4 сарын 7-ны өглөө Сан Францискод ёслол төгөлдөр орж ирэх байсан Олимпын бамбарыг товлосон цагаасаа бүр эрт өглөөний 4 цагт онгоцны буудлын нэг өрөөнд түмний нүднээс бултуулан, хятад голдуу албаны цөөн хүн нууцаар хүлээн авсан тухайгаа өглөөний мэдээгээр нийтэд цацаж олныг бухимдууллаа.
Энэ бол Олимпын бамбарын аялалыг зохион байгуулсан Бээжин хүмүүсийн хийсэн бачир арга. Парист болсон үйл явдлаас болж тэд сүнсээ гартал айжээ. Зохион байгуулж буй хятадууд Төвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид, тэднийг дэмжигчдээс хэт болгоомжилж, Олимпын бамбарыг ингэж нууцалсан хэрэг. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэгтэй адил юм болов. Эл явдлаас нэг өдрийн өмнө уулчдаас бүрдсэн 7 залуус алдарт Алтан гүүрэнд авирч "Нэг дэлхий, нэг мөрөөдөл. Төвдийг чөлөөл", "Төвдийг чөлөөл - 08" гэсэн хоёр том дэлгэмэл лоозунг дүүжин гүүрийн тороосон баганын хооронд өлгөж, дэлхий нийтийн анхаарлын төвд Хятадын хүний эрхийн асуудлыг хандуулж чадав.
Энэ бол Олимпын бамбарын аялалыг зохион байгуулсан Бээжин хүмүүсийн хийсэн бачир арга. Парист болсон үйл явдлаас болж тэд сүнсээ гартал айжээ. Зохион байгуулж буй хятадууд Төвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид, тэднийг дэмжигчдээс хэт болгоомжилж, Олимпын бамбарыг ингэж нууцалсан хэрэг. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэгтэй адил юм болов. Эл явдлаас нэг өдрийн өмнө уулчдаас бүрдсэн 7 залуус алдарт Алтан гүүрэнд авирч "Нэг дэлхий, нэг мөрөөдөл. Төвдийг чөлөөл", "Төвдийг чөлөөл - 08" гэсэн хоёр том дэлгэмэл лоозунг дүүжин гүүрийн тороосон баганын хооронд өлгөж, дэлхий нийтийн анхаарлын төвд Хятадын хүний эрхийн асуудлыг хандуулж чадав.
Олимпын бамбарыг эрх чөлөөний орон хэрхэн угтаж буйгаа дэлхийд ингэж мэдрүүллээ. Цагдаа нар тэдгээр залуусыг бууж ирэхийг аанай нэг хүлээж, протоколын дагуу баривчилж, нөгөөдөр нь ямарч гэм зэмгүйгээр сулласан байна. Ардчилсан орны ач гавъя үүнд оршино. Харин цагдаа нар дотроо бол "made it" гэсэн шиг бахархалтай байсан биз ээ.
Олимпын бамбарыг хаана хэрхэн нуусныг нь мэдээгүй өнгөрсөн 4 сарын 8-ны орой энэ агшиныг тохиолдуулан Хятад дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэх, саяхан Төвдөд цус урсган дарсан эрх чөлөөний хөдөлгөөнийг дэлхийн нийтийн анхааралд хүргэх зорилготой эзэргүүцлийн цуглаан Сан Франциско хотын Нэгдсэн Үндэстний талбайд болов. Ажлаа тараад цуглааныг сонирхохоор United Nation’s Plaza-д очлоо.
Энэ газар анх Нэгдсэн Үндэстний Байгууллагыг үүсгэх шийдвэр гаргасан өлгий учир дурсгал болгон тус цогцолборыг байгуулжээ. Би энд ирэх их дуртай, тэр тутмаа Монгол улсынхаа нэрийг сийлсэн багана дээр ирэх бүр дуртай.
