Thursday, March 1, 2007

XIII зууны Их Монгол улсыг хvртэлх эртний тvvхийн vлэмж vнэт дурсгалыг нээх боломж бий


Археологич, МУИС, НУИС, Археологи-Антропологийн тэнхимийн багш Д.Наваан

- Наваан гуай, та өөрийгөө танилцуулна уу?

- Би 1925 онд (11 сарын 5) тэр үеийн Хан Хэнтий уулын аймаг, Эрдэнэдалай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт төрсөн. Үхэр жилтэй. Гурван хөх мэнгэтэй, жинлүүрийн ордонд суусан. 1937 онд бага сургуульд орж, 1946 онд нийслэл Улаанбаатар хотын 10 жилийн 1-р сургууль төгсч, 1951 онд Ломоносовын нэрэмжит их сургуулийн түүхийн ангид суралцан археологийн мэргэжлээр дүүргэж, Монгол орны хүрэл зэвсгийн үеэр диплом хамгаалж одоо хүртэл ШУА, сү үлийн арваад жил МУИС-д мэргэжлээрээ ажиллаж байна. 1971 онд “Дорнод Монголын хүрлийн үе” сэдвээр дэд эрдэмтний цол хамгаалсан. Жил болгон өөрийн тэнхмийн оюутнуудын дадлага удирдаж, археологийн хайгуул, малтлага хийж, түүний зэрэгцээ монгол орныг археологийн талаар судлах гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллах төслийн хүрээнд хайгуул, шинжилгээний ажилд оролцож байна.

- Би монголын түүхийг их сонирхон амтлан уншиж, түүхийн нэг баталгаа нь археологи хэмээн санагддаг юм. Энэ талаар тодруулан ярьж өгнө үү?

- Хүн төрөлхтөний өнгөрсөн олон мянган жилийн үүх түүхийн ул мөр, энэ дэлхийн газар шороонд ил, далд нуугдмал байдлаар хадгалагдан үлдсэн байдаг. Тэр бүхэн хүн ардын олон үе шатны хөгжил, он цагийн амьд гэрч болон эрдэм шинжилгээний өөр юугаар ч төлөөлүүлж, орлуулж болохгүй бодит материал болдог. Тэр бүхнийг судалдаг нэг төрлийн шинжлэх ухаан бол археологи - эртний судлал юм. “Газрын хөрснийхээ дээр, дор ийм их баялаг дурсгалтай орон хаа ч байхгүй байх” гэж Оросын эрдэмтэн П.К.Козлов хэлсэн нь монгол орны түүх, соёлын дурсгалыг онож дүгнэжээ гэж санагддаг юм.

- Монголын эртний хот балгас, түүнийг судалсан эрдэмтэн Х.Пэрлээ болон та хот малтах ажилд оролцож байснаа ярьж өгнө үү?

- Монгол орны эрт, дундад үеийн эртний хот суурины асуудлыг Х.Пэрлээ эрдэмтэн гярхай судалсан хүн. Тэрээр Хядан гүрний хот суурины талаар судалгаа хийж томоохон бүтээл туурвин доктор болсон. Х.Пэрлээ 1948-1949 онд Оросын нэрт эрдэмтэн С.В.Киселевийн монголын нийслэл Хархорумын анх малтах ажилд анх оролцож (энэ ангид Д.Наваан оюутан байхдаа оролцсон) эртний хот малтах ажилд туршлага олж авсан гэж боддог.

- Монгол нутагт улс байгуулж байсан Түрэг, Уйгар, Хиргис нар бидний дээд өвөг мөн бишийг тодруулж өгнө үү?

- Төв Ази, Монгол оронд удаа дараа төр улс тогтоож байсан Түрэг, Уйгар, Хиргис зэрэг нь, тухайлбал VI-VIII зуунд цэцэглэн хөгжиж төр барьж байсан Түрэг Нанхиадтай харгалдах хэмжээнд хүрч, хил хязгаараа чандлан хамгаалж хүчижсэн цэрэг, батлан хамгаалах чадалтай болж одоогийн монгол нутагт Күтүлэг-Эльтэрс, Билгэ, Кул-тэгэн төрийн ерөнхий сайд мэргэн Тоньюкук зэрэг нэрт том хаадын гэрэлт хөшөө дурсгал цогцлон босгож үлдээсэн билээ. Дараагаар Уйгарын хаант улс Моюнчур нэрт хөшөө үлдээж, Архангайн Тариатад Руни бичигтэй долоон модны дурсгал босгосныг археологчид судалсан. Хиргис 50 орчим жил улс байгуулсан. Эд улс омогтон бол Алтай язгуур хэлтэн бөгөөд цөм нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч, зан үйл, шашин шүтлэгийн хувьд монголчуудаас ялгарах онцлогтой байсан юм. Эдний дээд өвөг Скиф, Сармат зэрэг нь бүр эрт Төв Азид Хүннү, Дунху аймгийн холбоод хүчирхэгжихэд Дундат Ази, Оросын тал нутагт очсон. Дараагаар монгол гарлын зонхилогч аймгууд хүчжиж, Сяньби, Жужаан, Хядаан - Зүрчдийн алтан улс зэрэгт хүчлэгдэн Түрэг улс зүүн, баруун болон хуваагдан задарсан байдаг.

- Хүннү, Сяньби, Жужаны археологийн дурсгалаас гэхэд?

- 1923-1924 онд Орос эрдэмтэн П.К.Козлов, Хараагийн Ноён ууланд Маодунь шанью нарын булш олж малтсан нь том нээлт болсон. Хүннү судлал 100 гаруй жил боллоо. Монгол орны Хүннүгийн материал байхгүйгээр асуудал бүрэн шийдэж чадахгүй гэж буриад эрдэмтэн П.Б.Коновалов хэлсэн удаатай. Монгол орны бүх аймагт Хүннүгийн хаад, жирийн иргэдийн булш оршуулга байгаа нь Хүн улсын нутгийн төв хүйс – одоогийн Монгол улсын нутаг гэдгийн гэрч юм. Хүннү судлалын цараа тэлж, өрнөж байна. Монголын шинжлэх ухааны байгууллага анхаарал ч тавьж байна. Манай археологчид биеэ дааж, мөн гадаадын эрдэмтэдтэй хамтран Монгол-Франц, Монгол-Орос, Монгол-Унгар археологчид ажиллаж байна. Сүүлийн үед Алтайн бүс нутагт Хүннүгийн язгууртны хоёр том булш малтаж, олон арван шинэ олдвор нээж олоод байна. (Д.Наваан 1988, 1990 он) Д.Наваан “Хүннүгийн өв соёл”. 2000 он. Улаанбаатар.

- Хядан гүрэн 200 жил шахам жилд олон тооны хот байгуулсан тухай?

- Хяданы хот сууриныг Х.Пэрлээ доктор нарийн судалсан. Түүний эрдмийн хэд хэдэн зохиол бүтээл буй. Хядан 5 том хот, нийслэл дайтай хот байсан гэнэ. Одоо Онон, Хэрлэн, Туул голын саваар том жижиг цайз, хэрэмт хотууд буй.

- Хиргис хүүр манай Уянгад их байдаг. Энэ тухай та юу хэлэх вэ?

- Өвөрхангайн Уянга сумын Тарималын бүрд, Мааньт гэдэг газар дээр өгүүлсэн эртний Түрэгийн эльтрэс хааны гэрэлт хөшөө буй (Эльтрэс – хураан цуглуулах) Кутулуг хааны хүү бол Билгэ бөгөөд түүний дүү цэргийн жанжин Хун тайж - Култэгэн болно. Таны уугуул нутаг төдийгүй, манай оронд газар сайгүй Хиргис хүүр хэмээх эртний чулуун булш - зарим нь асар том – бага шиг дов, толгой шиг. Тэдгээрийн оршуулгын зан үйл өвөрмөц. Жишээ нь Тувагийн Аржан рашаан бол хааны хэмээх аймгийн холбоодын удирдагчийнх болно. Нэр томьёоны хувьд Хиргис-хүүр эртний Хиргис улстай ямар ч холбоогүй. Казакевич, эрдэмтэн “Киргизское гнездо” – шувууны үүр гэсэн утга гэсэн нь үүр бус хүүр юм. Оршуулга, булш гэсэн утгатай болно.

