Saturday, March 31, 2007

Монголын хєгжилд юу хийх хэрэгтэй вэ? (I)

Монгол орныг хєгжvvлэхэд стратегийн зорилттой, болoвсронгvй, авсаархан, уян хатан тєрийн бодлого хэрэгтэй байна. Энэ бодлогыг зєвхєн хэн нэгэн хvний бодож тєсєєлж байгаагаар, эсвэл хэсэг бvлэг xvмvvсийн эрх ашиг нийцvvлэн хийх бус нарийн судалгаанд тулгуурлан бодож, боловсруулах шаардлагатай. Тийм судалгааг хийхийн тулд нарийн мэргэжилтнvvдээс бvрдсэн судалгааны тєвvvдийг байгуулах нь нэн чухал байна. Монгол оронд Чингис судлалын, Мєнх тэнгэр судлалын, дорно дахины судлалын гээд учир тоймгvй олон том жижиг байгууллага байгаа хэдий ч Монголын нийгмийн бодит хэрэгцээнд таарч тохирох судлагааг тэд явуулахгvй байна. Хэрвээ тvvх соёлоо судлах гэж байгаа бол зєвхєн XIII зуунд мандан бадарч байснаа судлах бус Манжийн vед мєхєн сєнєх тєхєж байсныхаа учир шалтгааныг судлaмаар байна. Харь орны гvн ухаан, уран зохиол, яруу найргийг онолын хувьд судалж, нэн прагматик ажил хийж байснаас хєрш зэргэлдээ орнуудынхаа тєрийн бодлогыг нарийвчлан судах хэрэгтэй байна. Дэлхийн хvн амын дєрєвний нэгийг эзлэх хvнтэй хєрштэй байж, тэндээс ирж болох цэрэг улс тєр, хvн ам, эдийн засгийн аюулаас улс орноо хэрхэн хамгаалах талаар єргєн цар хvрээтэй судалгаа явуулдаг институт, хvрээлэнгvvд манай улсад одоо байна уу? Байдаг бол ард тvмэндээ энэ талаар доривтой мэдээлэл яагаад хvргэхгvй байна вэ? Яагаад Монгол улсын бодлогот оруулах хэмжээний бодит саналыг єєд нь дэвшvvлэхгvй, дээд засаглалд энэ талаар хэлэлцэхгvй, сонин хэвлэлд сэтгvvлчид бичиж шvvмжлэхгvй байна вэ? Яагаад тийм зориулалттай хvрээлэнг байгуулж, тєрєєс санхvvжvvлж чадахгvй байна вэ? Бас нэгэн жишээг хэлэхэд хувь заяаны эрхээр таслагдсан монголчуудын ихэнх нь урд хєршид амьдарч байна. Гэтэл одоо болтол Өвєр Mонголыг бvх шатанд судлах эрдэм шинжилгээний хvрээлэн Монгол улсад байхгvй байна. Монголын жирийн иргэд євєр монголчуудыг "Хятадад уусаад дуусч байна" гээд ам булаалдан ярьж байна. Харин ямар байдлаар, ямар бодлогоор тэд уусч, сvvрч байна, ямар монголчууд Хятадын болон Өвєр Mонголын тєрийн албанд зvтгэж байна, ямар монгол эрдэмтэн мэргэд ямар сургуульд ямар мэргэжлээр ажиллаж байна гээд vй олон судалгааг явуулж, тvvндээ тулгуурлан холбоо харилцаагаа бэхжvvлэх, vндэстний соёлоо хамгаалах, харилцан тус болох vйл ажиллагааг бид явуулж байна уу? Монгол хvн євдєж зовоод аргаа барахаар л эцсийн найдлага тавьж, Өвєр Mонголын эмнэлгvvдээр ямарч нэгдсэн зохион байгуулалт, урдчилсан яриа хэлэлцээргvй дур мэдэн явж, vрлэг зарлага болж байна. Хэрвээ тэд анагаах ухааны оношлогоо, эмчилгээний хувьд тийм давуу талтай байсан юм бол яагаад харилцаагaa єргєнєєр хєгжvvлж, эмч домчийг нь урьж залж єєрсдийнхєє бааз сууриа бэхжvvлсэнгvй вэ? Энэ бvхэнд судалгааны vндсэн дээр бодлогоор зохицуулах аргачлал тутагдаж байна. Энэ тал дээр тєрєєс нэгдсэн бодлого явуулах хэрэгтэй байна. Хэрвээ тэгэж чадахгvй бол жижиг улс vндэстэн улам л єєрийн чадвар, дархлаагvй болж, мєхлийн зам руу явах болно.

(vргэлжлэл бий)

Friday, March 30, 2007

Сайн нєхдийн хvчинд санасан бодсон минь биелж явна


Харьд суугаа монгол тvмний тєлєє зvрх сэтгэл, цаг зав, мэдлэг, туршлагаа зориулж яваа хэсэг нєхєд 2004 оны 6 сарын 26-ны єдєр Бэй Аэриагийн Монголчуудын Холбоог (БАМХ) албан ёсоор vvсгэн байгуулж, молхи надад удирдан авч явах хариуцлагатай эрх, vvргийг тохсон юм. Улирч єнгєрсєн энэ гурван жилийн хугацаанд сайн нєхєд, сайхан сэтгэлт олны дэмээр Улсын баяр наадмыг гурван удаа, Хvvхдийн баярыг гурван удаа, Хvvхдийн шинэ жилийг гурван удаа, Холбооны vйл ажиллагааг дэмжигчдийн шинэ жилийн цэнгvvнийг гурван удаа, Цагаан сарын зoлголтыг гурван удаа, Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандийн уулзалт, Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярын уулзалт, Монгол Улсын Ерєнхий сайд асан Ш.Гунгаадорж, Р. Амаржаргал, Ц.Элбэгдорж нарын уулзалт, Монгол Улсын элчин сайд Р.Болдын уулзалт, Ерєнхий консул Г.Сэсээрийн уулзалт, Өргємжит консул Грес Робертсын уулзалт, консулын vйл ажиллaгаанууд, Монгол улсын тєр нийгэм, урлагийн зvтгэлтнvvдийн уулзалт, Монголч эрдэмтдийн хурaл, Монгол орноо Америкчуудад сурталчлах олон удаагийн урлагийн тоглолт, харьд суугаа Mонголын сvсэгтэн олонд сэтгэл санааны дэм vзvvлэхээр Далай ламын уулзалтыг Сан Франциско (2005), Пасадена (2006) хотуудад зохион байгуулж чадлаа. Улаанбаатар-Оакланд эгч дvv хотуудын харилцаа тогтооход эхнээс нь єдий хvртэл оролцлоо. Энэ бvхнээс гадна, хvний амьдралын нарийн ширийн болох євчин зовлонд нэрвэгдсэн, vхэл хагацал vзсэн, орон шоронд орсон, баригдаж тавигдсан, сандарч тэвдсэн єчнєєн олон монголчуудад сэтгэл санаа, эд материалын тусламжийг чадаx ядахаараа, чин сэтгэлээсээ vзvvлж ирлээ. Энэ бvгдийн хийж бvтээж явахад хоёргvй сэтгэлээр гар бие оролцолж явсан анд нєхдvvд маань надаас шалтгаалахгvйгээр хамтран БАМХ-г цаашид аваад явах тvвшинд хvрснийг онцлон хэлvvштэй, бахархууштай байна. Бидний хийж бvтээж ирснийг тодорхой хэмжээнд vнэлж, дєрвєн хvнд Ардчилсан Холбооны Эрх чєлєєний одон, нэг хvнд Залуучуудыг халамжлан хvмvvжvvлэгч алтан медаль, нэг хvнд тэргvvний сурагч алтан медаль Монгол улсаас олгосныг мєн энд дурдая.

Бид анхнаасаа олон нийтэд сэтгэлээрээ нээлттэй байж, холбoоны vйл ажиллaгаанд оролцох бололцоог Бэй Аэриад суугаа хvн болгонд олгож ирсэн. Итгэлийг минь хєсєрдvvлж, зvтгэл дээр минь гишиглэж явсан цєєн тооны хvн бас бий. Гэхдээ цаг хугацаа бол vнэний шалгуур байдаг юм. Тэнэж тєєрєлдсєн хvмvvс ч бас зєвєєр ойлгох цаг ирдэг юм билээ. Нийтийн эрх ашгийг хувийнхаа эрх ашигт дээгvvр тавих гэсэн оролдлого гарч байсаан. Тэдгээр хvмvvст гомдохоор vг чулуудаж байсан бол, эрх чєлєєний оронд дураараа загнахыг нь хааж, боогдуулж байсан бол бас хvлцэл єчье. Хэнтэй ч харьцахдаа би “нэг удаа ашиглаад хаях биш”, харин аяганы хариутай явсныг надтай хамтран ажиллаж ирсэн журмын нєхєд маань мэдэх зvйлээ бусдад бодитoйгooр хэлж чадна байх. Холбооны тэргvvнээр ажиллаж ирсэн энэ хугацаандаа би монголчуудыгаа боловсролтой боловcролгvйгээр нь, хот хєдєєгєєр нь, гадаад эхнэр, нєхєртэйгєєр нь, Будда, Xристос, Aллах шvтдэгээр нь, сайхан муухайгаар нь нэгэн бээр ялгаж, салгаж харьцаж байсангvй. Би энд амьдарч буй бvх монголчуудад хvрч ажиллаж чадаагvй байж болно. Гэхдээ тэдний талтай нь харьцаж, ажиллаж ирсэн. Зєвхєн нэгэн жишээд дурдахад Далай ламын уулзалтыг зохиохдoo хvн бvрт єєрийн гараар надаас билетээ авах шаардлага тавьж байсан юм. Тэгэхээр надтай уулзаад билет авсан хvний тоо нэг мянга хол давж байсан юм aa.

Нэгэнт БАМХ хэмээх айл аль хэдийнээ гэрээ бариад, єрхєє татаад, галаа асааж, хаалган нээсэн, тvvнийг авч яваа итгэлтэй баг бvрдсэн учир vvрэгт ажлаасаа чєлєєлєгдєх саналаа журмын нєхдєдєє тавьж байна. Ийнхvv санал єргєсєн шалтгаанаа тодруулан хэлье. Миний бие Далай Ламын АНУ-д байгуулсан Соёлын Тєвийн удирдах зєвлєлийн долоон гишvvний нэг юм. Далай Ламын лvндэн, Ажаа гэгээний захиас, євєг дээдсийн барилдлагаар энэхvv ажилд хvчээ єргєх болсон тул БАМХ-ны єдєр тутмын vйл ажиллагааг цаашид цалгардуулж болохгvйг гvнээ ухамсарлаад холбооны тэргvvний vvрэгт ажлаас чєлєєлєгдєх саналыг хуралд оруулж байна. Яагаад намайг зайлшгvй ийм сонголт хийх болсон талаар зарим хvн гайхаж магад. Элэнц хуланцын vеэс хэдэн зууныг дамжин шvтэгдэж ирсэн Халхын Автай сайн ноён ханы оройн дээд шvтээнийг залгамжилж авсан хvний хувьд євєг дээдсийн ёсыг дагахаас єєрцгvй нєхцлийн дор Далай ламын лvндэн, Ажаа гэгээний захиасыг биелvvлэхийг vнэн сэтгэлээсээ зорьсон нь энэ билээ.

Хэдийгээр би vvрэгт ажлаасаа тогтсон хугацаанаас ємнє єєрийн хvсэлтээр чєлєєлєгдєx болcон ч цаг завыг харгалзан, холбооноос олгосон боломжийн дагуу олон нийтийн тєлєє оногдсон ажлаа цаашид мєн хийх болно. Намайг дэмжиж тусалж ирсэн, надаас тус дэм авч явсан хvмvvс бvгд холбооны vйл ажиллагаанд урдын адил идэвхтэй оролцоно хэмээн найдаж байна. Мохос миний ойлгож байгаагаар БАМХ гэдэг нь тvмний тєлєє ажиллаж чадах сэтгэл зvйн бэлтгэлтэй хvмvvсийн бvтээн байгуулсан олон нийтийн, сайн дурын байгууллага, цаашид мєн ийм итгэл зvтгэлтэй хvмvvсээр єргєжин тэлж байх хувь тавилантай, нийтэд нээлттэй орон зай байх болно. Тvvнээс холбоо бол бvсчилж тогтоосон сонгуулийн тойрог биш, бvртгэлд ороогvй монголчуудын хойноос толгой дараалан хєєцєлдєх засаг захиргааны байгууллага биш, харин aлбан ёсоор Монгол улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газрын vйл ажиллагааг дэмжих, хувь заяаны эрхээр энд амьдарч байгаа монголчууддаа хvмvvнлэгийн тусламж vзvvлэх сайн санааны байгууллага гэдгийг дахин тодотгон хэлье.

Монголчууд маань сэтгэлээрээ гэгээрч, итгэлээрээ нэг нэгэндээ хандаж явбал санасан бvхэн тань саадгvй бvтэх буй за. Сайн vйл улам ихээр дэлгэрэг.

2007.3.26

Thursday, March 29, 2007

Монголын харъяатаасаа татгалзана гэж сэтгэлд багтдаггvй юм

Манай сонины "Бямбын ярилцлага" булан энэ удаа алс холын Америкт оршин суудаг нэгэн эрхмийг урьж ярилцлаа. Тvvнийг Америкийн монгол хэмээн нэрлэж болно. Тэрбээр нутгаасаа гараад 13 жил болсны сvvлчийн наймд нь "Сэм авгынд" аж тєрж буй. Зочин маань харьд амьдарч буй нутаг нэгтнvvдээ нэгтгэх, алдаж яваадаа туслах, эх оронтойгоо холбоотой байх, єндєр мэргэжил боловсролтой болж Монгол Улсынхаа хєгжил дэвшилд нэмэр болох гээд олон зорилго євєртєлж явдаг нэгэн. Ингээд тvvнтэй хийсэн ярилцлага уншигч Танаа толилуулъя.

Өєрийг тань гадаадад амьдарч буй нутаг нэгтнvvд маань анддаггvй биз. Харин уншигчид маань тєдийлєн танихгvй байх аа. Манай уншигчдад єєрийгєє танилцуулахаас ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
Би Өвєрхангай аймгийн Уянга сумын уугуул. Аймгийнхаа арван жилийн 1 дунд сургуулийг 1983 онд тєгссєн. Дараа нь ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн дээд сургуулийг компьютерийн чиглэлээр тєгсч, Эрvvл мэндийн яам, анагаах ухааны хvрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Нарийн мэргэжилтэнг гадаадын улс орнуудад сургах хєтєлбєрт хамрагдан Япон улсад 1990-1997 он хvртэл суралцаж, докторын зэрэг хамгаалсан. Японд суралцаж байхдаа АНУ-ын Харвардын их сургуулийн анагаахын дээд сургууль, Массачусетсийн технологийн их сургуулийн хамтарсан факультетэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж болсон. Эндээсээ 1997 онд АНУ-ын анхны хот болох Бостонд очлоо. Америкт гурван жил суралцах бvх зардлыг Японы тал даасан. Компьютерийн мэргэжлээрээ Америкт ажиллах хvсэлтэй байсан учраас хэд хэдэн компанид хvсэлт тавьж ярилцлагад орлоо. Тус улсын компьютерийн хоёр том компанийн нэг болох "Орaкл"-ын салбар "Кийтекс" компанид ажиллах болсон. намайг ажиллах хугацаанд АНУ-ын эдийн засагт хямрал гарснаар 200 гаруй мянган ажилтантай компьютерийн салбарынхан 120 мянган хvнээ цомхотгосон. Манай компанийн 1000-аад ажилтнаас 40 гаруй нь л vлдсэн гээд бод доо. Одоо "Оoлстейт" гэдэг даатгалын компанид мэргэжлээрээ ажиллаж байна. Товчхондоо ийм зvйлийг яръя даа.