Талбайг тойроод цагдаагийн давхар хамгаалалт гарсан, хавийн замыг мөн хаасан байв. Урд өмнө зохиож байсан Далай Ламын уулзалт дээр тааралдаж байсан төвдүүд хажуугаар мэндлэн өнгөрнө. Салхитай хүйтэн энэ өдөр төвдүүд цуглаанд оролцогсдод үнэгүй хоол цай бэлтгэсэн нь сайхан.. Тусгай хамгаалалтын хувцастай хоёр цагдаа тэдний өгсөн хоолыг идэж хоoрондоо ярьж хөхрөлдөн байгааг харахад нэг их сандарч тэвдсэн шинж алга. Талбайд хуран цугларсан хүмүүс улам олширч, хоорондоо түлхэлцэн нягтарсаар жихүүн оройн хүйтэн жаврыг мэдрэхээ болив. Цуглаан 6:30-д эхэлж, 10:30-д дууссан юм. Цуглааныг зохион байгуулагч Пема (монголоор Бямбаа) гэдэг 25-26 орчим насны бүсгүй хөтлөн явууллаа. Пема их дайчин, Америкт өссөн боловч төрөлх Төвд орноo гэсэн халуун сэтгэлтэй хүн. Охиноо тийм эх оронч болгож хүмүүжүүлсэн эцэг эхэд талархууштай. Үр хүүхдээ Америкт Монголоо гэсэн сэтгэлтэй, эх оронч болгон хүмүүжүүлэх чухал асуудал завгүй олон монголчуудад маань тулгараад байна. Америкт суурьшсан төвдүүдийн тоо 7 мянга хүрэхгүй байхад монголчуудын тоо б араг 30 мянга давна биз. Тэр 7 мянгаас нэг мянга гаруйхан нь энэ хойд Кальфорнд амьдардаг. Тийм цөөхүүл байж хичнээн мянган америк хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж ийм том арга хэмжээ зохиож чадсан тэдний увьдас бол нэгт Далай Ламын нэр нөлөө, хоёрт Бурханы шашины гүн ухааны ариун нандин өв соёл, гуравт Америкт амьдарч байгаа төвд хүмүүсийн хичээл зүтгэл болно.
Төвдүүд монголчуудын адил хоорондоо эв түнжин муутай боловч нэгдэх юман дээрээ нэгддэг, сурч чадах юмаа хэнээс ч тутахгүй сурчихдаг, нийтч тaлдаа, ах захаа хүндэтгэдэг дэг журамтай улс юм. Пема Төвдөд болж байгаа явдлыг дэлгэрэнгүй яриад, хүний эрхийг уландаа гишигсэн Хятадын коммунист намын удирдагчид ямар нүүрээрээ Олимп авч байна бэ, түүгээрээ ч зогсохгүй, төвдүүдийг адгууснаас дор үзэж Хямалайн нуруун дээгүүр, шорон гянданд хоригдсон олон мянган төвдүүд дээгүүр Төвдийг дайруулан хүн төрөлхтний бахархал болсон Олимпын ариун нандин бамбарыг гаргаx гэж байна. Нэг гараараа цуст яраг үйлдэж, нөгөө гараараа сайн сайхныг бүтээж байгаа мэт дүр эсгэсэн ийм хүмүүстэй хэрхэвч эвсэж болохгүй, Хятадын хүний эрх зөрчсөн бурaнгуй ёсыг бид буруутган үзэж Олимпын бамбар Төвдөөр дайран өнгөрөхийг эсэргүүцэж, улмаар Хятадад Олимп хийхийг эсэргүүцэж байна гэж нэлээд бухимдалтай ярьж байв. Мэдээж нэг талыг барин ойлгож болoхгүй л дээ. Гэхдээ тэдний хэлж ярьж байгааг сайн сонсож ойлгох хэрэгтэй юм.
Сенатор Дайнa Файнстэйний нөхөр Ричирд Блам цуглааны хамгийн хүндтэй зочин болж үг хэллээ. 1979 онд анх Далай Ламыг АНУ-д айлчлахаас эхлээд дотнын харьцаатай болсон түүнд ярих юм их байв. Төвдөд хийж буй аллагыг тэрээр ихэд буруутгаж, төвдүүд бидний адил эрх чөлөөгөө эдлэх ёстой гэж үздэгээ илэрхийлэв.
