Monday, February 11, 2008
Wednesday, January 30, 2008
Элчин сайд Р.Болдын тухай
With President N.Enkhbayar, Fairmont Hotel, SF, 2005 by E.Erdenebayar
Ойрын үед Америкийн баруун эргийн хойгоор (Бэй Аэриа) бороо хуртай. Өчигдөр орой Станфордын их сургуулиас Сан Франциско орох хурдны 101 дүгээр зам дээр осол гарсан тул хагас цагийн дотор туулах газарт 3 цаг орчим мөлхлөө. Энэ урт хугацаанд элдвийг бодож явсныхаа нэгийг уншигч тантай хуваалцая.
Өнгөрсөн долоо хоногийн яг энэ өдөр АНУ-д 5 жил суусан элчин сайд Болд үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, эх орондоо буцсан юм. Болд сайдын ажил үйлсийн талаар сонингуудаар хэрхэн бичих бол хэмээн битүүхэн тантаж байсан ч таг чиг байв. Бодоод байсан чинь хувийн зүгээс Болд сайдын талаар бичих юм зөндөөн ажээ. Америкт удсан миний бие энэ хүнийг анх ирэхэд нь дотроо тийм дотно хүлээж аваагүй юм. Нэгт, цэргийн хүн дипломат албанд тохирдог юм байхдаа гэж бодож байв. Хоёрт, Болд сайд Үндэсний аюулгүйн зөвлөлд байхдаа 9 дүгээр дүрийн Богд Жавзандамбыг албадан гаргахад биечлэн оролцсон тул сэтгэлд нэг л хол хөндий санагдаад байж билээ. Харин Ерөнхий консул Сэсээр гуайгаар дамжуулаад Болд сайдтай анх танилцсан юм. Бодож байснаас тэс ангид хүн болох нь даруй мэдэгдэв. Миний анхны мэдрэмжээр Болд сайд их оюунлаг, яриа хөөрөө сайтай, хэнтэй ч эвийг нь олоод харьцдаг, харилцааны болон оюуны өндөр боловсролтой сэхээтэн болох нь тодорхой байлаа.
АНУ-ын Төрийн Департаментад Монголын талаар зөвлөх хийдэг нэгэн ахмад насны америк хүн ийнхүү ярьж байсан юм. "-Энэ элчин сайд Болд цэргийн тухай нэг л юм аа зүтгүүлээд байх юм. Цэргийн хүн болоод тэр үү гэж хүртэл үзэж байв. Гэтэл тийм биш гэдгийг нь манайхан хожим ойлгосон юм" гэх дурсаж байх юм. Хэргийн учир нь ядуу буурай Монгол орон яаж энэ том гүрний анхаарлыг татаж болох замыг Болд сайд эрэн хайж, “Монголын цэргийн хамтын үйл ажиллагаагаар хоёр орны харилцааг сайжруулна” хэмээн бодож, зорьж явжээ. Энэ зорилго нь биелэлээ олж, Америк- Монголын харилцаа урд байгаагүй өндөр түвшинд өнөөдөр хүрсэнд Болд сайдын байгуулсан гавъяa их гэж би бодож байна. Төрийн хэргийн нарийн ширийнийг үл ойлгох надад бас нэгэн өнцгөөс нь харах боломж байна.
Америкт байгаа монголчууддаа хамаг боломжоороо тусалж, хамтран ажиллахыг урьтал болгож байсан нь Болд сайдын хийсэн, бүтээснээс бас тодорхой харагдаж байна. Бэй Аэриа бол Америкт монголчууд нэлээд төвлөрсөн цэгийн нэг болохыг та бүхэн мэдэж буй байх. Амьдралын төлөө зүтгэж яваа энэ олон хүнд тус дэм болох зорилготой байгуулагдсан Монголчуудын холбоог Болд сайд анхнаас нь дэмжиж, сэтгэл санааны болон санхүүгийн хүвьд ихээхэн тусалж, бидний зүгээс гаргасан санал хүсэлтийг цаг ямагт хүлээн авч, аль болох бүтэн талаас нь хөөцөлдөж ирсэн юм. Болд сайд жил бүр монголчууд олноор сууршиж байгаа хотуудаар явж, тэдэнтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, Монгол улсын төрийн бодлогыг тэдэнд өөрийн биеэр хүргэж явлаа. Болд сайдын яриа цуглааныг олон удаа монголчуудын дунд зохион оролцож байсан хүний хувьд би энэ талаар баттай хэлэх байна. Бэй Аэриад Монгол улсын хоёр ч Ерөнхийлөгчийн айлчлалын уулзалтыг Болд сайдын тусламжтайгаар зохиоход олон зуун монгол хүмүүс хүрэлцэн ирж байв. Консулын үйлчилгээний хураамжийг боломжийн хэрээр Америк дахь Монголчуудын холбоодод тараан өгч байснаас бид лав гурван удаа хишиг хүртсэн юм шүү. Энэ бүхнийг эргээд харахад Болд сайд "-Харьд суугаа монголчууд бол Монгол улсын томоохон капитал, энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг зөв шийдэж, үр хүүхдүүдийнх нь хэл соёлыг мартуулахгүй явбал ирээдүйд тэдний дотроос Конгресст суух Монголын лобби төрнө" гэсэн үзэл баримтлалтай болох нь тодорхой байна.
Ambassador нь монгол үг. язгуурын (сиянби, хятан) монгол хэлэнд амбан бол “төв, гол, чухал”, сайд нь “олон сайн үйлстэй хүн” гэсэн утгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл улсаа төлөөлсөн хамгийн чухал, итгэмжлэгдсэн сайн хүн "ambassador" юм. Болд сайд үнэхээр "итгэмжлэгдсэн сайн хүн" байлаа. Дараагийн элчин Болд сайдаас дутахааргүй сайн хүн ирэх болтугай. Монгол ардын зүйр үгэнд "Танилцаагүй байхдаа талын хaр гөрөөс шиг, Танилцсан хойноо тагнайн хоёр судас шиг явья" гэсэн мэргэн үг бий. Америкт байгаа олон монголчуудтай танилцаж нөхөрлөөд, хамтарч ажиллаад "тагнайн хоёр судас" шиг болсон Болд сайдaд баярлалаа. Таны ажил үйлс цаг ямагт өлзий хийморьтой сэтгэгчлэн бүтэж байх болтугай хэмээн Америкт суугаа эгэл олон монголчуудаа төлөөлөн ерөөе.
2008 оны 1 сарын 30, Сан Франциско хот
Tuesday, January 15, 2008
Хvн сударын баринтагийг тайлахуй
Таныг би өвөр Монголоос гарсан эрдэмтэн гэж сонссоноос цаашгvй. Аль нутагийн ямар угсааны хvн бэ та?
Би Харчин Монгол хvн. Хаалган хотоос бvvр цааш цагаан хэрмийн хавьд амьдардаг Монгол омог аймгийг харчин гэнэ. Хорчин нь бол тайчууд юм шvv. Уг нь харчингуудын ноёд нь урианхай угсааны хvмvvс боловч олон зуун жилийн турш Хятад Монголын хилийн заагт оршин тогтносоноор Хятадад их хайлсан улс. Би харчинаар ярих юм бол дvv минь ойлгохгvй. Миний төрсөн газар бол өвөр Монголын Зостын чуулганы (Одоогийн Улаанхад) харчин баруун гарын хошууны Шивээ голын хөвөөн дэх харчины вангийн ордон. Манай нутаг цагаан хэрэм даваад л залгадаг сайхан газар болохоор Манжийн хаан ав хийхдэг болсон. Тэгээд манж нарыг дагаж ирсэн хятадаар дvvрчихсэн юм. Одоогоор тэр газрыг “авын хороо” гэж нэрлэсээр байна.
Манжийн цэргийн Монгол жанжин Сэнгэринчин харчин хvн vv?
Yгvй, vгvй. Тэр хорчин хvн. Сэнгэринчин байдаг хvчээ Mанжид өгчихсөн хvн. Англичуудыг далай дээр барьж, Тайпэнгийн их тэнгэрийн бослогыг дарж явсан даа.
Жагжид гуайг би язгууртай хvн гэж сонсон юм. Удам угсаагаа тодруулан хэлнэ vv?
Yгvй, vгvй. Би харц хvн. Миний өвөө нар Манжийн хааны vед 8 vеийн хошуун захирагч хийж явсан улс. Захирагч бол дайчин улсын Монгол хошууны эгэл харчуудын хvрж болох хамгийн дээд тvшмэлийн зэрэг байсан юм. Миний аав Хаш-Очир айлын гурван хvvхдvvдийн дундах ба лам болон Лувсанчойжир гэдэг номын нар авч яваад сvvлдээ хар болсон. Миний аав гэрийнхээ сvмд анх лам болж шавилан сууж байсан. Манай гэрийн сvмийг харчинд зvvн сvм гэдэг. Цаана нь харчины дунд сvм, баруун сvм гэж байсан. Баруун сvм нь Вангийн сvм гэж алдаршсан өвөр Монголын хувь заяатай их холбогдсон сvм дээ. Аав тэгээд Вангийн сvмд шилжсэн суусан юм гэнэ лээ. Хошуу засаг Гvнсэнноров зарилаг буулган аавыг хар болгоод жасааг нь хошуунд хавсаргасан. Тэгээд харчин вантай эв муутай явсан гэж хэлцэг юм. Харчин ваны итгэмжлэлээр аав их хvрээнд Ар Богд хаан ширээнд суухад баяр хvргэн очиж халхын байдлыг сайтар мэдсэн хvн. Аав Шилийн голын Авга Да Вантай их шадарлаж явсан. Тэр vед Yзэмчин Ван их жаахан хvvхэд байсан. Да Ван бол жvн ван, vзэмчин хvvхэд ван бол чин ван. Тэгээд аав Манжийн хааны элчийг бараалхуулахад чин ван хvvхэд болохоор Да Ван тэвдэж байсан гэдэг. Тэгээд Да Вангийн хvсэлтээр тvvний туслах болсон гэсэн. Тэр vед Баруун сvнэдийн Дэ Ван залуу, ээж нь манай аавтай шадарлаж явсан улс болохоор бид багаас баруун сvнэдтэй их найртай байв.
