Saturday, November 21, 2009

Өвгөдийн сургааль өдүүгэ ч бидэнд чухаг


Монголын нууц товчооноос ангид олон арван түүх соёлын өв дөрвөлжин бичгээр болон уйгар үсгээр Иx Монгол улсын (Юань) үед бичигдэн үлджээ. Тэдний ихэнx нь хөшөөний бичээс болно. Чулуун хөшөө олон зууныг туулж гэмтэж сэвтэлгүй бидний үе хүртэл хадгалагдан үлдэж чаджээ. Нэгэнт тухайн цагт бичиж үлдээсэн болохоор тэдгээр xөшөөний бичээс нь хэн ч маргахгүй түүхийн бодит материал болно. Эртний хөшөөний бичээсээс харахад долоон зууны турш язгуурын монгол хэл нэг их өөрчлөгдөөгүй мэт санагдана. Өвгөдийн сургааль өдүүгэ ч бидэнд чухаг болохоор 1362 онд бичиж үлдээсэн түрэг угсааны Индү (хиндү буюу энэтхэг гэсэн үг) вангийн гэрэлт хөшөөний монгол бичээснээс хэсэглэн авч уншигч танаа толилуулья.

... Мөн Индү эсэн бүхий дороо ач хөвгүүддээн соён сургаруун:

- Та хөвгүү
д үзэхүйн аливаа зовлонгуудыг эс үзвэй. Тарианы үйлийг эрхлэн зөв зүгээрийн аман хоолой тэжээн хатуужуулахад чадахуйгаас сайн үйлийг үйлдэж, муу үйлийг бүү бөгөөд үйлдэгтүн. Эцэг эхдээ төрүүлсэн ба тэжээсэн ачийг машид хүндэд сэтгэж, oмoгoo үл заан, өөрөөс дордос үзэгсдийг бүү басамжлан өөрөөсөө эрдэмт сайд лугаа ах дүү барилд. Хэрвээ дээдсээ соёрхогдож орлуулагдваас биеэ ариун сахиж, ургаш жигд яваад чин зоригоор дээдсээ ачлан хүч өгөхөө эрхлэн, иргэнийг өөрийн хөвгүүн шөвгүүн мэт таалж явбаас ирэх хор дор үл ороод мөнөө мөнөө хойно сайн нэр тань үүрд алдаршуулагдмoй гэж эдгээр үгс хэлбээс танаа ухагдах буй хэмээcэн ажигу.

Одоогоос 647 жилийн өмнөх хөшөөний бичээсийн үг
үсгийг гажуудуулалгүй хэвээр хадаглан уйгарчлан бичсэн монгол хэлнээс шинэ үсэгчлэн буулгавай. Индү вангийн сургааль бидэнд, бидний үр хүүхдэд, бидний ирээдүйг шийдэгч Их хурлын эрхэм гишүүд засаг төр баригчид хэн бүхэнд нэгэн адил хамааралтай бус уу.

2009 оны 11 сарын 21
Сан Франциско хотноо

5 comments:

Wolf said...

Доголон Төмөр хаан Алтан ордны хаан Тохтамышийг ялаад буцах замдаа үлдээсэн уйгаржин бичигтэй хад Оросын Эрмитаж музэйд хадгалагдаж байдаг гэж дуулсан.Тэр бас монгол бичгийн нэг дурсгал байж болох юм.

Ш. Баатар said...

Dogolon Tomor haan bol uzbek hun baihaa, bas mongoloor bichij unshdag baisan yum bolov uu daa. Herimtage-iin uzveruud deer togtoj haraad ter bichgiin tuhai medehiig bodoyo. Sonirholtoi medeelel ogsond bayarlalaa.

Wolf said...

http://video.google.com/videoplay?docid=-1434753824273820772#
Та дээрх "Проклятие Тамерлана" гээд оросуудын хийсэн их сонирхолтой баримтат киног үзээрэй.Тэр чулууны тухай дурдана.Манайхан заавал нягталж үзэх шардлагатай бгаам.Төмөр хаан Барлас гэдэг түрэгжсэн монгол овгийн хүн байсан гэдэг.Бичиг үсэг мэддэггүй боловч хоёр гурван хэлээр чөлөөтөй ярьдаг , эртэмтэдтэй ном хаялцдаг, шатар сайн тоглодог асар ухаалаг хүн байсан гэдэг юм билээ.

Wolf said...
This comment has been removed by the author.
Ш. Баатар said...

Доглон Төмөр хаан узбек зүгийн хүн байх аа. Чантуу нар үндэсний баатраа болгоод авсан байна билээ. Хүрэл хөшөөг нь Ташкент хотноо босгосон байсан. Лав эхнэр нь монгол хүн байжээ.