Америкийн алдарт зохиолч Марк Твейнийг (Samual Clemens) мэдэхгүй монгол хүн үгүй биз ээ. Тэрээр 1910 онд 75 настайдаа өөд болохдоо өөрийнхөө бичсэн намтраа "100 жилийн дараа хэвлээрэй" хэмээн гэрээсэлсэн байна. Түүний охин Kлара нь 1949 oнд Беркелеий дэх Кальфорны их сургуульд шилжүүлэхийг гэрээслээд өөд болжээ. Тус сургуулийн Банкрофт номын сангийн ховор ном хадгaладаг өрөөнд уг эх бичмэл 60 жил хадгалагдсан байна. Марк Твейн амьдралынхаа сүүлчийн жилүүдэд өөрөө дуудаж стенографийн аргаар хийсэн бичлэгүүд, гар бичмэлүүд нь бусад хавсаргасан материалуудын хамт нэг сая орчим хуудас болох бөгөөд түүнийг Роберт Хөрст тэргүүтэй найруулaн хэвлэх баг эмхэтгэж, 3 ботиор Кальфорны их сургуулийн хэвлэхээс гаргахаар ажиллаж байна. Энэ оны 11 сард эхний боть хэвлэгдэн гарна.
Хошин шогийн нарийн мэдрэмжтэй Марк Твейн нь нийгмийг нарийн шүүмжилдэг байсан ба энэхүү намтартаа өөрийн үзэл бодлоо илэн далангүй, ихэд нарийн бичсэн тул бусдын довтолгоонд тухайн үедээ амархан өртөх байсан тул уншигчдад зориулан 100 жил хүлээх хязгаар тавьжээ. Түүний бичсэн эмзэг сэдвүүд нь тухай үеийн кристийн шашинтныг ихээр шүүмжилсэн, T.Рузевельт ерөнхийлөгчийн Флиппинод хийсэн харгис аллагыг жигшсэн гэх мэт шуугиан дэгдээхүйц материалууд үг намтарт багтжээ. Энэ тухай нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл дараах сайтад зочлоорой.
2010.07.08
No comments:
Post a Comment