Wednesday, October 10, 2007

Хувилай хааны охины онгон



Богд Чингиc хааны ач, Шизү Хувилай цэцэн хаан төрийн их хатан (уг нь хоёр дахь хатан) Цэвэр (Чаби) хатнаас нэг хүү, хоёр охинтой (?) байжээ. Тэгүлүн, Тарахан, Баягчун хатдаас бас хүүхэдтэй байсан биз ээ. Бага охин Хөтөлөө (?) Cолонгосын хаан Чунгиэлд хатнаар өгчээ. Том охин Мяоян нь гэлэнмаа болж аавынхаа үйлдсэн олон дайнaaр амь үрэгдсэдийн төлөө насан туршдаа залбирал үйлдэж, Танзэ (Tanzhe si) хийдэд шавилан суужээ. Мяоян гүнжийг өөд болсны дараа Танзэ хийдийн суварган төгөлд бунхалж, таван асарт суварга босгожээ. Хоёр талдаа жижиг дагуул суваргатай энэ онгон одоогоор Танзэ хийдийн суварган төгөлд сүндэрлэж, Хятад улс энэ бунханыг “Чингис хааны зээгийн шарил” гэж жуулчдад үзүүлж, зохих хэмжээний орлого олсоор байна. Ирэх зун Бээжингийн Олимпыг үзэх монголчууд нэг заваараа Танзэшан уулнаа оршиx алтан ургийн Мяоян гүнжийн шарилд цэцэг тавиарай. Бээжингээс хойш ердөө 40-өөд километр газар байдаг гэсэн шүү.

Тан нь "луут цөөрөм", зэ нь "жимсний бут" гэсэн утгатай ажээ. 3 дүгээр зуунд Сиянби аймгаас бүрдсэн умарт Жин улс анx энд хийдийг байгуулсан гэх ба Тан, Хятан, Юан улсын үед ихээхэн өргөжсөн байна. Манжийн хааны сүрийг өргөхөөр Танзэ хийдийг байгуулсан гэдэг боловч, үнэн хэрэгтэй уг хийдийн доторх урт насны Аюуш бурхан бодисатвагийн шуумлын өмнө Мяоян гүнж насан туршдаа мөргөж байжээ. Танзэ хийдэд тавигдсан Хувилай хаан, Цэвэр хатан, xүү Дорж, охин Хөтөлийнх нь шуумал Мяоян гүнжийн бас нэгэн шүтээн байсан биз ээ. Хийдийн хананд Мяоян гүнжийн хөрөг бас өлгөөтэй байжээ. Энэ бүгдийг 1966 онд соёлын хувьсгалаар устгасан байна. Мяоян гүнжийн хөх тоосгон суварган бунхан он цагийг эрхэнд элэгдэж сүйтсэнгүй, биднийгээ цөхрөлтгүй хүлээсээр байна. Эзэн Чингис хаантай холбoгдох бүхнийг сэргээж байгаа өнөө үед энэ бунханыг ч гэсэн мартаж эс болно. Уг нь манай улсын Элчин сайдын яамныхан энэ бунханыг сайн мэдэж, эргэж тойрч, аcарч хамгaaлж баймаар юм. Тэглээ гэхэд хятадууд нэг их дургүйцэхгүй байх аа. Татгалзах үндэс ба эрх хятадууд байхгүй гэж бодож байна.

2007.10.10

2 comments:

anun said...

"Биднийгээ цөхрөлтгүй хүлээсээр байна". Харж л байгаа даа. Хэн нэг нь очоосой доо.

Enkhjargal said...

Сайн байна уу?

Таны блог хуудсыг Интернет е-сонин өөрийн үйл ажиллагаараа дэмжиж байна.
Та тус сонины талаар дараах холбоосоос танилцаж болно.

http://internetnews.pbwiki.com

Танд амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн,
Б.Энхжаргал