Wednesday, July 22, 2009

Миний их монгол vзэл



Монгол улс ардчилсан орон болоод хорин жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд нэгэн үеийн залуус боловсорч хүмүүжив, бас нэгэн үе үгүй болов. Монгол орон маань хүмүүнлэг нийгмийг байгуулж, цэцэглэн хөгжих бүрэн үндэс тавигдсан ч ард түмний аж амьдрал өөдлөн дэгжиж нэг л чадсангүй. Дэлхийн дэвшил, хөрш орны хөгжлийн нарны туяа туссан ч монголчууд бидэндээ төдийлөн элчээ өгсөнгүй. Яагаад бид ийм дорой буурай байдалтай байна вэ? Хүн хүчээр дутуу дулимаг болохоор хичнээн ихээр эх орноо хөгжүүлэхийг хүсч мөрөөдөвч, хийж бүтээвч чадал хүрэхгүй агаад улс орон хөгжиж ард иргэд өөдлөн дэвжихгүй байна. Хөгжилд хүний хүчин зүйл асар их нөлөөтэйг бид одоо ухаарч байна. Өргөн уудам нутаг, өнө их байгалийн баялаг хичнээн байлаа ч хүн хүчний мөхсөөр бусдын гарыг харж өдий хүрлээ. Улс орноо хөгжүүлэх идэр насны залуус мянга мянгаараа хөдөөнөөс хотыг, хотоос хилийн чанадыг зорих болж, нутаг орон эзгүйрэх хэмжээнд хүрчээ. Монгол Улс бол монгол үндэстний сэтгэл тэмүүлэх өлгий нутаг нь байх ёстой болохоос биш монгол хүн үргэн дайжих газар орон баймааргүйсэн. Монголд төвтэй монгол сэтгэлгээг монгол түмний дунд байнга төрүүлж, Монголд монгол хүн ирэх нөхцлийг бүрдүүлж байваас Монголд тэмүүлэх тэмүүлэл улам ихээр бий болно. Монголын засаг төр Монголоос гарсан иргэдээ зөвхөн дуудах биш монгол хэлтэй, монгол соёлтой, монголдоо хайртай, хөх толбот хамаатан саднаа уриaлан дуудаж, Монгол орноо хөгжүүлэх цаг нь иржээ. Элбэгдорж ерөнхийлөгчийн, Баяр сайдын хэлсэн үгэнд цуxaлзаад байгаа тэр сэтгэлийн дуудлагыг жаахан зоригтойхон, тодхон хэлэхэд л их дэм болмоор байна. Хэлсний дараа xэрэгжүүлэх ажил нэг их хүндрэлтэй биш болов уу. Тагнуул энэ тэр гэж биесээ хардаж сэрддэг, ярьж сэтгэдэг үе ардчилсан Moнгол оронд өнгөрсөн байлтай. Xэдxэн монголчуудаа тэжээж чадахгүй умарт хөрш, xүн ам нь хальж ядаx өмнөд хөрш тэднийг дуртай явуулах байлгүй. Ямар бид тэдний газар нутгийг авна, суугуул монголыг нь салган тусгаарлана гээд байгаа биш. Тэндээ нутгаа сахиж үлдээд үндэс угсаагаа авч явах нь хоцорч, Монголоо гэсэн сэтгэлтэй нь Монголдоо ирж хүчээ өгнө биз. Энэ асуудлыг тэдэнд нээлттэй тавьчих хэрэгтэй. Тэд л өөрсдөө дагуулаад ирэхгүй бол тэднийг дагаад нэг ч орос хятад ороод ирэхгүй дээ. Тэгэхээр орж ирж буй монгол угсаат хүмүүст монголоороо ярьж чаддаг байх цорын ганц нөxцөл тавих хэрэгтэй. Хэрвээ монгол хэлээ мэдэхгүй бол сурчихаад хэдэн жилийн дараа ороод ирнэ биз. Монгол хэл сурсан, монгол ахуйд амьдарч чадах бол орос, хятад хүн цөөн тоотой ороод ирсэн ч яадаг юм бэ? Богино хугацаанд их ашиг олохын төлөө эрх мэдэл бүхий хүмүүс хэл мэдэхгүй хар хятадуудыг сүрэг сургээр нь Монголд оруулчихаад охидоо тэдэнтэй нийллээ, манийгаа уусгалаа, ална тална гэж ард түмэн тэмцэх бол буруу юм. Харин ард түмэн тэднийг оруулсан эзэдтэй тэмцэх хэрэгтэй. Анхнаасаа тэднийг оруулахгүй байвал тийм асуудал үүсэхгүй. Хэрвээ тэднийг оруулчихаад хахиж хавчаад байваас улс нь иргэнээ хамгаалах гээд буутай цэргээ оруулах хүртэл нөхцөл байдал үүсч болно. Тэр бол улс орны аюулгүй байдалд учруулж болох бүхэл бүтэн заналхийлэл болно. Их Монгол үзэл бидэнд байх ёстой. Их монгол үзэл санаа бидний дотор байснаар Монгол улс нэгдэн хүчирхэгжиж улмаар мандан бадрах тавилантай.

2009 оны 7 сарын 22

6 comments:

Oogii said...

Уул шугамандаа санал нэг байнааа.

Lkhagva said...

Таны энэ үг Монголоо гэсэн бүх хүний сэтгэлдээ тээж явдаг гэдэгтэй санал нэг байна. Бидний цөөхөн Монголчууд хүч бүлээр дутаж байгаа. Их зохиолч Д.Нацагдоржын Монголын үрс маш олон болтугай гэдэг үнэн үг.
Бид харын нутагт байгаа элэг нэгт Монголчуудтайгаа аль болох ойр дотно байх нь зуй ёсны хэрэг. Гэсэн хэдий ч харын нутгын харъяалалд байгаа тэдэнд эх хэлээрээ төгс ярьж сурхад хэцүү байх болвуу. Заавал эх хэлээ сур гэсэн хүнд шаардлага тавих хэрэг бна уу? Ирээд эх хэлээ сурхад нь бид туславал болно шүү дээ. Мөн залуу үе, үр хүүхэддээ хар багаас нь түүхийн ухамсар, түүхэн сэтгэлгээг суулгаж өгвөл хичнээн олон харь элгийн хүн орж ирсэн айх аюулгуй болвуу гэж хувьдаа боддог юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр бидний Монгол хөгжин дэвжиж байгаа, хөгжих ч болно гэж итгэж явдаг, хөгжүүлхийн төлөө залуус бид хүч, сэтгэлээ нэгтгэн зутгэх хэрэгтэй! Монголын үрс маш олон болноо гэдэгт итгэлтэй байна.

Маахай Л.Очирхуяг said...

Загатнасан газар маажих шиг боллоо.

Gantulga said...

zov l sanaa baina

Эрхэмээ said...

Казакстаны ерөнхийлөгч Назарбаев Монголд нэг айлчилахдаа энэ асуудлыг хөндөөд манайхан ч хүлээн зөвшөөрсөн. БаянӨлгийн казакуудаас тийшээ явсан нь ч бий. Заавал эх хэлээрээ ярьдаг гэсэн шаардлага байна уу, үндэс угсаагаа баталж ч гэдэг байна уу шаардлага байх нь зөв. Түүнтэй л яг адил манай улс төрийн бодлогод ийм асуудал баймаар л байгаа юм. Тэгээд ч ийм боломж нээгдвэл тусгаар Монгол улсад ирж амьдарсан нь арай зөөлөн байж болох талтай. Нэг танил Өвөрмонгол залуу маань Хятадад биднийг Монгол гээд гадуурхдаг, Монголчууд биднийг Хятад гэж гадуурхдаг. Гэхдээ би Монголд заавал очиж үзнэ гэж ярьж байсан.

Ш. Баатар said...

Эрхэмээ, Сайхан санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Аливаа зүйлд босго гэж байх хэрэгтэй. Хэрвээ монголоо гэсэн сэтгэлтэй бол хэлээ сурсан байх хэрэгтэй, энэ бол хамгийн доод түвшингийн шалгалт юм, үүнийг давсан байгаад монголд ирвэл манай нийгэмд ямар нэгэн сөрөг үр дагвар үзүүлэхгүй бас нэгэн нийгмийн асуудлыг эхнээс нь шийдсэн байх нөхцлийг бүрдүүлнэ гэж бодoод ийм босго заавал байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.