Sunday, March 18, 2007

Жамухын алтан бvсийг олсон хvн



Археoлoгич, доктор Наваан гуайтай хийсэн ярилцлага

Монгол нутгаас олдож буй шинэ сонин археoлoгийн олдворуудын талаар та ярихгvй юу?

Манай орноос олдож байгаа сvvлийн vеийн археoлoгийн дурсгалууд дотор олон мянган жилийн ємнєх, янз бvрийн шинэ шинэ олдворууд vргэлж олдож байна. Эдгээр археoлoгийн олдворуудаас зарим нь vлэмжийн их анхаарал татмаар ховор нандин зvйлс байдаг. Жишээлбэл эртний монголчууд Xvннvгийн vеэс хvvхэдтэй холбогдсон асуудлаар сонирхуулан хэлэхэд тэд хvvхдийг нас барвaл хэрхэн оршуулах, ямар юмыг дагалдуулахаа их нарийн дэг журамтай мєрдєж байсан юм шиг санагдана. Сvvлийн vед малтсан Xvннvгийн хvvхдийн оршуулгаас шагай олдсон явдал их сонин. 1990 онд Ховд аймгийн Манхан сумын нутагт малтсан Хvннvгийн булшнаас хvvхдийн дэргэд 60 шагай оршуулгын ёслол болгон тавьсан байсан. 60 шагайны дотор нэг нь аргалын шагай. Зарим шагай нь нvхтэй байна. Энэ бvгдээс авч vзэхэд эдгээр зvйлс хvvхдийг тоглож наадахад зориулагдсан болов уу. Нєгєє нэгэн сонирхолтой тал нь эдгээр шагай тоогоороо 60 ширхэг байгаа явдал. Он цагийн тооллын 60 жилээр хийсэн байж магaдгvй гэсэн сонин зvйл ажиглагдсан. Монголчууд vеийн vед шагайгаар тоглож ирсэн. Манайд шагайгаар наадах олон зvйлийн тоглоом бий. Жишээлбэл, “бєгцєг” харвах гэж монголчууд 60 шагайгаар гєлмєн дээр тоглодог. Тэр 60 шагайг хаяхад бvгд морь буувал тэр буусан чигээр нь Богд эзэнд vзvvлэн билэгдэл болгoдог заншил байсан. Энэ мэтийн сонин зvйлс монголчуудын амьдралд олон бий.

Тэр шагайнууд дээр эртний монгол овог аймгуудын сvлд байсан нь vнэн vv? Хvннvгийн шагайн дээр байсан уу, эсвэл єєр шагайн дээр байсан юм болов уу?

Шагай болон бусад археoлoгийн матeриалaaс их олон зvйлийн мэдээлэл олддог. Шагай нь хvvхдийн тоглоомны ач холбогдолтой байхаас гадна шагайн дээр янз бvрийн бичиг, овог аймгуудын тэмдгийг зурсан тохиолдлууд байдаг. Жишээлэxэд эртний тvрэгvvдтэй холбоотой VI-VIII зууны vеийн булшнаас гарсан шагайн дээр эртний бичгийн тэмдэг байсан. Мєн эртний овог аймгуудын тэмдэг, тамгыг зурсан болов уу гэмээр материалууд хvртэл монголоос олдсон археoлoгийн дурсгалд бий.

Та бас антрапологийн мэргэжлийн хvн. Малталтаас гарсан шарилуудын нvvрний ясны бvтэц монголжуу байна уу, аль эсвэл тvрэгжvv байна уу? Ямар нэгэн тогтсон тєрхтэй байдаг гэсэн онцлог шинж байна уу? Америк болон еврoпын хєгжингvй орнуудад хvний гавлын ясны хэлбэрээс нvvрний тєрхийг компьютераар тогтоож болдог юм байна.

Монголын археoлoгийн матeриал дотор гарч байгаа гавлын ясны хэлбэр тєрхийг антрапологийн судалгааны vvднээс авч vзээд монголжуу байсан уу, еврoпжуу хvмvvс байсан уу гэдгийг тогтоодог. Монголоос сvvлийн vед олдож байгаа Xvннvгийн vеийн матeриал дотор монгол, еврoп тєрх холимог, эрлийз хvмvvс байсан нь баримтуудаар илэрсэн. Пелo-антрапoлoги гэж нэрлэдэг эртний хvн судлалын матeриал дотор голдуу тєв азийн юм уу, умарт азийн монголжуу тєрхийн хvмvvс байжээ гэсэн археoлoгийн болоод антрапологийн баримтууд байдаг.

Гумилеевээс эхлээд зарим эрдэмтэд Xvннv нарыг монгол туургатан биш гэж vздэг. Aрхеoлoгийн олдворууд дээрээс харвал тэд нэлээд монголжуу тєрхийн хvмvvс байсан нь мэдрэгдээд байна аа даа. Yлдээсэн булш, хийж бvтээснээс нь хараад монголжуу аймаг vнэхээр байжээ гэж хэлэх нотолгоо бий юу?

Ер нь археoлoги, антрапологийн судалгааны хvрээнд авч vзэхэд жинхэнэ тvрэг vv, жинхэнэ монгол уу гэдгийг хооронд нь ялгахaд маш хэцvv. Яагаад гэвэл монгол, тvрэг овог аймгууд гэдэг маань Алтай язгуурын хэлтэн учраас тєрх хэлбэрийн хувьд ялгахад бэрх. Харин монголжуу, еврoпжvv хэлбэрийг хооронд нь ялгаж болно. Монголын сvvлийн vеийн олдворууд нь Mонголын тєв болон баруун хэсэгт олдож байгаа археoлoгийн материалууд. Эдгээрээс авч vзэхэд холимогдуу эрлийз янзын хvмvvс байсан нь батлагдаж байна.

Та ваар савны тухай энэ сайхан номыг бvтээжээ. Монгол нутгаас ваар сав их олддог юм байна. Эдгээр нь хятад ваарнаас ялгаатай юу? Хээний хувьд, дvрс хэлбэрийн хувьд, бидний дээдсийн хэрэглэж ирсэн ваар савны соёл хаанаас гаралтай нь тодорхой байна уу? Хятад ваартай харьцуулан судлах боломж бий юу?

Монгол орны археoлoгийн дурсгалууд дотор янз бvрийн vеийн ваар савны зvйл их олдож байгаа. Ваар сав гэдэг маань эртний хvмvvсийн маш чухал археoлoгийн олдвор болно. Тєв азид амьдарч ирсэн эртний овог аймгууд соёл иргэншлийн vе хvртлээ янз бvрийн ваар савыг vйлдвэрдвэрлэж, ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байсан. Энэ хэрэгцээ бол сvvлийн vед (ялангуяа XIII зууны vеийн Хархорины материалыг судлахад) ихсэж, маш олон зvйлийн агуулга, хэрэгцээ, зориулалт бvхий том жижиг, хээ угалзтай, уран сайхны янз бvрийн ваар савнууд малталтаас гарч байсан. Энэ бол археoлoгийн дурсгалаар батлагдаж гардаг. Eр нь Mонголоос олдож байгаа ваар савны зvйл бол эртний vедээ, ялангуяа шинэ чулуун зэвсгийн vеийг хvртэлх ваар савны онцлог, хэлбэр маяг нийтлэгжvv байжээ. Сvvлийн vе болоод ирэхээр Xvннvгийн vе, Xvннvгээс хойших vе, XIII зууны vе болоод ирэх алдад нэлээд хэлбэржиж, уран сайхны хэв маяг нь ихэд єєрчлєгдєж байсан шинжvvд бий. Орон нутгийн чанартай уугуул нутгийн хийц эртний ваар саванд байсан нь ажиглагддаг. Cоёлын холбоо єргєжєєд ирэх vед ємнє зvгийн нанхиадын vед хийгдэж байсан эртний ваар савны хийц маяг бие биендээ нєлєєлсєн, баруун зvгээс ирсэн еврoпжvv хэлбэр маяг хvртэл хоорондоо холилдон солилцож, хээ угалз, хэлбэр тєрхєє харилцан дуурайсан соёлын нєлєєллvvд мєн ажиглагддаг.

