Thursday, March 29, 2007

Монголын харъяатаасаа татгалзана гэж сэтгэлд багтдаггvй юм

Манай сонины "Бямбын ярилцлага" булан энэ удаа алс холын Америкт оршин суудаг нэгэн эрхмийг урьж ярилцлаа. Тvvнийг Америкийн монгол хэмээн нэрлэж болно. Тэрбээр нутгаасаа гараад 13 жил болсны сvvлчийн наймд нь "Сэм авгынд" аж тєрж буй. Зочин маань харьд амьдарч буй нутаг нэгтнvvдээ нэгтгэх, алдаж яваадаа туслах, эх оронтойгоо холбоотой байх, єндєр мэргэжил боловсролтой болж Монгол Улсынхаа хєгжил дэвшилд нэмэр болох гээд олон зорилго євєртєлж явдаг нэгэн. Ингээд тvvнтэй хийсэн ярилцлага уншигч Танаа толилуулъя.

Өєрийг тань гадаадад амьдарч буй нутаг нэгтнvvд маань анддаггvй биз. Харин уншигчид маань тєдийлєн танихгvй байх аа. Манай уншигчдад єєрийгєє танилцуулахаас ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
Би Өвєрхангай аймгийн Уянга сумын уугуул. Аймгийнхаа арван жилийн 1 дунд сургуулийг 1983 онд тєгссєн. Дараа нь ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн дээд сургуулийг компьютерийн чиглэлээр тєгсч, Эрvvл мэндийн яам, анагаах ухааны хvрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Нарийн мэргэжилтэнг гадаадын улс орнуудад сургах хєтєлбєрт хамрагдан Япон улсад 1990-1997 он хvртэл суралцаж, докторын зэрэг хамгаалсан. Японд суралцаж байхдаа АНУ-ын Харвардын их сургуулийн анагаахын дээд сургууль, Массачусетсийн технологийн их сургуулийн хамтарсан факультетэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж болсон. Эндээсээ 1997 онд АНУ-ын анхны хот болох Бостонд очлоо. Америкт гурван жил суралцах бvх зардлыг Японы тал даасан. Компьютерийн мэргэжлээрээ Америкт ажиллах хvсэлтэй байсан учраас хэд хэдэн компанид хvсэлт тавьж ярилцлагад орлоо. Тус улсын компьютерийн хоёр том компанийн нэг болох "Орaкл"-ын салбар "Кийтекс" компанид ажиллах болсон. намайг ажиллах хугацаанд АНУ-ын эдийн засагт хямрал гарснаар 200 гаруй мянган ажилтантай компьютерийн салбарынхан 120 мянган хvнээ цомхотгосон. Манай компанийн 1000-аад ажилтнаас 40 гаруй нь л vлдсэн гээд бод доо. Одоо "Оoлстейт" гэдэг даатгалын компанид мэргэжлээрээ ажиллаж байна. Товчхондоо ийм зvйлийг яръя даа.

Гэр бvлийнхийгээ танилцуулбал дургvйцэхгvй биз дээ?
Эхнэр, хоёр хvvхэдтэй. Эхнэр маань Японы нэгэн буяны байгууллагад тєслийн зохицуулагчаар ажилладаг. Хvvхдvvд сургуульд сурч байна.

Америкт сурч, ажиллаж байгаа монголчууд єєрийн тань эрхлэн гаргадаг "Замдаан" хэмэх сэтгvvлийг сайн мэддэг. Энэ сэтгvvлийг гаргах болсон нь зvгээр нэг уйдсан хvний ажил байгаагvй байх?
Америкт байгаа монголчууд бид vзэл санаагаараа нэгдэх, бие биедээ туслах, мэдээлэл солилцох зайлшгvй шаардлагатай байлаа. Монгол хэлээр гардаг хэвлэлтэй болох сонирхолтой хvн олон байсан. Yvнийг, харгалзан сэтгvvлч Д.Цэрэнжавын дvv Цэрэндорж бид хоёр ярилцаад энэ сэтгvvлийг гаргахаар тохиролцсон юм. Манай хvн урд нь сэтгvvлийн редлакцид ажиллаж байсан, сэтгvvл зvйг тодорхой хэмжээгээр судалсан, макет хийгээд сурчихсан байсан нь их тус болсон л доо. Зєвхєн Америк бус гадаадад амьдарч буй монголчуудынхаа оюун бодлыг нэгтгэх нь бидний зорилго. Өєрєєр хэлбэл, гадагшаа чиглэсэн оюуны урсгалыг эргээд эх орон руугаа татах.

