Saturday, May 28, 2011

Өвөр Монголчуудын тухайд


Баруун үзэмчинд бослого хөдөлгөөн гарсантай холбогдуулан Өвөр Монголын тухай монгол бичгээр уншиж харснаа хэдэн үгээр товч хэлье.

Монгол Манжид эзлэгдэхээс өмнө Дөчин түмэн Mонгол, дөрвөн түмэн Ойрад гэж явсан бөгөөд Лигдэн хааны үед монголчууд нь зургаан түмэн болж задарсан ба хоорондоо Зүүн, Баруун Монгол (Oйрадыг үүнд хамруулахгүй) хэмээн хоёр хуваагдаж. Зүүн Монголд Халх, Урианхай, Цахар гурван түмэн, Баруун Монголд Ордос, Еньшэйбү, Түмэд гурван түмэн багтаж байгаад Урианхай түмнээс Xорчин аймаг Манжид урваж, Xарчин аймгаа дарж аваад Цахар аймгийн эсрэг босч тэднийг Mанжтай хавсарсан дарснаар, Цахар ялагдаж монголчууд эргэж буцалтгүй салж саринасан. Ингээд ээлж дарааллаар монголчуудыг манж нар өөр хооронд нь дайтуулах аргаар 1636 онд бүрэн эзэлж авахад Халх түмэнгээс бусад нь Манжийн эрхэнд орсон ба тэднийг 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуун-үдийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж, эдгээр чуулган Иргэн улс хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад иргэн улсын үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур (Урад), Ордос (Зуун-Үд), Aльшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Альшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна. Үндсэндээ Өвөр Монголын тэн талыг хятадад уусган авч хятадаар ингэж нэрлэх болжээ. Монгол соёлоо сайтар хадгалж үлдсэн Шилийн гол аймаг нь 10 хошуунаас бүрдэх ба түүнд зүүн баруун сөнөд, зүүн баруун үзэмчин, 2 авга, 2 авга нар, 2 хуучид зэрэг орж байна.

Энэхүү Баруун үзэмчин нь малчид ихтэй монголоороо байгаа газрын нэг юм. Хэдэн жилийн өмнө үзэмчинд насаараа суусан Aян хэмээх харчин залуу National Geographic сэтгүүлийн фото зургийн уралдаанд шагналт байранд ороод АНУ-д үзэсгэлэнгээ гаргаж, Станфордын их сургуульд лекц уншихад нь уулзаж ярилцаж байхад "-Үзэмчингүүд сайхан монгол ахуйтай ч эрчүүд нь архиа ууж гуньж гутраад, хүүхнүүд нь амьжиргаа хайж хужаа нартай суугаад хайлж дуусч байна аа ах минь. Харуусаад харуусаад барахгүй уй гашуу биднийг нөмөрч байна даа. Ядарч доройтно гэдэг ямар их гутамшиг вэ. Ар монголын ахан дүүс маань ойлгодог болоосой" гэж халаглаж байсан юм.

Товчхондоо ийм байна. Өөрсдөө дэлгэрүүлээд хараарай.

7 comments:

Wave said...

6 түмэн монгол гэж Лигдэн хаанаас өмнө Мандуул хааны үед хэрэглэгдэж байсан ухагдахуун байх. Мандуул хаан жононгийн хамтаар 6 түмэн монголоо захирдаг 4 түмэн ойрад нь тусгаар тогтносон байдалтай байдаг гэж уншиж байсан юм байна.

ek said...

Deerees ni ar mgl chuud bidnii dund yavdag buru oilgoltod zoriulj neg zuiliig helye. Japan delhiin 2 dainii uyed hyatadiin zuun hoid hesegiig uvur mgl majiin nutagiig ter chigt ni ezelsen baisan ba mgl orosiin tsereg orj ene busiig japanuudaas chuluulsen bilee. Uunii daraahan ar mgl uvur mgl 2 niileh tsoriin ganz bolomj oldson yum. Ene uyed uvur mgl chuud mash ih idevhtei ar mgltoigoo negdeh gej oroldoj eldev hudulguunuud urnej uvur mgl iin negdsen mgl uzeltenguud ar mgld handaj hureltsen irsen bolovch ar mgl chuud maani oros ah nariihaa daalgavaraar esvel oros ah nartaigaa hamtran tedgeer baatruudiig hyatadiin turd barij ugun uvur mgl iig hyatadiin medeld uldeesen bilee. Ter batruudiin ur sad odoog hurtel uvur mgl iin nutagt baidag tuhai sonsoj baisan yum baina.

Mchonos said...

Би яг энийг бичих гээд ойлгох гээд болж өгөхгүй их удаж байсан юм.Та яг товч тодорхой гоё гаргачихаж


@Wave Ойрд Монгол нэгдсэн үед Жонон харин Ойрдуудыг захирдаг биш билүү?

Wave said...

@mchonos Мандуул хааны үед Ойрадууд тусгаар байсан.

Ш. Баатар said...

Нэлээд өмнөөс тусгаар явсан тул 40 түмэн монгол 4 түмэн ойрад гэсэн үг гарсан байх аа.

Amraa said...

Shashin dain dajnyi shaltag shaltgaan bolj baisnyig martaj bolohgui!

Amraa said...

Ek-d ter ued "Ar Mongol" uurinhuu tusgaar togtnolyig avch
garahyin tuld "zolios" hiihees uur agragui baidald baisan ni
medeej baih, uur yaah baisan bilee, Hyatad yaaj "Uvur Mongolyig" uguh bilee dee...?!

Tuuh bol Tuuh shuu dee...!