2007 оны намар АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотноо орших Төвд Монголын Бурханы Шашин Соёлын төвийн (ТМБШСТ) нээлтэнд Дээрхийн гэгээнтэн 14-р дүрийн Далай Ламыг тус төвийн захирал Ажаа гэгээн урин залж, гурав хоног бурханы ном айлдуулах ялдамд монголчууддаа сургаалийг нь хайрлуулах сайхан боломж олдсон юм. Энэ эрхэм үйл ажиллагааг Монголын үндэсний ТВ-гээр сурважлуулахаар бид хэлэлцэн хэнийг хэрхэн урих талаар хэсэг бодсны дараа Г.Золжаргал ахыг сонгон авч хүсэлтээ түүнд тавихад дуртайяа хүлээн авч ажил төрлөө зохицуулан хүрэлцэн ирсэн билээ. Золжаргал ахыг сонгон авсан шалтгаан бол Монголын тахир дутуу хүмүүсийн төлөө зориулсан түүний нөр их хөдөлмөр, нинжин сэтгэлийг нь биширч явдаг минь нөлөөлсөн болов уу. Монголын үндэсний телевизээр гарсан уг нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Тус төвийн урилгаар 2010 оны 5 сарын 11-13-нд Далай багш ТМБШСТ-д дахин морилох болсныг дуулгах ялдамд уг арга хэмжээний бэлтгэл ажилд Ажаа гэгээндээ та бүхэн сэтгэлээсээ туслана байхаа хэмээн найдаж байна.
Нэврүүлгийг үзэх линк: энд дарна уу
Хүндэтгэсэн,
Ш.Баатар
ТМБШСТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн
Web: http://www.tibetancc.com/info/visit/hhdl_visit.html
Нэврүүлгийг үзэх линк: энд дарна уу
Хүндэтгэсэн,
Ш.Баатар
ТМБШСТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн
Web: http://www.tibetancc.com/info/visit/hhdl_visit.html
4 comments:
Төвд монголын шашны төв гэхээр нэг л сонин сонсогдоод байх юм. Америкт төвд гаралтай, төвдийг хятадаас тусгаар тогтнуулахын төлөө тэмцэгчид олон байдаг, гэтэл төвдтэй хамт монголын нэр ороод, нэг байгууллага байна гэхээр энгийн америкчууд юу гэж ойлгох бол. Монгол улс байдаг эсэхийг ч мэдэхгүй хүн олон байдаг. Гэтэл монгол гэж төвдтэй адил хятадын харяаны улс, төвдүүдтэй, шашин болон далай ламтайгаа хамт бас тусгаар тогтнохын төлөө тэмцэж явдаг гэж зарим хүмүүст ойлгогдвол яах вэ? Шарын, эсвэл буддын шашины төв ч юм уу, өөрөөр нэрлэж болоогүй юм байх даа.
Сайна уу Саарал аа. Энэ байгууллагын нэрэнд эмзэглээд дэмий байх аа. Монголчууд төвдүүд адил бурханы шашинтай, зан зан заншил ойрлцоо улс. Тэгээд Монгол гэхээр зөвхөн Монгол улсын бид нар биш, хятадад эзлэгдсэн олон сая өвөр монголчууд цаана нь байгаа. Дэлхийн улс орнууд мэдлэг боловсролтой хүмүүс энэ бүхнийг сайн мэднэ. Харин өнгөц ойлголттой эгэл хүмүүст бол монголчууд гэдэг хүмүүс байдгийг ойлгуулах нь чухал хэрэгтэй байх. Харин ч монгол гэдэг үг үсэг энд хавчуулагдаж байгаад бид бас баярлахаар байгаа юм.
Сайн байна уу Баатар ахаа,
Таны бичсэн зүйлсийг би унших дуртай байдаг. Олон сонирхолт зүйл цаашид бичиж байгаарай.
Харин "Төвд монголын шашны төв" гэдэг нэрийг анх хараад Сааралын хэлсэнчлэн ойлголт төрсөн билээ. Хэдийгээр Монгол гэдэг үг орсон нь баярлууштай боловч Төвд Монгол гэж Буриад Монгол, Өвөр Монгол гэдэг шиг Монголын тасархай үндэстүүдийг хэлээд ч байгаа юм шиг. Ингэж хэлээд байгаа бус гэвэл ядаж дунд нь таслал оруулаад "Төвд, Монголын шашны төв" гэж бичмээр ч юм шиг санагдаж байна.
Танд амжилт хүсье!
Sanuushtai l zuil baina. Neriig ni ug ni Gegeen ooroo ogson yum. Bi daraa uulzahaaraa taslal oruulah talaar sanalaa heliye! Bayarlalaa.
Post a Comment