Friday, March 9, 2007

Хvний бvтээснийг нийгэм нь vнэлдэг байх ёстой

Алаг хорвоогooр бэдрэн яваа бидний монголчууд Ар, Євєр гэлтгvй хувь тавилангийн зєрєгт, холын Америк орноо ийнхvv уулздаг байжээ. Замын хvний vгийг заавал сонсдог нэгэн монгол ёс бий. “Алтан хундагa”-аар тvрлэг хийж, анд нєхдийн сэтгэлийг уудлан хэдэн vг хэлvvллээ.

Цэрэндорж: Єнєєдєр бидний угсаа нэгт Євєр Mонголын эрдэмтэн 2 залуутай уулзаж ярилцаад сууж байна. Та бvхэн єєрсдийгєє товч танилцуулaхгvй юу?

Макихара: Миний монгол нэр Соёлт, япон нэр маань Макихара. Макихара гэдэг бол тал нутгийн малчин гэсэн утгатай юм. Би єєрєє малчин байсан. Бага байхдаа Євєр Mонголд соёлын хувьсгалын vеэр хvмvvс яаж тамлагдан зовж явсныг нvдээрээ vзэж ирсэн. “Монголыг монголоор нь” гэж бие биеийг нь зодуулдаг учрaac хvн зодсон хvмvvсийн ихэнх нь монголчууд байдаг байсан. Тиймээс манай ээж монголоо зодсон монголчуудын “махыг нь идэх юмсан” гэж хараадаг, их занадаг байсан. Cvvлд нь хvн зодсон тэдгээр монголчууд зохих хэмжээний шийтгэл хvлээсэн. Єєрсдийн боловсрол, соёл нимгэнээс болоод тийм гэмтэй, хууль бус зvйл хийж байсан. Хувьсгалч, шударга сайн хvн болох гээд цаад учрыг нь олохгvй, муу хvчний эрхэнд єєрсдийн ах дvv, тєрєл садан, ойр дотнын хvмvvсээ зодоод cоёл боловсролгvйгээсээ болоод єєрсдийгєє vрж байсан. Цаад талын єдєєсєн бодлогыг нь бид эрэгцvvлэх ёстой. Бид тэр vед ар талын бодлыг нь мэддэггvй байсан, энэ утгаараа хvнд соёл боловсрол хэрэгтэй юм. Би Нацагдорж гуайн “Хуучин хvv” зохиолыг маш олон дахин уншсан. Сургууль байгуулъя, ядахдаа бага сургууль байгуулъя гэж их эртнээс бодож байлаа. 1987 онд Японд ирээд, 1989 онд Японы нэгэн компаниас хєрєнгє мєнгийг нь ивээн тэтгvvлээд, Мацумото гэдэг хvнтэй Япон хэлний сургууль байгуулсан. Байгаль гэдэг хvн хамтарч байгаад, сvvлд нь Євєр Монголоос 200-гаад оюутан Японд ирvvлж, манай сургуульд суралцуулсан. Энэ бол Євєр Монголын соёлд миний оруулсан хувь нэмэр.

Баатар: Тэгвэл єєрєє Байгалийг анх Японд авчирсан хvн байна шvv дээ?

Макихара: Тиймээ, би тэр сургуулиа байгуулаад Байгалийг авчирсан. Cургуулиа тєгсєєд их сургуульдаа vлдсэн, сурлагын маш єндєр амжилт vзvvлээд багшилж байсан хvмvvсийг би авчирсан. Мэдээж ингэж залуусыг авчраад байхаар манай ах дvv, садан тєрлийн хvмvvс надад маш их гомддог. Хvний хvмvvсийг авч яваад, єєрсдийгєє авдаггvй гээд надад гомддог байхгvй юу. Xамгийн гол нь би єєрийн ах дvv садангаас авчирч болно. Авчирсан хойно тэд шаардлага хангадаггvй. Тийм учраас тєгсєж ирээд нийгэмдээ ямар vр бvтээл гаргаж чадах вэ гэсэн утгаараа дандаа сургуулийн багш нарыг сургасан. Японд яваад Євєр Монголд ирсний дараа нь тэднийг бvгдийг нь дуудаж асуусан байсан. Хятадаас Японд явах хvн асар их зоос мєнгє тєлдєг юм. Би тэднээс мєнгє аваагvй учраас тэд их гайхаж, миний ард талд намайг хэн дэмждэгийг сонирхож байсан.

Цэрэндорж: Та єєрєє Японд сургуульд ирэхдээ ямар шалгуур давж байв. Тэр vед ямар бэрхшээл саад байв?

Макихара: Японы байгууллагаас Японд суралцуулна гэсэн бичиг авсан. Мєн би япон найз нартай байснаа хvмvvст хэлдэггvй, зєвхєн миний хэдхэн найз л намайг мэддэг байсан. Яагаад гэвэл Хятадын засгийн бодлого маш хатуу байсан.

Цэрэндорж: Сургуульд явахаар урилга, виз авсан уу?

Макихара: Сургуульд явахаар виз авсан.

Цэрэндорж: Японд сургуульд сураад, тэндхийн хvнтэй танилцаж гэр бvл болсон гэсэн. Мєн 1993 онд Ар Монголд сургууль байгуулсан юм байна. Тэгэхэд Монголд байдал ямар байсан, єєрт чинь юу бодогдож байв? Сургууль байгуулахад бэрхшээл их тохиолдов уу?

Баатар (нэмэлт): Яагаад чухам Ар Монголд cургууль байгуулсан юм бэ? Євєр Монголд байгуулж болоогvй юм уу?

Макихара: Монголд ардчилал анх гарахад би Японд байсан. Тэгээд Японы Гадаад хэргийн яамны орчуулагчаар Монголд ирсэн. Тэр vед шадар сайд Ганболд байсан. Монголын талаар бvрэн дvvрэн ойлголт байгаагvй. Mонголчууд сайхан амьдардаг, халуун дотно хvлээн авна л гэж боддог байсан. Бvх Євєр Монголчууд миний адил боддог байсан байх. Яагаад гэвэл биднийг хvvхэд байхад Євєр Монголд “Ар Монголд очвол авгай хvvхэд аваад их сайхан амьдардаг” гэсэн нэг домог яриа байсан. Ингээд би Монголд анх удаа япончуудтай хамт очсон. Японы Засгийн газрын шугамаар явсан болохоор маш хvндтэй хvлээж авсан. Хамгийн сайхан санагдсан зvйл гэвэл жолооч нь монгол хvн, тэгээд нуух юу байх вэ сайхан монголоор яриад л чихэнд сонсголонтой, жолооч монголоор сайн байна уу гээд монголоор ярих онцгой сайхан байсан. Хятадад бол жолооч нь дандаа л хятад байна шvv дээ. Тэгээд эхний єдєр ажил алба гээд гадуур гарах зав олдоогvй. Харин дараа єдрийн єглєє эрт босоод автобусанд суугаад явсан, хаа хvрсэн, ямар автобусанд сууснаа одоо хvртэл санахгvй байна. Зvгээр л автобусанд суугаад хvмvvс монголоор ярихыг сонсоод нэг бvтэн тойрч явсан. Энэ бол 90 оны євєл 1 сард болсон явдал.

Цэрэндорж: Японы ямар тєлєєлєгчид байв?

Макихара: Гадаад яамны хvмvvс, бизнесийн эзэд, Тоёото машины vйлдвэрийн хvмvvс явж байсан.

Баатар: Хvмvvс монголоор ярьж байсан гэж байна шvv дээ. Тэгэхээр монголоор ярих чихэнд чинь хоногшоогvй байсан гэсэн vг vv?

Макихара: Автобусанд энгийн хvмvvс хоорондоо монголоор ярихаар монгол хэл чинь мєхєєгvй, амьд байгаа юм байна гэж бодохоор сайхан байсан. Бид чинь Хєх хотод автобусаар явахад дандаа хятадаар ярьдаг шvv дээ. Тийм болохоор автобусны жолооч, хураамж авагч, зорчин хэрэгчид бvгдээрээ монгол байсан болохоор ёстой нєгєє цус хєєрєх шиг болсон.

Цэрэндорж: Тэгээд монголд удсан уу?

Макихара: Ердєє 5 хоноод буцсан.

Баатар: Ямар сэтгэгдэлтэй буцсан бэ?

Макихара: Маш єндєр сэтгэгдэлтэй буцсан. Дараа нь Тоёотогийн vйлдвэрийн хvмvvстэй орчуулагчаар ирсэн. Японы уруулын будгийн vйлдвэрт хонины ноосны зунгаг хэрэгтэй болоод Монголоос ноос авч цэвэрлэн, тосоор нь уруулын будаг хийх судалгаа хийж байсан юм.

Цэрэндорж: Хэдийнээс Монголд сургууль байгуулах санаа тєрсєн бэ?

Макихара: “Монголд юм хийхгvй бол болохгvй” гэсэн санаа ардчилал эхлээд юм сайхан чєлєєтэй болоод ирсэн тэр vеэс бодогдсон юм. Энэ тухай миний бичсэн тэмдэглэл бий. Улаанбаатар бол монголчуудын тvvх соёлын єв байх ёстой. Тэгээд монгол хvчтэй байх юм бол Євєр Монголоо татаад аваад явна гэсэн бодолтой. Анх би Євєр Монголд сургууль байгуулах гэж байсан юм. Тэгвэл хєрєнгє мєнгє тєдийлэн их шаардахгvй байсан юм. Гэхдээ би Монголд байгуулсан. Энэ тухай хятадуудад шууд хэлж боломгvй, хэлэх арга хэлбэр єєр. Тэгээд Євєр Mонголд монгол сургууль байгуулья, энд хятад, тєвд, тангад ямар ч хvvхэд сурч болно. Гагцхvv конкурсийг монголоор єгнє, бvх хичээлийг монголоор заана гэсэн байр суурийг би баримталсан. Гэтэл Євєр Монголын боловсролын газраас хичээлийг 50 хувь монгол, 50 хувь хятад хэлээр заах, мєн монгол хятад хvvхдvvдийг хамт сургах заавар єгсєн. Би vvнд дvргvй байсан.

Баатар: Xэрвээ Євєр Монголд сургууль байгуулж болохгvй бол хэрхэн ажиллах талаар ямар бодолтой байсан бэ?

Макихара: Би бас Улаан-Vдэд япончуудтай хамт очиж байсан. 1991 онд Улаан-Vдэд Буриадын боловсролын сайд Намсраев гуайтай уулзаж, тэндхийн сургуулиудад япон хэл заах багш нарыг vнэгvй байраар хангаж, цалин єгье гэж тохирсон.

Цэрэндорж: Улаан-Vдэд Японоос Монгол руу орчуулга хийж байв уу?

Макихара: Vгvй, японоос монголоор дамжиж, орос руу давхар орчуулга хийж ойлголцож байсан. Ингээд Улаан-Vдэд сургууль байгуулахаар болов. Намсраев сайд их дэмжиж байсан. Энэ дагуу боловсролын газрын дарга Манжиев гуайг Японд урьсан. Эм болон ачаа зєєдєг тэргэнцэр Японд хийлгэх, Улаан-Vдэд сургууль байгуулахaaр харилцан тохиролцоо хийсэн. Манжиев гуай 1992 оны 9 сард Японд ирэх ёстой байтал ирээгvй. Ингээд Улаан-Vдэд сургууль байгуулах яриа маань бvтэлгvй болсон. Тэгээд бид нийт монголчуудын голомт болсон Ар Монголд ирж сургууль байгуулахаар Боловсролын сайд Єлзийхутаг гуайтай уулзаж, сургууль байгуулъя гэсэн чинь Улаанбаатараас 70 км хол орос цэргийн vлдээсэн газрыг зааж єгсєн. Тэр vед манай дарга Yнo Шиёо гэдэг япон хvн уурлаад, юу ярьж байгаа юм гээд Япон руу буцсан.

Цэрэндорж: Yнo Шиёо гуай ямар алба хаадаг хvн байсан бэ?

Макихара: Японы Боловсролын яамны дэргэд Хvvхэд багачуудын боловсролын тєв гэж байдаг. Тэндэхийн Гvйцэтгэх зєвлєлийн гишvvн хvн байсан. Тэр хvн Монголд 5 хоногийн томилолттой ирсэн боловч, зорьсон хэрэг маань бvтээгvй болохоор 2 хоноод Япон руу буцсан. Бид явах онгоцоо хvлээлгvй вагоноор буцаж байсан. Тэгээд би Байгальд энэ тухай хэлсэн. Монгол хvний хэлж байгааг шууд япон хvнд шууд хэлж болдоггvй. Иймээс бид сайн ойлголцоогvй юм. Ингээд би 1993 онд эргээд Монголд ирсэн. Яг сургууль байгуулах гэтэл авилгын асуудалтай тулгарсан. Гэхдээ яг авилга гэж хэлэхгvй л дээ. Зvгээр бичиг баримт чинь бvтэхгvй, болоогvй байна гээд дахин дахин явуулаад, удаашруулаад байдаг. Тухайн vед тийм л байсан юм. Манай дарга тэгэхэд гайхаж байсан, чи Монголд сургууль байгуулах гэж байж яагаад авилга єгч байгаа юм бэ гэж. Тэгэхэд нь би хэлсэн, за би Хятад, Буриадад сургууль байгуулах гээд чадаагvй тул авилга єгсєн ч монголчууддаа єгье, xятадуудад ч гэсэн тухайн vед бага сага авилга єгдєг тийм юм байcан. Гэвч тухайн vед тэдэнд би авилга єгєх шаардлага гараагvй. За тэгээд Mонголд єнєєдєр айл, хvний амьдралын тvвшин ямар байгаа билээ, авилга єгсєн ч би монголдоо єгье гэж хэлдэг байсан. Одоо манай дарга хааяа тоглоомоор хэлдэг байхгvй юу. Чиний авилга чинь хэрээс хэтэрсэн биш vv гэж. За ингээд сургууль байгуулах ажлаа эхэлж байсан даа.