өмнө та харчин хэл өөр тул намайг ойлгохгvй гэж хэллээ. Гэтэл Монголоор тун сайхан ярьж байх юм. Монгол хэлний бидний ярьдаг аялагийг хэдийд ингэж сурсан юм бэ?
Бодвол танайх ном судар хөлгөлөсөн бичгийн их айл байсан байх даа. Та багадаа ямар сургуулиар дамжсан бэ?
Манай авга ах Алтан-Очирын хатан нь Инжинаашийн зээ охин байсан болохоор их зохиолчийн ном судар өвлөгдөн ирсэн. Тэгээд ч манайх гэрийн сургуультай болохоор тэндээ бичиг ном vзсэн. Гэрийн сургууль аравхан хvvхэдтэй, Шандунаас ирсэн багш хичээл заадаг байлаа. Бээжинд очоод Хой Уан гэдэг Амeрик бага сургуульд орсон. Улмаар Бээжингийн их сургуулийн хуулийн ухааны хvрээлэнгийн улс төрийн салбарт суралцсан.
Оюутан байх vедээ хийж явсан сэтгэлд тод vлдсэн юм юу байна? Заримаас нь та дурсан ярина уу?
Оюутан байхдаа Монголын тvvх, улс төрийг сонирхож ихэд сэтгэл гаргаж байв. 1933 онд Батхаалган дахь Монголын өөртөө засах хөдөлгөөн Дэммчигдонровын удирдлаган дор өрнөж оюутан сэхээтэн залуус тvvнийг дэмжин хvлээн авсан. Энэ өөртөө засах хөдөлгөөнийг Банчин Богд дэмжиж байсан ч Жанч хутагт эсэргvvцэж байлаа. Ингэхээр Жанч хутагтыг эсэргvvцэх хөдөлгөөн болж би тvvнд хvчтэй оролцож явав. Жанч хутагт их эсэргvvцэлтэй учирсан болохоор Батхаалганд очиж хөдөлгөөнийг дарж чадаагvй. Жанч хутагт уг нь Монгол хvн, “Монголчууд намайг хvндлэх нь хvv эцгээ асрах мэт. Хэрвээ харш санаатныг (Банчин Богдыг) арилгаваас шаргал зам аяндаан тодорно” гэж хэлж байсан.
Тэгэхээр та өвөр Монголын өөртөө засах эрхийн төлөө тэмцэлд гар биеэр оролцож явсан хvн юм аа. Таныг бvvр Дэ Ван Дэмжигдонровын туслах явсан гэж ярьдаг юм билээ. Энэ талаараа тодруулан хэлээч?
1937 оны 10 сард Хөх хотод “Монгол чуулганууд холбоолон өөртөө засах засгийн ордон” байгуулах хурал хуралдах vед хамт сурагчдынхаа хурлыг төлөөлөн оролцож уг их хуралд дэвшvvлсэн Монгол засгийн газрыг зохион байгуулах төсвийг гардан бичилцсэн. Бvгд л Дэ Ваны шууд удирдлаган дор Японы дэмжлэгтэйгээр явагдаж байсан юм. Японтой ийнхvv харилцаа тогтсон тул 1938 онд Японы Васeдагийн их сургуульд Япон хvмvvсийн дэмжлэгтэйгээр суралцсан. 1939 оны 9 сард Японоос Хаалганд буцан ирж, аавын хуучин найз Шилийн голын чуулган дарга Сvнчинваанчигийн дэргэд бичээчээр ажиллаа. 1943–1945 онуудад Шилийн гол чуулганы ерөнхий явдлыг эрхлэх газрын дарга, чуулганы ажилтан, эдийн засаг соёлын ажлыг давхар хавсарч байсан. Дэ Вантай ойр дотно явсан болохоор “Миний мэддэг Дэмчигдонров ванг хийгээд тухайн vеийн өвөр Монгол” гэдэг хоёр дэвтэр ном бичсэн. Хожим англиар “Монголын эцсийн ванг Дэмчигдонровын нэг нас хийгээд тvvний цаг vе” номоо гаргалаа. Дэ Ванг ингэж хэлсэн: “Хятадууд намайг урвагч гэдэг. Хэрвээ би хятад хvн байсан бол урвагч мөн. Гэхдээ би Монгол хvн болохоороо огтхон ч урвагч биш.”
Та тэгвэл дайны жилvvдэд Шилийн гол аймагт ажиллаж байжээ. Чөлөөлөх дайн хэрхэн болж өнгөрсөн бэ?
Тэр vед бид нар нэг том урт хар vvл баруун хойноосоо нvvгээд зvvн ургашаа далд орохыг харсан юм. Тэр их хар vvлээр муу ёрийн совин татаж байснаа их тод санадаг. Зөвлөлт Монголын чөлөөлөх цэрэг ирээд чөлөөллөө. Оросууд хамаг юмыг нь хамаад аваад явсан, тэдний явсан газар аюул их нvvрлэсэн. Жийп машиндаа булааж тоносон ачаа нь багтахгvй болохоор айлын дээсэн хошлонг тас огтолоод тэнжээ хийгээд тэд арилдаг байлаа. Орос цэргvvд бол тааралдсанаа авна, архи хvvхэн хайна. Миний цагийг нэг орос цэрэг булааж авчихаад архи гарган канпай (хундаг тулгая) хийе гэж байсан. Юмаа булаалгасан амьтан чинь юун канпай хийж найрлах вээ дээ. Монгол нохой ухаантай. Морьтой хvн ирэхэд боргодог доо. Тэгтэл орос цэрэг ирэхээр нэг дуу ч гаргахгvй нам хэвчихдэг юм. Ямар их муу сvр байна. Нохой хvртэл мууг нь мэдчихээд нам хэвтээд байгаа юм. Хамгийн харуусалтай нь Бандид гэгээний хийд дээр хурал хураад сууж байгаа 120 гаруй лам нарыг орос цэргvvд бослогонд бэлтгэж байна гээд vнэсэн овоон дээр гаргаж байгаад шvршээд алчихсан. Тэгээд дотор нь Японы тагнуул байсан гээд зар тараачихсан. Би тэр vед Авга Вангийн газар хvрээд иртэл гэгээний хийд цусанд будагдсан байсан. Харин хурал номонд ирээгvй лам нар амьд гарсан даа. Бандид гэгээний сvмийн буурин дээр Шилийн гол аймгийн Шилийн гол хот байгаа. Дайны vед хэн нь монгол, хэн нь хятад, хэн нь япон, хэн нь дайсан гээд ялгахад бэрх, хvний чанар гэж бас огт байхгvй болно.
Монгол цэргvvд мөн тонуул дээрэм хийж байсан уу? Тэдэнтэй уулзаж учирч байв уу?
Монгол ах дvv нар бол нvvр халуун болохоор арай тийм биш ээ. Халхын цэрэг ирсэн газар бол аюулаас аврагдлаа гээд ардууд их баярлаж байсан. Бид нар өргөх бичиг vйлдэж өвөр Монголын ард тvмнийг чөлөөлж байгаад баяр хvргээд Зөвлөлт-Монголын цэрэгт элч илгээлээ. Тэгтэл нөгөө элчийг маань хамаг хувцасыг нь тайлж аваад нvцгэнээр нь нэг цамц нөмрvvлээд моринд мордуулаад буцаасан. Тоглож байгаа нь л тэр байх. Харин тэр захидал Монголын Yнэн сонин дээр гарсныг хожим мэдлээ. Би Монголын цэргийн даргын цацарт ороод элдэвийг хөөрч бvvр сvvлдээ дайлуулаад их удав. Тэгтэл гадаа хvлээж байсан нөхөд маань санаа нь зовоод, ингэж удахыг бодоход нэг юм боллоо одоо яандаа гэж байсан юм гэнэ лээ.
Оросын чөлөөлөх цэргээс айж байв уу? Яагаад тэдний vлдээсэн бараан мөрийг тvvхэн бичээд vлдээсэнгvй вэ?
Айлгvй яахав. Тэд чинь хvссэнээ хийнэ. Амыг нь харж аргыг нь олохоос өөр юм юу байхав. Нэг удаа орос цэргийн хvрээнд буусан юм. Цэргийн хээрийн чирдэг тогоонд хонь алаад толгойг нь аваад бvтнээр нь чанчихсан, сэвс нь хамт чанагдаад ногоон шөл болчихсон харагдсан. Яг мал шиг санагдсан даа. өөрсдийнхөө хэрэглэж яваа юм болгоноо “наш, наш” (манайх) гэнэ. Амeрикт хийсэн Жийп маркийн тэргийг хvртэл заагаад манайх л гэнэ. Манайх гээд байгаа лаазласан махан дээрх бичгийг нь хартал Амeрикт хийлээ гээд бичсэн байсан. Худлаа байна гээд зvрхэлж хэлж чадсангvй дуугvй л өнгөрлөө. Намайг ямар англи хэл сурсан гэж тэд мэдэх вэ, аягvй бол өөрсдөө ч уншиж чадахгvй хvмvvс л явсан байх. Тэдний яваад өнгөрсөний хойно ах дvv нар ирээд чөлөөлөөд явлаа гэж бичиж эхэлсэн. Yнэн зөвөөр нь бичвэл ах дvv орнуудын найрамдалд ан цав суулгалаа гээд улс төрийн алдаанд орно.
Чөлөөлөх дайны дараа таныг Хятадаас гартал өвөр Монголын байдал ямаршvvхэн байв даа.
Та тэгээд Тайванаас Амeрикт хэдийд ямар ажлаар ирсэн бэ?
1967 онд Юта муж дахь Brigham Young их сургуульд Fullbright-ийн судлаач эрдэмтнээр нэг жил ажиллаад Тайван руу буцсан. 1972 оноос Brigham Young их сургуулийн тvvхийн ангид профeссороор ажиллаж эхлэв. Мормоны сургуульд 10 жил багшлаад номонд нь орсонгvй ээ. Тэд нар их зөөлөн улс байдаг юм.
Дэ Ванг Монголд баригдаад бараг хороогдсон бололтой цуурхал байдаг. Yнэндээ манайхан барьж аваад Улаанхvvд тушаачихсан юм билээ. Энэ талаар та яриач?
Дэ Ван сvvл болтол шоронд байсан. Харин хамгийн том хvv нь Монголд зугтаж очсон. Тэр очихдоо их баярлаж байсан. Тvvнийг ч ихэд зочилон сvртэй хvлээн авсан. Чойбалсан ихэд найр тавьж байгаад дараа нь бариад алчихсан юм. Харин тvvний дvv нар нь Хятадад бий.
Та Ганжуурва гэгээний тухай ном бичсэн хvн. өвөр Монголын гэгээн хvн vv? Ямар гэгээн байсан талаар та хуучлаач?
өвөр Монгол хvн байсан гэж хэлж болно оо. Ганжуурва гэгээн бол Хөх нуурын Монгол хvн. Сvм нь бол Долнуур (Долоон нуур) сvм. Шавь нар нь Хөлөнбуйрын Барагт их олон байсан. Би их ерөөлтэй хvн дээ. Амeрикт явахаасаа өмнө Ганжуурва гэгээний намтарыг хэлvvлж аваад бичсэн. Сvvлд нь тэгээд ном болгоод гаргасан юм. Долнуурын сvмд оросууд орж ирээд бvгдийг vгvй хийчихсэн. Чөлөөлөх чөлөөлөхдөө гvйцэд чөлөөлөөд юу ч vгvй болгосон.
Та өвөр Монголын тvvхийн эгзэгтэй vесийг сайн мэдэх юм байна. Энэ талаараа өөрийнхөө vзэл бодлыг өвөр Монголчуудын дунд илэрхийлж байв уу?
Yгvй. Би хэлж болно. Тэгээд би яваад өгнө. Миний хэлсэн vгний золиосонд өчнөөн хvний амьдрал яаж ч өөрчлөгдөж, хохирох юм билээ. Би энэ талаар eр юм хэлдэггvй. Одоо хэллээ гэхэд нэгэнт оройтжээ.
Монгол оронд очиж vзсэн vv?
Монголынхоо талаар юу гэж бодож явдаг вэ? Монгол Улсад 1992 онд очиж Монгол судлалын 6 дугаар их хуралд оролцсон. Монгол гайхамшигтай сайхан орон. Монголчууд бидний зvрх сэтгэлийн аргамжаа болсон газар. Монгол бол өнөөдөр таран бутарч, зовж зvдэрсэн олон Монголчуудын сэтгэлийг тэвтээж итгэл авчрах ариун шvтээн нь. Хэрвээ өвөр Монголчууд байгаагvй бол Монгол хятадаар дvvрчихнэ. Буриад байхгvй бол Монгол Оросоор дvvрчихнэ. Энэ их аюулаа. өвөр Монгол Буриад хоёр байхгvй болчихбол Халх одоо байгvй байна шvv дээ. өвөр Монголчууд их тэмцэж байсны vр дvнд Халх хэвээр vлджээ. Yvнийг Монголчууд eр мартаж болохгvй. Монголын тусгаар тогтнол бол зуу зуун мянган Монголчуудын амьдралын золиосон дээр тогтсон зvйл. өвөр Монгол хэдийгээр бичгийн хэлтэй ч ярианыхаа хэлийг мартаж байна. Энэ тун тусгvй, хайлаад алга болчихно шvv дээ. Монгол залуус маань хаа явсан газраа өөрийн соёлоо авч дэлгэрvvлж явах хэрэгтэй.
Цас буусан мэт цал буурал толгойтой цаг vргэлж инээвхийлэн явдаг харчин аймгийн Цэцэн Жагжид гуай таны суу билгээр бvтсэн 18 ном 130 эрдэм шинжилгээний өгvvллvvдийг vзсэн дороо Монгол тvмэн бид ямагт адис хvртэж явъя. Ерөөлөөр учирсан таны насны буян бидэндээ ирэх болтугай.
Амeрикийн баруун хойгийн Mонголчуудын
Замдаан сэтгvvлд анх хэвлэгдэв.
Saturday, January 12, 2008
ШИРЧИНГИЙН БААТАР: БУРХАНЫ ШАШИНД МУХРААР СҮСЭГЛЭХЭЭС ИЛYY НОМЛОЛ СУРГААЛЫГ НЬ СУДЛАН ДАГАХ НЬ ЧУХАЛ ЮМ
Ажаа гэгээн хүсэлтийг нь хүлээн авч Удирдах зөвлөлийг шинээр байгуулан үйл ажиллагаагаа эхэллээ. Дэлхийд нэртэй, энэ шашин номын ариун газрын Удирдах зөвлөлд анх удаа Монгол улсын иргэн сонгогдсон нь Сан-Франсиско хотын Монголчуудын Холбооны тэргүүн Ш. Баатар юм. Ш.Баатар шашин ном, Монголын түүх соёл хийгээд муж улсынхаа Монгол зоны ахуй амьдралын тусын тулд сайн дураар идэвхтэй ажилладаг нэгэн. Энэ удаад түүнтэй Төвдийн Соёлын Төвийн Удирдах зөвлөлд сонгогдсоных нь тул зөвхөн шашин номын чиглэлээр ярилцлаа.
Төвд улс, Бурханы шашны талаар багаасаа мэддэг байв уу?
Энэ талаар ярихаасаа өмнө нутгийнхаа тухай ярья. Манай нутаг Монголын төв хэсэгт байдаг, Өвөрхангай аймгийн Уянга сум, хуучнаар бол Сайн ноён хан аймгийн Сайн ноёны өөрийн нь хошуу. Онгийн хүрээ гэж тэнд байгаад дараа нь тэр хүрээний Бурхан зурдаг лам нараар сүмийнхээ суурин дээр артель байгуулж гэрийн мод, эдлэл хийж эхэлсэн нь сүүлдээ их алдартай Уянгын хийцийн гэр гэгдэx болсон юм. Намайг бага байхад тэр лам нараас олон хүн амьд байлаа. Тэр олон өвгөчүүлийн дунд өсөхдөө Жагарын орон (Энэтхэг), Цастын орон (Төвд) гэж юу байдаг, Онгийн хүрээ ямар байсан зэргийг тодорхой сонсч мэдсэн. Дээр нь манай өвөг дээдэс өөрсдөө их шүтлэгтэй, Зууд мөргөдөг, Утайд мөргөдөг, Гүмбүмд мөргөдөг, тэндээс Бурхан залж ирдэг хүмүүс байж. Тэдний яриа хөөрөө зэргээс анх Төвд орны тухай, шашин номын тухай ойлголт төсөөлөл маань бүрдэж, бага наснаас сэтгэлд хоногшсон билээ.
Төвд үсгийг анх хэрхэн үзэв?
Надад хамгийн анх төвд үсэг заасан номын багш бол Лодойсамбуу гэж гэвш байлаа. Багш маань дээхэн, 70-аад оны дундуур өөд болж дараа нь Балжинням гуай гэж Арвайн хүрээнд сууж байсан өвгөн ламаар заалгасан. Тангад 30 үсгээ үзэж дуусгаад уншлага үзээд орчуулга хүртэл сурсан юм. Тэр үед орчуулга үзэх их хэцүү, сайн толь байхгүй, Дорж гуайн гаргасан нэг сурах бичгийг л ахин дахин үздэг байлаа. Тэр зэргээс болоод зөвхөн уншлагатай л гарснаас биш орчуулга сурч чадаагүй юм. Бас дээр нь түүхч болно гэж их мөрөөддөг байсан. Тэгээд амьдралын салаа зам дээр ирээд техникийн мэргэжлийг дагалаа даа.
Тангад гэснээс Монголчууд Төвдийг Тангад гэж ярьдаг. Энэ хоёр адил улс мөн үү?
Өөр улс байх аа. Манайхан жишээ нь Хятад гэдэг үгийг Киданы олон тоогоор бүтээсэн. Кидан нь Монгол, Хятад хоёрын дунд байсан улс. Цаана нь чухам хэн байгааг мэдэлгүйгээр тэгж нэрлээд одоо Хятад гээд буруу тогтчихсон үг. Түүнчлэн одоогийн Төвд, Монголын хооронд Тангад гэж эртний түүхтэй улс байж. Судар номд Баруун, Зүүн Си Ся гэж гардаг, Торгоны замыг олон жил ноёрхож ирсэн, эртний түүхтэй орон. Манайхан 13-р зуунд тэднийг эзлэхэд тэд цааш зугтаж өндөр ууланд гарсан байдаг. Тэр уул нь одоо Төвдийн хойд талд байгаа Тангула хэмээх уул. Тэр үеэс л нийтэд нь Тангад гэж нэрлээд заншчихсан болов уу даа. Ямартай ч бүр Манжид эзлэгдэх үед Тангад гэж аль хэдийн Төвдийг нэрлэдэг болчихсон байсан нь тодорхой. Тухайлбал тэгэхэд Бээжинд Тангад хэлний сургууль гэж байсан нь Монголчуудад Төвд хэл заадаг сургууль байв.
Далай багш айлдахдаа Монгол-Төвд ихэр ард түмэн хэмээсэн. Ихэр хоёр ард түмний эрт эдүгээгийн харилцаанаас хуучлахад?
Торгоны замаар дамжаад Төвд Монгол их эрт үеэс харилцаатай байсан байх. Тангад улсыг эзэлсний дараа хамгийн анх шууд харьцаа тогтсон. Үүний дараачаас урд зүгийг түвшитгэсэн Годан хааны үеэс Төвдөөс эрдэмтэн мэргэд, гэгээн, лам нарыг залж, шашин ном, улс төрийн талаар ихэд сонирхолтой харьцаа тогтжээ. Үүний дараа үед Төвд дэх шашны гурван том урсгал хоорондоо эвдрэлцэж үймээн самуунтай үе ирсэн. Гурван том урсгал гэдэг нь манайхны эрт үед шүтэж байсан Сажагийн ёс, шарын шашин буюу Гэлүгва, улааны шашин буюу Нямава. Монголын бага хаадын үед алиныг нь дагахаараа бас эсрэгцэлдэж Төвдийн дотоод хэрэгт маш гүнзгий хутгалдаж эхэлсэн юм. Лигдэн хааны талынхан гэхэд л улааны талыг хүчтэй дэмждэг. Энэ үеэс өмнө шарын шашин Монголд маш хүчтэй дэлгэрсэн байлаа. Алтан хаан л гэхэд Сономжамц ламыг урьж 3-р Далай лам цол хайрласнаас хойш энэ цол бий болж, 4-р Далай ламаар Монгол хүн тодорч байсан. Энэ дэлгэрэлтийг Манжийн хаан улс төрийн зорилгоор ашиглаж болох юм хэмээн маш нарийн тусгаж авсан байгаа юм. Тэрийгээ ч нуугаагүй. Сэцэн Жагчид гуай надад энэ талаар их сонирхолтой юм ярьж байсан. Бээжинд Юн Хэ Гүн гэж Манжийн хааны үед байгуулагдсан Монгол сүм бий. Зуугаад Монгол ламтай уг сүмийн хаалганы хоёр хажуу талд бичээс байдаг дээр “Манжийн хаан миний бие Ар Өвөр хоёр Монголыг нэгтгэн захирахын тулд шарын шашныг дэлгэрүүлэв” гэж бичээтэй байдаг. Манайхан орж мөргөхдөө үүнийг ер анхаарч байгаагүй юм. Би хүртэл огт анхаарч байсангүй. Одоо нэг хүрэхээрээ зориуд уншъя гэж бодож байна.
Ажаа гэгээнтэй та анх хэрхэн танилцаж, хамтран ажиллах болсон юм бэ?
Ажаа гэгээн бол Монголчуудын хайрлаж явбаас зохих, Монгол түмнээс шашны хамгийн өндөр зэрэгт хүрсэн гэгээн хүн юм. Далай Богд, Банчин лам нартай их ойрхон явж ирсэн гэгээнтэн. Монголчуудын маш их очиж, шүтэн мөргөдөг Гүмбүм хийдийн хамба лам байсан, Хөх нуурын хошууд Монгол хүн. Анх намайг 1997 онд Бостонд ирэхэд Ажаа гэгээн Нью-Йоркт ирсэн байсан юм билээ. 1998 онд Сан-Франсискод шилжиж ирсний дараа Жамц гуайн хүү Палгий намайг анх Ажаа гэгээнд дагуулж очсон. Тэр цагаас хойш Гэгээний ажил төрөлд туслан, Монголчууддаа ойртуулах ажил зохиож явна.
Ажаа гэгээнтэй хамтран ямар ямар ажил зохиов доо?
Ажаа гэгээнтэй хамтран гэдэг юм уу, Ажаа гэгээний буянаар тэр хавийнхаа Монголчуудыг Далай ламтай гурван ч удаа золгууллаа. Бурханы шашинтан хүний хувьд Далай багштай гурав уулзана гэдэг тэр болгон олдох хувь заяа биш шүү. Үүнийг бизнес, шашны үйл ажиллагаа гэдэг утгаар нь бус харь улст яваа Монголчууддаа сэтгэлийн дэм өгөх талаас нь зохион байгуулсан юм. Хүмүүсээс цугласан хандиваар уулзалтын байрны хөлсийг төлөөд үлдсэн мөнгийг Далай багшид өргөл болгон барьсан. Үүнээс гадна манайхны өвдөх, нас барах бүх л зовлонд Ажаа гэгээн тусладаг. Би их гайхдаг юм. Олон хүний шарилыг чандарлахад Ажаа гэгээн байлцаж, хойтхыг нь уншиж өгсөн. Ийм том гэгээн хүнээр хойтхоо уншуулна гэдэг бас том хувь заяа шүү. Ажаа гэгээний нэг онцлог нь ямар ч Монгол хүний гуйлтад үгүй гэдэггүй. Нэр сүртэй хийдийн хамба явсан том гэгээн гэж өөрийгөө олноос тусгаарладаггүй. Миний нэг гол зорилго болох Ажаа гэгээнийг Монголчуудтай холбож өгнө гэсэн маань үндсэндээ биелсээн. Одоо гэгээнийг олон хүн мэддэг, цагаан сар болгоноор Ажаа гэгээний төв дээр золголт хийдэг, Молом ерөөл уншуулдаг болслн. Би гэгээнийг багш аа хэмээн дуудъя гэж санасан байтал гэгээнтэн Алдас болно гээд ах, дүү гэж нэгнээ бид дууддаг болсон. Тиймээс би гэгээнтнийг одоо хуурай ах шигээ бодож явдаг юм.
Монголчууд бид Төвдтэй харьцахдаа өөр гадаад улсын байр суурийг харах ч юм уу, ямар нэг хязгаарлалтай хандах хэрэгтэй юү?
Монголчууд бид Төвд ах дүү нартайгаа хамтран шашин, соёлынхоо үйл ажиллагааг сэргээн хөгжүүлж явах нь чухал. Улс төр, геополитик, эдийн засаг аль ч талаа бодсон Төвдүүдийн улс төрийн үйл ажиллагаанд оролцон хутгалдах хэрэггүй гэж боддог. Соёлынхоо харилцааг маш өргөн хүрээнд дэлгэрүүлэх нь зөв, үүнийгээ харин улс төржүүлж болохгүй.
Та саяхан Төвдийн Соёлын Төвийн Удирдах зөвлөлд сонгогдлоо. Бурхан номын энэ ариун газар Монголын соёлыг бас дэлгэрүүлэх боломж байна уу?
Байна аа. Ийм учиртай юм. Энэ ТСТ-г байгуулсан Норов ренбүүчи бол Далай ламын төрсөн ах. Индианагийн Их Сургуульд багшилж байхдаа Блүүмингтон хотноо энэ төвийг үүсгэн байгуулж, Далай лам ч үүнд нь идэвхтэй тусалж. Одоо Далай лам энэ төвийн үйл ажиллагааг цаашид сайн сайхан авч явахын тулд гурван зорилт тавиад байгаа юм. Нэгд, Сэра, Гома гээд Төвдийн 6 том хийд байдгаас ихэнх нь гадаадад сүм хийдээ байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн байгаа. Гэтэл Гүмбүм нь тэр 6 хийдийн нэг, Богд Зонхавагийн мэндэлсэн газар атлаа гадаадад үйл ажиллагааг нь дэмжих ямар нэг сүм, төв байдаггүй. Тэгээд энэ төвийг АНУ дахь шинэ Гүмбүм хийд болгохоор төлөвлөсөн. Далай багштанд Гүмбүм хийдийг тухайлан дэмжих олон шалтгаан бий. Норов ренбүүчи өөрөө Гүмбүм хийдийн хамба байсан, Ажаа гэгээн бас Гүмбүмийн хамба байсан. Далай лам өөрөө Гүмбүмтэй их ойрхон газар төрж, тэнд мөн шавилан сууж байсан юм билээ. Хоёрт гэвэл энэ төвийн үйл ажиллагаа сайжирваас Гүмбүм хавийн ард түмний ахуй амьдралд буяны зориулан буяны үйл хийх (ялангуяа мусалмануудад алдсан Шилинг гэдэг хотын Монгол, Тангад иргэдийг боловсруулах, хэл соёлыг нь сэргээхэд), гуравт, Норов ренбүүчи өөрөө он удаан жил Монголчуудтай холбоотой явж ирсэн, Монгол хэлээр ус цас хүн. Ажаа гэгээн бас Монгол хүн. Тиймээс энэ төвийг бас Монголын соёлын төв давхар болгох, ийм гурван лүндэнг Далай лам буулгасан юм. Тэгэхээр бид энэ лүндэнг биелүүлж, Монголын соёлын төв нээхэд энэ сүмийн хаалга нээлттэй байна. Дээр нь нэмж хэлэхэд ТСТ-ийн Удирдах зөвлөлийн 7 хүний 2 нь Монгол хүн байна гэдэг Монголчуудын нөлөө хир байгааг харуулж байна. Блүүмингтон, Индианаполис, Чикаго, Луйсвиль, Дэйтон болон бусад хотын Монголчууд өөрсдөө идэвх санаачлагатай байж, ажил хэрэгч саналууд дэвшүүлбэл бид дэмжинэ. Монголчууд бүх төрлийн үйл ажиллагаагаа явуулж болох сайхан байр, орчин бэлэн байна шүү.
Шарын шашны сүм хийдүүд их олон биш учраас АНУ-д ирсэн Монголчууд Христийн сүмд олноор явж байна. Энэ талаар таны бодол?
Бурханы шашин их либераль шашин шүү дээ. Өөр шашинд явахад араас нь хөөцөлдөж явахгүй, манайд орлоо гээд шагнаж урамшуулахгүй. Бүгдийг их философи талаас нь сэтгэн боддог. Бүхий л амьтан, хүнд тус болохын төлөө байдаг. Би ч бас тэр талаас нь бодож, Христийн сүмд яваа хүнийг заавал татах гэдэггүй юм . Гэхдээ зан үйл, хэл соёл аль ч талаас нь бодсон өвөг дээдсийн маань хайрлан хүндэтгэж, хөгжүүлж ирсэн тэр шашин л илүү байх нь дамжиггүй. Хөгжүүлж гэж тухайлан хэлж байгаа маань учиртай. Монголчууд энэ шашныг хөгжүүлсэн учраас Далай лам Төвдийн шашин гэдэггүй, Төвд-Монголын шашин гэдэг. Далай багшийн ихэр ард түмэн гэдэг ч бас нарийн учиртай үг. Ах дүү ард түмэн гэвэл хэн нэг нь ах, нөгөө нь дүү болж таарна. Бурханы шашинд оруулсан хувь нэмэр гавьяа нь яг адил учраас ихэр ард түмэн гэж байгаа хэрэг. Монгол лам нарын бүтээсэн ном судар, эрдмийн бүтээл асар их. Бидний өвөг дээдэс ухаан санаа мунхагтаа юм уу, сонголтгүйдээ энэ шашныг авсан юм биш. Бүр олон жилийн өмнө лалын, христийн сүмүүд Монголд байж л байсан. Гэтэл заавал тэр их философитой Бурханы шашныг зориуд сонгож авсанd их учир байдаг. Харин сүүлийн үеийн хүмүүс яг нарийн сургаал номыг нь шүтэхээсээ илүү мухар сүсгийн талаас нь биширдэг болжээ. Энэ бол муу юм. Сандрахаараа, айхаараа маань уншаад л болох бус жинхэнэ сургаал номлолыг нь судалж дагах нь чухал билээ.
За их баярлалаа. Шинэ албанд тань өндөр амжилт хүсье.
Ярилцсан М.Саруул-Эрдэнэ (Монгол Улсын Боловсролын Их Сургууль) Америкийн монголчуудын “Даяар Монгол” сонины 80, 81-р дугаараас
Saturday, December 29, 2007
Tuesday, December 25, 2007
Ш.Баатар: Цахим тэнгисийн монгол хvн
Ярилцсан С.Уянга
Компьютерийн .MN сэтгvvл, No 51.
Бид сэтгvvлийнхээ өмнөх дугааруудад “Америкийн компьютерийн компанид ажилд оръё гэвэл” өгvvллийг нийтэлсэн билээ. Сэтгvvлийнхээ уншигчдын хvсэлтээр алс холын Америкт амьдран суугаа ч гэсэн Монгол орныхоо хөгжил дэвшлийн төлөө, эрдмийн төлөө ямагт санаа зовниж, бие сэтгэлээ зориулж явдаг доктор Интернэтээр дамжуулан хийсэн ярилцлагыг толилуулъя.
Товч намтар
өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт төрсөн. 1983 онд Арвайхээр хотын 10 жилийн нэгдvгээр сургуулийг, 1988 онд Оросын Новосибирск хотын Цахилгаан Техникийн Дээд Сургуулийг тооцоолох машины инженерийн мэргэжлээр төгссөн. Эрvvлийг хамгаалах яамны харъяа Удирдлагын эрдэм шинжилгээний vндэсний төв, ШУА-ийн Анагаах ухааны хvрээлэнд эрдэм шинжилгээний ажилтны алба хашиж байсан. 1991-1997 онуудад Японы Хамамацугийн Анагаах Ухааны Их Сургуульд суралцаж, техникийн ухааны дэд доктор, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1997-1998 онд Харвардын Их Сургуулийн Анагаах Ухааны Дээд Сургууль, Массачусетсийн Технологийн Дээд Сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 1998 оноос одоог хvртэл Silicon Valley буюу Цахим хөндийд орших TenFold корпорацид программ хангамжийн ахлах архитекторын алба хашиж байна. Сан Франциско хотноо гэргий Алтантуяа, хvv Балдандорж, Билэгт нарын хамт амьдардаг.
Хэдийгээр бид зvс зvсээ хараагvй боловч, нэг сургуулийг дvvргэсэн, “нэг тогооны” хvмvvс юм байна. НЭТИ буюу Новосибирск хотын Цахилгаан Техникийн Дээд Сургууль (хожим Техникийн Их Сургууль болсон) бол манай улсад олон арван боловсон хvчин бэлтгэж өгсөн, техникийн томоохон, нэр хvндтэй сургуулиудын нэг. Шөнөжингөө нойргvй хонож, лабораторийн ажлын программаа биччихээд өглөө нь унтаж орхидог гээд л бишгvй л хөгтэй, хөгжилтэй явдал тохиолдож байсан. Иймд ярилцлагаа төрөлх сургуулиасаа, оюутан цагийн амьдралаасаа эхэлбэл яасан юм бэ?
Оюутан ахуйн цагийг алтан vе хэмээн хvн бvр дурсан санадаг. өвөлдөө vлгэрийн орон шиг сэвсгэр цастай, зундаа Амазоны шугуй шиг ногоон байдаг Новосибирск хот, төрөлх НЭТИ, оюутан цагийн андууд, vй олон дурсамжууд сэтгэлийн минь гvнд тодоос тод vлдсэн. Оюутан цаг бол хамгийн хөгжөөн наргиантай vе. Тэр vед хийг нь тааруулан нэгийгээ онигоонд хийх шиг амархан юм байсангvй. За ингээд тэр vеийн нэгэн онигоог дурсан яръя. Сонгодог хөгжим сонирхдог Даваажав ах, Пvvжээтэй тааралдаад гэртээ урьж, симфони сонсгожээ. Хөгжим дууссаны дараа “За Пvvжээ, юу бодогдов” гэж асуухад “За даа, 25 рублийн vнэтэй алтайн тарваганууд хөл доогуур гvйлдээд л, жигтэйхэн байна” хэмээн хариулаад хоёулаа онигоонд орсон доо. Үнэхээр тэр vед алтайн тарваганы арьс их vнэтэй байсан учраас монголоос авчирч зарах нь зарим хvний өдрийн бодол, шөнийн зvvд болж байсансан.
Та хилийн чанадад, өндөр хөгжилтэй хэмээгдэх Япон болон Америк оронд олон жил амьдарч байгаа хvн. Ингэхэд америкчууд болон япончуудын сэтгэлгээний ялгааны талаар ярина уу?
Миний бодлоор япончууд гадагшаа чиглэсэн сэтгэлгээтэй санагддаг. Гадаадад юу шинээр бий болж байна, яавал тvvнийг өөртөө нэвтрvvлэх вэ? гэсэн vvднээс гадаад орнуудыг сонор соргогоор харж байдаг. Тэдний хамгийн их хvндэтгэдэг улс vндэстэн бол америк. Харин америкчуудын хувьд гадаадад юу болж байгаа нь нэг их хамаагvй байдаг бөгөөд зөвхөн америкаа гэсэн дотогшоо чиглэсэн сэтгэлгээтэй. Хvvхдийг багаас нь “Америкийн эрх ашиг” буюу National Interest гэсэн vзлээр төлөвшvvлдэг. Хvv маань өглөө бvр сургууль дээрээ очоод “Бурхны өмнө нэгэн vндэстэн байж, эрх чөлөө, шударга хуулийг нийтэд зориулахын төлөө хувь хvн байхаа Америкийн Нэгдсэн Улсын туг болон тvvнийг мандуулж байгаа холбооны улсын өмнө андгайлан тангараглая” гэж тангараг уншдаг.
Калифорн мужид ази vндэстнvvд их байдаг. Тэдний талаар?
Уг нь Калифорн мужид 150 жилийн өмнө азиуд анх алтны уурхай дээр хvнд нөхцөлд хөдөлмөрлөдөг хар ажилтнууд байсан бол тэдний vр сад буюу 4-5 дахь vе нь асар баян төдийгvй америкийн нөлөө бvхий хvмvvс болсон байна. Сан Франциско, Лос Анжелос гэх мэтийн хотуудын ихэнх том барилгуудыг тэд өмчилдөг. Цагаан арьстнуудын яриагаар тэдэнтэй өрсөлдөж чадах цорын ганц vндэстэн нь азиуд гэнэ. Ази нь азиа л дэмжинэ. Энэ бол амьдрал дээр тогтсон хатуу зарчим бөгөөд ялимгvй юман дээр ч илэрдэг. Жишээлбэл, машинаа төлбөртэй зогсоол дээр тавих гэж байхад хажуугаар өнгөрсөн нэг ази “Би одоо гарах гэж байна. Миний тавьж байсан газар тавьчих, би мөнгийг нь төлчихсөн юм” гэх жишээтэй. Би уг нь пан монголын сэтгэлгээтэй хvн байсан л даа. Японд болон энд азичууд ихтэй газарт удаж байгаа болоод ч тэр vv нэг л пан ази сэтгэлгээнд шилжээд байх шигээ.
Америкийг чөлөөт орон гэдэг. Гэвч Америкчууд гаднаас ирэн амьдрагсдыг хавчиж, дарамталдаг уу?
Огтхон ч vгvй. Гаднаас ирэгсэд нь амьдралын их зорилго, тэмvvлэлтэй, ажилсаг, арчаатай байдаг тул америкчууд их халуун дотноор тэднийг хvлээн авдаг. Үнэхээр өнөөдөр америкт ирээд ариун цагаан хөдөлмөрөөрөө амжилтанд хvрч, хөл дээрээ боссон олон зуун мянган хvмvvс бий. Тэднийг америкчууд Amerikan Dream буюу америк мөрөөдлийг биелvvлэгч хэмээн ихэд хvндэтгэн бахархаж, бvхий л талаар дэмждэг. Үнэндээ тухайн хvн нийгэмдээ татвараа төлөөд олон хvмvvсийн амьдралыг өөд нь татаж байгаа хэрэг л дээ. Америк мөрөөдлийг биелvvлсэн ази залуусаас дурдахад ДОХ өвчнийг эмчлэх эмийг хийсэн тайван гаралтай David Ho, алдарт гольфчин Tiger Woods, уран гулгалтын дэлхийн олон удаагийн аварга, олимпийн мөнгөн медальт Michelle Kwan, Sybase компанийн захирал, Гонг-Конгт төрсөн John Chen, Yahoo-г vндэслэн байгуулагч Jarry Yang, Computer Associate-ийг vvсгэн байгуулагч Charles B.Wang зэрэг олныг дурдаж болно. Зөвхөн азиас төдийгvй бусад орноос ирж, өндөр амжилт гаргасан хvмvvс нэлээд бий.
өнөөдөр бvгд, тэр дундаа залуучууд сурах болон цагаачлах зорилгоор америк орон руу тэмvvлцгээж байна. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?
Мэдээж америк руу тэмvvлж болно. Гэхдээ америкийг шаггvй сайн судлах хэрэгтэй болов уу. Хvн хvний боловсрол, чадавхи өөр өөр байдаг тул өөртөө тохирох газраа зөв сонгож, сайн төлөвлөх нь чухал. Хэн нэгний “өнгөтөөр ярьсан” яриаг даган хөнгөн дэвэргэн сэтгэж болохгvй. Юмыг аргалж, хуурч сурсан хvмvvс энд ирээд нэг их хол явахгvй. Ерөнхийдөө бvх юм америкт хууль дvрмийн дагуу явагдана. За тэгээд хуулиас гадуур амьдарсан хvний хувьд бvх юм хязгаарлагдмал болно шvv дээ. Хараад байхад манайхан хэлний курст суралцах нэрээр ирээд хар бор ажил хийж, амьдрал залгуулж байна. Энэ нь тухайн хvн, тvvний гэр бvлийнхэнд, улмаар манай улс орны эдийн засагт эергээр нөлөөлж байгаа ч, энэ улсын хууль дvрмийг улаан цайм зөрчиж, монголчуудын нэрийг хуулийн байгууллагын өмнө унаган дараа дараагийн ирэх хvмvvст саад тотгор болдог. Энд ирээд амжилттай сурч, хөдөлмөрлөх бvхий л бололцоотой. Уг нь суралцахаар ирж байгаа залуус амьдрах өртөг, сургалтын зардлаа Монголоос бvрэн шийдээд ирвэл тун сайн. Цаг дээрээ тулахаар гадны хvмvvст америкууд нэг их гар сарвайдаггvй.
Та техникийн боловсролыг Орос оронд эзэмшсэн хvмvvсийн нэг. өнөөдөр МУИС, ТИС, Хан-Уул зэрэг сургуулиуд программ хангамжийн мэргэжилтнvvдийг бэлтгэж байна. АНУ болон Японд энэ чиглэлийн мэргэжилтнvvдийг хэрхэн бэлтгэдэг, сургалтын онцлогийн талаар уншигчдад маань сонирхуулна уу?
Дэлхий дээр орос америк хоёр супер хvчирхэг хэвээр байна. Энэ нь эдгээр орны боловсролоос бvтсэн техник технологиор хэмжигдэж байгаc юм. Манайхан бол олон vеийн туршид оросод боловсрол эзэмшиж, орос заах аргаар сургалтаа явуулдаг учир бэлтгэгдсэн боловсон хvчин нь хvний нvvр улайлгахааргvй байх гэж би боддог. Япон болон америкийн сургалт нь оюутныг бvх бололцоогоор хангаад бие даалгаж ажиллуулдаг онцлогтой. Хичээл нь их шахуу, даалгавраа цагтаа л хийж, кредитээ авч явахгvй л бол сургууль төгсөхөд бэрх болдог. Япон бол мэдээж сургалтаараа америкт хvрэхгvй, америкт бэлтгэгдсэн хvмvvс төгсөж ирээд сургалтаа явуулдаг болохоор яавч “оргиналь” юмыг оролж чадахгvй шvv дээ. Америкийн сургалтанд байдаг нэгэн эрхэм чанар бол дэлхийн сор болсон хvмvvсийг өөрийнхөө сургуулиудад соронздон татаж чаддаг явдал юм. Үнэхээр өнөөдөр америкийн том их сургуулиудад дэлхийн хамгийн сайн гэгдэх эрдэмтэд хичээл зааж байна.
өнөөдөр манайд программ хангамжийн инженерийн мэргэжлээр төгссөн хvн оператор, нарийн бичгээс эхлээд багш, программист, шинжээч (аналист), борлуулагч гэх мэтчилэн бvхий л албыг хашдаг. өөрөөр хэлбэл, программ бичлээ гэхэд боловсруулах шаардлагатай системээ өөрөө судлах, загварчлах, программаа бичих, сурталчлах, худалдах, худалдаж авсан газраа суурилуулах, ажиллах хvмvvсийг сургах, сvvлд нь ямар нэгэн асуудал гарахад өөрөө шийдвэрлэх г.м. Гадаадад энэ асуудалд яаж ханддаг вэ?
Америкийн компьютерийн пvvсvvд системийн технологи, программ хангамжийн технологи, борлуулалтын алба гэсэн ерөнхий шат дараалсан гурван хэсгээс бvрддэг. Борлуулалтын албаныхан гадуур явж, пvvсийнхээ бvтээгдэхvvнийг сурталчилж, худалдан авагч олж ирэхэд тэдний маркетингийн хvмvvс зах зээлийн ашиг сонирхлыг нь судалж, төсөл гаргаад, тvvнийгээ программ хангамжийн технологийн хэлтэст шилжvvлнэ. Энэ хэлтсийнхэн бэлэн байгаа программын модулийг наймааных нь ур ухаанд (business logic) тохируулан зангидна. Шаардлагатай бол нэмэлт программын модулийг боловсруулна. Үvнийгээ системийн технологийн хэлтэст захиална. Ийм дарааллаар дээрх гурван хэсгvvд хоорондоо холбогддог тул хvн бvр өөртөө оногдсон ажлыг хийдэг учраас нэг хvн олон ажилд самгардах, олон ажлыг “бөөндөх” асуудал, бэрхшээл гардаггvй.
Программ хангамжийг боловсруулахад анхаарах гол зvйл юу вэ?
Энэ бол цэвэр чанарын асуудал. Хэрэглэгчдийн тавьж буй шаардлага, эрэлт хэрэгцээ бол чанар, найдвартай ажиллагаа. Үнэхээр чанар бол нvдэнд харагдаж, гарт баригдахгvй ч хамгийн чухал зvйл юм. өндөр чанартай бvтээгдэхvvнийг хэрэглэгчийн гарт өгөхийн тулд программ хангамжаа маш олон төрлийн аргаар шалгадаг. Үvнийг давтан шалгах буюу “Regression Test” гэж нэрлэдэг. Хэдийгээр бvх төрлийн аргаар шалгаад ямар ч алдаагvй байсан ч хэрэглэгч дээр очоод эвдрэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, асуудлыг богино хугацаанд шийдээд хэрэглэгчдээсээ хvлцэл өчдөг. Тодорхой алдааг учир шалтгаанаар нь судлаад засварлахад өндөр тvвшингийн мэргэжилтнvvдийг татан оролцуулдаг. өөрөөр хэлбэл, компанийн урдаа барьдаг мэргэжилтнvvд гал сөнөөгчид шиг шуурхай ажиллаж, харин шинээр ажилд орсон буюу бусдын далбаан дор явдаг хэсэг нь ус ширшигчийг нь барьж зогсох жишээтэй.
Манайд томоохон байгууллага, компаниуд харьцангуй өндөр vнээр хувь хvмvvс болон коипаниудаар программ бичvvлдэг. Ихэнх тохиолдолд программ нь ажилладаг байгаад, компьютерт нь суулгаж өгөөд, ажиллах хvнд нь зааж өгснөөр ажлын гvйцэтгэл дуусдаг нь нууц биш. Энэ талаар сонирхуулна уу.
“Хийлээ, өглөө, мөнгөө авлаа, одоо надад хамаагvй” гэдэг зарчим бол маш буруу юм. Хийсэн л бол арыг нь тэр пvvс vргэлж даах ёстой. Тэр бvтээгдэхvvний алдаа мадгийг нь засах, шинжлэх гээд өчнөөн олон ажил цувран гарч ирдэг. Үvнийг лицензийг нь зарах ба vйлчилгээгээр хангах гэж хоёр хуваадаг. Жишээлбэл Microsoft корпорацийн Windows2000 бол лицензийн программ. Үvнийг хийлээ, зарлаа. Тvvнтэй холбоотой бvх нэмэлт сайжруулалт (upgrade болон service pack) нь vнэгvй дагалддаг. Бидний хийж байгаа томоохон программууд нь 5-10 жилийн гэрээтэй бөгөөд гэрээний хугацаанд бvх vйлчилгээг нь vнэгvй хийдэг. Лицензийн өртөг нь нийт vнийн 1/3 байдаг. Үлдсэн 2/3 нь нэмэлт, өргөтгөл, сайжруулалт, шинэчлэлтэнд хамаарна. Энэ vнийг эхнээс нь тогтмол vнээр хийх болон зах зээлээс хамааран явцын дунд ихэсгэх замаар тогтоож болно. Ер нь зах зээлээ сайн судлахгvйгээр эхнээс нь тогтмол vнээр хийнэ гэдэг бол аз туршсан хэрэг л дээ. Тухайн захиалагч гэрээ хийснийхээ дараа өөрсдийнхөө хvмvvсийг уг компьютерийн пvvсийн сургалтанд хамруулж, бvх заавар, гарын авлагатай танилцуулсны дараа тэднийгээ аттестатчилалд оруулдаг. Үvний дараагаар хоёр талаас тусгай хэсэг томилогдон захиалагчийн эрэлт хэрэгцээнд тааруулан өгөдлийн сангийн бvтцийг зангидаж, тvvнд хуучин хадгалагдаж ирсэн захиалагчийн мэдээллийг хөрвvvлдэг. Бvтээгдэхvvнийг дуусан дуустал захиалагч хамт байж, дуртай vедээ буюу таалагдахгvй зvйл дээрээ шууд өөрчлөлт оруулах саналыг тавьдаг. Тvvнээс нь гажих ямар ч арга байхгvй, тэр бvх өөрчлөлтийг нь оруулдаг. Захиалагчийн шаардлага, эрэлт хэрэгцээг бvрэн хангах нь чухал. Нөгөөтэйгvvр захиалагч нь нөлөө бvхий том пvvс бол компьютерийн пvvсийн төсөл дээр ажиллаж байгаа чадварлаг хvмvvсийг мөнгөөр зодоод компанидаа авчихдаг сөрөг тал бий.
Таныг уншигчид маань “Цахим өртөө” сvлжээг vvсгэн байгуулж, ажилладаг гэдгийг мэднэ. Сvлжээгээр төрөл бvрийн мэдээллийг (зарим нь харьцангуй их хэмжээтэй) гишvvддээ хvргэж (би өөрөө тус сvлжээний гишvvн л дээ), сvлжээгээр өрнөсөн бvхий л асуудлаар санал бодлоо илэрхийлж, маш идэвхтэй байдаг. Ажлынхаа хажуугаар энэ бvгдийг яаж амжуулдаг вэ?
Энэ сvлжээг Англид амьдарч байгаа Д.Цэрэнбат (миний Интернэтийн найз) анх санаачлан хийж, би дэмжсэн юм. Бодлогын чанартай зvйлийг бид хамтран шийддэг бөгөөд ярилцлага, хэлэлцvvлэг, эрэгцvvллийн ерөнхий чиглэлийг барих ажил надад оногддог болохоор идэвхтэй оролцохоос өөр зам байдаггvй. Ер нь завгvй гээд бодчих юм бол юуг ч хийж чадахгvй шvv дээ. Ийм болохоор энд тэнд ямар нэгэн юм хийж явахад төрсөн санааг хурааж байгаад нэг завандаа бичдэг. Америкууд цагийг их бvтээлчээр ашиглаж, богино хугацаанд их ажил амжуулдаг улс. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр тэднээс л сурч байна. Мэдээж ажлын бус цагаар ихэнхийг нь амжуулдаг. Тэгээд ч “Цахим Улаач” сэтгvvлд ирсэн материалыг засварлан найруулах, Вэб хуудас бэлтгэх гээд муугvй ачаалалтай байдаг. Үvнийгээ би алхам тутамдаа суралцаж байна гэж боддог, нэг ч их тvvртээд байдаггvй л дээ.
Ажлын талаархи ярианаас бага ч атугай хөндийрье. Ингэхэд та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Энэ их ажлынхаа алжаалыг яаж тайлдаг вэ?
Чөлөөт цагаараа хvvхдvvдтэйгээ тоглож, тун ч завгvй өнгөрөөдөг. Гэр бvлээрээ хотоос алс зайдуу зугаалах замаар алжаалаа тайлах дуртай. Калифорн муж байгалийн олон vзэсгэлэнт газар, vндэсний цэнгэлдэх хvрээлэн, цэнгээнт тоглоомын газруудтай бөгөөд 4 цаг давхиад Рено, 10 гаруй цаг давхиад Лас Вегас, Леголанд, Дисней Ланд, Универсаль Студио, Холливvvд орно. Олон цаг машинаар явахад америкийн асар уудам нутгийг өөрийн эрхгvй мэдэрдэг. Манайхаас холгvй 1 цаг яваад Наапагийн хөндий гэх Калифорнийн дарс vйлдвэрлэдэг нутагт очиж дарс ууж, усан vзэм идэж зугаалах нь дээд зэргийн амралт болдог. Наапа дарс vйлдвэрлэлтээр дэлхийд эхний гуравт ордог, Франц, Итали, Калифорнийн дарс гэж ярьдаг шvv дээ. Иймээс калифорнийнхон дарсаараа ихэд бахархаж, vvнийгээ “Wine Heritage” хэмээн ихэд сурталчилдаг. Албан байгууллага, пvvс компаниуд vе vе “дарс амсах” хэмээх баярыг зохиож, нилээд халцгаана. Энэ нь тун хөгжилтэй болдог.
Хувь хvний хувьд ямар чанарыг эрхэмлэн vздэг вэ?
өөрийн бодолтой ноён нуруу, өрөөлийг хайрлах нинжин сэтгэл, хvний vгийг гvйцэд сонсох тэвчээр, хэлэх vгээ олны өмнө цэнэх ярианы соёл, бэрхшээлийг туулах сэтгэлийн тамир, бусдад өгөх сэтгэлийн дэм, бурангуй ёстой эвлэршгvй шударга зан. Энэ бvгдийг би эрхэмлэн дээдэлдэг.
Манай сэтгvvлийн уламжлалт асуулт. Уншигчдад хандаж хэлэх таны vг
Уншигч тvмний ухаан нь тунгалаг, урам зориг нь хурц, vйлс бvтээл нь өөдрөг, vр хvvхэд нь өнөр, алд бие нь өвчин зовлонгvй, ашид мөнхийн аз жаргалтай явахыг билэгдэн ерөөлийн дээдийг өргөн баръя. Монголчууд маань бие биенээ дээдлэн хvндэлж, билэг ухаанаа сорин уралдуулж, даяар Монгол орноо мандан хөгжvvлж, даян дэлхийд цуурайтуулж явах болтугай.
Манай сэтгvvлийн хvндэт зочноор уригдан ярилцлага өгсөн Танд их баярлалаа. Улс орныхоо ирээдvйн төлөө, ард олныхоо төлөө, шинэ мэдлэг, шинэ технологийн төлөөх Таны эрдмийн харгуй дардан байг. Танд нийт уншигчдынхаа өмнөөс сайн сайхан бvхнийг хvсье.
Monday, December 10, 2007
Монголын Майкл Жордан
“Harlem Globetrotters” баг анх 1926 онд Нью Йорк хотноо Savoy Big Five нэртэй байгуулагдсан. Тэр цагаас хойш Сагсан бөмбөгийн уран гоё тоглолт, өвөрмөц нарийн техник арга барилыг харуулсан шоу тоглолтуудыг Америк оронд төдийгvй дэлхийг тойрон хийж vзэгчид, хvvхэд залуучуудыг бишрvvлэн сагсан бөмбөгийн спортын гайхамшигийг таниулан сурталчилсаар иржээ. Саяхан 20,000 дахь тоглолтоо хийгээд байгаа энэ алдар хvндтэй багийн олон vеийн тvvхэнд Америкийн vндэсний Сагсан бөмбөгийн холбооны (NBA) шигшээ багуудын сор болсон домогт тоглогчид тоглож байсан төдийгvй мөн энэ багаас анх төрөн гарч алдар нэрээ дуурсгасан өдий төдий мэргэжлийн сагсан бөмбөгчид бий. Энэхvv домогт багийн эгнээнд Ази тивээс анх удаа манай Шаравжамц тэнцэн ороод Америк орон даяар Монголынхоо нэрийг дуурсгаж явна. 2002 онд “Harlem Globetrotters” баг Америкийн 200 хотуудаар “North American Tour” аялан тоглолт хийж яваа юм байна. Энэ дагуу 1 сарын 25, 26-ны өдрvvдэд Оакланд, Сан Францисцо, Сан Хозе хотноо 3 тоглолт болж өнгөрлөө. Энэхvv тоглолтыг vзэж Шараваагаа хөгжөөн дэмжихээр ирсэн Бэй Аэриа хавийн 50 орчим Монголчууд сагсан бөмбөгийн эх нутаг дээр нь сагсан бөмбөгийн гайхамшигт шоу тоглолт vзэхийн зэрэгцээ Шараваатай уулзан ярилцаж хамтдаа зургаа татуулан нэгэн дурсгалт vдшийг баяр хөөр дvvрэн өнгөрvvллээ. Энэ vеэр бидний хэсэг нөхдөд Америк дахинаа Монголын “Shark” хэмээн танигдаж яваа Цэрэнжанхарын Шаравжамцтай Оакланд хотноо уулзан тухалж, чөлөөтэй хөөрөлдөн суух сайхан завшаан олдсон юм. Ингээд сэтгvvлийн уншигчиддаа зориулан (Америк) Шараваатай хийсэн ярилцлагаа товчлон сийрvvлж нийтэллээ.
За тэгээд Америкийг тойрон тоглож яваа гэсэн, очсон газруудын сонин сайхан их л биз дээ, эндхийн агаар ус хэр зохиж байна даа?
Энэ багт ирээд 6 сар болж байна. Он гараад 2002 оны тур тоглолт 1 сараас эхлээд одоо бараг гучаад хотоор тоглоод явж байна. Танай эндхийн цаг агаар их сайхан юмаа. Санасныг бодоход Монголчууд олноороо байдаг юм шиг байна. өнөөдрийн тоглолтыг хvрэлцэн ирж vзсэн Монголчууддаа баярлалаа. vзэгчдийн суудалд намирч байгаа Монголынхоо тугийг олж хараад vнэхээр сайхан санагдаж байсан.
Хэдийнээс эхлэн ямар гэрээгээр энэ багт тоглож эхлэв, ямар шалгуур vндэслэн сонгож авдаг юм бэ?
Эхний удаа 1 жилийн гэрээ хийсэн. Шакил О’Нилийн багш байсан хvн Хятадад болсон Зvvн өмнөд Азийн орнуудын тэмцээн дээр намайг тоглолж байхыг хараад анх сонирхож эхэлсэн юм шиг байсан. Тэр хvн Америкийн Сагсан Бөмбөгийн Академийн ерөнхийлөгчтэй хамт Монголд явж байхдаа миний тоглолтыг дахин хараад энэ багт авах саналаа тавьсан юм. Тэр өдөр бид Япон явахын өмнө сорилтын тоглолт хийж байгаад таарсан, тэгэхэд би яасан ч сайн тоглосон юм бараг шидсэн болгон л ороод байсан. (инээв)
Тэр хvн Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт бас нэг Монгол гаралтай залууг Хятадын шигшээ багаас урьж аваачсан гэж дуулдсан, Хятадын шигшээгийн хамгийн сайн тоглогч Мөнхбаатар билvv дээ. Тэр Мөнхбаатар гээд өвөр Монгол залуу Лос Анжелес Лейкерз-ийн нөөц багт бэлтгэл хийж байгаад саяхан буцсан гэсэн. Хятадууд хамгийн шилдэг хvнээ бас өгч явуулахгvй байгаа юм. Хятадын шигшээгийн шилдэг тоглогч бол vоан Минг гээд 2.25 см өндөр тоглогч байдаг.
“Сан Франциско Xроникл” сонины 1 сарын 23-ны дугаарт Монголын Майкл Жордан гэсэн дэлгэрэнгvй материал зурагтайгаа гарсан байна. Энэ сонин бол Сан Франциско хотын хэмжээнд өдөр тутам тогтмол гардаг хоёрхон сонины нэг тул маш олон хvн уншиж мэдээлэл авдаг. Ер нь энд тэнд явж байхад ярилцлага сурвалжлага их авав уу?
Бараг очсон газар болгонд л манай багийн талаар том жижиг мэдээ гардаг байх тэр дотор миний тухай бас бичсэн л байдаг гэсэн шvv. Сая Денверт явж байхад тэндхийн сонин дээр мэдээ гарсан гээд Монголчууд ярьж байсан. Америкт ирээд өгсөн хамгийн том ярилцлага бол Спорт Иллюстрайтед сэтгvvлд өгсөн ярилцлага маань юм уу даа. Тэнд зураг хөрөгтэй дэлгэрэнгvй гаргасан байна лээ.
За баяр хvргэе! Америкт төдийгvй дэлхийд томдоо орох сэтгvvл дээр бичигдэнэ гэдэг сайхан хэрэг. өөрийнхөө тухай гарсан материалуудыг уншиж, цуглуулж байна уу?
Зав гэснээс мэргэжлийн энэ том багийн өдрийн дэглэм, бэлтгэлийн ачаалал зэрэг нь ямар байдаг вэ?
Тоглолтонд гараагvй vедээ өдөрт гурван удаа бэлтгэл хийнэ. Хурд хvчний ерөнхий дасгалуудаас гадна чөлөөт тоглолт, багийн бэлтгэл энэ тэр нь ерөнхийдөө адилхан. Xарин манай баг шоу тоглолт голлон явуулдаг учраас хувийн бэлтгэл, техник арга барилын тал дээр нилээд өвөрмөц ажилладаг. Зуны 21 хоногийн цугларалтын vед өглөө 6 цагт босоод хөнгөн бэлтгэл хийгээд 7 цагт заал руу орж ирээд бvтэн өдөр тэндээ өнждөг гэж хэлж болно. өдөр тvр гарч хоолондоо орж ирээд буцаад бэлтгэл vргэлжилнэ. Орой бэлтгэл тараад хоолоо идээд шууд унтах ёстой. Тэр vедээ гадагшаа дотогшоо харилцах ямарч утас холбоо байхгvй зөвхөн бэлтгэл явагддаг. Бэлтгэлийн ачааллын хувьд бол хvчний бэлтгэл нилээн сайн өгөгддөг.
Энэ багийн хангамж, нөхцөл нь ямар байна. Байр сууц нь тусдаа байдаг юм уу?
Танай танилцуулган дээр дасгалжуулагч нь гээд нилээд настай хvний зураг байсан тэр хvний тухай тодруулж ярьж өгнө vv.
Тэр хvн бол Чарльз Харриссон гээд манай дасгалжуулагч. 41 жил энэ багтай явж байгаа. Одоо 69 настай маш туршлагатай тайван дөлгөөн, vг яриа цөөнтэй, олон зvйл яриад байдаггvй, намайг сайн ойлгож дэмждэг хvн. Хааяа -За чи одоо тэр тал дээрээ ингээд ажилла гэх зэргээр зөвлөдөг. Багийнхан тэр хvний vгнээс барагтай бол гарахгvй.
Танай баг ерөнхий шоу тоглолтноос өөр ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцдог уу?
Жил жилийнхээ графикаас шалтгаалдаг юм шиг байсан. Энэ жилийн хувьд 4 сарын дунд хvртэл шоу тур тоглолтууд хийнэ. Гэхдээ бид тур тоглолтонд гарахынхаа өмнө NCA (Америкийн Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо)-ийн шилдэг багуудтай хамтарсан бэлтгэл, уулзалт тоглолт хийж байсан.
НБА (Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо)-ны нэрд гарсан тоглогч нарaaс хэн нэгэнтэй нь нvvр тулж талбайд гарч vзсэн vv?
өө тийм vv хэн хэнтэй талбайд хамт тоглож vзэв дээ
Ази тивд шигшээ багийн хэмжээнд тоглож байсан бас Чехийн дээд лигийн багт тоглож байсан хvний хувьд энд ирээд тэр томчуулын дунд орж vзээд харьцуулсан ямар сэтгэгдэл төрж байв. Ер нь Америкийн сагсан бөмбөг Азийнхаас хэр хол тасархай яваа юм бэ?
өнөөдөр тоглолтын дараа Оакландын телевизийн сурвалжлагчид шууд ярилцлага өгч байхыг чинь сая телевизээр vзлээ. Англиар их сайн ярьж байна. Монголд байхдаа Англи хэл хаана заалгаж байв, энд ирээд сургуульд явсан уу, өөрийн чинь хувьд хэлний бэрхшээл гэж одоо байхгvй юм байна даа.
Би Отгонтэнгэр дээд сургуульд сурч байгаад ирсэн. Анх ирээд харуудын ярихыг сайн ойлогдоггvй байсан одоо ч бас зарим яриаг нь ойлгоход их төвөгтэй байдаг. Манайхан надаас бусад нь бvгдээрээ харууд тул хааяа тэдний аялга оруулж ярихаас өөр аргагvй болдог тал бий. Сургуульд энэ тэрийн тухайд тодорхой шийдсэн зvйлгvй гэхдээ эндээ байж байгаад цаашид боломж гарвал улс төрийн чиглэлээр суралцах бодол байна.
Сонин дээрх гарсан танилцуулганд чамайг Англи Орос хэлээр fluently ярьдаг бас нэг Оростой төстэй хэлээр ярьдаг гээд бичсэн байна. Бодвол Чех хэл гэсэн болов уу?
Би Словакийн Братислав хотын дээд лигийн багт жил орчим тоглосон л доо. Чех, Словак хоёр хоорондоо арай ялгаатай ярьдаг. Би бага зэрэг гадарладаг байсан одоо бараг мартаж байна.
Мөрөн дээрээ Монголынхоо далбаа шивсэн зураг чинь сонинд гарсан байсан. Монголдоо байхдаа хааяа тоглолтонд орохдоо гадаад стилээ янз бvрээр өөрчлөөд ордог л байлаа. Нэг удаа Солонгост болсон тэмцээн дээр vсээ урт ургуулчихаад салаалж өнгө өнгөөр будуулчихсан бас болоогvй нэг чихэндээ ээмэгтэй нилээн содон байдалтай талбайд гарч байлаа. Зvгээр л сонирхож тэр шvv дээ. Далбааны хувьд гэвэл талбайд бөөн харуудын дунд ганц Ази яваад л байдаг, Америкийн Ази эсвэл Хятад Солонгос хэн нь ч юм танигдахгvй байх гэж бодоод толгойныхоо боолтон дээрээ далбаагаа зуруулах гэтэл элдэв чимэглэл байж болохгvй гэхээр нь мөрөн дээрээ зуруулаад шивчихсэн юм. (Бид харья гэж байж vзлээ, сvртэй харагдаж байв) Бас ийм нэг сурталчилгаа байж болно биз дээ. (инээлдэв)
Сурталчилгаа гэснээс өнөөдөр Оакланд Коллейзиумд болсон танай шоу тоглолтыг 17.000 хvн vзсэн гэсэн, 1 сараас эхлэн 30 орчим хотуудаар яваад байна гэдэг чинь нэг тоглолтыг дундажаар 10.000 хvн vзнэ гэж бодвол жилдээ дор хаяж 2 сая Aмерикчуудад Монголын тоглогч нэрээрээ улсаа шууд сурталчилна гэсэн vг биз дээ. Энэ бол тэр бvр олдоод байдаггvй том боломж байна.
жич:(Сан Францискогийн Cow Palace-д бидний vзсэн тоглолтын дараа эдний багийнхан vзэгчидээр хvрээлvvлэн гарын vсгээ зурж зогссоор бараг хагас цаг шахуу болж байсан)
Америкийн мэргэжлийн багт тоглох гэдэг маш хатуу даваа байдаг биз. Танай багаас дээшээ оюутны болон дээд лигийн аль нэгэн багт шилжин тоглох боломж бий юу?
өөрт чинь цаашид энд тоглоно гэсэн ямар төлөвлөгөө байгаа вэ?
өөрөө Америкт ирээд тоглоод явж байна, эхнэрээ бас авчирсан гэсэн, цаашдаа байнга оршин суух эрхийг нь аваад ирж очоод байх санаа байна уу?
Яахав багийнхаа хуульч энэ тэрээр дамжуулаад хөөцөлдвөл болохгvй ч юу байхав. Эхний ээлжинд ахыгаа бас дотнын хоёр найзыгаа энд авчрах санаа байна. Тэгээд цаашаа юу хийж болохыг цаг хугацаа харуулна биз дээ.
Ийнхvv бид сагсан бөмбөг төдийгvй эх нутгийн сонин сайхан, Америк орны аж амьдрал гээд энэ тэрийг хөөрөлдөн суусаар нэг мэдэхэд шөнийн 2 цаг болсон байлаа. Маргааш өдөр нь Шараваа маань Сан Франциско, Сан Хозе хотноо дараалсан 2 тоглолттой тул ярилцлагаа өндөрлөж дараах асуултыг тавьсан юм.
За сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа! Манай сэтгvvлийн уншигчид болон Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан юу хэлэх вэ?
За Калифорнийн Бэй Аэриа хавийн Монголчууд маань намайг сайхан хvлээж авч хөгжөөн дэмжиж их урам дэм өглөө. Америкт байгаа та бvхэн өөрсдийн сэтгvvл гаргаж байгаа явдал их сайхан санагдаж байна. Би ч гэсэн өнөөдрөөс эхлэн “Замдаан” сэтгvvлийн бас нэг уншигч нь боллоо. Алс газар амьдран ажиллаж яваа нийт Монголчууддаа хандаж хэлэхэд бид бvгдээрээ эх орон ард тvмэндээ энэ цагт хэрэгтэй тустай сайн сайхан болгоныг олж нээж дэлгэрvvлэхийн төлөө явцгаая!
За тэр ёрөөл бат орших болтугай! Манай сэтгvvлийн анхны зочин болж урамтай сайхан ярилцлага өгсөн явдалд бид их баярлан билэгшээж байна. Танд спортын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хvсье!
Ярилцлагыг тэмдэглэсэн. Д.Цэрэндорж, Ш.Баатар, Ц.Отгонбаатар, Л.Хашбат, Ц.Энхбаатар, Л.Цогтбаяр
2002 оны 1 сарын 25. Оакланд, Калифорни.
Harlem Globetrotters
400 E. Van Buren St., Ste. 300
Phoenix, AZ 85004-2257
Phone: 602-258-0000
Fax: 602-258-5925






































