Thursday, June 12, 2008

Пеликан шувууны амьдрах арга зам



70 оны сүүлчээр Сэсээр улсын зурагтын нэвтрүүлэг Арвайхээрт цацагдаж, хар цагаан дэлгэцээр Орбитын сувгыг хүлээн авах болсон нь Цорцоо уулыг нүхлэн суусан Орос цэргийн гарнизоныхны ач буян байсан биз ээ. Хэдэн балгасны хооронд гудамж метрлэж, цагаан ултай гутлын зулгыг хазгай гишгэдэг байсан бидний үеийнхэн зурагттай айлыг бараадаж, гадуур тэнэх нь ч багасч билээ. Оросын нэвтрүүлгээр балет, дуурь, уран гулгалт, хоккэйн тэмцээн гээд ертөнцийн соёлоор гийх нэвтрүүлэг олонтаа гарах боловч хэлийг нь мэдэхгүй бид бүлтийтэл хараад л суудагсан. Хамгийн сонирхолтой нэвтрүүлэг бол "Амьтны ертөнцөд" байсан санагдана. Танин мэдэхүйн энэ нэвтрүүлгээр хорвоогийн амьтдын тухай мэдлэгийн цар хүрээ маань тэлсэн юм. Түүнээс хойш зурагтаар амьтны тухай ямарч нэвтрүүлгийг шимтэн үздэг зуршилтай (инстинкт) болсон хэрэг Японд амьдарсан он жилүүдэд "В мире животных" нэвтүүлэгтэй тун төстэй "Амьтан ба ертөнц" (Икимоно чикюу кикоо) хэмээх Эн-Эйч-Кэй сувгын алдарт нэвтрүүлгийг үздэг болж билээ. Харин азтай тохилдлоор Эн-Эйч-Кэй сувгын Танин мэдэхүйн хөтөлбөрийн редакцид хагас цагаар ажилладаг болж, монгол оронтой холбоотой "Тогрууны нүүдэл", "Говьд баавгай үзлээ", "Азид хэн нь хэн бэ?" нэвтрүүлгийг бэлтгэхэд оролцож байв. Тэр үед бидний хажуугийн өрөөнд "Их Монгол" (Дай Монгору) хэмээх таван ангит түүхийн баримтат киног хийж байлаа. Америкт ирээд ч амьтны нэвтүүлэг үздэг зуршлаa хаясангүй, xарин хобби болох талдаа оржээ.

Амьтдын дотроос нүүдэлчин монгол хүнд хамгийн ойрхон нь морь, нохой, шувуу гэж би боддог юм. Монголчууд бидний элэнц хуланц шувуудын адил нүүдэллэн амьдарч, шувууг өөртөө даcгаж, ан гөрөө хийж ирсэн ба зарим тохиолдолд шувууг бэлэгдэл болдгийг та бүхэн сайн мэднэ дээ. Харьд суугаа монголчууд ч бас нүүдлийн шувуудтай адил ажээ. Кальфорн мужийн нарлаг дулаан, далайн хойгийн чийглэг зөөлөн уур амьсгалтай нутгийг нүүдлийн шувууд дайран өнгөрнө. Янз бүрийн шувууны нүүдэлтэй таарч, зургийг нь татаж авах дуртай, би. Өнгөрсөн сард санаандгүй тохиолдлоор ижил сүргээcээ ямар нэгэн шалтгаанаар Мерсед нуурын хөвөөнд үлдэж хоцорсон пеликан (pelican) хэмээх шувуутай таарч зургийг нь авав. Загaсаар голдуу хооллодог пеликан нь хотон шувуутай адил ур хошуутай, нүдэндээ зовхитой, тас шувуу мэт том биетэй юм билээ. Пеликан нь хэдийгээр сүргээр амьдардаг боловч дэлхийд ховордсон шувуудын нэг юм. Аласкагаас Төв Америкийн дулаан арлууд руу нисэх замдаа Сан Францикогийн хойгоор буудаллаад өнгөрдөг ажээ. Энэ шувууны ховордсон шалтгаан нь угийн үр төл муутай дээрээ байгалийн бохирдол, дулааралтай холбоотой ажээ. Пеликан модны оройд, эсвэл хадан хясааны өндөрлөгт үүрээ засна. Нэг өндөглөхдөө долоо наймыг гаргаад дардаг. Олон өндөг гаргах нь хоёр талтай. Нэгт, тэдгээр өндөг нь амьдрах чадвар багатай, хоёрт онгон зэрлэг байгалийн хуулиар бусад амьтны хоол болох заяатай ажээ. Ангаахайнууд нь томроод ирэхээр үүрэндээ багтахгүй, аль ядарснаа нэгнээ өндөрт орших цаазын давцан мэт үүрнээс түлхэж унагана. Хэрвээ тэрээр газарт унасан л бол эцэг эх нь түүнийг тэжээхгүй, өлсч үхэх тавилантай. Энэ бол хэн ч зөрчихгүй байгалийн хатуу хуулийн нэг. Ангаaхайнуд томорч бие биенээ түлхэж унагасаар хамгийн сүүлд нэг үлдэнэ. Түүнийг эцэг эх нь тэжээнэ. Ийм учраас пелокан нь угийн цөөхөн. Пеликан ангаaхайнуудаа ангир шиг өөрөө цаазладаггүй ч байгалийн хуулиа дагаад ядарсан доройг тэжээдэггүй, хамгийн чадалтай ганцыг нь эх байгальд дасч чадаж магад хэмээн найдаад авч үлддэг заншилтай.

Үүнээс ургуулаад бодоход яс махны овог аймгийн зохион байгуулалттай нүүдэлчин монголчууд маань өрнөдөд хөгжсөн хөрөнгөтний ёсонд шунаж, өөр хоорондоо өрсөлдөн, амьдрах чадвар дорой хүмүүс олонх болж, амьдралын эрээн бараанд сандарч тэмтэчсэн зарим маань үр хүүхдээ гудамжинд гаргаж байгаа явдал бол пелокан шувуунаас ялгарах юм алга. Чадал чинээтэй төрийн түшээд, барууны соёлтонгууд нь түмэн үеийн дархлаа болсон төрөлх монгол хэлээ хаяхаар санаархаж байна. Тэд бол пеликан шувуу шиг амь зогоох гэсэндээ биш өөрсдийнхөө түр зуурын эрх ашгийг хоохойлохooр ядарсан ард түмнээрээ тоглож байгаа гэмт хэрэг мөн.

2008.6.11

Wednesday, June 4, 2008

Жагаатай танилцсан тvvх


Дээд сургуулиа төгсч ирээд удаагүй байлаа би. Эрүүлийг хамгаалах салбарынхантайгаа дөнгөж танилцаж байсан цаг. Нүдний Баасанхүү эмч ОРБИС хэмээн дэлхийгээр аялан явж, нүдний эмч нарын мэргэжил дээшлүүлдэг "нисдэг эмнэлэг"-ийг анх Монголд 1989 онд оруулж ирсэн юм. Төв Лабораторийн Мөнхтүвшин багш, элэгний М.Шагдарсүрэн эмч болон намайг онгоцон дээр орчуулга хийхэд туслаач гэсэн билээ. Нөгөө хоёр эмч маань мэс заслын өрөөнд, би өвчтөнийг хүлээн авах дээр байлаа. Онгоцонд орж гардаг хүмүүс тун цөөхөн. Дотоод яамны нэг шар толгойтой ах, Монцамэ агентлагийн Сүхжаргалмаа эгчээс өөр хүнийг сайн санахгүй байна. Нэг өдөр Үндэсний телевизээс сурважлахаар ирсэн юм. Цайвар пиджаак өмсч тас хар халимгаа үхэрт долоолгосон мэт самнасан нэг эр уулзлаа. Нүүрэнд нь нэг л юм дутуу шим шиг санагдаад байв "-Намайг Тулах цэгийн Жаргалсайхан гэнэ. Хүмүүс парик Жагаа гэнэ. Үс байхгүй, гайхаад харах xэрэггүй, хөмсөг байхгүй. Айx хэрэггүй. За танилцъя." гээд маш шалмаг яриагаа эхлэхэд нээрээн хөмсөггүй байжээ гэж уулга алдаж билээ. "-Үнэнийг хэлэхэд найз нь англи хэл мэдэхгүй. Гэхдээ яахав хүнээр заалгаад асуултаа цээжилчихсэн. Яг л Түмний нэгийн Чимэд гээд бод. Тэгэхээр найз нь мэдэж байгаа юм шиг асуултаа асууна. Хариултыг дуусахаар дохио өгөөрэй. Би дараагийнхаа асуултaa асууна. Яриа тохирлоо шүү. Ажилдаа оръё" гээд л танилцсан юм даа. Жагаа маань энэ дурээрээ л сэтгэлд минь үдэв.

Бас нэгэн мартдагдахгүй дурсамж бий. Дэлхий тойрч явахдаа Арлын Японд буугаад манайхыг зорьж ирээд багаараа нэг хоноод явсан юм. Миний том хүү тэгэхэд дөнгөж 3 настай байв. "-Ах нь парикаа авлаа, битгий айгаарай." гээд хүүхдийн цагаан инээдээр инээж билээ. Баярлах уцаарлах бүхэн нь нүүрэн дээрээ илэрдэг гэнэн цагаан Жагаа маань явчихна гэдэгт итгэхэд нэг л бэрх байна. Сүүлийн 10 жилд Сан Франциско-д Жагаа маань зөндөө ирсэн. Зөндөө ч уулзаж наргисан, заримдаа ч дүү наддаа бор дарснаас болоод загнуулж байсан. Үг авахдаа яг л хүүхэд шиг нэгэн байлаа. Хамгийн сүүлд уулзахдаа Жагаадаа нэлээд хатуу болзол тавьсан юм. Блүүмингтонд буухад нь "Амссан байх юм бол үнэртэх учраас Далай Багшийг сурвалжуулахгүй" гэсэн болзол байв. Гурав хоног үнэхээр амсаагүй дээ. Золжаргал ах бид хоёрын Далай Ламтай хийсэн уулзалтан дээр Жагаа маань хүссэн асуултаа дээрхийн гэгээнтнээс асууж, уулзалтын дараа Далай Ламтай зургаа авахуулсан юм. Найзыгаа Далай Багштай уулзуулсан даа одоо сэтгэлээ тайтгаруулж сууна. Анх уулзсан дүрээрээ сэтгэлд мөнхөрсөн Жагаа минь “Бусдыг баясгах гэнэхэн цагаан инээмсгэлээрээ тэнгэрийн дагинсыг баясуулах болтугай”.

2006 оны 6 сарын 4.

Sunday, May 25, 2008

Хєх Нуурын дээд Монголчуус

Монгол Тєвдийн завсарт торгон замаас ургашаа уулархаг нутгийн дундах тунгалаг нуурыг Хєх Нуур хэмээнэ. Хєх нуурыг тойрон нїїдэллэн нутаглах Монголчуусыг Хєх Нуурын Монгол буюу дээд Монгол гэж нэрлэсээр иржээ. Одоо энэ нутгийг Шингхай муж гэж Хятадад нэрлэдгийн "Шинг" нь хєх, " хай" нь нуур гэсэн утгатай їг. Учир нь XIII дугаар зуунд "Єгєєдэй хааны хїї Хїдэн (Годанг) хааны цэрэг уулархаг нутгийн цавчим давааг давахад уулсын билээс нуурын тунгалаг усанд тэнгэр ойж гїн цэнхэртэн харагдсан тул Хєх нуур хэмээвэй" гэсэн домог бий. Ямартай ч хятадуудаас ємнє Монголчууд суурьшсан учраас Хєх Нуур гэсэн Монгол їгийг анхдагч нэр нь гэж би бодож байна.

Хїдэн хаан Хєх Нуурт нутаглаж тэндээс Тєвдийг захирч байсан нь Монголчууд тэнд суурьшсан тухай тїїхэн сурвалжид анх бичигдсэн. Yїнээс хойш Хєх Нуурт суурьшсан Монголчуусын тухай тїїхийн баримт хадаглагдан їлдэлгїйгээр Дєрвєн Ойрдын Тєрбайх хааны їеийг хїрдэг билээ. Тєрбайх хаан нь Чингис хааны тєрсєн дїї Хавт Хасарын 15 дїгээр їе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуусын хаан юм. Тєрбайх хаан нь Хєх Нуурт харъяат ардуудаа аван нїїдэллэн ирсэн нь Манж хїчирхэгжиж баруун зїїн Монголын хооронд яс хаяж тїїнээс їїдэж улс тєрийн тэмцэл їїссэнээс залхан дайжсан гэж ойлговол їнэнд ойрхон буух мэт ажуу. Энэ їеийг одоогийн он тоололд шилжїїлбээс 1630-1640 оны хооронд болсон їйл явдал. Тєрбайх хааны албат 100 мянга байсан гэж їздэг. Удалгїй Хєх Нуур нутагт Халхын Цогт тайж 200 мянган харъяат албатаа авч нутагласнаар тэр хоёрын хооронд зєрчил ихсэж, Цогт тайж ялагдан Хєх Нуурын Монгол, Тангадуудыг Тєрбайх хаан захирах болжээ. Улмаар тєвдїїдийг нєлєєндєє оруулж Лхасааг захиран суух болсон тул Тєвдийн Далай лам тїїнийг "гїїш хаан" гэж нэрийджээ. Гїїш нь "eсєн эрдэмд нэвтэрсэн" гэж Монгол хэлэнд бууна.

Тєрбайх хааны захиргаанд байсан Монголчуус нь одоогийн Хєх Нуурын 19 хошууны євєг дээдэс болно. Баруун Монголын хаан Галдан Бошигт Манжид ялагдаж тїїний тєрєл садан болох Цоросын Зодон Баатар, Зоригт хошууч нар Хєх Нуурт дайжин ирсэнээр одоогийн Цоросын хоёр хошууны євєг дээдэс болно. Торгуудын Бор Агалах, Манхай баатар нар нїїн ирж Торгуудын дєрвєн хошууг їїсгэсэн. Бойго єрлєгийн (Бор Агалах нь Кэрэйдийн Ванг хааны 6 дугаар їе Махач Мєнхийн хїї) 3 дугаар хїї болно. Кэрэйд аймаг нь одоогийн халхын тєв нутагт оршиж байгаад Нууц Товчоонд дурдсанаар Чингис хааны цэрэгт ялагдаж одоогийн Урайнхайн хязгаарт зугтан гараад сїїлдээ Торгууд аймаг гэж нэрлэгдэх болсон. Монголын эзэнт гїрний їед тэдгээр торгуудууд нь олон газарт цацагдан тарсан ба тэднээс Урайнхайн гурван аймаг Хар Мєрєн, Нун Мєрєн, Хатан голоор нутаглах болсоноор Харчин, Хорчин, Тїмэдийн євєг дээдэс болдог. Торгуудууд тухайн їедээ eврeй нар шиг хувь заяагаар Монголын єргєн нутгаар ихэд тарсан ястан билээ. Манжийн їед тэдний зєстэй эрс удаа дараа бослого гаргасан учир Манжийн эзэн хаан тэднийг єртєєгєєр цувруулан саринаасан байна.

Хєх Нуурт буй алдартай газар гэвээс Бурхан шашны 6 том хийдийн нэг Кїмбум болно. "Кїм" нь Бурхан "бум" нь "10 мянган бурхан" (Монгол дуудлага "Гїнбэн") гэсэн тєвд їг агаад Буман бурханы орон хэмээгдэх утгатай, шарын шашныг їїсгэн байгуулагч Богд Зонхивын єлгий нутаг билээ. Хєх Нуурын баруун хэсгийг Хайсэ ("нуурын баруун") гэх агаад їїгээр Цайдамын Монголчуус нутагладаг ба Ажиа гэгээний єлгий нутаг болно. Ажиа гэгээн нь Богд Зонхивын аавынх нь 21 дїгээр дїр, "ажиа" нь тєвдєєр аав гэсэн утгатай їг билээ. Дээд Монголчуусаас Сэртэг номон хаан гэж бас нэгэн Монгол гэгээн тєрсєн тїїхтэй. Анх уулзахдаа Ажиа гэгээн баруун Монгол аялгаар ярьдаг байлаа. Би Монголчуудыг дагуулан очиж босгийг нь илээсээр байгаад харин одоо тєв халхаар ярьдаг болчихсон байна лээ. Нуурын ємнєд ("Хэнанг") хэсэгт амьдрах Монголчуус нь тєвдїїдэд хэт ойрхон байснаар тэдэнд уусаж бараг тєвдєєр ярьдаг болжээ. Харин тэгэхэд Цайдамын Монголчуус нь тєрєлх Монгол хэлээрээ ярьж "Цайдамын сонин", "Цэцэгт Цайдам" сэтгїїлїїд одоогоор гаргасаар байна.

Нїїдэлчин ёс заншлаа хаяагїй Цайдамын Монголчуус манайд нїїгээд ороод ирлээ гэхэд Алтайнханаас нэг их ялгагдахгїй биз ээ. Тэдний зуун хойд хаяаг дэрлэн орших Монголчуусыг "цастын Монгол" гэх ба тэд Гансу мужид амьдардаг. Хєх Нуурын дээд Монголчуудын тухай манай бандихай багад ингэж хуучилдаг байсан юм:- "Залуу байхад жинчин дагаад Утаа Гїнбэнд (Кїмбум) орох замд хуйхуй нар (хуйхуйз буюу лалын шашинтай хотонгууд) гээд тааралдсан хїнээ алдаг айхтар дээрэмчид олон бий. Уулсын бартаан дундаас тэднийг гараад ирэх вий хэмээн айдас тєрїїлэн эмээж явахад хааяа дээд Монголчуудтай тааралдана. Дээд Монголчууд их сїртэй. Цахиур бууныхаа хєлийг ургаш сойгоод їїрдэг болохоор тэр нь янгирын эвэр шиг сэрийгээд хїнээсээ ємнє толгодын дээгїїр цухуйгаад гараад ирдэгсэн" гэж хуучилдаг байлаа. Одоо дээд Монголын эрчїїд нь тєвд дээл, эмэгтэйчїїд нь торгууд хувцас ємсєж бургасан гэртээ сїїгээ хєєрїїлж єрмєє хураасаар амьдарч явна. Тєгсгєлд нь би "Монголчуус" гэдэг їгийг энд хэрэглэснээ тайлбарлая. Баруун Монгол буюу Хєх Нуурын аялганд "Монголчууд" гэдэг їгийг Монголчуус хэмээн дууддаг билээ. Алтайд мєн адил билээ.

Monday, May 19, 2008

Сэтгvvлч Оюундарь сургуулиа тєгсєв




Да лам Намжилдорж гуай өөрийнхөө бичсэн номондoo "University of California at Berkeley"-г Америкийн Баруун мужийн их сургууль хэмээн нэрлэжээ. Кальфорн мужийн их сургууль бол баруун эрэгтээ хамгийн том сургууль юм. Энэ сургуулийн босгыг хамгийн анх алхсан монголчууд гэвэл Баруун Монголын алдарт хувилгаан Далив хутагт Жамсранжав, Захарын Тайвс хошууны Хянганы Гомбожав, Зүүн Сөнөдийн Да лам Намжилдорж, Говийн догшин хутатт ноён гэгээний шавь Лувсанхайдав гуай юм. Тэд 60-аад оны дундуур монгол хэлний толь бичиг бүтээн төсөл дээр ажиллаж байжээ. Ахмад эрдэмтдийн маань цуглуулсан олон арван ном судар Бөрклэйн номын санд хадгалагдсаар байна. 80-аад оны дундуур Хаанчулуу гэдэг дагур монгол эрдэмтэн Тайванаас ирж тус сургуульд судалгаа хийж байжээ. 90-ээд оны эхээр Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал асан Ш.Сандаг гуай тус сургуулийн Зүүн Өмнөд Ази судлалын хүрээлэнд судлаач эрдэмтнээр иржээ. Профессор Скалапино гуай олон жилийн турш хүндээр өвчилсөн Сандаг гуайд тусалж байв. Хожим хуульч Г.Ганзориг, эдийн засагч Н.Сүрэнхорлоо зэрэг хэдэн хүн энэ нэр хүндтэй сургуульд мастер хийсэн ба одоогийн байдлаар нэлээд хэдэн оюутнууд үндсэн ангид сурч, зарим нь төгч байна.

5 сарын 17-нд тус сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж буй Ц. Оюундарийн төгсөлт боллоо. Түүний төгсөлтийн үйл ажиллагаанд найз нөхдүүд нь хүрэлцэн ирж баяр хүргэж байв. Алтаа бид хоёроос бусад нь Дариагийн үеийн залууc цугларчээ. Дариагийн аав радиогийн Цагаан гуай талийгаач аавтай маань нутаг нэг гээд ойр дотно явсан, түүний хадам, яруу найрагч Г.Мэнд-Оёо миний номын анд, эрхэм ах болохоор манайхаар Оюундарь орж гардаг ойр дотнын нэгэн билээ. Алтаа бид хоёр Монголоос гараад их удсан учир сүүлийн үед гарч ирсэн шинэ сэхээтнүүдийг сайн мэдэхгүй, Дариаг телевиз-д нэвтрүүлэгч байсныг сургаар сонсч, Бэй Аэриагийн монголчуудын наадам, Хүүхдийн баярыг хэд хэдэн удаа хөтлүүлж, түмэнд тустай ажил хийлгэсэн билээ. Өнчин ховорсон хоёр хүүхдээ өсгөж сургах, ажиллаж амьдрах, хажуугаар нь мэргэжлээрээ өөрөө сурах гэдэг бол зөвхөн монгол бүсгүйчүүдэд л байдаг сэтгэлийн их тэнхээ гэдгийг мэдэрч, Оюундариар бахархдаг юм. Бидний амьдарч байгаа Бэй Аэриад хэдэн мянган монгол байгаа билээ, тэднээс хэд нь оюутан билээ гэдгийг бодоод үзэхэд л ийнхүү сураад төгсч байгаа нэгнээрээ бахарxaхаас өөр хэлэх үг алгаа. Дариа төгсөлтийнхөө ажлаараа хийсэн баримтат кино энэ жилийн оюутнуудын төгсөлтийн ажил дотор хамгийн сайн нь болжээ. "Journey of Man" (Аянчин) гэсэн нэртэй 15 минутын уг кино ч үзсэн ямар ч хүн Америкийн монголчуудын талаар төсөөлөлтэй болж, найрууллагчийн чадварыг олж харна байх. Дэлхийд алдартай сургуульд мэргэжлээрээ мастер хийсэн Оюундарьд бүгдээрээ баяр хүргэе!

2007 оны 5 сарын 18

Thursday, May 15, 2008

Баруун Монголын нvvдэл суудал


Алтан ургийн хэлтэрхий, алаг махний тасархай Дєрвєн Ойрдын Торгууд, Хошууд, Єєлд, Дєрвєд тvмнийг Баруун Монгол хэмээн Монголын тvvхэнд нэрлэж ирсэн ажуу. Хорос, Хойд аймгууд жижиг тул тэдний хавсарга болж явсан байна. Дєрвєн Ойрдын туулж єнгєрvvлсэн гунигт тvvхээс учиг тєдий энд дурдья.

Баруун Монголын холбоо зvvнтээ Илийн хєндийгєєс баруунтаа Ховд, умрын Саяaнаас ємнийн Алтантагшийн нуруун хvртэл єргєн уудам нутагт Зуунгарын эзэнт улсаа байгуулж явлаа. Тогон, Эсэн хааны vед бvх Монголыг гартаа атгаж, нанхиадын Минг улсын хааныг олзолж, сvр хvчийг бадруулж байв. Тэр vеийн нанхиадын тvvхэнд Баруун Монголын эр нь бяртай, морь нь шандастай, цэрэг нь шороон тvм хэмээн дальдарч бичсэн байдаг. 1453 онд Эсэн хаан тэнгэрт хальж, Баруун Монголын холбоо хvчин доройтоход Зvvн Монголд тэдний нєлєє буурчээ. Тvvнээс хойш 150 гаруй жил Зvvнгар дангаараа vлдсэн. 17 дугаар зууны эхээр Баруун Монголыг Хархул хаан нэгтгэн захирч, “Хунтайж хаан” гэж єєрийгєє нэрлэн суув. Тvvний хvv Баатар Хунтайжийн vед нэгдсэн Баруун Монголын ноёд эрх чєлєє хайж, євсний сєл даган, Хошууд, Торгууд аймгууд Зvvнгарын нутгийг тэлэхээр хоёр тийшээ салан нvvсэн байна.

Хошуудын Гvvш хаан Тєрбайх єєрийн албатаа авч, ємнє зvгт нvvж, Алтантагшийн нуруунаас зvvнтээ Цайдамыг туулан, Хєхнуурт хvрч, улмаар 1637 онд Лхасыг дайлаар мордон, Тvвдийг эрхэндээ оруулж, Шар малгайтан Гэлvгвагийн ёсыг єргєх боллоо. Цайдамыг тав хувааж, “Таван Цайдам” гэж нэрлэж байсан нь Хошуудын Хєхэт Бэйс, Хурлиг Бэйс, Баруун Засаг, Зvvн Засаг, Тэйнэр нарын таван нутаг юм. Тэд засаг захиргааны хувьд 21 хошуунд хуваагдах 2000 гаруй єрхєєс бvрдэж байв. Гас нуур, Тэйнэр нуурын хавьд нутаглаж байсан Монголчуудыг “дээд Монгол” ба Хєхнvvрын Монголчууд хэмээн хожим нэрлэх болжээ.

1618 онд Торгуудын Хоо Єрлєг (Бор Єрлєг ч гэдэг) таван мянган єрх албатаа дагуулан, баруун хойш нvvдэллэж, замдаа таарсан нvvдэлчин аймгуудыг арчсаар 1630 онд Уралын нурууг даван, Оросын тал руу цємрєн ороход, тvvний 6 хvv нь 25 мянган Торгуудыг удирдаж явжээ. Тэд цаашилсаар Ногай, Кипчак, Татарын зарим аймгууд, Oросын тосгодыг эрхшээлдээ оруулсаар Астарханд тулсан байна. 1643 онд Астарханыг эзлэх тулалдаанд хотын хананы гадна Бор Єрлєг алагдаж, тvvний хvv Шихир Дайчин хаан суув. Шихир Дайчины хvv Пунцагтай Оросын хаан найрамдлын гэрээ байгуулж, Ижил мєрний хєвєєгєєр тэднийг нутагшуулах болжээ. Ижилийн Торгуудууд хавь ойроо тvvвээсэн ч Оросын хаан мэдээгvй цариалж, мусалмануудтай ємнєд талдаа дайтаж, сэхээ муутай байж.

Баруун Монголын хvчин суларч, ємнєдєд Манж нар Монгол аймгуудыг эрхшээлдээ оруулж эхэлсэн тул 1640 онд дєчин дєрвєний цаазыг Баатар Хунтайж Халхтай нийлэн хийж, тvvнийгээ хотлоороо даган мєрдєх болжээ. Тэр цаазад Хоо Єрлєг, Гvvш хаан Тєрбайх нар тамгаа vлдээсэн нь лавтай тэд бvрэн салаад явчихаагvй байсныг харуулж байна. Баатар Хунтайжийн хvv Галдан (Бошигт) хаан ширээнд суугаад зєстэй эрсийн чадал, сурсан эрдэмдээ эрдэж, Халхыг дайлаар мордож, цусан далайд живvvлсэн. Одоогийн жуулчдын бааз байдаг Элсэн тасархайн ар талын Хєгнєхаан уулын нэр vvссэн домгийг дурдвал, Галдангийн цэрэг Халхын мянган ламыг энэ уулын євєр дэх хvрээн дээр мал мэт засаж, хєнгєлсєн учир эл уулыг Хєгнєхаан гэж нэрлэжээ. Хvчтний дэргэд хvчгvй нь буруутай хорвоо хойно Халхууд аврал ирэн зугтсаар Манжийн Энх-Амаглан хааны нємєрт очиж, єршєєл гуйжээ. Галдангийн хийсэн эл vйлдэл Монголыг Манжид эзлvvлэх нєхцєлийг хурдан бvрдvvлсэн. Халх аймгуудыг хєєсєн Галдангийн цэрэг Цагаан хэрмэнд дєхєж очоод, Манжийн их цэрэг, Монгол хаадын нэгдсэн цэрэгтэй тулж, их тулалдаан болжээ. Тэр тулалдаанд Зvvнгарын 125 мянган морин цэрэг 10 мянган тэмээгээр бамбай хийн дайралтанд орсон гэдэг. Манжийн цэрэг их буу хэрэглэж, Галдангийн тэмээн бэхлэлтийг vймvvлан сандаргаж, цэргийг нь дарахад, Галдан бvслэлтээс зугтан гарч, саринасан цэргээ цуглуулан Гэрэлчийн гол дээр Манжийн цэрэгтэй дахин тулалдаж ялагдах vед єєрийн хатан Анугаа алдсан. Галдан цєєн нєхдийн хамт зугтсаар Илийн хєндийд буцаж ирэхэд, тvvний ах, хорсолд автсан Цэвээнравдан Галдангийн амийг 1697 онд хороосон байна.

Цэвээнравдан Зvvнгарын эзэнт улсыг захирч байхдаа Манж, Халхтай олон удаа єгєє аваатай дайтсан. Манжийн Энх-Амаглан хаан 1719 онд их цэргээ явуулж, тvvний хvчийг ихэд сулруулжээ. 1727 онд Цэвээнравдан хорлогдож, хvv Галданцэрэн нь хаан суув. Галданцэрэн 1730 онд Халх Монголын нутгийг дайлаар эзэлж, цагаан хэрмэнд дахин тулсан байна. Гэвч тэд 1732 онд Халх, Манжийн хамтарсан цэрэгт хиар зохиулж, Баруун Монгол дахиж хєл дээрээ босч ирэхгvй болтлoo доройтов. Манжийн тvvхийн эх сурвалжид бичсэнээр Дєрвєн Ойрдын аравны есєн хувь буюу 6 зуун мянгыг устгасан хэмээн єгvvлдэг. Гэхдээ Баруун Монгол байсаар л байсан. Баруун Монгол доройтон доройтсоор Манжид нэгдэх ёслол 1754 онд Бээжинд болсны дараа Єєлдийн ноён Амарсанаа бослого гарсансан ч, тvvний холбоотнууд хvрэхээс ємнє Манжийн найман тугийн цэрэг Зvvнгарт хvрч, Амарсанаа давуу хvчинд автан, хойш зугтсаар замдаа улаан бурханаар єєд болжээ. Баруун Монголын тусгаар тогнолын тэмцэл vvгээр шувтарга болсон. Yнэнийг хэлэхэд vндэс угсаагаа хамгаалах гэхээсээ илvv єєр хоорондоо хэдэн ноёд тэмцсээр Монгол тvмэн бvхлээрээ Манжийн аманд унасан байна.

Харин Ижил мєрний Тогруудуудын хувьд тvvх єєрєєр бичигджээ. Шихир Дайчины хvv Пунцаг хаан сууж байхад Зvvнгарынхан олноороо Манжаас дайжин хvрсэн. Хошуудын Хєндлєн Убаш єєрийнхєє 3 мянган єрх албатаа дагуулан Ижилд хvрэв. Пунцагийн хvv Аюк хаан сууснаар хагас зууны турш Торгуудууд Еврoпт нэрээ мєнхєлжээ. Аюк хаан Далай ламтай холбоо тогтоож, Их Пeтeр хаан Ижилд ирэн, Аюктай золгосон. Торгуудын морьт хороо байгуулж, Оросын Оттман Тvрктэй хийсэн дайнд тэд жинхэнэ эрлэг нь болж явaв. 1707 онд Шведийн хаантай хийсэн дайнд Торгууд Монголчууд гарамгай гавьяa байгуулсан. 1714 онд Торгуудад Манжийн хаан элчээ илгээв. Манжийн элч тэднийг Зvvнгарынхаа говьд буцаж ирээд Манжид туслан, Цэвээнравдантай дайтахыг ятгасан. Єєрийн охиноо Цэвээнравданд сvй тавьж єгсєн Аюк хаан Манжийн ятгалгыг эрс эсэргvvцжээ. 1724 онд Аюк хааныг таалал тєгссєний дараа тvvний хvv Цэрэндoндoв хааны ор суусан боловч, том ах Дондог-Омбод хаан ширээгээ алдсан. 1741 онд Дондог-Омбыг тэнгэрт халихад, хvv Дондог тайж хааны ор суув. Дондог тайжийн vед Зvvнгарт явуулсан Манжийн харигслалаас зугтсан Хошууд, Дєрвєт, Хойд овгийнхон ихээр ирж Ижилд суурьшлаа. 1758 онд єєрийн хvv Увшийг хаан суулгав. Ижил мєрний сав нутагт хvчирхэгжсэн Увш хааны Торгуудууд хавь ойрынхондоо халгаатай байсан тул Оросын 2-р Елизабез тэднийг Козакуудаар хvрээлvvлэн эрх мэдэл, vйл ажиллагааг нь хязгаарлаж эхэлсэн. Оросууд Торгуудуудын Тvвдтэй холбогдох замыг зориуд тасалж эхлэв. Улмаар Козакууд Торгуудуудын ул мєрийг мєшгих болсон. Увш хаан энэ бvх vйл явдлыг сайтар мэдэж, Оросын мэхнээс удаа дараа мултран гарч, тэднийг "дєнгєтэй баавгай" гэж тохуурхаж байлаа. Тэрээр зориуд 30 мянган цэргийг 1768-1769 онуудад Тvркийн дайнд оруулж, их хэмжээний зэвсэг олзолж авсан. Ийнхvv урьдаас их нvvдэлд бэлтгэв. 1770 онд Ижил мєрний мєс хєлдєхийг хvлээж байлаа. Увш хаан 80 мянгаа цэргээ цуглуулж, Зvvнгарын зvг нvvхээ мэдэгдээд, Ижилийн хєвєєгєєр нутагласан бvх ардаа хурaах даалгавар тэдэнд єглєє. 1771 оны 1 сарын 5-нд их нvvдэл хєдлєхийн урд шєнє гайтай цасан шуурга дэгдэж, Ижил мєрний мєс цємєрсєнєєр баруун эрэгт нутаглаж байсан Монголчууд хааны тушаалыг биелvvлж чадалгvй тэндээ vлджээ.

Торгуудын энэ их нvvдэл 7 сар vргэлжилж, 4 мянган км замыг туулахдаа, Оросуудын тавьсан тvмэн бэрхшээлтэй учирч, зам зуурын таарсан цус урсгасан олон дайн, єлсєгєлєнд сульдан ядарч, vхэж vргэдсээр 4 зvvн мянган Торгуудаас зєвхєн 125 мянга нь Зvvнгарын говьд хєл тавьжээ. Наад зах нь гэхэд тэдний зам дахь бvх худгийг хордуулсан байсан гэдэг. Манжийн хаан тэднийг баяр ёслолын байдалтай угтаж аваад, Зvvнгарын говийг 10 мужид хувааж, Торгуудуудад захируулжээ. Ижил мєрний баруун эрэгт 15 мянган єрх буюу 70 орчим мянган Торгуудууд vлджээ. Орос Тvркийн хооронд єнє удаа хавчигдсан тэднийг Тvркээр “Калмак” гэж баруунд нэрийдэх болсон байна. Калмак буюу Халимагийг Монгол хэлэнд буулгаваас “vлдэгдэл” гэсэн vг болно. “Yлдэгдэл” улсын тvvхийг жич єгvvлье. Баруун Монголын нvvдэл суудал товчхондоо ийм болюу.

Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргvvн Ш.Баатар

Wednesday, April 30, 2008

Буриад Монголын Номч Мэргэн Агваан Доржиев

1853-1938

Буурал Европийн зvvн хаяаг дэрлэн орших Орос орны зулай нь болсон Санкт Петербург хотын ойролцоох намуухан нэгэн тосгоныг Старая Деревня гэх агаад тvvнийг тэнхлэгдэн єнгєрєх Преморский Проспект (хуучин нэр нь Благогородний гудамж) хэмээх єргєн чєлєєнд Нева мєрний хєвєєнєєс холгvй дорнын нэгэн элгэн хvрэн эмжээртэй бор саарал дуган сvм намрын сэрчигнэх салхинд унах улиасны навчинд уйтгартайгаар даруулсаар ямар нэгэн тvvхийг хvvрнэхээс эмээх мэт дvнсийн харагдахыг тvvгээр зєрєн гарсан хэн хvн vл анзаарах ажээ. Ортодокс шашны єлгий нь болсон Орос орны магнайн дээр яахаараа ийнхvv Бурханы сvм тодрон харагддаг билээ. Хэн хvний vр хэдий vед тvмэн бэрхшээлийг туулж мянган зангилааны учрыг тайлсаар тэрсvv номын тэр газар сvм дуган босгодог байна аа ?!

Тэр хvн болбоос Арын Монгол Буриадын ачит соён гийгvvлэгч, ариун сvсэгт номч мэргэн Агваан Лувсан Доржиев билээ. Тvвдээр Агваан Лувсан нь “Номын хаан, эсвэл номч мэргэн” гэсэн утгатай хэргэм цол билээ. Цагаан Оросын хоёр дугаар Николай хаантай шадарлаж, итгэлийг нь дааж, сэтгэлд нь эрхэмлэгдэн явахдаа хоёр давхар дуган дєрвєн давхар чогчинтой энэхvv Дvйнхорийн (Калчакра) Дацанг (Оросоор, Дацан Гvнзэчойнэй) Ортодокс кристяний нийслэлд бариулж чаджээ. Єдvгээд оршин vлдсэн уг сvмээр цаннид хамба Агван Доржиев хичнээн чадалтай суу билэгтэн байсныг тодорхой гэрчилж болно. Европоос дутахгvй єєрийн гэсэн соёл, шинжлэх ухаантай Хаант Орос улсын эзэн хаан нь ийнхvv vнэлж байсныг бодоход бидний бахархах нэгэн Монгол бол vйлийн vргvй Агваан Доржиев юм.
Буриадын нэгэн бєглvv гацаанд хvний хутгийг олон, Да хvрээнд номд гийж, 19 настайдаа єргєє хотоос жинчин даган Цастын цагаан барсын оронд очоод Дрэпvнг (Гоман сургуульд) хийдэд ном vзэн шавилан суусаар эрдмийн оргилд мацан гарч, 1888 онд лхарамбын дамжаа дvvргэн улмаар Тvвдvvдийн толгой дээр цахиур хагалан 13 дугаар Далай Ламын номын багш (цэншаб, Монголоор цаннид хамба) болжээ.
Тvвдийг Манж лууны савраас салгаж Англи арслангийн аманд оруулахгvйн тул Орос баавгайн хvчийг ашиглах гэсэн Далай Ламын тєрийн бодлогын золиос болсон цэншаб Агваан Доржиев Хаант Оросод элчээр томилогдсон байна. Yvнийг тvvхэнд “Их Тоглоом”(Great Game) гэж нэрлэдэг.

Хаант Оросоос Тvвдэд зэвсэг нийлvvлэх, цэргийн хvч авах тєрийн бодлого явуулахынхаа зэрэгцээгээр гайхамшигт дипломат аргаараа Николай хааныг уургалан барьж энэхvv тvvхт сvмээ барих эрхийг олж авсан байна. Арваан Доржиевын тооцоолж байснаар сvм босгоход 90 мянган алтан рубль орох агаад тvvний 50 мянгыг Дээрхийн Гэгээнтэн 13 дугаар Далай Лам, єєрєє 30 мянгыг, vлдсэн 10 мянгыг Кальмук Буриадын сvсэгтэн олноор гаргуулах бодолтой байж. Хэрэг дээрээ барилгын зардал 151,694 алтан рулбь болж Агваан Доржиев Монгол Улсын 8 дугаар Богд хаан Жавзандамба Хутагтад хандсан байна. Ар Євєр Монголын сvсэгтэн олны хандиваар бvтдэг Богд хааны сангаас vлдсэн 60 мянган алтан рублийг гаргажээ. Дvйнхорийн Дацанг босгох зардал ийнхvv Ар Євєр Монгол, Кальмук, Буриадын хандиваар хэдхэн жилийн дотор бvтэж 1909 онд эхлэн шавыг нь тавиад 1915 онд барьж дуусгажээ. Дуганы модон углуургануудыг Ринчин Зангадов, Дотоод зургуудыг Аги Осор Будаев, дуганы ерєнхий архитектурыг Гэлэггямц Цэвгийна нар урлан бvтээжээ. Энэ дуганы гол шvтээн Шагжамvни Буддагийн 2.75 м алтан шуумлыг (1938 оны их сvйтгэлийн жилvvдэд Елагинийн арлын цєєрємд хаягдсан) Дол Нуурт хувийнхаа алтаар Агваан Доржиев захиалан хийлгэсэн байна. Бас нэгэн зэсэн шуумлыг Сиамын 4 дvгээр Рама хаан бэлэг болгон Агваан Доржиевт єргєн барьсныг Банкокт байсан Хаант Оросын элчин Г.А. Плансоны єгсєн босоо Майдарын хамт дээд давхарын дугандаа залж байжээ. Дvйнхорийн Дацандаа чойрын номоо хурах хоёр дахь жилийн босгон дээр большивекууд тєрийн эрхийг булаан авч Зєвлєлийн засгийг тогтоолоо.

Большивекууд хэдийгээр шашныг vгvйсгэн, vзэн яддагч “шашны эрх чєлєєг” Зєвлєлт оронд зарлаж нєлєє бvхий лам нарыг єєртєє татах бодлого эхэн vедээ явуулж байжээ. Буддизмын энэрэнгvй ёс суртахуун тухайн vеийн коммунистуудын vзэл бодолд ойрхон тусаж энэ сэдвээр хоорондоо маргалдаж байсан гэж тvvхэнд гардаг билээ. 1929 онд Сталин тєрийн тэргvvнд гарч тємєр нудрагаар улсын хэргийг зангидах болсоноор нэг жилийн дотор 121 дацанг Буриадын нутгаас Буриадуудаар арчуулсан байна. Агваан Доржиевын байгуулсан Ленинградын энэхvv дацан сvvлчийнхээ хурал номоо 1933 онд хурж 1938 онд бvрэн хаагджээ. Монголчуудын атаа чєтєє хэзээнээс барагдахгvй vргэлжилж ирсэн тул харьд олон жил суусан Агваан Доржиев Байгаль Нуурын нутагтаа хавчигдсаар 1934 онд Ленинградынхаа Дvйнхорийн Дацангийнхаа ойролцоох Олгино дахь дачи-даа буцан ирж 1937 он хvртэл амьдарч байжээ.

1937 оны одод тvгэх анир харанхуй шєнє Ленинград дахь сvмийн 3 гол ламыг Дотоод яамны комиссарууд баривчлан жанжин штабтаа аваачаад Эрvvгийн Хэргийн 58 дугаар тоотот зааснаар хоосон ял тулгаж тусгайлан бэлдсэн дуу намсгагч ханатай шоронгийн єрєєнд тэднийг аваачин, тэр шєнєдєє багтаан ар дагзанд нь макаров буугаа тулгаж тархинд тугалга зоосон энэ явдал хэнийг ч зочроосонгvй ертєнцийн цаг эргэж л байсан байна. Yvр хаяарахаас ємнє цусны vнэрт цадсан ярагчид тэдний шарилыг хотын хойд дvvрэгт орших Левашовогийн оршуулгын газар урьдаас бэлтгэсэн нvхэнд ёдрийн мод ч босголгvй булж хаясан аж.

Цаг тєрийн ширvvн байдлаас далдиран нутагтаа тvр саатсан Агваан Доржиевт Пан-Монголын дээрэмчдийн бvлгийг толгойлж байсан гэсэн хоосон ял тулган баривчилж байцаагаад, Эрvvгийн хэргийн 58 дугаар тоотоор яллан буудан алахаар товолжээ. Нас сvvдэр 84 шvргэсэн Агваан Доржиев комиссаруудын яргын бузар байцаалтын аяыг даалгvй Буриадын нийслэл Улаан Yvд хотын Дотоод яамны шоронгийн эмнэлэгт 1938 оны 1 сарын 29-ний vvрээр зvрхний шигдээсээр амьсгал хураасан байна. Тэр бэрх vед ийм нэгэн бараан сvvдэр хэдэн зуун мянган сор болсон Монголчуудын лам харыг нь ялгалгvй дайрч єнгєрсєн гунигт vнэн тvvхийн хар толбот хуудас бий.

Номч мэргэн Агваан Доржиевын хэлж ярьж, хийж бvтээж явсан агуу зvйлс нь арчаад ч арилахгvйгээр дэлхийн тvvхийн хуудаснаа тодоор vлджээ. Монгол тvмний суу билгийн гэгээн дvр болон мєнхєрсєн Агваан Доржиевын vнэн тvvхээс учиглан бичвэй.

Friday, April 25, 2008

Тагнайн судас шиг салшгvй Танну-Тува Ард Улс


Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хvмvvс. Эзэн Чингис хаанд хvчээн єгч явсан эрэмгий баатар Сvбээдэй, Хубилай хаанд насаараа зvтгэж ирсэн Сvбээдэйн хvv сvр жавхлант Урианхайдай баатар, ганц хvний театраараа гайхуулж яваа гавъяат жvжигчин Догмидийн Сосорбарам бvгд л Монголын тvvхэнд "ойн иргэд" нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын vр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шvтлэг нь бидний адил, нvvдэлчин тvрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч єєрсдийгєє Монголоос салаад явчихна гэж бодож байгаагvй болов уу.

1911 онд Манж Чин Улс унаж Монгол тусгаар тогтнолоо зарлахчихаад Оросын гарыг харж байсан тэр vед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлцээрээр Монголыг Хятадад vлдээхээр болж, 1919 онд Монголын автономит тєр Хятадад бvрэн унасан. Чоно борооноор гэгчээр 1921 онд Оросууд Халхын бvх хошуунаас Дээд Шивээнд (шивээ, Монголоор "харуул") очсон "Шороотын Цэвээнvvдэд" Орос дах нємруулж винтов буу бариулан, Енисэй мєрнийг єгсєн уруудуулж хэд давхиулаад "Тусгаар тогтносон Тува Улс бий боллоо" гэж зарлан тунхаглаж Урианхайн хязгаарыг Монголоос салгах бодлогоо хэрэгжvvлж чадсан. Євдєг сєхрєн єндийх чадалгvй байсан Монгол Улс єєдєєс нь юу ч хэлж чадаагvй. Єєрєєр хэлбэл "гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай" адил болсон юм. Тэр "Шороотын Цэвээнvvдийн" барьж явсан туган дээр Монгол vсгээр Монгол хэлээр "Танну-Тува Ард Улсийн Эв Хамт Намын Туг" гэж бичсэн байдаг. Тvvх бол хэвээрээ л vлдэх ёстой, хэн дуртай пролетари Оросын єєрчилж бичих эд биш ээ.

Тувагийн нийслэл Кизил. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бєгєєд Туваг Монголоос бvрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд "хот" гэсэн дагварыг албаар хассан. Кизил нь "улаан" гэсэн тvрэг vг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Єлєн нvдтэй Оросын худалдаачид олзны vнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мєрний хєвєєнд (манай урианхай хязгаарт) ирж сууршин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд "Баатар Цагаан хааны vр сад" гэж тэднийг нэрлээд тvvнээсээ эх авч "Белоцарск" гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд "Цагаан Баатар" хаан гэж дуудаж тvvнийг Цагаан дарь эхийн бvрэлбаа хэмээн хvндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Ст. Петербург-т Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд єргєж байсан нь мєн ийм учиртай.

200,000 гаруй мянган мал сvрэг, 55,000 хvн амтай Тувагийн нутаг тухайн vедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Тvvнд Зvvн-Кэмчик (Зvvн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мєрєн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бєгєєд тэд голдуу ойн анчид байсан бєлгєє. Баян Тайга, Мєнгєн Тайгуудад гадаад хvн анчинтай тааралдахад "Хайрхан єршєє" гээд ангийнхаа дээжийг ууландаа єргєж байсныг єєрийнхєє тэмдэглэл номдоо бичин vлдээсэн явдал бий.

Туваг гардан байгуулсан хvмvvс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чvнчvг-Уул гээд олон хvмvvс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнvvдтэй болсон тул Оросын зєвлєгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнvvдээс єєрийн гэсэн бодолтой хvмvvсvvд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, єрєєлд толгойгоо мэдvvлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зvтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Тєлєвлєгєєний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерєнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хуртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерєнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгvй гэж алзалдсаны тєлєє хувьсгалын эсэргvv хэргээр 1939 онд буудуулж тvvний зураг нь хэвлэгдсэн бvх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны ємнєєс буруу vлгэр дуурайлал vзvvллээ" гэж маршал Чойбалсанд элэгдvvлж явахав дээ.

Тува нар Оросод шууд захирагдахыг хvсээгvй учир 1924 оны Монголын тунхаглалын давлгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хєдєлгєєн єрнєж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд "хvний нохой идэхээр єєрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зvтгэж байжээ. Тэр vед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугvйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ тvvнийгээ Монголд мєн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, тvvнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хvрээ хийдийг устгах хєдєлгєєн, таван жилийн тєлєвлєгєє гээд бvгд адил юм. Ийнхvv Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний "Монголоо" гэсэн сэтгэлийг бvрэн угааж чаджээ.

Монгол ядарсаар эрхтэнvvд нь гуйлга гуйдаг "Мєнгє Ол" Улс болохын даваан дээрх єнєє vед баруун хязгаараас ядахдаа тэрсvv сэтгэлтэй урайнхайн торгуудууд байдаг малыг нь тууж идсээр Тува Улсыг "Тууваа" Улс болгох нээ. Тувагийн малын хулгайчийн "Тувад турж vхсэнээс Монголын шоронд vхсэн нь дээр" гэдэг vг нэгийг бодогдуулж байна.

Tuesday, April 22, 2008

Олимпын бамбар Сан Франциско хотноо тєєрч алга болов


4 сарын 7-ны өглөө Сан Францискод ёслол төгөлдөр орж ирэх байсан Олимпын бамбарыг товлосон цагаасаа бүр эрт өглөөний 4 цагт онгоцны буудлын нэг өрөөнд түмний нүднээс бултуулан, хятад голдуу албаны цөөн хүн нууцаар хүлээн авсан тухайгаа өглөөний мэдээгээр нийтэд цацаж олныг бухимдууллаа.

Энэ бол Олимпын бамбарын аялалыг зохион байгуулсан Бээжин хүмүүсийн хийсэн бачир арга. Парист болсон үйл явдлаас болж тэд сүнсээ гартал айжээ. Зохион байгуулж буй хятадууд Төвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид, тэднийг дэмжигчдээс хэт болгоомжилж, Олимпын бамбарыг ингэж нууцалсан хэрэг. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэгтэй адил юм болов. Эл явдлаас нэг өдрийн өмнө уулчдаас бүрдсэн 7 залуус алдарт Алтан гүүрэнд авирч "Нэг дэлхий, нэг мөрөөдөл. Төвдийг чөлөөл", "Төвдийг чөлөөл - 08" гэсэн хоёр том дэлгэмэл лоозунг дүүжин гүүрийн тороосон баганын хооронд өлгөж, дэлхий нийтийн анхаарлын төвд Хятадын хүний эрхийн асуудлыг хандуулж чадав.

Олимпын бамбарыг эрх чөлөөний орон хэрхэн угтаж буйгаа дэлхийд ингэж мэдрүүллээ. Цагдаа нар тэдгээр залуусыг бууж ирэхийг аанай нэг хүлээж, протоколын дагуу баривчилж, нөгөөдөр нь ямарч гэм зэмгүйгээр сулласан байна. Ардчилсан орны ач гавъя үүнд оршино. Харин цагдаа нар дотроо бол "made it" гэсэн шиг бахархалтай байсан биз ээ.

Олимпын бамбарыг хаана хэрхэн нуусныг нь мэдээгүй өнгөрсөн 4 сарын 8-ны орой энэ агшиныг тохиолдуулан Хятад дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэх, саяхан Төвдөд цус урсган дарсан эрх чөлөөний хөдөлгөөнийг дэлхийн нийтийн анхааралд хүргэх зорилготой эзэргүүцлийн цуглаан Сан Франциско хотын Нэгдсэн Үндэстний талбайд болов. Ажлаа тараад цуглааныг сонирхохоор United Nation’s Plaza-д очлоо.

Энэ газар анх Нэгдсэн Үндэстний Байгууллагыг үүсгэх шийдвэр гаргасан өлгий учир дурсгал болгон тус цогцолборыг байгуулжээ. Би энд ирэх их дуртай, тэр тутмаа Монгол улсынхаа нэрийг сийлсэн багана дээр ирэх бүр дуртай.
Сан Франциско-д 10 жил амьдрахдаа энэ талбай дээр олонтоо ирж байлаа. Талбайн нэг багана дээр сийлэгдсэн тусгаар тогтоносон Mонгол улсын маань нэр үүгээр өнгөрөх болгонд сэтгэлийн тэнхээ өгч, туурга тусгаар улсын иргэн байхын жаргалыг эдлүүлдэг юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагыг талбайд өндөр индэр засч, тойруулаад торон хашаа татан тусгай хамгаалалт зогсоосон байв. Tелевизийн мэдээ шууд дамжуулдаг дээрээ тавган антенатай бага оврын автобус дүүрчээ. Мэргэжлийн камера энд тэндгүй зоолттой. Төвдийн эрх чөлөөний бэлэг тэмдэг болох хөх тэнгэрт мандах улаан наран доор эрхлэх хоёр арслант тугийг барьсан Төвд, Америк хүмүүс талбайд их цугларсан байна.

Талбайг тойроод цагдаагийн давхар хамгаалалт гарсан, хавийн замыг мөн хаасан байв. Урд өмнө зохиож байсан Далай Ламын уулзалт дээр тааралдаж байсан төвдүүд хажуугаар мэндлэн өнгөрнө. Салхитай хүйтэн энэ өдөр төвдүүд цуглаанд оролцогсдод үнэгүй хоол цай бэлтгэсэн нь сайхан.. Тусгай хамгаалалтын хувцастай хоёр цагдаа тэдний өгсөн хоолыг идэж хоoрондоо ярьж хөхрөлдөн байгааг харахад нэг их сандарч тэвдсэн шинж алга. Талбайд хуран цугларсан хүмүүс улам олширч, хоорондоо түлхэлцэн нягтарсаар жихүүн оройн хүйтэн жаврыг мэдрэхээ болив. Цуглаан 6:30-д эхэлж, 10:30-д дууссан юм. Цуглааныг зохион байгуулагч Пема (монголоор Бямбаа) гэдэг 25-26 орчим насны бүсгүй хөтлөн явууллаа. Пема их дайчин, Америкт өссөн боловч төрөлх Төвд орноo гэсэн халуун сэтгэлтэй хүн. Охиноо тийм эх оронч болгож хүмүүжүүлсэн эцэг эхэд талархууштай. Үр хүүхдээ Америкт Монголоо гэсэн сэтгэлтэй, эх оронч болгон хүмүүжүүлэх чухал асуудал завгүй олон монголчуудад маань тулгараад байна. Америкт суурьшсан төвдүүдийн тоо 7 мянга хүрэхгүй байхад монголчуудын тоо б араг 30 мянга давна биз. Тэр 7 мянгаас нэг мянга гаруйхан нь энэ хойд Кальфорнд амьдардаг. Тийм цөөхүүл байж хичнээн мянган америк хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж ийм том арга хэмжээ зохиож чадсан тэдний увьдас бол нэгт Далай Ламын нэр нөлөө, хоёрт Бурханы шашины гүн ухааны ариун нандин өв соёл, гуравт Америкт амьдарч байгаа төвд хүмүүсийн хичээл зүтгэл болно.


Төвдүүд монголчуудын адил хоорондоо эв түнжин муутай боловч нэгдэх юман дээрээ нэгддэг, сурч чадах юмаа хэнээс ч тутахгүй сурчихдаг, нийтч тaлдаа, ах захаа хүндэтгэдэг дэг журамтай улс юм. Пема Төвдөд болж байгаа явдлыг дэлгэрэнгүй яриад, хүний эрхийг уландаа гишигсэн Хятадын коммунист намын удирдагчид ямар нүүрээрээ Олимп авч байна бэ, түүгээрээ ч зогсохгүй, төвдүүдийг адгууснаас дор үзэж Хямалайн нуруун дээгүүр, шорон гянданд хоригдсон олон мянган төвдүүд дээгүүр Төвдийг дайруулан хүн төрөлхтний бахархал болсон Олимпын ариун нандин бамбарыг гаргаx гэж байна. Нэг гараараа цуст яраг үйлдэж, нөгөө гараараа сайн сайхныг бүтээж байгаа мэт дүр эсгэсэн ийм хүмүүстэй хэрхэвч эвсэж болохгүй, Хятадын хүний эрх зөрчсөн бурaнгуй ёсыг бид буруутган үзэж Олимпын бамбар Төвдөөр дайран өнгөрөхийг эсэргүүцэж, улмаар Хятадад Олимп хийхийг эсэргүүцэж байна гэж нэлээд бухимдалтай ярьж байв. Мэдээж нэг талыг барин ойлгож болoхгүй л дээ. Гэхдээ тэдний хэлж ярьж байгааг сайн сонсож ойлгох хэрэгтэй юм.

Сенатор Дайнa Файнстэйний нөхөр Ричирд Блам цуглааны хамгийн хүндтэй зочин болж үг хэллээ. 1979 онд анх Далай Ламыг АНУ-д айлчлахаас эхлээд дотнын харьцаатай болсон түүнд ярих юм их байв. Төвдөд хийж буй аллагыг тэрээр ихэд буруутгаж, төвдүүд бидний адил эрх чөлөөгөө эдлэх ёстой гэж үздэгээ илэрхийлэв.

Сан Франциско хотын захиргааны супервайзор Жон Дэйли, Maтт Гонзилас нар үг хэлэхдээ, хотын захирагч Гэйвн Ньюсомын хийсэн Олимпын бамбар аялах чиглэлийг өөрчилсөн тухай мэдэгдлийг эрc буруушaав. Төвдийн элит сэxээтнүүдийн нэг Данзан гуай бас үг хэллээ. Энэ хүн бол Далай Ламын төлөөлөгчөөр Америкт 18 жил суусан, төвдүүдийг Aмерикт оруулах ажлыг гардаж хийсэн, тэдний загалмайлсан эцэг юм. Данзан гуай oдоо Станфордын их сургуульд Төвд судлалаар урилгын эрдэмтэн хийж, “Төвдийн найзууд”, “Далай Ламын Cан” зэрэг олон нийтийн байгууллагыг үүсгэгч билээ. Данзан гуай хоолой зангируулан Төвдөд болсон явдлыг ярьж, ганц төвдүүд биш уйгар, монгол зэрэг томоохон үндэстнүүд соёлын яраглалд өртөж байна, Xятадын ёс дэндүү бүдүүлэг, бурангуй байна, Төвдөд нарийн төлөвлөгөөтэйгөөр хан хятад үндэстнийг оруулж, соёлоор нь устгахын тулд хятадуудынхаа төлөө олон тэр бум доллар зарцуулаад, түүнийгээ Төвдийн ард түмэнд тусалж байгаа мэтээр олон улсад ухуулж, худлыг үнэн болгож, өнөөгийн соёлт хүний ёсноос гадуур гаж буруу зүйл хийж байна, ийм ёс суртахуунгүй улс Олимпыг авах эрхгүй гэж шүүмжлэв.

Ярианыхаа төгсгөлд Нобелийн шагналт Өмнөд Aфрикийн нэрт зүтгэлтэн Десмонд Туту-г тайзнаа урив. Христийн ламын ягаан өмсгөл, томоо гэгчийн загалмай зүүсэн, давжаахан биетэй, сэргэлэн цовоо өнгөт арьстан өвөө тайзанд бараг үсрээд гарч ирэв. Түүний яриа үнэхээр хөгжөөнтэй, хурсaн олныг үе үе инээлгэнэ. Тэрээр ярихдаа 'Бид Олимп хийх эрхийг Хятадад зүгээр өгөөгүй юм. Хятадыг хүний эрхийг эрхэмлэдэг орон болоосой гэж найдсандаа л тийм боломжийг өгсөн юм. Гэтэл хятадууд Төвдөд, Дарфурт юу хийж байна вэ? Эрхэм ноёнтон Буш Олимпид орохоор Xятадад бүү очоорой. Далай Лам бол туйлын ухаалаг сайхан хүн. Тийм хүнтэй яахаараа хятадууд ярилцаж болдоггүй юм бэ?" хэмээн нэлээд наргиантай, шоглонгуй хэллээ. Шинжаан Уйгарын эрх чөлөөний төлөө тэмцэгч ахимаг настай бүсгүй орчуулaгчаар дамуулан үг хэлсний дараа Данзан гуай тайзнаа Халимагийн Далив хутагтыг урив. Далив хутагт бүх Монгол түмнийг төлөөлж үг хэллээ. Америкт төрж өссөн тэрээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшихоор сайхан үг хэллээ. Ийм ухаантай нэгнээ манайхан дэмжиж туслалгүй, халимаг энэ тэр гэж гадуурхдаг нь харамсалтай. Далив гэгээнтэн "-70 жил коммунизмын дарлалд байсан монголчууд эрх чөлөөгөө олж чадсан юм.


Тийм нэгэн өдөр төвдүүдэд ирэх болтугай. Төвдүүд эрх чөлөөгөө олж Далай лам урт удаан наслах болтугай." гэж товч тодорхой айлтгасан юм. Уг нь Данзан гуай энэ цуглаанд намайг үг хэлэхийг хүссэн боловч, би "-Нэгт, Монгол улс олон мянган километр газраар Хятадтай хиллэж, эдийн засгийн хувьд тэднээс ихээхэн хамаардаг, хоёрт, олон сая монгол хүн умарт Xятадад төрөлх нутагтаа үндэстний цөөнх болон амьдардаг учир тэднийг соёлын хувьд улам боомлохоос зайлсхийх, гуравт, Mонгол улсаас Бээжингийн Олимпид орох монгол тамирчдад ямар нэгэн саад учруулахаас болгоомжлох гэсэн олон шалтгаанаас болж ар монголын иргэн хүн оролцох боломжгүй” гэж тайлбарлaсан юм. Улс орны эрх ашгийг бодвоос хулчийхаас өөр яах вэ. Гэтэл миний энэ хулчгар байдлыг ойлгосон юм шиг зөв хүнээ төвдүүд олжээ. Далив хутагт бол Оросын хэсэгт байгаа Халимаг Монголоос гаралтай Америк хүн, Далай ламд их ойрхон итгэмжлэгдсэн нэгэн учир тэдний хэрэгцээнд үнэхээр дүйцсэн байна.

Далив хутагтын дараагаар Хятадын хүний эрхийн байгууллагын Кристин Су гэдэг бүсгүй үг хэллээ. Oлон нийтийн байгууллага, нэрт тамирчид дараалан үг хэлж, завсраар нь төвдүүд урлагийн тоглолт хийсээр хамгийн сүүлд Ричард Гир лам нарын хамт тайзнаа гарч, Далай Ламын захиаг олонд уншин толилуулаад лам нараар залбирал үйлдүүлж, “Төвд эрх чөлөөгөө олог” гэж нийтэд уриалав. Гирийн үг их нөлөөтэй байсан ба ихэнх үг хэлэгсэд "- Яагаад Хятадын засаг захиргаа Далай Ламыг авч уулзахгүй байна" гэсэн шүүмжлэлийг тавьж байв. Энэ цуглаанаас сэтгэлд үлдсэн нэгэн бодол бол төвдүүд хаа явсан газраа хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж сурчээ гэсэн нөгөө л бодол байв. Тиймдээ ч ийм том түүхэн арга хэмжээг зохиоход бусдын дэмжлэгийг тэд бүрэн авч чадаж байна. Xятадууд 50 гаруй жил Төвдийг удирдахдаа тэдний сэтгэлийг эзэмдэх нь бүү хэл ясанд нь тултал гомдоожээ. Ялангуяа Хятадын одоогийн удирдлагын дээрэлхүү, хүчиндээ бардсан, төвдүүдийг басамжлaн доромжилсон, үнэнийг нуун дарагдуулж, ядарсан буурай ард түмнийг гүтгэж дайрсан жигшүүртэй байдал бусдын дургуйг улам хүргэж, тэдний хэлсэн хахир хатуу үг бүр өөрcдөд нь эсрэгээр үйлчилж байна.

Манай урд хөршийн дээд удирдлага ийм байдалтай, дэлхийд ийм тааруухан нэр хүндтэй байхад монголчууд бид бас л дотроо олныг бодож ухаалаг хөдлөх хэрэгтэй юм байна шүү. Энэ цуглаан дээр бидний мах цусны тасархай өвөр монголчууд харагдсангүй. Тэд хэрхэн Хятадын саадыг давж эрх чөлөөний оронд бидний адил хөл тавих билээ. Тэд бол хувь заяаны шуурганд төөрч, соёлын яраглалд (genocide) өртөж, сөнөж мөхөхийн ан цавд унасан хөөрхий хүмүүс. Манай арчаагүй зарим хүмүүс тэднийг уусч баларч байгаагаар нь даапаалах доромжлолыг дэвчиж боломгүй санагддаг юм. Бусдын дарлалд байна гэдэг юутай харамсалтай.

4 сарын 9-нд хүсэн хүлээж байсан Олимпын бамбар аялах ёслол болов. Өглөөнөөс үд хүртэл тус үйл ажиллагааг эсэргүүцэгчид, дэмжигчдийн цуваа хотын төвөөр дайран Эмбаркадeро руу цувна. Олимпын бамбар аялах болсон Бэйл Паркаас Фишэрманз Варф-aaр дамжин Алтан гүүр xүртлэх 10 км зурваст зүсэн бүрийн хүн дүүрчээ. Yдийн завсарлагаанаар Эмбаркадeро орлоо. Үнэхээр хөл тавиx зай алга. Эсэргүүцэгчдийг няцааж эх орноо дэмжихээр ирсэн хятадын тоо асар олон байв. Сан Францискод урд өмнө ийм олон хүн жагсаал цуглаанд ингэж оролцож байгаагүй ажээ. Хятадууд томоос том улаан тугаар “цаанаа л нэг би гэсэн байртай” хавь ойрыг бүрхүүлж ихэд уур уцаартай, бусад руу дайрч давшилж байв. Чайнатоун ойрхныг хэлэх үү, цаанаасаа тухирах хүнтэй болоод тэр үү, том бага улаан туг барьсан хужаа нар хавь орчиныг үнэхээр “улаан нилий” мэт болтол бүрхжээ. Xөөрхий төвдүүд, тэднийг дэмжиж байгаа Америкууд руу хятадууд ямаан омгoор энд тэнд дайрч байв. Хотын дарга байдлыг харж байгаад боломжийн гэж үзвэл хуучин тогтсон чиглэлээр Олимпын бамбарыг аялуулахаар бэлтгэж байжээ.

Омогтой хятадуудын тарьсан үймээнээс болоод бамбар барьсан тамирчид цагдаангийн давхар хамгаалалтан дор өөр замаар явав. Бамбарч үгүй, эсэргүүцлийн болон дэмжих цуглаан ч үгүй хурсан хүмүүс хоорондоо арсалдаж хэрэлдсээр тарав. Xэт хардалт, хэт айлт, зохиомлоор хэт ихэсгэсэн хүмүүсийн тооноос болоод жам ёсоороо олны дундуур яваад өнгөрөх байсан Олимпын бамбарын эхлэл, төгсөлийн ажиллагаа гунигтайхан болж өнгөрлөө.

Давхар хамгаалтанд яваа хэдхэн тамирчид, Олимпын бамбарыг хараад баярлах биш өрөвдөх сэтгэл төрөв. Oвoo босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдгийн үлгэрээр Хятадын төрийн алдаатай бодлогын харгайгаар Олимпын бамбар амар заяа үзсэнгүй үзэсгэлэнт Сан Франциско хотыг орхин явлаа. Бөөсөнд жад гэгчээр дэмжих гэж хэт сүр бадруулсан хятадуудаас болж ёслолын ажил төгөлдөр болж чадсангүй. Гунигтайхан агаад нуугдаж аялсан Олимпын бамбар түмний хүртээл ч болсонгүй. Түмэн олонд үзүүлэхгүй бол Олимпын бамбар аялахын утга юунд байх вэ. Эл байдалд Xятадын үндэсний дээрэнгүй үзэлтнүүд, удирдлагууд туйлын буруутай. Тэд нар олон аргаар буруу тэмцэж нийтийн дургуйцлийг улам их хүргэж байна. Наад зах нь гэхэд хятадын хакерууд төвдүүдийн нэрээр вирустэй имэйл тарааж олон хүнийг бухимдуулж байна. Тэглээ гээд вирустэй имэйл авсан хүмүүс төвдүүдийн оронд хятадуудыг зүхэж, үзэн ядах асуудал улам хурцдана.

Энэ бол тэмцлийн асар буруу, муйхар, харалган арга. Хэрвээ Хятадын эрх баригчид ухаантай, уужим сэтгэсэн бол Олимпын нээлтэнд Далай Ламыг урих ёстой байсан юм, Далай Ламын төлөөлөгчдийг хүлээн авч, үзэл сурталдаад байдаг шигээ найртай нийгмийн (harmonies society) мөн чанараа үзүүлэх ёстой. Хэрвээ Төвдийг Хятадын нэг хэсэг гэж үздэг юм бол яагаад төвдүүдийг өрх бүлийнхээ нэгэн гишүүн шиг үзэж, санал бодлыг нь сонсож, тэдэнд тусалж, сэтгэл санааг нь эцгийн хайраар эзэмдэж чадсангүй вэ? Олимп далимдуулж үймээн тарьдаг нь төвдүүдийн буруу байх л даа. Xэргийн гол буруу нь Xятадын ард түмэнд биш тэднийг удирдаж байгаа төр засагт нь байна. Энэ бол ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэнд ч ойлгомжтой асуудал. Хятадын төрийн алдаатай бодлогоос болж хаа явсан газраа хөдөлмөрч хятад хүмүүс ад үзэгдэж байна. Надад бол хятадуудыг үзэн ядах ямарч бодол ухамсар алга, үнэн байдлыг өгүүлэхэд ийм л байна.



Сан Франциско, 2008-4-10

Wednesday, February 20, 2008

Ш.Баатар: Даян дэлхийд өөрсдийгөө ойлгуулах нь оршин тогнохын нэг баталгаа

Хол ойрын сонин дуулахаар СанФранциско хотод аж төрж буй Ш.Баатартай холбогдлоо. Тэрээр Бэа Аэриагийн Монголчуудын холбоо, “Замдаан” сэтгүүлийг үүсгэн байгуулалцсан, бүс нутгийнхаа монголчуудтай холбоотой аливаа ажилд сэтгэл гарган идэвхтэй оролцдог нэгэн гэдгийг хэн бүхэн мэдэх билээ. Харин түүний үндсэн ажил нь АНУ-ын даатгалын Allstate Insurance Company-ийн Технологийг хамгаалах салбарт программ хангамжийн ахлах зөвлөх мэргэжилтэн. Эдгээр ажлуудынхаа хажуугаар Монголын түүхийн зарим асуудлуур судалгаа хийж буй тухайг нь сонссон юм. Ингээд Ш.Баатарын ярианд та бүхнийг хандуульяа.

Сайн байна уу, ойрд хэл сураг авсангүй уджээ, Ажил төрөл сайн биз дээ. Америкийн баруун эргээр сонин сайхан юутай байна вэ?

Ажил ихтэй байна. Оутсоурсинг-оор ажиллуулж байсан энэтхэгүүдийнхээ төслийг хааснаас хойш өдөр тутмын ажлын ачаалал нэмэгдсэн. Зав чөлөөгөөрөө судалгааны ажил хийгээд л явж байна. Боломж гарахаар хааяа нэг бэсрэг нийтлэл блог дээрээ тавьдаг. Бидний амьдарч байгаа энэ нутгаар монголчууд маань их сонинтой байгаа.

Зах зухаас хэлэхэд Хүүхэлдэйн "Алтан унага" театрын захирал, МУГЖ Чимиддорж гуай ирсэн, Өсвөр Үе Клуб, Бэй Аэриагийн Монголчуудын Холбоотой (БАМХ) хамтраад хүүхэд багачууддаа xүүхэлдэйн тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна. Чадвал Улс тунхагласны баяраар нээлтээ хийнэ.

Оакландын эгч дүү хотуудын уузалтанд БАМХ оролцож, Л.Өлзийсайхан хөөмийдэж, Ц.Цэцэгдэлгэр бүжиглэсэн, Оакландын Христийн монгол сүм дээр Монгол сургуулийн хичээллэж эхэлсэн, Уулын спортынхон Ёсэмитэ-д авирсан, Шагайн багийнхан Блоомингтонд болох наадамд оролцохоор шаргуу бэлтгэж байна гээд олон үйл явдал болж байна.

Бас нэг сонинг дуулгахад Нэйшнл Жеографик нийгэмлэгээс жил болгон зохион байгуулдаг баримтат зургийн шалгаруулалтанд Өвөр Монголын Аян гэдэг залуу шалгарч, бусад зурагчдын хамт Америкаар тойрон аялaxдaa Станфордын Их сургуулийн Аврора Форумд оролцлоо. Язгуур нэг монгол хүний бүтээлийг дэлхий дахинд ийм өндөр үнэлж байна гэдэг бол бас нэгэн бахархал юм даа.

Аврора Форумын тухай дэлгэрэнгүй ярьж өгнө үү? Тэр ӨвөрМонгол залуугийн ямар сэдэвтэй зураг нь шалгарсан юм бэ?

Станфордын их сургуулийн Түүхийн танхимтай хамтрaн судалгааны ажил хийдэг тул сургууль дээр болж байгаа зарим нэгэн үйл явдлыг урдчилан мэдэх боломжтой. Тус сургуулийн Хүмүүнлэгийн төвөөс утсаар ярьж Аврора Форумд оролцох Аян гэдэг залууд орчуулга хийж өгөхийг санал болгосон юм. Нэйшнл Жеографик нийгэмлэгийн “2007 All Roads Photography Program Award” шагналыг АНУ, Финланд, Израйль, Нигер, Энэтхэг (Кашмир), Бангладеш, Хятад (Өвөр Монгол) зэрэг улсын мэргэжлийн 8 зурагчин авчээ. Зургийн сэдэв нь дайн байлдаан, сөнөж сарниж байгаа соёл бoлнo. Аян 17 жил зураг авсны 10 жилийг зүүн, баруун үзэмчинд өнгөрүүлж, нүүдэлчин амьдралаа цорын ганц хадгалагдаж үлдсэн үзэмчиний нүүдлийн соёл хэрхэн устаж буй сэдвээр 200 мянган хальс (кадр биш) хар цагаан зурaг авчээ. Аян угсаатны зүйч болохоор соёлын элементүүдийг маш сайн ажиглаж, тэднийг хэрхэн хувьсаж өөрчлөгдөж байгаа талаар нарийвчилсан судалгаа явуулсан байна. 37 настай монгол залуугийн хийсэн бүтээснийг харахад үнэхээр бахархах сэтгэл төрж байв. Тэрээр "-Ар, Өвөр ялгаагүй монголчуудын нүүдлийн соёл мөхөж байна. Байгаль дэлхий хур бороогоо хайрлахаа байж, газрын хөрс улаанаар эргэн, мал сүрэг идэх хоолгүй болох байгалийн гамшиг, ахуй амьдралаа төхөм болгох хүний шунаг сэтгэлээр техник, технологи нэвтэрч, барууны соёлд автах хоёр үндсэн нөхцлөөс үүдээд Чингис хааны үеэс уламжлагдаж ирсэн нүүдэлчин соёл мөхлийн ирмэгт ирсэн учраас би түүнийг сүүдэрт буулгаж үлдээхийг их чармайж байна." хэмээн хүүрнэлээ. Аянгийн өмссөн үзэмчин дээлийн хийц гайхамшигтай уран байсан тул сонирхож асуулаа. "-Монгол эмэгтэйчүүд их уран, тэдэн дотор үзэмчин бүсгүйчүүд бүр уран. Гэрийн бүх ажлыг эмэгтэй хүн хийдэг хэдий ч зав чөлөөгөөрөө барин тавин оёж хатггасаар нэг ийм дээлийг жил гаруй хийдэг юм. Эдэлж хэрэглэхэд насны юм шүү дээ." гэж надад ухуулав. Хаваасны ойрхон байгаа, хажаас, эмжээрийг чимэглэсэн утасны өнгөний хослол, зүү ороолт, хээ угалзын давхар өнгө тааруулах гээд чимхлүүр ажил их оржээ. “Халхууд бид нар бүдүүн бараг хийцтэй дээл өмсдөг юм байна” гэсэн ойлголттой хоцорлоо.

Монгол соёл гэж агуу юм даа. Таныг бас Монголын соёл түүхийн судалгаанууд хийж байгаа тухай сонссон юм байна. Яаж яваад эзэмшсэн мэргэжлээсээ хальж энэ рүү хальтирчихав? Таны энэ сонирхолд хэн нэгэн хүн нөлөөлсөн үү?

Онгийн хүрээний буянтай буурлууд Уянга хийцийн цоохор гэрийг урлаж, сумын төвийн артельд ажилладаг байв. Тэд хэн нэгнийдээ зуны дэлгэр цагт цуглаад, нутгийнхны барьсан айргийг хамтдаа ууж, өөр хоорондоо үүх түүх нүүрнэж, наргиан болгон биесээ шоолж их сайхан инээлддэг, багачууд бид ч тэдний яриаг сонирхож, өвөгчүүд айрагдах газраас салдаггүй байсан сан. Тэднээс соёл түүхээ сурч мэдэх гэсэн сэтгэлийн нэгэн гонхоо төрсөн юм. Дунд сургуульд ороод Б.Ринчин гуайн "Их нүүдэл" романыг уншсанаар Монголын түүх соёлын талаарх ном цуглуулах донтой боллоо. Тэр үед худам монгол бичгээр хэвлэсэн далбагар том ном зөндөө олддог байснаас "Зуун билгийн дээж", "Эрдэнийн товч", "Хөх Монголын хөх дэвтэр", "Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршвой" гээд олон ном олж авсан даа. "Монголын Нууц Товчоо", "Гэсэр", "Жангар", "Эрийн сайн Хан харангуй", "Мандухай цэцэн хатан", "Үүрийн туяа", "Газар Шороо", "Тунгалаг Тамир" зэрэг сайхан ном уншиж байсан минь түүх соёлоо, төрөлх Монгол орноо хайрлах үзэл бодлыг төлөвшүүлсэн байх. Оросод оюутан байхдаа ч, Японд аспирантаар суухдаа ч, Америкт 10 гаруй жил сурч ажиллахдаа ч, хаана ч явсан Монголын түүх, соёл уламжлалтай холбоотой ном таарвал худалдаж авдаг номын дон маань хэвээрээ байна. Миний үзэл бодолд Онгийн хүрээнд шавилан сууж явсан Сандаг, Лодойсамбуу, Цэрэндорж, Одсэр, Дашдорж, Дамдиндорж, Дашзэвгэ зэрэг настан буурлууд, Арвайн хүрээнд шавилан сууж байсан Балжинням, гүжир Орги зэрэг миний номын багш нар, Монгол улсын үндcэрxэг үзэлтэй зохиолчид цөм нөлөөлсөн гэж би боддог.

Сүүлд та ямар ховор сонин ном олж авав? Хэрэгтэй ховор сонин ном худалдан авах ямар газар байна вэ?

Хагас, бүтэн сайн өдөр боломжоороо номын дэлгүүр, номын сан явна, эсвэл өвгөн профессоруудынд очиж хууч хөөрнө. 2 долоо хоногийн өмнө Бөрклей дахь хуучин номын дэлгүүрт орлоо. Баахан япон ном шинээр ороод ирсэн байв. 1939 онд Японд хэвлэсэн "Монгол, Орос, Япон Толь" бичгийг олж авлаа. Дэлгүүрийн худалдагчаас тэдгээр номын тухай асуухад "-Хэдэн сарын өмнө япон судлаач профессор өвгөн өөд болж, эхнэр нь эдгээр номыг авчирч өглөө" гэж хариулсан юм. Өнгөрсөн нэг дэх өдөр Станфорд дээр орчуулга хийх завсраа номын сaнгаас авсан номнуудаа буцаагаад, Зүүн Өмнөд Азийн номын сангаас "Хятадыг төвшитгөсөн хаант улсын судлал", "Хятаны нийгэм, улс төрийн түүх" зэрэг япон хэлээр бичсэн ном олж авлаа. Хэрвээ олдох л юм бол хэрэгтэй номоо Амазон дээрээс захиалаад авчихна.

Монголын маань түүхийн талаар сүүлийн жилүүдэд олон сайхан ном товхимолууд гарч байх шиг байна. Монголын түүхийн ботиудаас эхлээд урьд өмнө сураг төдий байсан олон сурвалж бичгүүдийг эх хэлрүүгээ орчуулан хэвлүүлсэн байна билээ. Энэ бүхэн бас манай түүх судлал зохих хэмжээгээр хөгжиж буйн илрэл байх аа? Цаашдаа ямар байдлаар түүх судлалыг хөгжүүлмээр байна вэ?

Монгол улсад түүхийн судлал эрчимтэй хөгжиж байна. Үүнд нөлөөлөх олон шалтгаан бий. Монгол хүн үзэл сурталд баригдахгүй чөлөөтэй болж, хэн сонирхсон нь ном бичих бүрэн бололцоо нээгдсэн, Монгол орны гадаад орчин хувьсан өөрчлөгдөж, урд хөрштэй харьцаа сайжирснаар, дэлхийн даяаршлалтай хөл нийлүүлэн алхах болсноор Өвөр Монголд, улмаар дэлхийд судлагдсан бүтээлүүдэд гар хүрэх боломжтой боллоо. Монголд археологийн судалгаа эрчимтэй хөгжиж, түүхийн судалгаанд түлхэц болж байна. Монголд хэвлэлийн үйлдвэрүүд өрсөлдөөнтэй хөгжиж, судлаачдын бүтээлийг ямарч саадгүй ард түмэнд хүргэх бололцоог нээж өглөө. Бүх нөхцөл бүрэлдсэн ийм цагт манай судлаачид оновчтой сэдвээр нарийвчилсан судалгааг чанартай хийх л үлдээд байна. Цаашид түүхийн судалгааг хийхдээ олон хэлийн материалыг харьцуулах, археологийн шинэ олдворуудаар баяжуулах, дэлхийд нэртэй сэтгүүлд судалгаагаа гaргaх замаар түүх судлалын салбарыг хөгжүүлж болмоор санагдана. Даян дэлхийд өөрсдийгөө ойлгуулж чадна гэдэг нь оршин тогнохын бас нэгэн баталгаа юм. Тийм болохоор монгол хүний ухаанаар судалсан, монголчуудын сэтгэл шингэсэн Монголын түүхийн судалгаа дэлхий дахинд хэрэгтэй байна.

Монголын түүхийн судалгаанд сайтар хамрагдаагүй, лавшруулж судлах шаардлагатай тийм цаг үе бий юу?

Манайхан Хүннүгийн үеийг нэлээд сайн судалжээ. Түүнээс хойшиx мянган жилийн түүх бараг тодорхой биш байна. Их Монгол улсын үеийг сайн судалсан байна. Гэтэл бидэнд хамгийн ойрхон байж болох Манж Чин улсын үеийн Монголын түүх сайн судлагдаагүй. Их Монгол улсын өмнөх түүхийг доривтой судалмаар байна. Жишээлбэл, бидний өвөг дээдсийн нэг болох монгол хэлтэй Хятан аймгийн түүхийг сайн судалсангүй, “их хятаджсан улс байсан” гэж үзээд энэ талын судалгаанд хийсвэр, хөндий хандсаар ирсэн. Хятан улс сиянби нараас хойш бараг 600 жил оршин тогнож байгаад 10 дугаар зууны эхээр хүчирхэг болж, Манжуур, одоогийн Ар, Өвөр Монголын нутагт их гүрнийг байгуулаaд 200 гаруй жил тогтоон барьсны дараа Зөрчидийн Алтан улсад мөхөөгдсөн. Хагас нүүдэлчин, хагас суурин Хятан улсын үед нийгмийн хөгжил цэцэглэн мандаж, нүүдэлчдийн амьдралд маш олон дэвшил гарсан. Хятаныг мөхсний дараа тэдний нүүдэлчидтэй холбоотой уламжлал, төрт ёсыг монголчууд бид өвлөж авсан бөгөөд энэ соёл мянган жил өнгөрсөн ч бараг өөрчлөгдөөгүй байгаа нь гайхалтай. Хятад, Солонго, Япон тэднээс уран барилгын уламжлалыг нь өвлөж авсан ба бас л мянган жилийн турш бараг өөрчлөгдсөнгүй. Дорнын уран барилгын хийц загвар бол ерөнхийдөө хятаных юм гэдгийг бид мэддэг байх хэрэгтэй.

Хятадууд Хятаны соёлыг хятадын соёлоос салангид авч үздэг байснаа одоо хятад соёлын хавсарга болгон тайлбарлаж дэлхий дахины тархийг угааж байна. Энэ бол цаанаа улс төрийн зорилготой ноцтoй асуудал болно. Хятаны соёлыг монголчууд бидний хамгийн нухацтай тогтож судлах хэрэгтэй. Би энэ талаар олон жилийн турш суралцаж, материал цуглуулж байна.

Тэгэхээр таны судалж байгаа сэдэв Хятаны үетэй холбогдож байна уу? Урд өмнө энэ талаар ямар судалгаа явагдаж байсан бэ?

Миний сонирхон судалдаг хүрээ бол Монголын уугуул нутагт амьдарч ирсэн эртний овог аймгуудын түүх, соёл, зан заншил юм. Археологийн олдвор, дурсгалуудад тулгуурлан дэлхийн бусад оронд судлагдсан материалтай харьцуулсан судалж, нэг сэдэвт эрдэм шинжилгээний ажил хийж байна. Манай эрдэмтэдийн гүнзгийрүүлэн судалж амжаагүй сэдэвт хувь нэмрээ оруулах зорилгоор Хятан судлалыг би сонгон авсан. Монгол улсад буй Хятаны хот тосгодын туурийг Монгол, Оросын археологичид нэлээд сайн судалснаас Х.Пэрлээ гуайг онцгойлон авч үзмээр байна. Хятаны үеийн дурсгалууд баруунтаа Алтайн нуруунаас зүүнтээ Солонгосын хойг, өмнөд этгээдэд Tүмэн газрын цагаан хэрэмнээс Cибирийн ой тайг хүртэлх өргөн уудам нутгийг хамарч байна. Хятаныг геополотикийн зорилгоор Англи, Орос улс 19 дүгээр зууны дунд үеэс, Япон улс 20 дүгээр зууны эхэн үеэс тус тус нарийвчлан судалсан. Өвөр Монголын зүүн тал, Ляодуны хойгooc Хятантай холбоотой археологийн олдвор, дурсгал олноор олдож буй учирaac сонирхоxгүй байсан Хятан судлалaa xятадууд судлахаас өөр замгүй болсон.

Хятан судлалыг хөгжүүлэх ач холбогдол юу байна вэ? Судлахад хэр зэрэг хүндрэлтэй вэ?

Хятанчууд монгол хэлтэй нүүдэлчид, Монголын уугуул нутагт 200 жил их гүрэн байгуулж явсан нь Хятаныг судлах хангалттай шалтгаан болно. Энэ утгаараа xятанчууд бидний өвөг дээдсийн нэг билээ. Өвөг дээдсийн маань түүхийг хятадууд түүхийнxээ хавсарга болгож бусдад ойлгуулж байхад бид яагаад түүх гуйвуулсан тэдэнтэй тэмцэж болдоггүй юм бэ? Хятан судлал нь Түмэн газрын хэрэмнээс хойш хятад буc монгол угсааны нүүдэлчин аймгууд нутаглаж ирснийг батлах, монголчууд бидэнд стратегийн ач холбогдолтой үйл хэрэг юм. Хятаныг судлахад онцын хүндрэлгүй боловч нэгэнт дэлхий дахин хятаны талаар буруу ойлголт авсан учир түүнийг засч залруулахад гол хүндрэл байна. Бид цөөхүүлээ учир энэ талын судлаачид тийм олон биш, цөөн хүний хүрэх дуу хоолой нь хүртэл бага байна.

Монголын нутагт оршин тогтнож ирсэн эртний улсуудын түүхийг судлахад юуг голчлон анхаармаар байна вэ?

Монголчууд бид археологийн олдвороо аль болохоор өөрсдөө эхлэн судалж дүгнэлт гаргасны дараа түүнийгээ гадаадынханд өгч байх нь чухал. Гадныхан манайд ирээд дуртай судалгаагаа хийж дуусаад дэлхийн алдартай сэтгүүлүүдэд нийтлэл, бүтээлээ хэвлүүлэхдээ манайхны тухай огт дурдахгүй, тэр байтугай олсон газраа бүдэг бадаг тэмдэглээд өнгөрч байгаа нь харамсалтай бөгөөд бусдад буруу ташаа ойлголт өгөх эх үүсвэр болж байна. 80 жил хөгжчихөөд бие даасан судалгаа хийж чадахгүй байна гэдэгт итгэхэд бэрх юм. Энэ талаар зөвхөн нэг жишээ хэлье. 90-ээд онд Чингис хааны онгоныг хайх Японы баг манайд орж ирсэн. Тэд Монголын уул хадаар бараг 20-оoд жил тэнэж байна. Тийм судлаачдын нэг Шираиши (Цагаанчулуу) гэдэг эр Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сэрвэн даваа гэдэг газар бичигт хад олж, түүнийг цаасанд буулгасан. Уулын бэлээс бас нэг бичигт хад олж, бичгийг хуулж аваад явсан. Уншиж чадахгүй хэд хэдэн удаа ирж, дахин дахин хуулсан. Эцэст нь Японд амьдран суудаг, гурван үе дамжсан хятан судлаач мэргэжлийн хүнээр уншуулж уг бичгийн утгыг тайлсан. Сэрвэн давааны 9 хадны нэгэн дээрx бичгийг Зөрчидийн Алтан улсын үед Зөрчидийн их бичгээр бичсэн, уулын бэл дэх бичиг түүний хятад орчуулга байжээ. Бичгийн гол утга нь Алтан улсын Вангин чинсаны цэрэг татаарыг дарсан тухай байв. Энэ бичгийг тайлж уншсанаар нэгдүгээрт Алтан улсын бүтэн нэр тодорхой болсон ба Хятан улсын бүтэн нэрийг баталж чадсан, хоёрдугаарт Монголын нууц товчооны 133,134 дүгээр бүлгийн үйл явдал түүхийн үнэн болохыг баталж, МНТ-ыг түүхэн сурвалж болохыг давхар нотолж, гуравдугаарт Монгол ханлигууд Алтан улсын захиргаанд байсныг гэрчилж чадсан байна. Энэ судлагааг манайхан аль эртнээс өөрсдөө хийж болох байсан юм. Түрэгийн Күлтигений хөшөө, Билгэ хааны хөшөөний бичгийг аль эртнээс Орос, зүүн Eвропт тайлж уншсанаар хятад сурвалжийн эсрэг зогсох тулгар баримт болж чадав. Tүүхийн aливаа дурсгалыг судлахдаа үгийн утгыг мэдэрч, тайлах хамгаас чухал юм. Иймд судалгаандаа хэрэгтэй олон хэлийг сурах хэрэгтэй.

Үгийн утгыг мэдэрч судалгаа хийнэ гэдэг сонин юм байна. Ямар маягаар үгийн утгыг судалбал зүгээр вэ?

Хэл гэдэг маш их түүх, уламжлалыг өөртөө шингээсэн байдаг учир хэлц үг, оноосон нэрийн утгыг сайн тайлах хэрэгтэй. Жишээлбэл, "яс юман дээрээ" гэсэн хэллэг байдаг. Энэ үгийн үндсэн утга нь хүмүүс маргахдаа "хуулин дээрээ бол" гэж хэлсэнтэй адил юм. "Яс" нь хууль гэсэн утгатай монгол үг байхад "хууль" нь хятан үг, "цааз" нь нанхиад гаралтай үг байж таарах юм. Орхон голын орхон бол ору{н} хан буюу улс орны хаан, эзэн гэсэн утгатай, “эзэн гол” байж болно. Бид Наран улсыг япон (japon, japan) гэж нэрлэдэг, язгуур нь яабан буюу бүдүүлэг гэсэн хятад гаралтай үг байна. Тиймээс япончууд өөрсдийгөө нихон, ниппон гэж нэрлэнэ. Япончууд үгийн утгыг гойд анхаардаг улс. Монголыг “моко” гэж эртний хэллэгээр хэлэхээ болиод монгору (монгол) гэж дуудаж, бичих болсон. Моко нь мэнгү гэсэн хятад үгийн япон дуудлага юм. Цаад утга нь бас л бүдүүлэг, хэрцгий болно.

Бээжин дэх манай элчин сайдын яамны хаяг "Мэнгү Да-ши Гуа" гэж бичигдсэнийг эгэл хятад хүн хажуугаар нь гарахдаа "Бүдүүлгүүдийн Элчин Сайдын Яам" гэж уншаад хөх инээдээ барьж чадахгүй өнгөрнө биз ээ. Гэтэл хятадууд "Tibetans in China" гэж хэлснийг "Chinese Tibetans" гэж хэлэх ёстой гэж олон улсын зарга үүсгэж байдаг юм.

Бид Хятад улс гэж өмнөд хөршөө нэрлэдэг нь завсарт байсан хятанчуудын нэрээр тэднийг андуураад нэрлэсэн хэрэг. Хятад нь хятан дээр залгасан монгол хэлний олон тоо, хятан нь хятай дээр залгасан эртний монгол хэлний олон тоо. Хятайгаас Oрос хэлэнд Китай, барууны хэлэнд Cathay, Cathey болж оржээ. Хятанчуудын цаана нь жинхэнэ хятадын “хан” үндэстэн (нанхиад) байсныг буруугаар ойлгож, тэднийг өнгөц нэрлэсний балаг. Тэгэхээр үгийн утга бол их учиртай юм.

Та зөвхөн Хятаны талаар судалгаа хийж байна уу? Өөр сонирхож судалсан сэдэв бий юу?

Монгол угсааны нүүдэлчдийн түүх соёлыг нэлээд өргөн хүрээтэй судлах санаатай явдаг юм. Нүүдэлчид бол шаардлага гарвал нүүгээд явчихдаг учир түүх соёлыг нь тэдний онцлогт (cultural element) түлгүүрлан бусад соёлоос сугалж авах замаар судлах хэрэгтэй гэж үздэг. Нүүдэлчдийн соёлын онцлогийг тогтоох зорилгоор таван нүдэн хээг судалж үзээд нийтлэл бичсэн, цаашид нарийвчлан судлах шаардлагатай. Чингис хааны тэнгэрт хайлсан газрыг монголчуудын соёлын онцлогт тулгуурлан судалж, түүний талаар нийтлэл бичсэн, бас л манайхан гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй сэдэв юм. Гэхдээ эдгээр нь миний судалгааны сэдвээс хол гараагүй нэгэн үндсэн хүрээндээ байгаа.

Таны эрхэлж буй ажил мэргэжилтэй холбоотой өөр нэгэн сонирхох зүйл байна. Та хайтех ертөнцийн зүрх нь болсон Силикон Валлей-д мэргэжлээрээ 10-аад жил ажиллаа. Таныг компьютерийн ертөнцийн дотоод нууцыг сайн мэдэх хүн гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд оутсоурсинг гэдэг үг их ч сонсогдох болов. Манай залуучууд оутсоурсингоор АНУ-д нэвтрэх боломж бололцоо ер хэр их байна вэ? Ингэж нэвтрэхэд юу хэрэгтэй вэ? Та энэ талаар ямар нэгэн ажил эхэлье гэж бодож байна уу?

Энэ асуудлаар Монголд байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ байнга санал бодол солилцож, ямар байдлаар Монголын нөхцөлд оутсоурсинг хийж болох талаар, хэрхэн зах зээл олох талаар эртнээс судалж ирсэн. Монголд оутсоурcинг хийгээд эхэлсэн програм хангамжийн компаниуд байна. Тэдэнд яг юу хэрэгтэй байна гэдгийг л анхааран үзэж, зайны сургалт явуулахаар төлөвлөж байна. Ямарч know-how байхгүй, "cooperate culture"-ын талаар мэдлэггүй байж, оутсоурсингийн ажлыг хийхгүй учираас юуны түрүүнд сургалт явуулах нь туйлаас чухал гэж үзэж байна. "Дайнд явaхын урд өдөр морио тэжээдэг" гэдэг шиг нүүдэлчдийн аргаар оутсоурсинг хийж болохгүй юм. Маш сайн бэлтгэлтэй, өрсөлдөх чадвартай байж оутсоурсинг хийх болно доо.

Баярлалаа, таньд амжилт хүсье.

Даяар Монгол

Thursday, February 14, 2008

Violence shakes area Mongolians

· CONCORD: Shooting of deliveryman Monday is the third incident to recently affect close-knit community

By Malaika Fraley
STAFF WRITER
Article Launched: 02/14/2008 03:10:04 AM PST, Contra-Costa Times


Bay Area Mongolians have been shaken by the shooting of a pizza deliveryman in Concord, the third violent incident involving members of the Mongolian community in recent months.

"A girl was killed (in Alameda), and then two more incidents," said Shirchin Baatar, co-founder and past president of the Bay Area Mongolian Community Association, which provides support and social opportunities for an estimated 3,000 to 5,000 area Mongolians, a close-knit community largely settled in the East Bay.

"In the last 10 years, we've seen people killed in car wrecks, suicides, fatal illnesses. People have died, but none have been victims of this kind of violence. We are pretty shocked," Baatar said.
Bayarra Sovdoo, 36, was shot in the stomach Monday night as he was delivering a Domino's pizza to the Best Western Heritage Inn at 4600 Clayton Road in Concord. Police said the pizza request was bogus, a setup for the robbery.

In online message groups, Bay Area Mongolians have been discussing the shooting and other recent acts of violence involving members of the community, Baatar said.

Ichinkhorloo "Iko" Bayarsaikhan, 15, was shot and killed during a robbery in an Alameda park on Halloween. Oakland resident Pelgee Sukh was also shot while delivering a pizza, Jan. 21 at International Boulevard and 84th Street in Oakland. A bullet grazed his head, causing a wound that required hospitalization, Baatar said.

Baatar said people are warning each other to get rid of delivery jobs, which recent immigrants often take because they are easy to get and require limited English skills. The majority of Mongolians are Buddhist and practice nonviolence. Firearms are banned by the Mongolian government and most recent immigrants are naive to the threat of gun violence, according to Baatar.

"People are panicking -- very scared," Baatar said. "They are saying they need to be careful; need to change jobs.


In the Concord shooting, Sovdoo was walking to the hotel when he was robbed by a thin man in a gray hooded sweatshirt. The thief stole the pizza and was running away when Sovdoo began to chase him, Lt. Andrew Gartner said. The thief dropped the pizza and shot Sovdoo. Gartner said it's unclear if cash was stolen or if Sovdoo knew the robber had a gun.

Police continued to search for the shooter Wednesday as Sovdoo remained in a medically induced coma in the intensive care unit of John Muir Medical Center in Walnut Creek. Sovdoo, a married father, is expected to survive.

About 40 family members and friends in the Mongolian community were at the hospital Monday night as Sovdoo underwent the first of several scheduled surgeries, Baatar said.

Sovdoo's family has lived in the country for a few years and has been active in association events, Baatar said. Sovdoo's wife is pregnant with another child and has been crying since her husband called her in the moments after he was wounded, Baatar said.

The association is setting up a fund to help Sovdoo's family pay for medical costs and is working with the Mongolian embassy to arrange for Sovdoo's parents to visit.

"Concord is actually very safe, you know, compared to Oakland. So is Alameda," Baatar said. "These have been exceptional cases."

Malaika Fraley covers crime and public safety. Reach her at 925-945-4782 or at mfraley@bayareanewsgroup.com.