"Замдаан" гэж нэрлэсний учир юу вэ. Хvмvvст ойлгомжтой єєр нэр єгч болоогvй юм уу?
Хvний нутагт амьдран, сурч мэдэх, хєгжлийг ойлгох замдаа яваа монголчууд бид хэзээ нэгэн цагт эх орон руугаа буцна. Замд явах vедээ аяны богцонд зайлшгvй авч явах зvйлийн нэг нь энэ сэтгvvл юм. Чингис хааны цэргvvд байлдан дагууллынхаа vед аяны богцоо "Замдаан" гэж нэрлэдэг байжээ. Тэгэхээр аяны богц гэсэн vг болж таарах нь ээ. "Замдаан" гэдэг монгол vгийг оросууд "Чемодан" болгож хувиргажээ гэж Б.Ринчен гуайн талбарласан нь бий. "Замдаан" сэтгvvл маань єнгєрсєн гурван жилийн хугацаанд 19 дугаар гараад байна. Нєгєє талаар монголчуудын тvvх болон vлдэх учиртай юм. Сэтгvvлээс маань уламжлан Америкийн тєвийн муж, хотуудад амьдарч байгаа монголчууд "Америкийн монголчууд", зvvн эргийнхэн "Вашингтоны мэдээ" гэдэг сонинг гаргаж эхэлсэн. Бид хоорондоо холбоотой ажиллан мэдээллээ солилцдог.

Сэтгvvлч, сонин гаргах хєрєнгийн эх vvсвэрээ хэрхэн зохицуулдаг юм бэ?
Өєрсдєєсєє, дээр нь сайн санаат нєхдийнхээ тус дэмээр болж л байна. Захиалгад оруулах гэж нэлээд оролдсон. Бvтэн жилийн захиалгын vнэ 24 ам.доллар, сэтгvvлээ хоёр доллараар борлуулдаг.

Хэчнээн хувь хэвлэж байна вэ?
Одоогоор 300 гаруй хувь хэвлэж байгаа.

Ямар vйлдвэрт хэвлvvлдэг юм бэ? Хоёр доллараар борлуулж буйг бодоход их хямдхан мэт санагдана. Америкт байтугай Монголд ийм vнэ байхгvй шvv дээ?
Эхний гурван дугаараа хэвлэх vйлдвэрээр хийлгэсэн. Офсет vйлдвэр зардал ихтэйн дээр 500-гаас доош хувиар хэвлэдэггvй юм билээ. Зардал мєнгєнєєс болоод дахиж хэвлvvлээгvй. Өндєр хvчин чадалтай нэг принтер авч сэтгvvлээ 24 нvvрээр єєрсдєє хэвлэдэг болсон. Редакцийн гол бодлого бол хvмvvсийн оюун ухааныг тэлэх. монголчуудын тvvх, зан заншлыг тvлхvv тусгадаг. Харь нутагт амьдарч буй хvмvvст єєрсдийн тvvх, соёл, зан заншлыг хамгаалах сэтгэл аяндаа бий болдог юм билээ.

Өєрсдєє ажиллаж амьдрахын хажуугаар сэтгvvл гаргаад, дээрээс нь мэдээ, материал цуглуулах, бичиж боловсруулах гээд аль завандаа амжуулдаг байна аа?
Хvн єєрийгєє завгvй гээд бодчихвол завгvй л болдог. Ажил, амьдралаа зєв зохицуулаад, цагаа хэрэгтэй зvйлд зарцуулах юм бол зав гаргаж болдог юм байна. Япон, Англи зэрэг оронд амьдарч багаа Амарбаяр, Цэрэнбат, Тэлмэн, Батбаяр, Баасандорж зэрэг манай найзууд нийлээ монголчуудын "Цахим єртєє" гэсэн нэгдсэн сvлжээ байгуулсан. энэ сvлжээгээрээ дамжуулан Монголынхоо олон сайхан хvмvvстэй эчнээ танил болсон. Тэдний шинэлэг санааг сэтгvvлдээ тогтмол нийтэлдж байдаг. Сvлжээгээрээ дамжуулан янз бvрийн хvмvvс санаа бодлоо илэрхийлдэг. Зарим нь улс тєржєєд, намчирхсан нь ч бий.

Уншигчдын эргэх холбоо ямархуу байдаг вэ?
Байлгvй яах вэ. Өєрсдийн санал бодлоо илэрхийлэхээс гадна єєрсдєдєє тохиолдсон элдэв явдлыг хvмvvст сургамжтай гэх vvднээс бичиж ирvvлдэг. Тухайлбал, эцгийгээ мэдэхгvйгээс ах, дvv хоёр гэр бvл болчихсон байсан тухай аав нь бичиж ирvvлснийг санаж байна. Давхар иргэншлийн асуудлаар "Өнєєдєр" сонин анх, зоригтой хєндсєн байсан. Бид сонинд гарсан материалыг интернэтээс авч Америкт байгаа хvмvvстээ хvргэсэн.

Хоёулаа одоо арай єєр зvйл ярилцъя. Өєрєє Америк найм дахь жилдээ амьдарч байгаа гэсэн. Болж єгвєл хvн бvр л тийшээ явчих санаатай байдагбололтой. Vнэхээр мєрєєдлийн орон уу?
Энд нийгмийн томоохон нэгэн зvтгэлтний хэлсэн vгийг их татъя л даа. Тэр "Америк бол маш том хогийн сав. Хогийн саванд сайн ч юм байна, муу ч юм зєндєє бий. Гаднаас ирж буй бvх хvн тэндээс хэрэгцээтэй зvйлээ тvvхээр ирдэг. Ганц нэгээрээ тvvгээд олигтой юм олж авч чаддаггvй. Хэсэг бvлгээрээ нэгдээд тvvвэл юуг ч олж болно" гэжээ. Хогийн сав нь ч юу юм бэ. Америк бол єндєр хєгжилтэй, асар том, хvчирхэг гvрэн. Энд сайн, муу бvгд байгаа нь ойлгомжтой. Манайхан сvvлийн vед ийшээгээ их ирэх болжээ. Асуудлыг анхнаас нь зєв тавьж, хууль номын дагуу ирээгvйгээсээ болж тэр улсын нийгмийн хамгаалалд багтдаггvй. Иймээс нийгмийн гадна, сvvдэрт амьдрагчид болж хувирдаг. Хvн л юм болсон хойно євдєж зовох нь мэдээж. Хараар амьдарч байгаа хvмvvс эмчид vзvvлэх, тусламж авах ямар ч бололцоогvй. Тэнд бvх зvйлийг хууль номын дагуу хийх учиртай. Нутагтаа байдаг шигээ хуураад, аргалаад, танил талаараа ярьж хэлvvлчихнэ гэсэн ойлголт байдаггvй. Гэхдээ сайн сайхан яваа монголчууд олон бий. Ерєнхийдєє бол Америкийн монголчууд маш их завгvй, ажил, амьдралын тєлєє зvтгэсэн хvмvvс юм шvv.

Ер нь гадаадад амьдарч буй монголчууд хоорондоо юу эсийг ярилцах вэ. Тэгсхийгээд амьдраад байх сонирхол нь илvv байдаг юм уу, эсвэл гайгvй шиг мэргэжил эзэмшээд, тав арван мєнгєтэй болоод буцна гэх нь уу?
Хvнээсээ л болно доо. Гайгvй шиг мэргэжил, боловсрол эзэмшээд, хэдэн тєгрєг хийчихээд нутаг явах юмсан гэж ярьдаг нь дийлэнх нь. Монгол хvн, монгол адуу хоёр шиг нутаг руугаа гvйдэг нь ховор юм шиг ээ. Жишээ нь, хятадууд байна. Амьдарч л болж байвал хаа ч суурьшчихна. Монгол ахуй єєрєє гайхамшигтай болохоор бид нутагтайгаа байнга аргамжаатай байдаг бололтой. Vгvй яах вэ. Америкийн ч юм уу. Английн иргэн болж байнга амьдрах хvсэлтэй хvн байдаг л юм. Тэдний хувьд давхар иргэншлийн асуудал хvндээр тусдаг. Цаашаа явж байгаа хvнийг тэр чигт нь тvлхэж болохгvй. Тэр хvмvvс ч vvрд явахыг хvсээгvй байх. Энд тєрийн бодлого, "аргамжаа" vгvйлэгдэж байна. Миний хувьд хэдийгээр Америкт тодорхой хэмжээгээр байр сууриа олсон ч гэлээ Монгол Улсын харъяатаасаа татгалзана гэдэг сэтгэлд нэг л багтахгvй асуудал.

Сайны хажуугаар саар ч юм сонсогдож л байх юм. Америкт амьдарч байсан хоёр охин ДОХ-той болоод зугтчихлаа ч гэх шиг?
Хувь хvний нэр хvндтэй холбоотой асуудал юм даа. Иймэрхvv зvйл дээр манайхан маш болгоомжтой хандаж байгаасай гэж би боддог. Vнэхээр тийм євчин туссан эсэхийг хэн ч батлаагvй байхад цуураад яах вэ. Магадгvй нэр хvндийг нь унагах гэж санаатай тараасан байхыг ч vгvйсгэхгvй.

Та нарт байнга уулзалдах боломж тэр бvр гараад байдаггvй биз дээ.
Уулзалгvй яах вэ. Цєєхvvлээ болохоор нэг нэгнээрээ дамжуулаад танил болдог. Шинэ жил, наадмыг єргєн тэмдэглэнэ. Уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Дугуйн спортын мастер Ганболдын нэрэмжит сагсан бємбєгийн тэмцээн байна. Энэ жил Лос-Aнжелост боллоо. Дараа жил Сан-Францискод хийхээр тєлєвлєсєн. Америкт монголчуудын тєвлєрсєн дєрвєн томоохон муж байна. Вашингтон орчмын монголчууд 2000-уулаа гэж сонссон. Чикаго, Денвер хотод тус бvрт нь 1000 гаруй хvн амьдардаг гэнэ лээ. Сан-Франциско хавиар 2000-аад хvн бий. За тэгээд бусад хотуудад 200-700 шахам хvн байдаг.

Эрх ашиг нь зєрчигдсєн хvн их байх юм уу?
Байна аа байна. Хууль дvрэм мэдэхгvйгээсээ элдэв асуудалд холбогдчихсон, осол аваарт орсон нь ч байх л юм. Тийм хvмvvст чадах чингээгээрээ туслахыг хичээдэг. Чадахгvй ч гэсэн ядаж урам зориг орохоор vг хэлээд явуулдаг.

Есдvгээр сарын 11-нд болсон халдлагын дараа америкчуудын гадаадынханд хандах хандлагад ямар нэг єєрчлєлт орсон уу?
Ер нь бvх асуудлаа эргэж харсан. ялангуяа цагаачлалын асуудлаа нэлээд чангатгасан. Vvнээс болж хууль бусаар амьдарч байсан гадныхан ихээр єртсєний дотор манайхан ч байсан. Америкийн эрх ашиг Америктаа л байдаг байхгvй юу. Тvvнээс биш энэ нєхєр жижиг орны иргэн юм, хєєрхий. Тэр том гvрний хvн гээд дээшээ гэхгvй шvv дээ.

Ядарсан, алдсан нэгэндээ манайхан туслаж чаддаг уу. Харьд яваа нэгнээсээ зугтах нь холгvй байдаг гэж ирээд л ярих юм байна шvv дээ?
Харин ч эсрэгээрээ гээч. Тэрэн дээрээ тулбал монголчууд шиг эвлэлдэж, нэгдэж чаддаг vндэстэн цєєхєн байх аа. Ингэхийн тулд сайн удирдагч, чиглvvлэгч байх хэрэгтэй. Тэнд vлдчихсэн урлагийн хvмvvс нэгдээд хамтлаг байгууллаа. "Mонголын зэрэглээ, цуурай" гэж нэр єгсєн. Бид буяны олон ажиллагаанд оролцсон. Хамгийн том тоглолтоо Азийн урлагийн музейн нээлтэд зориулж хийлээ. Хоёр цаг шахамын тоглолтыг америкчууд маш сайхан хvлээж авлаа.
Нутагтаа удах уу?
Амралтаа аваад ирлээ. Бидэнд 14 хоногийн амралт єгдєг юм. Би нутаг хол, сvvлийн гурван жил очоогvй, энгээ тэрээ гэж байгаад 28 хоногийн амралт авлаа. Тєрсєн нутгаараа очлоо. Сайхан байна. Гэхдээ євс ногоо нэг л гандуухан харагдлаа. Бидний багынхаас нэг л єєр болжээ. Миний мэддэг байсан олон гол горхи, булаг алга. Гэхдээ хvмvvс нь их тэмvvлэлтэй болсон санагдсан. Монгол хvний тэр зоримог, тэмvvлэлтэй чанар хаана ч ажиглагддаг. Vvгээрээ бид бусад vндэстнvvдээс давуу.

"Өнєєдєр" сонин 2004.8

No comments: