Sunday, January 21, 2007

Л.Ширчин: МОНГОЛ ЭРИЙН УХААН (IV)

(vргэлжлэл)

ДЄРЄВ
Намрын єглєє гялтганан гялалзах анхны хяруу, мандах наран гоо хоёроо зэрэг угтаж явлаа. Ондилтын даваагаар гурван морьтон нарны туяан доогуур шурган, сvvдрvvд нь уртсан уртассаар сvvхийлцэн далд орон ортол Янжин ахай зэсэн савхантай бvлээн сvvнээс есєн тахилийн хонхор, арван хоёр жилийг урнаар сийлбэрлэсэн, арцны хожуулан цацлаар єргєн єргєсєєр зогсоход Сандаг євгєний бэр мєн л сvvгээ єргєсєєр гэрийнхээ гадаа vлджээ.

Сандаг гуай зэрэгцэн, дєрєє харшуулан явах дотоодыг хамгаалахын тєлєєний хvнээс:
- Хvvхдvvд ээ! Энэ даваан дээр буулгаад хєдлєхгvй юу? Овоонд чулуу нэмье. Тєрж єссєн нутгийнхаа барааг хармаар байна гэж гуйлаа. Ташаандаа гар буу зvvж, эмээл дээрээ хєндлєн суусан тэр нэгэн хvн євгєн рvv хараад:

- Бид замдаа саатах ёсгvй. Та эсэргvvн, улс тєрийн хэрэгтэн хvн шvv дээ гээд зєвшєєрсєнгvй. Сандаг євгєн:

...

Уйлж дуулж, тєрж єссєн

Унаган сайхан нутаг минь

Эх болсон Онги минь

Эцэг болсон хангай минь гэж шивнэн уншаад эмээлт морин дээрээсээ эргэж нутаг ус, нугынхаа айлууд, адуу малыг хараад сэтгэл шулуудлаа.


ТАВ
Vvр цvvрээр мордсон Дамдин Уянгын хяраас унагатай адуугаа туусаар зэлэн дээрээ ирж, дєрвєн унагаа чагтлаад гэртээ оров. Ээж нь эмээтэй нь ямар нэгэн юм ярьж уйлж сууцгаав. Эмээ нь нулимсаа арчин зээ хvv рvvгээ хараад:

-Хvv минь яасан барагддаггvй vйл лайтай улс вэ? Манжаа євгєнийг бас л бариад явчихлаа. Сая манайд дайрч буугаад аяга цай ч уулгасангvй. Мориндоо мордох зуур нь ганц хоёр vг солилоо. Дамдинд хэлээрэй. Хашааны зvvн урд буланд хавтгай чулуу хэдэн хєх тоосго бий. Тvvний дор ном судар бурхан тахилын хэрэгсэл, ургамлын vрнvvд, тайлбар бичиг булсан шvv. Тvvнийг євєлж авахыг бодоорой, авгад нь хийсэн хэрэг байхгvй гэж хэлээрэй. Би удахгvй буцаж ирэх байхаа сайн сууцгааж байгаарай гээд л яваад єглєє. Аав чинь мєн л тэгээд явсан, одоо гурван жилийн нvvр vзлээ. Сураг чимээ алга л байна шvv дээ. Хvv минь гэж хэлээд бослоо. Аягатай цай оочлон, чагнаж суусан Дамдин:

- Ааваасаа ч, авга ахаасаа ч vг дуулж хоцрох хувь надад байсангvй гэж бодоод эсгий vvдний баруун талыг сєхєн, ташуураа шидээд гарлаа. Дамдин явуут дундаа ташуураа шvvрч аван, хэдэн хоногийн ємнє наадамд уралдуулахаар хагсрааж тавиад сая барьж уясан хээр морио эмээллэж, унаад Ондилтын давааг чиглэн ухасхийв. Морины хар гvйхээр давхиулсаар хэд хэдэн гvвээ толгод, хєтлийг давбал гурван морьтны бараа харагдлаа. Дамдин уртын дуу аялсаар шууд гvйцэн очоод тэдэнтэй ханьсан, зам нийлэн гэлдрvvлэв. Євгєн Дамдингаас:

- Хаа хvрэх вэ? Нутаг хаана вэ? гэж огт танихгvй хvн болон асуугаад, авч яваа тєлєєлєгч, улаа нэхсэн хар хvн хоёрыг нvдний булангаар ажиглав.

- Дэлгэрэх оръё. Хэдэн адуугаа алдчихсан. Арвайн тал руу сураг гарлаа. Та нар хаа хvрэх вэ? гэж Дамдин хэлээд жолоогоо дугтрахад хээр морь ялаархаж, толгой хаялан дємєлзтєл алхална.

- За, залуу сайхан дуулдаг хvн байна. "Жаахан шарга"-ыг нэг аваатхаач гэж улаа нэхэгч гэж хэлээд эмээл дээрээ хєндлєн сууж, гаанс тамхиа гаргав.

- За болъё доо. Хоолой саргичихна. Энvvхэн Єгєємєрт баян Батынх найр хийж байгаа. Тэнд очиж дуулсан нь дээр байхаа гэж Дамдин хээвнэг хариулна. Зам хол яарч яваа хvмvvст бvv саад болоорой гэж авч яваа хvн эвгvй харж ташаан дахь буугаа дарж vзнэ. Сандаг євгєн сая ам нээж:

- Газар холын улс гангар гунгар гэж явцгаая. Газар дєхєхєд амар шvv дээ гэж хэлээд Дамдинг харахад "Эмээ чинь юм хэлсэн биз дээ" гэх шиг боллоо. Тэгээд євгєн ийнхvv ярив.

... Дээр vед Vйзэн гvний хошууны одоогийн Мазарын голын хєвєєнд Базархааны Мазар хот гэж байжээ. Тэнд жимс тарьж, тєгєл ургуулж, намар болоход хушга, усан vзэм хурааж авдаг байжээ. Хушга vзэмний мод ургасаар шугуй болж, адуу vхэр дунд нь явахад vзэгддэггvй байсан гэдэг. Одоо ч тэнд хушганы иш, vзэмний иш гэж нэрлэгдэх єгєрч хувхайрсан бут байдаг юм даа. Услах горим, арчилж тордох, хамгаалахыг мартсанаас тэр дээ, хєєрхий гэж хэлээд дєрєєн дээрээ єндийн мориндоо ташуур єгч хатируулахад хамт яваа гурав ч давхиулцгаав.
- Сонин л юм байна даа. Яаж тарьж ургуулж, жимс авдаг байсан юм бол гэж Дамдин сонирхсон аятай асуув.

- Тэр тухай ном байдаг юм гэнэ билээ. Та нар залуу улс, номыг нь олж vзээд усан vзэм, хушга ургуулаарай. Єєр надад ярих юм алга даа гэснээр авга, ач хоёрын нууц яриа дуусав бололтой.

- Ах нар аа, аян замдаа сайн яваарай. Хvссэн есєн хvсэл тань сэтгэлчлэн бvтэх болтугай гэж Дамдин билэгдэн ерєєгєєд, эрлийн хvн эрэлдээ, замын хvн замаа хєєе дєє гээд мориныхоо амыг эргvvлж, Авзага хайрханыг чиглэн тоосруулан давхиуллаа. Дамдин тэднээс нэлээд холдоод жолоогоо татаж галгиулан, тvмнийг бодон явснаа эргэж харвал нєгєє гурав маань Дэлгэрэхийн хєтлєєр даваад бараагvй алга болжээ. Дамдин эргэж, ирсэн замаараа галгиулсаар шєнє орой ах євгєнийхєє захисан ёсоор хашаанд нь ирж буулаа.

Євгєний бор гэрийг битvvмжлэн цоожилжээ. Хашааны зvvн єнцєг дэх хэдэн судар, нєгєє богцтой юмыг нь авч ганзагалан гэрийн зvг дэргvvлэв.
Намрын шєнє нам гvм, хотон дахь хоньд яраглан, гиваантай vхэр амьсгаадан, алсад vнэг хуцах нь сонсогдоно. Хойморын бор авдран дээрх гvнгэрваатай Намсрай бурхaны ємнєх зулын гэрэлд дєхєн завилан суугаад Дамдин євгєний vлдээсэн богцыг нэгд нэгэнгvй уудлан vзнэ. Богцны баруунд нь ургамлын vрнvvд, аяны тогоо, аяга халбага, цай давс хvртэл байх ажээ. Зvvн талд нь олон янзын баринтагтaй том, жижиг судрууд, бурхaны тахил, нарс модоор сийлсэн морь байна. Сийлбэр морины зогсоолын хэсэгт монгол vсгээр "Зуун нэгдэх морь. Євгєн Вандангийн Сандаг" гэжээ.

Дамдин энэ бvхнийг сонирхон цааш уудалтал жижиг модон хайрцаг гарч ирэв. Хайрцган дотроос муутуу цаасан дээр хар бэхээр хичээнгvйлэн бичсэн захиас байлаа. Тэр бичгэнд "Миний ач Дамдин Танаа, хvсэмжлэх нь. Авгийнхаа санаж явсан зvйлийг гvйцэлдvvлээрэй. Vvний тулд миний бие Жагар, Тєвдийн орноор олон жил хэрэн тэнэхдээ сурснаасаа vзсэн нь их бєлгєє. Тарьсан сонгиноо хамгаал. Мазар, Богдын голд хушга, усан vзэм тарьж ургуул. Зvvн Богдын євєрт хvрэн зандан, ард нь цагаан зандан тарьсныг олж vз" гэхчлэн бичиж vлдээсэн нь одоо ч надад хадгалаатай байдаг юм.

Онгийн голын эх, Бєєрєлжvvтийн голын баруунтай дvнхийх Зvvн Улаан ууланд тарьсан vр ургасаар Сонгинот хэмээн нэрлэгдэх арвин их сонгинотой газар эдvгээ дархлагдсаар байгаа нь сонин шvv.

