Америкийн боловсрол сайтай хүмүүс ихэнх мэдлэг, мэдээллийг унших замаар олж авдаг. Тэд ер нь болж л өгвөл, боломж л гарвал юм уншиж байдаг хүмүүс. Нэгэнт дотор нь торжигнож, тогоонд даржигнаж яваа тул аль болохоор чөлөөт цаг гарвал би бас тэднийг дуурайгаад уншихийг хичээнэ. Зурагт бa радиогоор сонссон зүйл амархан тогтдоггүй, гол шалтгаан нь тухай мэдээлэл хэт хурдан, хүний ой санамж тогтоох чадвар удаантай шууд холбоотой юм. Хүн юм уншихад хурд арай удаан учир ой тойнд уншсан зүйл хоногшиж үлдэнэ. Аливаа мэдлэг, мэдээллийг уншихдаа уламжлалт ном, сэтгүүлээс унших нь илүү тогтоц сайтай юм шиг санагддаг. Учир нь хүн удаан хугацаaгаар номын хуудас ширтэх боломжтой тул хэвлэсэн ном сэтгүүл сонин нь дэлгэцээс илүү нүдэнд тохиромжтой бас тогтоцтой ажээ. Ном сэтгүүлийг номын санд эсвэл номын дэлгүүрт харах нь анхаарал, тогтоц сайтaй байна. Харин сонинг өглөө оройн цагаар гэртээ тухлаад гарчиглан харах нь их тохиромжтой. Миний хувьд гадуур салхинд алхах зуураа номын дэлгүүрт ороод сэтгүүл гарчиглах их сайхан байдаг юм.
Саяхан нэгэн өдөр би Бордерз номын дэлгүүрт ороод Нью Йоркер сэтгүүлийн 10 сарын 4-ний дугаарыг гарчиглаж байтал "Дараачийн дүр" (The next Reincarnation) гэсэн гарчигтай Далай ламын тухай том хэмжээний нийтлэл гарсан байна. Тэр нийтлэлийг эхнээс нь 4 хуудас уншаад гарлаа. Тэр уншсан сэдэв дотроос нэгэн зүйл анхаарлыг минь их татаж элдвийг бодогдуулж сэтгэлийн гонхийг минь ганхуулж орхилоо.
70-аад оны дундуур Далай Лам Америкт морилохдоо Үйл олноор аймаглан устгах аллагаас (Holocaust) амьд гарч чадсан зохиолч Элей Вэйзл хэмээгч еврей хүнтэй уулзаад ингэж хэлжээ. "-Таны бичсэн ном зохиолтой урд өмнө би тааралдаж байсан юм. Таны бичсэнээс би еврeй нар хоёр мянган жилийн өмнө эх нутгаа алдсан гэж мэдсэн. Би эх орноо алдаад дүрвэгсдийн амьдралд хүрэх гэж их замыг тууллаа. Ингэхэд та нар өдий болтол хэрхэн тэсч үлдэж чадсан бэ? Энэ талаараа надад хэлэхгүй юу" гэжээ.
Вэйлз авхай бодолхийлснээ ингэж хариулжээ. "-Бид нар эх нутгаа алдахдаа Ируслимээс алт мөнгө, эд хогшил юу ч авч гарсангүй. Нэгт, бидний еврeй хүн бүр нэг жижиг номыг авч гарсан ба одоо тэрнийхээ хүчинд амьд явна. Хоёрт, бид олон орон дамжиж бадар барин явахдаа хоорондоо эв нэгдэлтэй байж, хаа явсан газраа бие биенээ татаж тэтгэж явлаа. Гуравт, бид бахархах сайхан түүх дурсамжийг бүтээж чадсан. Энэ бүхэн өдий болтол биднийг тэсч үлдэхэд тусалсан болов уу даа" хэмээн ярьжээ.
"-Ухаантай хүний яриа лут юм аа. Бидний монголчууд бахархах сайхан түүхийг бүтээсэн, олон зуунаар тэмцэж ирсний хүчинд өөрийн эх оронтой үлдсэн. Харин тэгтэл бид нар монгол хүн нэг нэгнээ татаж дэмжиж явдаг билэв үү. Зургаан түмэн монголчудын 5 түмэн нь шороон түмэн хятадын дунд үлдээд нэгэн жарныг туулахад хэрхэн амархан уусч байгааг бид огт мэдээгүй юм шиг. мэдэхийг хүсэхгүй байгаа юм шиг таг чимээгүй явах юм. Яасан ч аминчхан улс байдаг юм бэ бид чинь. Еврeй нараас сурах юм их байна аa" гэсэн бодол орж ирлээ. Энэ бол өчүүхэн надад юм уншихын амт шимтийг мэдрүүлсэн нэгэн нийтлэлээс орж ирсэн нэгэн бэсрэг санаа юм шүү. Би болж л өгвөл юм унших дуртай. Мэдлэг бол цаг хугацааны уртад дуслын төдийгөөр нэмэгдэн аривждаг жамтай эд юм. Залуус минь ээ чөлөөт цагаа унших, боловсроход зориулж, өөрийн ухааны ертөнцөө улам тэлээрэй гэх хүсэх байна..
20 comments:
Saihan zovolgoo baina. Bayarlalaa.
Залууст уншсан зүйлээсээ ухаарал, сэтгэл ханамж авахыг л нэг мэдрүүлчихмээр байгаа юм. Уншдаг залуус ч байх шиг л байгаа юм. Гэхдээ уншдаггүй нь олон юм шиг харагдах. Хөнгөн хийсвэр, эсвэл товчхон, шуудхан үр дүнг нь харчих юм л унших сонирхотой байх шиг. Нийгмээсээ ч хамаараад байгаа юм болов уу даа. Өөрийн тань мэдэрсэн шиг мэдэрч, ойлгож чадвал ч залуус маань аливааг уншихаас буцахгүй байх аа
Баярлалаа.
Баярлалаа Баатар ахаа. Маш гоё нийтлэл болжээ. Ийм л мэдрэмжийг авахын тулд таны блогоор байнга шагайдаг юм шүү. Ном сайн уншъя, бие биесээ дэмжье Монголчууд минь!
Газарзүйн хувьд, суурьшмал болоод нүүдэлчин хүмүүс болохоор ялгаа их л байгаа л даа. Гэхдээ юм уншина гэдэг үнэхээр хүнийг өөрчилнө гэдгийг бол хоёр гараа өргөөд дэмжье
Sain baina uu. Ooriin chin hed heden yariltslagiig uzej bailaa. bas bus gants neg udaa blogoor chin shagaij baisan. ene udaa harin setgegdelee uldeeheer shiidlee. yunii omno hari nutag suugaa ch gesen mongol tuuh soyoloo gej baidagt tani talarhii. tuuh nileen sudaldag hun shig sanagdsan. gehdee uil yavdal, ahui soyol talaas n sudaldag sanagdsan. minii huvid mongolchuudiin tuuh soyoliig tednii setgelgeenii tuuhtei hamtruulan sudlah n iluu ur duntei bolov uu gej boddog. Mongolchuudiin ulamjlalt tenger uzliin gun uhaan gej bii. onoogiin mongolchuud ene talaar a ch barag medehgui baina. bidnii mongolchuudiin huchirheg baisanii nuuts n enehuu gun uhaand baisan bolov uu. Negen sonirhol zuil duridhad hun uzel, gegeen uzel, tenger uzel gej baidag gej sonsson. Mongolchuud terhuu tenger uzliig n hogjuulsen bol onoogiin shashinuud hun uzliig surtaldaj baina. "Hoh mongon tenger etseg min bilee, horst altan delhii eej min bilee" enehuu ishlel n mongolchuudiin huniig ahui bolon uhamsartai shuteltsuulen avch uzej baisanii ilrel yumaa.
Сонирхолтой сэтгэгдэл үлдээсэн Батзаяад баярлалаа. Ахуйг нь бүрэн судалж байж ахуйгаас нь зан заншил, сэтгэлгээ рүү нь орно байх аа. Мөнх тэнгэрийн хүчин дор хэмээх бөөгийн үзэл санааг сайн судлах нь зүйтэй юм. Гүн ухаан талаас нь бол хараахан яаж судлахыг мэдэхгүй байна. Гүн ухаан судалсан хүмүүс л харьцуулсан судалгаа сайн хийх болов уу.