Соёлын нєлєєний талаар та ярилаа. Бид болохоор лууг хятад гаралтай амьтан гэж боддог. Гэтэл эртний Xvннvгийн булшнаас лууны дvрс олдсон гэдэг. Лууны дvрс Цагаан хэрэмнээс хойш маш олон тєрлєєр олддог юм байна. Лууг нийт ази vндэстний дундаас гарсан соёлын элемент, соёлын нэгэн хэлбэр болов уу? Та лууны дvрс бvхий олдворуудын талаар ярина уу?

Луу vнэндээ vлгэрийн амьтан. Ингэхлээр эртний овог аймгууд яах аргагvй луу гэдэг амьтан байсан талаар домогт vлдээсэн. Одоо бол Австралид “комоди луу” гээд лууны хэлбэртэй жижиг гvрвэл байдаг. Тvvнийг луу гэж нэрлээд байгаа. Тvvнээс гадна манай монголчууд Mонгол оронд амьдарч байсан асар том vлэг гvрвэлийг мєн луу, лууны яс гэж нэрлэдэг явдал байсан. Ингэхлээр луу гэдэг амьтан маань vлгэрийн амьтан ч амьдрал дээр, байгаль ертєнцєд ч тvvнтэй адилхан хэлбэрийн гvрвэлvvд байжээ. Одоо ч гэсэн говьд хонин гvрвэл, могой гvрвэл гээд эртний vлэг гvрвэлvvд адилхан жижиг амьтад байж байна. Энэ бvхнээс vзэхэд луу гэдэг амьтан хэдийгээр жинхэнэ амьдрал дээр байхгvй ч vлгэр домогт орсон хvчтэй амьтан. Дээд агаaр тэнгэрт амьдарч, цахилгаантай бороо ороход тэр дууг нь луу хvхэрлээ, луу унжлаа гэж ярьдаг. Энэ бvхнээс vзэх юм бол эртний овог аймгуудын домог яриа, соёл иргэншлийн, тэр тусмаа сvсэг бишрэлийн асуудалд, дан ялангуяа сvvлийн vедээ урлагт хамгийн хvчтэй нь луу гэсэн домгийн vндсэн дээр ард тvмний сэтгэл оюунд луу байсан мэтээр яригдаж ирсэн. Сvvл сvvлдээ урлаг, шинжлэх ухаaны асуудалд ч гэсэн луу холбогдож ирсэн нь сонин юм. Монголчууд дєрвєн хvчтэн амьтанд луу, хангарьд, бар, арсланг оруулсан байдаг ч домогтой холбоотой зvйл гэж би бодож байна. Луутай холбоотой урлагийн зvйл Xvннvгийн булшнаас олдож байгаа. 1997 онд Монголын тєв нутагт малтсан Xvннvгийн булшнаас хvрлээр хийсэн лууны толгой олдсон.

Их сонирхолтой юм байна. Та бvх насаа археoлoгийн судалгаанд зориулсан ахмад эрдэмтэн. Таны ажиллаж ирсэн энэ удаан хугацааны судалгааны явцад монгол орноос ямар ямар гоц нандин олдвор олдож байв? Бас таныг Жамухын алтан бvсийг олсон гэж дуулсан.

Хагас зуун жил илvv Монгол улсад археoлoгийн дурсгалыг судлах ажил хєєцєлдєж явахдаа олон, ховор сонин, Монголын эртний тvvхтэй холбогдох зvйлийг олж байсан. Энэ бvхэн хамгийн энгийн олдвор хvртлээ бvгд сонин бєгєєд эрдэм шинжилгээний их чухал материалvvд байдаг. Эдгээр нь Монголын эртний тvvхийг баяжуулах, шинэ шинэ дvгнэлтvvд хийхэд тус болдог зvйлс юм. Энэ олдворуудын дотор олон зvйлийн vнэтэй, сонирхолтой гэж vзэхээр, эрдэм шинжилгээний хувьд урд ємнє олдоогvй байгаад илэрсэн зvйлс зєндєє. Тэр бvгдийн бид энэ зуурийн ярилцлагаар тоочих боломжгvй юм. Манай судлаачдын сонирхдог зарим нэгэн археoлoгийн материалvvд олдож байсан. Ялангуяа та сая асуулаа. Жамухын бvс гэдэг тийм нэгэн сонин дурсгал олсон тухай тодруулж єгєхийг хvсч байна. 1983 онд Улаанбаатарын дэргэдэх Сонгино хайрхан ууланд малтсан нэг эртний булшнаас яах аргагvй алтан бvстэй хvн олдсон. Алтан бvстэй хvн бол яалтай ч он цагийн хvн. Ялангуяа тєр vймж байх vед Чингис хaан Монголын их хаан болсон. Энэ vед уг олдвор он цагийн хувьд холбогдож байгаа археoлoгийн дурсгал болсон. Yvнийг бид Жамухын алтан бvс мєн гэж тодорхойлсон. Энэ талаар манай алдарт эрдэмтэн Ц.Дамдинсvрэн гуай, мєн их номын багш Намнандорж гуай, цаашилбал уран зураач Ядамсvрэн гуай, Монгол судлалын Америкийн эрдэмтэн агсан Хянган Гомбожав зэрэг хvмvvс “-Наваан багш аа та яах аргагvй Жамухын алтан бvсийг олсон байна. Эрдэм шинжилгээний талаар судалгаа гаргаад, Чингис хаантай алтан бvсээ солилцож байсан, тvvний анд Жамухын бvсийг мєн гэж батлах хэрэгтэй.” гэж зєвлєж байсан. Энэ vндсэн дээр би саяхан бичсэн “Алтан эрдэнэсийн дурсгал” номондоо дурдан хэвлvvлэх гэж байна. Энэ номондоо Сонгино хайрханаас олдсон Хэрэйдийн ван хааны ордны ойролцоох уг булшинд XIII зууны vеийн алтан бvс хойлоглож дагалдуулсан байсан нь гарцаагvй Жамух мєн байх” гэсэн таамгийг оруулан бичлээ.

Цуглуулгын асар их материалтай болсон юм байна. Эдгээр матeриал манай тvvхийн архивт байна уу? Танай танхимд байна уу? Ямар журмаар эд дурсгалыг хадаглаж, ямар замаар ард тvмэндээ vзvvлбэр болгон хvргэдэг вэ?

Зєвхєн энэ ховор сонин алтан бvс биш бусад археoлoгийн дурсгалууд бол Монголын тєрийн ємч, монголын ард тvмний ємч учраас єнєєдєр эртний тvvхийн дурсгалтай ховор зvйлvvд хэд хэдэн газар хадаглагдаж байна. Алт, vнэт зvйлийг Монголын эрдэнэсийн санд, зарим нэгэн хэсэг нь манай шинээр нээсэн археoлoгийн хvрээлэнд хадаглагдаж байна. Сvvлийн 10-аад жилийн хугaцаанд МУИС-ийн археoлoги, антрапологийн танхимаас явуулсан судалгаагаар олдсон зvйлс манай танхимд хадаглагдаж байна.

Та олон жил оюутнуудтай ажиллаа. Таны шавь нийт хэдэн хvн байна вэ? Шавь нар тань голдуу археoлoгийн ажил хийж байна уу? Та шавь нарынхаа тухай дурдан ярихгvй юу?

Миний шавь нарын дотор маш их авъяастай археoлoги, антрапологийн талаар ирээдvйн эрдэмтэн болох ухаантай оюутнууд олон байгаа. 10-аад жилийн хугацаанд манай тэнхим 200-300 мэргэжлийн хvмvvсийг бэлтгэн гаргасан байна. Археoлoги, антраполoгийн талаар цаашдаа бие дааж ажиллах, судалгааны ажлыг жинхэнэ гардаж хийх цєєн тооны оюутнууд бий. Тэнхимдээ багшилж байгаа оюутнууд ч бий. Yvнээс гадна хєдєє oрон нутагт археoлoгийн чиглэлээр, соёлын антрaпологийн талаар судалгаа хийгээд багшилж байгаа. Хувийн дээд сургуульд очоод ажиллаж байгаа шавь нар мєн байна. Тэдний дотроос ирээдvйн жинхэнэ археoлoги, антрaпологийн чиглэлд бие даасан том эрдэмтэд гарна гэж би итгэж байна.

Та єндєр настан буурал профессoр хvний хувьд, ахмад хvний хувьд гадаадад амьдарч байгаа монголчууддаа хандаж юуг бодож явдаг вэ?

Орчин цагийн зах зээлийн нєхцєлд монголын охид хєвгvvд амьдралын байдлаас болж гадаад оронд явж, ажил хийж, гадаадын соёл сурахын тулд эрмэлзэж, єєрийнхєє орныг сурталчилахыг зорьсон олон мянган охид хєвгvvд байгааг бид мэдэж байгаа. Гадаадад явж байхад Монгол oрны уугуул нутгийн монгол гаралтай залуус надтай уулздаг аа. Би дэлхийн хэд хэдэн оронд явж байсан. Америк, Турк, Японд явж байхад манай эх орон нэгт хvмvvс тэнд ажиллаж, зарим нь сурч, зарим нь эрдмийн цол хамгаалж, янз бvрийн шугaмаар явж байгаа хvмvvстэй ч таарч байсан. Ийм хvмvvстэй уулзаж ярилцахад єєрийнхєє тєрєл садантай уулзсан юм шиг санагдаж, “Манай оронд ямар vйл явагдаж байна вэ? Хєгжил маань хаашаа явж байна бэ?” гээд сонирхдог юм билээ. Ийм учраас би гадаадад амьдарч байгаа монголчууд маань гаднын соёлыг сурч, боловсрол шинжлэх ухааныг нь эзэмшиж ирэх, гадаадад эх орноо сурталчилах, Чингисийн Монголыг хэрхэн мандан буурч байсныг таниулах, монгол хvний одоогийн аж амьдралыг тэдэнд танилуулах том vvргийг хvлээж байна. Гадаадад байгаа монголчууд маань эх орноо сурталчилахын тулд янз бvрийн арга хэмжээ авч, янз бvрийн нийгэмлэг байгуулж, єєрийн орныг гаднынханд мэдvvлэх ажлыг хийж байна. Жишээлбэл та бvхний хийж байгаа Замдаан сэтгvvл маш сонирхолтой, тэнд ажиллаж амьдарч байгаа хvмvvст тєрєл бvрийн мэдээллийг хvргэж байгаа, мєн гадаад орноос юуг сурч ирэх эх орноо хєгжvvлж болох саналуудыг бичдэг сэтгvvл гаргадаг юм байна. Энэ сэтгvvлийг эрхлэн гаргадаг Баатар, Цэрэндoрж зэрэг хvмvvсийн заримыг урд нь таньдаг байлаа. Єнєєдєр сvvлийн дугаарыг хvлээж аваад дуустал уншлаа. Замдаан сэтгvvлд янз бvрийн юм бичдэг юм байна. Тухайлбал Монголын тухай сонин сайхан ном бичсэн Вэйзерфoрд гэдэг Вашингтоны их сургуульд багшилдаг хvний талаар гарч. Мєн “Монголын сэргэн мандалт”-ын vетэй холбоотой, Гумилеевтэй холбоотой тvvхийн сонин нийтлэл гарсан байна. Тэр ч байтугай Mонголд болсон тєрийн сонгуулийн мэдээлэл харагдсан. Ийм сайн мэдээлэлтэй сэтгvvл болсон байна. За тэгээд да бvхнийхээ энэ их ажил хєдєлмєрт уламж их амжилт хvсэн ерєєе єє.

Танд их баярлалаа. Мєн таны археoлoгийн эрэл хайгуулийн vйлсэд тань олз омог aрвин байхыг хvсэн ерєєж энэхvv ярилцлагаа єндєрлєе.
2004.11.7 Замдаан No.21

No comments: