Monday, May 19, 2008

Сэтгvvлч Оюундарь сургуулиа тєгсєв




Да лам Намжилдорж гуай өөрийнхөө бичсэн номондoo "University of California at Berkeley"-г Америкийн Баруун мужийн их сургууль хэмээн нэрлэжээ. Кальфорн мужийн их сургууль бол баруун эрэгтээ хамгийн том сургууль юм. Энэ сургуулийн босгыг хамгийн анх алхсан монголчууд гэвэл Баруун Монголын алдарт хувилгаан Далив хутагт Жамсранжав, Захарын Тайвс хошууны Хянганы Гомбожав, Зүүн Сөнөдийн Да лам Намжилдорж, Говийн догшин хутатт ноён гэгээний шавь Лувсанхайдав гуай юм. Тэд 60-аад оны дундуур монгол хэлний толь бичиг бүтээн төсөл дээр ажиллаж байжээ. Ахмад эрдэмтдийн маань цуглуулсан олон арван ном судар Бөрклэйн номын санд хадгалагдсаар байна. 80-аад оны дундуур Хаанчулуу гэдэг дагур монгол эрдэмтэн Тайванаас ирж тус сургуульд судалгаа хийж байжээ. 90-ээд оны эхээр Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал асан Ш.Сандаг гуай тус сургуулийн Зүүн Өмнөд Ази судлалын хүрээлэнд судлаач эрдэмтнээр иржээ. Профессор Скалапино гуай олон жилийн турш хүндээр өвчилсөн Сандаг гуайд тусалж байв. Хожим хуульч Г.Ганзориг, эдийн засагч Н.Сүрэнхорлоо зэрэг хэдэн хүн энэ нэр хүндтэй сургуульд мастер хийсэн ба одоогийн байдлаар нэлээд хэдэн оюутнууд үндсэн ангид сурч, зарим нь төгч байна.

5 сарын 17-нд тус сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж буй Ц. Оюундарийн төгсөлт боллоо. Түүний төгсөлтийн үйл ажиллагаанд найз нөхдүүд нь хүрэлцэн ирж баяр хүргэж байв. Алтаа бид хоёроос бусад нь Дариагийн үеийн залууc цугларчээ. Дариагийн аав радиогийн Цагаан гуай талийгаач аавтай маань нутаг нэг гээд ойр дотно явсан, түүний хадам, яруу найрагч Г.Мэнд-Оёо миний номын анд, эрхэм ах болохоор манайхаар Оюундарь орж гардаг ойр дотнын нэгэн билээ. Алтаа бид хоёр Монголоос гараад их удсан учир сүүлийн үед гарч ирсэн шинэ сэхээтнүүдийг сайн мэдэхгүй, Дариаг телевиз-д нэвтрүүлэгч байсныг сургаар сонсч, Бэй Аэриагийн монголчуудын наадам, Хүүхдийн баярыг хэд хэдэн удаа хөтлүүлж, түмэнд тустай ажил хийлгэсэн билээ. Өнчин ховорсон хоёр хүүхдээ өсгөж сургах, ажиллаж амьдрах, хажуугаар нь мэргэжлээрээ өөрөө сурах гэдэг бол зөвхөн монгол бүсгүйчүүдэд л байдаг сэтгэлийн их тэнхээ гэдгийг мэдэрч, Оюундариар бахархдаг юм. Бидний амьдарч байгаа Бэй Аэриад хэдэн мянган монгол байгаа билээ, тэднээс хэд нь оюутан билээ гэдгийг бодоод үзэхэд л ийнхүү сураад төгсч байгаа нэгнээрээ бахарxaхаас өөр хэлэх үг алгаа. Дариа төгсөлтийнхөө ажлаараа хийсэн баримтат кино энэ жилийн оюутнуудын төгсөлтийн ажил дотор хамгийн сайн нь болжээ. "Journey of Man" (Аянчин) гэсэн нэртэй 15 минутын уг кино ч үзсэн ямар ч хүн Америкийн монголчуудын талаар төсөөлөлтэй болж, найрууллагчийн чадварыг олж харна байх. Дэлхийд алдартай сургуульд мэргэжлээрээ мастер хийсэн Оюундарьд бүгдээрээ баяр хүргэе!

2007 оны 5 сарын 18

4 comments:

Idea said...

Дариа эгчид баяр хүргэж, бас мэнд дамжуулаарай. Санаандгүй байж байгаад эндээс сургийг нь гаргалаа.
Та их юмыг даван туулсан шүү, Дариа эгч ээ. Үйлсийн сайхан үргэлж сайны үзүүрт хүргэдэг юм байна гэж эрхгүй бодогдож байна.
Танд аз жаргал, амжилт бүтээлийг хүсье. "Зууны шилдэг луйвар" шиг таны хурц нийтлэл, нэвтрүүлгээр Монголын сэтгүүлзүй дутсаар л байгаа. Гэвч та нийгмийн золиос болох ёсгүй, өөрөө өөрийнхөө сонголтыг дагах эрхтэй хүн.
Би таныг хүндэлж явдаг жирийн л нэг сэтгүүлч. 3-р курсдээ Ийгл телевизэд дадлага хийхэд минь та намайг бусдын адил "нэг муу оюутан" гэж гололгүй, хамгийн их тус дэм болж, ихэрхэж тээршаалгүй зааж зөвлөж байсныг тань би мартдаггүй. Сэтгүүлч болчихоод тан дээр ирж ажиллана хэмээн том санаа өвөртлөөд явсан намайг төгсөж ирэх гэсээр байтал та ч, Ийгл ч байрнаасаа хөдөлсөн. Таныг сайн явааг сонсох үнэхээр сайхан байна. Үүнийг дамжуулж өгсөн энэ блогчинд их талархлаа. Таны хүчээр би мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож, сэтгүүлзүй хэмээх их гал тогоонд буцалж биш будилж л явна.
Зоримог, бас асар их сэтгэлийн тэнхээтэй эгч таны юу санасан есөн цагаан хүсэл үргэлж биелж, өмнөх харгуй тан өөлөх юмгүй дардан байх болтугай.

D.Sainbayar said...

Sain uu Baatar ahaa, taniig ene zun mongol irne gesen surag duulsan.

Za Mongold maani Berkley tugssun American shkolatai neg tom setguulch mendelj dee! Setguulch Oyun-dari mongold olond tanigdsan sain setguulch hun dee. Tuund tomoos tom amjilt huseye!

Д.Цэрэнбат said...

Ertnii tanil, shavi Oyun-Daridaa erdem nomyn ayany negen davaag davsand ni setgeliin bayar hurgeye.

Barimalch said...

Oyundari mundag yum buteejee bayar hurgey!