Hariu bichsend talarhlaa. Gehdee minii sanaag buren oilgoogui yum shig baina. Joohon shuumj mayagtai bichvel hultsel ochii. Yu gevel ooroo ahui anhdagch gesen bair suurinaas handaad baih shig. Busad uls undestenii tuuhiin eh survaljuudaas ene talaar todorhoi medeelel olj avch chadahgui l bolov uu. Mongolchuudiin ulamjlalt helts ug, zuir ug, ulger domog geh met baij bolno. Minii olj medseneer Tului setsenii gergii Sorgugten/neriig n zovoor bichij medehgui baina/ behi hemeeh hatnii "Altan deed geree" hemeeh buteel mongolchuudiin tenger uzliin gun uhaanii sumber orgil gegdeh. Tenger uzliin gun uhaanii undsen aguulga n "orchlon ertontsiin orshihuin jam yos"-nd herhen zohitsoj monhod orshih. Jisheelbel atomiin tsomoos avhuulaad od erhes nar sar bugd yagaad booronhii baidag ve, ted yagaad tuush bish toirog helbereer davshih hodolgoon hiideg be? usand chuluu shidehed yagaad davalgaa n dugui helbereer tarhdag be geh met. dugui helber bol orshihuin hamgiin zov helber bogood energy medeeleliig zug burt jigd tarhaadag geh met bidnii ovog deedsiin mash ondor medleg bidend irehguigeer ustan ugui bolohiin irmeg deer baina. Mongol ger chuham enehuu medlegiin suuri deer l zohiogdson gej bodoj baigaa. Nogoo talaas bidnii mongolchuudiin nuudliin soyol, irgenshil onoogiin mongolchuud bidnii oilgodogchlon gazar zuin bairlal, tsag agaariin nohtsol baidaldaa zohitsoh gesen tohioldoliin chanartai ahuin helber baiv uu gedeg asuult bol ooroo mash ergelzeetei boloh. Ahui anhdagch uu uhamsar anhdagch uu gedeg asuultiig bodoj baih daa "Alivaa zuil 2 too buteegddeg" gedeg ugiig sanaj yavdag. 1. Hunii tarhind tuhain ed zuiliig buteeh sanaa. ooroor helbel alivaa zuil hereglee zoriulaltaasaa avhuulaad ongo budagaa hurtel hunii tarhind anhnii udaa buteegddeg 2. Uunii daraa biet baidlaar buteegddeg.
Za tegeed ene bol setgegdeliin ochuuhen zaid heleltseh asuudal bish bolohoor ingeed zogsii. ooriig chin ajilch hicheengui hun baina gej boddog bolohoor ooriin bodloos huvaaltslaa.
Өдөр бүр ном уншдаг, уншсан зүйлээ өөриймшүүлэх гэж эргэцүүлэн боддог, харьцуулж дүгнэдэг зуршилтай болчихвол залууст маань хэрэгтэй дээ.
Монгол дотроо хүртэл халхаас бусад нь монгол биш гэсэн үзэл цухалзаад, цусны шинжилгээ хийгээд эхэлдэг муухай зангаасаа хэзээ салах бол? Өвөрлөгч болон буриад нартаа элгэмсэг ханддаг болоосой билээ.
Сайн байна уу? Сонирхолтой сайхан сэдвээр бичжээ.
Орчин цагийн монголчуудын түүx бас тодорхой xэмжээгээр Еврейчүүдийн түүхтэй адил болжээ. Jews in their Motherland and Jews in Diaspora гэж яригддаг шиг гадаад оронд амьдардаг бидний цөөхөн монголчуудыг Mongolians in Diaspora гэх бизээ. Еврей xүмүүсийн тэр xатуужил, бие биенээ гэх чанар, бусдыг муулж болохгүй гэх мэт үзлүүд нь тэдний xэдэн үеээрээ гадуурхагдаж, зовж явсных нь илрэл юм болов уу гэж би боддог. Xэцүү болгоныг тэвчин туулах гэсэн туйлын xүсэл нь тэднийг нэгтгэж өгсөн нь гарцаагүй, Бурханаас өөр итгэх итгэл гэрэлт зам xарагддагүй байсан учраас ёстой л тэр зоxиолчийн xэлсэнчилэн эх нутгаасаа авч гарсан ганц номоо л шүтэн биширч тэгээд ч сайхан Spiritual (Гэгээлэг) болсон бизээ.
Би бас ном унших дуртай, интернетд суух цаг ТВ үзэх цагаа xянан байж л өдөрт xэдэн xуудас уншиж амжих юм. Гэгээлэг тэгэхдээ xүнд ухаарал төрүүлэх сайхан сэдвийг сонгон бас бичиж байгаарай, тэр бидний (Mongolians in Diaspora гийн) түүх болон үлдэх ч юм билүү?
Түвшин, Бум-Эрдэнэ, Лхагвасүрэн, Батзаяа, Гангаа эгч, Даваажаргал нарт чин сэтгэлээ хуваалцсанд тань баярлалаа. Хүн сэтгэлээрээ гэгээрэх гэдэг нь хамгийн чухал юм байна даа. Хүнд биеийн эрүүл мэнд хэрэгтэй ч түүнээс тутахгүй сэтгэлийн эрүүл мэнд хэрэгтэй ажээ. Монголчууд маань эрүүл сэтгэж, эрүүл амьдарч чадвал энэ еврей нарын үзэл бодол, үйл явдал аяндаа буй болох нь мэдээж юм. Хамгийн эрүүл сэтгэж байж хамгийн бүтээлч байх шинжтэй шүү. ойрын өдрүүдэд өвгөн буурал насыг зооглосон Далай Багшийн лагшин тунгалаг дүрийг харж, ухаарал хайрлах сургааль номыг нь гүнээ мэдрэн амтархан сонсож байна. Энэхүү гэгээн боломжийг олгосон Станфордын их сургуулийн эрдэмтэдэд ихэд баярлан сууна. Бага багаар блог дээрээ энэ тухай мэдээ тавьж байгаа тул блогийг минь дагаж харна буй за.
gehdee zaluusyig unshuulj surgahyin tuld sudlaach, erdemten bagsh nar bichlegiinhee torol, helberiig oorchloh heregtei. Ted sonirholtoi bichsen zuiliig l unshinuu gehees bish heregtei gesen zuilee haij unshih ni hovor...
Medeeleld tulguurlasan, Akademik bish, tovch todorhoi bichleguudiig surah bichig, nomondoo ashiglah heregtei baihaa
сайхан нийтлэл байна.
Номыг яаж ийгээд олоод уншиж болох байх.
Харин унших хүсэлтэй болгодог, номыг унших чадварт сургадаг ОРЧИН НӨХЦЛИЙГ монголдоо даруйхан бий болгох шаардлагатай байгааг бүгд анхаарна уу.
Монголд өнөөдөр 350 гаруй нийтийн номын сан байгаа ч тэд бүртгүүлэхэд бага ч гэсэн мөнгө авдаг нь, гэрээр ном авч уншихад хоног бүрээр мөнгө авдаг нь номоос холдох эх үндэс гэж би сүүлийн үед их бодож харж байна.
Нийтийн номын сангуудад байгаа ном материалыг ашиглахад бүртгэл зайлшгүй юм бол ТӨЛБӨРГҮЙ бүртгэдэг байхыг хүн бүр шаардаж эхэлье.
Баярлалаа.
Saihan zuvluguu bna. bi suuliin ued nomond ih durtai bolood baigaa. Negent bid oyun uhaant hunuunii niigemd amidarch bgaa unen l um chine nomnoos enehuu niigemtei hol niiluulen alhah erch huchee avah uchirtai um bna. bi franced baihdaa nomiin sand ih suudag baisan ene talaaraa ch bichej baisan. Harin manai mgld iim nomiin san baihgui ni tun haramsaltai gedeg deer Begzsurentei sanal neg bna. Ug ni manai tord baigaa erh medeltenuud gants saihan tom tsoltsolbor nomiin san barichihval ih tom um hiih l baihdaa.
Bas bna ebreichuudiin huvid minii neg bodol baidag tanii helseneer ted mash neg negniigee ood ni tataj neg hun shig yvdag gaihaltai humuus ened uneheer nomnii huch ih bii. Harin ene teruugeer hesj jovlon ih uzsen bolohoor gedegtei davaajargaltai sanal niilehgui bna. Tertee tergui delhiin 2 daind zovlon uzeheesee omno europiig atgachihsan baisan humuus. Tegeheer uneheer tednii tsusand bi ebrei hun shuu gesen undserheg uzel nevt shingesen mon bid dandaa terguund yvah estoi gesen bodoltoi humuus um shig nadad sanagddag. Manai mongolchuudiin huvid nuudelchin udamiin tsus ni odoo hurtel bgaad baigaa um shig. Hunii zahirgaand oroh durgui yg l durtai uedee heden malaa tuugaad henees ch hamaaaralgui amidraad yvchihdag shig. Tiim ucraas hoorondoo dandaa zorchildoontoi. Tegeheer bid sain niigemshij chadahgui bgaagiin neg ilrel bish gej uu? Harin tsag hugatsaanii yvtsad oor boloh baihaa gej bi huvidaa boddog buur itgedeg.
h bii. B
as
Zarimdaa bi burhan gej uneheer baidag gedegt itgedeg um. christiin shashin delhiin tom shashin. Yesus christ evrei, delhiin hamgiin tom huvisgal hiisen lenin bagsh evrei garaltai geed bicheed baival neleen urt daraalal bolno. Tegeheer nogoo talaar tedend nomnoos gadna bas burhanaas zayasan oor chadvar baij boloh l um bishuu hehe
sanal neg baina. Bichig usegguichuudiin armi bii bolj baina shuu dee. Manai baiguullagaas huuhded zoriulsan nomiin klub ajillulj bgaa, huuhduud sain unshij bas bichij surch bna. Urgujuulen oilgodog, sanaagaa huvaaltsdag, bichdeg bolgohoor zorij bna. Huuhduud nomond durtai bolj bas neg nomoo dahin dahin unshdag bolj bgaag haraad bayartai bgaa. Tedend bagaas ni moniin amtiig medruulehed tomchuud bid uuregtei.
Tuuhiig sudlah gedeggui Tuuhiig uzeh gej yaridag
Zuv yarih gedeg neg yum bn aa, bainga l olon doloon yum yarisan nuhur baidag, bas tsagaa olood tsuuhun ugeer
baigaa onood buuddag negen ch baih shuu dee!
Sorhohtani beki hatan tani nestorian itgel unemshiltei hun baisan gedeg?!
Tuuhend "Assirain church" gesen nereeree uldsen Monoteist itgel unemshltei humuusiin nuluu ali 7- 9 r zuunyi
uees esgii tuurgatand hursen tuuh gej bii...
Evreichuudiin Monoteist itgel unemshil l ni udii zeregtei avch yavaa hereg!
Монголчууд бид өөрсдийн мартагдсан эсвэл мэддэг ч ач холбогдолгүй мэт санагддаг Гэвч тэдгээр түүх нь маш ач холбогдолтой түүхийг өөрчилсөн агуу үйл явдал байдаг. Солонгос гэхэд жижигхэн жанжидаа агуу хүн байсан мэтээр гаргадаг гэтэл монголд өчнөөн агуу жанжин байхад Зэв Мухалай гэхээс цаашгүй байдаг Бид энэ байдлыг засах хэрэгтэй гэж боддог. Бас Монголчууд нэгнийгээ хаясан юм байхгүй өвөр монгол руу цэрэг оруулж амжилттай тулалдаж байсан ч орсын шахалтаар буцсан байдаг. Нэг нэгэндээ тусалсан дэмжсэн тохиолдол түүхэнд зөндөө байгааг мэдэхгүй дандаа л Монголчууд амиа боддог гэсэн үзлийг ч цэгцлэх хэрэгтэй мэт санагддаг.
Post a Comment