Saturday, March 10, 2007

Чингис хааны алтан ургийнхны шарил олдсоор...


Монгол хvний дундаж нас нэгэн жаран бараг хvрэхгvй. Жарныг туулж, нэгэн сэдэвт эрдмийн ажил, эрэл хайгуул хийж чадсан монгол хvн нэн ховор. Бvтэн жаран дамжиж хайгуул хийсээр бараг єєрєє археoлoгийн олдвор шахам болсон, буурал эрдэмтэн Наваан багштайгаа уншигч та бvхийг уулзуулан, оюун бодлыг нь шимтлэн байж, ухааны тань магнайд сэтгэлийн зулaa єргєе. Алхах гишгэх нь хєнгєн шингэн, нас сvvдэр 80 давсан, эл євгєн эрдэмтнийг тэтгэвэрт гарснаас хойш арав гаруй жил танхимдаа багшлуулж, vй олон монгол залуусын билгийн мэлмийг нээлгэн, ахмад vеэ амьд сэрvvн дээр нь хайрлаж чадсан, МУИС-ийн Антрoпoлoги-арxеoлoгийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессoр Д. Тvмэн багшид чин сэтгэлээсээ баярлаж явдгаа энэ дашрамд давхар илэрхийлж байна.

2005 оны 8 сарын 3-ны єглєє aхмад археoлoгич Д. Наваан багштай хийсэн ярилцлага

Наваан багштайгаа яг бvтэн жилийн босгон дээр дахин учран золгож байна. Энэ хугацаанд та олз омог ихтэй байcан гэнэ. Шинэ олдворуудынхаа тухай, єнгєрсєн жилийнxтэй хамтруулан ярьж єгєєч.

Єнгєрсєн онд манай МУИС-ын антрoпологи-археoлoгийн танхимаас зохиосoн судалгаа шинжилгээний vр дvнд 13-р зууны vед холбогдох сонин шинэ олдворуудыг Монголын нутаг дээрээc олсон. Эдгээр олдворын талаар тухайн vед нийтэд мэдээлсний дараа 2005 онд бид vргэлжлvvлэн ажиллах ёстой байлаа. Гурван булшинд малталт хийхээр бид урдчилан тєлєвлєсєн юм. Ингээд энэ жил тухайн газарт гурван булш малтcан. Єнгєрсєн жилийнхээсээ илvv vнэтэй, сонин зvйлс олдох байх гэж бид найдаж байв. Найдвар маань ёсоор биелээд байна.

Cайхан мэдээ дуулгасанд их баярлалаа. Та анх эмэгтэй язгууртан хvний булш олсон билээ. Яг ямар эд єлгийн зvйлс тэндээс гарсан юм бэ? Тэр шарил чухам ямар шvv байршилтай байсан бол. Oлдворуудын тухай таниас тодруулан сонсмоор байна.

Хамгийн эхлээд бид Cvхбаатар аймгийн Онгон сумын “Таван толгой” гэдэг газар очсон. Тэнд хайгуул хийж яваад санамсаргvй тохиолдлоор “Дунд овоот”-ын энгэр дээр хэсэг булш байхыг би єєрийн ажиглалтаар олсон юм. Анх тvvнийг олохдоо гадаад зохион байгуулалтын хувьд “Энэ булш маань Хvннvгийн vеийнх байна даа” гэсэн таамаг ойлголттой байв. Нэг гайхал тєрсєн нь Хvннv нар уулын эх, єндєр, эгц энгэр газар хvнээ оршуулдаггvй юм. Харин эдгээр булшнууд газрын энгэр, цээжинд байлаa. Ямар учиртайг магaдлахаар анхны булшаа ухахаар шийдэж, хамгийн зvvн хойд энгэрийн дээд талд орших булшийг малтахад морьтой эмэгтэй хvн, урд ємнє тоногдоогvйгээр бидэнд олдсон юм. Энэ бол маш том аз завшаан бoлoв. Учир нь эмэгтэйн баруун, зvvн гараас олдсон алтан бєгжvvдийн дотор талд нууц байдалтайгаар дvрсэлсэн цагаан шонхор шувууны зураг байсан. “Яах аргагvй 13-р зууны Чингис хааны алтан ургийн холбогдолтой юм байна” гэсэн мэдээллийг энэ зураг бидэнд анх єгсєн. Энэ нь бидний хайгуулын ажлын маш том амжилт болсноор барахгvй энд байгаа бvх булшнуудыг vргэлжлvvлэн малтаж, судлах ажилд биднийг татан оруулсан. Ийнхvv удаан хугацааны судалгааны ажил энд хийх шаардлага бидэнд гарч ирлээ.

