Wednesday, April 25, 2007

Дээрхийн гэгээнтэн Далай Лам маргааш Сан Францискод заларна



2007 оны 4 сарын 27, 28-ны өдрүүдэд Дээрхийн гэгээнтэн Далай Лам Bill Graham Civic Auditorium-нд "Шүтэн барилдлагын магтаал" номоо тайлбарлан айлдах болно. Энэ хоёрт өдрийн айлтгалын тасалбарыг 250 доллараар худалдан авсан монгол хүн байвал надтай холбоо бариарай, би зохион байгуулагчдаас монголчуудад зориулан хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн билээ. Энэхүү Дээрхийн гэгээнтэн Далай Ламын айлтгах номыг Гандантэгчинлинг хийдийн гэвш ламтан, нутгийн дүү Лувсамжамц маань Монгол Данжуурын тайлбараас хуулан, шинэ үсгэнд буулган явуулсныг та бүхэнд өргөн барья. Буяны ном аривжин дэлгэрч, таны сэтгэл ашид мөнхөд гэгээрэн ариусах болтугай.

ДЭМБЭРЭЛ ДОДВА ШУГСО
ШҮТЭН БАРИЛДАXУЙН МАГТААЛ
САЙН НОМЛОЛЫН ЗҮРХЭН ХЭМЭЭХ ОРШВОЙ

Алиныг болгоон номлосноор ханьцашгүй
Айлдалт, багш болсон
Ханьцашгүй Айлдалт, багш болсон
Ахуй ёс шүтэн барилдлагыг
Болгоон номлосон Бурхан түүн дор мөргөмүү

Ертөнцийн буурал доройтол бүгд
Ер түүний үндэс нь мунхаг агаад
Алимад шүтэн барилдлагыг мэдсэнээр
Аюул түүнийг буцаана хэмээн зарлиглав

Тэр цагт төгс ухаант хэн бээр
Төв шүтэн барилдлагын мөрийг
Таны шашины гагц анис хэмээн
Таалахгүй байж яахaн чадах вэ.

Тийм учраас итгэл таныг магтах
Магтаалын дундаас хэн бээр
Ахуй шүтэн барилдлагыг номлогч хэмээхээс
Илүү гайхамшигг маггаалыг яахин олох

Аль алин шалтгаанд харгалзваас
Тэр нь өөрийн чанараар хоосон хэмээх
Ийм номлолоос илүү гайхамшигт
Энгүй айлдвар хаанаас байх вэ

Эгэл нялхас алинд барьснаар
Эцэслэн барих хүлээс нь баттана
Харин тэр мэргэдэд тууривал бүгдийг
Хоцроолгүй таслах үүд нь болно

Зөв ийм номлол бусдад үгүй тул
Зөвхөн та л багш хэмээгдэх болюу
Тэрсүүдийн номлогчийг багш хэмээвэл
Тэрс үнэгийг арслан хэмээх адил зусар үг

Гайхамшигт багш гайхамшигт аврал
Гайхамшигт өгүүлэгч гайхамшигт итгэл
Гарцаагүй шүтэн барилдлагыг номлогч
Гагц багш түүн дор би бээр мөргөмү

Асар тусыг зохиогч таны айлдсан
Амьтныг анагаах сургаал номлолын
Амин шим хоосон чанарыг
Андууралгүй магадлахын дээд нотолгоо

Харилцан шүтэлцэхийн ёс үүнийг
Харшлах ба эс бүтэх нотолгоонд
Андууран баригч тэд бээр таны ёсыг
Аяа яахан танин барьж чадах билээ,
Эрхэм та хэзээ нэгэн хоосон чанарыг
Эгнэгт шүтэн барилдлагын утганд ухаарвал
Өөрийи чанараас хоосон лугаа
Үйл үйлдлийн зохинол үл харшлах бөгөөд

Харин түүнээс ангид сэтгэн ухаарвал
Хоосон чанарт үйлдэл зохисгүй ба
Үйл лугаа сэлтэд ч хоосон чанар зохисгүй тул
Үлэмж халилд унана хэмээн таалсан.

Тиймийн тулд таны шашин дор
Шүтэн барилдлагыг ухаарахыг сайтар сайшаасан
Тэр ч огт үгүй хийгээд
Өөрийн чанараар байгаа ч бус

Юунаас ч эс гавъяатах огторгуйн цэцэг мэт
Тийм учир ул шүтэгч байх үгүй бөгөөд
Мөн чанараар бүтвээс түүний орших нь
Шалтгаан нөхцөлд харгалзахад харш болно

Тийм учраас шүтэн барилдлагаас
Тусгаар юмс огт үгүй бөгөөд
Өөрийн чанараар хоосноос ч
Өөр ангид юмс огт үгүй хэмээн номлосон

Юмсад өчүүхэн өөрийн чанар байдагсан бол
Ер өөрийн чанар үл унах тул
Гаслангаас нөгцөх нь зохисгүй бөгөөд
Гай туурвил буцахгүйд номлосон