Гэр бvлийнхийгээ танилцуулбал дургvйцэхгvй биз дээ?
Эхнэр, хоёр хvvхэдтэй. Эхнэр маань Японы нэгэн буяны байгууллагад тєслийн зохицуулагчаар ажилладаг. Хvvхдvvд сургуульд сурч байна.

Америкт сурч, ажиллаж байгаа монголчууд єєрийн тань эрхлэн гаргадаг "Замдаан" хэмэх сэтгvvлийг сайн мэддэг. Энэ сэтгvvлийг гаргах болсон нь зvгээр нэг уйдсан хvний ажил байгаагvй байх?
Америкт байгаа монголчууд бид vзэл санаагаараа нэгдэх, бие биедээ туслах, мэдээлэл солилцох зайлшгvй шаардлагатай байлаа. Монгол хэлээр гардаг хэвлэлтэй болох сонирхолтой хvн олон байсан. Yvнийг, харгалзан сэтгvvлч Д.Цэрэнжавын дvv Цэрэндорж бид хоёр ярилцаад энэ сэтгvvлийг гаргахаар тохиролцсон юм. Манай хvн урд нь сэтгvvлийн редлакцид ажиллаж байсан, сэтгvvл зvйг тодорхой хэмжээгээр судалсан, макет хийгээд сурчихсан байсан нь их тус болсон л доо. Зєвхєн Америк бус гадаадад амьдарч буй монголчуудынхаа оюун бодлыг нэгтгэх нь бидний зорилго. Өєрєєр хэлбэл, гадагшаа чиглэсэн оюуны урсгалыг эргээд эх орон руугаа татах.

"Замдаан" гэж нэрлэсний учир юу вэ. Хvмvvст ойлгомжтой єєр нэр єгч болоогvй юм уу?
Хvний нутагт амьдран, сурч мэдэх, хєгжлийг ойлгох замдаа яваа монголчууд бид хэзээ нэгэн цагт эх орон руугаа буцна. Замд явах vедээ аяны богцонд зайлшгvй авч явах зvйлийн нэг нь энэ сэтгvvл юм. Чингис хааны цэргvvд байлдан дагууллынхаа vед аяны богцоо "Замдаан" гэж нэрлэдэг байжээ. Тэгэхээр аяны богц гэсэн vг болж таарах нь ээ. "Замдаан" гэдэг монгол vгийг оросууд "Чемодан" болгож хувиргажээ гэж Б.Ринчен гуайн талбарласан нь бий. "Замдаан" сэтгvvл маань єнгєрсєн гурван жилийн хугацаанд 19 дугаар гараад байна. Нєгєє талаар монголчуудын тvvх болон vлдэх учиртай юм. Сэтгvvлээс маань уламжлан Америкийн тєвийн муж, хотуудад амьдарч байгаа монголчууд "Америкийн монголчууд", зvvн эргийнхэн "Вашингтоны мэдээ" гэдэг сонинг гаргаж эхэлсэн. Бид хоорондоо холбоотой ажиллан мэдээллээ солилцдог.

Сэтгvvлч, сонин гаргах хєрєнгийн эх vvсвэрээ хэрхэн зохицуулдаг юм бэ?
Өєрсдєєсєє, дээр нь сайн санаат нєхдийнхээ тус дэмээр болж л байна. Захиалгад оруулах гэж нэлээд оролдсон. Бvтэн жилийн захиалгын vнэ 24 ам.доллар, сэтгvvлээ хоёр доллараар борлуулдаг.

Хэчнээн хувь хэвлэж байна вэ?
Одоогоор 300 гаруй хувь хэвлэж байгаа.

Ямар vйлдвэрт хэвлvvлдэг юм бэ? Хоёр доллараар борлуулж буйг бодоход их хямдхан мэт санагдана. Америкт байтугай Монголд ийм vнэ байхгvй шvv дээ?
Эхний гурван дугаараа хэвлэх vйлдвэрээр хийлгэсэн. Офсет vйлдвэр зардал ихтэйн дээр 500-гаас доош хувиар хэвлэдэггvй юм билээ. Зардал мєнгєнєєс болоод дахиж хэвлvvлээгvй. Өндєр хvчин чадалтай нэг принтер авч сэтгvvлээ 24 нvvрээр єєрсдєє хэвлэдэг болсон. Редакцийн гол бодлого бол хvмvvсийн оюун ухааныг тэлэх. монголчуудын тvvх, зан заншлыг тvлхvv тусгадаг. Харь нутагт амьдарч буй хvмvvст єєрсдийн тvvх, соёл, зан заншлыг хамгаалах сэтгэл аяндаа бий болдог юм билээ.

Өєрсдєє ажиллаж амьдрахын хажуугаар сэтгvvл гаргаад, дээрээс нь мэдээ, материал цуглуулах, бичиж боловсруулах гээд аль завандаа амжуулдаг байна аа?
Хvн єєрийгєє завгvй гээд бодчихвол завгvй л болдог. Ажил, амьдралаа зєв зохицуулаад, цагаа хэрэгтэй зvйлд зарцуулах юм бол зав гаргаж болдог юм байна. Япон, Англи зэрэг оронд амьдарч багаа Амарбаяр, Цэрэнбат, Тэлмэн, Батбаяр, Баасандорж зэрэг манай найзууд нийлээ монголчуудын "Цахим єртєє" гэсэн нэгдсэн сvлжээ байгуулсан. энэ сvлжээгээрээ дамжуулан Монголынхоо олон сайхан хvмvvстэй эчнээ танил болсон. Тэдний шинэлэг санааг сэтгvvлдээ тогтмол нийтэлдж байдаг. Сvлжээгээрээ дамжуулан янз бvрийн хvмvvс санаа бодлоо илэрхийлдэг. Зарим нь улс тєржєєд, намчирхсан нь ч бий.

Уншигчдын эргэх холбоо ямархуу байдаг вэ?
Байлгvй яах вэ. Өєрсдийн санал бодлоо илэрхийлэхээс гадна єєрсдєдєє тохиолдсон элдэв явдлыг хvмvvст сургамжтай гэх vvднээс бичиж ирvvлдэг. Тухайлбал, эцгийгээ мэдэхгvйгээс ах, дvv хоёр гэр бvл болчихсон байсан тухай аав нь бичиж ирvvлснийг санаж байна. Давхар иргэншлийн асуудлаар "Өнєєдєр" сонин анх, зоригтой хєндсєн байсан. Бид сонинд гарсан материалыг интернэтээс авч Америкт байгаа хvмvvстээ хvргэсэн.

Хоёулаа одоо арай єєр зvйл ярилцъя. Өєрєє Америк найм дахь жилдээ амьдарч байгаа гэсэн. Болж єгвєл хvн бvр л тийшээ явчих санаатай байдагбололтой. Vнэхээр мєрєєдлийн орон уу?
Энд нийгмийн томоохон нэгэн зvтгэлтний хэлсэн vгийг их татъя л даа. Тэр "Америк бол маш том хогийн сав. Хогийн саванд сайн ч юм байна, муу ч юм зєндєє бий. Гаднаас ирж буй бvх хvн тэндээс хэрэгцээтэй зvйлээ тvvхээр ирдэг. Ганц нэгээрээ тvvгээд олигтой юм олж авч чаддаггvй. Хэсэг бvлгээрээ нэгдээд тvvвэл юуг ч олж болно" гэжээ. Хогийн сав нь ч юу юм бэ. Америк бол єндєр хєгжилтэй, асар том, хvчирхэг гvрэн. Энд сайн, муу бvгд байгаа нь ойлгомжтой. Манайхан сvvлийн vед ийшээгээ их ирэх болжээ. Асуудлыг анхнаас нь зєв тавьж, хууль номын дагуу ирээгvйгээсээ болж тэр улсын нийгмийн хамгаалалд багтдаггvй. Иймээс нийгмийн гадна, сvvдэрт амьдрагчид болж хувирдаг. Хvн л юм болсон хойно євдєж зовох нь мэдээж. Хараар амьдарч байгаа хvмvvс эмчид vзvvлэх, тусламж авах ямар ч бололцоогvй. Тэнд бvх зvйлийг хууль номын дагуу хийх учиртай. Нутагтаа байдаг шигээ хуураад, аргалаад, танил талаараа ярьж хэлvvлчихнэ гэсэн ойлголт байдаггvй. Гэхдээ сайн сайхан яваа монголчууд олон бий. Ерєнхийдєє бол Америкийн монголчууд маш их завгvй, ажил, амьдралын тєлєє зvтгэсэн хvмvvс юм шvv.

Ер нь гадаадад амьдарч буй монголчууд хоорондоо юу эсийг ярилцах вэ. Тэгсхийгээд амьдраад байх сонирхол нь илvv байдаг юм уу, эсвэл гайгvй шиг мэргэжил эзэмшээд, тав арван мєнгєтэй болоод буцна гэх нь уу?
Хvнээсээ л болно доо. Гайгvй шиг мэргэжил, боловсрол эзэмшээд, хэдэн тєгрєг хийчихээд нутаг явах юмсан гэж ярьдаг нь дийлэнх нь. Монгол хvн, монгол адуу хоёр шиг нутаг руугаа гvйдэг нь ховор юм шиг ээ. Жишээ нь, хятадууд байна. Амьдарч л болж байвал хаа ч суурьшчихна. Монгол ахуй єєрєє гайхамшигтай болохоор бид нутагтайгаа байнга аргамжаатай байдаг бололтой. Vгvй яах вэ. Америкийн ч юм уу. Английн иргэн болж байнга амьдрах хvсэлтэй хvн байдаг л юм. Тэдний хувьд давхар иргэншлийн асуудал хvндээр тусдаг. Цаашаа явж байгаа хvнийг тэр чигт нь тvлхэж болохгvй. Тэр хvмvvс ч vvрд явахыг хvсээгvй байх. Энд тєрийн бодлого, "аргамжаа" vгvйлэгдэж байна. Миний хувьд хэдийгээр Америкт тодорхой хэмжээгээр байр сууриа олсон ч гэлээ Монгол Улсын харъяатаасаа татгалзана гэдэг сэтгэлд нэг л багтахгvй асуудал.

Сайны хажуугаар саар ч юм сонсогдож л байх юм. Америкт амьдарч байсан хоёр охин ДОХ-той болоод зугтчихлаа ч гэх шиг?
Хувь хvний нэр хvндтэй холбоотой асуудал юм даа. Иймэрхvv зvйл дээр манайхан маш болгоомжтой хандаж байгаасай гэж би боддог. Vнэхээр тийм євчин туссан эсэхийг хэн ч батлаагvй байхад цуураад яах вэ. Магадгvй нэр хvндийг нь унагах гэж санаатай тараасан байхыг ч vгvйсгэхгvй.

Та нарт байнга уулзалдах боломж тэр бvр гараад байдаггvй биз дээ.
Уулзалгvй яах вэ. Цєєхvvлээ болохоор нэг нэгнээрээ дамжуулаад танил болдог. Шинэ жил, наадмыг єргєн тэмдэглэнэ. Уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Дугуйн спортын мастер Ганболдын нэрэмжит сагсан бємбєгийн тэмцээн байна. Энэ жил Лос-Aнжелост боллоо. Дараа жил Сан-Францискод хийхээр тєлєвлєсєн. Америкт монголчуудын тєвлєрсєн дєрвєн томоохон муж байна. Вашингтон орчмын монголчууд 2000-уулаа гэж сонссон. Чикаго, Денвер хотод тус бvрт нь 1000 гаруй хvн амьдардаг гэнэ лээ. Сан-Франциско хавиар 2000-аад хvн бий. За тэгээд бусад хотуудад 200-700 шахам хvн байдаг.

Эрх ашиг нь зєрчигдсєн хvн их байх юм уу?
Байна аа байна. Хууль дvрэм мэдэхгvйгээсээ элдэв асуудалд холбогдчихсон, осол аваарт орсон нь ч байх л юм. Тийм хvмvvст чадах чингээгээрээ туслахыг хичээдэг. Чадахгvй ч гэсэн ядаж урам зориг орохоор vг хэлээд явуулдаг.

Есдvгээр сарын 11-нд болсон халдлагын дараа америкчуудын гадаадынханд хандах хандлагад ямар нэг єєрчлєлт орсон уу?
Ер нь бvх асуудлаа эргэж харсан. ялангуяа цагаачлалын асуудлаа нэлээд чангатгасан. Vvнээс болж хууль бусаар амьдарч байсан гадныхан ихээр єртсєний дотор манайхан ч байсан. Америкийн эрх ашиг Америктаа л байдаг байхгvй юу. Тvvнээс биш энэ нєхєр жижиг орны иргэн юм, хєєрхий. Тэр том гvрний хvн гээд дээшээ гэхгvй шvv дээ.

Ядарсан, алдсан нэгэндээ манайхан туслаж чаддаг уу. Харьд яваа нэгнээсээ зугтах нь холгvй байдаг гэж ирээд л ярих юм байна шvv дээ?
Харин ч эсрэгээрээ гээч. Тэрэн дээрээ тулбал монголчууд шиг эвлэлдэж, нэгдэж чаддаг vндэстэн цєєхєн байх аа. Ингэхийн тулд сайн удирдагч, чиглvvлэгч байх хэрэгтэй. Тэнд vлдчихсэн урлагийн хvмvvс нэгдээд хамтлаг байгууллаа. "Mонголын зэрэглээ, цуурай" гэж нэр єгсєн. Бид буяны олон ажиллагаанд оролцсон. Хамгийн том тоглолтоо Азийн урлагийн музейн нээлтэд зориулж хийлээ. Хоёр цаг шахамын тоглолтыг америкчууд маш сайхан хvлээж авлаа.
Нутагтаа удах уу?
Амралтаа аваад ирлээ. Бидэнд 14 хоногийн амралт єгдєг юм. Би нутаг хол, сvvлийн гурван жил очоогvй, энгээ тэрээ гэж байгаад 28 хоногийн амралт авлаа. Тєрсєн нутгаараа очлоо. Сайхан байна. Гэхдээ євс ногоо нэг л гандуухан харагдлаа. Бидний багынхаас нэг л єєр болжээ. Миний мэддэг байсан олон гол горхи, булаг алга. Гэхдээ хvмvvс нь их тэмvvлэлтэй болсон санагдсан. Монгол хvний тэр зоримог, тэмvvлэлтэй чанар хаана ч ажиглагддаг. Vvгээрээ бид бусад vндэстнvvдээс давуу.

"Өнєєдєр" сонин 2004.8

Wednesday, March 28, 2007

Америкт vнэнээрээ бичигдсэн Монголын тvvх



Бидний амьдарч байгаа хойд Кальфорн мужид мянга гаруй тєвдvvд байдаг гэнэ. Тэдний Америкт хєл тавьсан тvvх нь сонин юм билээ. Хималайн соёлтой тєвд, монголчуудын хоорондоо арав гаруй жилийн ємнє, хойно Америкт иржээ. Монголчууд II дайны дараа Тайван, Хятад, Германаар дамжин орж ирсэн байхад Тєвд 1959 онд Хятад эзлэгдсэний дараа тєвдvvд уван цуван, цєєнєєрєє Америкт орж ирсэн байна. Данзанцэдэн гуай Далай Ламын байнгын тєлєєлєгчєєр Америкт 10 гаруй жил суух хугацаандаа Польшийн жvvдvvд 18 мянган цагаачдын Конгресс Бийл оруулахад нэг мянган тєвдvvдийг хавчуулж чадсан байна. Энэтхэгт амьдарч байсан тэдгээр тєвдvvд ах дvvс, тєрєл тєрєгсдєє дагуулаар 5-6 мянга болсон ба тэдний мянга гаруй нь хойд Кальфорнд одоо амьдарч байна. Тєвдvvд нутгаа алдаж буцах замгvй болсон тул хоорондоо их эвтэй, ах захтай, зохион байгуулалт сайтай, хувь хvн хєгжиж дэвшиxийн тулд их уйггагvй хєдєлмєрлєдєг юм билээ. Тэд одоо єєрсдийн соёлын тєв, сургууль байгуулахaaр нэлээд хуримтлал цуглуулж чадсан байна. Жил болсон зохиодог Тєвдийн баяр дээр Данзанцэдэн гуай намайг "-Дээрхийн гэгээнтэнтэй их ойр байдаг монгол хvн" хэмээн Томас Лэйрд зохиолчид танилцуулсан юм. Томас гуайн нvд нь сэргэж "-Би Тєвдийн тvvхийг саяхан бичиж дуусаад номоо хэвлvvлээд аваад явж байна. Миний бичсэн номны гуравны нэгт Монголын тухай єгvvлсэн байгаа. Харин чамтай тааралдсанаа их бэлэгшээж байна. Миний номыг уншиж шvvж vзээрэй." гэсээр номон дээрээ "For Shircin Baatar, Best luck with your work. Thomas Laird" гэж бичээд надад дурсгасан юм. Энэ бол жилийн ємнє болсон нэгэн тохиол билээ. Ажилдаа метрогоор нэг цаг явахдаа ном уншдаг ба ойрын vед Томас Лэйр гуайн бичсэн "Далай Ламтай хєєрєлдсєн Тєвдийн тухай єгvvлэл" номыг уншиж дууслаа. Монголын тухай vнэхээр сайн бичжээ. 60-аад оноос хойш хятадын тvvхчид vзэл бодолдоо єєрчлєлт гарган бидний євєг дээдсийг дарангуйлагч гэдэг байснаа больж, монголчууд бол жаахан бvдvvлэгдvv болохоос нэг тєрлийн хятад гэсэн vзэл санаагаар бичих болсон. Ийм агуулгатай материалыг 80-аад оноос хойш Америкийн эрдэмтэн мэргэд хэрэглэж, тvvхийн vнэний тєєрєгдvvлж орхисон юм. Tийм болохоор 80 оноос хойш Mонголтой холбоотой Америк эрдэмтэд, зохиолчдын бичсэн номонд болгоомжтой хандаж, засч залруулах хэрэгтэй. Уг ном ийм алдаатай vзэл бодолд цохилт єгєхєєр сайн бvтээл болжээ. Энэ номноос зєвхєн нэг параграфыг сонирхуулан орчуулж єгье.

"...1207 онд Чингис хаан ертєнцийг байлдан дагуулах аянаа эхэлж юун тvрvv Уйгар, Тангад, Зvрчдийг нэгтгэн авсан юм. Тэр vед хятадаар ярьдаг, ярьдаггvй vндэстнvvд нэгэн дээвэр дор улс болон явсан удаагvй, одooгийн Хятад орон байхгvй байсан юм. Харин хожуу хойно Хятадын тvvхчид vндэстний ялгааг устгах бодлогын дагуу тэдгээр байлдан дагуулагчдыг Хятадын хязгаар нутгийг сахисан дагуул байсан мэтээр гуйвуулан бичсэн юм. Yнэн хэрэгтээ тэр vед Уйгар, Тангад, Зvрчиний аль нь ч єєрсдийгєє хятадууд гэж vздэггvй, хятадаар ярьдаг хvмvvс ч тэднийг хятад гэж vздэггvй байжээ...."

За цааш нь улам тодруулаад бичвэл унших хvмvvст амтгvй болно биз ээ. Энэ ном аль ч том номын дэлгvvрт байгаа шvv. Хэрэв та номын дэлгvvрээс олохгvй бол www.amazon.com дээрээс олж аваарай.


2007.3.28

Tuesday, March 27, 2007

Тал нутгийн бvргэд


Мєнхийн Баатар 1975 оны 11 сард Євєр Монголын Ордос хотын эгэл бор айлд vр нь болж заяажээ. Эцэг нь мантгар тарган хvvдээ эрэлхэг мундаг эр хvн болоорой гээд Баатар хэмээх нэр хайрлажээ. 1984 онд найман настайдаа 1.78 метр єндєр болж гэнэ. Сургуулийнх нь биеийн тамирийн багш тvvнийг сагсан бємбєгт сургаж эхэлжээ. Удалгvй тvvнийг Євєр Монголын залуучуудын сагсан бємбєгийн суралтын ангид элсvvлсэн байна. Дараа жил нь тэрээр Євєр Монголын 1-р багийн тамирчин болж, арван настайгаасаа мэргэжлийн сагсчин болох замаа нээжээ. Бага балчир болоод гэртээ хэдэнтээ зугтан харьсан байна. Багш нар нь оргох болгонд хvн явуулж авчруулдаг байсан гэнэ.

Євєр Монголын биеийн тамир спортын холбоо 11 настай Баатарыг Бээжингийн са
гсан бємбєгийн ангид элсvvлжээ. 12 настайдаа биеийн єндєр 1.85 метр байж, Бээжинд ирж хятад хэл сурч, бас єєр нэгэн амьдралын хаалгыг татжээ. 1990 онд тэрээр Хятадын залуучуудын шигшээ багийн гишvvнээр элсэж, Хятадын сагсан бємбєгийн тэмцээнд анх удаагаа оролцсон байна. 1992 онд 17 настайдаа Хятадын шигшээ багийн бvрэлдэхvvнд орж, Азийн тэмцээний аварга боллоо. Олон жилийн тэвчээр, хатуужил, чармайлтаарaa ялалт, алдар хvндийг олж авсан байна. Баатар нь АНУ-ын мэргэжлийн сагсан бємбєгийн багт Хятадаас орж тоглосон хамгийн анхны тамирчин ба Денвер Наггетс, Торонто Рапторз, Сан Антанио Спурз багуудад тoглoж байгаад Спурзээс дэлхийн аварга болж байсан удаатай. 2001 онд Пало Алтогийн Шохо групп дээр уулзалт хийхэд нь ажлын зав бололгvй, очиж уулзаж чадаагvй өнгөрч билээ.

2007.3.27

Monday, March 26, 2007

Тєвд хэлний тайлбар толь бичиг



Монголчууд бидний өвөг дээдэс олон зууны турш бурханы шашинаар дамжин дорнын гvн ухааныг нэвтэрхий эзэмшиж, тєвд хэлээр оюуны бvтээлээ туурвиж ирсэн єнєр баян тvvхтэй билээ. Монголчуудын оюун ухаанаа тєвд хэлээр судар номонд шингээн vлдээсэн нь цагийн бэрхийг туулаад эргэж тєрєлх монгол хэлд хєрвvvлэгдэх боломжтой болж байна. Судар бичгийн хvрээлэн байгуулагдаж, Ц.Дамдинсvрэн тэргvvтэй эрдэмтэд Тєвд-Монгол хэлний их толь бичгийг 3 ботиор туурвиж, Гандангийн хамба лам агсан С.Гомбожав гавж Монголын шарын шашины тvvх “Хор Чонжvн”-г (Баарин гэвш Дарамдалаагийн бичсэн “Их Монгол оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой єгvvлэгч цагаан лянхуан эрхис хэмээх оршвой”) монгол хэлнээ орчуулсан зэрэг олон сайхан ном зохиолыг зах зухаас нь дурдаж болно.

Хєхнуурын Гvмбэн хийдийн хамба лам Ажaа гэгээн Амeрикт заларч, номын мєр хєєн “Буман Бурхадын Тєгс Баясгалан Хийд”-ийг байгуулаад харьд суугаа олон монголчууддаа сэтгэл санааны тус дэм vзvvлэхийн зэрэгцээ сvvлийн 2 жил Далай багшийн сааx Жагарын орны Дарамсалад эрдэмтэн мэргэдийг ивээн, судар ном хамтран олныг бvтээлээ. Тvvний нэг нь 4 тvмэн vгтэй ДАГСАР хэмээх Тєвд хэлний тайлбар толь бичгийг Тайванд 9 мянган ширхэг хэвлvvлж, Жагарын Сэра, Гандан, Дрэбvнг (Брайван) хийдийн лам хуврагуудад тараав. Би мөн энэ толиас 200 орчмыг Монголд авч очоод эрдэмтэн мэргэдэд өргөлөө. Уг толийг бvтээхэд 2 жилийн турш Энэтхэгт суугаа 6 хvний цалин пvнлvv, орон байр, хоол унд зэргийн хєлсєнд нэг тvм нэгэн мянган aмeрик доллар орсон ба Сан Франциско хавийн монголчууд“Буман Бурхадын Тєгс Баясгалан Хийд”-д хурал ном хуруулахдаа єргєсєн єргєл барьц тус зардлын 10-15% орчим болсoн билээ.


2007.3.26

Sunday, March 25, 2007

Технологи ба уламжлал



Япончууд техник, технологийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн ч уламжлал ахуйгаа хаядаггүй, харин ч технологийн дэвшлийг уламжлалтайгаа гайхалтай хослуулж чаддаг хүмүүс юм. Энэ зурган дээрх Шагжамуни Бурхан багшийн хүрэл шуумлыг бүтээхдээ оптик фиверийн шилэн утсыг шаталтанд бараг өртдөггүй хуванцар эдлэлийн дотуур гүйлгэж хэвэнд зутгаад химийн аргаар хүрлээр хучсан байна. Ингэж боловсронгүй аргаар, хялбар төхим материалаар ур загвар сайтай бүтээсэн бурханы шуумлыг Энэтхэг, Балбад гар аргаар урласан бурхадаас 2-3 дахин бага үнээр АНУ-ын зах зээл дээр тэд борлуулж байна. Энэ загвар бол VII-IX зуунд Афганаас Япон хүртэлх торгон замын зурваст түгэн дархсан сонгодог хэлбэр юм. Ийм нэгэн шуумлыг олж аваад Ажаа гэгээнийг Блүүлингтонд залрахаас нь өмнө өлзийтэй уулзах ерөөл хүсч өргөсөн юм. “Хувраг, дээдэст бурхан ном өргөж сэтгэлээ ариусгаж явах хэрэгтэй” гэсэн Уянгын өвгөдийн хагас жарны тэртээд өгүүлсэн бичигдээгүй нэгэн хууль сэтгэлийн мниь гүнд байнга хадаатай явах юм даа. "Уудам цэнхэр говийн хангайн" уугуул би өөрийгөө энэ байдлаар хорвоогийн соёлоос хоцорч гээгдсэн нэгэн хэмээн бодож явтал, нар мандах зүгийн орны техник, технологийн өндөр мэргэжилтэн хүмүүс ч гэсэн надтай адил бодол тээж явдаг юм билээ. Тийм болохоор дорны соёлын улбаанд яваа гэдгээ би мэдрээд сэтгэл нэг л уужирсан юм. Бидний амьдарч буй энэ зуунд уламжлал, технологи ийнхүү арга бэлгээр зохицож яваа ажээ.

2007.3.25

Saturday, March 24, 2007

АНУ-д оутсорсинг хийж буй монгол залуус


Америк нь гадаад орноос асар их хэмжээний түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн гаднаас импортлон авахаас гаднa боловсон хүчний оюуны хөдөлмөрийг мөн импортoлно. Үүнийгээ оутсоурсинг гээд байгаа юм. Компьютер мэдээлэл, харилцаа холбооны салбарт гадаад мэргэжилтнүүдийн оюуны хөрөнгө оруулалтыг хүчтэй оруулж, өндөр цалинтай үндсэн ажилчдаа түрж гаргах, оронд нь нэг хүний цалингаар олон гадаад ажилчдыг ажиллуулах зэрэг эдийн засгийн ашигтай тогтолцоонд ихэнх хайтех компаниуд шилжээд байна. Гадаадаас ийм хэлбэрээр орж ирж байгаа боловсон хүчний ихэнх нь энэтхэг, хятад хүмүүс байна. Европын орнуудын хувьд АНУ-д төдийлөн оутсоурсингоор орж ирээд байдаггүй, Болгар, Орос орноос бага зэрэг орж ирсэн байдаг юм. Харин сүүлийн үед монголчуудад маань энэ салбарт хүч сорих сайхан боломж олдож байгаа юм байна. АНУ-д оутсоурсингоор ажиллаж байгаа анхны гэж хэлж болохоор гурван залуутай уулзаж мэдлэг, мэргэжлийнх нь талаар, хийж бүтээж яваа ажлынх нь талаар ярилцлаа. Тэд бүгд 21 настай, дөнгөж их сургуулиа Монголд төгссөн, нэлээд нарийн технологи эзэмшиж, маш тодорхой төсөл дээр ажиллаж байна. Манайхан нэг нь ийм юм хийлээ гэвэл бүгд тийшээ хошуурдаг учир энэ удаад хийж байгаа төслийн нь талаар тодорхой мэдээлэл гаргахыг тэвчээд, Кальфорн мужийн Оранж Коунтид ажиллаж буй залуус Уяа, Нэмэхээ, Тулгаа нарын цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

2007.3.23

Friday, March 23, 2007

Онцгой байдлын ерєнхий газрынxaн Кальфорн мужид айлчиллaa


2007 оны 3 сарын 19-24-ний єдрvvдэд Онцгой байдлын ерєнхий газрын Кальфорн мужид ажлын айлчлал хийлээ. Уг арга хэмжээг єргємжит консул Грасе Робертс гуай зохион байгуулав. Айлчлалын бvрэлдэхvvнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр, тус газрын дэд дарга Т.Ганболд, зєвлєх Д.Зоригт, тамгийн газрын дарга С.Эрдэнэбаатар, Гадаад харилцааны хэлтэсийн дарга Я.Бадрах, сайдын туслах Ш.Даваадавга, Элчин сайдын яамны цэргийн атташе Ж.Мэндээ, МN25 Телевизийн сэтгvvлч С.Насанжаргал, зураглаач М.Энх-Амаглан нар оролцлоо. Сакраменто хотноо мужийн дэд даргатай уулзсаны дараа Бэй Аэриад аяны дєрєє мулталж, саяхан эгч дvv хотын гэрээ байгуулсан Оакланд хотын дэд дарга Хенри Чангтай уулзаж, Оакланд хотын Онцгой байдлын тєвийн vйл ажиллaгаатай танилцав. Эгч дvv хот болсны дараа анх удаагаан Mонгол улсын тєрийн сайдыг хvлээж авсандаа Оакланд хотын засаг захиргааныхан сэтгэл хангалуун байв. Энэ удаагийн айлчлал нэлээд ажил хэрэгч болж, тoдорхой амжилтанд хvрсэн тухай Отгонбаяр сайд бидэнтэй уулзахдаа товч хэллээ. МN25 Телевизийн сурвалжлах багийнхан гадаадад суугаа монголчуудынхаа аж амьдралтай танилцах зорилгоор БАМХ-г тєлєєлж надаас, Бэй Аэриа дахь монголчуудын хууль эрхийн асуудлаар Холбооны дэд тэргvvн Д.Лувсанжамбаагаас, харьд ажиллаж амЫдарч байгаа монголчуудад мэдээлэл хэрхэн хvрч байгаа талаар Замдаан сэтгvvлийн эрхлэгч Д.Цэрэндоржоос богино ярилцлага авав. Оакландад болсон уузлалт, хvлээн авалтанд БАМХ-г тєлєєлж Д.Лувсанжмабаа оролцлоо. Зочдыг буцахаас ємнє тэдний хvсэлтээр Оакланд дахь Ажаа гэгээний тєвєєр оруулж сонирхууллаа. Эдгээр уулзалт, ярилцлагууд богино хугацаанд vр бvтээлтэй болж єнгєрсєн ба айлчлалын цаг хугацаанаас шалтгаалан Бэй Аэриад амьдарч буй монголчуудтай уулзалт зохиож чадсангvй. Гэхдээ энэ богино хугацаанд бид бvхнийг хvлээн авч халуун дотроос ярилцсан Онцгой байдлын ерєнхий газрынхан болон МN25 Телевизийн хамт олонд талархсанаа илэрхийлье.






2007.3.20

Thursday, March 22, 2007

“Торгон замын єргєє” vvдээ нээлээ


2007 оны 3 сарын 18-нд Бєркелей хотноо Бєркелей дахь Кальфорны их сургуулийн Дорно дахины судлалын танхимын профессор Изали, Алма нар "Торгон замын єргєє" нэртэй соёлын тєвийг нээлээ. Уг тєвд торгоны замын дагуу орших тєв Азийн нvvдэлчин улс vндэстэнvvд vйл ажиллагаагаа явуулах юм байнa. Алмагийн ярьж байгаагаар АНУ-д Казакстанаас vрчлvvлсэн 10 мянга гаруй хvvхэд байдгийн нэлээд хэсэг нь Бэй Аэриад амьдардаг ажээ. Тэднийг єнчин хvvхэд асрах газраас авcан, 3-5 насны хvvхдvvд голлодог ба тэдгээр хvvхдvvд шинэ амьдралд тасахгvй хэцvvхэн байдаг гэнэ. Энэ байдлыг хараад зvгээр суугаад байж болохгvй гэж ухамсарласан энэ хоёр багш тус тєвийг vрчлэгдсэн казак хvvхдvvдэд зориулан байгуулжээ. Тєвийнхєє нээлтэн дээр Тувагийн Хvнхуурт хамтлагийн хєгжимчин Саша Бапагаар дунд Азийн vндэстэн, ястнуудын аялгуу тавиулж, мєн Тувагийн зураач Леонид Урчук гэдэг монгол хэлээр зэгсэн сайн ярьдаг эрийн vзэсгэлэнг гаргажээ. аав ээж нь монголоор ярьдаг, єєрєє зэгсэн сайн монгол хэлтэй Леонид хэмээх тува эр бие багатай ч бэлчир томтой нэгэн бололтой, хаана зураачийн боловсрол эзэмшсэн тухай асуухад "Cуриковын Академи" тєгссєн гэж хєнхєєн хариулж байв. Хамт сурч байсан монголчуудаасаа яриач гэхэд "Болд, Сэргэлэн" гээд дурсаж байх юм. Хаанаас нь харсан, юу ч ярьсан, яах аргаггvй баруун аймгуудад байдаг монгол залуусын нэг билээ. Тэр хvнийг бидэнтэй тийм ойрхон гэж тєсєєлєє ч vгvй явлаа. Сонин болгоод дуулгахад єнгєрсєн жил Казакстанаас 30 гаруй оюутан залуус Бэй Аэриад суралцахаар ирсэн байна. Тэд монголчууд хаана ч тааралддагт их гайхаж байв. "-Танай Mонгол оронд хvн vлдсэн юм уу" гэж асууж байв. Америкуудаас гадна ганц нэг тажик, курд, афган, шинжааны уйгар оюутан харагдсан бєгєєд хоорондоо перси хэлээр чєлєєтэй ярьж, нэвтрэлцэж байх юм. Нэг соёлтой байна гэдэг их хvчтэй эд юм аа.













2007.3.18

Wednesday, March 21, 2007

Чингис хaаны Дэлхийн Академийн хvндэт гишvvн Жагжид гуай


2004 оны 11 сарын 26-ны єдєр Лос Анжeлeс хотоос Ширчин, Болороо, Алтанхуяг нар Сан Франциског зорин ирлээ. Ирсэн зочин аяны богцоо задална гэдэг Монголчуудын нэгэн хэвшсэн ёс билээ. Тэднийг богцонд нэгэн зvйлийн билэг байгаa нь мэдээж. Єдvгээ нас сvvдэр 90 шvргэж яваа цал буурал хоёр хєгшинд зориулан тэр бэлгийг тээж иржээ. Настан буурлуудыг Жагжид Цэцэн, Оюунгэрэл хатан хэмээн дуудна. Жагжид гуайн 90 жил хvсэн хvлээсэн зvйл нь тvvний эх орноос тэнгис далайг гадалж ирсэн тэр шагнал гэлтэй. За ингээд шагналын нууцыг тайлахын ємнє уншигч танаа Жагжид Цэцэн авхайг хэн болох талаар товч танилцуулъя.

Жагжид Цэцэн гуай хєхєгчин туулай жилийн 2 сарын 15-нд (1914 оны 3 сарын 29-нд) Євєр Монголын Зостын Чуулганы Харчин баруун гарын хошууны Шивээ голын хєвєєнд Харчин вангийн єргєєнд мэндэлжээ. Манж Чин улсын vед харц ардаас дээд тушаалд хошуун захирагч хvртэл дэвшиж, 8 vе дамжиж ирсэн Лувсанчойжорын хvv болж тєрсєн нь энэ болно. Харчины нєлєє бvхий тvшмэл Лувсанчойжор гуай 13-р Далай ламтай дотно шадарлаж, Ар Халхын Жавзандамба хутагтай уулзаж, Бээжин сууж байхдаа Английн консултай дотно явсан зэрэг эрх мэдэл єндєртэй хvн байсан учир тухайн vедээ хэр баргын монгол хvн эзэмшихээргvй єндєр боловсролыг хvv Жагжид Цэцэнд олгосон байна. Хэдийгээр эртнээс хятаджисан Харчин аймагт тєрж, Бээжинд суурьшсан боловч, тэднийхээр орж, гардаг Шилийн голын vзэмчин монгол ноёдын нєлєєгєєр Жагжид гуай монгол хэлийг сайн сурчээ. Тэрээд 1921 оноос 6 настайгаасаа гэрийнхээ хувийн сургуульд хичээл заалгаж, улмаар 1925 онг aмерикvvдын Бээжинд байгуулсан сургуульд шилжин суралцсан байна. 1933 онд Бээжингийн их сургуулийн Хуулийн хvрээлэнгийн улс тєрийн ухааны салбарт суралцаж, мєн жилдээ нутгийн найз Оюунгэрэл авхайтай гэрлэжээ. 1933 оноос Батхаалганы монгол оюутан залуусын єєртєє засах хєдєлгєєнд идэвхтэй оролцож, тэднийг эсэргvvцсэн Жанжаа хутагттай тэмцэж, Банчин Богдоор vйл ажиллагаагаа дэмжvvлж байжээ. 1937 онд сургуулиа тєгсєєд хvрээлэндээ ажиллахаар vлдсэн боловч Бээжин хот япончуудад эзлэгдэж тэндээс гарсан байна. 1937 оны 10 сард Хєх хотноо болсон “Монгол чуулган холбоолон єєртєє засах ордон”-ыг байгуулах хуралд оролцож Mонгол засгийн газар байгуулах тєслийг гардан бичилцжээ. 1938 оны хавар Японы Васэдагийн их сургуульд улс тєрєєр суралцаад 1939 оны 9 сард Хаалган хотод буцаж ирэн, аавынхаа хуучин найз Шилийн голын Чуулганы дарга Сvнчинваанчигийн нарийн бичгийн даргаар ажиллав. 1942-1945 онд Шилийн голын чуулганы Eрєнхий явдлын газрын даргаар сууж, чуулганы ажилтан, эдийн засаг, соёл, хvмvvжлийн ажлыг хариуцаж байв. 1945 онд Японыг эсэргvvцэх дайн тєгссєны дараа Зєвлєлт-Мoнгoлын улаан армын хамгаалалт дор “Євєр Монголыг чєлєєлєх” хурлыг байгуулж, Жагжид гуай тус хурлын гишvvнээр ажиллав. Тэр жилээ Шилийн голоос Бээжинд шилжин очсон байна. 1946 онд Гоминданы Нанкин дахь засгийн газарт очих тєлєєлєгчдийн бvрэлдэхvvнд орж, Євєр Монголд єєртєє засах эрх олгох талаар чармайн зvргэж байжээ. 1947 оны 1 сарын 1-нд Нанкинд Жагжид, Рашдондог (алдарт монголч эрдэмтэн), Хєхбаатар, Єргєнгєє (алдарт монголч эрдэмтэн) нар “Mонгол залуусын андлага” хэмээх нууц бvлгэм байгуулж дvрмээ батлаад монголчуудын эрх ашгийг олон талаар хамгаалах заалтуудыг Нанкин дахь Гоминданы засгийн газарт тавьсан боловч тэд зєвшєєрсєнгvй. Тэд хэлэлцэн тохиролцож Гомбожав (алдарт монголч эрдэмтэн), Єргєнгєє нарыг Америктай харилцаа холбоогоо зузаатгахаар Жон Хопкинз (John Hopkins) их сургуульд явуулж, Жагжид гуай 1949 онд Тайванд ирж амьдрах болсон. Тайванд ирээд улс тєрийн тэмцлээсээ салж, эрдэм шинжилгээний мєр хєєн Монголын тvvх соёлоор дагнан ажиллажээ. 1949-1956 онд гэрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, энэ хугацаандаа “Монгол хийгээд Орос”, “Монголын эрт эдvгэ” хэмээн тvvхэн сэдэвт 2 боть номоо бичсэн байна. 1957 оноос Тайпэй дэх Улс тєрийн их сургуульд монгол хэлний багшаар ажиллаж, 1958-1967 он хvртэл Тайпэйгийн их сургуулийн Утга зохиолын хvрээлэнгийн тvvхийн салбарт монгол хэлний зааж байхдаа Монголын хаант улс, Юань улсын тvvхээр судалгааны ажил хийжээ. Энэ хугацаандаа Монголын хаант улсын талаар 30 орчим эрдэм шинжилгээний бvтээл хэвлvvлсэн. 1964-65 онд Лондонгийн их сургуулийн Дорно дахин болон африк судлалын хvрээлэнд 1 жил монгол хэл заасан байна. 1968-69 оны хооронд Америкийн Бригхам Янг (Brigham Young) их сургуульд солилцооны профессoрooр ажиллаад Тайванд буцсаны дараа Дундад азийн Алтай судлалын 3-р их хурлыг хамтран зохион байгуулсан. 1968-аас 1972 онд олон тооны алба ажил хашиж байгаад Америкт ирж Бригхам Янг их сургуульд 10 жил ажиллаад 1982 онд чєлєєнд гарчээ. Энэ 10 жилийн дотор 40 гаруй єгvvлэл, 8 ном хэвлvvлжээ. Жагжид гуайн амьдралынхаа єнє удаан жилvvдэд нийт 13 ном хятад хэлээр (5 ном нь англиaр орчуулагдсан), эрдэм шинжилгээний 89 нийтлэл хятад хэлээр, 36 нийтлэл англи хэлээр, 2 нийтлэл япон хэлээр тус тус хэвлvvлжээ. Тvvний бичсэн номнууд дотор Монголын нууц товчоо, Алтан товчийн хятад орчуулга, Дэ Ван, Гаанжуурва гэгээний намтрууд, Монгол-Тєвдийн сoёлын харилцааны тvvх ихээхэн том байр суурийг эзэлнэ. Монгол судлалын тvvхэнд ихийг бvтээсэн энэ эрдэмтнийг хvндэтгэж эцэг Буш Монгол улсын анхны Ерєнхийлєгч П.Очирбаттай уулзахдаа єєрийнхєє монгол хэлний орчуулагчаар ажлуулж байжээ. 6 хvvхдийн эцэг Жагжид гуай хатан Оюунгэрэлийнхээ хамт Кальфорн мужийн Сан Хозэ хотноо энх тунх амьдарч байна.

Энэ эрдэмтний хийсэн бvтээснийг нь єндрєєр vнэлж, Чингис хааны Дэлхийн Академи (vvсгэн байгуулагч нь П.Давааням) 12 дахь хvндэт акадeмич цолоор 1997 оны 10 сарын 5-нд єргємжилсєн боловч єргємжлєлийг гардуулж амжилгvй єдий хvрчээ. Тус академийн ажилтан Ширчин манай Монголчуудын холбоонд Жагжид гуайг олж уулзан єргємжлєлийг нь гардуулах хvсэлт тавьсныг холбооны зvгээс шуурхай хvлээн авч миний бие, холбооны дэд ерєнхийлєгч Лувсанжамбаа, холбооны зєвлєлийн гишvvн, Замдаан сэтгvvлийн эрхлэгч Цэрэндoржийн хамт ёсоор болгов. За ингээд зочдын маань аяны богц та бvхэнд нээлттэй боллоо. Шагнал гардуулах vйл ажиллагаа хэрхэн єрнєсєн тухай та бvхэнд сийрvvлэн хэлье.

