Tuesday, October 12, 2010

Чингис хаан украин гаралтай болсон тvvх



Чингис хааныг япончуудаас гаралтай гэсэн домогт хэн ч итгэдэггүй тул тэд дотроо яриад тэгсгээд ичмэглээд л намддаг. Хятадууд бол монгол үндэстнийг тэр чигээр нь нэг төрлийн хятад болгоод Чингис хааныг өөрийнхөө суут хаан гэж хэнээс ч ичихгүй дэлхийд зарлана. Харин казакууд бол Чингис хааныг арай өөр маягаар өөрийн болгоно. Тэд эхлээд өөрсдийгөө монголчуудын дунд явсан нэг түрэг аймаг гэж үзнэ. Тэр нь бараг ортой байх. Тэр үедээ казакын баатар Чингис төрсөн, яагаад гэвэл нэр нь Тэмүжин гэсэн түрэг үг гээд эзэн хааныг маань олзлохоор дайрна. Хэрвээ казакууд өөрсдийгөө монгол гэж үзвэл Чингис хаан тэднийх байх нь гарцаагүй. Гэтэл тэгэхгүй нь харамсалтай.

Саяхан Станфордын их сургуулийн номын санд ном хайгаад явж байтал Киевын Исаакын хүү Чингис хаан (Чингисхан - Сын Исаака Киевского) гэсэн номтой таараад жаахан гайхснаа сонирхоод зээлж аваад гарлаа. Зав чөлөөгөөрөө уг номын хуудсыг хааяа эргүүлж байна. Энэ номыг Украины Александр Синухов гэдэг зохиолч 2005 онд хэвлэжээ. Номын гол агуулга нь бүдүүлэг нүүдэлчин монголчууд төрт улс байгуулаад явах чадвар ухаан тутмаг байсан. Харин төр улсаа мандуулж явсан цэвэр славяни үндэстнээс талын нүүдэлчдийн дунд ухаантай еврей хүн очоод их гүрэн байгуулсан. Чингис хаан нь еврей удмын хүн гэжээ. Батлах гэж оролдсон нь Дува сохор бол Библид гардаг Давид гэнэ, Есугей (Есүхэй) бол Исаак гэсэн нэрийн уравсан дуудлага гэнэ. Энэ мэтээр Чингис хааныг Киевын хаад Исаакын удмын хүн болох талаар олон таамаг холбож нотлох гэж оролджээ.

Энэ бол нэгэн талаас нь харахад инээдэмтэй байж болно. Харамсалтай нь монголчуудыг дорд үзэж доромжилсон их оросын дээрэнгүй үзэл суртал нэвт шингэсэн ийм ном хэвлэгдэн гарч, дэлхий дахинаа тархаж, улмаар дэлхийд алдартай Станфордын их сургуулийн номын сангийн хойморьт тухлан заларч байна. Америк хүмүүс энэ номыг олж аваад судлаад энэ онолд итгэж элдэв юм болохгуй нь лавтай. Гэхдээ монголчууд биднийгээ энэ эрхэм зохиолч удам судраар нь даажигнан тохуурхаж байгааг сэтгэлдээ тунгаан бодох хэрэгтэй л байна даа.


20 comments:

Odkhuu.B said...

хийх юмаа олж ядсан гарууд байна,хамгийн гол нь бид нар нотлох л хэрэгтэй түүх ухаж биш ирээдүйгээ гэрэлтүүлж

Оогий said...

хэцүүмдааа. ганц торойх өнгөтэй өөдтэйг нь тал талаас манайх манайх гээд булаах юм. Булаацалдахаар барах уу олон талаар "нотлох" гэж дамшиглах юм ....

Миний блог said...

Хаанаа алдав гэж хашхичиж байхаар Өөрсдөө хаан шигээ хүчирхэг ухаалаг байсан цагт хэн ч юуг минь ч авч чадахгүй. Хэрвээ тийм байж чадахгүй бол тэр байтугай зүйлээ булаалгаж болох юм гэдгийг манай үеийнхэн ойлгоосой. Түүх, хэл, бичиг соёлоо хадгалж үлдэхийн төлөө тэмцэцгээе. Ядаж Монгол бичгээр хаа сайгүй бичих технологийн боломжийг бүрдүүлээд өгвөл өөрсдөө хичээгээд сурах юмсан гэсэн хүн олон байна шүү дээ. Хэзээ нэгэн цагт блогоо Монгол бичгээрээ бичих юмсан.

Миний блог said...
This comment has been removed by the author.
Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Bid tged Chingis khaan manaih gej batalj hamgaalj haruulj chadah yum uu da, ene uvaigui niigemteigee bol udahgui hyatadiin hogiin sav l boloh shinjtei

Anonymous said...

Харамсалтай л юм. Тийм том хэмжээний ном болгоод гаргачих хэлний мэдлэгтэй хүн хэрэгтэй байхдаа. Монгол хэлээ сайн мэддэг бас судлаж буй хэлээ сайн мэддэг

mongolbusgui said...

Хэхэ хөх инээд хүрмээр юм даа. Иймэрхүү түүхийн гуйвуулга хаана ч айдаг хойно доо. Гэхдээ ийм зүйл хараад уурлаж бухимдахаасаа урьтаад Монгол хүний бичигдсэн Монголын түүхийн сурах бичиг болчихоор жинхэнэ судалгааны бүтээл гадаад хэл дээр байхгүй гэдгийг бас бодох хэрэгтэй байх. Манай судлаачин түүхийн үнэн зөвийг харуулсан ном гаргана гэж найдаж байна. Миний хувьд энэ нөгөө талаасаа манай орны дорой буурай байгааг л харуулаад байна уу даа. Эх орон минь хөгжнөө. Дуба сохор бол Давид гэнэ шүү, хахаха.

Ш. Баатар said...

Сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд баярлалаа. Би зөвхөн мэдээлэл талаас нь энэхүү бэсрэг зурвасыг бичсэн билээ. Мэргэн уншигч та бүхэн өөр өөрийнхөөрөө хүлээн авч дүгнэх буй за.

мөнх гал said...

Хазарын түүх гэж нэг түүхийн оньсого бий. Явж, явж хохол, еврей хоёр нэг гаралтай болж таарах гээд байна. Хүннү гүрний үлдэгдэл гэдэг утгаараа.

Хазарын нийслэл нь Атил буюу Итил, бүр цааш ухвал Ижил гэдэг нэртэй байжээ. Ингээд малтаад байвал еврей гэж нэрлэгдээд байгаа нөхдүүд эртний монголчууд байж магадгүй л юм.

Цаг тооны бичиг нь хүртэл эртний монголчуудынхтай маш төстэй. Саруудынх нь нэр гэхэд л бараг монгол үг гэмээр.

Еврейчүүд өнөөдөр хүртэл шинэ жилээ намар тэмдэглэдэг. Яг эртний монголчууд шиг.

Афганы монголчуудыг хазар гэж бас нэрлэдэг нь хачирхалтай. Түүхийн оньсогоо гэж...

Доорхи хаяг сонирхсон хүмүүст хэрэг болж мэднэ: http://www.khazaria.com/

xvv said...

Ингээд яриад байвал дэлхийн талынх нь хаан нь угаасаа л Чингис хаан, дэлхийн тал нь Монголын туган дор явсан шүү дээ.
Очсон газар бүртээ цэргээ үлдээсэн, үлдээдэггүй юм гэхэд эмс хүүхнүүдтэй нь янз бүр болж л байсан байж таараа. Тэгэхээр цус энэ тэр бол бүр талийсан байлгүй.
Харин гарал үүслийн хувьд харин хаанаас ирсэн хэн гэдэг нь сонирхолтой л доо. Бас эргэлзээтэй. Ганц барих боломжтой түүхийн эх сурвалж бичигт маань Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чину, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ. гэж гардаг нь бас угаас энэ газарт байгаагүй "тэнгис далайг" гатлан нүүж ирсэн мэт. Гэхдээ хаа газрын суугуул иргэд нүүж ирээд энэ Монголын нутагт ирээд, тэгээд бүүр нүүдэлчин болоод амьдарч чадсан гэхээр жаахан үнэмшилгүй, үнэндээ инээдэмтэй л юм.
Харин хаанаас яагаад яаж нүүж ирээд, энэ газрын уугуул иргэд нь хаачсан байсан бэ? гэхээр бас сонирхолтой. Нэг талаар Л. Гумилевийн таамаглал нэлээн үнэмшилтэй санагддаг гэж нэг хүний блогоос уншиж байсан бас үнэмшилтэй санагдсан. Харин Чингис хаан Тэнгис далай гаталж ирсэн гэхээр Хөвсгөл? Байгаль нуур хаанаас гаталж ирсэн юм бол. Эсвэл Бүүр Берингийн хоолойгоор АНУ-аас ирсэн юм болов уу? Нэр нь Бөртэ-Чину, Гоо-Марал гээд Индиан нэртэй байгаа биз дээ гсн :p
Японы арлаас бас далай гатлаад хүрээд ирсэн ч юм билүү хэн мэдэх вэ :D Заримдаа инээдтэй юм шиг ч гэсэн бас шууд үгүйсгэхэд хэцүү. Харин тэр Еврей нар Монгол гаралтай гэдэг ч арай л үнэмшилгүй ээ...

мөнх гал said...

Монгол бол хүн төрөлхтний өлгий нутаг, тиймдээ ч ямагт хүн төрөлхтний оюун санааны төв, зам заагч луужин, хөтөч байсаар ирсэн, цаашдаа ч байсаар байх болно гэсэн үндсэн агуулгаар судрын чуулган гэх бүтээлийг дундад зууны үед туурвисан байдаг. Тэнд бичснээр Есус, Мухаммед, Будда, тэр байтугай Күнз хүртэл монгол удамтай болж таардаг.

Эцэг нь хүүгээ хөнөөдөг эртний түрэг, иран зүгийн домог дээр суурилсан хаадын домог (great mongol shahnama) гэх нэртэй зөн билгийн судар байдгийг бас санах хэрэгтэй. Хамгийн эгзэгтэй агшинд дэлхийн түүхийн хүрдийг эргүүлсэн хоёр хүчирхэг үндэстэн байдаг. Нэг нь монгол, нөгөө нь еврей. Хоёулаа мөнх тэнгэрийн шүтлэгтэй. Эцэг, хүүгийн барилдлагатай байх бүрэн боломжтой. Нарийн яривал Чингисийн хоёр загалын домогтой маш төстэй. Монголчуудын гарал үүсэл тодорхойгүй байдгийн адилаар еврейн гарал үүсэл бас тодорхойгүй. Зориуд нууцалсан байх.

Сонирхсон хүмүүст хэрэг болж магадгүй. Хаадын домгийн талаар ийм нэгэн мэдээлэл оллоо:

http://www.metmuseum.org/toah/hd/khan6/hd_khan6.htm
http://www.metmuseum.org/toah/hd/khan2/hd_khan2.htm

xvv said...

Лав миний сонсож байснаар Чингис хаан Их Монгол улсыг байгуулаад бүх шашиныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ганцхан Иудэйн шашинтай хүмүүсээс өндөр татвар авахаар хуульчилж байсан гэж сонсож байсан юмдаг. Тэдгээр хүмүүст эсвэл шашинд нь болохгүй зүйл байсан болоод л тэгж хуульчилж, тодорхой хэмжээнд гадуурхаж байсан болов уу. Бусад бүх шашиныг хүлээн зөвшөөрсөн мөртлөө...

мөнх гал said...

The Treasures of Genghis Khan

... Continuing under the reign of Oljeitu who ruled after Ghazan’s death, The Compendium of Chronicles by al-Din grew to include a history of the Chinese emperors, a history of India, a history of the pre-Islamic rulers of Iran, a history of the early Muslims, a history of the Jews, and a history of the Franks or Christians. It was the first universal history ever written.

“It’s only after they settle down that they realize the power of the written word and the power of image within the manuscripts,” says Carboni.

In the illustrations included in the histories, all rulers are painted to look like Mongols. “That’s where the propagandistic part comes in,” says Komaroff. “Visually so, because in the illustrations all of the leaders of the past are recast as Mongols. They look like Mongols, they dress as Mongols. So it’s a not very subtle way of placing themselves at the center of world history. You have an image of Noah, but he looks like a Mongol. Or you have the pre-Islamic kings of Iran but they look like Mongols. Or you have the Chinese emperors, but their faces are Mongol facial types. What it did was to put the Mongols right on the center stage of world history. Up until the time of Genghis Khan, they had been a blip on the radar screen. And now they’re giving this illustrious history of themselves, plus they are plugged into the rest of world history as it was then understood.”

“They made Caesar and Alexander the Great into figures of their own past,” says Blair. “They would have scenes of Alexander conquering the Indians, and really it’s all Mongol soldiers dressed up in the paintings. So, clearly, they were imagining themselves as successors to Alexander.”

The manuscripts were fashioned from expensive materials and contained hundreds of pages. Gold and lapis blue were used not only in the paintings, but in the writing of the texts as well. According to Komaroff, some of the text was written in gold ink outlined in black, making the books extremely rich and heavy.

In Rashid al-Din’s conception, The Compendium of Chronicles was intended to be copied in both Persian and Arabic twice a year and distributed throughout the territory. This required the efforts of numerous artists and craftsmen. “They called the best architects and the best artists to work in their royal ateliers,” says Carboni.

http://www.neh.gov/news/humanities/2002-09/treasures.html

Гантулга said...

Балай ен.
Ийм юм бичээд, хэвлүүлээд дэлхий даяар тарааж байдаг улс орон нь Өрөвдөлтэй боловч манайхан илэрхий түүхээ хамгаалж чадахгүй байгаа нь бүр ч өрөвдөлтэй...
Зүгээр л бусад улсын доог тохуу, доромж шиг санагдаж байна.

btkhcgs said...

жижиг монголын том соёлыг булаах гэнэ, тэгээд нотлох гэнэ,

btkhcgs said...

өнгөтэй нэг нь өөрийнхөө үндсийг монгол гэнэ, монгол баатарыг манайх гэнэ..

btkhcgs said...

дэлхий Монголыг сонирхож л байна, удахгүй дуурайг, тэгээд дагалдаг!..

tsoomoo said...

Chingis-g bulaatsalddaggui oron ch hovor baih. Yamar saindaa Mongol geed bi gej hun gozoigood suuj baihad Uzbek Hyatad 2 hajuud mini Chingiss-g bulaatsaldan margaj baihiig harahavdee.. Hamgiin gol ni ted herhen tarhia ugaalgasan ni sonin bish harin mongol zaluus bid tuuhee hen gedegee meddeg baih ni chuhal yum shig... Tuuhee medehgui mgl-oo medehgui mortloo hel amaa urchih shahan hudal unen yarih mgl zaluuchuud ihesseer l baigaa met..

Anonymous said...

manai buriad noxdvvd oorsdiigoo bas jude ntr geel yum yariad bnale. adil duudlagaar yum guiwuuldag bolson yum bishoo