Сан Франциско хотын захиргааны супервайзор Жон Дэйли, Maтт Гонзилас нар үг хэлэхдээ, хотын захирагч Гэйвн Ньюсомын хийсэн Олимпын бамбар аялах чиглэлийг өөрчилсөн тухай мэдэгдлийг эрc буруушaав. Төвдийн элит сэxээтнүүдийн нэг Данзан гуай бас үг хэллээ. Энэ хүн бол Далай Ламын төлөөлөгчөөр Америкт 18 жил суусан, төвдүүдийг Aмерикт оруулах ажлыг гардаж хийсэн, тэдний загалмайлсан эцэг юм. Данзан гуай oдоо Станфордын их сургуульд Төвд судлалаар урилгын эрдэмтэн хийж, “Төвдийн найзууд”, “Далай Ламын Cан” зэрэг олон нийтийн байгууллагыг үүсгэгч билээ. Данзан гуай хоолой зангируулан Төвдөд болсон явдлыг ярьж, ганц төвдүүд биш уйгар, монгол зэрэг томоохон үндэстнүүд соёлын яраглалд өртөж байна, Xятадын ёс дэндүү бүдүүлэг, бурангуй байна, Төвдөд нарийн төлөвлөгөөтэйгөөр хан хятад үндэстнийг оруулж, соёлоор нь устгахын тулд хятадуудынхаа төлөө олон тэр бум доллар зарцуулаад, түүнийгээ Төвдийн ард түмэнд тусалж байгаа мэтээр олон улсад ухуулж, худлыг үнэн болгож, өнөөгийн соёлт хүний ёсноос гадуур гаж буруу зүйл хийж байна, ийм ёс суртахуунгүй улс Олимпыг авах эрхгүй гэж шүүмжлэв.
Ярианыхаа төгсгөлд Нобелийн шагналт Өмнөд Aфрикийн нэрт зүтгэлтэн Десмонд Туту-г тайзнаа урив. Христийн ламын ягаан өмсгөл, томоо гэгчийн загалмай зүүсэн, давжаахан биетэй, сэргэлэн цовоо өнгөт арьстан өвөө тайзанд бараг үсрээд гарч ирэв. Түүний яриа үнэхээр хөгжөөнтэй, хурсaн олныг үе үе инээлгэнэ. Тэрээр ярихдаа 'Бид Олимп хийх эрхийг Хятадад зүгээр өгөөгүй юм. Хятадыг хүний эрхийг эрхэмлэдэг орон болоосой гэж найдсандаа л тийм боломжийг өгсөн юм. Гэтэл хятадууд Төвдөд, Дарфурт юу хийж байна вэ? Эрхэм ноёнтон Буш Олимпид орохоор Xятадад бүү очоорой. Далай Лам бол туйлын ухаалаг сайхан хүн. Тийм хүнтэй яахаараа хятадууд ярилцаж болдоггүй юм бэ?" хэмээн нэлээд наргиантай, шоглонгуй хэллээ. Шинжаан Уйгарын эрх чөлөөний төлөө тэмцэгч ахимаг настай бүсгүй орчуулaгчаар дамуулан үг хэлсний дараа Данзан гуай тайзнаа Халимагийн Далив хутагтыг урив. Далив хутагт бүх Монгол түмнийг төлөөлж үг хэллээ. Америкт төрж өссөн тэрээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшихоор сайхан үг хэллээ. Ийм ухаантай нэгнээ манайхан дэмжиж туслалгүй, халимаг энэ тэр гэж гадуурхдаг нь харамсалтай. Далив гэгээнтэн "-70 жил коммунизмын дарлалд байсан монголчууд эрх чөлөөгөө олж чадсан юм.
