Saturday, July 25, 2009

Ерөнхий сайд Баяраас гуйх нэгэн хvсэлт


Япон халуун орон хэдий ч борооны улиралтай. Борооны улирлаар сэрүүхэн. Үүрийн гэгээнээр эртлэн босоод зүсрэх борооны чимээнд ном унших сайхан. Монголын эрт эдүгээн түүхийг шимтэн уншдаг л даа. Эртний монголчуудын хэлж ярьж байсан үг хэллэг, утга илэрхийлэх нь ихэд анхаарал татдаг байв. Тэдний хэлсэн үг цэх шулуун, давхар утга далд санаа байхгүй, үзэл бодлоо шууд илэрхийлсэн, нэг л бахдам сайхан шинжийг агуулсан байдаг. Үүнийг би монгол жудаг гэж хэлмээр байна. Эртний монголчууд ах захаа хүндэлдэг, хэлэх үгээ бодож тунгаадаг, хаана хэнд юу ярихаа мэддэг, хийх ажилтайгаа амаа зөрүүлдэггүй, сэтгэлд багтахгүй зүйлээ шуудхан хэлдэг гүдэсхэн бөгөөд төгс байсан мэт санагддаг юм.

Одоо бидэнд тийм шинж чанар дутагдаж байна. Эрх чөлөө гэхээр хэн хаана юу хэлсэн нь хувь хүний бүрэн эрх болоод нийгмийг муу үгээр бузарлаад, хэн нэгнийг нийтийн өмнө доромжлоод огтхон ч хариуцлага хүлээхгүй, хэсэг шуугиад тун удалгүй мартагнаад өнгөрч байна. Хүүхэд залуус ах захаа хүндэтгэх, олны дунд биеэ боловсон зөв авч явах төлөв нэг л сулхан болжээ. Энэ бүгдээс харахад манайхан эрх чөлөө гэдгийг жаахан буруу талаас нь ойлгоод байна. Өндөр хөгжилтэй Америк, Япон оронд эрх чөлөө хязгаартай, дэг жаяг нарийн байна. Ялангуяа Америкт хүүхэд залуусын хүмүүжил эцэг эхийн боловсрол, хараа хяналтаас шууд шалтгаална. Манайхны хамгийн чөлөөт нийгэм гэж ойлгоод, итгээд, бишрээд байгаа Америкт нийтийн мэдээллийн хэрэгслээрээ садар самууныг огт сурталчилдаггүй.

Гэтэл манай Монголын ТВ чат-аар ямар мэдээлэл урсч байна? Түүнд тавих засаг төрийн хяналт огт алга. Энэ бол Монгол улсад гүйцэтгэх засаглал буруу ажиллаж байгаагийн нэгэн тод илрэл. Нийгэмд тарьж байгаа xoр уршгийг тооцож үзээд хамгийн түрүүнд замбараагүй мэдээллийг хааж, түүнийг ажиллуулж буй жудаггүй монгол хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бол эрх чөлөөг хязгаарлаcан хэрэг oгт биш нийгмээ цэвэршүүлэх арга хэмжээ болно. Монгол хүн хүүхэд ахуй цагаасаа бусдыг үл хүндлэхэд ёс суртахуунтай болж хүмүүжвээс тэдний үе дээр Монголын нийгэм улам бохир болно. Тиймээс Монголын нийгмийг бохиртуулж буй эдгээр зүйлсийг өчүүхэн гэж үзэлгүй төр засаг анхааран ажиллах хэрэгтэй байна. Ямарч хараа хяналт, ёс суртахуунгүй ТВ чатыг цаг алдалгүй эмхэлж цэцлэхийг Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд С. Баяр танаас хүсч байна.

Монголын түмэн үрс сэтгэл ариун өсч бойжих болтугай.

2009 оны 7 сарын 24

8 comments:

Enzo said...

Americaas zygeer l hyslee heleed suugaad baina gej bhgyi ee. HYslee helvel bielyyleed ogdog tor gej ch bhgyi. Ghdee erhbish duugarch baisan ni deer biz dee

Оогий said...

Unexeeer ter TV chat aimaaar... Tsaanaa mash ix mongonii ajil baidag gsn. Yalanguya cable-iin gesen TV-uuded mongo olox gol xeregsel ni. 2 jiliin umnuuus l odoogiin ix xurliin gishiin Altai guai tsegtslex xeregtei geed yarij baisniig sanaj baina.
yarisaar baital. Yumiig xelex yarix bish tsag xorom aldaxgui xiij baij l utga ni garna. Getel manaixan unendee l bugdiin meddeg xeregjuuldeggui naad zaxiin olon zuil baina daaa.
Gants muruudul gex yum uu nadad bodogdoj yawdag gants zuil bol. Xuuxded xeregtei mongol xun bolj tursnii jinxene baxdal bolson tiim neg goyo gegeelel netwruuleg xiix yumsan gej. Ter xuuxed bagachuudad ch bish busad ornuudad mongoliig ix goyo surtalchildag. Arrirang, CCTV 9-iig xarj baixad uuriin ornii jijig geltgui zuilsee ix goyo xaruulsan goyo netwruuleg bainga gargadag. Ter ni tegeed tuxain ornii xumuust oorsdiin unet zuilee medexees gadna gadnii uls ornuudad ix tom surtalchilgaa bolj baidag shuu. Arriran, CCTV9-r yawdag Cultural orientation, Around the Korea, People and lifestyle netwruulguud shig newtruuleg xiideg bolox yumsan.

xexe yostoi boon yum bichlee dee.

Soyolerdene said...

Санал нэг байна. Манайд бүх зүйл эмх журам муутай энэ үеийг хүмүүс янз бүрээр л ашиглаж байх шиг байна даа.

Unknown said...

tanii orchuulgiin ajiluud tani oroltsoh huseltei.bayara1231@hotmail.com

Burenbayar said...

sain baina uu,
bi buren baina.
mini yavuulsan mailiig ta olhgui
baih shig baina.
bi 8 sariin 20 d nomiig tani avaad mail bichsen yum.

mail: hiimor@hotmail.com
utas : (81)7056501718

D.Sainbayar said...

Media salbart ajilladag hunii huvid deehne huuli zuin yaaman deer bolson seminar deer ochij ene TV chat gej ujig yumiig horigloh tuhai zunduu helj yarisan. TV uud toogoo aldaj, ner hund ni unaj bui unuu uyed ene TV chat gej demii yumaa zogsooh naad zahiin yos surtahuun ene TV iin udirdlaguudad alga baina daa. 1-2 TV l TV chatgui busad ni bugd!

Anonymous said...

Эх нь булингартай бол адаг нь булингартай. Хүүхдүүд цэцэрлэгээсээ элдэв юм сурчаад ирдэг. Голын усыг адгаас нь дээш нь шүүж байхаар эхийг нь цэвэрлэвэл илүү үр дүнтэй болов уу. Одоо нэгэнт задарчихсан хүмүүсийг хэдхэн зүйлээр хязгаарлаад тогтоож чадахгүй. Төр засаг маань бага үедээ анхаарал хандуулж, эх орноо, элгэн садан, ах дүүсээ хүндлэх хайрлах зүйлд суралцуулах нь монголын минь ирээдүй гэж боддог. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа. Улсын үндэс газар гэдэг, харин тэр газар усаа хайрлаж, хамгаалж мэддэг хүн монголын ирээдүйд минь хэрэгтэй.

Anonymous said...

Энэтхэгээс сурч авмаар маш том нэг зүйл нь одоо хүртэл оюутнууддаа (Магистрийн оюутнууд 23-25нас) Энэтхэгийг бусад орнуудтай харьцуулж, давуу талыг нь сурталчилах, хэрвээ сул тал байвал хэзээ яаж засахыг нь заасаар л байдаг нь сайхан санагдсан. Энийгээ тусгай хичээл болгож орохгүй, зөвхөн хичээлийн дундуур, ярианы завсраар, эсвэл аль нэг зүйл дээр жишээ болгоод эвтэйхэн оруулж орхино. Оюутнууд нь ч бас гадагшаа гарах сонирхол багатай.