Sunday, May 25, 2008

Хєх Нуурын дээд Монголчуус

Монгол Тєвдийн завсарт торгон замаас ургашаа уулархаг нутгийн дундах тунгалаг нуурыг Хєх Нуур хэмээнэ. Хєх нуурыг тойрон нїїдэллэн нутаглах Монголчуусыг Хєх Нуурын Монгол буюу дээд Монгол гэж нэрлэсээр иржээ. Одоо энэ нутгийг Шингхай муж гэж Хятадад нэрлэдгийн "Шинг" нь хєх, " хай" нь нуур гэсэн утгатай їг. Учир нь XIII дугаар зуунд "Єгєєдэй хааны хїї Хїдэн (Годанг) хааны цэрэг уулархаг нутгийн цавчим давааг давахад уулсын билээс нуурын тунгалаг усанд тэнгэр ойж гїн цэнхэртэн харагдсан тул Хєх нуур хэмээвэй" гэсэн домог бий. Ямартай ч хятадуудаас ємнє Монголчууд суурьшсан учраас Хєх Нуур гэсэн Монгол їгийг анхдагч нэр нь гэж би бодож байна.

Хїдэн хаан Хєх Нуурт нутаглаж тэндээс Тєвдийг захирч байсан нь Монголчууд тэнд суурьшсан тухай тїїхэн сурвалжид анх бичигдсэн. Yїнээс хойш Хєх Нуурт суурьшсан Монголчуусын тухай тїїхийн баримт хадаглагдан їлдэлгїйгээр Дєрвєн Ойрдын Тєрбайх хааны їеийг хїрдэг билээ. Тєрбайх хаан нь Чингис хааны тєрсєн дїї Хавт Хасарын 15 дїгээр їе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуусын хаан юм. Тєрбайх хаан нь Хєх Нуурт харъяат ардуудаа аван нїїдэллэн ирсэн нь Манж хїчирхэгжиж баруун зїїн Монголын хооронд яс хаяж тїїнээс їїдэж улс тєрийн тэмцэл їїссэнээс залхан дайжсан гэж ойлговол їнэнд ойрхон буух мэт ажуу. Энэ їеийг одоогийн он тоололд шилжїїлбээс 1630-1640 оны хооронд болсон їйл явдал. Тєрбайх хааны албат 100 мянга байсан гэж їздэг. Удалгїй Хєх Нуур нутагт Халхын Цогт тайж 200 мянган харъяат албатаа авч нутагласнаар тэр хоёрын хооронд зєрчил ихсэж, Цогт тайж ялагдан Хєх Нуурын Монгол, Тангадуудыг Тєрбайх хаан захирах болжээ. Улмаар тєвдїїдийг нєлєєндєє оруулж Лхасааг захиран суух болсон тул Тєвдийн Далай лам тїїнийг "гїїш хаан" гэж нэрийджээ. Гїїш нь "eсєн эрдэмд нэвтэрсэн" гэж Монгол хэлэнд бууна.

Тєрбайх хааны захиргаанд байсан Монголчуус нь одоогийн Хєх Нуурын 19 хошууны євєг дээдэс болно. Баруун Монголын хаан Галдан Бошигт Манжид ялагдаж тїїний тєрєл садан болох Цоросын Зодон Баатар, Зоригт хошууч нар Хєх Нуурт дайжин ирсэнээр одоогийн Цоросын хоёр хошууны євєг дээдэс болно. Торгуудын Бор Агалах, Манхай баатар нар нїїн ирж Торгуудын дєрвєн хошууг їїсгэсэн. Бойго єрлєгийн (Бор Агалах нь Кэрэйдийн Ванг хааны 6 дугаар їе Махач Мєнхийн хїї) 3 дугаар хїї болно. Кэрэйд аймаг нь одоогийн халхын тєв нутагт оршиж байгаад Нууц Товчоонд дурдсанаар Чингис хааны цэрэгт ялагдаж одоогийн Урайнхайн хязгаарт зугтан гараад сїїлдээ Торгууд аймаг гэж нэрлэгдэх болсон. Монголын эзэнт гїрний їед тэдгээр торгуудууд нь олон газарт цацагдан тарсан ба тэднээс Урайнхайн гурван аймаг Хар Мєрєн, Нун Мєрєн, Хатан голоор нутаглах болсоноор Харчин, Хорчин, Тїмэдийн євєг дээдэс болдог. Торгуудууд тухайн їедээ eврeй нар шиг хувь заяагаар Монголын єргєн нутгаар ихэд тарсан ястан билээ. Манжийн їед тэдний зєстэй эрс удаа дараа бослого гаргасан учир Манжийн эзэн хаан тэднийг єртєєгєєр цувруулан саринаасан байна.