Тийм нэгэн өдөр төвдүүдэд ирэх болтугай. Төвдүүд эрх чөлөөгөө олж Далай лам урт удаан наслах болтугай." гэж товч тодорхой айлтгасан юм. Уг нь Данзан гуай энэ цуглаанд намайг үг хэлэхийг хүссэн боловч, би "-Нэгт, Монгол улс олон мянган километр газраар Хятадтай хиллэж, эдийн засгийн хувьд тэднээс ихээхэн хамаардаг, хоёрт, олон сая монгол хүн умарт Xятадад төрөлх нутагтаа үндэстний цөөнх болон амьдардаг учир тэднийг соёлын хувьд улам боомлохоос зайлсхийх, гуравт, Mонгол улсаас Бээжингийн Олимпид орох монгол тамирчдад ямар нэгэн саад учруулахаас болгоомжлох гэсэн олон шалтгаанаас болж ар монголын иргэн хүн оролцох боломжгүй” гэж тайлбарлaсан юм. Улс орны эрх ашгийг бодвоос хулчийхаас өөр яах вэ. Гэтэл миний энэ хулчгар байдлыг ойлгосон юм шиг зөв хүнээ төвдүүд олжээ. Далив хутагт бол Оросын хэсэгт байгаа Халимаг Монголоос гаралтай Америк хүн, Далай ламд их ойрхон итгэмжлэгдсэн нэгэн учир тэдний хэрэгцээнд үнэхээр дүйцсэн байна.
Далив хутагтын дараагаар Хятадын хүний эрхийн байгууллагын Кристин Су гэдэг бүсгүй үг хэллээ. Oлон нийтийн байгууллага, нэрт тамирчид дараалан үг хэлж, завсраар нь төвдүүд урлагийн тоглолт хийсээр хамгийн сүүлд Ричард Гир лам нарын хамт тайзнаа гарч, Далай Ламын захиаг олонд уншин толилуулаад лам нараар залбирал үйлдүүлж, “Төвд эрх чөлөөгөө олог” гэж нийтэд уриалав. Гирийн үг их нөлөөтэй байсан ба ихэнх үг хэлэгсэд "- Яагаад Хятадын засаг захиргаа Далай Ламыг авч уулзахгүй байна" гэсэн шүүмжлэлийг тавьж байв. Энэ цуглаанаас сэтгэлд үлдсэн нэгэн бодол бол төвдүүд хаа явсан газраа хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж сурчээ гэсэн нөгөө л бодол байв. Тиймдээ ч ийм том түүхэн арга хэмжээг зохиоход бусдын дэмжлэгийг тэд бүрэн авч чадаж байна. Xятадууд 50 гаруй жил Төвдийг удирдахдаа тэдний сэтгэлийг эзэмдэх нь бүү хэл ясанд нь тултал гомдоожээ. Ялангуяа Хятадын одоогийн удирдлагын дээрэлхүү, хүчиндээ бардсан, төвдүүдийг басамжлaн доромжилсон, үнэнийг нуун дарагдуулж, ядарсан буурай ард түмнийг гүтгэж дайрсан жигшүүртэй байдал бусдын дургуйг улам хүргэж, тэдний хэлсэн хахир хатуу үг бүр өөрcдөд нь эсрэгээр үйлчилж байна.
Манай урд хөршийн дээд удирдлага ийм байдалтай, дэлхийд ийм тааруухан нэр хүндтэй байхад монголчууд бид бас л дотроо олныг бодож ухаалаг хөдлөх хэрэгтэй юм байна шүү. Энэ цуглаан дээр бидний мах цусны тасархай өвөр монголчууд харагдсангүй. Тэд хэрхэн Хятадын саадыг давж эрх чөлөөний оронд бидний адил хөл тавих билээ. Тэд бол хувь заяаны шуурганд төөрч, соёлын яраглалд (genocide) өртөж, сөнөж мөхөхийн ан цавд унасан хөөрхий хүмүүс. Манай арчаагүй зарим хүмүүс тэднийг уусч баларч байгаагаар нь даапаалах доромжлолыг дэвчиж боломгүй санагддаг юм. Бусдын дарлалд байна гэдэг юутай харамсалтай.
4 сарын 9-нд хүсэн хүлээж байсан Олимпын бамбар аялах ёслол болов. Өглөөнөөс үд хүртэл тус үйл ажиллагааг эсэргүүцэгчид, дэмжигчдийн цуваа хотын төвөөр дайран Эмбаркадeро руу цувна. Олимпын бамбар аялах болсон Бэйл Паркаас Фишэрманз Варф-aaр дамжин Алтан гүүр xүртлэх 10 км зурваст зүсэн бүрийн хүн дүүрчээ. Yдийн завсарлагаанаар Эмбаркадeро орлоо. Үнэхээр хөл тавиx зай алга. Эсэргүүцэгчдийг няцааж эх орноо дэмжихээр ирсэн хятадын тоо асар олон байв. Сан Францискод урд өмнө ийм олон хүн жагсаал цуглаанд ингэж оролцож байгаагүй ажээ. Хятадууд томоос том улаан тугаар “цаанаа л нэг би гэсэн байртай” хавь ойрыг бүрхүүлж ихэд уур уцаартай, бусад руу дайрч давшилж байв. Чайнатоун ойрхныг хэлэх үү, цаанаасаа тухирах хүнтэй болоод тэр үү, том бага улаан туг барьсан хужаа нар хавь орчиныг үнэхээр “улаан нилий” мэт болтол бүрхжээ. Xөөрхий төвдүүд, тэднийг дэмжиж байгаа Америкууд руу хятадууд ямаан омгoор энд тэнд дайрч байв. Хотын дарга байдлыг харж байгаад боломжийн гэж үзвэл хуучин тогтсон чиглэлээр Олимпын бамбарыг аялуулахаар бэлтгэж байжээ.
Омогтой хятадуудын тарьсан үймээнээс болоод бамбар барьсан тамирчид цагдаангийн давхар хамгаалалтан дор өөр замаар явав. Бамбарч үгүй, эсэргүүцлийн болон дэмжих цуглаан ч үгүй хурсан хүмүүс хоорондоо арсалдаж хэрэлдсээр тарав. Xэт хардалт, хэт айлт, зохиомлоор хэт ихэсгэсэн хүмүүсийн тооноос болоод жам ёсоороо олны дундуур яваад өнгөрөх байсан Олимпын бамбарын эхлэл, төгсөлийн ажиллагаа гунигтайхан болж өнгөрлөө.
Давхар хамгаалтанд яваа хэдхэн тамирчид, Олимпын бамбарыг хараад баярлах биш өрөвдөх сэтгэл төрөв. Oвoo босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдгийн үлгэрээр Хятадын төрийн алдаатай бодлогын харгайгаар Олимпын бамбар амар заяа үзсэнгүй үзэсгэлэнт Сан Франциско хотыг орхин явлаа. Бөөсөнд жад гэгчээр дэмжих гэж хэт сүр бадруулсан хятадуудаас болж ёслолын ажил төгөлдөр болж чадсангүй. Гунигтайхан агаад нуугдаж аялсан Олимпын бамбар түмний хүртээл ч болсонгүй. Түмэн олонд үзүүлэхгүй бол Олимпын бамбар аялахын утга юунд байх вэ. Эл байдалд Xятадын үндэсний дээрэнгүй үзэлтнүүд, удирдлагууд туйлын буруутай. Тэд нар олон аргаар буруу тэмцэж нийтийн дургуйцлийг улам их хүргэж байна. Наад зах нь гэхэд хятадын хакерууд төвдүүдийн нэрээр вирустэй имэйл тарааж олон хүнийг бухимдуулж байна. Тэглээ гээд вирустэй имэйл авсан хүмүүс төвдүүдийн оронд хятадуудыг зүхэж, үзэн ядах асуудал улам хурцдана.
Энэ бол тэмцлийн асар буруу, муйхар, харалган арга. Хэрвээ Хятадын эрх баригчид ухаантай, уужим сэтгэсэн бол Олимпын нээлтэнд Далай Ламыг урих ёстой байсан юм, Далай Ламын төлөөлөгчдийг хүлээн авч, үзэл сурталдаад байдаг шигээ найртай нийгмийн (harmonies society) мөн чанараа үзүүлэх ёстой. Хэрвээ Төвдийг Хятадын нэг хэсэг гэж үздэг юм бол яагаад төвдүүдийг өрх бүлийнхээ нэгэн гишүүн шиг үзэж, санал бодлыг нь сонсож, тэдэнд тусалж, сэтгэл санааг нь эцгийн хайраар эзэмдэж чадсангүй вэ? Олимп далимдуулж үймээн тарьдаг нь төвдүүдийн буруу байх л даа. Xэргийн гол буруу нь Xятадын ард түмэнд биш тэднийг удирдаж байгаа төр засагт нь байна. Энэ бол ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэнд ч ойлгомжтой асуудал. Хятадын төрийн алдаатай бодлогоос болж хаа явсан газраа хөдөлмөрч хятад хүмүүс ад үзэгдэж байна. Надад бол хятадуудыг үзэн ядах ямарч бодол ухамсар алга, үнэн байдлыг өгүүлэхэд ийм л байна.
Сан Франциско, 2008-4-10
5 comments:
Bambar barij alhsan Bronxiin har busgui hancuidaa nuusan tuvdiin dalbaa gargaj ireed terhendee duulian tarichihsan.
Hereg yavdal bidnii heden mongolchuud elgen sadnaa hairlaj, ev negdeltei baihiig sanuulaad baih shig.
Iim ued nationalism gedeg heregtei baih,tee. Japanii tv uzej baihad ene ih medregdeh yum...
Nagano mujaar dairch unguruh Olimpiin bambar bas l bagagui duuliantai baih shig bna.Ene bambariiin achaar hyataduudiin tar ulam bur tanigdaad, olon zuun hund terniig ny harj medeh bolomjiig ugch baih shig...
Europt hujaa baraand horio tavih hudulguun urnuud baigaa. Uchigdur medeegeer orsuud ongocni uildvert hamtraad hujaa nar ni hulaad oros zardag orond zaraad bas l heruul bolj baigaa tuhai garch baina bilee.Hujaa nar yostoi chinjuu zevuun zantaig manaihaas busad ornuud medeh tusmaa sain.
"Юан нэрийн тайлал" бичлэг орууллаа.
тиймэээ энэ хужаа нар арайл дэндэнэ гэхээсээ дэндэж байна ааа олимпийн хаалтын ажиллагаанд Монголын алтнуудын тоо хятахдын нэрэн доор явсан гэж дуулсан үнэн байж магалгүй л юм бас Монгол тамирчдын өмссөн хувцас нь нэгийг бодогдуулж байсан шүүү заавал хятадынхтай төстэй байхдаа яахав дээ тэр тусмаа эмэгтэйчүүдийн хувцас нь зангианаасаа бусад нь тэр чигээрээ хятадшүүв Монголчуд минь юу л өмссөн юм болдоо гэж харж байлаа урд нь тгаа намирулан барьсан Монгол дээлтэй АХ Л ЖИНХЭНЭ БАРДМААР БАЙСАН ТЙИМ БИЗ. яг энэ олимпийн үеэр хятадын нэгэн томоохон аялал жуулчлалын компанийн сайтад Монголын газрын зургийг хятадын шар өнгөнөөс ялгалгүй өөрсдийн газар нутагтай нэгтгээд зурсан бйах юм үүнийг хасан Монголчууд хятадруу хандсан чинь нөгөө ав шар өнгийг нь шараас аррраййй л жаааахан цайрулаад тавьсан байх юмааа. үгүй нээрээ ямар нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа бишдээ тэ ах минь. Би хятадууд ЯМонголыг эзлэхээр хэдэн зуун жилийн төлөвлөгөө боловсруулчаад л тэрнийгээ хэрэгжүүлж чада байгаа байх гэ бодоод байгаа шүү эээ бурхан минь Монгол монголоорооо үлдээсэй
Post a Comment