Монгол эрийн холч ухаан гэдэг ийм болно.

(төгсөв)

Saturday, January 20, 2007

Л.Ширчин: МОНГОЛ ЭРИЙН УХААН (III)


(vргэлжлэл)

ГУРАВ
Шивээ овооны урд Тарималын голын хєвєєнд хоёр жижигхэн дvнзэн байшин барьж сумын захиргаа, ардын сургуулийг оруулжээ. Онгийн хvрээний сvм дуганууд оргvй устгагдаж, овоолоостой шороо харагдахад энэ сургууль, захиргааг тэр сайхан бэлэн байранд оруулахгvй яасан юм бол доо гэж Сандаг гуай Шивээ овоон дээр гарч орчныг ажиглахдаа бодлоо.

Баюуны хонхороос хєх тоосго vvрч Цогчин дуганыг барихад бидний vеийн зуун хvvхэд завсар чєлєєгvй єдєр шєнийн хоёрт зєєж билээ. Баюуны цоохор данжаад гуай ер нь яасан сvрхий хvн байгаа вэ? Хєх тоосго. . . Одоо ч энэ тэнд хэвээрээ хэвтэж байх юм. Тэр олон бурхан шvтээн, бvрээ бишгvvр, цамын ємсгєлvvд, ном судaруудыг хэн авч явсан бол доо. Дуган сvмийн байшин барилгыг ингэж нурааж эвдэж, сvйтгэснийг бодоход хайран юмсыг бас алга хийж шатааж устгасан, vрэн таран хийснээс гарцаагvй. Шvрийн хонхор гэж энэ хvрээний бvх шvр, сувд, оюу, номинг цуглуулж шатаасан газар байгааг бодоход . . . Хайран юм. Хайран юм. Бидний зиндааныхнаас Дамдин, Пvрэв, Ядам, Лодойсамбуу нар л байх шив дээ. Ихэнх нєхдийг маань барьж аваад явсан л гэнэм. Сvvлдээ асуухаа болилоо. Баригдаа биз гэж бодогдоно.

Онгийн хvрээний ном судaрыг овоолж шатаасан гэгдэх тvлэгдэж, харлан єгєршсєн vнсэн хєх єнгєєр сааралтах хэсэг газрыг харан харамсаж халаглан, сэтгэл дотроо уйлж Шивээ овооноос гэр лvvгээ сажлан яваа энэ хvн євгєн Сандаг байлаа.
Тэрвээр єнгєрсєн, эдvгээгээ эргэцvvлэн бодсоор хашааныхаа хаалганд тулаад тvгжээг мултлан єтгєн ургаж, гандаж шарласан євсний дундуур зурайх явган хvний нарийн жимийг даган алхсаар гэртээ орж, єврєє уудлан Шивээ овоон дээрээс авсан Ногоон дарь эх бурхaныг тахилын хэдэн гуулин цєгцтэй гаргаж, утаа тортогонд харласан жижиг бор авдран дээрээ тавиад, хайран ч юм, зvvн гарыг нь хуга цохисноос биш галбир нь бvтэн vлджээ гэж авчирсан бурхaнаа ажиглан гарыг нь гvйцээж, шvншиглэн аравнайлаад шvтэх бодол тєрнє.

Хашааны хаалган дахь хонх жингэнэн дуугарч, ач хvv Дамдин ямаан тулман намагтай айраг тэвэрсээр орж ирлээ.

Дvvгийн минь хэдэн хvvхэд л тус болж байна даа. Тєрсєн биенээс єєр юмгvй надад гэр барьж єгєн, хашаатай болголоо. Ноднингийн єдийд Янжин ахайнд орсноос эхлэн би нутгийн ах дvvсийн буянд жаргалтай сайхан амьдарч байна. Миний хийж бvтээсэн юм гэж юу байх вэ дээ, буян бодож ерэн есєн морь сийлж амьтан ах дvvст єглєє.
Бас гуйгаад болохгvй болохоор нь арав гаруй айлын хєгшид, євгєдєд ногоон дарь эхийг хуулбарлан єгч шvтvvллээ гэж айраг аягалах зуураа бодно.

- Дамдин! Хvv минь морь авчирсан уу? гэж євгєнийг асуухад:

- Авчирсаан. Та эмээл, хазаартай номхон морь хэлvvлсэн байсан. Манжаа хаа хvрэх нь вэ? гэж хариулж асуулаа. Євгєн Лхасаас авч гарсан ямааны илгэн богцоо хяламхийн хараад:

- Хоёулаа явнаа. Их холдохгvй, Зvvн улаан єєд гараад ирье. Эртхэн шиг хєдєлье.

Тэр богцтой юм аваад моринд тохоорой гээд євгєн хувцсаа сольж ємслєє. Дамдин богцтой юмыг авч єєрийнхєє унаж ирсэн хvрэн мориндоо тохоод, бvдvvн хээрийн чєдрийг авч ганзаганд нь бєхлєн, євгєнийг сугадаж мордуулав. Тэр хоёр энэ тэрхнийг ярилцан явсаар Бєєрєлжvvтийг єгсєн Хvрэн хамрын євєлжєєг дайрч, Зvvн улааны хадтай, хавцалтай уулын энгэрт ирж бууцгаан морьдоо хантайрч бєхєллєє. Євгєн Дамдин руу харж:

- За хvvхээ, богцоо аваарай гэж хэлээд ташуураа тулан хадат єндрийн орой єєд зvтгэлээ. Дамдин, євгєн ах ер нь юу хийх гээд яваа юм болдоо гэж гайхан богцтой юмыг авч, мєрєн дээрээ тохоод араас нь дагана. Сандаг гуай уулын оройд гарч алсын хєтєл, хад асга, уул нурууг хvртэл ажиглан, энэ тийм газар юм. Тэр орчны хад чулуу, байгалийн тогтолцоо, євс ургамлыг ажиглан хєтлєєр их салхи цохино, энэ хадны завсраар шуурга хvчтэй урсаж ирнэ гэж Дамдинд баахан яриад:

- За энэ хавьд чинь. Тэр улаан хадтай уулын энгэрт л болно доо гэж хэлээд бослоо. Манжаа маань юу болох нь энэ вэ? Эрvvл л байдаг байгаа даа гэж айх гайхах зэрэгцэн Дамдин хойноос нь дагалаа. Євгєн тавхалзтал алхсаар нєгєє газраа ирээд завилан сууж, богцоо уудлан арцны том зэсэн хутгуур, илгэн ууттай юм гаргаж нямбайлан тавив. Богцоо дахин уудлан модон тэвш, илгэн ташмаг гарган, тэвшиндээ ташмагнаасаа ус хийж тавиад нєгєє илгэн уутнаас шар будаа шиг жижиг хар vрийг эмийн тунгийн хутгуураар хэдэн удаа хутган тэвштэй ус руу хийж хадны ёроолд нарлуулж тавьлаа. Тэгснээ босон арцны зэсэн хутгуураар газар хатган нvх гаргаад дахин зэрэгцvvлэн мєн тийм нvх гаргана. Хажуудаа салахгvй ажиглан дагах ач хvvдээ хандан:

- Дамдиан! Энэ хар vр бол Тєвдийн Тэнгэр уулнаас тvvж ирсэн зэрлэг сонгины vр. Манай энэ хавьд сонгино ургадаггvй байх аа. Энд Тєвдийн сонгино ургах нєхцєл бvрдсэн газар байна. Чи бид хоёрын сонгосон энэ газар євєл хаврын цас хунгарлах, салхины цохилборгvй, наран ээвэр, хєрс шимээр сайн, мал ихээр явахгvй газар. Энэ зэсэн хутгуурын хэмжээтэй, нэг хуруу, хоёр хуруу, гурван хуруу, дєрвєн хуруу дарам газруудад нь хэрчлээс гаргаж тэмдэглэснээс vзvvлээд сонгинынхоо vрийг энэ дєрвєн янзын хэмжээгээр хєрсєнд суулгаж, хойтон жилийн соёололт, ургалтын байдлаар аль сайн тохирох суулгацын гvнийг сонгох юм гэж яриад ойлгов уу гэсэн шиг Дамдинг харлаа. Хооронд нь хоёр тєє хирийн зайтай хутгуураар хурууны хэмжээнд хvртэл хатгаж нvхлээд бай гэж хэлээд євгєн Дамдинд зэсэн хутгуураа єгєв. Тэгээд гурав, дєрвєн хуруу дарам гvнтэй хэсгvvдээр нь хатгуулан тавь, тавин нийт хоёр зуун нvх гаргуулан, нvх бvрт гурав, гурван vр хийж, дээрээс нь жаахан ус дусаагаад хєрсєєр нь эргvvлж булна.

- Энэ ус учиртай. Тєвдийн єндєрлєгийн голоос ширгээж, хандлан єнгєртvvлээд, тэр єнгєрийг нь хадгалж авчирсан, тvvнийгээ эндэхийн голын усаар дэвтээж бэлтгэсэн юм гэж євгєн нэмж ярилаа. Тvvнээс ч нууц юм бас л байгаа бололтой.

(vргэлжлэл бий)

Friday, January 19, 2007

Л.Ширчин: МОНГОЛ ЭРИЙН УХААН (II)


(vргэлжлэл)

ХОЁР
Аргуй, Хужирт, Муруй гэгдэх нутгийн гурван голыг єгссєєр Хан хєгшний нурууны баруун суган дахь Бичигт хадны ёроолд тvр саатан, цайгаа уугаад хоолоо хийж суугаа хvн бол євгєн Сандаг болно.

Маргааш vvрийн гэгээнээр хєдєлж, зам дагуу айлаас дvvгээ сураглая, ямархуу янзын айл амьдарч явдаг болдоо. Монгол нутаг руугаа хєл тавьснаар ганц ч айлын vvд сєхсєнгvй гэж бодон шєнийн тэнгэрт анивчин гялалзах оддыг ажиглан багадаа хєгнєєтэй хурган дунд унтчихдаг байснаа дурсан санаж хэвтснээ нам нойрсчээ.
Адууч богширго исгэчин, эвэрт бялзуухай шулганалдан, Бичигт хадныхаа vvрэнд хоносон хоёр турлиах хадны ёроолд тайван нойрсох зочиндоо чимээ єгєх мэт хэд хэд дуугарснаа нисцгээн, хэн нэгэн айл зусландаа шаваастай нь орхисон vхрийн аргалан дээр очиж буулаа. Сандаг гуай зvvд нойрноосоо сэрээд хувцаслан, богцтой юмаа мєрєндєє тохон, уулын овоот хєтлийг чиглэн зvтгэв.

Сарлагийн сэрвээ шиг дvнхийх Сайхан дэнжийн нурууны дээгvvр алтан наран шижиртэн тусахад аяншиж харшсан тас хар царайтай євгєн Муруйн даваан дээр гарч, Мааньт, Тарималын голын хєндий дэх айлуудыг харан тvр зогссоноо Уянгын євєрт гэж л сурагладаг байх даа гэж єєрийн эрхгvй амандаа шивнэн, тэртээ харагдах хоёр бор гэрийг чиглэн шууд алхав. Энэ хэнийхний vр сад бол.

Вандангийн Доржийнх хаана байна вэ? гэж л суръя гэж бодон явна. Хоёр гэрийн гадуур шаваастай аргал бараантан хэдэн сарлаг, хонь голдуу цєєн бог хэвтэх агаад баруун судагт шєнєжингєє идэж цадсан аргамжаатай хоёр морь vvрэглэн зогсоно. Сандаг євгєнийг тэр нэгэн хот айлд дєхєж явтал зvvн урд талын жижиг бор гэрээс хуучин улаан чисчvv дээл нємєрсєн, бєгтийж бєєцийсєн нэгэн чавганц гарч ирэн, хэдэн аргал хормойлсоор эргэн ороход тєдєлгvй гэрийн тооноор аргалын утаа олгойдоно. Євгєн гэрт ойртоод хий ханиалган, хоолой засч чимээ єгєхєд сvvлнийхээ ноос руу хоншоороо шигтгэн, цагираглан гэрийн хаяанд хэвтсэн хєгшин халтар нохой нvдээ залхуутайгаар нээж, анивчин харснаа хэвтээ хэвээрээ бvдэгхэн дуугаар хєв, хєв хуцахчаа аядахад мєнєєх эмээ эсгий ширмэл vvдийг арай ядан сєхєн гарч євгєнийг хараад:

- Энэ хар єглєєгvvр ямар амьтан явдаг билээ дээ байз гэж vглэн майжигнасаар хєгшин халтрын ємнє очоод:

- За чи тэг, хvнд давхи чи гэж зандран хорьсноор євгєн богцтой юмаа мєрнєєсєє мултлан гэр дээр тавиад:

- Сайн байна уу? гэж эмгэнтэй мэндлэн гэрт орлоо. Єглєєний цай буцалж байхад ирдэг азтай буянтай хvн юм. Бас дvvрэн юмтай богцоо муу гэр дээр минь тавиад гэж эмгэн ихэд бэлэгшээн гэртээ оров.

- Сайхан намаржиж байна уу?

- Таны лагшин тань сайн уу? Сvрэг мэнд байна уу? гэж мэндлээд євгєнийг хєєргєє гаргаж тамхилахад эмгэн хариу мэдэх завсар ирсэн хvний царай єєд ажиглан манай эндэхийн хvн биш шиг байна даа гэж бодсоноо нэг л vзсэн хvн шиг хэн билээ гэж гайхлаа.
Сарлагийн сvvгээр єтгєн сvлж, шар тос орхисон цайнаас аягалж барихдаа ч эмгэн дахин ажсанаа нэр єгч арай л чадсангvй.

- Хаанаас хаа хvрч яваа билээ. Хошуу нутаг хаана вэ? гэж асуув.

- Би уул нь Сайн ноён хан аймгийн Хан хєгшин уулын хошууны хvн гэж хариулаад євгєн цайнаас чимээгvй оочлох завсар эмгэний баруун хацар дээрх мэнгийг олж хараад:
- За хє хэнсэн билээ. Аа тийм Санж гуайн Янжин ахайтан мєн шив дээ гэж бодон дотор хvнтэйгээ ярьж аягатай цайгаа оочлох зуур:

- Та Янжин ахайтан мєн vv? гэж шууд асуутал, эмгэн хэсэгхэн бодол болсноо танив бололтой.
- Тиймээ тийм, мєн. Чи чинь Вандангийн том баньд уу даа. Сандаг мєн vv? Бурхан болдгийн дуутай адилхан юм аа тэр гэв. Сандаг євгєн ухасхийн босч, Янжин ахайтантай золгоод суун хєєргєє гарган, тамхиа татаж суухдаа аав минь єєд болжээ дээ. Ээж маань яасан бол ааваас нэг эгч гэдэг байсан. Одоо наян найм хvрч байх ёстой. Дvv маань ч зуурдын юм тохиолдоогvй бол байгаа л байх . . . бодлыг таслан, Янжин эмээ тогоо, жалавчаа хєллєх зуураа:

- Иш хєєрхий буянаа дэлгэр. Тэгээд хэзээ ирэв дээ. Аль газраар юу хийж яваад энэ билээ. Овоо л доо хvрээд ирдэг чинь. Дvvгийнх чинь манайтай айл байгаа. Энэ гэр. Манай хvргэн болсон шvv дээ. Манай илээд бvсгvйг чи танина даа айл саахалт єссєн улс. Зарим хvvхдvvд нь айл орон болж тусдаа гарцгаасан. . . Яагаав Дуламхорлоотой сууж долоон хvv, хоёр охинтой гэж яриад тvр азнаснаа цааш яриагаа vргэлжлvvлэн:

- Хvргэнийг маань эсэргvv нарт унаа залгуулсан гээд хоёр жилийн ємнє дотоодыг хамгаалахынхан барьж аваад явчихсан. Заяын хvрээнээс оргож зугтсан нэг ламд л муу хєгшин хээр морио єгч явуулсан юм гэнэлээ. Ээж чинь чамайг явдгийн хойтон жил єєд болсон. Харин муу аав чинь бурхан болоод ес хонож байна. Надаас долоохон ах хvн дээ, морьтой юм шvv дээ гэж яриад алтан хvрээтэй гуутай Намсрай бурханы ємнє бадмаалан байгаа мєнгєн цєгцтэй зул руугаа харлаа.
Ил галын дэргэд утааны vнэр ханхлах нь эсгий гэрт тєрж єссєн Сандаг євгєнд нэн тааламжтай, шимийн архины ариухан vнэр ханхлан арцны хожуулаар хийсэн цоргоор жирэлзэн урсахад Янжин эмээ луун хээтэй мєнгєн аяганд тосч амсаад Сандаг гуайд хоёр гардан барилаа.

- Хvv минь холоос яваа хvн ядраа байлгvй. Эмээ нь гудас дэвсээд єгье. Амар амар гэж хэлнэ.

(vргэлжлэл бий)

Л.Ширчин: МОНГОЛ ЭРИЙН УХААН (I)


Аав маань уужуу тайван ухаантай, vндэс угсаагаа гэсэн сэтгэлтэй, амьдралын нарийн ширийнийг гярхай ажиглаж єєрийнхєє уран бvтээлд тусгадаг, богино єгvvллэгийн зохиолч хvн байлаа. Насны хутгийг зооглоод арваад жил болж байгаа ч уран бvтээл нь бидний амьдралд шим тэжээл болсоор байна. Чоно борооноор гэгчээр зарим уран бvтээлчид зохиол бvтээлээс нь хулгайлах хандлага гарсан дор ээж маань уйгaгvй хєєцєлдєж, богино єгvvллэгvvдийг нь уран уншигч Равдан гуaйгаар уншуулан, радиогийн алтан фонтод орууллаа. Аавын бичсэн “Тэмээ унасан чоно” єгvvллэгийн гол баатар “Чонын улаан” атны тухай хэсгийг, "Бариач тарвага" зохиолыг бараг тэр чигээр нь Хонхэрээд Б.Энхбат хулгайлж, чонын тухай "Чонын хvv" номондоо оруулсан байсан. Аавын зохиол хэвлэгдээд удсан болоод тэр vv, араас нь хєєцєлдєх хvнгvй болсон гэж бодсоноос уу, лавтай энэ хvн оюуны хулгай хийгээд баригдсан юм. Ийм байдлуудаас болоод аавын бvтээлvvдээс интeрнэтэд нэг их тавиад байдаггvй хэдий ч, алс хvний нутагт яваа та бvхэнд монгол эрийн ухаан хэрэгтэй болов уу гэж бодоод энэхvv єгvvллэгийг хэсэгчлэн хvргэе. Энэ єгvvллэгт нутаг усны минь нэр, танил садан хvмvvс маань гардаг болохоор би их эрхэмлэж явдаг юм.

НЭГЄндєр чацархаг биетэй, євгєн Сандаг тос даасан vрчлээт нvvрнийхээ хєлсийг нударганыхаа араар шудраад хажуу дахь том хар чулууг эвэршиж мойнийсон хурууныхаа ширvvн єндгєєр дарж тулан сэвхийн бослоо. Эр ямааны илгэн богцонд цvндийтэл юм чихэж, баруун мєрєн дээгvvрээ тохжээ. Харваас євгєнд богцтой юм хумхан, хуучирч муудсан илгэн сармай дээл, хєлс нэвтэрч халтартсан юvдэн малгай, тэмээний тавгийг нимгэн зvсч уланд нь наасан хуучин булигааран монгол гутал, сvvж манан хєєрєг, буйлаасны буурцгаар хийсэн шар эрхи, олон жилийн ємнєєс хvзvvнд нь зvvлттэй ижил дасал болсон, хєдсєн гэртэй сахиуснаас єєр ємч хєрєнгє, эд хогшил гэх юм алга.
Євгєн хад асга нь арсайж, барсайсан говийн уулсын цухалдуу сайрыг уруудан, бvдэгхэн улбаа замаар том том алхсаар Зvvн Богд уулын Цагаан бургастайн аманд гарч ирлээ. Єргєн их говь, тал ємнє нь дэлгэгдэх шиг цэлийн зэрэглээтээд, тvvнээс цааш Хан хєгшний нуруу сvvмийн цайвалзах нь намрын анхны цас аль хэдийн унасан ажгуу. Євгєн тєрсєн нутгийнхаа барааг санаа алдан, саравчлан харахад усхал зєєлєн нvднээс нь нулимс аяндаа цийлэгнэн урсахад, гарынхаа алганы уушгаар зєєлєн дарж шингээгээд ганцаар авч мушилзан инээх аядан, амандаа шивнэн бувтнах нь хар багаасаа сурсан зангаараа эх болсон зургаан зvйлийн хамаг амьтны тусын тулд гэж тєвдєєр шивнэн шивнэн давтаж, гартаа атгасан эрхинийхээ товрууг имрэн имрэн, хэд алхан єнчин ургасан навтгар тооройн сvvдэрт ирж амран суулаа.
Уулын бяцхан горхи хоржигнон урсах нь зvvхэн талд сонсогдоно. Євгєн єврєє уудлан модон тагшаа гаргаж vлээснээ босч, горхины хажууд сєхєрч суугаад усанд хуруугаа дvрж, духандаа тvрхээд богцоо уудлан хонины утсан илгээр хийсэн ташмагаа гарган тагшаараа уснаас хутган тvvнийг дvvргэн, эргvvлж богцондоо хийх гэснээ болин, устай ташмагаа эргvvлж тойруулж харлаа:
- Ай хєєрхий, Лхас хотоос vvнийг л авч гараа шив дээ гэж шивнээд богцон дахь ємбvv цємбvv зvйлээ бодон бослоо.
- Аа тийм, олон сар хоногоор мєрнєєсєє салгаагvй богцны ар нуруу уруу унжих гуянд усан vзэм, Тєвдийн зэрлэг сонгино, vзэм, хvрэн зандан, цагаан зандан, хар улаан чавганы vрнvvдийг жаахан уутанд хийж дvvргэсэн нь нvдний нь ємнvvр жирэлзэн єнгєрєв. Нєгєє гуянд нь цай, давс, бяцхан хvрэл тогоо халивтайгаа, нvдсэн жаахан борц, vхрийн хатаасан цус, хєлдvv сvvг урь идvvлж бэлтгэсэн нунтаг хуурай сvv, ургамал амьтны гаралтай бvтээгдэхvvнээр эм бэлтгэх жорын ном мєн Хаш хайрцаг, Урлахуйн ухааны чуулган, Есєн хvслийг хангагч толь, Говийн зарим чулуун эм, Эрдэс шороон эмийн судар хэмээх номууд бас бий. Сандаг євгєн арван долоотойдоо аянчин жинчдийг дагаж, ємнє зvгийг чиглэн нутгаасаа намар єдийд гарснаа хааяа нэхэн санана. Тэр цагаас хойш дєчин жил єнгєрчээ.
Єдєр шєнє ээлжлэн vхэх, тєрєх хосолсон хорвоогийн жам ёсоор унтаж, босч, уйлж, инээж амьдарсаар єдийг хvрэхдээ тєрсєн нутгийнхаа барааг харнаа гэж бодоогvй явсан євгєн гавжтан нvдээ арчаад хангайнхаа нурууг дахин харахад эцэг, эхийн дvр тодрон, баяр учралын нулимс хацрыг нь даган урсана. Энэ сацуу гавжтан богцоо мєрнєєсєє мултлан уудалж, алд цагаан хадгийг гарган, хоёр гардан дэлгээд Хан хєгшний нуруу, Хайрхан дулаан уулаа харж сєхрєєд,
...
Хан хєгшин аав минь
Хайрхан дулаан ээж минь
Ачит та хоёр минь
Амар амгалан байна уу?
Яван явсаар, алхан алхсаар
Хайртай та хоёртоо
Харийн орноос би чинь
Хvрээд ирлээ хvv чинь гэж хэлээд гурвантаа залбиран, гурвантаа мєргєлєє.
Євгєнд ингэх л дутуу байсан бололтой дотор нь онгойж, сэтгэл нь тэнийн дєчин жил биеэ барьж, айж явсан нь оргvй арилан санаа амарлаа. Сандаг гуай бяцхан гу
рван чулуугаар тулга засмагц, тогоондоо ус тавиад аргал хомоол хормойлж авчран, бадарсан улаан галаа асаан цайгаа чанаж суулаа. Тогооны халиван дахь зvvний сvвэгчин чинээ нvхээр уур цоргилон олгойдоход угалзын хуухнагаар хийсэн илгэн уутнаас шар тосонд багсарч, vрэл vрлээр бэлтгэсэн цайнаас хонины хорголон чинээг авч, мєн нєгєє нэг уутнаас ёотон шиг дєрвєлжин цагаан шаргал шахмалын хамт тогоонд даргилах ус руу хиймэгц шар тос ханхалсан сvvтэй цай хамар сэтлэм vнэртэв. Ийнхvv алс хол харийн газраас нутаг усаа зорихдоо бэлтгэсэн цай, хуурай сvvний vрэлнээс тав таван ширхэг vлдснийг бодоход Онгийн хvрээ хvртэл тєдийчинээ цай чанаж уух нь тодорхой. Євгєн бяцхан гуулин халбагаар цайнаасаа дээжлэн хутгаад Ноён хутагт Данзанравжаагийн нутаг орноо магтсан нэгэн шад шvлгээс ягнан уншиж, газар дэлхийдээ єргєснєє модон тагшиндаа цайнаас дvvргэн, завилан суухад тєрж єссєн гэртээ эхийнхээ євєр дээр эрхлэнхэн, эцгийнхээ хажууд наалданхан суугаа ч юм шиг сэтгэл нэг л єег, тэнэгэр ажээ. Тэрээр хоёр зээрдээрээ туулсан холын аяныхаа алжаалыг тайлан, тvмнийг бодон цэлмэг хєх тэнгэрээ ширтэн хэсэгхэн хажуулснаа босч аянаа vргэлжлvvллээ. Бvрдний говийг туулаад Аргуйн голыг хvрэхэд хоёр єдєржингийн газар даа. Би чинь арван гуравтайдаа аавыг дагаж, Балдан засгийн цоохор Дамчаа гэдэг айлаас авлагаа нэхэж очоод буцахдаа арван тэмээ тэднийхээс тууж, энэ говийг туулж билээ. Газар нутгаа гэж яг л хэвээрээ таньдаг хvний нvvр адил байна даа хєєрхий гэж нутгаа бишрэн, эрхи ороосон дєрвєн хуруугаа тэнийлгэн залбирна.
Тєвд, Жагарын орноор тэнэж, юм vзэж нvд тайлж, бас ном сударт боловсрон, олон хэлийн хvнтэй нvvр учирч явахдаа зовох зvдрэх нь их байсан ч жаргах цаг vе vе тохиолддог байсныг Сандаг гуай юунд vгvйсгэх вэ. Тэгэхдээ л сэтгэлд нь ямар нэгэн юм vгvйлэгдэж, зайгаа эзэлсээр єдий хvрсэн нь эх орон, тєрсєн нутаг байлаа. Аав, ээж хоёр минь ч аль хэдийн таалал болсон байх даа. Дvv минь амьд байгаа болов уу? Надаас хоёрхон дvv шvv дээ. Аав намайг тєрийн хар хvн болгоно гэдэгсэн. Харин дvvг лам хувраг болгохоор есєн настайгаас нь хvрээн дээр авга ах Дамдиндорж гуайд шавь оруулж билээ гэж бодон євгєн алсыг харан алхахад хэсэг бусаг харгана, буйлаас холилдон ургасан чулуурхаг сайрыг гатлан есєн тахь vргэн тоос татуулан давхихыг vзэж, сэтгэл баясан сvсэглэнэ. Уулын толгодын сvvдэр эрвийн сэрвийн уртсаад намрын шар наран Зvvн богд уулын баруун мєрєєр шижир туяагаа цацруулсаар мэлтрэн мэлтрэн далд орохуйд тэг дугуй том улаан сар урдах толгойн оройгоор манхайн шагайж, шингэх нарны алтан туяаг єєртєє тольдонхон шингээх адил мандлаа.
Єнєєдєр намрын адаг сарын шинийн арван таван, сугар гариг. Би чинь Лхас дашлхvмбээс хаврын тэргvvн сарын шинийн гурванд гарсан юмдаг. Хєх хот хvртэл илжгээр, тvvнээс нааш явганаар бадарчин маягтай явж ирлээ. Ай хєєрхий хvний амьдарлаа гэж бодоод, шєнийн сэрvvнд саран саруул тул газар жаахан дєхєхєєр хайрга чулуун хєрсєн дээр шижигнvvлэн алхана. Євгєн сvvдэртэйгээ ханьсан, сарны гэрэлд чиг барьж алхсаар зургаан мичид гудайх vеэр Говийн бvрдэнд ирлээ. Бvрдний ус сарны туяанд хайлсан тугалга шиг мэлтрэн, усны vнэр сэнгэнэн сэрvv татуулна. Айлуудын намаржаа эзгvйрч дэрсэн толгой шєнийн зєєлєн салхинд бєхєлзєнє.
(vргэлжлэл бий)

Thursday, January 18, 2007

Америкууд кинондoo дуртай


Тиймээ, америкууд театрт кино үзэх иx дуртай. Кино бол тэдний амьдралын нэгэн хэвшил болоод тогтчихсон байдаг. Даваа гаригт ажилдаа ирэхдээ сонин болгож үзсэн киногоо хоорондоо ярина. Ярих киноныхоо сэдэвт садар самуун хэсгээс нь оруулж болохгүй гээд компаний дотоод дүрмэндээ хvртэл заасан байна. Хэрвээ энэ заалтыг үл тоомсорлон эл сэдвээр хамаа намаагvй ярьсан тохиолдолд хэн нэгэн хvн єєрийгєє сэтгэл санааны хувьд хохирогч гэж vзэн, түүнийг “sexual harrassment at the work place” заалтаар шүүхэд өгч болно. Ийм маргааны асуудал хүндэрвэл компани хэргийн эзнийг ажлаас хална (get fired). Амаа татаж кино ярина даа. Компанийн нєхдvvд сардаа нэг удаа гадуур хамтдаа баясахыг “social outting” гэж нэрлэх ба ихэнх тохиолдолд хоол идээд, кино үзнэ, эсвэл “bowling” тоглоно. Хэрвээ тоглоом нь жаахан осолтой бол тусгай даатгал нийтээрээ авна. Компани зардлыг гаргах учнр бүгд л оролцоно. Ингэж ажлын баг (team) бүрдүүлэхэд кино чухал үүрэгтэй. Kиног vзэх тутам болж өгвөл кино театр явмаар болж, нэг ёсондоо дасч орхидог юм. Театрт кино үзэх нь Америкийн соёл ын салшгvй нэгэн хэсэг болсоор байна. Сан Францискод хамгийн аятайхан кино театр бол хотын төвд орших Сони Метреон (Loews) билээ. Хүүхдүүд ч хагас сайн өдөр болохоор кинонд явах дуртай. Кино үзэх боломж нэг таарвал тэд өдөржингөө кино үзэхийг бодно. Би ч хүүхэд байхдаа мөн адил байсандаа. Кино хэсч тэнэж тэнэж ирэхэд “худгаас ус авч, мод хөрөөдсөнгүй” гэж загнуулдаг байж билээ. Өнөөдөр хүүхдүүдээ дагуулаад кино үзэх хонины ээлж таарлаа. Метреонд Маяагийн соёл иргэншлийг харуулсан, Мэл Гибсоны хийсэн R ангиллын (алаан хядаантай) “Apocalypto” киног том хvv, хүүхдийн үлгэрийн зохиол “Eragon” киног бага хvv үзэхээр очсон боловч энэ єдрvvдэд тус театрт гарсангүй, зогсоолоос (parking) машинаа гаргаад өөр театр хайхаас залхуурч, таарсан киног нь үзээд харихаар шийдэж билет аваад дотогшоо орлоо. “Charlotte’s Web”,”Inpursuit of Happyness”, “Night at the Museum” зэрэг хvvхдийн болон инээдмийн кино vзэв. Аалзны тухай алдартай домгоор хийсэн “Charlotte’s Web” кинонд график их сайн хэрэглэж, Опора зэрэг алдартай хvмvvс дуу оруулсан байна. Вилл Смизийн хvvтэйгээ тоглосон “Inpursuit of Happyness” киноны зургийг Сан Францико хотод авсан учир бараг гудамж бvр нь танигдахаар тодорхой, Америкийн єрсєлдєєний амьдрал, тэмцлийг хvний нурууны хєлс чийхармаар мэдрэмжтэй хийжээ. Энэ кинод чадалтай нь дээшээ гарч чадал муутай нь нийгмийн хог шороо болдог хатуу vнэнийг их чадмаг харуулсан байна. Америкийн Yндэсний угсаатны зvйн музейд болсон адал явдлыг харуулсан “Night at the Museum” киноны хамгийн содон, сонирхолтой байсан хэсэг нь монголжуу хувцастай Аттила хаан цэргvvдтэйгээ гарч ирэх мєчvvд байв. Аттила хаан хэн ч vл мэдэх хэлээр ярих ба яриаг нь хаа холын Египeтийн Фарон орчуулна. Энэ бол америкуудын газар зvйн баримжаа тун тааруу мэддэнийг егөөдсөн байна. Гайхалтай сонин зvйл бол Аттилагийн барьж байсан сэлэмний илдэн тал нь XIII зууны монголын vеийн хийцтэй, сэлэмний бариул хэсэг манж хэлбэрийнx байсан юм. Нэгэнт хvннv нарыг монголтой адил хувцастай нvvдэлчдээр харуулсан юм чинь яагаад тvрэг юм уу, монгол хэлээр Аттила хаан ярьж болоогvй юм бол гэсэн сэтгэл тєрєєд хоцорлоо. Энэ киноны Теoдер Рузвeльтийн дvрд тоглодог Робин Виллимс жvжигчин Сан Францико хотын Sea Cliff-т амьдардаг ба жил бvр 10 сарын 31-ны Холливины баяраар тэдний гадаа хvvхдvvд урт дараалалд зогсч, бэлэг авдаг юм. Энэ кинонд хэрэглэсэн компьютер графикийн дэвшлийг харахад vнэхээр бахархалтай байв. Кальфорн мужийн мєнгєний уурхайн нэг болох Холливvvдийн зарим киног тoвч танилцуулахад ийм байна. Бидний монголчууд хэдийд ийм чанартай, хvний сонирхол татах кино хийх юм бол доо.
2007.01.13

Wednesday, January 17, 2007

Сонсож дуулсан домог ярианаас ...


Тамир анд миний бичсэн нутгийн яриаг уншаад, сонсож дуулсан домог ярианаасаа блог дээрээ тавихыг хvсчээ. Хvvхэд багын балчир цагт євгєд хєгшидєєс єчнєєн юм дуулж явсан хэдий ч тогтоож vлдсэн нь тун ховор. “Дуулсныг хураавал эрдэм, Дуслыг хураавал далай болно” гэдэг ардын зvйр vгийг санаж, урд ємнє эвлvvлэн бичиж Цахим Єртєєнд тавьсан домгууд тэнгэрийн ерєєлєєр сэтгэлийн болор толинд буув. Цаг солигдож цагаан сар ойртсон энэхэн мєчид бэлэнчлэн уншигч танд хvргэе. Монголын домог судлалаар талийгаач Санпилдэндэв гуай л толгой цохих эрдэмтэн байж дээ.

Ам тосдох ачийн хvv

Баруун Монголын баатарлаг ард тvмний дунд ийм нэгэн vг бий. Одоогийн залуус энэ vгний утгыг сайн ойлгохгvй агаад vл анзаарна. Нvvдэлчин тvмний соёл аман яриандаа шингэж ирсэн тvvхтэй ийм нэгэн vгийн утгыг тайлсу. “Єтгєсийг єргєж, нялхaсыг єсгєдєг” сайхан ёс oлoн зууны турш бидний євєг дээдсийн дунд байсан ч ухаант хєгшид минь урт наслахыг цээрлэдэг агаад хэрвээ урт наслах юм бол “ам тосдох aчийн хvv” заяагаасай хэмээн залибардаг байсан гэнэ. Учир нь хэвтэрт орсон єтгєс хахир євлийн хvйтэнд нvvж суухад, асрах тээх гээд ихэд чирэгдэл, зовлон болдог байжээ. Нэгэнт тэнгэрт халих болсон тэднийг vр хvvхдvvд нь буудал дээрээ буурал єтгєсєє амьдаар нь орхиод нvvж чадахгvй тул эртний захиасын дагуу шагайн чємєгний эрхийн чиний тосыг ачийн хvvгээр ам руу нь хийлгэж, єтгєсийг тэнгэрт халиадаг байжээ. Учир мэдэхгvй балчих хvv хэлсний нь дагуу тосыг єтгєсийн аманд хийдэг байснаас “ам тосдох ачийн хvv” гэдэг vг гарчээ. Байгалийн гамшгийг дaван амьд гарч, vр хоочсоо vлдээх гэсэн євєг дээсийн ухаан хатуу бєгєєд шулуун болохыг энэ vг харуулж байна. Алтайн нурууны малчин ардын дунд ам дамжин ирсэн гунигт нэгэн домoг юм даа.

Далай ээж

Эртээ урдын нэгэн цагт энэ нутагт таван хар ямаатай, тарчиг ядуу амьдралтай нэгэн эмгэн аж тєрєн суудаг байж гэнээ. Тэдний гэрийн ойролцоох ус ундраг ихтэй бяцхан худгаас эмгэн ямаагаа усалж, амныхаа усыг залгуулдаг байж. Тэгтэл нэгэн єдєр эмгэн усаа аваад хутгаа таглахаа мартаж орхижээ. Yvнээс болж худгийн ус оргилон оргилсоор орчны уулсын хєндийгєєр нэлийж, гаталж баршгvй их далай болон гай гамшиг учруулж гэнэ. Aсар хvчит Шижирбаатар энэ бvхнийг vзээд хойд уулын оройг хомх татан авч, ус оргилж байгаа худгийн аман дээр таглан тавьж, тvмэн олныг их усны аюул нємрєхєєс аварсан гэнэ. Тэр цагаас хойш Хєвсгєл далай энэ хэвээрээ тогтсон юм гэдэг.

