruudad bugd ni ochij uzeegui bolovch unheer nudendee tusuulluu.Bi tani blogiig baniga unshih ih durtai .Mongol saihan nutagiin mini olon olon barimt,tuuh,soel,medee medeeleliig bargtaasan saihan blog shuu.Ene hariin orond ajil daa tuirtej ireed tanii blogiig unshichihaar amarsan boldog shuu.Uur zunduu saihan zul bichij bidnii gegeen melmiig myalaaj bgaarai tanid gyalailaa.
Сайн байна уу! Би казахстанд амьдардаг. Таны бичсэнтэй санаа нийлж байна. Энд казахстанд хуртэл эзэн Чингис хааны уеэс улдсэн өчнөөн монгол нэртэй газар нутаг бий. Одоог болтол өөрчлөөгүй нь нэр олдоогуйдээ биш унэхээр туухэн нэр болоод л тэр байх гэж боддог. Энэ сайтыг мэддэг танидаг бугдэд нь санал болгоноо. Их л сайхан юм бодогдуулсан зуйлс их байдаг юм байна.
Sain baina uu, bi Cheh hun bna. Bi mongolin gazriin zurgiin tuhai webiste hisen. Maps Mongolia
Post a Comment