Замд жаахан саатаж ирсэн 3 зочны хамт холбооны бид гурав оройн 6 цаг хагаст Жагжид Цэцэн гуайн гэрт хvрлээ. Ємнє утсаар дуулгасан учир тэд биднийг нэлээд хvлээсэн янзтай. Жагжид гуай, Оюунгэрэл хатан, тэдний 3 охин, ах дvvсийнхээ єєр хоёр хvнтэй биднийг угтан авав. Чингис хааны Дэлхийн Академийн Гэрэгэ диплом, батлах, туг, ромбо тэмдгийг Ширчин гардуулан, Алтанхуяг дуучин Ж.Чингисийн зурсан “Тайхар Чулуу” усан будгийн зургаар Лос Анжeлeсийн монголчуудаа тєлєєлєн бэлэг барилаа. Бэй Аэриагийн монголчуудаа бид бас тєлєєлєн Чингис хаан хивсийг дурсгав. Ингээд Жагжид гуайн сэтгэгдлийг сонoсон юм. “-Би одоо бараг 90 насалж байна. Энэ нас 90 болтол авсан шагналаас хамгийн хvндэт шагнал энэ болж байна. Юу гэсэн vг вэ гэвэл би нэгэн монгол хvн. Энд тэнд яваад нэлээд шагнал авсан. Эх орноос ирсэн шагнал ганцхан энэ л байна. Энэ бол миний нэг насныг хамгийн их гэрэлтvvлсэн шагнал. Эх орноосоо салаад харийн Америкт ирээд, єдєр бvр, шєнє бvр санаанд орох юм бол манай монгол нутаг. Манай монголын олон ах, эгч, дvvсийн дvрийг харж, явсан замаар нь яваад хамтдаа байнга наргих санаатай боловч явсан газар даана ч хол юм. Гэвч Монгол гэсэн vг, монгол гэсэн газар, монгол гэсэн хvнийг ердийн миний зvрхэн дотор амьдарсаар нас 90 хvрчээ. Энэ бол миний хамгийн их гэрэл гэгээтэй шагнал байна. Тийм учраас эх орноос ирсэн шагнал аль ч шагналаас илvv. Надад тvм тvмэн баяр боллоо. Энэ шагналд би ихэд мєргєж байна. Миний хичнээн жил амьд явсны хэрэг гарч, эх орноос хамгийн том шагнал авлаа. Баярлаж барахгvй байна. Энэ шагналыг авч ирсэн та нар мєн талархаж байна. Намайг баярлуулан гэрэлтvvлээд одоо юу ярих аа мэдэхгvй байна. Танд баярлалаа. За Mонголын зvг би мєргєж байна.” Ингээд догдолж хєєрсєн, доглон нулимстай Жагжид гуай хатнаа танилцууллаа. “-Энэ манай хvн, зураач хvн. За нааш ир. Бvгдээрээ зураг татуулъя” гэж хэлэв. Тэгээд хvндэт акадeмич гэдэг энэхvv цолыг амьд сэрvvндээ гардан авч байгаа анхны хvн нь Жагжид гуай болох юм байна. 1997 онд єгсєн шагналыг “оройтож надад иржээ” гэж тэрээр хэлж байлаа. Жагжид гуайн сэтгэлийн vгнээс толилуулахад “-Хамаг Монголын зvрх нь бол Ар Монгол байна. Чингисийн мандсан єлгий нутаг нь тэнд байна. Гэвч ар тал хvний эрхэн дор байна. Ємнє тал бас хvний эрхэн дор байна. Хэзээ тэд маньтай адилхан ингэж эрх чєлєєгєє олохыг бид марташгvй залбиран даатгах хэрэгтэй. Монгол болсон хvн зарим нь жаргалтай байна. Монгол болсон хvн зарим нь зовлонтой байна шvv. Энэ єдєр бид монголчууд цуглаад ингэж эрх чєлєєтэй баярлаж барахгvй яриа хийж байна. Зарим газар чадахгvй. Тэр газар ямар хvн танайд ирсэн, ямар учраас ирсэн гээд бvгд байцаагдана шvv. Бvгд монголчууд эрх чєлєєгєє олохыг бурханд даатгаж байна. Аюул монголчуудад Оросоос ирэхгvй, харин урдаас ирнэ. Yvнийг та нар мартаж болохгvй шvv“ хэмээн аминчилж байсан юм. Ярилцаж байх завсартаа академич Цэрэнсoднoм гуайн уламжилсан “-Та Монголд єєрийнхєє гэр музейг байгуулаарай” гэснийг бас дамжуулж амжлаа. Чингис хааны Дэлхийн Академийн талаар Жагжид гуайд Ширчин дэлгэрэнгvй ярьж танилцуулав. Дархадууд хэрхэн Чингис хааны онгоны талаар тэмцэж байгаа талаар ярихад “-Тэр онгонд би нэг хvрсэн. Тэдний амьдрал нь хатуу, бvслэгдчихсэн байсан. Одоо Євєр Монголын зоригтой залуучууд амаргvй. Таваараа уг ярихгvй, айж ярина. Yг хэлэхээс ємнє vvд хаалгаар гарч нэг vзээд, гадаа нэг хvн байна уу vгvй юу гэж харна. Тэд надтай ярилцвал санаа ханана. Гэтэл юу ярилцсаныг хянах хvн бас байна. Євєр Монголын хvн амаргvй шvv” гэж халаглан шvvрс алдаж байлаа. Жагжид гуайхан биднийг хотон vндэстний гуанзанд урьж, монголжуу хоолоор дайллаа. Жагжид гуайн хотонгуудын тухай, тэдний сvсэг бишрэл нь лал болох тухай, гахайн мах иддэггvй болохыг, “Дарда” гэдэг рестoраны нэр нь “цэвэр ариун” гэсэн утгатай болох талаар ойр зуурын яриа дэлгэж суув. Тэгээд vгнийхээ завсар “-Би хятадуудын амлаж байсан тушаалыг нь авсангvй, номын мєр хєєлєє. Хэрвээ би тийм ноён болсон бол та нарыг арай дээр газар хоолонд урих байлаа” гэж чин сэтгэлээсээ хэлсэн. Настай хvнийг амьд сэрvvнд нь баярлуулсан Чингис хааны Дэлхийн Академийнханд сэтгэлийн гvндээ баярлаж байсныг нуух юун. Монголын талаар ихийг тууривсан Жагжид гуайн насны хутаг бат орших болтугай.








2004.11.26

Tuesday, March 20, 2007

Ордос дахь Чингис хааны онгоны эргэн тойронд



Бидний цєєхєн монголчууд хоорондоо эв нэгдэл муутайгаасaa болж одоо хvчтэй гvрнvvдийн хараа хавчлага дор амь тээж явна. Хамгийн олон монгол аймаг хар хятадын савар дор тарчилж байгааг Дархадын энэ захиа гэрчилнэ буй за. Халхын залуус минь Євєл Монголын залуусын зовлонт байдлыг бага ч гэсэн ойлгонo буй хэмээн найдаж энэхvv нийтлэлийг Олоннарс хятад хэлнээс орчуулcныг шинэ vсгэнд буулган та бvхэнд толилуулж байна.

ДАРХАДЫН ЄРГЄХ ЗАРГЫН БИЧИГ

Бид бол Ордосын дархад, Монголын дээдэс Чингис хааны онгоныг сахин хамгаалж байгаа хvмvvс. Чингисийн онгоныг Ордост байрлуулснаас нааш бид хэдэн зуун жилийн турш амь нас, ариун цусаараа энэхvv онгон газар шороог хамгаалсаар ирсэн билээ. 1696 онд (Энх-Амгалангийн 35 дугаар он) Ар, Євєр Монголын засаг ван нар зєвлєн, Манж Чингийн засгийн газраас 500 єрх дархадыг єргємжилж, дархад аймаг гэсэн байна. Тэдээд эдгээр дархадыг цэргийн алба, єєр эл зvйлийн албанаас хэлтрvvлэн, vеийн vед Чингисийн онгоныг сахин хамгаалахаар болгoсон юм. Энэхvv дvрэм нь иргэн улсын vе ба Євєр Монголын Єєртєє Засах Орон байгуулагдсаны дараа ч хvчинтэй байсан. 1953 онд Євєр Монголын засгийн ордон дархадыг Чингисийн онгоныг vргэлжлэн сахин хамгаалахыг зєвшєєрсєн байна. 1964 онд "Чингисийн онгон" Євєр Монголын Єєртєє Засах Орны соёлын гол євєєр vнэлэгджээ. 1982 онд "Чингисийн онгон" соёлын євийг хамаарах газар байгуулагдаж, 1991 онд товчоо болжээ. Єчнєєн жилийн турш нам засгийнхан дархадын "Чингсийн онгон"-ыг сахин хамгаалах, дахин шvтэх ёс журмыг хvндэтгэж, соёлын уламжлалыг хадгалсаар ирсэн юм. Чингис хааны гавъяа зvтгэл дэлхий дахинд алдартай. Чингис хаан бол Монгол vндэстэний агуу євєг дээдэс мєртєє дорнын бvх vндэстэний омогшил болох нь яриангvй. Чингисийн онгон бол Монгол vндэстэний соёлын єв мєртєє бvх хvн тєрєлхтний нийтийн соёлын єв болох юм. Харин аль нэгэн хувь хvн буюу хамтрaгчдaд энэ нь харъяалагдаж огт болохгvй. Ямар нэгэн хувь хvн буюу нэгж дур тааваараа хєндєн, єєрийн санаагаараа соёлын євийг засан єєрчлєх нь манай бvх монголчуудад доромжлол болж, бvх хvн тєрєлхтний соёлын єв далагдан сvйтгэгдэж байгаа учир болно. Донглиан бол хувь хvний эрхэлсэн компани юм. Тvvний эзэн Хоу овогт газар орны засгийн ноёдтой ер бусын дотно харьцаатай байдгийг эндэхийн хvн болгон мэддэг билээ. Донглиан компани эл зvйлийн аргa замаар дамжин Чингисийн онгоны орчим дэх хэдэн мянган му газрыг хууль бусаар эзлэн, хєрс шороог ихээр хєдєлгєж хоёрдугаар "Чингисийн онгон" байгууллаа хэмээн сагсууран аашилсан билээ. Тэд дархадын зєвшєєрєлгvйгээр "Чингисийн онгон" дэх Улаанхvv нєхрийн бичээсийг хоёрдугаар "Чингисийн онгон"-доо аваачиж тавьсан. Бас нэгэн хvний хилэнг дэгдээх учир бол тэд аялал жуулчлалын газрынхаа чирvvл шаахайн дээр ч Богд Чингисийн нэрийг сийлсэн байна. Энэ нь хир зэргээр улайран сагсуурч байгаагийнх нь бодитой гэрч биш vv? Тэд Чингисийн нэрийн дээр гишиглэн Монгол ард тvмнийг гутаахын ихээр гутааж байгаа билээ. Одоо Донглиан компани нь Чингисийн онгоныг байгуулагч мєртєє хамаарагч болжээ. Хоу овогт бол яг Чингисийн онгоныг хамаарах хурлын тэргvvн, газар орны зарим засаг ноёдын дэмжлэг дор Донглиан компани нэгэнт уул "Чингисийн онгоныг хамаарах товчоо"-г орлож байна. Тэд одоо яг Чингисийн онгоны хvрээн доторх бvх юмыг шилжvvлэн цэвэрлэж, ихээр засалт хийх гэж буй. Ингэж арга vгvй байдалд орон туйлaар гачигдан шамдсаны учир энэхvv ил захидлыг бичиж, эл шатны хvмvvст vзvvлэн зєв ёсыг олгож, дэмжлэг vзvvлэхийг хvсч буй! Энд бид дархадын нэрийн ємнєєс доорх шаардлагыг тавьж байна:

ШААРДЛАГУУД:
1. Xолбогдол бvхий засаг захиргааны газраас даруйхан шалган байцаах бvлгэм томилoн дархадуудын дунд оруулж, Донглиан компанийн бусдын эрхэнд халдсан бvх хэргийг байцаан илчлэхийг шаардаж байна.
2. “Дархадууд бол Чингис хааны онгоны сахигч мєн” гэдэг монгол vндэстний хэдэн зуун жилийн уламжлалыг хvндэтгэн vзэхийг хvсэж байна. Чингис хааны онгоныг сахин хамгаалах болон дээдлэн тахих эрхтэй хvмvvс бол тvvхнээс аваад дархадууд болно. Ямар нэгэн байгууллага буюу хувь хvн энэх дархан эрхэнд халдаж болoxгvй юм.
3. HYБ-ын олон улсын соёлын євийг хамгаалах хууль болон Хятад улсын соёлын євийг хамгаалах хуулийн заалтанд, соёлын євийнг уг байдлаар нь хамгаалах хэрэгтэй гэж зааж байдаг. Tиймээс Чингис хааны онгоныг шинэчлэх тєлєвлєгєє нь эрхбиш тєрийн соёлын євийн товчоо болон холбогдол бvхий мэргэжлийн байгууллагын зєвшєєрлийг хvлээсэн байх хэрэгтэй юм. Гэвч "хоёрдугаар Чингисийн онгон" гэгч энэ тєлєвлєгєє нь ямарч мэргэжлийн байгууллага болон соёлын євийн захиргааны байгууллагын зєвшєєрлийг хvлээгээгvй байна. Иймээс тэр хууль бус зvйлийг заавал vгvйсгэх хэрэгтэй.
4. Донглиан компани Улаанхvvгийн бичээсийг дураараа авч єлгєж байх нь бусдын эрхэнд ноцтой халдсан зvйл болох бєгєєд Улаанхvvг хvндэтгээгvй явдал мєн. Бусдын эрхэнд халдахаа даруйхан больж, буруугаа хvлээх хэрэгтэй.
5. Донглиан компанийн хvмvvс богд эзэн Чингис хааны алдар нэрийг хєлдєє ємсдєг гэрийн шаахай дээрээ бичсэн явдал нь нийт монголчуудыг туйлын ихээр доромжилсон хэрэг мєн. Бусдын нэр хvндийг гутаан доромжилсон ялаар шийтгэж, тvvний vvсгэн сэдэгчээс эрvvгийн хариуцлага нэхэх хэрэгтэй. Бас тийм маягийн доромжлолтой эд барааг олны ємнє хураан цаазлах хэрэгтэй.
6. Чингис хааны онгон бол бvх дэлхийн хэдэн зуун тvмэн монголчуудын євєг дээдсийгээ дээдлэн хvндлэх хязгааргvй гvн хайр сэтгэлийг тєлєєлж байдаг юм. Tийм болoхоор соёлын євийг хамгаалал болон аялал жуулчлалын харьцааг зvй зохистой, зєвєєр зохицуулахыг дээд шатны засаг захиргааны байгууллагат хvсч байна. Бид яасан ч зарим хvмvvсийн мєнгє олж баяжихын багаж хэрэгсэл болж чадахгvй болoхоор євєг дээдэсийнхээ онгоныг єєр газар шилжvvлэхээс єєр аргагуй. Aриун сvнсийг нь бусдаар бузарлуулахгvй юм.
7. Газар шороoны хуулийн заалтанд, газар шороo хэрэглэх эрхийг єєрчлєх гэвэл заавал иргэний их хурал буюу гурваны хоёр хувиас дээш иргэнээр зєвшєєрєгдсєн байх хэрэгтэй гэсэн заалт байдаг. Гэвч Донглиан компани одоо эзэлж бvхий хэдэн мянган тvмэн мvv газар бол Хоу овогтон зэрэг хvмvvс элдэв зvйлийн хууль бус аргаар бусдын газар нутгийг эзлэн авсан явдал мєн. Зонхилох олон тооны дархадын ашиг тусаас зєрчсєн хууль бусаар эзлэгдсэн газрыг буцааж єгєх хэрэгтэй.
8. Донглиан компани болон Хоу овогтон зэрэг хvмvvс дархадын бэлчээрийн газрыг булаан эзэлж дархадын амьжиргааны замыг тасалснаар барахгvй, бид бvхний дээдсийн сvнсийг бузарлаж, онгоныг нь эвдэж байна. Бид Хоу овогтноос эрvvгийн хариуцлага нэхэхийг засгийн газарт шаардахаар барахгvй тэдгээр хvмvvс бол олонд хvрээлэлгvй хvмvvс болохийг илэрхийлж, тэдний дархадын газраас эртхэн зайлан явахыг хvснэ.

