Wednesday, December 2, 2009

Хувилай хааны эзэнт гvрэн


2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евр
оазийн нарийвчилсан газрын зураг олджээ. Кётогийн их сургуулийн эрдэмтэдээр толгойлуулсан шинжээчдийн баг уг зургийг Монголын Юань гүрний үед бүтээгдсэн эх зургийн хуулбар гэж тогтоосон байна. Энэ зурагт Xятадыг багтаасан Азийн газрын зургийг томруулан Африк тив, Европ тивийг нэлээд нарийвчлалтай зурж, газар орныг тодорхой тэмдэглэсэн байна. Ийм хэмжээний газрын зураг урд өмнө олдож байгаагүй ажээ. Уг зурагт Хятадын нутгийг томруулан зурсан, зургийн гарчиг дaxь Юань улсын үеэс эхлэх Евроазийг (Африк тивийг оруулаад) төлөөлөн хэрэглэх болон “Коницу” гэсэн хоёр ханз үсгээс үүдэн уг зургийн эхийг Юань улсад бүтээсэн гэж шинжээчид үзэж байна. Японы Эн-Эйч-Кэй компани энэхүү зургаас үүдэн “Хувилай хааны эзэнт гүрэн” гэдэг тусгай нэвтрүүлэг хийжээ. Нэвтрүүлгийн гол үзэл санаа, ач холбогдол нь Хувилай хаан дэлхийн хуурай газрын ихэнxийг хамаарсан том гүрэн байгуулж, тэр цар хүрээндээ олон улс үндэстний худалдаа арилжаа хийдэг байсан тухай олон баримтаар нотлон харуулсанд оршино. 50 лангийн (2 кг) жинтэй “морин туурай” мөнгөн ембүүг гадаад худалдаанд, цаасан мөнгийг дотоодод хэрэглэж байсан, мөнгөний их ордыг эзэмшихийн тулд Хятадын баруун талын Дали улсыг эзэлсэн, худалдааны төлөөлөгчдөө ислам үндэстнээр бүрдүүлж Xятадын нутгийн гүнд олон арван мянган ислам худалдаачдыг суулгасан, далайн тээвэр хийх найдвартай усан онгоц бүтээсэн, Их нийслэлээ далайтай сувгаар холбохдоо усны төвшинг өргөж, газрын өөд хөлөг онгоцыг хөвүүлэх боомтын механизмыг бүтээсэн, эдийн засгийн том гүрнийг удирдахын тулд нийслэлээ Бээжинд шилжүүлсэн, хятадуудын сэтгэлийг татахын тулд Бээжингийн хааны их ордыг байгуулсан, худалдаачин орлогынхоо 30 хувийг авч үлдсэн 70 хувийг хааны санд өргөх системийг боловсруулсан зэрэг олон үйл хэргийг баримтыг нотлон үзүүлжээ. Хувилай хаан 67 настайдаа Чамбай хатныг алдсaнаас хойш нэлээд зожиг болсон, хоёр удаагийн Японд довтолсон дайн нь бүтэлгүй болсноос сэтгэлээр унасан зэргийг өгүүлэх ялдамд нас өндөр болж 80 хүрээд таалал төгсөхийнхөө өмнө хөвгүүддээ үлдээсэн гэрээс нь Туркийн Истанбул хотын архивт монгол хэлээр, дөрвөлжин болоод уйгар үсгээр хадгалагдан үлдсэнийг үзүүлэв. “-Хөвгүүд минь ээ, Их улсыг удирдахын тулд хүн ардад хэрхэн дагахыг хүчээр тулгаж үл болно. Хамгийн чуxал нь хүн ардын хүсэл эрмэлзлэл, зүрх сэтгэлийг ойлгох хэрэгтэй” хэмээн гэрээсэлсэн байна. 700 зууны тэртээх Хувилай хааны эл гэрээс өнөөгийн Монголын төрийн тэргүүдэд хэрэгтэй мэт санагдана. Нэвтрүүлгийг доорх линкээр орж үзээрэй.

Хувилай хааны эзэнт гvрэн 1
Хувилай хааны эзэнт гvрэн 2
Хувилай хааны эзэнт гvрэн 3
Хувилай хааны эзэнт гvрэн 4
Хувилай хааны эзэнт гvрэн 5
Хувилай хааны эзэнт гvрэн 6


Ш.Баатар
2009 оны 12 сарын 2


14 comments:

Soronzon said...

Тун сонирхолтой сайхан мэдээлэл байна. Баярлалаа. Харин эл газрын зураг энд тэнд хэвлэгдээгүй юм болов уу. Уг нь манай түүхч судлаач нарт үзэж харууштай чухал эд байх юм.

Жич: Нийслэл Хүрээнд байсан Даашинхүүгийн пүүсийн данжаадуудын зураг энд тэндээс олж үзээгүй биз. Энд хүн надаас сураад байх юм.

Ш. Баатар said...

За баярлалаа. Одоогийн байдлаар уг зураг гадаад хэлээр хэвлэгдээгүй, зөвхөн Япондоо хэвлэгдсэн байж магад. Тийм данжаадуудын зураг энэ тэр таарч байсан ч сайн анзаарч байсангүй. Одоо бол хэн нь хэн байсныг таних хүн бараг байхгүй дээ. Chinese agent in Outer Mongolia (Гадаад Монголд тагнуул хийсэн нь) нэртэй гамин цэргийн бичсэн нэг ном бий.

Оогий said...

Yostoi saihan medeelel bn daa bayarlalaa

Soronzon said...

Мэдээлэл өгсөнд талархлаа.
Газрын зураг гэснээс "Даяар монгол" сайт дээр гарсан Б.Нямаа ахын илтгэл /Каталоны атлас/ бас зураггүй гарсан байна лээ. 15 зурагтай гэх боловч хайгаад олоогүй шүү.

uugnaa said...

Sonin medee baina shuu. Nen yalanguya Afrik tiviig anh udaagaa tiim nariivchlalatai durselsen baigaa ni. Ug ni Mongolchuud oron zain medremj saitai baisan bolov uu gej bi huvidaa taamagladag yum. Gehdee Map-making ch ih nariin ajil, bodvol ter uyeiin hytad bolon busad erdemtediig ashiglaj baisan biz (ta yu bodoj baina ene talaar?). Tuunees gadna, ene Islamic (Arab) hudaldaachidtai baisan ni ch ih sonirholtoi yum: hojim ni Evropiin ediin zasgiin tuuhiig harj baihad ihenh ulsuud ni sanhuugiin zah zeelee hogjuulehiin tuld Jew- humuust tusgai erh olgoj, tedniig oorsodruugee tataj baisan yum bilee (camridge Uni-s Ha-Joon-Chang gedeg zaluu ene talaar nileed sain bichsen baisan, bas bus oor ediin zasgiin tuuhiin nomnuud deer ene tuhai baidag yum; Harvard-d neg zaluu bii Nail Ferguson). Mon risk-g tun sain udirdaj baisan ni ch haragdaad baih shig ... (70/30 huvi?) Ug ene uyeiin tuuhiin ediin zasag bolon zasag zahirgaanii uudnees ni - haanchlal, ezlen turemgiilel geheesee iluu - sain sudalval nileed sonin zuils garch irmeer l yum bna daa.

mongolbusgui said...
This comment has been removed by the author.
mongolbusgui said...

Сайн уу?
Таны түүх соёлын нийтлэлүүдийг уншаад ажлыхаа хажуугаар амжуулж байгаад нь гайхаж байна шүү. Хэрэгтэй мэдээлэл их байна шүү таны блогт. Би өөрөө хүн судлаач, археологч мэргэжилтэй. Одоо Монголчуудын гарал үүслээр докторын ажлын судалгаагаа хийж байгаа. (http://mongolbusgui.blogspot.com/2009/11/in-lab-busy_16.html). Амжилт хүсье!

songool said...

Зав чөлөөтэй цагаараа блогоор минь айлчлаарай.
http://buryat-mongolia.info/bloguud/songool/

mutuz2002 said...

Saihan tuuhiin unen zuv medeelluud bichdeg tanid mash ih bayarlaj yavdagaa ilerhiilie.
Tanias neg zuil huseh gesen yum minii ovog deedes Hovd aimgiin Myangad humuus baidag yum. Tanid myangad yastanuudiin tuhai sonirholtoi medeelel baival tavij uguuchee gej hussen yum.
Tanid ajil amidrald tani sain saihaniig husie Shine onoo saihan ugtaarai.
mutuz2002@yahoo.com

mutuz2002 said...

Saihan tuuhiin unen zuv medeelluud bichdeg tanid mash ih bayarlaj yavdagaa ilerhiilie.
Tanias neg zuil huseh gesen yum minii ovog deedes Hovd aimgiin Myangad humuus baidag yum. Tanid myangad yastanuudiin tuhai sonirholtoi medeelel baival tavij uguuchee gej hussen yum.
Tanid ajil amidrald tani sain saihaniig husie Shine onoo saihan ugtaarai.
mutuz2002@yahoo.com

Ш. Баатар said...

Би мянгат овгийн түүхийг тухайлан судалсангүй, гэхдээ баруун монголын түүхийг харж байхад дотор нь их гарч ирдэг овог байгаа юм. Хойшид нарийн материалтай таарч магад анхаарч байя.

Ш. Баатар said...

Лхагваад: За сайхан сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Монголчуудын гарал үүслийг генетикээр нь судлах бол маш чухал салбар байгаа юм. Түүх судлахад археологийн мэдлэггүйгээр хол яддаггүй юм билээ. Манай ахмад археологич Наваан бaгш өөд болжээ хөөрхий. За тэгээд сайн сурч олон сайхан бүтээл гаргаарай.

Mend-Orshikh Amartaivan said...

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, Баатар ах танд маш сонирхолтой мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Үнэхээр сайхан нэвтрүүлэг болсон байж, өдий сүүлд үзэж байгаа нь бага зэрэг харамсалтай санагдлаа. Гэхдээ суралцахад оройтох зүйл гэж юу байхав. Танд дахин залуус бидэнд сургамжтай, мэдлэгт нэмэр, маш сонирхолтой нийтлэлүүд бичдэгт баяртай байдгаа илэрхийлэе.

Ш. Баатар said...

Za Amaraadaa bayarlalaa. Oird zav muutaihan saihan suugaad niitlel bichih bolomjgui baina.