Saturday, December 16, 2006

Таван нvдэн хээний тухай

Олон жилийн турш уншиж сонирхож ирсэн сэдэв маань Монголчуудын угсаатны зүй, соёл иргэншил, түүх археологи билээ. Түүхийг эх сурвалж, судар номноос уншин мэдэж, археологийн олдвортой харьцуулан судлаад уламжлалаа сэргээн. ирээдүйдээ үнэн зөвөөр нь үлдээвээс бидний соёл иргэншил сэргэн бэхжих билээ. Бусдын нөлөөгөөр олон жил тасарсан бидний уламжлал сэргэж байгаа хэдий ч мөчид нимгэн мэдлэг, хурдавчилж яарсан сэтгэлээр зарим зүйлийг алдаа ташаа шийдэж, уран сэтгэмжийг оруулан хийж бүтээж байгааг хараад дуугуй суухын арга алга. Наад захын жишээ гэхэд эртний баатруудын өмсгөл, зэр зэвсэг буруу зөрүү, хэт гоёмсог хийж, бусад үндэстиий онцлог элементтэй хольж алдаа ташаа болгож, түүнд нь хойч үе маань үнэмшиж байна. Ишлэл аваад хэлэхэд монголчуудын уламжлал болгон хэрэглэж ирсэн таван нүдэн хээг одоо бид огт хэрэглэхгүй байна. Бидний дээдэс эрхэмлэн хайрлаж ирсэн тэр хээг хятадууд жорлонгийн цаас, гар арчдаг цаасан дээрээ тавьж байх юм. Гэтэл түүнтэй төстэй зоосон хээгээ огт тэгж хэрэглэхгүй байна.

Таван нүдэн хээ гэдэг хөө хуягны таван цагирагийн огтолцоон дээр үүсдэг ба бэлэгдэл нь "монгол цэрэг таван зүгээ (исгэрэх сум ирэх дээд тэнгэрийг оруулаад) сонор сэргэмжтэй хар" гэсэн ажээ. Монгол баатрууд энэ хээг дөрөө, гөлөм, дэвс, бүүрэг, сэлэмний ар, бариул, амгай гээд бүхий л чимэг тавьж болох газраа хэрэглэдэг байсан байна. Уг хээг эртний мисир, греек, персүүд мөн хэрэглэдэг. Тэндээс Монголын эзэнт гүрнээр дамжиж дорно дахинд тарсан байх магдлал өндөр. Хятадын Мин улсаас өмнөх үеийн археологийн олдворт тааралддаггүй. Энэ хээг бид уламжлал болгон сэргээмээр, бас хамгаалмаар, үүгээрээ бахархмаар байна. Таны бодол ямар байна вэ?

13 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Эрхэм андынхаа амрыг эрин мэндэлье. Блогтой болсонд чинь баяр хүргэе. Олон чухал мэдээллээр биднийгээ баярлуулна гэдэгт итгэж байна. Замдаан сэтгүүлийг чинь хааяа орж харан өөрийн чинь тухай мэдээ авч л байлаа. Силикон Валлигийн тухай бас бичээрэй. Таван хээний тухай бичлэг чинь тун сонирхолтой байлаа. Амжилт хүсье.

Nana said...

Амжилт хүсий, сонирхол татсан сайхан сэдвээр блогоо нээжийгаам байна, дандаа орж гарчийнаа.

Galaarid said...

Сайн байна уу? Таван нүдэн хээ чинь их сонин юм.Сүүлийн үед хүссэн хүн түүх зохиодог болчихоод их хэцүү байгаа шүү дээ. Ийм үед ийм чухал юмнуудаа гаргаж ярьж хэлж байхгүй бол бид чинь түүхгүй, үндэс угсаагүйь бахархах юмгүй мэт болчихож мэдэх нь. Бичгэгээс чинь ургуулсан зүйлээ дараа блог дээрээ бичнээ. Намар би Шаргын говийн тэхий дунд зогсож байгаад нутгийн хүнээр алсад харагдах их хайрхдыг нэрлүүлсэн чинь их сонин мэдрэмж, бахархал төрсөн шүү.

Ш. Баатар said...

За баярлалаа. Би залгуулаад монгол цэргүүдийн эдэлж хэрэглэж явсан зэр зэвсгийн талаар тодорхой мэдээлэл энэ эхэлж байгаа блог дээрээ хийх санаатай байна. Энэ сэдвээр нєгєєдєр Наран улсад очиж нэг илтгэл тавиад ирнэ. Токиогийн Гадаад хэлний их сургууль дээр "Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Олон улсын монголчуудын эрдэм шинжилгээний чуулган: Монгол ертєнцийн єнгєрсєн ба одоо" cэдэвтэй хоёр хоногийн симпозиум болох юм. Түүнд жаахан бэлтгэх ажилтай байна.

Nana said...

tiim ih ajliinhaa hajuugaar chih nud bayasgaj medleg, uhaanaa huvaaltsaj baigaad gun talarhaj baigaagaa ilerhiilyeee.

Soyolerdene said...

Namiag baga baiahd manai shagain dund yag neg iimerhuu mayagaar nariin tumuriig horond holboj gagnaj hiisen huu huyagiin heseg baidagsan.

Neeree mongolchuudiin yazuuriin hee yum baina.

Ш. Баатар said...

Хөө хуягийг хамгийн их хэрэглэсэн кино бол Оросын Александр Невский шүү. Одоо тэр нь хаана байдаг бол?

Chogi said...

tanii busad orond tavisan iltgeliig unsmaar bna, bas busad erdemtdiin bichsen cuilsiig mun adil, tuuniig blogdoo tusgah arga bna uuu

Chogi said...

tanii busad orond tavisan iltgeliig unsmaar bna, bas busad erdemtdiin bichsen cuilsiig mun adil, tuuniig blogdoo tusgah arga bna uuu

Ш. Баатар said...

Би єєрийнхєє бичсэн зvйлсийг бага багаар хэсэглээд блог дээрээ тавина. Харин бусад хvмvvсийн нийтлэлийг тавьж чадахгvй байх аа. Бусдын оюуны хєдєлмєрийг зєвшєєрєлгvй задгай нийтэлж болохгvй.

XACAP said...

Би андуураагүй бол та дээр надад нэгэн и-мэйл илгээсэн байсан баярлалаа таньд би хариуг нь и-мэйлээр бичье. Таны блогоор өнөөдөр орлоо үнэхээр сайхан блог байна. Би эхнээс нь уншихаар шийдлээ. Энэ хээний тухайд бол нээрээ баатрын хэрэглэлүүд дээр байдаг хээ байна. Манайхан уг нь армийнхаа хувцасны нэгээн хэсэгт билэгдээд оруулж яагаад болохгүй гэж.

Ш. Баатар said...

Хасарын бичсэн залууст сургамжтай амьдралын хуудсыг унших дуртай. Хүн мэдсэн дуулснаа бусдадаа хэлж байх нь зөв зүйтэй гэсэн үзэлтэй хүн дээ би. Надтай хамт ажиллаж байсан Франц хүмүүс байдаг юм. Яахав тус болох ч юм билэв уу гэж бодсон юм. Тэгээд дээр нэг захиа явуулсан шүү.

Unknown said...

Таван нүдэн хээг англиар юу гэдэг юм бол?
Өөр орны хэл дээрх нэршлүүдийг мэдэх гэсэн юм