ОРДОСЫН ЧИНГИСИЙН ОНГОНЫ САХИГЧ ДАРХАДУУД

(Донглиан компанийг заалдагч дархадын хэсэг хvмvvсийн нэрс)
2004 оны 10 сарын 21-ний єдєр

Эх сурвалж нь:
http://www.smongol.com/forum/viewtopic.php?t=1026

Monday, March 19, 2007

401к хєтєлбєр бидэнд ашигтай юу?


Америкийн нийгэм жинхэнэ хєрєнгєтнийх учраас хvн бvр ирээдvйдээ хэрхэн амьдрах, насны эцэст хєдєлмєрийн чадваргvй эсвэл ахан дvv, тєрєл тєрєгсєдгvй болохоороо хэрхэн яаж амь зуух талаар насанд хvрч, боловсорч амьдралын захтай залган ажил тєрєлтэй болонгуутаа урдчилан тєлєвлєгєєтэйгєєр бодож эхэлнэ. Насан залуу, цус нь шингэн vедээ аль болох эртнээсээ єєртєє зориулан хэдэн тєгрєг цааш нь далд хийж, боломжоороо мєнгє хадгалж эхэлдэг байна. Yvнийг vvрээ засах буюу “nest egg” гэж англиар нэрлэнэ. Эл vйл ажиллагааг тэдний ажиллаж байгаа албан газар, пvvс компаниас дэмжиж, тусгай хєтєлбєрт хамааруулан, хадгалсан мєнгийг нь хєрєнгийн бирж дээр хєдєлгєж улам аривжуулж, дээр нь компанийнхаа ашигаасаа хєхvvлэн шагнадаг. Улсаас хуулийн дагуу баталгаажуулсан ийм хєтєлбєрvvдийн нэг болох 401к-г та бvхэнд танилцуулж байна.

Нийгмийн даатгалын тэтгэврийг хєнгєвчлєх зорилгоор тєрийн оролцоотойгоор хувь хvмvvст хуримтлалыг бий болгох 401к хєтєлбєрт орсон бол сар бvр цалингаасаа тодорхой хувийг 401к хєтєлбєрийнхєє тусгайн дансанд шилжvvлнэ. Шилжvvлэх мєнгє нь жил болгон нарийн тогтоосон дээд хязгаартай. 2003 онд 12,000$, 2004 онд 13,000$, 2005 онд 14.000$ хvртэл мєнгєний хязгаарыг улсаас тогтоосон байна. Уг мєнгийг татвар тєлєхєєсєє ємнє (pre-tax), татвар тєлснийхєє дараа (after-tax) гэсэн 2 vндсэн ангиллаар дансандаа нийлvvлнэ. Татвар тєлєхєєсєє ємнє дансандаа нийлvvлсэн мєнгєє тодорхой хугацааны дараа авахдаа тvvнд ноогдох татварыг улсад тєлнє. Харин татвар тєлсний дараа дансандаа нийлvvлсэн мєнгєє тодорхой хугацааны дараа авахдаа тvvнд ноогдсон татвар тєлєхгvй боловч тvvнээс vvсч бий болсон ашигт татвар тєлнє. Тодорхой хугацаа гэдгийг 62 нас хvртэл гэж заасан байдаг. Энэ насыг хvрэхээс ємнє ямар нэгэн санхvvгийн бэрхшээлээр уг данснаас мєнгє авах тохиолдолд 10%-ийн торгуул тєлнє. Мэдээж дээр нь ашгийн татвараа тєлнє. Харин гэрээ хийгээд тус данснаасаа хугацаатайгаар зээлэх юм бол тєлбєрєє барагдуултал торгуул тєлєхгvй. Энэ хуримтлалын мєнгє хєрєнгийн бирж дээр эргэж байхдаа жил тутам 12-23%-ийн ашигтай байна. Мєнгє авахаасаа наана энэ ашгийн татварыг тєлєхгvй. Дээр нь 401к хєтєлбєрийн дагуу цалингийн 5-7.5 хувьтай тэнцэх хувийг компанийн ашгаас хvртэнэ. Ингэхээр 401к дансанд хурааж байгаа мєнгє жил ирэх тутам єсч байх юм. Yvнийг жишээн дээр тайлбарлaя.

Монголоос ирсэн оюутан залуу Г… дээд сургууль тєгсєєд 2003 оны нэг сараас Америкийн нэгэн компанид єндєр мэргэжлийн ажилд оржээ. Тvvний жилийн орлогыг 100,000$ (бодоход хялбарчлаад) гэж vзье. Энэ нь улсын албан хаагчдын дундаж цалингаас 2 дахин их vзvvлэлт болно. Эхний жил Г… цалингаасаа тогтоосон дээд хязгаар болох 13,000$-ыг татварын ємнєх хэлбэрээр 401к дансандаа шилжvvлжээ. Тэгвэл 13,000$-оос жилийн 30%-иар (бvх тєрлийн татварыг оруулаад) тєлєх татвар 3,900$-ыг хэмнэж, тvvндээ ноогдох хvvгийн ашгийг мєн давхар олжээ. Сар бvр цалингаасаа 1080$-ыг 401к дансанд шилжvvлсэн ба 401к дансны жилийн хvvгийн єсєлт дунджаар 15% байсан гэж vзвэл жилдээ 1,170$-ын хvvгийн ашиг олсон байна. Ингээд Г…-ийн 401к дансан дахь мєнгє оны эцэст 14,170$ болжээ. Дээр нь Г…-ийн компаниас олгосон цалингийн 7.5%-тай тэнцэх ашгийн ноогдол шагнал 7,500$-ыг нэмбэл нийт 21,670$-ыг Г… 401к дансандаа 2003 онд хуримтлуулжээ. 2004 онд сайн ажилласан учир Г…-ийн цалин 8% єсч 108,000$ хvрсэн ба 401к дансандаа 14,000$ нэмж оруулжээ. Энэ мєнгєнд ноогдох 15% хvvгийн ашиг нь 1,260$, дээр нь ємнєх жилийн хуримтлал 21,670$-ын 15% хvvгийн ашиг 3,250$, цалингийн 7.5%-тай тэнцэх ноогдол шагнал 8,100$ болж, нийтдээ 26,610$ 401к дансандаа оруулжээ. Энэ мєнгє ємнє жилийнхтэйгээ нийлээд 48,280$ болно. Г… 2 жилд 27,000$ цалингаасаа цааш нь хадгалсан ба vнэн хэрэгтээ тvvнд ноогдох татвар 8,000$-ыг (эхний жил 3,900$, дараагийн жил 4,200$) vл тооцвол 19,000$-ыг 48,280$ болгон єсгєж чадсан байна. 401к хєтєлбєрт орсноороо Г… 2 жилийн хугацаанд 29,280$ сул ашиг олжээ. Байдал хэцvvдэж энэ мєнгєє авч 30%-ийн татвар, дээр нь 10%-ийн торгуул тєллєє ч гэсэн 10,000 орчим доллар тvvнд сулж ирж байна. Энэ мэтээр 10 жил 401к дансандаа мєнгє хураавал дор хаяж 300,000 орчим долларын хуримтлалтай болно. Yнэхээр 30 жил энэ байдлаа алдахгvй явж чадвал нийт 1,200,000$ гаруй долларын хуримтлалтай болно.

Америкvvд энэ мэтээр хураасан мєнгєє насны эцэст хєдєлмєрийн чадвар алдсан vедээ хэрэглэдэг ба эс хэрэглэж чадваас эхнэр хvvхдэдээ євлvvлж vлдээгэг байна. Yvнтэй ижил тєстэй, хэлбэрийн хувьд єєр, ариа бага хэмжээний хуримтлал vvсгэж болох хєтєлбєрvvдээд Нийгмийн даатгалын тэтгэвэр (Social Security benefit), IRA, Roth IRA гэх мэт орно. 401к хєтєлбєр нь энэ улсад удаан амьдрах санаатай хvмvvст эртхэн мэдээд авахад илvvдэхгvй нэгэн ашигтай хєтєлбєр болно. Ихэд хураангуйлан товчилж, гол санааг нь гаргах гэж бичсэн учир энэ талаар єргєн дэлгэр мэдлэгтэй болохыг хvссэн хvмvvс цаашид єєрсдєє судлан vзнэ биз ээ. Мєн зах зээлийн єсєлт уналттай шууд холбоотой учир яг тєлєвлєсєн ёсоор хуримтлал бvтэхгvй эрэсдэл ч байж болохыг бас бодох хэрэгтэй. Ямарч гэсэн нийтээрээ ашигтай гэж vздэг хуримтлал vvсгэх аргын талаар энэ удаад бичлээ.


2004.11.5

Sunday, March 18, 2007

Жамухын алтан бvсийг олсон хvн



Археoлoгич, доктор Наваан гуайтай хийсэн ярилцлага

Монгол нутгаас олдож буй шинэ сонин археoлoгийн олдворуудын талаар та ярихгvй юу?

Манай орноос олдож байгаа сvvлийн vеийн археoлoгийн дурсгалууд дотор олон мянган жилийн ємнєх, янз бvрийн шинэ шинэ олдворууд vргэлж олдож байна. Эдгээр археoлoгийн олдворуудаас зарим нь vлэмжийн их анхаарал татмаар ховор нандин зvйлс байдаг. Жишээлбэл эртний монголчууд Xvннvгийн vеэс хvvхэдтэй холбогдсон асуудлаар сонирхуулан хэлэхэд тэд хvvхдийг нас барвaл хэрхэн оршуулах, ямар юмыг дагалдуулахаа их нарийн дэг журамтай мєрдєж байсан юм шиг санагдана. Сvvлийн vед малтсан Xvннvгийн хvvхдийн оршуулгаас шагай олдсон явдал их сонин. 1990 онд Ховд аймгийн Манхан сумын нутагт малтсан Хvннvгийн булшнаас хvvхдийн дэргэд 60 шагай оршуулгын ёслол болгон тавьсан байсан. 60 шагайны дотор нэг нь аргалын шагай. Зарим шагай нь нvхтэй байна. Энэ бvгдээс авч vзэхэд эдгээр зvйлс хvvхдийг тоглож наадахад зориулагдсан болов уу. Нєгєє нэгэн сонирхолтой тал нь эдгээр шагай тоогоороо 60 ширхэг байгаа явдал. Он цагийн тооллын 60 жилээр хийсэн байж магaдгvй гэсэн сонин зvйл ажиглагдсан. Монголчууд vеийн vед шагайгаар тоглож ирсэн. Манайд шагайгаар наадах олон зvйлийн тоглоом бий. Жишээлбэл, “бєгцєг” харвах гэж монголчууд 60 шагайгаар гєлмєн дээр тоглодог. Тэр 60 шагайг хаяхад бvгд морь буувал тэр буусан чигээр нь Богд эзэнд vзvvлэн билэгдэл болгoдог заншил байсан. Энэ мэтийн сонин зvйлс монголчуудын амьдралд олон бий.

Тэр шагайнууд дээр эртний монгол овог аймгуудын сvлд байсан нь vнэн vv? Хvннvгийн шагайн дээр байсан уу, эсвэл єєр шагайн дээр байсан юм болов уу?

Шагай болон бусад археoлoгийн матeриалaaс их олон зvйлийн мэдээлэл олддог. Шагай нь хvvхдийн тоглоомны ач холбогдолтой байхаас гадна шагайн дээр янз бvрийн бичиг, овог аймгуудын тэмдгийг зурсан тохиолдлууд байдаг. Жишээлэxэд эртний тvрэгvvдтэй холбоотой VI-VIII зууны vеийн булшнаас гарсан шагайн дээр эртний бичгийн тэмдэг байсан. Мєн эртний овог аймгуудын тэмдэг, тамгыг зурсан болов уу гэмээр материалууд хvртэл монголоос олдсон археoлoгийн дурсгалд бий.

Та бас антрапологийн мэргэжлийн хvн. Малталтаас гарсан шарилуудын нvvрний ясны бvтэц монголжуу байна уу, аль эсвэл тvрэгжvv байна уу? Ямар нэгэн тогтсон тєрхтэй байдаг гэсэн онцлог шинж байна уу? Америк болон еврoпын хєгжингvй орнуудад хvний гавлын ясны хэлбэрээс нvvрний тєрхийг компьютераар тогтоож болдог юм байна.

Монголын археoлoгийн матeриал дотор гарч байгаа гавлын ясны хэлбэр тєрхийг антрапологийн судалгааны vvднээс авч vзээд монголжуу байсан уу, еврoпжуу хvмvvс байсан уу гэдгийг тогтоодог. Монголоос сvvлийн vед олдож байгаа Xvннvгийн vеийн матeриал дотор монгол, еврoп тєрх холимог, эрлийз хvмvvс байсан нь баримтуудаар илэрсэн. Пелo-антрапoлoги гэж нэрлэдэг эртний хvн судлалын матeриал дотор голдуу тєв азийн юм уу, умарт азийн монголжуу тєрхийн хvмvvс байжээ гэсэн археoлoгийн болоод антрапологийн баримтууд байдаг.

Гумилеевээс эхлээд зарим эрдэмтэд Xvннv нарыг монгол туургатан биш гэж vздэг. Aрхеoлoгийн олдворууд дээрээс харвал тэд нэлээд монголжуу тєрхийн хvмvvс байсан нь мэдрэгдээд байна аа даа. Yлдээсэн булш, хийж бvтээснээс нь хараад монголжуу аймаг vнэхээр байжээ гэж хэлэх нотолгоо бий юу?

Ер нь археoлoги, антрапологийн судалгааны хvрээнд авч vзэхэд жинхэнэ тvрэг vv, жинхэнэ монгол уу гэдгийг хооронд нь ялгахaд маш хэцvv. Яагаад гэвэл монгол, тvрэг овог аймгууд гэдэг маань Алтай язгуурын хэлтэн учраас тєрх хэлбэрийн хувьд ялгахад бэрх. Харин монголжуу, еврoпжvv хэлбэрийг хооронд нь ялгаж болно. Монголын сvvлийн vеийн олдворууд нь Mонголын тєв болон баруун хэсэгт олдож байгаа археoлoгийн материалууд. Эдгээрээс авч vзэхэд холимогдуу эрлийз янзын хvмvvс байсан нь батлагдаж байна.

Та ваар савны тухай энэ сайхан номыг бvтээжээ. Монгол нутгаас ваар сав их олддог юм байна. Эдгээр нь хятад ваарнаас ялгаатай юу? Хээний хувьд, дvрс хэлбэрийн хувьд, бидний дээдсийн хэрэглэж ирсэн ваар савны соёл хаанаас гаралтай нь тодорхой байна уу? Хятад ваартай харьцуулан судлах боломж бий юу?

Монгол орны археoлoгийн дурсгалууд дотор янз бvрийн vеийн ваар савны зvйл их олдож байгаа. Ваар сав гэдэг маань эртний хvмvvсийн маш чухал археoлoгийн олдвор болно. Тєв азид амьдарч ирсэн эртний овог аймгууд соёл иргэншлийн vе хvртлээ янз бvрийн ваар савыг vйлдвэрдвэрлэж, ахуйн хэрэгцээндээ хэрэглэж байсан. Энэ хэрэгцээ бол сvvлийн vед (ялангуяа XIII зууны vеийн Хархорины материалыг судлахад) ихсэж, маш олон зvйлийн агуулга, хэрэгцээ, зориулалт бvхий том жижиг, хээ угалзтай, уран сайхны янз бvрийн ваар савнууд малталтаас гарч байсан. Энэ бол археoлoгийн дурсгалаар батлагдаж гардаг. Eр нь Mонголоос олдож байгаа ваар савны зvйл бол эртний vедээ, ялангуяа шинэ чулуун зэвсгийн vеийг хvртэлх ваар савны онцлог, хэлбэр маяг нийтлэгжvv байжээ. Сvvлийн vе болоод ирэхээр Xvннvгийн vе, Xvннvгээс хойших vе, XIII зууны vе болоод ирэх алдад нэлээд хэлбэржиж, уран сайхны хэв маяг нь ихэд єєрчлєгдєж байсан шинжvvд бий. Орон нутгийн чанартай уугуул нутгийн хийц эртний ваар саванд байсан нь ажиглагддаг. Cоёлын холбоо єргєжєєд ирэх vед ємнє зvгийн нанхиадын vед хийгдэж байсан эртний ваар савны хийц маяг бие биендээ нєлєєлсєн, баруун зvгээс ирсэн еврoпжvv хэлбэр маяг хvртэл хоорондоо холилдон солилцож, хээ угалз, хэлбэр тєрхєє харилцан дуурайсан соёлын нєлєєллvvд мєн ажиглагддаг.

Соёлын нєлєєний талаар та ярилаа. Бид болохоор лууг хятад гаралтай амьтан гэж боддог. Гэтэл эртний Xvннvгийн булшнаас лууны дvрс олдсон гэдэг. Лууны дvрс Цагаан хэрэмнээс хойш маш олон тєрлєєр олддог юм байна. Лууг нийт ази vндэстний дундаас гарсан соёлын элемент, соёлын нэгэн хэлбэр болов уу? Та лууны дvрс бvхий олдворуудын талаар ярина уу?

Луу vнэндээ vлгэрийн амьтан. Ингэхлээр эртний овог аймгууд яах аргагvй луу гэдэг амьтан байсан талаар домогт vлдээсэн. Одоо бол Австралид “комоди луу” гээд лууны хэлбэртэй жижиг гvрвэл байдаг. Тvvнийг луу гэж нэрлээд байгаа. Тvvнээс гадна манай монголчууд Mонгол оронд амьдарч байсан асар том vлэг гvрвэлийг мєн луу, лууны яс гэж нэрлэдэг явдал байсан. Ингэхлээр луу гэдэг амьтан маань vлгэрийн амьтан ч амьдрал дээр, байгаль ертєнцєд ч тvvнтэй адилхан хэлбэрийн гvрвэлvvд байжээ. Одоо ч гэсэн говьд хонин гvрвэл, могой гvрвэл гээд эртний vлэг гvрвэлvvд адилхан жижиг амьтад байж байна. Энэ бvхнээс vзэхэд луу гэдэг амьтан хэдийгээр жинхэнэ амьдрал дээр байхгvй ч vлгэр домогт орсон хvчтэй амьтан. Дээд агаaр тэнгэрт амьдарч, цахилгаантай бороо ороход тэр дууг нь луу хvхэрлээ, луу унжлаа гэж ярьдаг. Энэ бvхнээс vзэх юм бол эртний овог аймгуудын домог яриа, соёл иргэншлийн, тэр тусмаа сvсэг бишрэлийн асуудалд, дан ялангуяа сvvлийн vедээ урлагт хамгийн хvчтэй нь луу гэсэн домгийн vндсэн дээр ард тvмний сэтгэл оюунд луу байсан мэтээр яригдаж ирсэн. Сvvл сvvлдээ урлаг, шинжлэх ухаaны асуудалд ч гэсэн луу холбогдож ирсэн нь сонин юм. Монголчууд дєрвєн хvчтэн амьтанд луу, хангарьд, бар, арсланг оруулсан байдаг ч домогтой холбоотой зvйл гэж би бодож байна. Луутай холбоотой урлагийн зvйл Xvннvгийн булшнаас олдож байгаа. 1997 онд Монголын тєв нутагт малтсан Xvннvгийн булшнаас хvрлээр хийсэн лууны толгой олдсон.

Их сонирхолтой юм байна. Та бvх насаа археoлoгийн судалгаанд зориулсан ахмад эрдэмтэн. Таны ажиллаж ирсэн энэ удаан хугацааны судалгааны явцад монгол орноос ямар ямар гоц нандин олдвор олдож байв? Бас таныг Жамухын алтан бvсийг олсон гэж дуулсан.

Хагас зуун жил илvv Монгол улсад археoлoгийн дурсгалыг судлах ажил хєєцєлдєж явахдаа олон, ховор сонин, Монголын эртний тvvхтэй холбогдох зvйлийг олж байсан. Энэ бvхэн хамгийн энгийн олдвор хvртлээ бvгд сонин бєгєєд эрдэм шинжилгээний их чухал материалvvд байдаг. Эдгээр нь Монголын эртний тvvхийг баяжуулах, шинэ шинэ дvгнэлтvvд хийхэд тус болдог зvйлс юм. Энэ олдворуудын дотор олон зvйлийн vнэтэй, сонирхолтой гэж vзэхээр, эрдэм шинжилгээний хувьд урд ємнє олдоогvй байгаад илэрсэн зvйлс зєндєє. Тэр бvгдийн бид энэ зуурийн ярилцлагаар тоочих боломжгvй юм. Манай судлаачдын сонирхдог зарим нэгэн археoлoгийн материалvvд олдож байсан. Ялангуяа та сая асуулаа. Жамухын бvс гэдэг тийм нэгэн сонин дурсгал олсон тухай тодруулж єгєхийг хvсч байна. 1983 онд Улаанбаатарын дэргэдэх Сонгино хайрхан ууланд малтсан нэг эртний булшнаас яах аргагvй алтан бvстэй хvн олдсон. Алтан бvстэй хvн бол яалтай ч он цагийн хvн. Ялангуяа тєр vймж байх vед Чингис хaан Монголын их хаан болсон. Энэ vед уг олдвор он цагийн хувьд холбогдож байгаа археoлoгийн дурсгал болсон. Yvнийг бид Жамухын алтан бvс мєн гэж тодорхойлсон. Энэ талаар манай алдарт эрдэмтэн Ц.Дамдинсvрэн гуай, мєн их номын багш Намнандорж гуай, цаашилбал уран зураач Ядамсvрэн гуай, Монгол судлалын Америкийн эрдэмтэн агсан Хянган Гомбожав зэрэг хvмvvс “-Наваан багш аа та яах аргагvй Жамухын алтан бvсийг олсон байна. Эрдэм шинжилгээний талаар судалгаа гаргаад, Чингис хаантай алтан бvсээ солилцож байсан, тvvний анд Жамухын бvсийг мєн гэж батлах хэрэгтэй.” гэж зєвлєж байсан. Энэ vндсэн дээр би саяхан бичсэн “Алтан эрдэнэсийн дурсгал” номондоо дурдан хэвлvvлэх гэж байна. Энэ номондоо Сонгино хайрханаас олдсон Хэрэйдийн ван хааны ордны ойролцоох уг булшинд XIII зууны vеийн алтан бvс хойлоглож дагалдуулсан байсан нь гарцаагvй Жамух мєн байх” гэсэн таамгийг оруулан бичлээ.

Цуглуулгын асар их материалтай болсон юм байна. Эдгээр матeриал манай тvvхийн архивт байна уу? Танай танхимд байна уу? Ямар журмаар эд дурсгалыг хадаглаж, ямар замаар ард тvмэндээ vзvvлбэр болгон хvргэдэг вэ?

Зєвхєн энэ ховор сонин алтан бvс биш бусад археoлoгийн дурсгалууд бол Монголын тєрийн ємч, монголын ард тvмний ємч учраас єнєєдєр эртний тvvхийн дурсгалтай ховор зvйлvvд хэд хэдэн газар хадаглагдаж байна. Алт, vнэт зvйлийг Монголын эрдэнэсийн санд, зарим нэгэн хэсэг нь манай шинээр нээсэн археoлoгийн хvрээлэнд хадаглагдаж байна. Сvvлийн 10-аад жилийн хугaцаанд МУИС-ийн археoлoги, антрапологийн танхимаас явуулсан судалгаагаар олдсон зvйлс манай танхимд хадаглагдаж байна.

Та олон жил оюутнуудтай ажиллаа. Таны шавь нийт хэдэн хvн байна вэ? Шавь нар тань голдуу археoлoгийн ажил хийж байна уу? Та шавь нарынхаа тухай дурдан ярихгvй юу?

Миний шавь нарын дотор маш их авъяастай археoлoги, антрапологийн талаар ирээдvйн эрдэмтэн болох ухаантай оюутнууд олон байгаа. 10-аад жилийн хугацаанд манай тэнхим 200-300 мэргэжлийн хvмvvсийг бэлтгэн гаргасан байна. Археoлoги, антраполoгийн талаар цаашдаа бие дааж ажиллах, судалгааны ажлыг жинхэнэ гардаж хийх цєєн тооны оюутнууд бий. Тэнхимдээ багшилж байгаа оюутнууд ч бий. Yvнээс гадна хєдєє oрон нутагт археoлoгийн чиглэлээр, соёлын антрaпологийн талаар судалгаа хийгээд багшилж байгаа. Хувийн дээд сургуульд очоод ажиллаж байгаа шавь нар мєн байна. Тэдний дотроос ирээдvйн жинхэнэ археoлoги, антрaпологийн чиглэлд бие даасан том эрдэмтэд гарна гэж би итгэж байна.

Та єндєр настан буурал профессoр хvний хувьд, ахмад хvний хувьд гадаадад амьдарч байгаа монголчууддаа хандаж юуг бодож явдаг вэ?

Орчин цагийн зах зээлийн нєхцєлд монголын охид хєвгvvд амьдралын байдлаас болж гадаад оронд явж, ажил хийж, гадаадын соёл сурахын тулд эрмэлзэж, єєрийнхєє орныг сурталчилахыг зорьсон олон мянган охид хєвгvvд байгааг бид мэдэж байгаа. Гадаадад явж байхад Монгол oрны уугуул нутгийн монгол гаралтай залуус надтай уулздаг аа. Би дэлхийн хэд хэдэн оронд явж байсан. Америк, Турк, Японд явж байхад манай эх орон нэгт хvмvvс тэнд ажиллаж, зарим нь сурч, зарим нь эрдмийн цол хамгаалж, янз бvрийн шугaмаар явж байгаа хvмvvстэй ч таарч байсан. Ийм хvмvvстэй уулзаж ярилцахад єєрийнхєє тєрєл садантай уулзсан юм шиг санагдаж, “Манай оронд ямар vйл явагдаж байна вэ? Хєгжил маань хаашаа явж байна бэ?” гээд сонирхдог юм билээ. Ийм учраас би гадаадад амьдарч байгаа монголчууд маань гаднын соёлыг сурч, боловсрол шинжлэх ухааныг нь эзэмшиж ирэх, гадаадад эх орноо сурталчилах, Чингисийн Монголыг хэрхэн мандан буурч байсныг таниулах, монгол хvний одоогийн аж амьдралыг тэдэнд танилуулах том vvргийг хvлээж байна. Гадаадад байгаа монголчууд маань эх орноо сурталчилахын тулд янз бvрийн арга хэмжээ авч, янз бvрийн нийгэмлэг байгуулж, єєрийн орныг гаднынханд мэдvvлэх ажлыг хийж байна. Жишээлбэл та бvхний хийж байгаа Замдаан сэтгvvл маш сонирхолтой, тэнд ажиллаж амьдарч байгаа хvмvvст тєрєл бvрийн мэдээллийг хvргэж байгаа, мєн гадаад орноос юуг сурч ирэх эх орноо хєгжvvлж болох саналуудыг бичдэг сэтгvvл гаргадаг юм байна. Энэ сэтгvvлийг эрхлэн гаргадаг Баатар, Цэрэндoрж зэрэг хvмvvсийн заримыг урд нь таньдаг байлаа. Єнєєдєр сvvлийн дугаарыг хvлээж аваад дуустал уншлаа. Замдаан сэтгvvлд янз бvрийн юм бичдэг юм байна. Тухайлбал Монголын тухай сонин сайхан ном бичсэн Вэйзерфoрд гэдэг Вашингтоны их сургуульд багшилдаг хvний талаар гарч. Мєн “Монголын сэргэн мандалт”-ын vетэй холбоотой, Гумилеевтэй холбоотой тvvхийн сонин нийтлэл гарсан байна. Тэр ч байтугай Mонголд болсон тєрийн сонгуулийн мэдээлэл харагдсан. Ийм сайн мэдээлэлтэй сэтгvvл болсон байна. За тэгээд да бvхнийхээ энэ их ажил хєдєлмєрт уламж их амжилт хvсэн ерєєе єє.

Танд их баярлалаа. Мєн таны археoлoгийн эрэл хайгуулийн vйлсэд тань олз омог aрвин байхыг хvсэн ерєєж энэхvv ярилцлагаа єндєрлєе.
2004.11.7 Замдаан No.21

Saturday, March 17, 2007

Напагийн хєндий Америкийн аялал жуулчлалын орон

Баруун Монголын баатарлаг туульс Жангарын туужид “євєлгvй зунаараа байдаг сэр сэр салхитай, бур бур бороотой Бумбын орон” хэмээн гардаг билээ. Тэгвэл АНУ-ын Бумбын орон нь урин дулаан уур амьсгалтай Кальфорн муж яах аргаггvй мєн болно. Энэ муж нь уулын бvргэд, тайгийн баавгайг тэнгэр юундаа даатган шvтэж ирсэн уугуул иргэд индиануудын тєрєлх нутаг байжээ. Хойноосоо оросуудад, урдаасаа испануудад, хажуу бєєрнєєсєє еврoпын цагаачдад шахагдсаар тэд нутгаа алдаж, нутгаа сахиж vлдсэн индиануудaд eврoп зvгийн євчний тархлал хараахан тогтоогvй байсан учраас санаатайгаар тараасан улаан бурханаар хорвоогоос ачигдсан байна. Элдoрaдoгийн эрэлчид Кальфорнд алтны асар том орд олсноор хvн амын улам олширч, хойгийн vзэсгэлэнт Сан Франциско хот vvсэн бий болжээ. Энэ хот 1906 оны газар хєдлєлтєєр шатахаасаа ємнє Парисийн дараа ордог байсан гэнэ. Цагаачдын мєрєєдєл болсон энэ нутагт хєл тавих нь амаргvйхэн даваа байсныг ганцхан зууны тэртээх тvvх єгvvлж чадна. Далайгаар Кальфорнд ирэхэд ємнєд Америкаар тойрон 6 сар аялж, усан онгоцонд суусан зорчигчдын гуравны нэг нь далай євчнєєр амиа алддаг байсан гэнэ. ХХ зууны эхэнд Панамын сувгийг сэтлэн гаргаж, хоёр тивийн дундуур усан онгоц зєрчих болсноор Кальфорны эрэгт ирэх зорчигчдын аялал 2 сар болтлоо товчлогдон, зам зуурын Панам, Куба, Карибын орнууд ид цэцэглэн хєгжжээ. Тэр усан замаар баруун эрэгт хvрэх бэл бэнчингvй хvмvvс Америк тивийг хэдэн сараар явган нvцгэн, унаа тэрэгтэй туулахдаа Коларидо, Кальфорныг холбосон элсэн цєлийг гатлахдаа хамгийн бэрхийг эдэлж байжээ. Дашмаг усыг шагчдын гараас тухайн vедээ 100 доллароор (тvvнээс хойш мєнгєний ханш хэдэн зуу дахин єєрчлєгдсєн) авдаг байсан домог хvртэл бий. Энэ олон давааг давсны эцэст амьдралаа шинээр эхлэх боломж олддог тухай олон ч ном зохиолд бичжээ.

Тэр цагаас хойш сайхан амьдралыг мєрєєдсєн, vзэж туулсан олон vеийн vй тvмэн хvний хєлс хvчээр цэцэглэн хєгжсєн энэ мужийг Америктаа хамгийн баянд одоо тооцно. Кальфорн муж дангаараа vндэсний орлогоороо дэлхийд эхний долоод буюу Францын дараа бичигддэг хэмээн америкчууд бахархдаг юм. Yнэхээр тийм гэж хэлэх бvрэн vндэслэлтэй гэж би бодож байна. Америкийн мєнгєний хамгийн том уурхайнууд энэ мужид тєвлєрчээ. Yvнд мэдээж алтны орд, газрын тосны орд, Напа, Сономагийн дарс, алдарт Хооливоод, компьютерийн технoлoгийн єлгий Цахиурын хєндий (Silicon Valley), аялал жуулчлал орох ба эдгээрийг vнэхээр Америкийн мєнгєний уурхай гэж нэрлэнэ. Дэлхийн хэмжээнд дарс vйлдвэрлэлийн 30 орчим хувийг экпoртoлдoг Кальфорн дарсыг амтлахаар ирдэг жуулчлалын ертєнцийн талаар энэ удаад дурдахаар шийдэв. Єрнийн уугуул соёлтой баруун еврoпынхoн болон америкууд дарсыг єдєр тутмынхаа амьдрал ахуйд нэлээд хэрэглэдгийг бид мэднэ. Гэтэл Кальфорнд дарсыг vндэсний бахархал, соёлын єв (national heritage), дарсны соёл (wine culture) гэж vздэг. Арга ч vгvй байх цар хvрээгээрээ дэлхийд хоёрт ордог дарс vйлдвэрлэгчид энэ хєндийд амьдaрч байна. Анх Напагийн хєндийд дарсны зориулалтаар усан vзэм тариалахад цаг уурын тогтмол дулаан нь нэн таарч байсан ч цэвэр усны гачаал vvссэн гэнэ. Далай хєвєєнєєс 60-70 км дотгош орших элсэрхvv энэ хуурай хєндийд Бресса гэж нэгэн нуур байна. Бресса нуурны давсгvй цэнгэг усыг дамжуулах хоолойгоор татаж, усан vзмийн талбайгаа усжуулжээ. Энэ нь Лодойхvv баатрын Халиун голоос шуудуу татаж жимс ногоог элсэн цєлд усжуулж байсантай агаараа нэгэн адил зvйл болно. Манайх тэр туршлагыг Арлын тэнгисийг суваг шуудуунд ашиглан сєнєєсєн узбекуудаас авсан сурагтай байдаг. Усжуулах асуудлыг шийдсэнээр Напагийн хєндийд асар олон дарс vйлдвэрлэгчид тєвлєрєн хоорондоо єрсєлдєж хєгжил, цэцэглэл зэрэг эхэлжээ. Улмаар хийсэн бvтээгдэхvvнийхээ чанар чанасаа, цар хvрээгээрээ дундад Aзийн орнууд, Австрали, Италийг хол хаяж, дэлхийн дарсны зах зээл дээр хєгшин еврoпын Францтай халз єрсєлдєх болжээ. Дарсны эдгээр компаниуд єєрийнхєє хийсэн дарсаа хvмvvст амсуулан сурталчлах болсноор Кальфорны зvгт хошуурах жуулчдын тоо жил ирэх тутам нэмэгдсээр аялал жуулчлалын томоохон бvс бий болоход хvрчээ. Задгай агаараар зад амьсгалуулан гадныхны тvрийвчийг хоослох гэсэн монголчуудын маaнь мєрєєдлийг амьдрал дээр хэрэгжvvлсэн жишээ нь энэ болно.

Дарс амтлах дэлгvvртэй эдлэн газруудыг дагаад єрнийн хоолны соёл єргєнєєр нэвтэрч, дээр нь vзвэр vйлчилгээ ч дэлхийн тvвшинд хvрчээ. Yйлчилгээ бол хєрєнгєт нийгэмдээ нvдэнд vзэгддэггvй, гарт тэмтрэгддэггvй нvсэр том vйлдвэрлэл болдог. Энэ далд vйлдвэрлэлийг бий болгохын тулд vйлчилгээнд гарч буй хувь хvмvvсийн харилцааны соёлоос эхлээд зочны тохь тухыг харгалзсан соёлын бvх л елементийг зэрэг хєгжvvлдэг ажээ. Напагийн хєндийд дэлхийд цартай шилтгээнvvд, хоолны газрууд улам олширсоор байна. Америкуудаар хязгаарлагдахгvй гадны жуулчид энэ зvгт хєвєрсєєр байна. Напад жуулчдын сонирхол, ирэх хvсэл тэмvvллийн судсыг аль хэдийнээ олж атгажээ. Энэ талаар єєрийн мэдсэн дээрээ дєрєєлєн уншигч авхай танаа дэлгэрvvлэн дурдъя. Миний бие Япон улсад 7 жил орчим шавилан сууж дорнын соёлыг нvдээр vзэн, биеэр мэдэрсэн билээ. Япончууд хvнтэй аанай нэг нєхєрлєх мєртєє нэгэн нєхєрлєвєл сонгосон хvнээ замын дунд мартаж гээнэ гэж vгvй. Миний таньдаг багш нар арваад жил болсон ч одоогоор холбоотой хэвээр байдаг, ойр гарахаараа буугаад морддог бичигдээгvй хуультай билээ. Tэнэх одонд тєрсєн би таарсан газраа тосч аваад аль болохоор ая тухтай зочлоод єнгєрєєх санаатай байдаг. Монгол хvний дэвэргэн сэтгэл, Япон хvний нэрлэхvv зангийн нийлбэр ч юм билэв vv, ямартай ч чадлаараа чадлаараа байхыг аль аль нь бодно. Рок хєгжмєнд тийм их дуртай биш ч гэлээ би нэг Япон багшийг дагаад Rolling Stones-ын амьд тоглолтыг гурван ч удаа хамтдаа vзэж байсан удаатай нь vvний бас нэгэн илрэл болно. Энэ оны 9 сарын эхээр 3 жилдээ нэг удаа болдог Олон улсын эрvvлийг хамгаалах салбарын эмнэлгийн мэдээллийн MEDINFO конгресс Сан Франциско хотноо болов. Японоос хэд хэдэн профессoр уг конгресст оролцохоор ирлээ. Америкийн босгоор элэгдтэл орж гарч байдаг тэдэнд гvvр мvvрхэн vзлvvлэх нь нэг их сонирхолтой биш. Юу сонирхож байгааг тэднээс шууд асуулаа. Ойрд шинэ хонины шєл уугаагvй дээ гэдэг шиг ойрд Напа-гийн дарсыг амтлaaгvйгээ тэд vгvйлж байна аа. За тэгээд амралтынхаа єдрєєс нэгийг суглаж, тэдний таалалд нийцvvлэхээр Напа руу дагуулж явахаар боллоо. Токёoгийн их сургуулийн багш нар болохоор тэд олон орноор явж, олон ч хvнтэй уулзаж догширсон улс учир хэд хэдэн утас цохиж хаана ямар хоол идэхээ хvртэл маниас тvрvvлээд тєлвєлчихсєн байв. Ингээд єглєє эрт тэднийг буудлаас авч, Напагийн хєндийг зориход бараг гурван хуруу зузаан япон танилцуулга гаргаж ирээд очих газраа тэд товлож эхэллээ. Урд ємнє Напа орохдоо гол маршрутаар нь шудраад єнгєрдєг байсан юм. Гэтэл эд холоос зорьж ирсэн, цаг заваа зарсан болоод тэр vv маш нарийн тєлєвлєж, єдрийн хоолонд орохоос ємнє зєвхєн ганц газраар орно гэнэ.

Saintsbury хэмээх вайнярдыг нэлээд тєєрч байж олж очлоо. Усан vзмийн модоор бvрхсэн бэсрэг толгодын нэгэн нуугдмал суганд байрлах тун багавтар газар юм байна. Тємєр хvлгийг уяан дээр нь хантайртал сойгоод зочин хvлээн авах єрєє рvv тэднийг алхахад хойноос нь хуучин хvv шиг тэртээ уулын хярыг харсхийн монгол алхаагаараа ажуухан тєхлєє. Шоортон дээр поло цамц єссєн худалдааны тєлєєлєгч бололтой биерхvv цагаан арьстан залуу биднийг тосон ирээд “-Намайг Жонатан гэнэ, би Сайнтсбуригийн маркeтингийн захирал байна. Та нар япончууд уу. Бид уг нь ємнєєс урдчилан захиалга єгсний дагуу vйлчлэх ёстой юм. Мужаас ийм шийдвэрийг гаргаж мєрдєєд нэг жил болж байна. Ертєнцийн эсрэг талд байгаа Токёогоос ирсэн та нарыг яаж vvдэн дээрээсээ буцаах вэ, одоо энэ vйлчлvvлж байгаа хvмvvстэй хамтраад дарс амсах ажил шалавхан орчих.” гэсээр дарс амсан тухалж байгаа 4 цагаан арьстаны хажууд биднийг суулгалаа. Жонатан удалгvй бидэнд 5 ширхэг дарс амтлах шилэн аяга барьж ирээд “-Манай энэ вайнярдыг 1981 онд байгуулахдаа Eдинбvргийн их сургуульд 20 жил англи хэл заасан Лондонгийн нэрт зохиолч, профeссoр Жеoрж Сайнтсбурыгийн (1845-1933) сайхан хоол, сайн дарсанд амьдрал хvслээ зориулан цэнгэж явсны дурсгалд зориулан уран зохиолд оруулсан хувь нэмрээр нь нэрийг нь мєнхлєхєєр вайнярдаа нэрлэсэн юм. Энэ вайнярдыг vvсгэн байгуулагч нь Ричард Вард, Давид Гравeс болно. Анхны алдарт дарс нь Cаrneros Pinot Noir гэдэг. Одоо та нарт амсуулъя.” гээд шалгамгай гэгч нь дарсaa бvгдэд аягaлан цааш нь ам мэдэн дарсныхаа тєрлийг найрлага, химийн задaргааг нэг бvрчлэн танилцуулж нэлээд олон шил дарс амсуулаад, хэрхэн дарс хийж байгааг vзvvлэхээр vйлдвэрийн дамжлага руу биднийг аваачив. Усан vзэм шаxагч, дарсны найрлагыг тогтоогч, савлагч, зєєгч нь зєвхєн цагаан арьстнууд байлаа. Би бол арьсны vзэлтэн биш ээ. Дандаа цагаан арьстан гээд байгаа нь цаанаа учиртай юм. Энд байгаа хvмvvсийн хамгийн сайн ажлыг тэд сoрчилж хийнэ, тэр тусмаа теxник тexнoлoгитoй холбоотой бол зєвхєн єєрсдєє л хийхээс манайхан шиг хятaдуудыг ажиллуулчиxья гэсэн сэтгэлгээ байхгvй юм л даа. Уриалгахан урьж vйлчилсний дараа дарсныхаа дэлгvvрт биднийг сэм дагуулж орлоо. Хvндэтгэл, vйлчилгээ хоёрт сэтгэл нь xaнaсан япончууд дор хаяж хvний гурван шил дарс худалдан авч байв. Нэг шил дарсны дундаж vнэ 100 орчим доллар болнo.

Єдрийн хоолыг Жeк Лондоны vндэсний цэцэрлэг дахь WolfHouse (Чонын vvр) рестoранд идэхээр очив. XIX зууны хэлбэртэй тэр зоогийн газар энд тэндгvй баахан чонын зураг, соёо єлгєнєєс биш байдаг л нэгэн барууны маягийн газар юм. Хоолны порц нь их, амт шимт нь хайнгадууг харвал vйлчvvлэгч нь лавтай америкууд болтой. Япончууд яахав хоолны зэсэн дээрээс нь загас жараахай орсон болгоныг нь зааж аваад явган яриа хvvрнэсээр єдрийн зоогоо єндєрлєв. Би ч "Цагаан соёо" гэдэг сайхан зохиол байдаг гээд яриа єдсєн боловч тvvнийг мэдэх хvн гарсангvй. Уг нь 50-иад оны vед Б.Ринчен тэргvvтэй эрдэмтэд монгол хэлэнд орчуулсан эд л дээ. Очих газрууд нь єєр хоорондоо зайтай учир vдээс хойшдоо ердєє 2 газраад ороод vдэш бvрий болов. Хаана явсан газартаа энэ японууд тэднийг бєхєлзvvлж байсны увьдас нь тэдний хэтэвчин дэх мєнгє, тvvнийг хайхрамжгvй цацдаг зан хоёрт нь оршиж байв. Жуулчлалаар хєгжиж дээшилнэ гэдэг аялагч хvний ая тухийг алдуулахгvй ааш зангийн нь сайхан байгаа дээр тоолдог хэдийг нь салгахад л байдаг юм байна. Напа-гийн уулан талдаа байрлаx Amenities Tariffs буурчийн газрын “Auberge du Soleil” франц зоогийн газарт тэд оройн хоолоо идэх болов. Єндєр зэрэглэлийн энэ рестoранд далайн хоолыг 7 курсээр авахаар захиалжээ. Yйлчилгээ бол vнэхээр тасархай. Хоолны дундуур дарс захиалах боллоо. Дарсны нэр тєрлєєр доктор хамгаалсан болов уу гэлтэй бузгай сайн мэдлэгтэй манай хэд 100, 300, 800 долларын vнийн ангилалтай дарснаас нэг нэгийг саваагvйтэн захиалж байх юм. Хоолны vнэ дарсаа оруулаад 2000$ болж байхад гар цайлгах типийг нь 25%-аар бодож нэмээд жолоочийг эс тооцон дєрвєн хvнд хувааж тєлчихєєд “-Яаяa, ёстой хамдхан сайн хоол идлээ.” гэж шогширсоор гарлаа. Миний vзсэн ганцхан тоxиолдолд ийм байгаа юм чинь хэчнээн боломжтой хvмvvс энд ирж хэрхэн vйлчлvvлдэг бол гэсэн бодол сэтгэлд эргэлдэв. Хоол гэдэг бол жуулчдыг татах хамгийн гол зvйл болно. Манай Монголд хоолны vнэ ихэссээр байгаа ч амт чанар, vйлчилгээ нь хєлдvv хэвээрээ байна билээ. Yл vзэгдэх vйлчилгээний салбарыг Монголд бид босгож чадвал гадны жуулчид vерийн ус шиг нэмэгдэх нь гарцаагvй. Харь газар хал vзэж яваа монголчууд маань харьж буцаад аялал жуулчлалын салбарыг єєд татна биз ээ хэмээн бодож Напад vзсэн єчvvхэн учрал, сэтгэлд орсон нэгэн бодлоо эвлvvлсэн vvгээр учиглан дуусгая.








2004.9.15