Их зохиолч, соён гийгүүлэгч Б.Ринчин профессор балар эртний хүмүүсийн амьдралын талаар “Заан залуудай” хэмээн роман бичсэн нь уншигч олны таалалд нийцэн ихэд урам өгсөн болохоор жаргах насандаа Монголын нутагт оршин тогтoнож байсан үе үеийин нүүдэлчин аймгуудын талаар түүхэн роман бичихээр зориг шулуудаж гартаа байгаа бэлэн материалыг ашиглан Хүннү гүрний тухай “Их нүүдэл” романы тэргүүн дэвтэрийг 1969 онд бичжээ. Энэ Их нүүдэл романы тэргүүн дэвтэрт Наран эхт Саран эцэгт Их Хүн улсын мандан бадарсан түүхийг бичээд дэд дэвтэрт Хүннү задарч Их говийн ард урд талд хуваагдан улмаар дийлдсэн говийн арын аймаг нь баруун зүгт их нүүдэл хийсэн тухай бичихээр зэхэж байгаад их эрдэмтэн 1977 оны гуравдугаар сарын 4-нд насны хутгийг олжээ.
Өвөг Монголын түүхийг амтархан үзэж буй надад Хятан нарын элэнц өвөг Дунху-гийн түүхийн талаарх мэдээллийг сөхөн харах үүднээс Их нүүдэл романы тэргүүн дэвтэрийг хүүхэд насаа дурсан байж дахин уншлаа. Их эрдэмтэний хэлсэн “гэгээн өдөр цээжиндээ, харанхуй шөнө зүүдэндээ”, “улс түмний газар ус, өвөг дээдсийн өв нутаг”, “тэнгэр газар хоёр ялгаран уулс завсарлах үес”, “чихинү чимэг болсон аялгуут сайхан монгол хэл чин зоригт өвөг дээдсийн минь өв эрдэнэ” хэмээх олон сайхан яруу хэллэгийг ахин уншиж сэтгэлээ баясгав. Түмэн газрын Цагаан хэрмийг Хүннүгийн нутгаас таслан авч Цинши хуанди хэрхэн байгуулсан, Моодун эцгээ хoроож шаньюй болсон, Дунху-г дайлаар мордсон шалтгаан зэргийг эртний хятадын Түүхэн тэмдэглэлийн Шаньюийн бүлгээс санаа авч бичсэн байна. МЭӨ 104-91 онуудад Сыма Цян "Түүхэн тэмдэглэл" (Шизи) хэмээх алдарт сурвалжаа тууривжээ. Хүн эрсийн баатарлаг тулаан, морьдоо зүслэн дайнд оруулж, цэргээ аравт зуут мянгатаар жагсаан сүрийг бадраах зэрэг байлдааны урлагийн тухай хэсгүүдийг Баруун Хан улсын түүх бичиг сурвалжаас сэдэвлэн авсан байна. Уг романы хамгийн сонирхолтой, үнэ цэнэтэй хэсэг нь Торгоны замаар түгсэн эртний Кушан, Греекийн соёлтой холбоотой хэсгүүд болно. Эртний нүүдэлчид Греекийг Эллин улс, Африк тивийг Хөөст тив хэмээн нэрлэж байсан зэрэг сонин сайхан мэдээлэл дүүрэн байхаас гадна нүүдэлчдийн дунд өрнөдийн соёл хэрхэн нэвтэрч байсныг Хүн гүрний их цэрэгтэй заяагаа холбосон Молион хэмээх эрийн ярьсан эртний греекийн домгуудаар харуулжээ. Их эрдэмтэн энэ номоо бичих үедээ үзэл сурталд хүлээтэй байсан учир нийгмийн ангийн тэмцлийг Хятадын Зина улсын дотоод амьдралаар харуулахыг оролджээ. Хэллэг яруу, түүхэн баримтууд нь эх сурвалжтай энэхүү сайхан түүхэн зохиолыг дахин уншаад эx орноо гэсэн үзэл нэвт шингэсэн их эрдэмтэн Б. Ринчин доктороор бид байнга бахархаж, бүтээлийг нь залуу үедээ цаг ямагт уншуулан өвлүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодолд умбав.
2010 оны 1 сарын 23
26 comments:
баярлалаа би өнөөдөр яагаад чи юм Ринчен багшийн талаар мэлээлэл байгаал уншиж байсан чинь таны бичлэг шинээр нэмэгдэж орж ирдэг байна шдээ үнэхээр агуу хүн байжээ http://search.twitter.com/search?q=%23bagsh энэ дээр уншсан бичлэгүүдээ жиргэсэн юмаа. Та уулзаж учирч байсан бол бичлэг хийж байгаарай монголын залуучуудад хэрэгтэй шүү
Маш гоё нийтлэл болжээ. Дөнгөж түрүүхэн твиттерт #bagsh гэсэн хаштаг үүсгээд Ринчин гуайн талаар мэдээлэл солилцож байтал @ubuntumn таны энэ нийтлэлийг олсон гэв. Та цагийг маш сайн мэдрэх юмаа хэхэ. Өшөө олон сайхан нийтлэл бичээрэй. Таны блогийг унших дуртай шүү. Амжилт хүсье!
Миний үеийн олон сэхээтнүүд өөрсдийгөө Ри багшийн шавь гээд олон сайхан юм ярьдаг билээ. Харамсалтай нь би огт уулзаж учирч байсангүй, хүүхэд байхдаа, Гандангийн хүүхдийн эмнэлэгт хэвтэж байхдаа Ринчин гуайн алхаж явахыг цонхоор нэг л удаа харсан юм. Миний сэтгэлд тэр дүрээрээ л байдаг юм.
Өө хэхэ @ubuntumn-р твийтлээд байсан хүн чинь XATHAA чи байсан юм байнашд. 2-лаа уралдаад л хоёр өөр газраас сэтгэгдэл бичиж байсан байжшүү. Ринчин багшийн талаар сайхан нийтлэл бичсэн Баатар ах таньд баярлалаа.
Хэхэ та бас цонхоор ч гэсэн харсан гэдэг чинь маш том завшаан байна шүү. Манай ээж уг нь Зохиолчдын эвлэлийн хороонд байхдаа Ринчин гуайтай нилээн хэд таарч байсан гэж ярьдаг юм. Тэр дурсамжуудаар нь зав гаргаад блогт бичнээ. Маш сайхан хүн байсан гэж ярьдаг юм. Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэж...
Сайхан мэдээлэл байна. Баярлалаа!
Tanii bichlegiig unshaad "Ix Nuudel"-iig axin neg unshmaar sanagdlaa. Suuliin yed neg l goyo nom unshmaar sanagdaad baisan yum. er ni nomiig mongoloos zaxiulj awchruulan axin unshinaa. Unshij baisnaa sanaxad ali 15 jiliin umnu baina shdee. Xooox yaasan ix udaa wee. Xuuxed baixdaa unshij baisiin. 6r angi tugsdug zunii amraltaar. Odoo axiad unshwal medeej asar ix une tseniig ni mederch unshix ni damjiggui yum shuu. Bayarlalaa
www.oogiinoo.wordpress.com
Жаахан байхдаа "Заан Залуудай"-г уншиж байсан юм байна. Жозеф Роний билүү нэг гадны зохиолчийн "Галын төлөө тэмцэл" гээд зохиол байдаг даа. Тэрэнтэй төстэй санагдаж байсан юм байна. Хүй нэгдлийн үеийн хүмүүс гараа л...
Та сурах арга туршлагаасаа зааж өгөөч.
Surahad uchir bii, ehleed zorilgo tavina daraa ni uiggui suugaad baga bagaar unshih hereg garna. Eh helee bas davhar uzej saijirna. Hervee mongol helee sain medehgui bol bas todorhoi tuvshind hureed ahihgui baih shig sanagddag yum. Bi helnii yos zuig ih deedeldeg.
Ахаан, ямарваа нэг хэл сурхад хамгын шилдэг арга таны хувь юу байсан бэ? Байнга ном унших эсвэл бичих гээл,,,
Ягштал цээжлэх их чухал байдаг. Одоо ч би болж өгвөл цээжлэхийг хичээдэг. Сайн цээжлээгүй зүйл нэг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг болоод тогтчихдог тул өөрт төрөх итгэл сул болдог юм билээ.
За баярлалла, :)
Уншдаг хүн ховор болжээ. Саяхан нэгэн дээд сургуулиар орлоо. Сэтгүүл зүйн багш нар байж манай багш нар ерөөсөө сонин шагайхгүй юм гэж, өмнүүрээ дүүрэн сонин өрсөн өвгөн жижүүр нь үглэж байх юм.
Бид хүүхдүүдээ, цаашлаад багш нараа хэрхэн яаж уншдаг болгох вэ? Эсвэл уншдаг эрин төгсгөл болчихов уу... Хэцүү юм аа
Уншдаг эрин төгсгөл болох гэж мэдээлэлийн эрэн зуунд хамгын их шаардагдаж байгаа зүйл бол харилцааны чадвар юм биш үү? Тэр тусмаа хэл уран зохиолоор явсан хүмүүс хамгын их амжилтай байдаг гэж сонсож байсан юм байна.
Монголд хүмүүс юм сайн уншихгүй байгаагийн нэг илэрхийлэл бол ном сайн зарагдахгүй байгаад оршино. Ер нь дуртай хүн нь дуртай номоо гаргаад номын чанар нийтлэгдээ муудсан тул хүн хэрэгтэй номоо олж уншихад төвөгтэй болсон байж магад. Харин өвөр монголчууд ном их уншдаг юм байна. Нэг номны дундаж хэвлэлт 10-20 мянган ширхэгээр анх удаагаа хэвлэгддэг юм билээ. Хүн нь бас олон тул тэр нь нөлөөлдөг байх л даа. Бидний үеийн хүмүүс бол их уншдаг юм шиг санагддаг юм. Ном уншиж байж ухаан задардаг болов уу хэмээн бодно.
Миний бодлоор хүмүүс эргээд ном сонирходог болж байгаа байхаа. Миний үеийхэн лав ном их уншдаг болж байгаа гэж бодож байна (Эсвэл зөвхөн миний мэддэг хүмүүс л байх). Их гоё нийтлэлүүд байнаа. Баярлалаа
Sar shinedee saihan shineleerei
Танд сар шинийн мэнд дэвшүүлэхийн хамт эрдэм номын буянтай үйлс тань бадранхан дэлгэрэхийн ерөөл талбия.
Бичлэгийн тань хэвьд хэлэхэд цаг үеэ олжээ. Билгүүн номч Бямбын Ринчен гуайн мэндэлсний 105 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ л.
"өөрийн бодолтой ноён нуруу, өрөөлийг хайрлах нинжин сэтгэл, хvний vгийг гvйцэд сонсох тэвчээр, хэлэх vгээ олны өмнө цэнэх ярианы соёл, бэрхшээлийг туулах сэтгэлийн тамир, бусдад өгөх сэтгэлийн дэм, бурангуй ёстой эвлэршгvй шударга зан."
Tanii yariltslagiig sayahan l unshlaa. Ene ugiig saitar togtooj awnaa
Сар шинийн мэнд дэвшүүлсэн андуудад баярлалаа. Та бүхэнд мөн сар шинийн мэндийг дэвшүүлж амьдралд тань эрүүл энх, аз жаргал, баяр баясал, эд хөрөнгө арвин байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн барья. Ойрын өдрүүдэд золгох хүмүүс нэлээд ирж өнөөдрөөс нэг айл хэсэх завтай болж байна. За бараг АНУ-д Монголоос өргөн дэлгэр цагаан сар болж байна шүү.
"Шүхэрч буниа", "Эмгэн Сойвон", "Нууцыг задруулсан захиагаар" Ринчин гуайн бүтээлтэй танилцаж байсан.
Их нүүдэл романыг заавал олж уншнаа.
Аан тийм монголын тухай сонирхож байгаа гадаад хүнд ямар ном уншихыг санал болгох вэ?
Монголын түүхийг сонирхож байгаа хүнд бол David Morgan гуайн Mongols номыг унш гэж хэлмээр байна. Монголын соёлын талаар бол бас тийм сайн ном англи хэлээр хараахан гаагүй юм шиг байна аа.
sain baina uu, ta medeelel.com deer yarij baisan culturel realism buyu Soyliin yalgaa gesen nomiinhoo zohliolchiin nerii ni ugnu uu? zahailj avch unshih ih sonirhol turluu. Bayralalaa. Gerlee Berlin Germany
Alastair Iain Johnston. Cultural Realism: Strategic Culture and Grand Strategy in Chinese History. Princeton University Press, 1995
Сайн байцгаана уу?
Ринчен гуайн зохиол, бүтээлийг уншигч та бүхнийг урьж байна.
www.facebook.com/groups/BilguunnomchRinchen/
Post a Comment