Цэрэндорж: Сургууль байгуулах таны санаа байсан байна. Тэгэхээр япончууд таныг дэмжээд хєрєнгє мєнгийг нь гаргасан байна уу?

Макихара: Японы талаас маш их дэмжиж, бvх мєнгє тєгрєгийг би єєрєє хариуцаж байсан. Жишээлбэл, Японы тал бидний сурах бичгийг контейнерээр vнэ тєлбєргvй зардлыг нь даагаад ирvvлж байсан. Тэгээд манай дарга чамайг vндэстнийхээ тєлєє юм хийж байгаа учраас бид дэмжиж байна. Харин чи эхэлсэн ажлаа гvйцээ, бид чиний цалинг таслахгvй єгье гэж байсан. Энэ бол их том дэмжлэг бoлcoн.

Баатар: Тэр чинь Японы Соёлын яамны гол бодлого мєн vv?

Макихара: Япон хэдийгээр зах зээлийн орон боловч, соёл боловсролыг их дэмжиж, намайг Монгол дахь ажлаа бvтэлтэй сайн хийж дуусга, битгий наашаа яарч ирээрэй гэж цалин мєнгийг тасралтгvй єгч байсан нь маш том дэмжлэг.

Баатар: За тэгээд сургууль байгуулах эрхээ авчээ. Яг єєрєє орж ирэхэд байр савнаас эхлээд хєєцєлдєх юм их байв уу. Энэ бvгдийг яаж амжуулсан бэ?

Макихара: Эхлээд бид намын сургуультай гэрээ хийж, тэр байрны засварыг хийнэ гэж. Гэтэл яг ажил эхэлтэл та нар чинь 100% гадаадын хєрєнгє оруулалттай компани байна гээд тvрээсийнхээ vнийг нэмсэн. Хэрэв vнэтэй гэж байгаа бол єєр газар ол гэсэн. Тэгээд яахав, тухайн vед бид ярьж хєєрєєд vнээ нэмсэн. Хэрэв энэ бvгдийг Японы талд хэлэх бол бол тэд ойлгохгvй, шууд татгалзаж болох байсан. Японд гэрээ бол гэрээ, тvvнийгээ зєрчвєл шууд хvчингvй болно. Тийм учраас би япончуудтай ярилгvй, энэ бvгдийг зохицуулах шаардлага гарсан.

Баатар: Тэр vед та Японы иргэн байсан уу, аль эсвэл...

Макихара: Арай болоогvй байсан. За тэгээд тэндээсээ гараад Барилгын Цэргийн Удирдах газарт нvvж ирсэн. Тухайн vед 4 давхрын 2 давхар нь айхтар муудсан байв. Та нар сургууль байгуулах гэж байгаа бол бид дэмжинэ гээд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тэгээд тухайн vеийн ханшаар 6 сая тєгрєгийн засвар хийсэн. Гэтэл засварын дараа гэрээ маань нэг жилийн хvчинтэй болсон. Яагаад гэвэл бид та нарыг Mонголын компани гэж гэрээ хийсэн, гэтэл Японтой хамтарсан юм байна, vнээ нэмлээ гэсэн. Тэгэхэд нь би хэлсэн, таныг 5 жил хєдлєхгvй гэхээр чинь би гэрээ байгуулсан, одоо мєнгєє буцааж авъя даа гэсэн. Гэтэл мєнгє байхгvй, єєр газар олж ор гэсэн.

Цэрэндорж: Mаш олон хvндрэл бэрхшээл учирсан байж таарна. Зах зухаас нь бид гадарлаж байна. 1993 оноос хойш 12, 13 жил болжээ. Одоо танай сургууль ямар тvвшинд хvрсэн бэ?

Макихара: “Yнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцнэ” гэдэг шvv дээ. Залуу ч байсан, зоригтой ч байсан. “Єнєєдєр би ингэж яваа ч хожим заавал болно” гэж боддог байв. Ингээд єнєєдєр манай сургуулийг хvмvvс мэддэг болсон. Хvvхдvvдээ ч єгдєг болсон. Одоо зарим хувийн сургууль конкурс авахгvй элсvvлнэ гэж байхад бид 5 хvvхдээс 1-ийг нь шалгаруулж авдаг. Манай сургуульд жил бvр 500 гаруй хvvхэд конкурс єгдєг. Тэгээд 100 хvvхдийн элсэлт авч байна. Манай сургууль тєгссєн оюутнуудаас 80-аад нь Японд 3 жилийн гэрээгээр ажил хийхээр явсан. Тэр ажлыг би олж зуучилж єгдєг. Японы талаас визийг нь гаргуулдаг.

Баатар: Энэ 10-аад жилд танай сургуулийг хичнээн оюутан ямар мэргэжлээр тєгссєн бэ?

Макихара: Япон хэлний багш орчуулагч, олон улсын сэтгvvлч, олон улсын эдийн засагч. Урьд жилээс эхлэн аялал жуулчлал, компьютерийн ангитай болсон. Одоо 80-аад оюутны 30% нь компьютерийн чиглэлээр сурдаг. Манай оюутнууд Улаанбаатарт компьютерийн компани байгуулсан. Японд тэд Тоёото, Мицубиши, Хонда, Ниссан зэрэг машины vйлдвэрт хурдны хайрцаг угсарч байна. Японд 3 жил дадлага хийгээд Монголдоо ирсэн оюутнууд компани байгуулан ажиллаж байна. Эхний явсан хvvхдvvд ноднин ирсэн, одоо 20-иод хvvхэд Японд компьютерийн чиглэлээр ажиллаж байна.

Баатар: Тэд ямар нэртэй компани байгуулсан бэ?

Макихара: Бьютик Монгол гэдэг компани.

Баатар: Одоогоор танай сургуулийг нийт хэдэн оюутан тєгсєєд байна?

Макихара: Суралцах явцдаа хангалтгvй дvн vзvvлсэн хvvхдийг сургуулиас хасдаг. Анхны элсэлтээс сургууль тєгсєх хvртэл 4 жилийн хугацаанд 17-18 хvvхэд сурлагаар хасагддаг, мєн хориод хvvхэд сургууль шилжих, ажил хийх, хvvхэд гаргах зэргээр явдаг. Нийт 5 тєгсєлт хийсэн. Энэ жил 6 дахь тєгсєлтєє хийнэ. Манай сургуулийг хэдэн зуун хvvхэд тєгссєн. Одоо жил бvр 70-аад хvvхэд тєгсєж байна.

Цэрэндорж: Танайх єєрийн сургуулийн байртай болсон уу?

Макихара: 1995 онд хєєцєлдєж байгаад газар аваад Японы талаас тєсєв олсон. Энэ нь зєвхєн сургуулийн байр байгуулах зориулалттай, 350 саяын хєрєнгє оруулалт, гэхдээ vvнийг буцалтгvй тусламж гэж надад олж єгсєн. Xєєцєлдсєєр байгаад эхний удаа байшингаа барьж амжилгvй хугацаа нь хэтэрчихээд 2 дахь удаагаа дарга дээрээ ороход манай дарга одоо дахиж ингэж болохгvй шvv гэж хэлж байсан. Ингээд зєвшєєрлєє аваад Энхболд дарга дээр ороод гvйцэтгэгчтэй гэрээгээ хийчхээд байж байтал Галсанпунцаг гэдэг хvн хажуугаас ороод газрыг маань булаагаад авчихсан. Тэгээд ном ёсоор нь явах гэхээр болохгvй байлаа. Тэгээд би бодлоо, би монгол хvvхдvvдийг сурах нєхцєлєєр нь хангаад єєрєє бvх хєрєнгєє гаргаж байгаа, хэрвээ би Монголын засгийн газраас мєнгє авъя гэсэн бол улс орон маань ядуу байгаа, мєнгє байхгvй гэх байсан. Би баар байгуулъя гэсэн бол зєвшєєрєхгvй байж болно, гэтэл сургууль байгуулъя гэхээр хvлээж авахгvй байна гэдэг дэндvv ойлгомжгvй зvйл байлаа. Ингээд 5, 6 сарын дараа газрын асуудлыг хvчингvй болгосон. Би зєвхєн гvйцэтгэгчийн зураг тєсєл хийхэд 7 саяыг зарцуулсан, барилга зургийн институтэд 15%-ийг єгєєд нийт єчнєєн саяын алдагдалд орсон байлаа. Хэрэв Японд ийм явдал болсон бол хуулиар ярина. Би ч мєн хуулиар зарцуулсан мєнгєє олж авах ёстой байсан. Гэвч би Монголд хуулиар яваад мєнгєє олж авч чаддаггvйг ойлгож байсаан. Хэрэв би шvvгчид мєнгє юм уу хахууль єгєх юм бол бvvр илvv ихийг алдах байсан тул би шvvхээр яваагvй.

Цэрэндорж: Сургуулиа байгуулсан уу? Одоо байраа барьсан уу, ямар байранд байна?

Макихара: Одоо дvнзэн байшинд байгаа, хуучин пийшинд тvлш тvлдэг байсан, зуухаа засуулсан. Тvvнийхээ хажууд байшин барих гэсэн юм. Ингээд нєгєє байшин барих талаарх асуудлаа эргээд хєєцєлдєхєєр шийдэж Энхболд даргад нарийн бичгээр нь дамжуулж єєрийнхєє байдлыг танилцуулсан.

Цэрэндорж: Танай багш нар Япон хvмvvс байдаг уу, монголчууд багшилдаг уу, оюутны тєлбєр ямар байдаг вэ?

Макихара: Жилдээ 360.000 тєгрєг. Найман япон багш байгаа, тэд нар монголчуудад тусалъя гэсэн сайхан сэтгэлээр сайн дураар ирдэг. Япон багш нарт монгол багш нараас арай илvv цалин єгєєд байраар хангаж єгдєг. Мэдээж, гадаадын иргэн суух байр гэхээр дор хаяад 150-250 мянга шvv дээ. Тvvнчлэн япон багш нар зардал ихтэй, яагаад монгол багш нараар багшлуулж болдоггvй юм бэ гэцгээдэг. Гэтэл би хvvхдvvдээс мєнгийг нь авчихаад сургасан шиг сургая, хариуцлагатай байя гэсэндээ япон багш нар авдаг.

Баатар: Хэдэн монгол багш байдаг вэ, цалингийн хувьд бусад их дээд сургуулиудтай харьцуулахад ямар байдаг вэ?

Макихара: Залуу багш нарын цалин 150,000 байгаа нь тийм ч єндєр биш л дээ. Япон багш нарын цалин 250,000 тєгрєг. Ер нь 150.000-250.000 хооронд хэлбэлздэг. Нийт 40 багштайгаас 8 нь япон, 32 монгол багш байгаа.

Баатар: Тэгвэл Mонголын 32 багшийг тэжээж, ажлын байрыг 32-оор нэмж байна гэсэн vг дээ.

Макихара: Манаач, жижvvр гээд 40-єєд хvн ажлын байртай болсоноос гадна дээр нь монгол хvvхдvvдийн ирээдvй, тархи толгойд юм хийж єгч байна шvv дээ. Хvний тархинд байгаа зvйлийг ямар ч хvн булааж авч чадахгvй, тэдгээр хvvхдvvд мэдлэг эзэмших нь хэнд ашигтай вэ гэвэл Mонгол орон, монголчуудад л ашигтай.

Баатар: Танай сургуульд зєвхєн монгол хvvхдvvд байдаг уу?

Макихара: Манай сургуульд Євєр Mонгол, Хєхнуураас 6, Буриадаас 2 хvvхэд тєгссєн одоо 2 байгаа, Тувагаас 1 хvvхэд тєгссєн, Бээжингээс 2, Дээд Mонголоос 4 хvvхэд тус тус байна.

Баатар: Тэгвэл гадаад оюутнууд 10% хvрэхгvй байна шvv дээ.

Цэрэндорж: Эдгээр хvvхдvvдийн сургалтын тєлбєр єєр vv, эсвэл адил жишгээр vv?

Макихара: Монголын Боловсролын яамнаас гадаад оюутны тєлбєр 2000 ам.доллар гэсэн заалт бий. Гэвч би тэдгээр хvvхдvvдийн амьдралын боломжийг мэддэг учраас тийм их мєнгє авдаггvй. Євєр Mонголд нэг айл хvvхдэдээ сургалтын тєлбєрт 2000 ам.доллар єгнє гэвэл бvх хєрєнгєє шавхаж байж гvйцээнэ. Буриад, євєр монгол, тувачууд салъя гэж салаагvй, тvvхийн хувьд л ийм болохоос адилхан монголчууд, тийм болохоор би монгол хvvхдvvдтэй адил жишгээр тєлбєр авдаг. Харин Японоос ирсэн хvvхдvvдээс 2000 ам.доллар авдаг. Японы амьдралын тvвшин, тэндэхийн нэг жилийн сургалтын тєлбєр ямар байдаг билээ. Японы талаас сургалтын тєлбєрийн жишиг харилцан адилгvй байгаа талаар асуудаг. Би тэд нарт зєвєєр ойлгох талаас нь тайлбарладаг, тэд чинь адилхан монгол хvvхдvvд шvv, хэрэв би дотуур байртай байсан бол тэд нарыг vнэ тєлбєргvй авна гэж хэлдэг.

Баатар: Энд нэг асуух юм байна. Єєрєє ингээд сургууль байгуулаад арван хэдэн жил явж байхад єєрийг чинь япон гэх юм уу, эсвэл энэ нэг євєрмонгол ч гэх юм уу, аль эсвэл бидний алтан ургийн хэлхээ, алаг махны тасархай монгол нєхєр минь гэж хvлээж авах юм уу ? Энэ 3-ын аль нь илvv мэдрэгддэг вэ?

Макихара: Япон гэсэн утгаар нь хvлээж авч байна. Би бас заримдаа эмзэглэдэг юм. Євєр Mонголын залуучуудыг бvгдийг нь сайн гэж би хэлж чадахгvй, гэхдээ сайн ч бай, муу ч бай євєр монгол гэж хэлэхээ нуудаг.

Баатар: Тэгэхээр хятад гэж хэлэх vv?

Макихара: Хэн ч гэж хэлэхээ дотроо нуудаг. Зарим хvмvvс надад тэгж хэлдэг. Євєр монгол гэж хэлэхээс шууд хятад гэж хэлэх нь амар байдаг гэж. Ийм уудам тал нутгийн хvмvvс бид тийм давчуухан бодож болохгvй гэж би боддог юм. Дайснаа бид нєхрєє болгох ёстой. Нєхрєє бид дайснаа болгоод байвал улам хvч муу болно. Тэгвэл хэн баярлана, том гvрэн Хятад баярлана, Орос баярлана. Тvvхийн гашуун сургамж амссан улс шvv, бид. Єнєєдєр сурч боловсорч, сэрж мэдрэх цаг vе ирсэн байна шvv. Бид хоорондоо чи дайсан, би нєхєр гэж маргалдах хэрэггvй, эвтэй найртай байх хэрэгтэй. Энэ утгаараа би Тєв аймгийн 27 сумдад сургууль завсардсан хvvхдvvдэд ном сурах бичиг, хичээлийн хэрэгсэл тарааж, багш нарыг нь цалинжуулаад зарим ядуу єрхєд хувцас тарааж єгсєн. Тєв аймагт 1997 онд сургуульд орох ёстой 23,000 хvvхдээс 7,000 нь завсардсан байснаас бид 1,400-аад хvvхэд хамруулж энэ буяны ажлыг хийсэн юм. Мєн Дорнод аймгийн Цагаан-Овоо, Улаанцав сумдад тухайн vед боловсролын газрын дарга байсан Бадарч гэдэг хvнтэй хамт 2 жил ийм ажил хийсэн.

Баатар: Єєрийг чинь тэгээд сумдад бичиг vсэгт тайлагдаагvй хvvхдvvдэд тусалж явахад Соёлын яам яаж хvлээж авч байв. Хvvхдvvд нь бичиг vсэг сурсны дараа эцэг эхчvvд яаж хvлээж авав?

Макихара: Vнэнийг хэлэхэд Соёлын яам тийм єндєр хvлээж авч байсангvй. Говь-Алтай аймгийн Тонхил суманд мєн тийм ажлаар явж байхад хуучин хотын боловсролын хэлтсийн дарга байсан Батмагнай гуай маш их дэмжиж, их сайхан ханддаг байсан. Тэр хvний бvрэн дэмжлэгтэйгээр бид Тєв аймагт сургалтаа 10 жил vргэлжлvvлж чадсан юм. Батмагнай гуай бол vнэхээр Mонголын тєр нийгмийн тєлєє сэтгэлтэй хvн байсан юм. Бид тvvнд их баярлаж талархаж явдгаа хэлдэг байсан. Ингээд бид 2003 онд Боловсролын яаман дээр Тєв аймгийн бvх сумдад ажилласан 10 жилийнхээ тайланг тавьсан. 100 гаруй багш ажилтнууд, 10,000 гаруй хvvхэд хамрагдсан. Хєдєєний хvмvvс бол маш их єндєр хvлээж авдаг. Хаана ч очсон биднийг нэрээр минь мэддэг таньдаг, халуун дотно уулздаг. Зєвхєн нэг жишээ гэхэд, уржнан жил би цагаан сараар Тєв аймгийн Бvрэн сумд арваад япон хvмvvстэй очиж малчин айлуудаар морь унаж явсан юм. Тэгэхэд айлууд морь малаа бэлэглэн, мєнгєн аягатай сvv, хадагтай єгч байсан. Япончууд маш их гайхаж байсан. 7, 8 жилийн ємнє хvvхдэдээ бичиг vсэг заалгуулж байсан хvн ачийг нь бодож байна хэмээн хvvхдээ авчран уулзуулж байсан нь vнэхээр сэтгэл хєдєлмєєр.

Цэрэндорж: За єєрєє єчнєєн олон жилийн уйгагvй хєдєлмєрєєрєє, монголоо гэсэн сэтгэлээрээ, єєрийн гэсэн зvйлээ босгоод авчээ. Одоо цаашдаа ямар бодолтой, хvсэлтэй байна вэ?

Макихара: Эхний vед их бэрхшээлтэй байсаан. Одоо бол олон мянган монголчууд ойлгодог болсон. Одоо намайг ойлгож миний ажлыг дэмждэг найз нєхєд олон болжээ. Хэдийгээр би Японд амьдардаг боловч энэ сургууль маань улам сайхан байгаасай, нийт олон монголчуудынхаа бие биеэ зєв ойлгодог гvvр байгаасай, хамгийн гол нь монголчууд маань мэдлэг боловсролтой болоход нь бэлэг болог, тэгээд таран суугаа монголчуудаа нэгтгэн хvчтэй байгаасай, тэгвэл харь гvрний доор орохгvй явна гэсэн итгэлтэй байна.

Баатар: 10 жилд байхaд Хятад гэхээр дайсан, Євєр Mонгол гэхээр тагнуул гэж ойлгодог байсан. Би хэзээ ч євєрмонгол хvнтэй уулзаад юм ярих байтугай, нvvр царайг нь ч мэдэхгvй, надтай адилхан монгол хvн байдаг юм уу, хятад шиг хvн байдаг юм уу мэддэггvй байсан. Би одоогоос 20-иод жилийн ємнєх юм ярьж байна. Гэтэл би Японд яваад 6, 7 жил болоод, олон євєрмонгол найзтай, зах зухаасаа бvр хонуут єнжvvт сайн найзууд боллoо. Тэгэхээр би гайхаад байгаа юм, цаг хугацаа єєрчлєгдєж байгаагийн шинж байх.

Макихара: Би сургууль байгууллаа. Vvнийг байгуулж байхад засаг тєрєєс бодитой хийсэн юм юу байна. Би байшин барих гээд зєндєєн гvйсэн. Тэгэхэд авилгагvйгээр бvтэх юм ер байгаагvй. Энэ бол Mонголын эмгэнэл, надад маш харамсалтай санагддаг. Энэ л Mонголын хєгжилд маш их садаа болж байна. Монголын ард тvмэн vvн дээр сэрж мэдэрч амьдрах ёстой. Хvний хийж бvтээж байгааг ойлгодоггvй, худлаа гvтгэдэг нь олон бий. Vvнийг ялгаж, салгадаг боловсрол мэдлэгтэй болоосой.

Цэрэндорж: Та нутгаасаа гараад их уджээ. Тэгээд бас єєр нэг улсын иргэн болжээ. Мєн Ар Монголд ажил тєрєл хийгээд, бvтээн босгоод явж байна. Гэсэн хэдий ч унасан нутаг, угаасан ус гэж байдаг. Тє єсєж тєрсєн нутагтаа цаашдаа юм хийх бодол байна уу?

Макихара: Шилийн гол аймагт жуулчны бааз байгуулсан. Нутгийн ардуудыг ажилтай болгох гэж их том бааз байгуулсан. Харамсалтай нь би тэнд биеэрээ байж чадахгvй юм. Манай Євєр Mонголд нэг ийм дуу байдаг. “Унасан шороо бол алтнаас vнэтэй, тєрсєн нутгаа бvv март, тєрєл саднаа битгий гомдоо” гэсэн vгтэй. Би мэдээж, нутагтаа ямар нэг юм бvтээх бодол байгаа л даа. Гэхдээ зvг зvг тийшээ сарниж болохгvй. Би хамгийн нэгдvгээрт Монголд байгуулсан сургуулийнхаа байрыг улам сайжруулах хэрэгтэй байна. Тvvнийг хєл дээр нь тогтсоны дараа єєр ажлуудаа vргэлжлvvлэх бодолтой.

Цэрэндорж: Та Японд иргэн нь болоод амьдарч байна. Нэлээд хэдэн жил болсон байх. Та япончуудтай анх харилцахад таныг монгол хvн гэсэн байдлаар хvлээж авсан уу, эсвэл их гvрэн Хятадаас ирсэн хvн гэж хvлээж авсан уу?

Макихара: Япон бол Монголыг Ар, Євєр гэж ялгадаггvй. Бvх Монголыг нэгдмэл нэг ойлголтоор их єндєр хvлээж авдаг. Тэр утгаараа бас би єєрийнхєє нэр хvндийг болоод хvний итгэлийг алдаж болохгvй гэж их хичээсэн. Хэрэв би буруу, зєрvv хэлэх юм уу, хийвэл бvх Mонголын нэр хvндийг авч яваа юм байна, иймээс ёс алдаж болохгvй гэж явдаг. Хамгийн гол нь Японд ажил бизнес бvтээхэд хамгийн сайхан байдаг. Яагаад гэвэл, Японд бvх юм дvрэм журмаараа хуулийн дагуу явагддаг. Ингэхээр хуулийн дагуу л явах юм бол ямар ч юманд сэтгэл зовох юмгvй. Хvний бvтээснийг нийгэм нь vнэлдэг, тусгай дарга ноёдоор vнэлvvлдэггvй. Би Xятад, Mонгол, Японд бvгдэд нь жуулчны бааз ажиллуулж байсан. Японд би хагас жил ажиллахад миний ажлыг япончууд хийж єгдєг, итгэлтэй айх юм байхгvй.

Лувсанжамбаа: Та хоёр Ар, Євєр Монголын байдлыг явж vзсэн улс. Mанай хилийн ємнєх ахан дvvст бидний тухай мэдээлэл хэр бодитой байна? Xаана хаанаа дорвитой идэвх санаачлага гаргахгvй байх шиг санагдах юм, эсвэл энд гаднын нєлєє, бусдын бодлого байна уу? Aр, Євєр болоод бусад монгол туургатны дунд бие биенээ vл хvндэтгэх, vл итгэх байдал байна уу?

Макихара: Ар Монголын Ховдоос бусад аймгуудаар явж vзлээ. Євєр Монголын хєдєє аймгуудад манай монголчуудын амьдрал танай хєдєєтэй яг адил байна. Жишээлбэл, соёлын хувьсгалын дараа монголчууд уламжлалт зан заншлаа сэргээж, гал тахих хvvхдийн vс vргээх ёс сэргэсэн боловч залуучууд ёс заншлаа тєдийлэн сайн мэдэхгvй байна. Энэ байдал Ар Монголд мєн адил байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ байдлыг сайн сурталчлан таниулбал хилийн ємнє, хойно байгаа монголчууд биеcээ ойлгож, хvндлэхээс гадна нийт монголчууд уламжлалаа сэргээхэд тустaй vйл болох байх. Гэхдээ энэ талаар чєлєєтэй таниулга хийхэд мєнгє санхvvгээс илvv улс тєрийн учир шалтгаан байж болох талтай. Жишээлбэл, намайг бага байхад малчин айлын хvvхдvvд хээр хєдєє явж байхдаа туулайн баасыг тамхи болгон унгатгаж татдаг байсан. Гэтэл монгол хvvхдvvд одоо хvртэл бас тэгж татдаг гэж сонссон. [“Би хvртэл татаж vзсэн” хэмээн Баатар батлав]

Лувсанжамбаа: За тэгвэл яваад vзэхээр ахуй соёл адилхан гэж байна. Эл байдлыг яагаад бие биендээ чєлєєтэй сурталчлан таниулахгvй байна?

Макихара: Хятад бол нийт vндэстнээ хамгаалсан, тэднийг нэгтгэсэн маш хvчтэй бодлого явуулдаг улс. Харин монголчууд бидэнд хятадуудтай адилхан нийт vндэстнийхээ тєлєє гэсэн нэгдсэн бодлого дутагдаж байна. Тэгэхээр том гvрний бодлогоос бид сурах юм их байна.

Баатар: Mиний бие нутгаасаа гараад гадаадад нэлээд хэдэн жил сурч, ажиллаж явахдаа монгол угсааны олон хvмvvстэй уулзаж, зvрх сэтгэлийг нь сонсож явлаа. Биднийг нэгтгэж буй хэл соёл, зан заншил байна. Гэхдээ энэ бvгд манай улсын тєрийн гадаад бодлогод нэг л харагдахгvй байна. Бид Казакстаны жишээг харж байна. Зардыхан гуай ардчилалын vед Монгол тєрийн тєлєє зvтгэж байсан, одоо эргээд vндэс угсаагаа барааджээ. Vvнийг хэн буруутгах юм бэ? Монгол хvмvvст ийм сэтгэл байна уу, монголчуудын цагаан сарыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг болж байна. Гэтэл Монгол туургатан бvгдээрээ хамтраад vндэсний баяраа тэмдэглэж чадаж байна уу? Жишээлбэл, Японд байгаа монголчууд ямар байна?

Кvрэбитo: Энэ тухай би олон хvнээс vг сонсож байсан. Ар Монголд цагаан сараа яаж тэмдэглэхийг манай Євєр Монголчууд их сонирхдог шvv. Энэ тухай Монголын 25 дугаар телевизээр нэг євєр монгол євгєн саналаа ярьж байхыг vзсэн.

Макихара: Хятадын тєр засгаас Тайван, Хонг Конг, Макао болоод дэлхийн олон оронд байгаа хятадуудад шинэ жилийн мэнд хvргэж, vндэсний баяраа єргєн тэмдэглэхийг уриалдаг. Японы монголчууд биеэ биенээ мэддэг, vндэсний баяр наадмаа хамтран тэмдэглэж байгаа. Энд Ар, Євєр гэсэн ялгаа нэг их байхгvй. Манай сургуулийн Японд сурч байгаа оюутнууд энэ ажилд идэвхтэй оролцдог.

Тємєрсvх: Би Хятадын баруун хойд нутаг Шинжаан Уйгар, Ил Тарвагатайгаас авахуулаад монголчуудын амьдардаг нутгаар дамжин Хайлаар, Харбин хvртэл явж vзсэний хувьд хувийн бодлоо хуваалцъя. Ингэж явахад малчин орны хvмvvс нь Хятад улсын харъяалалтай болохоос монгол ахуйгаа, хуучин монгол заншлаа яг хэвээр нь гайхамшигтай хадгалж vлдсэн улс. Гэхдээ тэдэнд єнєєгийн Монгол орны тухай мэдээлэл их дутмаг. Тэд Монголын єєрчлєлт шинэчлэлийг ойлгох гэсэн, заримдаа санаа зовсон байдалтай асууж сураглаж байдаг. Mанай Монгол улсaд энэ байдлыг хvн бvр мэдэхгvй, євєрлєгчдийг бараг монголоороо ярьдаггvй, хятадын хэл соёлд ууссан мэт ойлголт тvгээмэл байдаг.

Макихара: Манай хєдєє аймгуудад зурагт телевиз vздэг айл ховор байна. Харин Монгол улсад “Одон” телевизийг vзэж байгаа. Зарим талаар хуучин зан заншил Євєр Монголд илvv хадгалагдан vлдсэн байдаг. Харин энэ байдал яаж єєрчлєгдєх бол гэдэгт хvмvvс их санаа зовж байна. Єєрчлєлт их хурдан явагдаж байгаа. Энэ байдал Хятад улсын дотоодод 1980-аад оны эхэн vеэр гарсан нэгэн єєрчлєлтийн бодлоготой холбоотой юм. Тvvнээс ємнє vндэстний цєєнхийн хэл соёлыг хамгаалах vvднээс хан vндэстнийг хязгаартай оруулж байсан. Одоо бол чєлєєтэй болсон, євєр монгол залуучууд ч дуртай газраа явж ажил тєрєл эрхлэх болсон.

Кvрэбитo: Манай Євєр Mонголд хотжих явдал их хурдан байна. Газар нутгаараа хамгийн том Алшаа, хоёрт Хєлєнбуйр, гуравт Шилийн гол аймаг орж байна. Гэтэл тэндхийн хvмvvс хот руу их нvvж, бvгд моторт унаатай болсноор морь бараг унахгvй, адууг хvнсэнд их хэрэглэж байна.

Тємєрсvх: Жишээлбэл, дуучин Тэнгэрийн тухай энд ярьж болно. Манай монголчууд тvvнийг хятадаар дуулахаар “Энэ Монгол хvн vv, эсвэл хятад юм уу” гэж хvртэл асуудаг. Vvнийг та нєхєд юу гэж тайлбарлах вэ?

Макихара: Тэнгэр бол монгол хvн гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Гэхдээ энд хоёр юмыг зєвєєр ойлгох хэрэгтэй. Тэрээр Хятад улсад хєгжмийн боловсрол эзэмшээд, монгол хvний хувьд хятад даяар дуугаа дуулж, vгээ хэлж байна. Тvvний дуунд монгол ухаан, ахуй их байдаг юм. Хэрэв тvvнийг Хятадaд монголоор дуулбал хэн ч ойлгохгvй шvv дээ, тэгж байж бас зах зээлээ олж байна.

Цэрэндорж: Євєр Mонголд хvмvvс санал бодлоо хэр чєлєєтэй илэрхийлж байна. Yзэл бодлоо хэллээ гэхэд тэдэнд ямар нэгэн хавчилт хаалт байна уу?

Макихара: Хавчилт, хаалт байлгvй яах вэ. Шинжаан Уйгарт хятад иргэдийг нутгаасаа хєєж гаргах ёстой гэж хvртэл ярьж эсэргvvцэж байсан. Гэвч манай Євєр Монголд бол тийм яриа хаалттай. Тийм яриа гаргах хvн байвал аав, ээж ах дvv бvгдэд халгаатай шvv. Бvгдээс дээгvvр улс vндэстнээ гээд ярьж байгаа хvнийг тэд хvндлэхээс єєр аргагvй.

Монголчууд хуран цугларвал vvл хурж, аянга буух мэт
Мoнгoлчууд таран одвоос vvл арилж тэнгэр гийх мэт.
Манжийн эзэн Нурхайчи


2005.9.21

Thursday, March 8, 2007

Алиcиа Кампи: Америкт сайхан амьдрах ирээдvй монголчуудад бас бий



Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос Ажаа гэгээний тєвд хийсэн уулзалт дээр АНУ-ын ахмад дипломат, Монгол-Америкийн харилцааг vvсгэн байгуулагчдын нэг, доктор Алиcиа Кампи гуайн хэлсэн vг. Тэрээр одоо хэлэлцэгдэж байгаа цагаачлалын хуулийн талаар ч бас санаа бодлоо хуваалцсан юм

Д.Лувсанжамбаа: -Таныг манай уулзалтанд хvрэлцэн ирсэнд холбооны зvгээс гvнээ талархах ялдамд энэ удаагийн монголч эрдэмтдийн хурлын тухай сэтгэгдлээ бидэнд хэлнэ vv? Санаанд хvрсэн сайхан хурал болж чадав уу? Монгол-Америкийн харилцаа болон Монголын нийгэмлэгийн ажил vйлс ямар тvвшинд явж байна?

Алиcиа Кампи: -Монголын нийгэмлэгээс дэлхийн монголч эрдэмтдэд зориулан жил бvр хийдэг хурлыг найрсгаар хvлээн авч дэмжин явуулсан БАМХ-ны та бvхэн, ялангуяа Баатар, Лувсанжамбаа нарт нийт гишvvдийнхээ ємнєєс гvн талархал илэрхийлж байна. Монголын нийгэмлэгт сvvлийн 30 жилийн турш миний бие хамаарч ирсэн билээ. Миний багш, та бvхний сайн мэдэх Хянганы Гомбожав байсан юм. Би Индианагийн их сургуульд эрдмийн зэрэг горилон сурч байгаад тус нийгэмлэгийг анх байгуулcан мєчєєс нь элсэн орсон хvн. Монголын тухай америкуудын бичсэн 60-аад оны материалыг би бvр Харвардад байхдаа уншиж эхэлсэн. Энэ єнє удаан жилийн хугацаанд Монголын нийгэмлэгээс явуулж ирсэн олон хурлуудаас Сан Францискод хийсэн энэ хурал илvv онцлог болов. Энэ хурлын тухай сэтгэгдлээ би єнєє єглєє тус нийгэмлэгийн ерєнхийлєгч Хенри Шварц гуайг Вашинтон муж руу мордохын ємнєхєн нь уулзан хэлээд, тvvнд баяр хvргэж, хамгийн амжилттай арга хэмжээ болсныг онцгойлон дvгнэлээ.



Хурал амжилттай болох хамгийн гол шалтгаан нь энэ хотын (Оакландыг оруулаад) Монголчуудын Холбооны та нар хvч тvрэн оролцсонд оршино. Xуралд илтгэл тавилаа, хуралд зориулж урлагийн тоглолт хийлээ, хуралд зориулж бэсрэг vзэсгэлэн гаргалаа, бас сонсогчоор хvртэл оролцов. Би 10 жилийн ємнє баруун эрэгт, Сан Франциско, Сан Диэгo, Вашингтон мужийн Сэатл, тєвийн мужийн Чикаго хотод тус нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хуралд оролцож байв. Тэгэхэд хэзээ ч ийм олон монгол цустaй хvмvvс оролцсон, зохион байгуулалцсан хуралтай огт таарч байсангvй. Yvгээр би хоёр зvйлийг нотлон хэлж чадна. Юуны тvрvvнд хэлэхэд энэ хавьд Америкийн бvх хотуудаас илvv олон монголчууд оршин сууж байна. Кальфорн мужийн монголчууд бол хамгийн залуу шинэ vеийн єсч яваа бvлэг. Хоёр дахь хvчин зvйл нь та бvхэн зохион байгуулалттай, соёлоо хайрлаж чаддаг, єв тvvхээ эрхэмлэн дээдэлж явдгийг бас харуулж байна. Та нар ч єєрсдийнхєє мэдлэгийг бусадтай хуваалцахыг хvсчээ. Монголч эрдэмтэд бол Монголын тухай зєвхєн ном зохиолooс vзэж, судалж, жилдээ нэг хоёр удаа хоорондоо уулзаж ярилцдаг хvмvvс. Харин энд монголчуудтай бодитойгоор уулзлаа. Шварц гуайд би “-Бид хэзээ ч ийм амжилттай хурал баруун эрэгт зохиож байсан удаагvй. Бидний бэлтгэсэн єрєє хангалтгvй жижигхэн байлаа. Надад харин асуулт гарч ирэв. Зvvн эрэгт харин яадаг билээ. Вашинтон ДC юу болдог билээ!” хэмээн учирлав.



Би Вашингтон, Нью Йoркт амьдралынхаа ихэнх vеийг єнгєрvvлсэн. Тэр хавьд монголчуудын тvрvv vеийнхэн амьдарч ирсэн. Гол нь Нью Жерзийд амьдардаг халимаг хvмvvс. Тэдгээр халимаг хvмvvстэй би 50-иад оноос уулзаж, ярилцаж ирсэн. Монгол Улсаас хvн ирэхээс бvр ємнєх явдал шvv дээ. Олон тєрлийн, олон ашиг сонирхолтой монголчуудтай би уулзаж ирсэн. Миний хийж байсан ажил бол АНУ-ын тєрийн департамент ба тусгаар тогтoносон Монгол Улстай тєрийн дипломат харилцаа тогтооход гар бие оролцож байв. Энэ хоёр орны хооронд найрсаг харилцаа тогтоохын тулд олон арван жил болсон. 1978 он хvртэл ямарч амжилт олоогvй явсаар ирсэн юм. Энэ харилцааг тогтооход хувь нэмрээ оруулсaн би єєрєє єєртєє бахархдаг. Хянганы Гомбожав багш мєн их хувь нэмэр оруулсан. Бид 1961-63 онуудад Монголыг НYБ-д элсvvлэх гэж хамаг хvчээ шавхан ажиллаж байлаа. Монголын НYБ-д элсэхэд АНУ-ыг хориг саад тавихгvй байлгах талаар бvх арга хэмжээг бид авч ирсэн. Энэ бол асар их тvvхтэй яриад барагдахгvй зvйл. Харин одоо зvvн эрэгт олон монголчууд амьдарч байна. Зарим нь НYБ-д хvртэл ажиллаж байгаа. Монгол Улсын Элчин сайдын яам байна. Монголтой холбоотой бизнес хийж буй байгууллагa олон байна. Нью Йoркт ч Монголын Байнгын тєлєєлєгчийн газар бий. Гэтэл баруун эрэгт ийм харилцаа тогтож чадаагvй єнєєг хvрсэн. Гэтэл та нарын нєлєє их хvчтэй гарч ирлээ. Зvvн эрэг, Денвер, Чикаго, Блvvмингтoнд, хаана ч ийм цартай том хурал болж байсангvй. Анхны ийм сайн хамтын хурал болов. Хэлэх vг олдохооргvй баярлаж байна. Монголчууд, Монголыг сонирхсон америкуудтай хамт оролцсон ийм хурлыг би урд ємнє харж байгаагvй. Yнэн нь энэ. Би одоо буцаж очоод Вашингтонд байдаг монгол нєхдєдєє энэ тухай ярьж юу vзснээ хэлнэ. Нью Йoркт ч мєн адил очоод заавал сайрхаж хэлнэ (инээв).

Ш.Баатар: -Кампи гуай та олон жил Америкийн тєрд ажиллаж ирсэн их туршлагатай дипломат хvн Одоо энд оршин суугаа монголчуудын сэтгэлийг зовоосон цагаачлалын асуудал эд яригдаж байгаа vе. Таныг мєн энэ цагаачлалын хуулийг боловсруулахад оролцож байгаа талаар дуулсан юм. Ингэж гар бие оролцож буй хvний хувьд та цагаачлалын хууль хэрхэн шийдэгдэх талаар мэдэх зvйлээ боломжийнхоо хэрээр бидэнд ярьж єгнє vv?

Р.Баасан: -Кампи гуайн тухай товч танилцуулья. АНУ-ын дипломат албанаас чєлєєнд гарсны дараа Конгресс ба Засгийн газарт зєвєлгєє єгдєг Засгийн газрын харъяа байгууллагат хуулийн зєвлєхєєр ажиллаж байна. Ази, дорно дахины асуудлаар цагаачлалтай холбоотой зєвєлгєєг єгч, энэ талаар хуулийн тєсєл боловсруулдаг, асуудлыг Конгресст гардан танилцуулдаг хvн.

Алиcиа Кампи: -Цагаачлалын асуудалд би их цаг зардаггvй. Цагаачлалын бодлогын чанартай асуудлыг Лувсанжамбаагийн ємнє тавьсан “-Монгол судлал одоо Америкт ямар шатандаа явaа, ямар саад тотгор тохиолдож буй, цаашид яах хандлагтай байна” гэсэнтэй холбон ярих нь зvйтэй. АНУ Монголтой харьцах харилцаа, АНУ-ын Монгол дахь сонирхол хаашаа явж байна гэдэгтэй шууд холбоотой.



Одоогийн vзэж байгаа судалгаагаар 12 сая хvн тодорхой статусгvй энэ оронд амьдарч байна гэж бид итгэж байгаа. Эдгээр хvмvvст визтэй орж ирээд виз нь дууссан, бvр огт визгvй орж ирсэн хvмvvс хамаарч байна. Гол нь Мексикийн хилээр гvйж орж ирсэн хvмvvс хамаарна. Миний хариуцаж байгаа ажлын нэг хэсэг нь эдгээр хvмvvсийн эрх ашгийг хуульчдад танилцуулдаг юм. Тэд шvvх дээр ялсан ч, ялагдсан ч хуульчид мєнгє тєлнє. Миний хуульчидтай хийх ажлын агуулга нь цагаачид зєвхєн мексикvvд биш гэдгийг ойлгуулах, ялангуяa Aзиас ирсэн хvмvvсийн учир шалтгааныг тайлбарлана. Уламжлалт ази хvмvvст хятад, солонгос, япончууд зєвхєн орох биш энэтхэг, монг, монголчууд гэх мэт vндэстний бvлгvvд орох ба тэдний талаар тайлбар хийнэ. Бvлэг болгон єєр єєрийн онцлог, бас шалтгаантай байдаг. Бидний Конгресст vзvvлж байгаа гол шахалт бол цагаачлалын хуулийг зєвхєн Mексикийн хууль бус иргэдэд ашигтайгаар зориулахгvй байх явдал. Энэ хууль шударга бєгєєд бvх цагаачлалыг хvсч байгаа бvлэглэлvvдэд эрх тэгш vйлчлэх ёстой.



Жишээлбэл, єєр соёлтнуудыг хамруулсан байнгын оршин суугчийн (greencard) сугалаа эцэс болох юм бол монголчуудад тусалж байсан энэ суваг хаагдана гэсэн vг. Энэ нь Монголд муу нєлєє яриангvй vзvvлнэ. Одоо маш шахуу хугацаанд цагаачлалын хуулийг єєрчлєх шаардлaга гарч байгаа. Энд тєрсєн америкуудийн эрх ашгийг хамгаалахад энэхvv хуулийг зориулах юм. Шинэ иммигрантууд нь тэднийг ажлын зах зээлээс шахах, цалин хєлсийг нь бууруулах олон сєрєг нєлєєтэй. Зарим хvмvvс заавал энд vлдэж АНУ-ын иргэн болох шаардлагагvй, тодорхой хугацаанд ажил хийгээд Монгол орoндоо очиж хєгжvvлэх нэг хэсэг байна. Боловсрол олоод нутагтаа харих ч баc байна. Зарим нь чєлєєтэй ирж, очиж байх хэрэгтэй. Хамгийн гол хvндрэл нь энд орж ирсэн ихэнх хvмvvс vлдэхийг зорьж байна. Америкт ирэх нь бусад оронд нэвтрэхээс дэндvv амархан байна. Хэрвээ Австралид очих гэвэл далайгаар хvрээлэгдсэн, нэвтрэх хил их хэцvv. Франц, Еврoпийг авч vзвэл байдал бvр хvнд. Тэд цагаачдыг Америк шиг чєлєєтэй урихгvй.



Конгрeсс цагаачлалын хуулинд шахалт vзvvлж, энэ хууль єєрчлєгдєх гэж байна. 4 сарын дундуур Сенатаас санал оруулах (билл) ёстой. Энэ санал оруулалт хууль бусaaр байгаа хvмvvсийг хууль ёсны болгох талаар арга замыг олоход зориулагдана. Yvнд ажиллах виз, торгууль оногдуулах зэрэг орно. Яагаад гэвэл хууль бус байгаа хvмvvс ямар нэгэн замаар буруутай. Бас заримыг нь энд хэр удаан байгаа зэрэг тодорхой нєхцєл байдлаас шалтгаaлаад байнгын оршин суугч болгох, иргэн болгох асуудал тавигдана. Энэ бол Сенатаас орж ирэх зєвхєн нэг талын санал. Харин Доод танхимын санал бол бvр хатуу, хэрвээ хууль бус хvнийг хэн нэгэн нь ажилд оруулсан байвал торгууль тєлж шийтгvvлэх, дор хаяж нэг хvнд 3 мянган доллараар торгууль оногдуулна. Тvvгээр ч барахгvй Мексикийн хилээр хэрэм босгоно гэнэ. Энэ 2 тєрлийн саналыг Конгресс эвийг нь олж зохицуулах асуудал гарч байна. 5 сарын сvvл гэхэд цагаачлалын асуудал сайнаар шийдэгдэнэ эсвэл vл шийдэгдэнэ. Гол шалтгаан нь 11 сард сонгуультай. Конгресс тэр vеэр 2 сарын амраад явчихна. 6, 7, 8 саруудад сонгуулийн сурталчилгаа явагдана. Хэнд ч энэ бэрх санал оруулалтанд зарцуулах цаггvй болно.



Эл асуудал монголчуудад хэрхэн нєлєєлєх талаар одоо хэлье. Монголын нийгэмлэг 1960-аад онд байгуулагдаж, Америкт зєвхєн Монголыг мэдэх, судлах газар болов. Монголын талаарх асуудлыг сонирхдог цорын ганц байгууллага нь байлаа. Энэ байгууллaга америкуудад Монголын тухай мэдээ хvргэдэг, америкуудыг Монголтой холбоx байгууллагын vvргийг гvйцэтгэж их амжилт олсон. Тvvний vр дvнд Монгол Улсад АНУ Элчин сайдын яамаа 1987 онд нээж, дипломат харилцаагаа тогтоосон юм. Дараа жил Монголтой дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой болно. Одоо Конгресст есєн хvний бvрэлдэхvvнтэй Монголыг дэмжих бvлэг бий босон. Монголыг тєлєєлєх, Монголд тусламж vзvvлэх, Монголыг хєгжvvлэхэд хэрэгтэй тєслvvд дээр тэд ажиллаж байна. Энэ дэмжих бvлэгт 5 жилийн ємнє ердєє гурaвxан хvн байсан. Боддоо, одоо тэгтэл есєн хvнтэй болсон гээд vз. Энэ бол америкууд Монголыг лоббидож байгаагийн нэг илрэл. Лоббийдоно гэдэг бол америк аргаар бизнес хийнэ гэсэн vг. Жvvд нь ч байна уу хэн нь ч байна бvгд АНУ-ын Засгийн газарт єєр єєрийн лоббитой. Монголчуудын хувьд vе шаттайгаар амжилт, дэвшил олсоор байна. Монголчуудын єдий хvртэл хийж бvтээсний бас нэгэн vр дvн бол яах аргаггvй энэ мєн. Гэхдээ монголчууд бас их юм хийж амжаагvй байна аа. Тvvний нэг илрэл нь ямар нэгэн хамтын хvчтэй нийгэмлэгийг монголчууд байгуулж xaрaaxaн чадаагvй. Энэ бол та нар єєрсдийгєє зєвхєн нэг нийгэмлэгт хамруулахдaa гол нь биш, Америкийн нийгэмлэгvvдтэй хамтарч дундын, хамтын ажиллaгааны байгууллагуудыг бий болгох хэрэгтэй. Аль болохоор олон америкуудад єєрсийнхєє соёл иргэншил, сайн сайхан бvхнээ таниулах, итгэлийг нь олж авах шаардлагатай байна. Америкууд ч єєрсдийнхєє мєнгє санхvv, сайн санаачилгаараа та бvхэнд туслах ёстой. Энэ нь эгч дvv хотуудын хvрээнд, Их хурал, Конгрессийн хvрээнд хийгдэх ажил болно. Монголын нийгэмлэг нь Монголыг америкуудад танин мэдvvлэх, зуучлах нэгэн байгууллага байсаар ирсэн. Гэвч манай энэ байгууллага тийм их хvчтэй єсч єндийж байгаагvй. Яагаад гэвэл манай нийгэмлэгт монгол цустай хvн тийм олон байсангvй. Та нараас даанч цєєхєн хvмvvс энэ нийгэмлэгт элссэн. Энэ бол Монголын нийгэмлэгийн гунигтай, хvнд хэцvv асуудлуудын нэг болно. Наад зах нь 15 мянган халх монголчууд АНУ-д одоо амьдарч байна. Гэтэл хэд нь манай нийгэмлэгийн гишvvн билээ? Энэ нийгэмлэг Монгол-Америкийн харилцаанд гол туслах байгууллага мєн гээд vзэхээр энд байгаа уугуул цєєн монголчуудаас гадна халх монголчууд ердєє 20 хvрэхгvй хvн энэ нийгэмлэгт гишvvн болжээ. Энэ бол та нар тус нийгэмлэгийг тоохгvй байгаагийн тод илрэл. Та нар єєрсдийнхєє ирээдvйн талаар хайхрамжгvй, єєрийн орны хувь заяаны талаар юу ч бодохгvй яваагийн бодит илрэл юм. Хvн юм єгєхєєр алгаа тосоод авдаг мєртєє хvнд алгаа тэнийлгэж яагаад чаддаггvй юм бэ? Энэ нийгэмлэгийн хуралд та бvхний vзvvлж байгаа энэхvv єгєємєр тусламж бол анх удаагаа хамтын ажиллaгаанд ул мєрєє vлдээж байгаа тvvхэн vйл явдал боллоо. Монголын нийгэмлэгийн гишvvд бид баруун эргийн монголчууд уг нийгэмлэгийг хvндэтгэдгийг мэдэж авлаа. Та нар Америкийн монголч эрдэмтдийн тухай урд ємнє дуулсан байх. Эрдэмтэд бол танай улсын шинэ, хууч асуудлуудыг судалж байдаг хvмvvс. Тэгэхээр бидэнд та нарын тусламж мєн хэрэгтэй байна.



Та нар бидэнд ингэж бие санаагаараа туслахаас гадна манайд гишvvнээр элсч санхvvгийн хувьд туслаач. Бид та нарын дэмээр урдаас илvv хvчтэй болж, Америкт та бvхний нvvр царай, дуу хоолой болох хэрэгтэй байна. Та нарт Фулбрайтын тэтгэлэг хэрэгтэй, Конгресст лобби хэрэгтэй, дор хаяж АНУ-д чєлєєтэй ирэх буцах виз хэрэгтэй байна шvv дээ. АНУ-ын Засгийн газар Монголын нийгэмлэгийн vйл ажиллагааг ямагт хvндэтгэж харьцаж ирсэн. Монголчуудын талаар хамгийн их мэдээлэлтэй нь бид. Бидний саналыг аар саар юман дээр ч тэд байнга хардаг нь нууц биш ээ. Хэрвээ нэг урлагийн хамтлаг ирээд тоглолт хийгээд буцах эсэхийг хvртэл биднээс асууна. Та нарын талаар ямар нэгэн мэдээлэл, зааварчилгаа, санамж хэрэгтэй боллоо гэхэд дандаа бидэнд хандана. Тэгэхээр та бvхний манай ажиллагаанд оролцох оролцоо бол манай улсын тєрийн ажилтнууд та нартай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахад нэг тулгуур нь болж байгаа юм. Та нарт визээ амархан авах, гэр бvлээ хурдан АНУ-д авч ирэхэд бидний vйл ажиллагаа тус дэм болнo. Гэртээ чєлєєтэй харьж, гэр бvлийнхэнтэйгээ хурдан уулзахад чинь хvртэл бид тустай байнa. Бид нар Америкийн тєрд нэр хvндтэй байгууллага шvv. Шууд хэлэхэд бид ч бас санхvvгийн хvндрэлтэй нєхцєлд ажиллаж байгаа хvмvvс. Бид та нарт зориулж шинэ юм хийе гэхэд санхvvгийн хvрээндээ хязгаарлагдана. Монголын нийгэмлэг Монголтой холбоотой тєрєл бvрийн айлчлал, хурал цуглааныг санхvvжvvлнэ, Монгол судлалын талаар ном хэвлэл хийж тараана. Бид єєрийнхєє нийгэмлэгийг амьд сэрvvн авч явахын тулд аль чадах бvхнээ хийх хэрэгтэй. Баруун эргийн монголчуудын тухай бvр Вашингтонд хvртэл би сонсож байлаа. Наадмаа сайхан хийдэг, идэвхтэй vйл ажиллагаа байнга явуулдаг талаар тэнд би сонссон юм. Одоо би єєрийн нvдээр та нарын vйл ажиллагааг vзлээ. Ингэж уулзсан дээрээ та нарт дотночлон дaxиaд хэлэхэд бидэнд та бvхний тус дэм vнэхээр хэрэгтэй байна. Та нар бидэнд туслаарай. Бид ч чадлаараа та нарт тусалья. Америкуудын дунд та бvхний байр суурийг бac бэхжvvлж єгье. Та нар манайд гишvvнээр элссэнээрээ хамтарч, АНУ-д засагт илvv хvчтэй нєлєє vзvvлэх болно.



Єнєєдєр хоол идэхээр Тай зоогийн газрын урт дараалалд зогcч байтал миний ємнє Мексикийн бvр ємнєд мужаас ирсэн том биетэй эрдэмтэн таарч байна. Тэр их холын хvн 4 мянга хvн цуглаcан Ази судлалын олон хурлуудын дотор зєвхєн Монголыг сонирхож иржээ. Тэгээд Монгол Чингис хааны орон гэж надад хэлж байна. Та нарт эдийн засгийн ямарч хvндрэл учирсан бай хамаагvй Монголыг єнєєгийн дэлхий ертєнц хvлээн зєвшєєрч байна. Мексикийн аглаг хєдєє газар хvртэл Чингис хаанаар чинь та нарыг таньж байна. Иймд та нар гутрах, уурлах уцаарлах огт хэрэггvй. Хэн ч хаана ч Монгол гэдгийг мэдэж байна. Та нарын тvvхэнд сайн, муу юу тохиосныг мэдэхгvй ч Монголыг мэдэж байна. Тэд та нарыг хятад гэхгvй, бvр Зєвлєлт орос гэхгvй, монгол гэдгээр чинь мэдэж байна. Олон зууны ємнє амьдарч байсан Чингис хаан та нарыг дэлхий дээр амьд мэнд авч явж байна. Тэгвэл та нар зєвхєн морьтон ард биш, зєвхєн Чингис хааных биш, бас орчин vеийн хєгжил, дэвшил “бидэнд байна” гэдгээ тэдэнд хэлэх хэрэгтэй. Чингисээс єєр бидэнд ИТ, технoлoги, агуу байгаль, аялал жуулчлал байна манайд ирээрэй гэж тэднийг урих хэрэгтэй. “Бид дэлхийн хєгжлєєс алхам ч хоцрохгvй нийгмийг байгуулж бас чадаж байна” гэдгээ тэдэнд та нар єєрсдєє нотолж сурталчилах хэрэгтэй. Энэ бол та нарын хийх эрхмээс эрхэм зvйл шvv. Би ирээдvйд их итгэдэг, та нар надаас дутахгvй ирээдvйдээ итгэх хэрэгтэй.



Бид дайснууд биш байтлаа Америкт танай нэртэй хєгжимчид, дуучид, сэтгvvлчид, эрдэмтэд ирэхгvй байна. Тэд ганцхан визэн дээр тороод, барагтай бол АНУ-д орж ирж чадахгvй байна. Визийн бодлого элчин сайдаас их шалтгаалдаг. Энэ намар элчин сайд солигдоно, энэ бодлого яаж солигдохыг бvгдээрээ харъя. Сайн болох, муу болохыг би хэлж мэдэхгvй, ямарч байсан визийн бодлогот єєрчлєлт орно гэдгийг би баттай хэлж чадна. Монголчуудын хувьд байнгын оршин суугчийн эрх авах тийм их хvндрэлтэй биш. Флиппино, энэтхэгvvд 20, 30 жил дараалалд хvлээдэг. Гэтэл та нарын дараалалд тун цєєхєн хvн байна. Энэ утгаараа та нарын визийн асуудал тийм хvнд биш ээ. Мексикийн асуудал энэ бvхэнд их саад болно. Хэрвээ бид урд хилээ чангатгавал аюулыг хамгаалахын ажилтнаас эхлээд хил, гаалийн шалган єнгєрvvлэхийн хvмvvсээс урд хил рvv шилжvvлж ажиллуулна. Шинэ хvмvvсийг хурдан хугацаанд бэлтгэх боломж Америкийн засагт байхгvй. Тэгвэл энэ асуудал шууд биш утгаараа та нарт саад болно. Урд хилийн харуулыг 3 дахин ихэсгэвэл, бусад салбарт ажиллаж байгаа орон тооноосоо 3 дахин хорогдуулaн хvчний хуваарилалт хийж, хvнд суртал улам нэмэгдэнэ. Виз авахын тулд 1, 2 сар хvлээдэг байсан бол 1, 2 жил хvлээх ч юм билvv. Тэгвэл та нарт энэ нь бас дарамт болно. Ийм байдлаар виз авах ажиллагаа хэдэн арван сараар хойшлогдвол та нарын гэр бvлийн харьцаанд сєргєєр нєлєєлнє. Тэгэхээр бидэн аль болохоор олон хvнийг бэлтгэх, тэднийг санхvvжvvлэх асуудал Америкийн засагт тавигдаж байна. Сенатаас орж байгаа саналд энэ бvхэн тод тусгагдсан. Хэрвээ санал оруулалт нааштай шийдэгдвэл ажиллах визийн тоо, АНУ-ын иргэн болох тоо ихсэнэ. Доод тал нь Азиас жилдээ 20 мянган хvн иргэн болдог ба 200 мянган хvн дараалалд хvлээгдэж байдаг. Тэгэхээр одоогийн энэ хуулийг єєрчлєх хэрэгтэй болж байгаа юм. Энэ бvхэн шинэ санал оруулалтаар шийгдэгдэх ёстой. Эцэст нь хэлэхэд хууль бус байсан хvмvvс хууль ёсны болсон жишээ АНУ-ын тvvхэнд хэд хэдэн удаа давтагдсан. АНУ vvнийгээ яаж хийхээ мэддэг юм. Хэн хэнийг яаж хууль ёсны болгох вэ гэдэгт нєхцєл байдал єєр єєр байдаг. Хуурамч бичиг баримт 100 жилийн ємнє ч хятадуудад байсан. Хамгийн гол нь татвар тєлєєд явсан хvн онодог. Хуурамч ССН-ийг цаад талдаа мэдэж л байдаг. Хэрвээ хууль бус байгаад хууль ёсны болоход хэрхэн татвар тєлж байсныг хамгийн тvрvvнд хардаг. Хууль бусаар насан туршдаа байхгvй нь мэдээж. Хэзээ нэгэн цагт ямар нэгэн аргаар хууль ёсны болно. Бичиг баримтгvй хvмvvсийн бараг гуравны нэг нь татвар тєлдгийг улс мэднэ. Монголчуудын хувьд нэг чухал онцлог бий. Тэр нь єндєр боловсрол. Хууль бус мексик хvмvvсийн 65-аас дээш хувь нь ахлах ангийн боловсролгvй. Гэтэл хууль бус монголчуудын цєєнх нь ахлах ангийн боловролтой, бараг бvгд их дээд сургууль тєгссєн. Хэрвээ та нар хууль ёсны болбол илvv сайн ажил хийх боломжтой. Тийм учраас монголчуудын ирээдvй энэ оронд их гэгээтэй байна. Би мэдэж байна. Энэ мекcикvvдтэй адил ажил хийх ёсгvй монгол хvмvvс бичиг баримтгvй тулдаа хийгээд явж байна. Танайхан хэлээ сайхан сураад ирвэл хамгийн их боломжтой бvлэг шvv. Энд байгаа энэтхэгийн хууль бусууд нь ИТ-гийн ажилчид биш. Таксины жолооч шинxvvд Нью Йoркт олон бий. Гэтэл танайхан мэргэжилтэй, мэдлэгтэй. Хэрвээ хууль ёсны болбол сайхан ирээдvй Америкийн монголчуудад байна. Танайхан энэ утгаараа дарааллын хамгийн эхэнд байгaа.

Англи хэлнээс орчуулсан Ш.Баатар, 2006 оны 4 сарын 8, Оакланд хот

Tuesday, March 6, 2007

Монгол улсын Ерєнхийлєгчийг хvлээн авсан нь


2005 онд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-д албан ёсны айлчлал хийгээд буцахдаа Сан Франциско хотоор буугаад мордох завшaaныг ашиглан Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо Ерөнхийлөгч Н.Энхбаярыг албан ёсоор хүлээн авч монголчуудтай уулзуулахад Элчин сайдын яам тус холбоонд санхүүгийн туслалцаа үзүүлсэн юм. Монгол улсын төрийн тэргүүнд хүндэтгэл үзүүлэх үүднээс холбооны тэргүүлэгчид Сан Францискодоо хамгийн нэр хүнд бүхий Файрмонт Зочид буудлын Боолрүүмийг түрээслэн авч, бэлтгэл ажилдаа орлоо. Онгоцны буудалд Ерөнхийлөгчийг хэрхэн хүлээн авах, аль хаалгаар оруулж, аль хаалгаар гаргах, хаана туг байрлуулах, индэрт хэдэн хүний ширээ засах, уулзалтанд ирсэн хүмүүсийг хаана яаж суулгах, уулзалтыг ямар байдлаар явуулах зэрэг зохион байгуулалтын нарийн үйл ажиллагааг мэргэжлийн дипломат Д.Лувсанжамбаагийн заавраар Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж, холбооны тэргүүлэгч гишүүн Ц.Хишигбаяр, бид нар гардан хийсэн юм. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Соёлын яамны сайд явсан, Бурхан багшийн намтрыг орчуулсан, Монголын шашин соёлд онцгой хувь нэмэр оруулсан хүн гэж үзээд гадаадад амьдарч яваа монголчуудынхаа оюун ухааныг нь Монгол орны хөгжил дэвшилд ашиглаарай хэмээн бэлэгдэж, Майдар бурханы зурмал хөрөг (танка) бэлэглэхээр бид тогтлоо. Миний хувьд Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөхөн Аризона мужийн Туссон хотноо болсон Далай Ламын хичээлд, мөн Далай Ламын зарлан хуралдуулсан Төвдийн соёлын төвийн удирдах зөвлөлийн хуралд оролцож явлаа. Ажаа гэгээн тус хуралд сууж байсан учир Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын уулзалтанд оролцож чадахгүй боллоо гээд мэндийн цагаан хадаг, Богд Зонхивын алтан шуумал бурханы хамт намайг Ерөнхийлөгчид дамжуулж өгөхийг хүссэн юм. Ажаа гэгээн Гүнбэн хийдээс ирcэн дөрвөн шуумал бурханы нэгийг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болов. Ажаа гэгээн уг шуумал бурханыг хадгаар ороож байхдаа "-Энхбаяр Ерөнхийлөгч их буян заяатай хүн байна. Энэ бурхан тийм амар олддог эд биш. Эхний бурханыг Далай Богдод барилаа. Хоёр дахь бурханыг Монгол улсынхаа Ерөнхийлөгчид өргөж байна. Цаанаасаа ингэж бүтэх хувьтай байжээ. Юм учиртай, ийм хувь тохиолоо. Энэ бурханд Богд Зонхивын эдэлж явсан хэрэглэлээс сүншиг орсон юм. Намайг дараа амар мэнд уулзахын ашидын ерөөл тавилаа гэж энэ бурханыг өргөөрэй." хэмээсэн юм. Маргааш өдөр нь удирдах зөвлөлийн хурал болоход Далай Лам тун ойрхон заларлаа. Ерөнхийлөгчид өгнө гэж бодож явсан хоёр номон дээрээ Далай Багшаар мутарын үсэг зуруулаад авcaн нь бас гайхалтай, бэлэг дэмбэрэлтэй байв. Удирдах зөвлөлийн хурлаас гараад би шууд нутгийн зүг төмөр хүлгийн жолоо залж, 16 цаг яваад үдээс өмнө Сан Францискод ирлээ. Манай хэд ч уузалтанд жин тан бэлтгэсэн байв. Онгоц жаахан хоцроод товлосон хугацаанаасаа нэг цагийн дараа уулзалт эхэллээ. Уулзалт төлөвлөсөн ёсоор сайхан боллоо. Зарим хүмүүс, тухайлбал Чингис хаан пиво компаний захирал Ш.Энхбаяр (Энки), Гадаад яамны ажилтaн байсан Одноо эгч нэлээд ширүүн шүүмжилж, Ерөнхийлөгч маань шүүмжлэлийг намуухан хүлээн авч байлаа. Тэр нь эрх чөлөөний оронд эрх чөлөөгөө эдэлж байгаа хувь хүмүүсийн үзэл бодол болохоос төрийнхөө тэргүүнд хүндэтгэл үзүүлсэн холбооны болон Элчин сайдын яамны үйл ажиллагаатай огт хамаагүй зүйл юм. Уулзалтын орой Ажаа гэгээний мэндийн хадгийг Ерөнхийлөгчид гардуулах хүсэлтийг Элчин сайд Р.Болдод би хэллээ. Ерөнхийлөгч амрахаасаа өмнө намайг хүлээн авсан юм. Миний хажууд Элчин сайд Р.Болд, Ерөнхийлөгчийн садан, "Пасифик Маркетинг" компаний захирал М.Батжаргал байлаа. Ажаа гэгээний өргөсөн хадаг, бурханыг мэндийн үгтэй нь Ерөнхийлөгч Н.Энхбаярт бариад, урт удаан наслахыг ерөөн Далай Ламын мутарын үсэгтэй хоёр номоо сайн санааны бэлэгдэл болгож өргөлөө. Ерөнхийлөгч маань ямар нэгэн хүсэл байна уу гэж лавлан асуусан юм. "-Манай хотод Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах консулын газар байгуулахад туслаарай, бидний дунд амьдарч буй мэргэжлийн дипломат Д.Лувсанжамбааг шинээр байгуулах консулын газар ажиллуулахыг санал болгож байна" гэж хэлсэн юм. Эл асуудлыг дэмжинэ зөв зүйтэй санал байна, Ажаа гэгээнд мэнд уламжлаарай гэсэн үгсийг Ерөнхийлөгч надад хэлсэн. Бидний дунд өөр ямарч яриа болоогүйг хамт байсан хүмүүс маань гэрчилнэ байх аа. "Намайг консул болгож өгөөч" гэж гуйсан мэт явган яриа гадуур тарсан тул үүнийг би давхар хэлж байгаа юм. Америкийн нийгэмд өөрийн байр сууриа эзэлсэн би хаанаас тийм юм хөөцөлдөх билээ. Миний бодол бол хүний нутагт нэг монгол хүн боловч сайн яваасай, чадах чинээгээрээ зовсон, зүдэрсэн нэгэндээ туслах юмсан гэсэн хоёргүй нэгэн үзүүрт сэтгэл болнo.

Файрмонт зочид буудлын боолрүүм (зургийг томруулж харна уу)
Зурагчин Э.Эрдэнэбаяр

2007.3.6

Monday, March 5, 2007

Софтвэйр эксперт болох залууст хэлэх vг

АНУ-ын софтбэйр дэлхийд тэргүүлдэг гэдэгтэй маргах программист мэдээж байхгүй. Кальфорны Цахиурын Хөндий (Silicon Valley) - програм хангамжийн өлгий нутаг дэлхийд нэгт, Массачусеттс Хайтех аэриа хоёрт, Сиэтл Хайтех аэриа гуравт, Энэтхэгийн Банглор дөрөвт ордог ажээ. Цахиурын Хөндийн софтвэйрийн ертөнцөд программистуудыг хэн сайн хаккераар нь, хэн сайн Java программистаар нь, хэн сайн вэб дезайнераар нь маш нарийн технологи дээр ажиллуулахгүй. 10-20 жил систем архитектороор ажилласан, Ассемблер, С хэлээр програм бичдэг цөөн тооны хүмүүс том програм хангамжийн цөмийг атгадаг ба тэднийг коор девелопер (core developer) гэж нэрлэнэ. Тэд ердөө Ассемблер, С програмчлалын хэл дээр Юних, Виндовз орчинд ЖДБ, ВижуалСтудио дэбаггер ашиглан Емагс эдитор дотор амьдардаг. Дэбаггерийг дээд түвшинд ашиглаж, О-Эс, КоммонРоутин, Нэтворк лэйр дээр үндсэн софтвэйрээ дэбаг хийнэ дээ. Тийм мэргэжлийн өндөр түвшингийн программистууд хэдэн мянган лайн код бичээд байхгүй, шаардлагатай үед хэрэгцээтэй газар нь нэг хоёр лайн код солиод бүх програм хангамжийн хувь заяаг шийддэг юм. Ийм түвшинд хүрэхийн тулд, компьютерийн салбарт амжилтанд хүрэх залуус маань маш гүнзгий мэдлэгийг дээр дурдсан түвшинд сурах хэрэгтэй. Жаахан мэргэжлийн хэллэг оруулаад бичсэн бол уучлаарай. Aмьдралын эрхээр нарийн мэргэжил олж, 1983 оноос хойш тасралтгүй 24 жил Орос, Монгол, Япон, Америк улсыг дамнаад мэргэжлийн програм бичиж явна. Нуулгүй хэлэхэд Японы Фүжитцү, Америкийн Оракл-Кеүтекс, ТенФолд, Оолстэйт компаниуд, Харвардын Анагаах ухааны дээд сургууль, Массачуссеттсийн Технологийн дээд сургуульд програм бичиж, олон арван жил зүтгэсний хүчинд профейшнл болсоoн. Миний үеийн ясны сайн программистуудыг дурдвал НҮБ-д байгаа Энхсайхан (Cтатистикийн төвд байсан), Монелийн Эрдэнэбаатар багш, Их сургуулийн Пүрвээ, Эрдэнэчимэг багш, Улсын бага хурлын гишүүн асан П.Улаанхүү, Морины шандасын Зориглон, Мэдээллийн төвийн Алтан-Оч, Сант Марал судалгааны төвийн Сумати, Техникийн их сургуулийн багш Буянтцогтоо, ОргилТехийн Зоригоо, Датакомын Д.Энхбат, Мэдээллийн төвийн Ч.Энхбат, Мажикнетийн Батцолмон зэрэг хүмүүс байна. Тэд маань одоо Монголын ИТ-ийг авч яваа гэдэгт би бат итгэдэг юм. Сурч боловсрох, профейшнл болоход цаг хугацаа, орчин их чухал нөлөө үзүүлнэ.
2007.3.5

Sunday, March 4, 2007

Гудиггvй монгол эр Бандиуш


Миний төрсөн нутгийг Өвөрхангай аймгийн Уянга сум гэж нэрлэх ба Халхад гэрийн модоороо алдартай, сарлаг үхрийн тоогоороо дээгүүрт ордог, хангайн нурууны бэл хормой газар. Хувьсгалын дараа нутаг орноо уул усаараа хэдэн жил нэрлэх хугацаанд Ханхөгшин уул аймгийн Ханхөгшин уулын хошуу нэртэй явсан ба түүнээс өмнө Халх дөрвөн ханы нэг Сайн ноён хан аймгийн Сайн ноёны өөрийнх нь хошуу явсан гэнэ. Тэр нутгийг гурав таслаад Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл гэж нэрлэжээ. Нутаг усанд маань Аргуй, Таац, Шуранга, Бөөрөлжүүт, Онгийн гол гээд хангайн нуруунаас эх авсан хэд хэдэн гол бий. Хангайн нуруунаас эх авсан ширүүн урсгалтай Аргуйн голыг гатлахад жижиг тэрэг хөвдгийг бодоход багаггүй устай гол болнo.

Тэр голын эхэнд Онолт баяных гэдэг их адуутай айл нэгдэл нийгэм болохоос өмнөхөн нутагладаг байсан тухай эмээ минь ярьдаг байлаа. Олон арван мянган адуутай Онолт гуай малд гярхай, адуугаа нутаг усныхандаа хуваагаад маллуулдаг, хавар, зун гүү унаглахаар адуугаа эргэж, унаганыхаа суганд чагт тавьж эдгээдэг заншилтай хүн байжээ. Алдуул мал гээд маргахад баруун сугандаа чагтан товчтой бол нутаг усныхан хэн нь ч Онолт гуайтай маргадаггүй байсан гэнэ билээ. Онолт гуайн адуу жин үдэд Аргуйн голын усанд ороход гол тасарч, доод үений айлууд ундны усгүй болдог учир өглөө эрт усаа авдаг байсан тухай одоогоор домог болгон ярьдаг юм. Олон адуу голын усыг уухаасаа илүү гатчаад тасалдаг байсан гэнэ. Онолт баяных Лхагваа, Бандиуш хэмээх хоёр хүүтэй байжээ.

Бага хүү Бандиуш нь бие чац сайтай, эмнэг хангалд эрэмгий нэгэн байгаад нэг өдөр голоод нь юм гүйгээд, эвхмэл хутга ирлэж аваад түрүүлээд гэрээс гарч хонуучин болжээ. Эхэндээ хүлж, багалж элдвийг үзүүлж байсан болохоор төрсөн ах Лхагваадаа сэтгэлээсээ хөрчээ. Зуны халуунд нэхий дээлтэй, хөлс нь урсаад явахад нутгийн хүмүүс "-Бандиуш аа, яагаад нэхий дээлээ тайлдаггүй юм бэ?" гэж асуухад, үнэн сэтгэлээсээ "-Би өвөл их даарсоон, зун даарахгүй шүү" гээд юу ч болоогүй, гэнэн цайлганаар хүүхэд шиг инээж хариулдаг байсан юм. Тэрээр өвөгчүүлийн айрган дээр ирээд гэрийн доод хатавчинд сууна. Настайчууд хэнийг хэн гэж ялгадаггүй тул "-Бандиуш аа хүүхээ дээшээ суу, айраг зоогло" гэхэд "-За би дээшээ суухгүй ээ, адуу мал ихтэй хүн айл дүүрэн бэлчээгээд амьтан хүнийг унтуулахгүй зовооно вий" хэмээн хариулсаар шүдлэн аягаар айраг гурав уугаад цааш ахина гэж байхгүй. Настангууд жаахан явуулаад "-Бандиуш минь уу уу, зундаа жаахан чөмөглөөд авахгүй бол өвөл хавартаа тэсэхгүй шүү" хэмээн айргаар шахахад "-Хүний юм хэмжээтэй, худгийн ус тогтоолтой, насны залууд эцгийн буяныг шингээж чадаагүй надад муу нохойн ходоодонд шар тос зохихгүй гэдэг болно." гэсээр намуухан хуучилж байснаа "-Иш манай муу Лхагваа даан ч зүдэг хүн юм аа, хойд улаан буланд харанхуй болохоор том пулемёт гаргаж тавиад хүмүүсийг шүршээд гарах юм" гээд кино механик ахдаа гомдсоноо үзсэн кинотойгоо хольдогсон. "-За тархи чинь муу амтай гэдэг нь, бэлэг дэмбэрэлгүй юм энэ сайхан айрагны хишиг өдөр яриад" гээд Дашдорж гуайг зандрахад намс гээд дуугүй болно. Хамрынх нь хөлс бурзайсан Бандиуш гуай "-За буруу юм буржээ, нутаг хол хүн нар эрт дээр төхье" гээд алгаараа өвдөглөөд гэрийн унинд толгой нь шүргэн босч гараад гэрийн хошилонд хавчуулсан шилбүүрээ үүрээд холдон оддогсон

Бандиуш гуай хорхойд хоргүй, түмэнд тустай тийм нэгэн хонуучин байлаа. Онгийн голын хөвөөн дээр нэхий дээлээ дэлгэчихсэн мал сүргээ бэлчээж байхад нь олон ч удаа таарсан даа. Намрын усан шуурга болсон нэг өдөр эмээгийнд минь ороод ирлээ. Сарлагийн сүүгээр самарсан өтгөн шаргал аяга цайнд сарлагийн хуруу зузаан өрөм нэг зүсмийг хөвүүлээд өглөө. Манай нутгийнхан бол ядуу зүдүү, хонуучин хэсүүл хүмүүст гар татддаггүй заншилтай улс. Аяганы хариу өдөртөө гэж бодсон уу, Бандиуш гуай "-Танай усыг төхүүлээд өгөх үү, ойрд хөгшнийхөөр орж ирсэн биш, та усны андуугаа суллаад өгөөрэй" гээд асууж гуйгаагүй байхад угтуулаад хэлдэг байлаа. Тэгээд цасан шамраганаар Онгийн голын жаврыг сөрж яваад нэг андуу ус авч өгөөд хүүхэд шиг баярладаг байв. Эмээ маань "-Хүүхдүүд өмсөхөө байсан нэг лоовуусан малгай байна." гээд Бандиушид аваад өгөхөд "-Буян нь дэлгэр, тосоороо гойж, насаа нэм, дайраад ирэхэд далай шиг бялхаж байгаарай" хэмээн ерөөсөөр авдагсан. Элий балай гэгдэж явсан хүн хүртэл нутаг усанд маань ийм л даруулгатай байлаа.

Бандиуш гуай намайг Орост оюутан байх он жилүүдэд Хайрхандулаан суманд хаврын тарчигт нэг малчин айлд ороод аяга цай уусны дараа "-Дотор жаахан муухайраад байна, гараад нэг амс хийгээтэхье" гээд гэрийн гадаа хаяанд завилж суусаар бурхан болсон юм гэнэ билээ. Хүний нутаг, гүний хошуунд тэнэж яваа болохоор энэ хүний тухай хааяа нэг санаанд буудаг юм. Өмсч зүүх, идэж уухаар тутахгүй чинээлэг сайхан амьдарч яваа хэдий ч хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ. Нутаг усныхан маань хүнийг сайн муу, баян тарган гэж нэгэн бээр ялгадаггүй байлаа. Монгол зоны минь мартагдашгүй нэгэн соёл бол хүнийг хүн ёсоор хүндэтгэх уламжлал билээ.

2007.3.4

Saturday, March 3, 2007

Ажаа гэгээн, Канчен гэгээн Шинийн 15-ны хурал хурав

Хvн болбоос єєрийн хийсэн vйлийг vрийг єєрєє vvрэх хорвоогийн жамтай. Тvvний нэг нь хорвоог хэсэн доншуучлах нэгэн дон буюу євєгчvvлийн хэлдгээр “лvндэд дайвын дон” юм. Ийм дон туссан нэлээд олон монголчууд Америк нутагт аж тєрєн сууж, ахан дvvс, ахуй Mонгол нутгаа мєрєєдєн санааширч явна. Тэднийг гаднаас нь харахад хэнээс дутахгvй сайхан харагдах ч сэтгэлдээ ямар нэгэн юм vгvйлэн байгаа нь нvдэнд нь суусан ялигvй гунигаас мэдрэгдэх тєдий харагдана. Эл байдлыг битvvхэн ажигласан, тэдний нэгэн би бээр хэдэн жилийн ємнєєс єлзий буян нь дэлгэрсэн эгэлгvй нэгэн монголтой тэднийг учруулж, сэтгэлийн жаврыг нь vргээлгэх болсон билээ. Буянтай хvний сэтгэлийн элчинд гараа ээхээс эрхэм юм юу билээ. Энэхvv эрхэм буянтан бол уг гарлаараа Баруун Монголын хошууд угсааны дэд Монгол гэгээн Ажаа Ринбvvчи билээ. Ажаа гэгээн нь бидний дээдэс шvтэж ирсэн шарын шашин Гэлvгбагийн ёсыг vндэслэгч Их Богд Зонхивын аавынх нь 21-р дvр болно. Ажаа гэгээнийг Хєхнуураас 2 настайд нь Банчин Богд тодруулсан учиртай гэнэ билээ. Монгол хvний тєрлийг олж, бурхан шашины дээдийн дээд зиндаaнд хvрсэн алдарт Гvнбэн хийдийн хамба лам энэ гэгээн Хятадын тєрийн єндєрлєгт шашиныг тэргvvлэх алба хашиж байгаад Банчин Богдыг тoдруулах маргаанд єртєж, Америкт дvрвэн гараад 10 жилийн нүүр үзэж байна. Биднийг заяa тvшиж, энэ гэгээнтэй учирснаас хойш буяэ хишгээ хайрлаж байна. Ажаа гэгээн хувилгааны нийгvvлэх ёсоор Америк, Монгол, Тvвд, Хятад хvмvvст зориулж “Кvмбvм Пандэ Линг” хийдийг Оакланд хотын тєвд байгуулсан юм. Гэгээнтэй хєєрєлдєж байгаад уг хийдийг “Буман Бурхадын Тєгс Баясгалант Хийд” хэмээн нэрийдэж, тvмэн олонд зориулан ном хурах болсон билээ. Цагаан сарын шинийн нэгэнд бат ерөөл єргєх буяны хурлыг энэ хийдэд 7 дахь жилдээ хурсан юм. Өнөөдөр бас цагаан сарын шинийн 15-нд ламын чодва, цог өргөх, цагаан дарь эхийн авшиг авлах олон сайхан ном хурлаа. Монголчууд маань хєгшин залуугvй ихэд сvсэгтэй гэдэг нь ийнхvv харагдаж байлаа. Ажаа гэгээн лам гурван эрдэнэд залибарч мєргєл хийсний дараа олон нийт суудалдаа сууж, гэгээний талаар би товч тайлбар хийгээд буяны хуралдаа орлоо. Ажаа гэгээн хуран цугларсан монголчууддаа хандаж “зовох зовлон, айх аюулгvй, эв найртай, нэгэндээ тvшигтэй, нийтэд тустай” явж, алтан гахай жилээ туулахын eрєєл айлтгав. Шилийн цагаан овооны Да Лам Намжилдорж (Бєрклийн Их сургуульд 60-аад онд багшилж байсан) гуайн шавь, олон арван жил Америкт aмьдaрсан Лувсанхайдав гуай энэ хурлын өглөгийн эзэн болов. Энэ хvн сvvлчийн ноён гэгээний (Говийн догшин ноён хутагт) шавь явсан юм гэнэ билээ. Магнай тэнийж, зvрх догдолсон монголчууд сэтгэлдээ баяртай харьцгаалаа. Нэгэн монгол хvний сэтгэл тэнэгэр явбаас нийт монголчууд сэтгэлээрээ баян явах ашдын ерєєл болно. Тvмэн олон маань сар шинэдээ сайхан шинэлж, сэтгэлээ ариусгаж, итгэл урмаа бадрааж ихийг бvтээх болтугай. Ум амгалан байг.



























Зурган дээр дарж томруулаад татаж аваарай.
Шинийн 15-ны бэлэг сайн єдєр

Friday, March 2, 2007

Орчин vеийн хєгжилд Чингис хаан …


Америкийн vндэсний радиод (NPR) Жак Вэйзерфoрдын єгсєн ярилцлага, 2004 оны 3 сарын 25-ны єдрийн 1 цаг (Тєвийн бvсийн цагаар)

Роберт: -Єнє удаан жил бид ямар нэгэн гайхамшиг, vйл явдал, хувь хvний дvгнэсэн vй олон зохиолчдын бичсэн номлолд дарагдаж, сонсож ирлээ. Зарим нь орчин veийн тvvхийн гvнзийрvvлсэн чиглэлийг тогтоохоор маргана. Зарим нь шувуу хvнтэй харьцуулахуйц ухаантайг хvртэл нотлох гэнэ. Тэдгээрийн нэгээр орчин vе судлаaч Жак Вэйзерфoрд шинээр тодорч байна. Тэрээр дэлхийг донсолгосон нvvдэлчдийн догшин ширvvн дарангуйлал тогтоож, хvчэрхийлэл, цадаж ханашгуй шунахай уулгалалтыг хослуулж чадсан XIII зууны Монголын байлдан дагуулагч Чингис хааны талаар энэхvv номыг бичсэн гaвъяaтан билээ.

Жак: -Шашины тэргvvдээс гадна дэлхийн тvvхэн дэх хамгийн чухал хvн бол Чингис хааныг гэж би хэлэх байна. Mиний энэ зоримог vзэлд эмзэглэх, санал нийлэхгvй хvмvvс олон гарна биз. Гэвч тvvний амьдралдаа хийж гvйцэтгэсэн бvхнийг та гарцаагvй баримт дээр тулгуурлан анхаарах юм бол бодлыг минь нэг талаасaa vнэн хэмээн зєвшєєрєх болов уу.

Роберт: -Сvvлийн хэдэн арван жилийн дотор баруунд дэлгэрсэн “Нууц Товчоо” хэмээн монголчуудын тvvхэн сурвалжид тулгуурлан Жак Вэйзерфoрдын “Орчин vеийн хєгжилд Чингис хaан..”(Genghis khan and the Making of the Modern World) номoo бичсэн байна. Уг эх сурвалж болон бусад сурвалжийг ашиглан, Вэйзерфoрд шашины эрх чєлєє, чєлєєт худалдааг хєгжvvлсэн зах хязгааргvй их хаанчлалыг монголчууд тогтоож чадсаныг сэдэв болгон гол єгvvлсэн.

Жак: -Хэн ч ийм их гvрнийг хаана ч байгуулж чадаагvй. Эзэнт гvрэн єнєєгийн хойд Америкаас илvv том, 12 сая дєрвєлжин бээр (милл - 1.6 км) талбайтай байсан. Дэлхийн тvvхэнд хэзээ ч давтагдашгvй хоёр дахь том хаанчлал Зєвлєлт холбоот улсаас том их улсыг байгуулж чадсан. Эзэнт гvрний харъяанд Азиас Газар дундын тэнгис хvртлэх бvх улс багтсан ба Хятад, Орос, Месoпoтам, Перси, Энэтхэгийн эртний алдарт соёлыг шат дараалан єєртєє шингээж чадсан. Єнєє дэлхий дээр амьдарч байгаа бvх хvн амын зонхилох хэсэг нь тэр vед монголчуудад эзлэгдэж байсан улс орнуудынх болж байна.

Роберт: -Та энэ номондоо Чингис хан болон монголчуудыг шинийг анхлан сэтгэгч, их бvтээлч, эрч хvчтэй байсан талаас нь ихэд биширч, тэр тусмаа армийн зохион байгуулалт, цэргийн тактикийг маш тодорхой бичжээ.

Жак: -Тийм ээ. Чингис хааны арми аравтын системээр зохион байгуулсан 100 мянга орчим цэрэгтэй байсан. Цэрэг нь аравтын салаа, зуутын бригад, мянгатын бателиoн, тvмэтийн арми гэсэн зохион байгуулалттай. Тэрээр тvмэтээс бvрдсэн 9 арми, єєрийгєє хамгаалах нэг тvмэттэй байжээ. Тийм цєєхєн цэргээр тухайн vедээ 120 сая хvнтэй байсан Хятад мэтийн хэмжээлшгvй том гvрнийг эзэлж чадсан. Хятадаар барахгvй, Орос, Перси гээд хавь ойрынхоо ихэнх улсыг чадварлаг зохион байгуулттай бага армиар байлдаж эзэлсэн.

Роберт: -Энэ арми тэвчээр бvхий явган цэргээс бvрдсэн байв уу?

Жак: -Yгvй, 100% морин цэргээс бvрдсэн арми байсан. Сvvлдээ гадныхнаас бvрдсэн явган цэрэгтэй болсон л доо. Зєвхєн монголчууд бол 100% морин цэрэг, бvх жигvvрvvд нь морин цэргийн ангиудаас, мєн их бууны хороо мэт нум сумтнаас бvрдсэн харваач морин цэрэгтэй. Язгууртнууд нь зєвхєн морь унaдаг байсан еврoпын армиас эрс ялгаатай байв. Бvх монголчууд тэр vед нэгдэж чадсан байсан.

Роберт: -Та язгууртууд гэж сая хэллээ. Чингис хаан язгууртан гаралтай байв уу?

Жак: -Тийм. Тал нутгийн ядуу овгийн хамгийн доод гарлын яхгууртан байгаад єєрийн чадлаар зэргээ ахиулан тэмцэж, язгууртнуудыг болохыг мэдэрсэн. Тvvнтэй тааралдсан язгууртнууд дандаа урaвдаг, харин ядуу ардууд vнэнч байлаа. Тvvнийг хэрцгий бvдvvлэг хvн болсныг харуулсан шалтгаан бол эзэлсэн хотуудынхаа язгууртнуудыг хамгийн тvрvvнд хєнєєдєг байсанд оршино гэж би бодож байна. Язгууртнуудыг ядахдаа уншиж, бичиж чаддагvй, улмаар эмнэлгийн тусламж vзvvлэх чадваргvй, мєн хvнд ном зааж, сургаж чадахгvй, шашин шvтлэггvй, нэхмэл нэхэж, баримал барьж чаддаггvй, єєрєєр хэлбэл юунд хэрэггvй хvмvvс гэж тэрээр vзэж байв. Чингис хааны ой ухаанд тэд ямарч ашиггvй, аюултай хvмvvс байсан учраас эзэлсэн хотууддаа язгууртнуудыг шууд устгадаг байжээ.

Роберт: -Таны номонд єргєн хэрэглэсэн “Нууц Товчоо”- г хааны амьдралын сvvлийн жилvvдэд ойр дотных нь хvн бичсэн байх талтай учир бид vvнийг хэр бодитой эх сурвалж гэж vзвэл зохих вэ? XIII зуунд Чингис хааны єтєл нас хvртлээ тал нутагтаа амьдарч байсан, хааны насыг тогтоосныг бусад сурвалжуудтай тулган тодруулж болох уу?

Жак: -Энд дурдагдсан зvйлс бусад сурвалжтaй харьцуулан шалгагдсан байдаг. “Нууц Товчоо”-ны хамгийн сонирхолтой тал болохоор бусад сурвалжид байхгvй олон баримт хадаглагдаж байгаад оршино. Жишээлбэл, одоогоор тодорхой байгаа бусад сурвалжид ер таардаггvй Чингис хааны санахыг цээрлэсэн зvйлс байна. Хааны гэр бvлийнхэн нийтэд тараахаас болгоомжилж байсан гэмээр зvйлс энэ сурвалжид дурдагдсан байна. Хvvхэд ахуйдаа их уйлхай, уйлахаараа юу хийхээ мэдэхээ байдаг, нохойноос айдаг байжээ. Тvvний амьдралдаа хийсэн хамгийн муу vйлдэл бол 12 настайдаа хагас дvvгээ эрх мэдлийн тєлєє харваж алсан явдал юм. Гэрийнхэн гадгаш мэдээлэл гаргахыг хvсээгvй зvйлс зєвхєн “Нууц Товчоо”-нд орсноороо уг сурвалжийн итгэл vнэмшлийг улам нэмэгдvvлсэн гэж би бодож байна.

Роберт: -Чингис хааны тухай зарим хvн уншаад “Тааралдсан уламжлал болгоноо тэрээр эвдэж устгасан. Єєрсдєєсєє давуу соёл иргэншилтэй олон vндэснvvдээс нягтарч бvрдсэн хаант улсыг байгуулж чадснаар барахгvй тэднийг аравтын системд оруулсан” гэж хэлжээ. Бас нэг хvн “Жинхэнэ хэрцгий фашист удирдагчийн дvрээр бид дvрсэлж байна” гэж хааны талаар их эсрэг байр суур иа илэрхийлжээ. Хэрвээ би эдгээр хvмvvсийн байр сууринаас хандвал юу нь буруу байна?

Жак: -Тэр ямар ч тєрхєєрєє тийм хэрцгий байгаагvй. Хvмvvсээс татвар авч байсан нь vнэн. Гэхдээ тэр хєрєнгє хурааж, баяжихын оронд хvмvvст эргvvлээд єгч чаддаг, єєрєє насан туршдаа энгийн амьдралтай нэгэн байж, ард олныг хоорондоо холбоотой нэг системд vнэнч болгохыг эрмэлзэж, худалдаа харилцааны анхдагч санааг нээж чадсан. Тэрээр дэлхий дээрх бvх хvмvvсийг зєвхєн нэг хуулиар захирах хvсэлтэй байв. Бодит байдал дээр тэр нь дипломат нийгмийг байгуулах эхлэл болсон ба єнєєгийн дэлхий дахинд нийтээрээ хvлээн зєвшєєрєх хуулийг бvтээхийг зорьж байжээ. Гэвч асар их харигслал, тамлалын vед тэрээр амьдарч байсан ба тийм нєхцєлд vнэхээр хувьсгал хийж чадсан. Aнх англи хэлээр гаргасан зузаан номондоо Жеффери Тоссер Чингис хааны тухай цус урсгасан махчин домгуудыг голлон тvvнийг ертєнцийн эзэн болох талаас нь дvрсэлсэн. Чингис хаан тухайн vедээ гайхалтай хувьсгалч байсан ч, бид тvvний эсрэг, Азийн бvхэл бvтэн тvvхийн эсрэг vл хvлээн зєвшєєрсєн vзэл суртлын аян дайнд мордсон. Бид Чингис хааныг Хvннvгийн Атила мэт тvvхийн чєтгєрvvдтэй адилтган бvдvvлэг, зэрлэг талаас авч vзсээр ирсэн. Гэтэл тэр одоогийн тvvхэнд дэвшилттэй нєлєє vзлvvлсэн агуу хvмvvсийн нэг байжээ.

Роберт: - Жак Вэйзерфoрд таны ярьсан бvхэнд их баярлалаа.

Жак: -Роберт танд ч гэсэн би баярлалаа.

Роберт: -Жак Вэйзерфoрдын бичсэн” Oрчин vеийн хєгжилд Чингис хaан…” номын тухайд ийм байна.

Б.Балдандорж радиoгooс буулгаж, Ш. Баатар эх хэлнээ орчуулав.
2004 оны 4 сарын 14. Сан Франсицко, Кальфорн