Saturday, November 8, 2008

Америкийн компанид ажиллахдаа анхаарах зан харьцааны 12 зарчим


Америкийн компанид ярилцлага өгөхдөө юуг голлон анхаарах талаар бичсэний дараа энэ сэдвийг үргэлжлүүлэхийг зарим залуус хүссэн билээ. Ажлын зав чөлөө таарахгүй явсаар өдий хүрэв. Чамгүй хугацаанд бодож явсаны эцэст Мэдээлэл Tехнологийн компанид идэвхтэй ажиллахад шаардагдах зан харьцааны үндсэн 12 зарчмын талаар бичихээр шийдэв.

1. Ажлын газрын хүмүүстэйгээ тааралдахдаа заавал “сайн байна уу”, “сайн уу”, “сонин сайхан юу байна” гэх мэтээр мэндчилж, аль болохоор богинo хэмжээний яриа өдөж, харьцааны таатай орчинг үүсгэх.

2. Өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулж болох болчимгүй үг хэлэхээс бүрэн зайлсхийх.

3. Xамтын эрх ашгийн төлөө ажиллаж байгаaгaa байнга ухамсарлах.

4. Харьцаж байгаа хүнээ гүйцэд сонсож дууссаны дараа өөрийн санал бодлоо илэрхийлэх. Өөрөөр хэлбэл бусдыг сонсохдоо хүлээц, тэвчээртэй байж сурах.

5. Эвгүй байдалд өөрийгөө дасгаж сургах. Бусдыг мөн эвгүй байдалд дасч зохицоход нь туслах.

6. Юуны өмнө бусдад боломж олгож, өөрийн эрх ашгийг хоёрт тавьж сурах. Ялимгүй жаахан хувиа бодсоноос болж бусдад жигшигдэхийн эх үүсвэр бий болдог.

7. Xүмүүс сэтгэл санаа, үзэл бодлоо өөр хоорондоо хуваалцахад гүүр мэт тэднийг холбож өгөх.

8. Аливаа асуудалд хурдан дүгнэлт гаргахаас зайлсхийж, уг асуудлыг ул суурьтай, болж өгвөл бүх талаас нь бодож тунгаах, хувийн дүгнэлт гаргахдаа бусдын санал бодол, мэдлэг туршлагыг өргөн ашиглах.

9. Үл ойлголцлыг бий болгохгүйн тулд санал нийлэхгүй асуудлыг ямар нэгэн байдлаар газар дээр нь шийдэх.

10. Хэн нэгэн илталиваа нэгэн үйл хэргээс орхигдсоныг олж мэдсэн даруйдаа түүнд хэлж мэдэгдэх.

11. Байдлыг бүрэн ойлгохын тулд тухайн газар байгаа хүнээс шaардлагатай бүхнээ илэн далангүй асуух.

12. Хувийн нууцыг хадгалах, хийнэ гэснээ хийж, хэлсэн амандаа хүрэх зэргээр бусдын итгэлийг олох

Зөвлөх компаниудын зааварчилгаагаар Мэдээлэл Tехнологийн олон компанид мөрдлөг болсон эдгээр 12 зарчмыг та ажил амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэгт би найдаж байна.

2008 оны 11 сарын 7

11 comments:

Soronzon said...

Хэн хүнд өгөөжтэй, хүртээмжтэй сайхан бичлэг оруулсанд баярлалаа.
Мэдээлэл технологийн компанид ажиллаж байгаа хүнд л хэрэг болох зарчим хэмээн явцуу ойлгож болохгүй юмаа. Ажил албандаа өсөн дэвжие гэж бодсон хүн бүрт хамаатай аж.
Харин №5-д "дасгаж сургах" хэмээн үг сонголт буруу хэрэглэсэн мэт.
За өөрийгөө ч яахав дүүрч. Харин "өрөөлийг эвгүй байдалд аль болохоор дасгаж сургана" гэж хэлж болохгүй байх аа! Тэгэхлээр 12 зарчимтай маань харшлаад байна бус уу? Эсвэл энэ өгүүлбэрийг тэр чигээр нь хасаад "Эвгүй байдлаас амархан гарах чадвартай болох" гэсэн дараачийн өгүүлбэрийг үлдээвэл ямар вэ?
№6-д: эхний өгүүлбэрийн найруулгыг
"Юуны өмнө бусдад боломж олгож, өөрийн эрх ашгийг хоёрт тавьж сурах" хэмээн өөрчлөвөл ямар байна?
№7-д бас найруулга хармаар байх юм.
Гэвч та өөрөө дахин сайн нягталж уншина гэдэгт итгэж байна.

gaga said...

ene er ne zovhon america d ch bish haana ch gesen barimtlah yostoi zarchim baihaa. tegeed zovhon it iin companyd ch bish yamar ch company d baisan hergjuuleh yostoi zarchim baihaa.

Ш. Баатар said...

Сайхан зөвлөмж өгсөн Соронзонд баярлалаа. Энэ 12 зарчмыг компанийн хананд өлгөсөн байдаг тул хуулж аваад шууд орчуулсан болохоор орчуулга нь нэлээд модон болжээ. Хэллэгийг нь жаахан өөрчлөхөөр утгга нь алдагдчих гээд бас амаргүй юм байна аа. Хэлсэн хэдэн зүйлийг засан орууллаа. Дахиж хараад үл ойлгохдохоор бол саналаа хэлээрэй.

Ш. Баатар said...

Гага-д: Харин тиймээ, аль ч газар энэ зарчим хмааралтай байж гэж бодоод Мэдээлэл технологийн компанид хэрэгжиж байгаагаар нь жишээ болгон энэхүү блогтоо тавилаа. Бусад оронд, бусад салбарт ажиллаж байгаа хүмүүст хэрэг болохоор бол сайн байна.

ganga said...

Зөвхөн мэдээлэл технологийнх ч биш, зөвхөн АНУ-д ч бус хааяагүй л мөрдлөгө болгомоор зарчимууд байна. Эвгүй байдалд дассах харин хэцүү эд байна гэж ганц онцолсон, комент руу орж ирсэн шалтгаанийг маань шийдчих шиг боллоо.

Soronzon said...

Саналыг минь хүндэтгэн хүлээж авсанд баярлалаа.
Мэдрэмжтэй, хурд сайтай хүн юмаа.
Найз нартаа уншуулахаар хуулж авсанд татгалзахгүй биз хэмээн найдав.

Ш. Баатар said...

Гангаа эгчид санал сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Хэнд ч хэрэгтэй юм шиг санагдахаар нь орчуулах аядсан юм. Уг нь зөвлөх компаниудын ийм know-how мэдээллүүд үнэтэй байдаг юм. Тэгээд англиар нь тавьчихвал бас эвгүй байдалд орж магад гэж бодоод орчуулахаар суусан хэрэг.

Ш. Баатар said...

Соронзонд: найз нартаа энэхүү мэдээллийг хүргэх болсонд баяртай байна. Уг мэдээллийг энд тавьсан гол зорилго бол нэг ч гэсэн монгол хүн мэдэж аваасай хэмээн хүссэнд байгаа юм. Монгол хүн бүр гэгээрвэл Монгол улс оюунлаг агаад хүчирхэг улс байх болно гэсэн миний үзэл бодол үүнд шингэсэн юм aa.

Bayasgalan said...

Миний хэлэх гэсэн санаануудыг бүгдийг нь дээр гаргачихсан байна даа. Нэмээд хэлэхэд энэ бүх хүнтэй харилцах тухай, хүнийг нийгмийг жинхэнэ баялаг үнэт зүйл гэж үзэх тухай "know-how"-г өөрсдийнхөө үламжлалаас хайвал илүү хүчирхэг, бидэндэд ойр, ахуйлаг байдлаараа олдох байхдаа. /хэлэх гэсэн санаа минь нэг л модон утгатай болоод байна/. Хамгийн гол нь өвөг дээдсийнхээ юу уламжлан үлдээснийг мэдэхгүй хүний юмийг л сонирхож нээгээд байгаа нь надад нэг тиймэрхүү санагдаад байдаг юм. Бид чинь уул нь уулнаас унаад, уснаас ургачихсан удам сударгүй үндэстэн биш шүү дээ. Заншил бүхэн маань ахуйдаа шингээд амьдрал замналд маань үр өгөөжөө өгдөг байсан байх. "Байсан байх" гэдэг нь бид сүүлийн жаранд нүүдэлчин эргэншилээ тэр чигт нь хаяаад /уламжлал гэж бараг л үлдээгүй байхаа/ үндэстнээрээ сууршимал соёл иргэншилд шилжих сүүлчийн их нүүдэл хийгээд өөртөө байсан бүгдийг гээчихээд хүний юмыг л шохоорхоод байна уу даа... гээд бичээд байвал бүр халиад явчих шинжтэй.

gegeen said...

IT-r japan-d ajild oroh tuhai yum bn.
http://ganzosvista.blogspot.com/2008/11/it-3.html

Australia-d IT-r ajillah tuhai www.gegeen.com -d heden bichleg oruulsan baigaa. iimerhuu bolgoj neg evluulj bichvel zugeer yum bn shuu. tnx

Pearle Deppsu said...

Сурах ч юм их байна дөө надад