Аяа өөрийн чанараар ангижирсан хэмээн
Арслаигийн дуугаар мэргэдийн чуулганд
Ахин дахин сайтар номлосон
Алин түүнийг хэн эсэргүүцэн чадах

Өөрийн чанар өчүүхэн ч үгүй хийгээд
Үүнд шүтэн энэ гарах
Таацсан агуулга эл хоёр
Таацах үл харшлах үүнийг хэлэх юун

Эл шүтэн барилдлагын шалтгаанаар
Эцэслэн баримтлах үзэлд үл шүтнэ хэмээн
Сайтар номлосон энэ итгэлт таны
Сац ханьцашгүй өгүүлэхийн уг шалтгааи мөн

Мэдэгдэхүүн бүгд мөн чанараар хоосон ба
Магад шалтгаанаас үр гарахын
Инагш чинагш хоёр магадлалыг
Яав ч харшуулалгүй нөхөрлүүлвээс

Үүнээс гайхамшигтай хийгээд
Үүнээс тансаг юу байх вэ
Энэ ёсоор таныг магтваас
Эрхэм магтаал буюу бусад нь үгүй

Балай мунхаг боолоо болгосон
Балмад нэг нь тантай мөчөөрхөгч
Өөрийн чанар үгүйн дуунд
Үл тэсэхийг гайхах хэрэг юун

Авралт таны зарлигийг энхрий сан
Ахуй шүтэн барилдлагыг зөвшөөрөөд
Агуу хоосон чанарын дуунд үл тэсэгч
Алин түүнээ би бээр гайхмуй

Тийн өөрийи чанаргүйд хөтлөхүйн үүд
Тэнцэлгүй шүтэлцэн гарах ёсыг
Эл нэр төдийгээр өөрийи чанарт
Эндүүрэн барьдаг төрөлхийтөн тэдгээрийг

Хутагт дээдсийн сайтар зорчидог
Хосгүй дээдийн орох олом
Авралт таныг баясуулах мөр түүнд
Арга юугаар хөтлөн үйлдэх вэ

Засваргүй ба харгалздаггүй өөрийн чанар
Засвартай бөгөөд харгалздаг шүтэн барилдага хоёр
Хамт яахан нэгэн суурин дээр
Харшлалгүй яахан хурж болох вэ

Иймийн учир шүтэн барилдсан юмс
Өөрийн чанараас уг язгуураар
Ямагт машид аглаг тэр мэт үзэгддэг тул
Юмс үзэгдэл эдгээр илбэ хэмээн номлов

Эгэлгүй таны ямар мэт айлдсанд
Эсэргүүцэгч хэн нэгэп ном лугаа зохилдсон
Буруутгах чөлөөг үл олно хэмээн номлосныг
Бас энэ ямагтаар л сайтар мэдмү за

Яагаад гэвэл үүнийг номлосноор
Ямарваа үзэгдэх, эс үзэгдэх юмст
Үгүйсгэх хийгээд хэтрүүлэхийн
Үесийг холтгон зохиосны тул болой

Жишишгүй мэргэн өгүүлэгч болохыг тань
Жишээлэн мэдэхийн нотолгоо болсон
Шүтэн барилдлагын мөрөөр бусад зарлигийг тань
Шалгарсан үнэнд барих магадлалыг олмуй

Утгачилан болгоогоод сайтар номлосныг
Ухаант таныг даган суралцваас
Уршиг доройтол бүгдийг холтгоод
Ужиг гэм бүгдийн үндсийг буцаамуй

Бишрэлт таны шашинаас гадагш зүглэвээс
Бэрхшээл алжаалыг өнө удаан шүтэвч
Харин жич гэмүүдийг дуудсан мэт
Харалган биeд барих үзэл бататмуй

Аяа мэргэд бээр энэ хоёрын
Асар ялгамжааг танин бариваас л
Агшин түүнээ үнэн зүрхний угаас
Авралт танд яахан бишрэхгүй байх билээ

Зүйрлэшгүй таны олон зарлигийг хэлэх юун
Зүйл нижгээдийн хувь утганд ч
Барагцаа төдий ойлгоц авбаас
Барагдашгүй дээдийн амгаланг өгмөй

Ай хөө миний оюун мунхагт автажээ
Агуу эрдмийн цогц энэ мэтийг
Аль эртнээс авралд барьсан ч
Ачит эрдмийг тань хувь төдий үл мэджээ

Гэвч үхлийн эзний ам руу зүглэсэн
Амин судал минь тасраагүй байгаад
Авралт таньд өчүүхэн итгэснээ
Аяа энэ сайн хувь хэмээн бахархмуй

Багшийн дотроос шүтэн бариддлагыг заагч
Билгүүний дотроос шүтэн барилдлагыг мэдэгч хоёр
Хамаг ертөнцөд ялгуулсны эрхэт адил
Хэтэрхий сайныг та л айлдана, бусад нь үгүй

Гайхамшигт таны зарлигласан бүгд
Гагц шүгэн барилдлагаас туурвин орно
Тэр нь ч гаслангаас нөхчихийн тулд бөгөөд
Тийн амирлахаас бусад зохиол таньд үгүй

Аяа таны авралт шашин
Алин нэгний чихэнд дуурсваас
Тэдгээр бүгд амирлах тул
Таны шашиныг барихад хэн бээр үл биширнэ

Чинадын эсэргүүцэгч бүгдийг дарсан
Чинагш инагш эх адаг нь хутгалдан харшаагүй
Бүхий л төрлөхтний хоёр тусыг хайрлагч
Бишрэм ёс үүнд миний дуршил арвитмуй

Эгнэшгүй олон галваар
Иймийн тулд энэрэлт та бээр
Энхрий садан, эд таваарын чуулганаа
Эргэлт буцалтгүй дахин дахин зориулсан

Гайхамшигт эрдмийг тань мэдсэнээр
Гох дэгээид татагдасан загас адил
Тааллыг тань булаасан ном үүнийг
Таниас эс сонссоп тул хувь дутуу

Энд энэлэн гасалсны хүчээр
Энхрий хүүдээ эхийн сэтгэл
Үргэлж зовинoхыи нэгэн адил
Эгээрч миний сэтгэл үл орхимуй

Бас таны зарлигийг санаваас
Билэг найргийн цог бадарсан
Ариун гэрлийн тороор дүүрэн хүрээлэгдсэн
Авралт багш тэр эсүрагийн эгшигээр

Үүнийг энэ мэт номлоно хэмээн
Үнэн чадагчийн дүр хөрөг сэтгэлд
Илрэн ургамагц халуун энэлгээг
Ээлт сарны гэрэлд сэрүүцэх мэт тустай

Тэр адилын хэтэрхий гайхамшигт
Тэргүүн ёс түүнийг мэргэн бус
Өтөл ардууд хялган өвөс мэт
Үйл зайгүй ширэлдүүлж үйлджээ

Байдал үүнийг би бээр үзээд
Буцалтгүй хичээлээр олон мэргэдийг
Даган бараадаад итгэлт таны
Дархан тааллыг дахин дахин хайв

Бас тэр цагт өөр бусдын аймгийн
Барагдашгүй олон номыг судлахад
Харин жич сэжгийн тороор
Хамгаас миний сэтгэл машид энэлэв

Бурхан таны ханьцашгүй хөлгөний ёсыг
Буй хийгээд үгүйн хязгаарт тэвчин
Буруугүй таны тайлбарлахад эш олсон
Богд Нагаржунайн гол ёсны гүмүда цэцэрлэг тэр нь

Хиргүй айлдлын хот мандал дэлгэрсэн
Хосгүй зарлигийн огторгуйд торолтгүй явагч
Эцэслэн барихын зүрхний харанхуйг арилгагч
Эндүүрэлгүй өгүүлэгчдийн од гаригийг сүрээр дарагч

Цогт Чандрагирдийн сайн номлолын
Цагаан гэрлээр тодрон үйлдсэнийг
Авралт багшийн ачаар мэдсэн тэр цагт
Аяа мииий сэтгэл амирлалыг олов оо

Үйлс зохиол бүгдийн дундаас
Үнэхээр зарлигийн зохиол дээд бөгөөд
Үлэмж тэр нь энэ ямагт мөний тул
Үүгээр мэргэд бурханыг дурьдан дагатугай

Эгнэшгүй багш түүнийг ч даган хувраг болоод
Эрхэм бурханы зарлигийг сайтар судалсан
Ирмүүн ёогийн явдал хичээгч нэгэн аяга тахимлаг
Их арш түүнээ ийнхүү биширвээ

Зүйрлэшгүй үзүүлэгчийн шашин лугаа
Золоор учирсан энэ нь багшийн ач мөн тул
Ариун буян үүнийг амьтан бүгд
Ачит буяныг саднаар эзлэгдэхийн угт зориулмуй

Магад туслагч таны шашин цагийн эцэстээ
Муу атгагын салхиар үл хөлдөөд
Ариун шашины авир ёсыг мэдээд
Авралт бурханд итгэгчдээр ашид дүүрэх болтугай

Шүтэн барилдлагын утга чанарыг тодруулсан
Чадагчийн сайн ёсыг төрөл тутамд
Амь хийгээд биеэ зориулан барихдаа
Агшин төдий султгалгүй байх болтугай

Дээд Сартваах тэрбээр цаглашгүй бэрхшээлээр
Даамай шамдлаар зүрхэнд барьж бүтээсэн
Алин аргаар арвижуулах вэ хэмээсэн үүнийг
Алгасралгүй шинжлэлээр өдөр шөнийг нөгцөөх болтугай

Үлэмж ариуи сэтгэлээр тэр ёсонд хичээхэд
Эсрэн ба хурмаст ертөнцийг тэтгэгчид
Их Махгал тэргүүтэн сахиуснууд ч

Эгшин ч алгасалгүй үргэлж нөхөрлөх болтугай

2007.4.25

No comments: