Friday, September 5, 2008

Далай Ламын тєрсєн ах Такцер Тvвдэн Жигмэ Норбу гэгээн таалал тєгсєв



Монголчуудтай хамгийн ойр явж ирсэн, монгол хэлээр Монгол хүн шиг сайхан ярьдаг профессор Таксер Түвдэн Жигмэ Норбу Гэгээн 2008 оны 9 сарын 5-ны өдрийн 3 цагт Индиана мужийн Блүүмингтoн хотноо орших Төвд Монголын Бурханы Шашин Соёлын Төвийн Жамцэлинг дахь лаврандаа өвчний улмаас таалал төгслөө. Ажаа гэгээн болон бусад лам хувраг буяны ном хурж байна. 1922 онд Хөхнуурт (Амдо) төрсөн тэрээр 86 насан дээрээ жанч халав. Норву гэгээн харвалттай удсан боловч, хэл ам нь тод ярьдаг байхдаа ороод гарах гэхээр “-За, хүүхээ жаахан сууж бай. Монголын тухай сонин ярь” гэж шалдаг байлаа. Нутгийн сонин хэдэн цаг яриад -Харин та сонин яриа ч гэхэд “-Өнөө маргаашгүй үхэх болсон хөгшин надад ямар сонин байх вэ” гээд яг Далай Багш шиг сайхан инээдэгсэн. Өнгөрсөн оны 9 сард Далай Лам Блүүмингтонд айлчлаад, төрсөн ахтайгаа уулзаад морилоход сүүлийн өдөр Норбу гэгээн Жамцэлингийн үүдэнд гэр бүлийн хамт үдсэн билээ. Тэр үед би жижиг аппаратаараа нэгэн зураг дарсан юм. Тэрхүү зураг хамгийн сүүлийн уулзалтын түүхэн зураг болон үлдэхийг тухайн үедээ би яахан мэдэх вэ. Тэр зургийг та бүхэнд толилуулж байна . Норбу гэгээн хойд төрөлдөө Бурханы оронд төрөх болтугай. Ум амгалан байг.

Тус төвийн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Баатар


2 comments:

3apaa said...

Ум ма ни бад ми хум

D.Sainbayar said...

Um ma ni pad me hum...