- Монголын эзэнт гүрний үе, түүнээс хойшхи булш оршуулга, ялангуяа Чингис хааны шарилыг хайж байгаа талаар юу ярих вэ?

- Энд таны асуусан хэд хэдэн зүйлд хамааруулан товч хариулья. Юуны түрүүнд та нөхдөд бичсэн захианд дурдсан зүйлс орно. Дэлхийн ард түмний түүх бараг мянган жил улиртал (2006 он) нэр алдар нь мартагдаагүй эзэн Чингис хаан төрсний эцэст үхэх нь ү нэн гээд Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартуйгай гэсэн буй. Тэрээр 1227 оны халуун намар ертөнцийн мөнх бусыг үзүүлэн хөх тэнгэрт халин одсон билээ. Их эзний алтан шарилыг Их засаг хуулиар чандлан хамгаалах ч ёстой. Нууцлах ч хэрэгтэй байв. Эзэн Чингис болон түүний алтан ургийнхнаас нэг нь ч олдоогүй байна гэж Монгол, Америкийн “Чингис хаан” экспедицийн тэргүүн гишүү дийн нэг, профессор Джон Будис (John Wood), Америкийн үндэсний радиод өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Эрдэмтний өчил бол Чингис болон түү ний удмынхныг тайлагдашгүй нууцалсныг хэлж байгаа юм. Чингис хааныг монголчуудын заншлаар оршуулсан тухай нэг өгүүлэл бичээд байна. 2002-2003 онд явагдсан Монгол, Америкийн “Чингис хаан” экспедиц XIII зууны Их Монгол улсыг хүртэлх эртний түүхийн үлэмж үнэт дурсгалыг нээх боломж олгож байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ утгаараа бол Монгол судлалын холбоо, Дундат зууны сурвалж судалгаа, түүхэн газар зүйн судалгаа (академич Ш.Бира, доктор Ц.Ишдорж, Д.Базаргүр) монголын дундат зуун, Чингис хаан судлалын америкийн профессор Джон Будис, түүнтэй хамтран зүтгэгч спонсор Маури Кривиц, доктор Оргил зэрэг нөхдийн (сүүлийн 2 жил миний бие оролцож буй) баг бол төслийн хүрээнд Чингисийн шарил, онгонг хайж олох анхны эхлэл, түүний нууцад нэвтрэх оролдого явагдаж байна гэж ойлгож болно. Джон Будис ярилцлагадаа, энэ ажилд миний нас хүрнэ гэсэн нь “тэнгэрийн умдагнаас атгавал алдаж болохгүй” хэмээн билгүүн номч академич, доктор Б.Ренчин гуйн үгийг сануулж байна. Тэрээр хамтран зүтгэгч Кравицийн санаа бодлыг илэрхийлсэн гомдол 2004 онд тасраагүй байгаа. “Өглөгчийн хэрэмдээ нэг хэсгээ ажиллуулж, нөгөө хэсгийг хэрмээс өөр чиглэлд хайгуул хийлгэнэ” гэсэн санаагаа хэлсэн байх юм. Мөн Америкийн үндэсний радиогийн Алленд өгсөн ярилцлагадаа Монгол, Америкийн “Чингис хаан” экспедицийн үйл ажиллагаатай холбоотой кино МЖМ (MGM) хийж байна. Энэ кинонд Шон Коннери, Майкл Кайн эрдэмтний дүрд тоглоход таашааж байна гэсэн буй. Цааш нь Джон Будис, 2004 оны эхээр Монголд очиж, МУИС-д перс хэл зээх болно гэжээ. “Чингис хаан” экспедицэд оролцохын зэрэгцээ, XIII зууны Монголын түүхийн сурвалж бичиг материал их байдаг Перс, Араб хэлний дурсгал судлахад монгол нөхдөд туслах гэсэн эрдэмтний буяны сэтгэл гэж ойлгож байна. Мөн МУИС, НШУС-ийн Антропологи-Археологийн тэнхимтэй холбоо тогтоож, өвгөн археологич намайг сайхан үгээр хэлсэнд билэгшээж байна.

- Монголын эртний түүх, археологийн зарим мэдээлэл танаас авч их баярлалаа. Танд урт удаан нас, эрдэм шинжилгээний ажлын амжилт хүсье. Хойшид археологийн шинэ ховор мэдээлэл өгч байхыг хүсье.

- Таны урьдчилан ирүүлсэн зарим асуулт, хадны сүг зураг, бөө мөргөл, үлгэр домгийн амьтан луу, монгол үндэстний хээ - түмэн өлзий зэргийн талаар дараа дараагийн уулзалтаар ярилцья. Ийм уулзалт дахиад Америкийн баруун эрэгт болж болно. (2003 онд зүүн эрэг - Чикагод зочилсон билээ)

ӨВГӨН АРХЕОЛОГЧИЙН ӨГҮҮЛЭХ НЬ

Юуны өмнө “Замдаан” сэтгүүлийн эрхлэгч, түүний хамтран зүтгэгчид, алс холын Америкт амьдарч байгаа монголчууддаа энх амар сайны өлзий оршилт мэнд дэвшүүлья. Та нарын идэвхийлэн гаргаж байгаа “Замдаан”-ы өнгөрсөн оны 13-р дугаарыг сонирхон, амтархан уншив. Харь газар суугч, халуун элэгт монголчуудын нэр, алдар хадгалсан энэхүү бэсрэгхэн 23 тал хуудас, гэрэл зургийн баримт бүхий бүтээл тань эзэн Чингис хааны удам судар, цусан судасны холбоотой монгол гарлын хүн зон, залууст эрхэм чухал буяны үйл буй заа. Гүн гүнзгий утга агуулгаараа хүн төрөлхтөний үлэмж эртний соёл иргэншлийн өлгий, гал голомт болсон Төв Ази, түүний халуун өврөөс гарсан монгол хэмээх дэлхийн гуравны нэг том төрхтөн Алтайн хэлтний үндэс суурь нь болсон нүүдэлч ард түмний нууц нь одоо хүртэл тайлагдаагүй их ард түмний эх орон, газар шороо, унасан газар угаасан усандаа хүйн холбоотой байхад тус дэм болох алтан тарианы үр хөврөл хэмээн санаж сууна. Азийн мөнх хөх тэнгэрээс илгээсэн мөнхийн гэрэл цацрагийн хөх толбот монгол хүний сүнс сүлд дэлхийн томоохон улс гүрэн бүхэнд “Чингисийн монгол” гэдэг нэрээр цацагдсан байна. Тэдний хөх толботон, геометрийн прогресоор өсч үржих болтугай.

Та нарын минь зүтгэл, итгэл Төв Азийн хөрс шороонд хөл тавьсан их жуулчин Перживальский, Р.Ч.Эндрюс шиг Азийн нууцад нэвтрэх гэж амь насаа золиослохоос буцахгүй зүтгэгчдийн алтаар бичигдэн үлдсэн өдрийн тэмдэглэл, зузаан зузаан боть судрын үргэлжлэл болтугай. Үүний тулд сэтгүүлээ гадаад хэлнээ хувилан гаргах нь зүйтэй болов уу. Юуны түрүүнд Англи зэрэг хэл болно.

Нэг зүйл. Өмнө өгүүлснээр “Чингисийн монгол” гэдгийг жирийн нэг Нормандын сэхээтэн эмэгтэй, намайг Санктпетербургт байхад Оросын монгол, Хятадын монголоос өөр Чингисийн монгол гэж байсныг мэднэ гэснээс үзэхэд одоо сэтгүүлдээ Тэмүжин, Чингис хааны тухай, түүний төрж өссөн, өндийн босч 13-р зууны үед “дэлхийн ард омогтны даяарчлалыг тогтоох” гэж тэмцсэн “Чингис хаан” цуврал тогтмол гаргавал өгөөж их болох буй заа.

Нэг зүйл. Монгол оронд 1921 оны ардын хувьсгал шиг огчом эргэлт болсон 1990 оны ардчиллын жилийн гараанд Чингис хааны онгон, шарил хайх Монгол, Японы “Гурван гол” экспедиц гарч ажилласан. Сүр дуулиантай, чөлөөтэй гараалсан үйл ажиллагаа нийт олны таашаал хүрээгүйгээс зогссон юм. Гэтэл одоо “Монгол-Aмерикийн” “Чингис хаан” экспедиц бүр ч чөлөөтэй сурвалж судалгаа, археологийн хайгуул, малтлага хийх ажлыг 2 жил дараалан явуулж, өнгөрсөн 2003 онд шинэ тоног төхөөрөмж нэмэгдүүлэн ажиллаад Монголын өвөг монголын түүхийн (хүрэл, төмрийн үе) нэн ховор олдвор нээж байна.

Нэг зүйл. Монгол-Америкийн “Чингис хаан” экспедиц ажиллаж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын “Өглөгчийн хэрэм”- ийн тухайд гэвэл таны өгүүлсэн 11-р асуултын хариу болох юм.

“Чингис хаан” экспедиц бол Монголын талаас монгол судлалын холбоо-академич Ш.Бира, доктор Ц.Ишдорж, Америкийн Чикагогийн их сургуулийн доктор, профессор Джон Будис, спонсор Кравиц нар оролцсон төслийн хүрээнд ажиллаж байгаа юм. “Өглөгчийн хэрэм” гэгч нь багахан чулуун хэрэм байгууламж бөгөөд Монгол, Японы “Гурван гол” экспедиц ч хайж үзсэн. Тэр ч байтугай ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн захирал (Ч.Далай), археологчид нөхөн давтаж, Чингисийн учир холбогдолгүй гэсэн. Гэтэл учрыг ухаж мэдмээр нэрт эрдэмтэн, газар зүйч МНТ (Монголын Нууц Товчоо)-ны мэдээгээр сурвалж судалгааны доктор Ц.Ишдорж зэрэг нөхөд “Өглөгч ийн хэрэм”-д Чингисийн шарил буй хэмээн махран зүтгэж “Ихсийн газар” гэсэн хаягт шон босгосон юм. Энэ бүхэн гол шалтаг болж, зохих хүн хү чин, мэргэжилтэн томилж, хөрөнгө зарж 2 жил хайгуул, малтлага, тандлалт хийгээд Чингис болон алтан ургийн шууд, холбоотой баримт илрүү лээгүй байна.

Нэг зүйл. “Өглөгчийн хэрэм”-ийг хувь дурсгалын талаар нь судалж байгаа. Аль өмнө 1966-68 онд ГГША (“Гурван гол” Шинжилгээний анги, Х.Пэрлээ, Д.Наваан нар) 1967 онд Өглөгчийн хэрэмд ажиглалт хийгээд Төв Азид бараг 200 жил (IX-X зуунд) томоохон улс төр байгуулж байсан Хядан улсын умард хил хязгаарын тусгай зориулалт бүхий чулуун хэрэм гэж үзсэн билээ. Одоогийн судалгаагаар энэ таамаг улмаар эд мөрийн баримтаар батлагдсаар буй. Сүүлийн үеийн шинэ соргог олдвороор уул хэрэм барихаас өмнө хэрэм байгаа уул, ойрх орчинд бүр М.Э.Ө III-II мянган жилд (хүрэл, төмрийн үе) эртний овог аймаг оршиж, ул мөрөө үлдээснийг нотолж байгаа юм.

Эцэст нь: Америкийн газар нутагт амьдарч буй монголчууд төдийгүй дэлхийн бусад оронд багйаа монголчуудад зориулсан эрдэм, судлал, сурталчилгааны чиглэл бүхий “Замдаан” сэтгүүлийн үйл хэрэг бүтэмжтэй байж, үргэлжлэн хэвлэгдэхэд энд Ш.Баатар аминчлан хүсч ир үүлсэн асуултын дагуу сонссон, мэдсэн, биеэр оролцсон хайгуул, шинжилгээний урт, удаан жилүүдийн сонин, мэдээлэл харилцан өгөлцөж болно гэдэгт итгэхийг мэдэгдье.

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон Д.Наваан 2004.03.23

No comments: