Sunday, April 1, 2007

Жагжид Цэцэний 93 насны ойд баяр хvргэв

Монгол улсын элчин сайд Р.Болд Бэй Аэриад ажлын айчлал хийх vедээ алдарт монголч эрдэмтэн Жагжид Цэцэний 93 насны ойг тохиолдуулан хvндэтгэлийн зоог барьж, Ерєнхийлєгч асан П.Очирбат гуайн мэндчилгээг хvргэв. Жагжид гуай 1991 онд Очирбат Ерєнхийлєгчийг анx удаа АНУ-д айлчал хийх vед Жорж Буш Ерєнхийлєгчийн орчуулагч хийж байжээ. Тэрээр урд ємнє Өвєр Монголын Өєртєє Засах Орны удирдагч Дэ Ван Дэмжигдонровын хятад, япон хэлний орчуулагч, Гоминданы засгийн газрын Хятадын Ерєнхийлєгч, генeрaлиcмус Чинкай Ши-гийн монгол хэлний хэлмэрчээр ажиллаж байсан тvvхт, эрдэмтэн хvн юм. Өвгєн эрдэмтэн Жагжид Цэцэн гуай Өвєр Монголын ард тvмний гунигт тvvхийг єєрийн биеэр туулж, vзсэн харснаа vнэн байдлаар нь "Монголын эцсийн ван Дэмчигдонровын амьдрал хийгээд цаг vе" номондоо бичиж vлдээсэн нь бидний vед монгол туургатны тvvхийг судлахад vнэлж баршгvй чухал бvтээл болжээ. Тэрээр нийтдээ Монгол судлал, Монголын тvvх, соёлын тухай ном 18, эрдэм шинжилгээний єгvvлэл хятад хэлээр 88, англи хэлээр 36, япон хэлээр 2-ийг тус тус бичжээ.





3 comments:

Ryan said...

"Монголын эцсийн ван Дэмчигдонровын амьдрал хийгээд цаг vе" nomiig haanaas olj unshih be medeh hyn baina uu?

Burenbayar said...

en nom hitadaar bichigdsen baina. tokyo iin gadaad helnii yehe surguuliin nomiin sand baidag. bas ubur mongold hitad mongol heleer 2006 ond helbelgdsen suragtai.

Burenbayar said...

http://i166.photobucket.com/albums/u84/hiimori/chechen.jpg

tan no bichseniig mongoloor oroolchihlaa. zubsheermuu?