Wednesday, June 2, 2010

Хvннv гvрэн ба Их Ром улсын харилцаа

Хятан гүрний түүх соёлын улбааг хөөж судлаад суухаар эртний Греек, Ром, Кушаны иргэншилтэй олон сэжүүрээр тэд холбогдож байна. Тэр бүхэн заавал Хятадын торгоны замаар дамжиж умарт дахин дэлгэрсэн байх албагүй мэт. Хятад нөлөөгүй нүүдэлчдийн бие даасан тээвэр харилцаа урьд өмнөөс заавал байсан мэт санагдаж байна. Монголчуудын нүүдлийн соёлтой адил тэмээний соёлтой орон бол эртний Бактриан улс мөн. Дундад Ази дахь тэдний нутгаас олдсон эд өлгийн зүйлс дотроос гэрийн хоёр ханаар хомносон, хоёр бөхтэй тэмээний шаазан баримал хүртэл гарсан нь энэ бодлын минь нэгэн баталгаа болно. Хоёр бөхтэй тэмээг эртнээс Bactrian Camel гэж нэрлэж ирсэн нь үүнтэй туйлын холбоотой. Ямар ч тохиолдолд их Хүннү гүрэн хүчирхэг Ромын эзэнт улстай дайсаггналцаж байсан хятадын Хан улсаар дамжилгүй өөрсдөө бие даан шууд холбогдож ирсэн байх бүрэн үндэслэл байна. Тэгэж бодохоор зүүн Азийг Ромтой холбосон торгоны замаас гадна хойд Азийг бүслүүрдэн оршсон умарт тэмээн хингийн зам байсан нь үнэнд тун ойрхон тусах болов уу. Энэ талаар блогт минь та бүхэн санал бодлоо уралдуулахыг урьж байна.

2010.06.02

14 comments:

BorlaSQue said...

гадаад харилцаа зам тээврийг монголчууд анх үүсгэсэн юм биш үү???

org said...

тэр цаг хугацаанд юу болж өнгөрсөнийг мэдэхэд хэцүү ч тийм байх магадлал асар өндөр. хужаанууд түүхийг зохиож ард түмэндээ үзүүлдэг бол бид түүхээ мөшгин баталж хойч үедээ уламжлах хэрэгтэй байх

Ш. Баатар said...

Sanal bodloo uldeesen ta nart bayarlalaa. Hunnu Rom hoyor ih guren orgon haritsaatai baisan l baij taarna. Ene talaar tuuhiin zurvasyg todruulmaar baina.

Gunba R. said...

hi . hunnu Rom 2 holboo hariltsaatai baisan tuhai abch uzehdee tuhain uyiin tuuh soyliin dursgal, tednii uldeesen ob soyliig n sudlan uzeh heregtei. tuunees gadna ta buhen ene talaar iluu medhiig husbel Mongol Ulsiin SH.U.Ya-ni Arheologiin hureelengiin ene chigleleer sudalgaa hiideg sudlaachiin sudalgaanii materialiig uzej bolno . zarim n heblegdsen baigaa. mon negen zuiliig helhed Hunnugiin chigleleer sudlagaa hiideg shinjilgeenii Mongol-Orosiin hamtarsan shinjilgeenii angi Tov aimgiin nutag dahi Noyon uuliin hunnugiin yazguurtnii bulshnaas garsan zarim ed zuils ertnii grek, romiin ed zuils boloh n taarsan. bi ch mon ene chigleliin sudalgaanii angid ajildag; sonirholtoi shuu. monarcheo.blogspot.com

BEREGU said...
This comment has been removed by the author.
BEREGU said...

Нотолгоо байгаа эсэх нь тодорхойгүй нэгэн явган яриа байдаг.

Хятадын түүхийн ямар нэгэн сурвалжид цагаан хэрэмрүү Хүннүчүүд дайрах үед яст мэлхий шиг хайрцаглан жагссан шар үстэй хүмүүс хамтдаа дайрсан гэж тэмдэглэгдсэн байдаг гэнэ.
Энэ явган ярианд бас яг тэр үетэй ойролцоо Ромын нэг лигеон цэрэг Энэтхэг/Перс явах замдаа сураггүй болсон гэх юм билээ.

Энэ яриа хэрвээ үнэн бол таны дэвшүүлсэн санааг батлах шууд нотолгоо болох байх.

ganaa said...

sain baina uu? Bi tanii medeelel.com deerh nevtruulgiig uzsen yumaa.

Manjiin haanii nuutslaliin arhivt baisan 28 botiig jaanaas haigaad olohgui baina l daa. Tegeed yag yamar nerteig ta todruulaad heleed ogohgui yu?

Unknown said...

2004 оны үед Хятадын дотоод яамны нэгдүгээр нууцлалтай архивт 50-иад жил хадгалагдаж байсан Манжийн хаанд бичсэн болоод хаанаас явуулсан хариу захиануудыг эрдэмтэн мэргэдэд нээлттэй болгосон юм билээ. Тэгээд өвөр Монгол нөхдүүд Манжийн Энх-Амаглан хааны анхдугаар оноос хойших 60 жилийн дотор Манжийн хаантай Ар Халх, Өөлд улс, Хошууд аймгийн мэдэлд байсан Далай Ламын засгийн газартай харьцаж байсан монгол манж захиаг нэгтгээд 22 том боть ном болгожээ. Энэ номын нэр нь Дайчин гүрний Дотоод яамны Монгол бичгийн гэрийн данс болно. Нийт үнэ нь 4000 орчим доллар болж байсан. Томоохон номын санд хүсэлт гаргаж, худалдан авбал дээр байх. Хэрвээ төв номын санд байхгүй бол энэ номыг худалдан авах талаар төсөл боловсруулж тус номын санд туслах хэрэгтэй. Номын санд уг ном байна гэдэг нь нийтийн хүртээл болоход хялбар юм.

Bada said...

Миний бодлоор Эртний Ром Азийн харилцааны тухай энэ асуудлыг Европ - Азийн эртний харилцаа, Азийн улс үндэстнүүд Европт хэрхэн шилжин суурьшсан гэдэгтэй холбож өргөн утгаар авч үзвэл сонирхолтой бас ахицтай санагдаж байна. Европын зарим үндэстэн, жишээ нь, болгарчууд өөрсдийгөө Азиас гаралтай гэж үздэг, бас морин уралдаан зохион байгуулдаг гэж сонсож байсан, бас зурагт хуудсанд гарсан байсныг санаж байна. Тэгэхээр эрт дээр цагийн худалдаачид тэр улсдаа суурьшиж үлдэж байсан нь юу л бол. Харин нутаг шилж сонгож нүүдэллэж байсан нүүдэлчид тэгж үлдэх магадлалтай юм. Тэгэхээр эртний Ром ба Хятадын харилцаа гэдэг бол Азиас Европ руу чиглэсэн хөдөлгөөн нэг л хэсэг, нэг хэлбэр болов уу. Нүүдэллээд хаа хол Европ хүрээд үлдсэн үндэстнүүд монголчуудын өвөгөөс өөр хэн байхав. Ийм нүүдлийн тухай мэдлэг байсан болоод л Хүннүчүүд Европ нүүсэн байж таараа.

Anonymous said...

Хүннү-гээс алслан нүүсэн Баруун Хүннү Ромтой хиллэн улмаар их Атила хаан Ромруу халдан Ромын ЭУ-г мөхөхөд үүрэг гүйцэтгэсэн гээд түүхэнд байсаар атал ямар нэгэн холбоо харилцаа байсан байх гэж ярих зохисгүй. Hungary гээд улс одоо ч байж л байна. Ичгэвтэр юм бас байх юм. Адаглаад Атила хаанаа мартмааргүй.

BEREGU said...

Oyu:

Ер нь бол бүхий л зүйл ойлгомжтой, мэдээжийн байдаг ч сонгодог утгаараа шинжлэх ухаанд тэр мэдээж бүхнийг баталгаажуулах шаардлага гардагийг эрх биш анзаарсан байх бодож байна.

Усыг халаагаад л байвал буцлах нь ойлгомжтой гэхдээ үүнийг физикийн шинжлэх ухаан учрыг нь батладаг.

Яг үүнтэй адилаар бид түүхийн зарим онцгой агшин үе цагийг судлан баталгаажуулах шаардлага тусгаар тогтнол, үндэсний онлог зэргийг хадгалахын тулд гарч ирдэг.

Атила яг Монголоос очсон гэвэл үгүй. Мөн гэнэт л түүхэнд сураггүй болоод хэдэн зуун жил болсон Хүннү гэдэг нэр гэнэт гараад ирсэн. Нүүгээд л байвал эрх биш уулзаж л байна л даа.

Би Солонгост нэг уулын наана цаана хоёр талд бие биенээ ойгохгүй шахам аялагаар ярьдаг тосгон үзэж байсан. Дээхэн үед тэр тосгод бие биенээ байдаг гэдгийг мэдэх, ховорхон нэг нь газарчлаж жижиг худалдаа хийхээс өөр харилцаагүй байснаас түүхийн явцад биенээ ч мэдэхгүй шахам болж аялага нь хүртэл салж эхэлсэн байгаа юм.

Gunba R. said...

saihan metgeltseed bai bai . ene jil hunnu gurnii 2220 jiliin oi bolj baigaa ba uuntei holbootoi anhnii neelt boloh hunnugiin bulsh bunhnaas ilersen ed zuiseer expo undesnii tuuhiiin muzeid gargasan baigaa sh dee. tuuniig uzsen uu ta min .

hunnutei holbootoi sudalgaanii shine buteeluud ene jil garna daa. ene chiglleer Mongoliin arheologiin hureelengiin hunnu sudlalliiin sudlaachid ajilladag ;

tiishee ochij margaanaa taslabal yasiiin annnnnnnnnnnnn