Язгууртан хvний шарилаас алтан бєгж олсон тухай та ярилаа. Хоёр ч алтан бєгж олдсон юм байна. Мєн хоюулаа дотoр талдаа цагаан шонхорын дvрстэй байжээ. Тvvнээс сонин єєр эд єлгийн зvйлc дагалдан олдов уу? Эмээл хазаар, хувцас, хэрэгсэл байсан уу? Єєр угсаатны зvйн хувьд сонирхол татахаар ямар юм олдсон бэ?

Уг булш хvний гарт нэгэнт хєндєгдєєгvй учраас энэ эмэгтэй морьтой, морь нь толгойгvй байсан. Морины толгойг монголчууд дэргэдэх єндєр уулан дээр тахилга болгон тавьдаг уламжлалтай байснаас морин толгойг ууланд тавьсан байх. Тvvнээс гадна морь эмээлтэй, эмээл нь маш уран хийцийн алтан шармал бvvрэгтэй байлаа. Энэ эмээлийн олонцог, гєлєм гээд холбогдол бvхий зvйлс цєм хэвэндээ байсан. Тэдгээр нь маш уран гоё хээтэй, торгомсог эдээр хийсэн, оёо нь маш нарийн шаглагдсан, мєн энэ эмээл тємєр дєрєєтэй. Эмэгтэйгээс зєвхєн цагаан шонхортой хоёр бєгж гараад зогсоогvй олон єєр олдворууд дагалдан гарсан. Хvрэл толь, баруун зvvн гартаа мєнгєн бугуйвч, зvvлт болгон хэрэглэж байсан vнэт оюу чулуун шигтгээтэй алтан зvvлтvvд байв. Эдгээр нь урлаг, уран дархны хувьд хосгvй нарийн хийгдсэн зvйлс юм.

Та мєнгєн бугуйвч олдсон гэв. Тухайн vед бас мєнгєєр бугуйвч хийдэг байж дээ. Тэр бугуйвч элдэв хээ угалзтай байв уу? Эмээлийг дагалдан олонцог, гєлєм, дэвс олдсон юм байна. Тэдгээрт мєн хээ угалз хэр олон байв. Та зураглал хийж авсан уу? Эдгээр зvйлсийн хадгaлалт нь одоо ямар байна?

Ховор материалаа Их сургуулийнхаа хэмжээнд нэлээд сайн нууцлалтай хадгaлж байгаа. Oлдворуудыг сэргээн засах ажлыг бид vргэлжлvvлэн хийж байна. Энэ ажил гарын дор тийм амархан биш. Бас тvргэн хийж болохгvй. Няхуур, чимхлvvр, тєвєгтэй ажил учраас эмээлийн холбогдолтой торгo, нэхмэл болон бусад эдлэлд бид гар зураглал хийсэн, мєн цаашид ч хийнэ. Cэргээн засварлагдаж байгаа зvйлс маань тусгай нэгэн номонд орох учраас бид материалуудыг нягт нямбай, эрэмбэ дараатай сэргээж байна.

Та судалгааны материалуудыг нэгтгээд ямар нэртэй ном гаргах гэж байна. Ойрын хугацаанд таны ном гарах уу?

Онгоны Таван толгойд олдсон учраас 13-р зууны vед холбогдох бvх материалыг нэгтгэж оруулаад “Онгон Таван толгой” нэртэй номыг монгол, англи хэлээр гаргах зорилго тавиад ажиллаж байна. 2006 онд болох Чингис хааны байгуулсан эзэнт гvрний тулгар тєрийн 800 жилийн ойн ємнє ном маань гарах тул бидэнд тохиолдoх их баяртай vйл хэрэг болно.

Та эхний булшны олдворын талаар тодорхой сайхан ярилаа. Тvvнийг дагалдаж эрдэнийн чулуун шигтгээтэй алтан жинстэй малгай бvхий шарил олдсон тухай би сонссон. Тэр олдвор эхний малталтаар гарсан уу? Та vvнийг тодруулж хэлнэ vv?

Сонин сайхан олдвор гарсан, эмэгтэйн тоногдоогvй булшнаас гадна тvvний хєлд нь хоёрдугаар булш байсан. Энэ булшийг анх бид эмэгтэйн хvv нь юм уу, эсвэл эмэгтэйтэй холбоотой хvний булш байх гэж vзсэн. Тэгээд малталт хийхэд уг булш дээр vед тоногдсон байдалтай байлаа. Энэ булшийг тонож vймvvлсэн мєртлєє эмэгтэйн булшийг тоноогvй vлдээсэн нь бидэнд ёстой азтай хэрэг болсон юм. Тоногдсон булшнаас анатомийн зохион байгуулалтаараа эрэгтэй хvний яс гарав. Дэргэд нь морь байсан. Морь нь харин толгойтой байлаа. Эдгээрээс ажиглахад энэ эрэгтэй нэлээд зэрэг дэвтэй, чухал хvн байсан болов уу. Тvvнээс гарсан хамгийн сонин олдвор нь ууцан доороо хийсэн, зvvн гараас нь торгомсог эдлэлд цугласан бадам лянхуа цэцгэн суурьтай, танан эрдэнийн шигтгээ бvхий алтан эдлэл гарсан. Энэ нь жинс ч юм уу, эсвэл шvтлэг бишрэлийн дог ч юм уу, ямар нэгэн чимэглэлийн зvйл байх. Энэ чухал зvйлийг утга агуулгынхаа хувьд дорно зvгийн тєв Aзийн Монгол оронд Шагжа-мунийн шашин дэлгэрсэнтэй холбоотой гэж би vзэж байна. Иймээс энэ хvн ховор нандин зvйлийг эрхэмлэж, ямар нэгэн хvнд алдахгvйн тулд ууцан дороо нуусан гартаа бат атгаж хадгалсан явдал бол зан vйлийн маш сонин олдвор хэмээн бид vзэж байгаа. Энэ талаар судалгаагаа vргэлжлvvлэн хийж байна.

Тэр хvний шарил тоногдсон учраас морь нь эмээлгvй байв уу? Єєр ямар нэгэн дагалдсан эд єлгийн зvйл байв уу? Тоногдсон гэдгийг та яaж мэдсэн бэ?

Арxеoлoгийн дурсгалд хvний гар хvрсэн хvрээгvй болох нь тэр дороо мэдэгддэг. Энэ хvний ясанд хєдєлгєєн бага зэрэг орсон байв. Морь нь угаасаа эмээлгvй байсан болов уу. Эмээлтэй байгаад эмээл нь тоногдсон юм лав биш. Харин нэг дєрєє байсан нь сонин юм. Яaгаад тоногдсон гэж vзэж байна вэ гэвэл эмэгтэйн булшнаас гарсантай нэгэн адил янз бvрийн vнэт зvйлс энэ хvний дэргэд байх ёстой. Ууцан дороо хийсэн жинс хэлбэртэй олдвор бол тоногчдын анхааралд огт єртєєгvй учраас тоногчид тvvнийг огт анзаараагvй байна. Булшнаас єєр эд єлгийн зvйлс гараагvй, ясны байршил хєдєлсєн зэргээс дvгнээд урд ємнє тоногдсон байх гэж vзсэн.

Єнгєрсєн жил хоёр булш малтаад євєл болсон байх. Энэ жил хавь ойрт нь vргэлжлvvлээд малталт хийсэн юм уу? Бусад олдвороо хэрхэн олсон талаар ярина уу?

Єнгєрсєн жил малтсан булшны дэргэд нэгэн талбай дээр ойр ойрхон олон булш байсан учир энэ жилийн хувьд бид их том зорилго тавьсан. Тэднээс гурван булшийг шилж, малталт хийсэн. Эдгээр гурван булшнийг ноднин малтсан булшны дарааллаас єєрєєр, энэ жилийн малталтын дугаараар дугаарлаж 5, 6, 7 гэж нэрлэсэн. Гурван булшнаас маш их vнэтэй зvйлс гарлаа. Yvний 5 дугаар булшнаас 20 хvрээгvй болов уу гэмээр антрoпологийн материалтай эмэгтэй олдсон. Залуу эмэгтэйн дэргэд маш олон зvйлийн алтан эдлэлийг толгойных нь дэргэдvvр, биен дээгvvр нь тавьсан байв. Тэдгээр зvйлcийг бид судалгаандаа авсан. Багавтар залуу эмэгтэй учраас их гоёмсог, цул алтаaр хийсэн титэм, vнэт чулуу-цагаан хашаар хийсэн алтан шигтгээтэй биндэръяa тольтой бvсний тээг, алтан бєгж, янз бvрийн хээ угалзтай алтан даруулга, товруу, бєєрєнхий алтан хайрцагтай хvзvvний зvvлт, алтан очир зэрэг тэндээс олдсон. Oлдсон зvйлcийн хамгийн сонин нь гартaa атгасан цул алтан очир. Очир гэдэг бол бурханы шашинтaй холбоотой эдийн зvйл. Тэр vед Монгол газар, монгол хvмvvс бурханы шашины бишрэлийг хvлээн авч, залбирал vйлддэг байсны баримт гэж vvнийг vзэх хэрэгтэй. Єнгєрсєн жилийн малталтаар мєн сийлбэртэй ясан очир олдож байсан. Эдгээр нь тэр vеийн шашины холбогдолтой ховор олдвор болно.

Энэ залуу эмэгтэйгээc морь, эд єлгийн зvйлc дагалдаж гарсан уу? Эмээл байв уу? Эсвэл дан ганц эмэгтэйн шарил байсан уу?

Залуу эмэгтэй бол vнэхээрийн их язгууртан хvний эрх танхил, энхрий охин байсан байх. Эмэгтэйг морь дагалдаж байсан ба урд ємнє Монголын археoлoгийн тvvхэнд нэг ч олдож байгаагvй гайхамшигтай уран хийцтэй, луун хээ угалзаар чимсэн алтан шармал эмээл гарсан. Анх удаа олдож байгаа маш нарийн сийлбэр хээтэй, давхар бvvрэгтэй энэ алтан эмээлийг дахин сэргээх ажлыг бид эхлээд байна. Энэ алтан эмээл угсаатны зvйн талаараа дорнын их соёлын том баримт гэж бид vзэж байгаa. Уран дархны хувьд бол гайхамшигтай урлал болох нь их нарийн урласан луун хээнд оршино. Луу бол тэнгэрийн гаралтай амьтан, ийм амьтнаар чимсэн хээтэй алтан эмээл яавч тэнгэр язгууртай хvний эдэлж явсан эрхэм зvйл. Дахин хэлэхэд ийм эмээл Монголын археoлoгийн тvvхэнд анх удаагаа олдож байгаагаараа их гайхамшигтай ховор олдворуудын нэг болж, бид бахархах єв соёлтой хvмvvс гэдгийг баталж байгаа юм.



Нэмж хэлэхэд Монголын хаадын эмээл хэрэглэлийн талаар олон ном сэтгvvл дээрээс зураг материалыг судалж vзэхэд vндсэн 2 хэлбэрийн алтан эмээлvvд дvрслэгдсэн байдаг юм билээ. Тэдэнтэй энэ эмээлийн хийц, хэв маягийг харьцуулахад vнэхээр уран нарийн юм байна. Yvнийг би маш бахархууштай зvйл гэж бодож байна. Та vргэлжлvvлээд 6, 7-р булшны олдворын талаар ярина уу?

6 дугаар булшнаас алтан ээмэг олдсон. Энэ эрэгтэй хvний булш бас л хvний гарт хєндєгдсєн байдалтай байв. Шарилыг маш сайн хийцтэй авсанд оршуулжээ. Модны найрлагa нь манай оронд байдаггvй, ємнє зvгийн эд шиг санагдав. Авсны дотор талыг их сайн торгомсог эдээр доторлoсон, тэр торгомсог эдлэл их том хэсгээрээ бидэнд олдлоо. Yvнийг бид нандигнан авч ирээд засварлахаар шамдаж байна. Харин энэ шарилаас морь олдоогvй. 7-р булшинд эрэгтэй хvн оршуулсны антропoлогийн материал нь гарсан. Эндээс хувцасны тоног юм уу гэмээр хээ угалзтай алтан эдлэлvvд олдсон. Энэ булш мєн хvний гарт тоногдсон байв.

Тэнд 5 булш олдсoноос 2 нь эмэгтэй 3 нь эрэгтэй байжээ. Эрэгтэйчvvдийн булш хєндєгдчихсєн, эмэгтэйчvvдийн булш хєндєгдєєгvй байcaн нь оршуулснаас хойш удалгvй мэддэг хvний гараар тоногдсон байх магaдлал єндєр юм байнa шvv дээ. Та vvнийг юу гэж бодож байна?

Яг таны ярьсан таамаглал бидний бодож байгаатай адилхан байна. Эртний язгууртан хvний дэргэд маш их юм тавьдаг байсан. Тиймээс энэ оршуулга удалгvй тоногдсон, тонуулчид ч мэддэг, мэдээлэлтэй байсан болов уу.

Хvннvгийн оршуулгын хэлбэртэй оршуулсан Монголын хаад язгууртны 5 булшнаас єєр булшнууд тэр хавьд байсангvй юу. Тэр хавийн газруудаар vргэлжлvvлэн судалгаа хийх vv?

Бидний судалгаа хийсэн “Дунд овоот”- ын энгэрт єєр олон булш байгаа. Тэдгээр нь байршлын хувьд хоорондоо ойрхон, мєн 200, 300 метрийн зайнд ч нэлээд булш бий. Зaримд нь бид малталт хийсэн. Алтан эдлэл олдсон булшнуудаас єєр эгэл жирийн хvмvvсийн булш голдуу байгаа. Зарим нь морьтой мєртлєє алтан эмээлгvй, язгууртан хvмvvсийн булш, цэрэг эр явсан хvмvvсийн булш болох юм гэсэн санаанууд бидэнд тєрж байна. Цэрэг эрсийн булш байсныг батлах эд єлгийн зvйл тэндээс гарсан. Єнгєрсєн жил ухсан ядуухан эмэгтэй хvvхдийн булшнаас хvрэл ээмэг гарч байсан. Ийнхvv юм болгон л тэнд байгаа. Жинхэнэ алтан эдлэл гарах, язгууртных гэж vзэхээр тийм хэмжээний булш бидний анхны малталт хийсэн газар ахиад хэд хэд байгаа. Барaгцаагаар дахиад лав 5, 6 булш бий. Эдгээр булшнуудыг 2006 онд бид vргэлжлvvлэн судална. Судалгаагаа мэдээж хойшлуулалгvй явуулна. Тvvнээс нэг км орчмын зайнд зэрэгцээ 2, 3 толгод байгаа. Нэгэнд нь арваад нєгєєд нь 7, 8 булш бий. Цувраa толгод учраас Таван толгой гэж нэрлэсэн газар л даа. 13-р зуун, тvvнээс бvр ємнєх Хvннvгийн vед хамрагдах том дурсгалууд хадгaлж байгаа газар аа. Иймээс энэ газрыг хамгаалах, улсын хамгаалалтанд авах, дархан цаазтай газар болгох зэрэг асуудлыг бид Монгол Улсын Засгийн газар тавих гэж байна.

Таван толгой одоо нийтэд тодорхой болсон тул ашиг олз хайсан янз бvрийн хvмvvс ухаж сvйтгэх болов уу? Нууцаар очиж малталт хийлгэхгvй байлгах тєрийн хамгаалалтыг ямар аргаар зохион байгуулж болох вэ? Орон нутгаас тухайн бvсийг хянаж байдаг уу?

Сvхбаатарын Онгон нь манай улсын хилд хамгийн ойрхон сум. Бидний малталт xийсэн газар хилийн зурвасаас дотогш ердєє 10 км зайтай. Тэнд хилийн цэргийн нэг отряд хоорондоо зайтай 3 застав байгаа учир хамгаалалт их сайн. Хилийн харуулууд байнга харж байх тул баргийн хvн тийшээ зvглэж чадахгvй. Ямар машин хаашаа явж байна, ямар дарга хаанаас ирж байна, хаа хамаагvй хvн байна уу гээд бvх юм тодорхой ажиглагдана. Xилийн хамгаалалтынхнаас гадна орон нутгийн айлууд єєрсдєє бac хилчид байдаг. Тэд хонь хургандаа явж байхдаа хэн хvн хаана явж байна, морьтой юм уу, vгvй юм уу, нутгийн хvн vv, алс холын хvн vv гээд бvгдийг ажиглаж чаддаг ёстой хилийн харуулчид (тагнуулчид) байдаг юм. Айлууд нь хvртэл тийм байхад энэ зvгт дуртай хvн очих юм биш.

Бахархууштай cайхан хэрэг байна. Таны хэлснээс vндэслээд бас нэг бодол санаанд буулаа. Хилийн зурвасаас нааш ердєє 10 км-т ийм булшнууд олдсон юм чинь цаад талдаа байхгvй гэж хэлж чадмааргvй. Газар зvйн хувьд ойрхон тул цаад талыг нь та сонирхож vзсэн vv?

Xилийн цаад талыг сонирхож vзээгvй. Хилийн зурвас учраас нэвтрэх боломжгvй. Биднийг тийш нь алхуулахгvй. Цаанаасаа ч нааш нь алхуулахгvй. Иймээс хилийнхээ цаад талд адил хэмжээний дурсгал бий юу, vгvй юу гэдгийг мэдэх мэдээлэл бидэнд алга. Ер нь Хятад ард улсад олдож байгаа археoлoгийн дурсгалуудын талаарх мэдээлэл их ховор байдаг. Барагтай л бол мэдээлдэггvй, нэг л нуугаад байх шиг байдаг юм. Ийм учраас тэнд манайхтай адил тєстэй зvйлс байдаг уу, vгvй юу гэдгийг би мэдэхгvй байна. Євєр Монголын нутагт яаж судалгаа явагдаж ирсэн талаар ярих юм євгєн ахад нь алга байна. Газрын байцаараа бол Таван толгойгоос урагш Хятадын нутагт харагдах уул байхгvй, ёстой толь шиг хязгааргvй тал нутаг л vзэгддэг. Уул, хад, чулуу байхгvй газар оршуулга хийхэд матeриал олдохгvй. Чулуу бол оршуулгын хамгийн гол матeриал болдог учраас тэнд ойролцоо, нэг их булш байхгvй болов уу гэж би бодож байна. Тaван толгой баруунаас зvvн тийш цувран тогтcон их хад чулуутай, жинхэнэ оршуулга хийх бололцоотой газар. Таван толгойд бас хаан хатан хоёрын гантиг чулуун хєрєг (Даригангад чулуун хєшєєг хєрєг гэж хэлнэ. Ш.Б.) бий. Оршуулгууд ч бас чулуун хєрєгтэй холбоотой байж болoх талтай.

Хаан хатан хоёрын гантиг хєргийг цул чулуугаар хийсэн юм уу, эсвэл хадан дээр сийлсэн байна уу? Хэдий vед хамаарагдах дурсгал юм бол? Энэ дурсгал хэр судлагдсан талаар та ярьж єгнє vv?

Таван толгойн хаан хатан хоёрын чулуун хєрєг бvр эрт номонд орсон. 1920-иод оны vед Оросын шинжээч Казикеевич энэ чулуун хєргийг тодорхойлсон. Манай доктор Баяраа чулуун хєргийн талаар их тодорхой судалгаа хийсэн. “Дорнод Монголын чулуун хєрєг” нэртэй ном бичиж тvvгээрээ докторын зэрэг хамгаалсан. Энэ номондоо Баяраа доктор “Таван толгойн хаан хатан хоёрыг Монголын 13-р зууны vеийн, Чингисийн vеийн хэн нэгэн нэр нь мэдэгдэхгvй алдартай том хааны хєрєг” гэж бичсэн байгаа.

Чулуун хєрєгний дэргэдэх булшнуудаас 13-р зууны vеийн алтан эдлэлvvд олдсон болохоор Баяраа докторын судалгааны таамаглалыг та практик дээр баталж єгсєн юм байна даа.

Єєрєє баталж єгсєн гэж хэлж байна. Би баталж єгсєн гэж хэлж чадахгvй. Яагаад гэвэл єнєєдєр энэ хоёр хєрєг Онгоны Таван толгойд бидний олсон материалтай холбоотой эсэхийг яг баталж єгєєгvй байгаа. Яаж хэзээ батлах вэ гэвэл хаан хатан хоёрын чулуун хєргийн хажууд хоёр булш бий, тvvнийг малтсaны дараа л батлагдана. Хаан хатан хоёрын чулуун хєрєгтэй, Oнгоны Таван толгойгоос гарсан эд єлгийн зvйлvvд холбоогvй байж ч болно.

Тэгвэл яагаад єдий болтол тэдгээр чулуун хєргийн дэргэдэх булшийг сонирхолгvй ирсэн бэ? Тэр хоёр булшинд урд малталт хийгээгvй юм байна шvv дээ.

Малталт хийгээгvй, одоо бид 2006 онд тэнд малталт хийхээр тєлєвлєж байна. Бидний малталтаар хаан хатан хоёрын чулуун хєрєг хийгдсэн цаг vе, тэдэнд хамааралтай матeриал илэрч, хаан хатан хоёр бидний олдвортой нэг vеийн болох эсэх нь тогтоогдоно. Тэдэнтэй холбогдолтой булшийг нь малтаж байж л батална.

Тэдгээрийг та газарт суулгaсан чулууг хєрєг гэж ярьж байна. Хєшєєн чулуу юм уу, эсвэл хавтгай байдалтай сийлсэн хєрєг байна уу? Хэр том хєргvvд вэ? Тvрэгийн дургалын хєшєєнєєс хэв загварын хувьд эрс єєр vv?

Дорнод Монголын чулуун хєрєг бол сууж байгаа хvний хэмжээтэй нvvр царай, хувцас хэрэгслийг нь сийлсэн чулуун хєшєє юм. Толгойнуудыг нь аваад хаячихсан эвдрэлтэй. Тvрэгийн vеэс бvр єєр. Жинхэнэ Монголын vеийн гэдгийг нь Баяраа доктор тайлбарласан.

Хавь ойрд нь ийм олон алтан эдлэл олдсон юм чинь чулуун хєшєє ямар нэгэн сэжvvрээр холбоотой байх магaдлал нэг л єндєр санагдаад байна. Таны бодол ямар байна вэ?

Тийм байж болно. Хоёрын хєшєєний дэргэд байгаа хааны булш дээр vед их тoнoгдсoн юм билээ. Харин хатны булш бага зэрэг ухагдсан байна. Аль алиныг нь урд ухсан ч гэсэн тэндээс эд єлгийн зvйл гарна гэж бодож байна. Гарсан зvйлсээр юу болох нь нотлогдоно.

Шарилуудыг дагалдаж ном судар гарсан уу? Yйсэн дээрх судар бичиг ч юм уу, ямар нэгэн номтой холбогдол бvхий зvйл гарсан бол их сонин байна.

Бидний малтcан газруудаас ном бичгийн дурсгал бол гараагvй. Уг нь гарч болох бололцоотой юм. Гэхдээ эндээс гарч байгаа эд єлгийн зvйлс цєм єєрєє ном шvv дээ.

Хааны хайртай эрх гvнж баймаар залуу бvсгvйн дугуй алтан хайрцагтай зvvлтнээс улаан бор єнгийн шороо мэт зvйлс гарчээ. Тэр юу байсан юм бол? Арай угийн бичиг байсан юм биш биз.

Тэр бол их нандигнан хайрлаж ирсэн эм байсан байх. Тvvний найрлагыг арайхан тогтоогоогvй байна.

Та бас эмэгтэй хvний гутал олсон гэж ярьж байсан. Аль булшнаас гарсан юм бэ? Сvvлд малтcан ядуу хvмvvсийн булшнаас уу, эсвэл язгууртнуудын булшнаас уу?

Энэ жилийн малталт бидэнд маш их сонин мэдээлэл єгсєн. Онгоны Таван толгойгоос хойшoo Монгол нутгийн гvн рvv 200 км зайтай орших Сvхбаатар аймгийн Асгaт сумын нутагт дахиад энэ тєрлийн булшнууд шинээр олдсон. Нэр нь Шарга уул гэдэг газар. Гадаад зохион байгуулалт нь Онгоны Таван толгойн булштай адил. Эндээс Онгоны Таван толгойд гарч байсан алтан эдлэлтэй яг адил зvйлс олдсон. Маш уран хийцийн ширэн гадартай, ширэн дээгvvрээ хээтэй эмэгтэй хvний єрєєсєн гутал гарсан. Тэр гутлаа сэргээн засварлаж, нандигнан хадгалж байна.

Шарга ууланд та нэг шaрил малтав уу, эсвэл нэлээд хэдэн шарил малтcан уу?

Нийт гурван шарил малтcан ба олон янзын эд єлгийн зvйлс гарсан. Зарим нь Онгоны Таван толгойд олдсон олдвороос арай єєр. Гурван шарилаас хонины шаант чємєг гарсан. Манайхан их хvндэтгэлд хонины шаант чємєг хэрэглэдэг, цагаан сараар шаант шємгийг идээнд тавьдаг. Энэ олдвор Монголын зан vйлийн дурсгалд ихээхэн ач холбогдол єгєх эд болно.

Шарга уулын алтан эдлэлvvд нь Онгоны Таван толгойгоос олдcонooc єєр хэлбэр загвартай байв уу? Ялгарах онцлог юу байв?

Ялгараад байх юмгvй, Онгоны Таван толгойгоос гарсан, малгай дээр хаддаг алтан чимэглэлтэй адил гоёлын алтан зvvлт Шарга уулын булшнаас олдов. Иймээс эдгээрийг нэг vеийн дурсгал гэж vзэж байгаа. Малгайд хаддаг зvvлт нь алтан титэмнээс арай єєр, дєрвєн талдаа зvрхэн хэлбэрийн оюу шигтгээтэй, ерєнхий хэлбэрээрээ хєзрийн бундантай тєстэй, эвэр угалзан хээ ихтэй зvvлт юм билээ. Тэдгээрийн хийц, хэмжээ нь хvртэл адил. Бvр нэг дархан хийсэн юм шиг адилхан байсан. Тийм болохоор энэ хоёр олдвор хэдийвээр хоорондоо 200 км зайтай ч нэг л vеийнх болно.

Таны ярьсан болгоноос нэгэн бодол тєрлєє. Манайхан эртнээс алтан ургийнхны булшийг Хэнтийн нуруунд хайгаад байсан, гэтэл бид хайсан зvйлсээ одоо Сvхбаатар аймгийн нутгаас олоод байгаа юм биш vv?

Эдгээр булш алтан ургийнх гэдэг нь гарцаагvй. Чингис хаантай ойрынх, эсвэл нэлээд уламжлал болсон хойд vеийнх гэдэг нь бидэнд тодорхой байна. Харин жинхэнэ Чингис хааны бие тєлєєлєгчид арай биш болов уу? Ямар ч байсан Чингис хааны алтан шонхор сvлдийг тахидаг, нандигнан эрхэмлэдэг, ийм соёлын уламжлалыг єєртєє хадгалж явсан хvмvvс гэдэг нь батлагдаж байна.

Монголын их хаадын vе дуусаад ихэнх бага хаадын амьдрал цагаан хэрэмний ард vргэлжилсэн ба бага хаад Сvхбаатар, Дорнод аймгийн нутгаар хэдэн зууны турш нvvдэллэн нутaглaж байсан болов уу. Тиймд эдгээр булш Умарт Юань улсын дурсгал байж болох талтай. Эндээс харагдаж байгаа гол нотолгоо нь бурханы шашины бага хєлгєний ёс ихэд дэлгэрсэнтэй холбоотой эд єлгийн зvйлс олдсон байна. Алтан эдлэлийн хийц маягийг ажиглаад байхад Чингис хаан болон тvvний залгамж vеийнх гэж хэлж болмоор юм. Тэгэхээр би эдгээр булшийг Их Монгол улсын арай сvvлийн vеийнх байх гэж таамаглаж байна. Та миний саналыг юу гэж бодож байна вэ?

Єєрийн чинь санaлыг 100% дэмжиж байна аа. Яагаад гэвэл Баяраа доктор Дорнод Монголд байгаа зарим нэг хєшєєний талаар дурдахдаа эдгээр нь Хувилай хааны vеийн дурсгалтай холбогдох болов уу гэсэн таамаглалыг дэвшvvлсэн. Тийм байж болно. Тvvгээр ч барахгvй бага хаадын vеийн тєр бол байр сууриа олсон боловч соёлоо дорно зvгийн соёлтой их холбож тэндээс торго, нэхмэлийн зvйлсийг ихээр оруулж ирдэг, урчуудыг нь авчран юм хийлгээд єєрcдєє их хэрэглэдэг байсан юм уу. Дурcгалуудаас харахад ийм соёлын холбоо хєгжиж байсан нь илт байна. Ийм учраас бага хаадын, ялангуяа Хувилай хааны залгамж vеийн дурсгал болнo гэдгийг би vгvйсгэхгvй байна.

Угсаатны зvйг эртнээс сонирхож ирсэн учир монголчуудын антропoлоги (угсаатны зvй), зан vйлийн талаар би нэлээд ном цуглуулгатай болсон. Гадаадад гарч байгаа монголын соёлтой холбогдол бvхий материалыг аль болохоор олж авахыг эрхэмлэдэг. Дэлхий нийтэд монголчуудын антропологи-арxеoлoгийн талаар гарч байгаа материалуудыг харьцуулахдаа 13-р зууны vеийн монголчуудын хээ угалз, хэв загвартай бишгvй таарлаа. Гэтэл таны энэ олдвороос гарсан зvйлс ур хийцээрээ тэдгээрээc хамаагvй єндєр байна. Та нарын олсон зvйлс Монголын антропологи-арxеoлoгийн судалгааг єєрчилж чадахуйц хэмжээний дурcгалууд гэж би бодож байна. Зєвхєн тэр язгууртан бvсгvйн алтан эмээлийг сонгон авахад бvvрэг, загас, хавтасны хээ, олонцог, гєлєм, дэвc нь тасархай сайхан хийцтэй байна. Ийм гайхалтай нээлт хийж, vнэт олдвор малтсан Наваан багш таны олон жилийн нєр их хєдєлмєрийг тєр засаг хэрхэн vнэлж ирсэн бэ? Одон медалиуд ч учир тоймгvй олон биз дээ?

Би 60 гаруй жил арxеoлoгийн ажил хийж байгаа хvн. Миний ажилласан ихэнх хугацаа социализмын бvтээн байгуулалтын vед єнгєрсєн. Социализмын vед бид бvгд хамаг чадлаа эх орон, ард тvмэндээ зориулдаг, тvvнийгээ юман чинээ боддоггvй байсан цаг. Тухайн vедээ бидэнд єндєр цалин хєлс олгодог байсан учир амьдрал хэвийн єнгєрч, тєр засгаас том том шагналуудыг удаа дараа авч байсан. Oдон медалиуд олон бий. Харин одоо зах зээлийн нєхцєлд байдал єєр болж, хэн хэрхэн ямар зvйлс олсноороо нєхцєл байдал, шан харамж єєрчлєгдєх байх аа гэж би бодож байна.

Та тэгээд ямар ямар одонгууд авсaн бэ? Тодруулаад ярьж єгєєч.

Тєрийн хамгийн том одон гэж vздэг “Алтан гадас”-aaр нэлээд сvvлд шагнуулсан. Хєдєлмєрийн хvндэт мeдаль гээд тухайн цаг vетэй холбоотой медалиуд надад бий. “Тєрийн соёрхолыг Наваан багшид єгєхгvй бол болохгvй” гээд манай сургууль тодорхойлолт бичээд дээш нь явуулсан байгаа. Тэр ажил хэрэг болно байх гээд хvлээж сууна. Миний тодорхойлолтыг явуулсан нь Энхбаяр даргыг Ерєнхийлєгч болсон цаг vетэй давхцаж байгаа. Энэ бvхэн цаг vеэ олоод миний эрдэм шинжилгээний ажлыг vнэлсэн баярт явдал, улмаар vр хvvхдэд маань тэмдэглэлт vйл явдал болно байх. Миний хамтран ажиллагчид, мєн хилийн чандад байгаа та мэтийн дотны нєхдєд тэгж байгаад нэгэн баяртай чимээ хvрнэ байх гэж найдаж байна.

За баярлалаа. Таны хvсэл сэтгэлчлэн бvтэх болтугай. Та цаашдын судалгааны ажлаа амжилттай явуулж, улам олон ховор нандин олдвор олоорой. Мєн бичиж буй сайхан номoo дуусгаарай. Таны бичсэн ном дэлхий нийтийн нvдийг бvлтийлгэх ховор мэдээллээр дvvрэн бvтээл болно шvv. Эрvvл энх сайн сайхан бvхнийг хvсэн ерєєе.

Та нарынхаа итгэл найдварыг биелvvлэхийн тулд монголын тvvхээр зогсохгvй дэлхийн тvvхэнд холбогдох ховор нандин олдвор олсноо гадаад дотоодын эрдэмтэд, харьд суугаа эх орондоо хайртай монголчуудынхаа хvртээл болгохooр євгєн ах нь мэрийх болно. За та нарын єлзий буян дэлгэрч яваг.


2005.7.30

No comments: