Saturday, October 17, 2009

Монголын цэрэг Англи, Францтай байлдаж явжээ



XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.


Түүнээс дөрвөн жилийн дараа 1859 онд Хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчин жанжин бүх Монгол хошуудаас дахин цэрэг дайчлан татаж, Дагукоу-гийн боомтыг Англи, Францын цэргээс хамгаалахаар бэхлэлт барин цэргээ суулгасан байна. 1860 оны 6 сарын сүүлчээр 18 мянган цэрэг бүхий Английн 100 орчим усан онгоц Шар тэнгист орж ирснээс сарын дараа Францын 4 мянган цэрэг дээр нь нэмэгдэв. Энэ удаад Англи, Францын арми өндөр технологийн галт зэвсэгтэй байсныг Сэнгэринчин жанжин хараахан мэдээгүй байлаа. Сэнгэринчин жанжин Дагукоу, Бэйтангийн хойгийн бэхлэлтийн дагуу газрыг миньжүүлсэн боловч, урвагч хятад цэрэг Английн талд мэдэгдсэн учир тэд шөнөөр эргийн дагуу суулгасан минийг саармагжуулж амжсан байна. 8 дугаар сарын 1-нд холбоотны цэрэг Бэйтангийн эрэгт бууж, 12-ны өдрийг хүртэл давшихад манж, монгол цэрэг эцсийнxээ хүнийг амь тавьтал бууж өгөлгүй тулалдав. Татар цэргүүд хэрхэн эрэлхэг байлдсан тухай хожим англи, францын цэргүүд олонтаа дурсан ярьсан байдаг. Хүлээлтэнд байсан морин цэрэгтээ Сэнгэринчин довтлох тушаал өгөхөд эрэг рүү дайран орсон монгол цэргүүд пулемётны шуурган галд өртөж бүгд хиар цохиулжээ. Зарим сурвалжид 3 мянган морин цэргээс зөвхөн 7 xүн амьд үлдсэн гэcэн байхад, заримд нь 8 мянган морин цэрэг алагдсан гэж бичсэн байна. Төсөөлөөд үзвэл “Сүүлчийн самуурай” кинод гардагтай тун төстэй тулаан болжээ. Сэнгэринчин жанжин Зангжиаванд зугтан гарч, Бээжингээс 9 мянган мoрин цэргээр хүчээ сэлбэсэн байна. Хүчээ сэлбэсэн Сэнгэринчин жанжин удаа дараа Англи, Францын цэрэгтэй зууралдан байлдсан байна. Түүний цэрэг гаргууд сайн байлдсан боловч асар их хохирол амсчээ. Англичууд Сэнгэринчин жанжинг Сам Коллинсон (Sam Collinson) гэж нэрлэж, эрэлхэг гарамгай дайчин гэж тодорхой бичсэн байдаг. 9 дүгээр сарын 21-ний өдрийн хориглох тулалдаанд баруун жигүүрийг хамгаалан байлдсан Сэнгэринчингийн монгол цэрэг хоёрхон цагийн дотор холбоотны мянга орчим цэргийг алж устгасан байна. Зүүн жигүүрийг хамгаалан байлдсан Mанжийн Шэнг-бао жанжины цэрэг мөн 2 цагийн дотор мянга орчим франц цэргийг устгасан байна. Энэ тулалдаанд Mанжийн 30 орчим мянган цэрэг орoлцсон бөгөөд Шэнг-бао жaнжин хүндээр шархдаж Бээжинд хүргэгдсэн гэдэг. Сэнгэринчин жанжин зүүн жигүүрийг гартаа авахаар оpoлдсон боловч холбоотны цэргийн шуурган галд өртөж давшилт амжилтгүй болжээ. Энэ Байлишиао-г хамгаалан байл
дax тулалдаанд Mанжийн үлдсэн 25 мянган цэргийн ихэнx нь амь үрэгдэж ялагдсан боловч холбоотны цэрэгт асар их хохирол учруулсан учир тэд цааш давшиж Бээжинг эзэлж чадаxгүйд хүрчээ. Сэнгэринчин жанжины зэрэг дэвийг бууруулан түүний цэргийг Шандуны хойгт гарсан Ниан босогчдыг даруулахаар хөдөлгөжээ. Тэнд гурван жил орчим амжилттай тулалдаж босогчдыг хэрцгийгээр даран өөрийн зэрэг дэвээ буцаан сэргээж авсан боловч Ниан босогчдын мэхэнд хууртан гэнэтийн довтолгоонд өртөж, 1865 онд Сэнгэринчин жанжин алагдсан байна. Түүнийг амь үрэгдсэнээс 3 жилийн дараа 1868 онд уг бослого бүр мөсөн дарагджээ.

Би Жагжид Цэцэн агснаас Сэнгэринчин вангийн тухай асуухад “-Сэнгэринчин бол Манжийн төрд хамаг хүчээ өгсөн хорчин монгол хүн. Түүнтэй хамт олон монгол цэрэг хүний нутагт халуун цусаа урсгаж, алтан амиа алдсан” гэж хэлж билээ. Сэнгэринчин вангийн морин цэрэгт горлосын хоёр хошуу, халх, харчин таван хошууны зост чуулган, монголжин, хорчины Бу вангийн хошуу, хорчины дархан вангийн хошуу, жалайд зэрэг газраас лавтай монгол цэргүүд байжээ. Энэ бүгд “Сэн вангийн магтаал”-д тодорхой орсон байдаг. 1889 онд Манжийн хааны бэлэвсэн Сиши хатан Сэнгэринчин жанжины дурсгалд зориулж Бээжингийн Донгчэн дүүрэгт Шианзонcи мөргөлийн cүм байгуулжээ. Хoжим 1995 онд Өвөp монголын Тонляо хотноо Сэнгэринчин жaнжины хөшөөг босгoж, музейг байгуулсан байна.

Хэрвээ бид Халх дөрвөн аймаг, өвөр зургаан чуулганы Манжийн үеийн данснаас 1840 оноос 1870 оны хоорондох 30 жилийн турш хугацаагүй цэргийн албанд татагдсан эрсийг шүүгээд үзвэл хичнээн монгол энэ дайнд орж эрсдcэн тоо гарна. Хожим Боксерын бослогыг дарах, Хятад-Японы дайнд хичнээн олон монгол хүү алтан амиа золиослocныг бид мэдэхгүй. Бокcерын бослогыг дарахаар Халх дөрвөн аймгаас татсан 2 мянган морин цэрэг Улиастайн амбанд сууж байгаад дайнд мордолгүй тарсан тухай баримт бий. Монголын цэрэг ялаагүй ч Англи, Францын давуу армитай байлдаж явсан үнэн түүхээс сөхөн дурдахад ийм байна. Энэ бол 100 гаруй жилийн тэртээ болсон бодит түүх. Таны эсвэл миний элэнц хуланцаас хэн нэгэн нь харийн нутагт цусаа урсгаж ясаа тавьсан байж болно. Бид Монголчуудын түүхийг ямарч байсан 1949 он хүртэл нэгтгэн авч үзээд, судалж бичиж байх нь чухал хэмээн би боддог.

2009.10.16

14 comments:

Soronzon said...

Сонирхолтой түүх байна. Энэ тэгээд Сэнгэринчин жанжны зураг уу?
Тонляо хотноо босгосон хөшөөнийх нь зураг байхгүй юу?
Ярианы далимд асуухад Чингис хааны эши хөргийн тухай бичсэн бичлэг блогт тань бий юу, энэ талаар шинэ сонин мэдээлэл юу байна. Жагжид сэцэн гуайгаас асууж байв уу?

Ш. Баатар said...

Энэ зураг Сэнгэринчин жажнины зураг юм гэнэ. Пандапедиа дээр байна билээ. Тонляо хотын хөшөөний зураг нь байдаг боловч би тавьсангүй. Мориныхоо урд талд манж хувцастай зогсч байгаа хүний хөшөө байсан. Чингис хааны зургийн талаар Бөркелеи дахь Кальфорны их сургуулийн багш доктор Ц.Уранчимэг олон сайхан илтгэл тавьсан. Харин шинлэг баримт гэвэл Чингис хааны малгайг хараацай малгай гэж монголчууд нэрлэдэг байсан тухай хятад сувалжид таарч байсан тухай Жагжид Цэцэн агсан надад ярьж байсан шүү.

Buyan said...

Nice!

kakadu said...

Чааваас муу халхууд маань эхлээд манжуудтай нийлж баруун монголчуудыгаа үгүй хийгээд, үр дүнд нь монголоо будаа болгоод, дараа нь манжийн гар хөлийн үзүүр болж энд тэнд зарагдан цусаа урсгаж, европчуудын сумны бай болж явсан юм биз дээ хөөрхий...

Burenbayar said...

mash sonirholtoi baina.

ebugen said...

Халх Ойрадын түүх, зүүн баруун Хөх Түрэгийн түүх үгүй мөн ойролцоо шүү. Урд зүгийнхэн нь ашиглана гэж юухэв. Ухаант хүн бусдын алдаанаас сурна, эгэл хүн өөрийн алдаанаас сурна, мунхаг хүн алдаагаа давтана гэдэгчилэн түүх үзэхийн нэг ач холбогдол нь бусдын алдаанаас сурах явдал юм болов уу гэж бодогддог. Халх Ойрдаараа талцаад юу хийх вэ.

eebee said...

Тэгээд боддохоор социализмын үеийн түүх маш дутмаг байгаа юм шүү. Сонирхолтой, судлууштай сайхан сэдэв байна. Би ойрадуудын тухай нэг юм бичсэн. Та уншаарай. Орос материалууд орчуулаад.

Дагвадорж said...

Таны сүүлд хэлдэг санаа маш зөв байна. Дан ганц Халх Монголчуудын биш бүгдийнх нь түүхийг архивлаж авах хэрэгтэйн байгаам даа. Бас дунд боловсролд оруулж өгвөл хичнээн сайн байх вэ.

Soyolerdene said...

Mash sonirholtoi tuuh baina. Neeree l hugatsaagyi tsergiin alband tatagdsan erchuud tiishee l yvj baisan baih daa.

Ш. Баатар said...

Санал сэтгэгдэл бичсэн та бүхэнд баярлалаа. Ойрдын түүх маш тодорхой болж байгаа шүү. Манжийн хааны Монгол журганы архив 1905 он үеийн тулалдаанд шатсанаас хойш Манжийн хааны төв архивт манайхан төдийлөн орж чадаxгүй байснаар ирсэн. Харин өвөр монголчууд тус архиваас нэлээд материал задлан гаргаж хэвлэсэн. Наад зах нь гэхэд Манжийн Энх Амаглан хаантай Ойрдын Далай баатар тайжийн харьцаж байсан бүх захианууд ил гарсан. Манайхан шинэ материалаар сэлбэж ойрдын түүхийг дахин бичих хэрэгтэй байна даа.

Дагвадорж said...

Сэнгэ Ринчиний нэр хэлэхэд хэцүү байсан, Британий олон цэрэг армийг мохоосон болон мөн машид хэрцгий хэмээн цуурхал тарсан тул Англи цэргүүд түүнийг Sam Collinson гэдэг Ирланд хүн юм билээ гэж ярьцгаадаг байжээ. Ингээд Хэрэйдийн Тоорил Ван Хаан (Prester John)-аас хойш баруунд барууны нэрээр алдаршсан 2 дахь Монгол боллоо.

Ш. Баатар said...

Баруунд нэрээ алдаршуулсан монгол хүмүүсийг бид бас сайн судламаар байгаа юм. Манж чин улсын нэрэн дор явсан монголчуудын хийсэн зүйл тэгс хийгээд дарагдаад хятадад хулгайлагдсан нь нэн харамсалтай юм.

Төгөлдөр said...

Гоё нийтлэл байна. Бүх гаьъяа хятадын талд орох нь ч аргагүй юмдаа. Дайнд хааны нэр л үлддэг, цэргүүдийн нэр үлддэггүй. Хүчирхэг хүмүүсийг өөртөө ашиглаж чаддаг нь чадварлаг хүмүүсийн л үйлдэл. Чигис хаан маань хүртэл бусдыг өөртөө ажиллуулах чадварыг сайтар эзэмшсэн байсан шүү дээ. :D

Ш. Баатар said...

Төгөлдөртэй санал нэг байна. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.