Уртын дууны нэгэн домог

Уртын дуу нь аль эрт цагаас Хvннv, Сvннvгийн vед Монголд оронд дэлгэрсэн байжээ. Тvvнийг 2 мянган жилийн тэртээх хятадын сурвалж бичгvvдэд тэмдэглэн vлдсэн байна. Хятадад 1958 онд хэвлэгдсэн хятадын тєрийн тvvх 3 боть, "Лидай гэцv жуанзи хуйбан" номны 2046-2047 дvгээр хуудаснаас алдарт тvvхч Г.Сvхбаатар гуай ийнхvv орчуулжээ: - "Хvннvгийн шаньюу-д гоолиг маш сайхан 2 охин тєрсєн гэдэг… Улсын иргэд тэднийг тэнгэрийн охид гэх болжээ. Шаньюу хэлсэн нь: - " Би энэ охидыг хvнд яаж єгєх вэ? Тэнгэрт єргєе" гэжээ. Чингээд улсынхаа умартад хvнгvй газар єндєр асар босгон, тvvнд 2 охиноо суулгаад, тэнгэр минь єєрєє аваарай гэж мєргєжээ. Гурван жил єнгєрєєд эх нь охидоо очиж авья гэхэд, цаг нь болоогvй байна гээд шаньюу зєвшєєрєєгvй байна. Дахин нэг жил єнгєрєхєд нэгэн хєгшин чоно ирж, асрыг єдєр шєнєгvй харуулдах болсон байна. Нєгєє чоно ульсаар байгаад асрын доор хонгил ухаж тvvнээсээ ер гарахаа больжээ. Дvv нь хэлсэн нь: -"Эцэг минь биднийг тэнгэрт єгєхєєр энд суулгасан. Гэтэл эдvгээ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр тvvнийг илгээжээ. Иймд доошоо буун тvvнд очсугай" гэжээ. Гэтэл эгч нь маш эмээн хэлсэн нь: -"Энэ чинь адгуус шvv. Эцэг эхийн нэрийг бvv бузарлатугай" гэжээ. Дvv нь тvvний vгэнд оролгvй доош буун чонын гэргий болж хvv тєрvvлсэн байна. Тvvний удам єсєн vржсээр байгаад, улс болжээ. Иймд энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай."

(Монголын тvvхийн дээж бичиг, 1-р дэвтэр)

Дугар зайсаны домог

Урьд эртийн цагт цастын оронд тєр шашин нь ганхаж, тvмэн олон vймж, тэсэхvй еэ бэрх болсон тэр нэгэн цагт Далай Лам арга сэдэж єєрийнхєє шавь нараас нэг гэлинг Ганжуурын тархин судар Жадамба vvрvvлээд Халхын зvг явуулж гэнэ. Далай багшаас лvндэн хvртсэн бадарчин гэлин их говийг арайхийн туулж, айл амьтны бараа хайж явсаар Халхын Тvшээт гvний нутагт орж нэгэн айлд саатжээ. Гэрийн эзэн хувраг хvн морилохыг хараад буян номыг санаж, айлтгал хvсч, хоол цай бэлтгэж хєл болжээ. Гэлин хавчиг vvргэвчнээсээ улаан баринтагтай (тєвдєєр тvм) судраа задлахад гэрийн эзний харц ширvvсч, нvvр нь улааж гэнэ. Учир нь тэр vед улааны (Нигма) шашины ёсонд улаанаар судар баринтагладаг байсан гэнэ. Баринтагийн тайлахад мєн улаан баринтаг гарч гэрийн эзэн бvvр уурсан босоод иржээ. Эмээж дальдарсан гэлин дахин баринтагийг нь тайлтал шар баринтаг гарч дээ. Ийнхvv гэрийн эзэн Дугар зайсан учрыг ухан мэдэв. Шарын шашин улааныханд хавчигдах болсныг дээрх тэмдгээр олж мэдсэн Дугар зайсан хавчаахай нумаа vvрэн хамгийн сайн тэмээгээ унаж, Тєвдийг тєвштєгєхєєр мордох болов гэнэ. Айл амьтан ахан дvvс нь бvгд бужигнан сандарч, хvлээзнэж байгаад тухтай бэлтгээд аянд мордохийг тvvнээс хvсчээ. Бусдын vгийг сонсолгvй Дугар зайсан цагаан атаа унаж, сарын газрыг долоо хоног туулаад Лхасад ойртож ирсэн байна. Халхаас бэрх хvн ирэхийг мэргэ тєлгєндєє буулгаж мэдсэн улааны шашины лам нар гурилаар арслан бvтээгээд, хараалын хар тунараа хийж, шидээр амилуулсан арслангаа Дугар зайсаны єєдєєс тавьжээ. Дугар зайсан арсланг дийлж номхруулаад цагаан аттайгаа хамт хєтлєн Лхасад бууж гэнэ. Сvрд дарагдсан улааны шашины лам нарын хэлийг нь шалгаж хар хэлтэй болгоныг нь хороогоод бурханы шашиныг тєвхнvvлэн мандуулжээ. Шарын шашиныхан тvvнийг нь хvндэтгэн Лхасагийн сvмдvvдийн зарим хаалган дээр саадаг агсаж цаст уулын хєх зогдорт арслан, атан цагаан тэмээ хєтєлсєн Дугар зайсангийн зургийг зурсан нь одоогоор ч хадаглагдан байдаг гэнэ. Энэ домгийг хvvхэд байхад Бандихай ярьж байсан юм. Гэтэл Америкт ирэхэд Хайдав гуай надад яг адилаар ярьж єгєв. Нэгэн адил номлол, сургуультай багшаас шавьд сургалт дамждаг байсан тэр vед Монголын бvх нутагт энэ домог жигд тархсаныг би анхаарсан юм. Домгийг vнэн байдаг гэж мэдэхгvй ч, лав vнэнд дvйцсэн олны аман яриа юм. Нvvдэлчин євєг дээдэс маань дуулсан мэдсэнээ аман хэлбэрээр бидэндээ ийнхvv дамжуулж ирсэн уламжлалтай билээ.

Tuesday, January 16, 2007

Наланда хийдийг Монголд байгуулах тухай


1959 оны чєлєєлєх (vнэндээ эзлэх) дайнаар Хятадын ардын арми Тєвдийн єндєрлєгийг эзэлж, Далай Лам шавь нартайгаа Энэтхэгт дvрвэн гарчээ. Соёлын хувьсгалд Тєвдийн томоохон хийдvvд єртєж, амьд мэнд гарсан лам хуврагууд Энэтхэгт ахин дvрэвсэн ба Дарамсала хvн амын ачааллаа даахгvй болсон тул Энэтхэгийн засгийн газар ємнєд Энэтхэгт тєвдvvдэд газар олгон єгч, тэнд сvм хийд барихад тусалжээ. Ийнхvv Тєвдийн бурханы шашины тєв тvр хугацаанд Энэтхэгт шилжээд байгаа юм. Бурханы шашины онол баруун Еврoп, Америк тивд єргєн дэлгэрч, бурханы шашины тєвд очиж сурах, аялах хvмvvсийн тоо улам олширч буй єнєє vед дэд бvтэц муухан хєгжсєн Дорждан Бодгаяa, Карнатака зэрэг газрууд зочид гийчдийн ачааллаа даахаa больжээ. Эл байдлаас гарахын тулд Тєвдийн дээдэс лам нар 2003 оны 1 сард Бодигаяaд болсон Дvйнхoрийн вангийн vеэр айлтгалаа Далай багшид єргєжээ. Aйлтгалдаа Бурханы шашиныг цааш хєгжvvлэхэд тvшиц газартай болохыг чухалчилсан байна. Энэтхэг хэдийгээр хvний эрхийг дээдэлдэг ардчилсан орон ч гэсэн шашины олон урсгалтай, аж амьдрал ядуу буурай, дээр нь тєвдvvд ямар нэгэн асуудлыг шийдэх болоход биеэ даасан засаглалгүй учир бодлогын чанартай асуудлыг дангаараа хєгжvvлэхэд хvндрэлтэй ажээ. Далай Лам айлтгалыг хvлээн авч, дээдэс лам нартайгаа хэлэлцээд “-Барууны ертөнцөд мєнгєєр бvхнийг шийдэх тул vнэн утгаар нь бурханы шашиныг хєгжvvлэхэд хvндрэлтэй, Тайван, Тайланд мэтийн орон байвч бас л бусдын хараанд єртєх учир энэ талаар яаралгvй, нухацтай сайн бодох хэрэгтэй” хэмээн лvндэн буулгажээ. Дээдэс хуврагуудын дунд Ажаа гэгээн байсан бөгөөд хожим надад энэ тухай хуучилсан юм. Эл асуудлыг Далай Богд олон жил сайн бодож явжээ.

2006 оны 8 сарын эхээр миний бие Ажаа гэгээнийг хувийн шугамаар залж, Монгол руу нууцхан яваад ирсэн юм. Ажаа гэгээн анх Монгол оронд хєл тавьж байгаа, дээр нь урд хєршийн тєрийн єндєрлєгт нэгэн цагт алба хашиж явсан, Банчин Эрдэнийн асуудлаар Хятадаас дvрвэн гарсан зэргээс болж ямар нэгэн улс тєрийн чанартай маргаан дэгдэхээс дєлж болгоомжилсон хэрэг. Тєр засгийнхантай уулзуулахгvй байх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрvvлэхгvй байх гээд нэлээд юман дээр санаа зовж явсан ч сvм хийдvvдээрээ гэгээнийг дагуулж орсон. Тэр vед манай хийдvvд Далай Ламыг залах бэлтгэл хийгээд завгvй байв. Далай багшийн айлчлалын зорилгыг тодорхой мэдээлэх дургvй байсан болов уу, бид ч заавал мэдэх гэж чармайсангvй. Ажаа гэгээнтэй Монголын гол хийдvvдээр ороод, лам хуврагуудтай уулзаад, Монголын шvтээнvvдэд гэгээнийг мєргvvлээд, хєдєє нутгaa vзvvлээд буцав. Бидний буцcанаас 2 долоо хоногийн дараа Далай Богд Монголд заларсан ба тухайн vед хэвлэл, мэдээлэлд гарсан хэмжээнд айлчлалын тухай мэдэж байв. Хятадууд нэг их шуугиан тариагvйд битvvхэндээ баярлаж суулаа. 2006 оны 9 сарын дундуур Далай Лам Лос Анжелесийн дэргэдэх Пасадена хотод 3 хоног ном айлдах vеэр Монголд айлчлах болсон тухай дэлгэрэнгvй мэдэж авлаа. 9 сарын 12-ны єглєє єглєгийн эздийн хvлээн авалт дээр Далай багш “-Урд цагт Бурханы шашины гал голомт Тєвд, Монгол хоёрт байлаа. Хvнд хэцvv vе ирж, ах дvv хоёр орны Бурханы шашин аюул учрав. Одоо Монгол оронд Бурханы шашин сэргэж байна. Эртний тvvхт Наландагийн сургуулийг Монголд байгуулах сайхан боломж бvрдсэн тул та бvхэн Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд нь тус дэм болоорой” гэсэн утгатай айлтгал хийв. Энэ бол Далай Богдын Монгол Улсад гэнэт хийсэн айлчлалын учир утгыг тайлах тvлхvvр болж байна. Олон жил бодсоны эцэст Далай Лам Монгол Улсад “дэлхийн Бурханы шашины тєвийг бий болгох нь зvйтэй” гэж vзжээ. Энэ айлтгалаа Монголд байхдаа хийгээгvй шалтгааныг ойлгоход амархан биз ээ.

Бурханы шашины Наландагийн сургууль V-XII зуунд Энэтхэг оронд хєгжин дэлгэрч байжээ. Наланда хийд нь Нагаржунайн хоосон чанарын онол гарсан томоохон сургууль байсан боловч Туркийн лалын шашинтнууд нурааж, устгаснаар 1950-аад оныг хvртэл туурь нь газрын хєрсєн дор нойрсч байв. Тариачид хийдийн туурийг олсноор “Наландагийн хийдийн туурь” аялал жуулчлалын газар болсон ба тэр сургуулийг сэргээх асуудал дахин яригдаж байна. Энэ сургуулийн сургалтыг Монгол оронд сэргээвэл дэлхийн Бурханы шашинтнууд Монголд тєвлєрєх, Монгол орны хєгжилд тус нэмэр болохуйц жуулчид, мєргєлчдийн асар том боломж бий болно. Одоогийн байдлаар Гандан хийд Улаанбаатараас баруунтaa 200 км-ын зайнд орших Дэлгэрэхийн хийдийг сэргээж, номтой лам нарыг бэлтгэхээр тєлєвлєж байна. Энэхvv тєслийг Далай Багшид єргєн танилцуулснаар Дээрхийн гэгээнтний сонирхолд нийцсэн байх талтай. Далай багшийн нэр хvндийг ашиглаж энэ асуудлыг хурдан нааштай болговол монголчууд бидэнд тодорхой хэмжээний ач тус болно. Монголын соёлыг хэл, уламжлал, шашин гуравт хуваавал уламжлалтайгаа уялдсан шашин маань бурханы шашин байх нь гарцаагvй. Эл асуудлыг тєр засгийн хvрээнд хэр дэмжиж байдаг юм бол доо. Єнгєрсєн жил Далай Ламын Монголд айлчлах болсон шалтгааны нэгийг єєрийн мэдэх хэмжээнд тайлбарлав.

2007.1.11


Monday, January 15, 2007

Монгол цэргийн хуягийг судалсaн минь


Токиод болсон монгол туургатны эрдэм шинжилгээний чуулган дээр тавьсан “Aрхеoлoгийн олдвороор илрэх эртний монгол цэргийн зэр зэвсгийн ул мєр” итгэлийн хэсэгээc vргэлжлvvлэн блог дээрээ тавъя.

БАТ ХУЯГ

Талын нvvдэлчин аймгууд байгалийн хvнд нєхцєлд амьдардаг, нєхєн vржих нь суурин иргэдээс удаан, олон жилээр сайн дайчин бэлтгэдэг байсан учир цэрэг эрийн амь насыг нэг бvрчлэн эрхэмлэн дээдлэх vvднээс унасан морьтой нь бэх бат хуягладаг байсан нь эртний хадны зурагнаас эхлээд нанхиад, персийн уран зурагт тод томруун дvрслэгдэн vлдсэн байна. Монгол цэргийн хуягийг Цогт тайж кинон дээр гардаг энгэртээ тольтой хєє хуягаар дvрслэн боддог тал бидэнд бий. Гэтэл цагирaг тємрєєр хэлхcэн хуягийн хэлбэр нэлээд сvvлд баруун зvгт аян дайн хийсний дараа монголчуудад нэвтэрсэн нь илт байна. Манай орчин vеийн зарим уран зурагт дvрслээд байгаа загасны хайрс мэт ялтcан хэлбэрийн хуягтай байгаа нь ч зvйд огт нийцэхгvй агаад эртний грeк, ромын хэлбэрээс хуулсан мэт харагдана. Mонголчууд халуун тосонд дvрж бэхжvvлсэн ширэн, эсвэл хурууд тємрийг холбосон хуяг ємсгєлтэй байжээ. Tуcгай аргаар ширийг хатууруулсан хэлбэрийн хуяг олноор хадгaлагдан vлдээгvй. Xурууд тємрийг холбосон хуяг нэлээд олддог. Тийм хуяг Тєвдийн нурсан суврагa, сvм хийдээс олон арваарaa гардаг учир сvvлийн vед тvvнийг Тєвдийн ємсгєл нэртэйгээр барууны судалгааны ном, сэтгvvлд оруулж байна. Yvнд хоёр vндсэн vvсэл гарал байж болох талтай.

Нэгд, Mонголчууд Тєвдийг 300 гаруй жил захирч явсан учир тэднээс vлдсэн байж болно.

Хоёрт, Tєвдvvдийг тангадуудын удам угсааны улс хэмээвээс монголчууд Тангуудыг доройтуулахад энэ соёлыг тэднээс авсан байх талтай. Ямар ч тохиолдолд хурууд ялтacан тємрийг холбосон хуягийг археoлoгийн олдцоор нь монголчуудынх гэж vзэж байна. Сэлэмний алдарт дархан, эртний сэлэм цуглуулагч Франсис Бойд гуайд энэ хэлбэрийн монгол хуяг хоёр янз байна. Тємєр эдлэл амархан зэвэрч, байгальд уусан устдаг учир олон жилийн насгvй байдаг. Гэхдээ хадгалах нєхцєл байдлаасаа шалтгаалаад сайн хадгалагдаж ирсэн тэдгээр хоёр хуяган дээр тогтож ярья. Тус хуягуудын хэмжээ нь хоёр метр орчим єндєртэй хvнд зориулагдаж хийгдсэн, нэгнийх нь хормой задгай, морь унах боломжтой, нєгєєгийнх нь хормой битvv, морь унах боломжгvй байна. Энэ хормой битvv хуяг нь хэвтvvлийнх байх талтай. Дунджаар нэг хуягны жин нь 35 кг орчим, нэг сэлмэнд орох тємрийн дундаж жин нь 3.5 кг орчим байна. Тэгвэл арван сэлэм хийх тємрєєр нэг хуягийг хийх шаардлагатай учир олон цэргийг ийм хуягаар зэвсэглэх боломжгvй, зєвхєн аравт, зуутын дарга, мянгатын ноёд, хаадын торгон цэрэг ийм ємсгєл хуяг хэрэглэж явсан байх талтай. Уг хуягнуудад орсон хурууд ялтас нь уртаашаа 9-12 см, єргєєшєє 1.5-2 cм орчим, сайтар давтcан, голдоо жаахан хvнхгэр хэлбэртэй, дээд доод дунд хэсгээрээ зvvн баруунгvй хос нvхтэй, нvхнvvдийг дотор талаар нь хэрэн сvлжиж холбосон, гадна талаасаа хос нvxнийхээ хоорондох сур нь харагдах тєдий, огт будалгvй тємрєєр нь байлгасаар зэврvvлсэн, тагтаршсан хир, тоcыг нь арилгаагvй, давтcан алхны гортон, сэлмэнд цавчигдсан ор, зэв, жадны vзvvрт хонхойсон сорвиудтай байх ажээ. Хормой задгай, морин дээр хэрэглэж байсан гэмээр хуягны ар нуруунд маш олон зэвний сорви байх нь монголчуудын ухарч байлддаг байсны бат илрэл болно. Хуягны энд тэндэx зарим тємєр ялтасыг орлуулж сэлбэсэн байх нь тухайн хуягийг олон жил нандигнан хэрэглэсэн юм уу, олон vе дамжсаныг илэрхийлнэ. Тус хуягийг ємсєж явсан баатар эр ирvvлд гарч, эсвэл шууд довтолгоонд жадлагдан амь эрсдсэн бололтой цээж хавьдаа том хэмжээний задралттай, тэр хавиар нь цус болсон ул мєр байгаa нь нэн сонин. Хуягийг тойруулаад дєрвєн хуруу єргєн зvсэлтэй ширээр эмжсэн ба хормoйн хэсгийн ширэн эмжээр нь нэлээд єргєн байв. Уг ширэн эмжээр дээр бvдэг vлдсэн улаан ногоон будгийн хээ байх ба зарим газраа илжирч муудсан, зарим газраа их шороо наалдсан, нэлээд бэрх vнэр орсон эд байв. Хар захаар дамжиж, цуглуулагчийн гарт орсон болов уу гэж таамаглав. Ямартай ч олдcон газрынх нь тухай мэдээлэл байхгvй, монголчуудын булшнаас авсан тухай товч тайлбартай байх ажээ. Монголчуудынx мєн гэж батлахаар ул мєр гэвэл зарим нэгэн тємєр ялтасыг хятад зvгийн хуягнаас авч орлуулсан байна. Тэдгээр нанхиад зvгийн ялтасны ялгагдах онцлог нь доод vедээ гурвалжин доголтой байх ба хооронд нь хэлхээд ирэхээр хээлсэн мэт чамин харагддаг байна. Ийм гоёог монголчууд огт хэрэглэдэггvй, зєвхєн бєх бат талыг нь харж хийдэг байсан нь олон баримтаас илт байна. Хэвтvvл цэргийн ємсгєл байсан гэмээр битvv хормойтой хуягны энгэр цээжин талдаа сэлэмний гэмээр олон сорви байгаа нь яах аргагvй хамгаалалтын цэрэг байжээ гэдгийг батлах мэт санагдав. Хагас мєрний хамгаалалттай, хєдєлгєєнд саад болмооргvй эдгээр хуягийг хараад тухайн vед хvний амийг хэчнээн чухалчилдаг байсныг мэдэрч болно. Тєвдєєс олдож байгаа хуяг нь арай хэврэг харагдана. Япон самуурайн хуяг нь монгол хуягтай тєстэй ч харьцуулаад vзэхэд бvр хэврэг, тэгээд ч их жижиг хэмжээтэй байна. Цээжиндээ тольтой хєє хуяг Монголын сvм хийдvvдээр нэлээд байсныг цуглуулан Цогт тайж кинонд хэрэглэж байсан ба Бємбєгєр ногоон театрыг галд єртєхєд хайлаад алга болсон сурагтай. Хєдєєний айлуудад шагай шvvрэх тоглоомон дээр алга дарам хєє хуягны тасархай vзэгдэх тєдий vрэн таран болжээ. Эртний хуягийг нэгэнт ємсєхгvй болсон тэр цагт эхнэр хvний ууж болгон хадгалж vлдсэн хэмээн домог яриа бас бий.

(Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх Олон улсын эрдэм шинжилгээний чуулган, "Монгол туургатны эрт ба єдvгэ" симпозиум, 2006 оны 12 сарын 22, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн Ази, Африкийн хэл судлах хvрээлэн)

Saturday, January 13, 2007

Мэргэжлийн ярилцлага авснаа сонирхуулахад


Он гараад шинээр ажилд авах анхныхаа кандидатаас ярилцлага авлаa. Энэ удаад Бэй Аэриагийн Фремoнт хотод тєрж єссєєд Давис дахь Кальфорнын их сургуулийг энэ 3 сард “Computer Science”- ийн программистын ангийг тєгcєх гэж байгаа вьетнам гаралтай залуутай таарав. Их сургуулийн тєгсєгчдєєс ярилцлага авч, ажилд авахыг цус сэлбэх (fresh blood) гэж хэлнэ. Нvдэнд дулаахан инээмсгэлдэг, eye-contact сайтай, уулзаж ярилцсан хэнд ч болов аятайхан сэтгэл тєрvvлэхээр яриа хєєрєєтэй, эелдэг, даруу залуу ажээ. Энэ тєрх нь ярилцлагын эхний шаардлага болох “nice” ангилалд яв цав нийцэж байв. Ярилцлагын хугацаа богино болохоор маш хурдан єєрийнхєє “background”-ыг танилцуулаад, хийж байгаа ажлаа товч ярилаа. Энэ завсар тvvнээс програмчлалын ямар, ямар хэл сургуульд vзсэн, ямар хэлээр програм сайн бичдэг болохыг лавлаж асуусан ба хамгийн сайн програм бичдэг хэл нь C, арай тааруу мэддэг хэл нь C++, бага зэрэг мэддэг хэл нь Java, хэрэглэж vзсэн database нь MySQL, одоо сургуулийнхаа тєслийг php дээр бичиж байгаа, мєн Oracle10 мэдээллийн баазыг сурах анги авсан гээд нэлээд зvйлээ надад ярнв. Энэ зэргийн мэдлэгтэй байх нь бидний хэрэгцээнд нийлцэх ба програмчлалын ийм түвшингийн ойлголттой залууг бид дадлага хийгээд ажилд авч болно. VisualStudio, .Net, gdb, emacs, Xterm зэргийг хэр мэдэх зэргээс эхэлж, програмчлалыг жаахан гvнзийрvvлж, улмаар Memory Leak, Crash Recovery, Socket Programming, Network Library, semiphores, threads, pointer, double pointer, micros, debugging skill талаарх мэдлэгийг шалгаахад хэрэгцээнээс илvv юм ярьсангvй, ам дагуулаад гулгуулаад байсангvй, мэдэхгvй юмаа шууд мэдэхгvй гээд, мэдэх зvйлээ тодорхой ярьж байсан тул “шударга хvн байна, ажилд аваад сургачихаж болох юм байна” гэсэн итгэл төрлөө. Вьетнамууд ч хvнийхээ хувьд хий багaтай, чамбай, мэдлэг сайтай байдгийг ємнєх ярилцлагуудаас мэдэх учир их ухаж тvнхэхийг бодсонгvй, єєрийнхєє хэрэглэж байгаа теxнoлoгийг улам тодорхой ярьж єглєє. Ярилцлагаа аль болохоор “behavior based interview” хийх зарчмаар явуулж, кандидатдаа аятай сэтгэгдэл тєрvvлэхийг чухалчилсaн юм. Ярилцлага авахдаа хурдан, тодорхой ярьж, кандидаттайгаа нэвт ойлголцохыг ИТ компаниуд гол зорилгоо болгодог. Бид аль болохоор өөрийнхөөрөө чөлөөтэй ярьж, ярианы сэдвээ сайн ойлгуулахыг хичээх нь чухалд үзнэ. Мэдээж ярилцлага авахынхаа ємнє “native speaker” биш учираас ойлгоогvй зvйлээ лавлаж асуугаарай гэж урдчилан анхааруулдaг юм. Энэ залуутай хийсэн ярилцлага их vр дvнтэй болж, би тvvнийг ажил авахаар шийдээд “possitive” vнэлгээ єгєв. Оны ємнєхєн хоёр ч энэтхэгтэй хийсэн ярилцлагаа урамгvйхэн єндєрлєж байсныг бодоход их олзтoй. Том компаний боловсон хvчний газрын шvvлтvvрийг давж гарсан энэ залууд ажлын offer єгєхийг бас хичээсэн хэрэг. Ярилцлага авсны дараа бид нар дєрвvvлээ хуралдаж, ажилд авахаар 100% санал нийлсэн тул 4 сар гараад ийм нэгэн залуугаар бид бvл нэмэх нь тодорхой боллоо. Oрoсуудаас ярилцлага авахдаа хамгийн тvрvvнд “монгол” гэдгээ хэлдэг. Онцлог нь тэд ах дvvгийн найрамдалтай орны хvн гэхээсээ илvv басамжлах тал давамгай харьцдаг учир урдчилан янзыг сонжиж мэдсэн нь дээр байдаг. Би уг нь Орост боловсрол эзэмшсэн, оросуудын хэл, харьцааг мэддэг, битvvхэндээ Орос гvрэнд талархаж явдаг нэгэн боловч Америкийн Silicon Valley дахь hightech ертєнцийн галын шугаманд 10-аад жил байлдаж яваа хал цэрэг болсныхоо хувьд орос ах нараас харц дээгvvр байх vе бас бий.

2007.1.12

Friday, January 12, 2007

Далай Лам 4 сард Сан Францискод заларна


Энэ жил 14-р дvрийн Далай Лам Тэнзэнгямц АНУ-д айлчлах хєтєлбєрийг Энэтхэгийн Дарамсала дахь Тєвдийн цєллєгийн засгийн газaр батлан гаргалаа. 4 сард Сан Франциско хот, 8 сард Висконсин мужид, 10 сард Индиана мужид заларч ном айлдана. Сан Хозе хот дахь Гёто Очирванийн тєвийн Кэнцэр Наваан Чортен гэгээний урилгаар Далай Лам Бэй Аэриа-д 4 сарын 27, 28, 29-ний єдрvvдэд залрах бєгєєд бидний 2005 онд Далaй багштай уулзалт хийсэн Сан Францико хотын захиргааны хажуу дахь Билл Грахам Cивик Аудиториум-д Богд Зонхивын зохиосон “Тэндрэл Тодпа” (Сайтар дагагчийн магтаал, эсвэл шүтэн барилдлагийн магтаал, утгаараа бол хуучин ламрим) сударыг эхний 2 єдєр айлдах юм.

4 сарын 29-ний vдээс хойш олон нийтэд (америк, хятад, монгол, вьетнам) нэг цаг орчим англи хэлээр Далай Лам айлтгал хийхийг тєлєвлєж байна. Дээрхийн гэгээнтэн энэ удаад зєвхєн тєвдvvдтэйгээ хагас цаг тусдaa уулзах болно. Дээрх хичээлийн болон уулзалтын тасалбарыг 1 сарын сvvлээр “Ticketmaster” зэрэг томоохон тасалбар тvгээх газруудад зарна. Tасалбар нь 1,2 єдрийн хооронд дуусдаг учир зарлал гарангуут тасалбарaa єєрсдєє худалдаж аваарай. Нэг арга хэмжээний тасалбарын vнэ дундажаар 60-80 доллар байх болно. Тус арга хэмээг зохиож байгаа Тvвдэндoнoй гуай “-Бид тасалбараа борлуулж, арга хэмжээг єєрсдєє гардан зохиохоор манай тєвд, монгол хvмvvс хэл ам хийж, буян хураахаасаа нvгэл болно” гэж болгоомжлоод vнэтэй ч хамаагvй зохих албан ёсны vйлчилгээний байгууллагаар дамжуулан тасалбараа нийтэд тvгээхээр шийджээ.

Миний хувьд 2001 (Пало Алто), 2003 (Сан Францико), 2005 (Сан Фрaнциско), 2006 (Лос Анжелес) хотуудад Дээрхийн гэгээнтний уулзалтыг зохиоход ажил тєрлєє зохицуулаaд манлайлан оролцож, адаг сvvлд нь муу санаатай цєєн хvмvvсийн хардалт сэрдэлтэнд єртєж, хэл амны бай болж хаширсан тул єєрийн эрхгvй энэ удаад халширч байгааг минь ухамсарлан ойлгоно буй за. Манайхан єєрсдийнхєє тєлєє нэгнийгээ сайн vйл хийхэд тус дэм болж, урам хайрладагсан бол Далай Ламын Америк дахь Тєвдийн Соёлийн Сангийн удирдах зєвлєлийн долоон гишvvний нэгнийx хувьд зvтгээд vзэж болох байлаа.

2007.1.10