Хєх Нуурт буй алдартай газар гэвээс Бурхан шашны 6 том хийдийн нэг Кїмбум болно. "Кїм" нь Бурхан "бум" нь "10 мянган бурхан" (Монгол дуудлага "Гїнбэн") гэсэн тєвд їг агаад Буман бурханы орон хэмээгдэх утгатай, шарын шашныг їїсгэн байгуулагч Богд Зонхивын єлгий нутаг билээ. Хєх Нуурын баруун хэсгийг Хайсэ ("нуурын баруун") гэх агаад їїгээр Цайдамын Монголчуус нутагладаг ба Ажиа гэгээний єлгий нутаг болно. Ажиа гэгээн нь Богд Зонхивын аавынх нь 21 дїгээр дїр, "ажиа" нь тєвдєєр аав гэсэн утгатай їг билээ. Дээд Монголчуусаас Сэртэг номон хаан гэж бас нэгэн Монгол гэгээн тєрсєн тїїхтэй. Анх уулзахдаа Ажиа гэгээн баруун Монгол аялгаар ярьдаг байлаа. Би Монголчуудыг дагуулан очиж босгийг нь илээсээр байгаад харин одоо тєв халхаар ярьдаг болчихсон байна лээ. Нуурын ємнєд ("Хэнанг") хэсэгт амьдрах Монголчуус нь тєвдїїдэд хэт ойрхон байснаар тэдэнд уусаж бараг тєвдєєр ярьдаг болжээ. Харин тэгэхэд Цайдамын Монголчуус нь тєрєлх Монгол хэлээрээ ярьж "Цайдамын сонин", "Цэцэгт Цайдам" сэтгїїлїїд одоогоор гаргасаар байна.

Нїїдэлчин ёс заншлаа хаяагїй Цайдамын Монголчуус манайд нїїгээд ороод ирлээ гэхэд Алтайнханаас нэг их ялгагдахгїй биз ээ. Тэдний зуун хойд хаяаг дэрлэн орших Монголчуусыг "цастын Монгол" гэх ба тэд Гансу мужид амьдардаг. Хєх Нуурын дээд Монголчуудын тухай манай бандихай багад ингэж хуучилдаг байсан юм:- "Залуу байхад жинчин дагаад Утаа Гїнбэнд (Кїмбум) орох замд хуйхуй нар (хуйхуйз буюу лалын шашинтай хотонгууд) гээд тааралдсан хїнээ алдаг айхтар дээрэмчид олон бий. Уулсын бартаан дундаас тэднийг гараад ирэх вий хэмээн айдас тєрїїлэн эмээж явахад хааяа дээд Монголчуудтай тааралдана. Дээд Монголчууд их сїртэй. Цахиур бууныхаа хєлийг ургаш сойгоод їїрдэг болохоор тэр нь янгирын эвэр шиг сэрийгээд хїнээсээ ємнє толгодын дээгїїр цухуйгаад гараад ирдэгсэн" гэж хуучилдаг байлаа. Одоо дээд Монголын эрчїїд нь тєвд дээл, эмэгтэйчїїд нь торгууд хувцас ємсєж бургасан гэртээ сїїгээ хєєрїїлж єрмєє хураасаар амьдарч явна. Тєгсгєлд нь би "Монголчуус" гэдэг їгийг энд хэрэглэснээ тайлбарлая. Баруун Монгол буюу Хєх Нуурын аялганд "Монголчууд" гэдэг їгийг Монголчуус хэмээн дууддаг билээ. Алтайд мєн адил билээ.

No comments: