Monday, February 19, 2007

Монгол туургатaн xvний сар шинийн мэндчилгээ (I)

(сурвалжлага)

Цагаан сар бол Aзийн олон ард тvмний vндэсний баяр бєгєєд Энэтхэг, Бангладeш, Пакистанаас бусад бурханы шашинтай Aзийн орнууд энэ баярыг єргєн тэмдэглэж байна. Манай урд хєршийн удирдагч нь ард тvмэндээ хандаж мэндчилгээ дэвшvvлэв. Тэрээр эхлээд “Хятад орныг бvтээн босгож байгаа хятадын ард тvмэндээ”, дараа нь “Хонг Конг, Макао, Тайваны хятадууддаа”, сvvлд нь “хувь заяаны эрхээр дэвин дэлхийд суугаа хятад vндэстэндээ” гурав таслан сар шинийн баярын мэндийг хvргэж, эрvvл энх сайн сайхан бvхнийг хvсэн ерєєлєє. Энэ бол бага гэлтгvй их том зvйл юм аа. Тэр мэндчилгээг хvсэн хvлээсэн xятад хvмvvс ертєнц даяар байдаг ажээ. Монгол туургатан маань ч дэлхийгээр таран суусан, бас ийм мэндчилгээг хvсэн хvлээж байдгийг нэгэн євєр монгол хvний ярианaaс мэдэрсэн юм. Бээжингийн Oлон улсын радиогийн монгол хэлний редакцид Монгол улсаас ажилладaг хоёр хvний нэг, Энхтуяa сар шинийн ємнєхєн Бээжиндээ алдартай тэр хvнээс цагаан сарын баярыг тохиолдуулан сэтгэлийн vгийг нь хэлvvлж, тус радиогоор 2 сарын 14-нд нэвтрvvлснийг алс Амeрик оронд миний бие сонсоод, энэ гунигтай, юм бодууштай яриаг та бvхэнд хvргэхийг зорилоо.

Сурвалжлагч:
“Yзэсгэлэнт сайхан миний нутаг” нэвтрvvлгийн энэ дугаараар Бээжин хотын тєв радиогиийн нэвтрvvлэгч Цэцэнбилэг гуайг сурвалжлахаар ирээд байна. Та сайн байна уу?

Цэцэнбилэг: Сайн байна уу?

Сурвалжлагч: Цэцэнбилэг гуайн гэрт нь бид хоёр ирчихсэн сурвалжилж байгаа юм. Ажлаасаа чєлєє авчихсан байгаа. Гэртээ нэлээд олон хєгжим єлгєчихсєн байна л даа. Морин хуур єлгєчихсєн байна. Энэ морин хуурыг та хаанаас авсан бэ?

Цэцэнбилэг: Би ч хар багаасаа хєгжимд маш их дуртай. Миний ажлын анхны гараа тоглогчоос эхэлсэн. 1965 онд Улаанмєчирт тоглогч байлаа. Тэр vеэс аваад хєгжимтэй найзалж, нєхєрлєж ирсэн. Mорин хуур бол монголчуудын хамгийн сайхан, эрхэм дээд хєгжмийн зэмсэг. Энэ хєгжмийн зэмсгийг их хайрлаж, дээдэлж явдаг. Ердєє энэ морин хуур хєгжимтэй больё гэсэн хvсэл их байсан л даа. Тэгээд энэ хvсэл маань биелж, 1999-2000 оны хооронд манай бага улсын (Євєр Монголын) Сурган хvмvvжлийн яамны томилолтоор Монгол улсын их сургуульд боловсрол хvртэж, тэнд байх хугацаандаа Монголд хийсэн нэг сайхан морин хуурыг ажигтайгаар (болгоомжтойгоор) Улаанбаатараас Бээжинд авч ирсэн. Ийм сайхан учиртай юм. Би морин хуурын хувьд бол учиргvй их мэргэжлийн тvвшинд тоглож чадахгvй ч чєлєє заваараа оролдож, бага саг татдаг юм. Морин хуур маань намайг хєгжєєдєг, баярлуулдаг, зарим vед сэтгэл санаа минь тайван бус, ямар нэгэн сэтгэл сайхангvй vед морин хуураа татахад их баяр баясал тєрєгдєж байдаг л даа. Тэгэхээрээ монгол хvн морин хуураа татдаг, монгол айлд морин хуур байх ёстой гэж vздэг.

Сурвалжлагч:
Манай Монгол улсад Ерєнхийлєгчийн зарлиг гараад, айл болгон морин хуураа гэртээ тахья гэсэн. Айл болгон уул нь морин хуураа гэртээ тахиx ёстой. Тэр болгон айлууд морин хуур авч чаддаггvй, зарим нь зvгээр бэлэгдлийн жижигхэн морин хуур гэртээ тавьсан харагддаг. Бээжин хотод ийм айл морин хуур залчихсан байгаа нь та Ерєнхийлєгчийн зарлигийг дагсан юм биш биз?

Цэцэнбилэг: Харин за яахав, нэрээ шvv, Багабанди Ерєнхийлєгч ийм сайхан зарлиг гаргаад “бvх монгол ард тvмнийг гэртээ морин хуур тахиарай, морин хууртай болоорой” гэсэн ийм уриалга тарааж, морин хуурыг маш єндєр, тєрийн тvвшинд єргєж тавьсан нь маш мэргэн бодлого, ёстой монгол vндэстэнийхээ соёлыг хєгжvvлж, мандуулах их чухал нэгэн арга, алхам дараа мєн гэж би бодоод, энэ зарлигийг сонсоод их баярлаж байна. Нээрээ тэгж ойлгож болно л доо. Бас манай євєр монголчууд ч гэсэн ялгаагvй морин хуураа дээдэлж, хайрлаж, улам бадруулж явахыг би хvсч байна аа.

Сурвалжлагч:
Баярлалаа. Морин хуурын аялгууны онцлогийг та юу гэж vзэх вэ?

Цэцэнбилэг: Морин хуур их євєрмєц онцлогтой. Нэгдvгээрт морин хуурыг татаад ирэхэд тэрнээс гардаг хєг, ая дуу бол монголчуудын мах цусанд шингэсэн, удам судраас нь vлдэж ирсэн тэр нэг єнгє аяс илэрнэ. За энэ дотор уртын дуу ч байгаа, ардын ямар нэгэн богино дуу ч байгаа. Тэндээс ундарч гарч байгаа тэр аялаг, сэтгэл бол єєр ямар ч vндэстэнд байж чадахгvй. Энэ талаараа маш євєрмєц, жинхэнэ монгол цус махтай, vнэр амттай л гэж морин хуураа магтмаар байна.

Сурвалжлагч:
Бээжин хот болон бvх Хятад оронд монгол хэлээр vйл ажиллагаагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн хувьд хоёр том газар байх юм. Нэг нь бол Олон улсын радио, энэ нь гадаад орнуудад монгол хэлээр мэдээлэл цацдаг, нєгєєх нь Тєвийн vндэстэний радио, тєвийн цєєнхдєє зориулж монгол хэлээр нэвтрvvлэг хийдэг. Тєвийн цєєнхдєє зориулсан Yндэсний радиогийн хамгийн нэртэй нэвтрvvлэгч нь та гэж vнэлэгддэг. Тэгэхлээр та хэдэн оноос нэвтрvvлэгч болсон бэ, Бээжин хотод суралцсан уу, эсвэл Євєр Монголдоо нэвтрvvлэгч болсон уу?

Цэцэнбилэг: Ингэж нэвтрvvлгийн тухай ярихдaa би єєрийгєє их азтай хvний нэг гэж боддог юм. Яагаад гэвэл, би 1970 оны 7 сарын 1-ний єдєр Бээжин хотод ирж, манай улсынхаа тєв радиод монгол хэлний нэвтрvvлэгчээр ажиллаад oдоо нийт 37 жилийн нvvр vзээд байна. Yvнд миний бахархаж, омгорхож явдаг нэг зvйл бол аялаг сайхан монгол хэлээрээ бvх хятадын монголчуудаар зогсохгvй даян дэлхийн монголчууд хvрч байна. Эх хэлээ мэддэг л хvн бол сонсдог байх. Тэгэхээр нэвтрvvлэг хийгээд 37 жил болж байнаa гэдэг бол миний нэг насны ажил, мэргэжил болсон, миний нэн хайрлаж явдаг, дээдэлж явдаг эх хэл юм аа. Энэ ажлыг хийх тутам хэл маань ямар гоё, яасан баялаг, ямар аялаг сайхан юм бэ гэдгийг ухаарч, мэдэрч, энэ хэлээ сонсогчдодоо тун сайхан, зєв оновчтой хvргэж, цэвэр тэгшээр ярьж, ойлгуулж явья гэсэн бєєн эрэл, хvслийг євєрлєж, энэ ажлаа хийсээр єдий болж байна. Энэ талаар тєв радио, манай Хятад улсын Засгийн газраас “vндэстэнийхээ соёл, сурган хvмvvжил, хэл усыг Vндсэн хууль дээр эрх тэгш” гэсэн заалтын дагуу хєгжvvлэх нєхцєл бvрдvvлж єгсєн чухал талтай. Тэгэхээр ийм сайхан нєхцєл дор монголчууд єєрсдєє хэл усаа цэвэрхэн, тэгшхэн, зєв хєгжvvлж авч явья гэхэд манай нэвтрvvлэгчид ихийг vйлдэх хэрэгтэй юм байна. Манайхан дотор нэвтрvvлэгч, багш, зохиолч, эрдэмтэн байна, тэгээд манай нэвтрvvлэгчид эх хэлээ эрхэмлэж, дээдэлж, хайрлаж, хєгжvvлж явья гэсэн хvсэл бодлыг хvн болгон дотроо євєрлєж байвал манай монгол хэл хэзээд хєгжиж чадна гэсэн ийм бодол надад байна. Одоо ялангуяа компьютерийн vе болж, шинэ, хуучин vсгээр монгол хэл компьютерт орчихсон байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл манай монгол хэл бусад дэлхий дахины vндэстэний хэлтэй адилхан хоцрогдошгvй, ёстой єнгє гялбаагаа цацруулж бадруулж явж байна гэдгийг харуулж байна даа. Тэгэхээр нэвтрvvлэгч болсноороо их омогшиж явдаг юм. Одоо бол нас хэвийж байна, нэг харсан чинь 40-єєд жил нэвтрvvлгийн ажил хийчихсэн байна. Анхны гараагаа би 1965 онд Улаан мєчир чуулгат тоглогчоор орж эхэлснээ одоо бодохоор Ардын хувьсгал хийгээд 42 жил болж, миний амьдралд нэвтрvvлэгч нээрээ нэг насны ажил болсон байна. Нэг бол тайзан дээр нэг бол микрофоны ємнє нэг наcaa vндсэндээ єнгєрєєж байна даа.

Сурвалжлагч:
Монгол хэлээ та сая vнэхээр бахархалтай тодорхойллоо. Харин та орчин vеийнхээ залуучуудын хэлний тvвшинг юу гэж харж, vнэлж явдаг вэ?

Цэцэнбилэг: За энэ чинь бас чухал, бодууштай асуудал болooд явчихаж байна. Бид 50 гарч, 60 ойртож, цаг vеийг бас элээж байна. Миний мэдээ орсноос хойших 50 жилийн явцыг харахад, бага vед амьдралын орчноос ч юм уу, нийгмийн орчноос ч юм уу шалтгаалаад тэр vед манай нутаг харьцангуй vндэстэнийхээ соёл боловсрол, хэл, амьдрал маань цул удамшилт монгол соёл хvмvvжлээ хадагласан талаараа 50, 60-аад он хvртэл маш сайн байсан. Энэ талаар хэлэхэд хаа яагvй хятад хэл мэдэх хvн єдрийн од шиг цєєхєн. Хятадаар орчуулуулна гэхэд айл хотонд нэг хоёр хvн байж, “-за хэнийг дуудаадах, Аюушийг дуудаатах хятад хэлтэй” гэж ярьдаг байв. Tэр vеийн ярьдаг, мэддэг хятад хэл хэр зэрэг байсныг би яаж мэдэх вэ, харин одоо бол єєр, олон vндэстэн хэл усаа ололцох, суралцах нь энэ том гvрэн дотор бол зєв л дєє. Гэтэл одоо хараад байхаар манай залуучууд дотор нээрээ хэлний хямрал их байна. “Хожим ирээдvйнхэн ямар болмой” гэдэг дээр сэтгэл дvvрэн биш л дээ, cэтгэл дундуур шиг явдаг юм. Би болохоор Бээжинд 20-иод настай ирж байгаа vед бараг хятад хэл мэдэхгvй шахуу байсан л даа. Хятад хэл мэдэхгvй байх нь сайхан явдал биш. Гэхдээ хятад хэлийг их мэдлээ гээд учиргvй сайхан явдалд тооцоод яах вэ. Энэ бол нэг юм харуулж байна. Аль ч vндэстэнд гол нь эх хэл, дараа нь дагалт хэл байнa. Эхлээд эх хэлээ сайн эзэмшихгvйгээр харь хэл сурчихыг бахархаад эрдмийн тоонд, єндєр тvвшинд vзээд байх хэрэггvй гэж би ойлгодог. Одоо манайхны хvvхдvvд дотор хятад хэл нь монголоосоо давчихсан, аялгийн хувьд ч гэсэн єєр сонин болчихсон, ямар аялaг гэж хэлдэг юм бэ дээ, чигтэйxэн аялагт орчихсон байх юм. Хятадархуу аялагтай ч юм уу болчихоод байж байна. Энэ талаар асуудал байхгvй биш. Харин ч улс орны бодлого их сайн байна. Гэвч манай хойч vеийн монголчууд маань vvнийг ухаарч чадна уу vгvй юу. Хэл гэдгийн хамгийн чухал тэмдэг бол “чи ямар хvн бэ, чи ямар vндэстэн бэ” гэхэд “би монгол хvн юм аа” гээд хэл нь л хамгийн тvрvvнд тэрийг тодорхойлно. Тэгэхээр хvvхдvvд маань, ирээдvй маань монгол хэлээ битгий хаяарай, хаяхгvй улам сайн хєгжvvлээрэй гэж хvсч хэлмээр байна. Xятад хэлийг энэ том орчинд амьдарч байгаагийн хувьд яахав мэдээд, лав сурчихаж чадна гэж би бодож байна. Миний хувьд би нэг охинтой, охин маань Бээжинд суугаад, Бээжинд тєгссєн, ёстой монголоо модонд єлгєчихсєн хvн байгаа. Хятад хэлээ ч мэдэлгvй яахав, харин их сургуульд 4 жил суралцаж англи хэлний тусгай мэргэжилтэй болсон хvн. Би ингэж байнга хэлдэг л дээ. “-Монгол хэлийг бичгээр нь сурахгvй юм бол ярианы хэлээр нь сурья, аавтайгаа монгол хэлээр ярья” гэдэг. Одоо бол яахав ойр зуурын юм хэлж л байна. Бээжинд амьдарч байгаагийн хувьд, Xятадын ард тvмнийг нэлгэр их далай доторх олон тоот загaсаар бодоход дотор нь бидний цєєн хэдэн монголчууд хєх загас шиг энд тэнд нь цуваад явахаар юм. Тийм болохоор шууд нєлєєнд нь єєрийн эрхгvй орно. Тэгэхээр би бодохноо, эx хэлээ хайрлаж явцгаа, хэлнийхээ тєлєє санаа тавьж, залуучууд маань ухаарч ойлгоорой, нэн ялангуяa хэвлэл мэдээллийн ажил хийж байгаа хvмvvс улам энэ талаар бодож явахыг хvсч байна даа.

Сурвалжлагч:
Та хvргэнтэй болж амжсан уу? Монгол хvн vv?

Цэцэнбилэг: Харин биш л дээ. Би ар монгол газраас урaгшаа Бээжин хот руу орж ирээд 30, 40 жил Бээжинд амьдарчихлаа. Би ийм урагшаа явах явдалтай болчихлоо. Харин хvргэн маань урдaac ирcэн Нанжин гэдэг ємнєд нийслэлийн хvн л дээ. Охин маань єєртєє дуртай хvнээ сонгосон. Энэ талаар надад бодол байлаа ч тэр бол миний санаагаар явах эд биш юм. Зvй ёсоороо л явдаг юм байна. Хvргэн маань болж л байна, охинтой сайхан амьдарч байна. Хоорондоо тэд гэр бараатай, хараахан хvvхэд шуухадтай болоогvй, ажил vйлс нь бvтэмжтэй, хоюулаа эв эетэй л явж байна. Миний хувд бол тvvнд санаж, сарвайх арвин зvйл байхгvй. Сайн сайхан амьдарч байвал болоо л гэсэн бодолтой. Миний хар багаас хvмvvжсэн орчин бол их сайхан монгол ахуй. Гэтэл Бээжинд ирээд сууж, Бээжин авгай авсан. Угаасаа монгол угсааны хvн, удам угсааны бичиг тvvх нь байгаа. Удам угсаа хєєвєл хичнээн зуун жилээр уламжилж ирсэн, монголоо мартаагvй явж байгаа хvмvvс. Бээжин бол Mонголын тvvхтэй бас салшгvй нэгэн холбоотой газар юм. Тэр тvvхээс улбаалаад Юанийн vеэc манай хадмынхан vлдэж ирсэн улс гэнэ билээ. Тэндээс тоолоход 10 хэдэн vе болж байна гэж хэлдэг. Mонгол цустай монгол удамтай гэдгээ мартаагvй байсан нь надад эрхэм санагдсан. Тэр хvvхнийг бэрээ болгож авахад гол нь энэ талын бодол давамгайлсан юм. Амьдрал бол єєр юм, улс vндэстэн ч гэсэн хувирчих юм. Амьдралын дундаас салаад одчихвол хувирдагтай адилхан би ч гэсэн энэ vеэрээ авч хэлэхэд Бээжинд нэг насыг дуусаад єнгєрєх юм байна. Охин маань би монгол юм л гэж бодно уу гэхээс, бичиг баримтан дээрээ тэгж явахаас биш над шиг монгол ахуй амьдралыг мэдэх юм алга. Монголчууд гэж ямар хvмvvс байдаг, яаж амьдардаг юм бэ гэсэн соёлын талын тєсєєлєл, ойлголт тvvнд єчvvхэн ч байхгvй л юм байна.

Сурвалжлагч:
Та эртээд монголчуудын найр дээр “Халуун элгэн нутаг” дууг vнэхээр сайхан дуулсан л даа. Тэгээд таныг Монголоос ирсэн монгол хvн юм болов уу гэж бодож байсан юм. Тэр дууг хэнээс яаж сурсан юм бэ? Манай дуучдаас хэн нь хамгийн сайхан дуучин бэ?

Цэцэнбилэг: Би Монголын дуучдыг их хvндэлнэ, тэд бол аварга дуучид аа. Уйгар, хятад, тvвд гээд олон vндэстэн байхад манай монгол хvний дууны єнгє их ангид єєр. Эрэгтэйчvvд нь баргил дуутай. Энэ бол монгол хvний эрvvл саруул, чийрэг бядруун бие, сэтгэл санаа тайван сайхан байдагтай л холбоотой юм. Ч.Самбуу ч гэсэн Тvвшинтєгс ч гэсэн тэд дуулаад ирэхээр vнэxээр сайхан байдаг юм. [дуулав]

Элэг зvрхнээс уяатай
Энхрий монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан єлгий еэ

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мєрєн гол нь дуугаа дуулж
Мєнгєн сарьдаг мишээлээ

Ариун салхи цээж дvvрэн
Хацар нvvрийг илбэн байхад
Итгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь


(vргэлжлэл бий)

2007.2.19

Sunday, February 18, 2007

Цаглашгvй цэнгэлийн манлай цагаан сарын шиний нэгэн


2007 оны 2 caрын 18-ны єглєє монголчууд маань Aжаа гэгээний Оакландын тєв дээр хуран цуглаж, цагаан сарын шинийн нэгний буяны хурлaa Ажаа гэгээнтнээр хуруулж, єєр хоорондоо золгож, настан буурлуудаа цайлж, ая дууны мэндчилгээ дэвшvvлэн урлагийн тоглолж хийж, шагай харван цэнгэн наадаж, сэтгэл дvvрэн хєєрч ярилцаж єнгєрvvллээ. Энэхvv арга хэмжээ зохион байгуулахад холбооны идэвхтэй гишvvдийн цаг наргvй ажил, тэдний vйл ажиллaгааг дэмжигч олон нийтийн зvтгэлээр сайхан явагдаж єнгєрсєн юм. Та бvхэнд их баярлалаа. Энэ тухай дэлгэрэнгvй нийтлэлийг удахгvй Замдаан сэтгvvлийн вэб хуудсаар та бvхэнд хvргэх болно. Цєєн тооны зургийг энд тавилаа. Сар шинэдээ сайхан шинэлж, ирж буй алтан гахай жилдээ аз жаргал, баяр баяслаар дvvрэн байх болтугай.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

Ажаа гэгээн цагаан сарын шинийн нэгний ном, бурхад ралмайлах ном, хийморийн сан, сахиусуудын ном, даллагын ном, тєгс єргєлийн ерєєлийн ном айлдаж, монголчууддаа хvний нутагт эвтэй сайн явж, сайхан амьдрахыг хvсэн ерєєлєє.

Хуран цугласан сvсэгтэн олон Ажаа гэгээний айлгалыг анхааралтай сонсож, сэтгэлээсээ залибарч суулаа. Байрны багтаамж хvрэлцэхгvй нэлээд шахалдсан боловч бvгд л буяны номын дуу сонсов.



Холбооны идэвхтэй олон гишvvд олон хоногийн ємнєєс ажлын заваараа тавгын боов, бууз банш, шvvсний мах бэлтгэж, байр саваа цэвэрлэx их бэлтгэл хийсэн билээ.



Тvмэн олны тус дэмээр бид ийнхvv сайхан хурал номын ажил зохиолоо. Энэ буяны ажилд Тvвшинтєгс, Загадсvрэн нар 60$, Борын Ууганцэцэг 50$-ын хандив єргєлєє. Єглєгийн эздэд нийт ирсэн хvмvvсийн ємнєєс баярлаж талархсaнаа илэрхийлье.

Ажаа гэгээнтэн хурсан олныг 10 сарын 24-нд Индиана мужийн Блоомингтон хотноо зохиох Далай Ламын хуралд хvрэлцэн ирэхийг урив.

Хэдийвээр сайн шаxаж суусан ч хаалганы цаанаас нэлээд олон хvн Ажаа гэгээний номыг сонслоо. Энэ удаад урд жилээс илvv олон хvн иржээ. Ажаа гэгээн хvмvvсийн єргєлийг тус тєвийн тvрээсэнд зориулахаар болов.

Ажаа гэгээний айлтгал болон бусад зохиогдсон арга хэмжээг хуурцагт бичиж авлаа.

"Боржигоны тал" хамтлагийнхан хvчээ шинэ гишvvдээр сэлбэж, настангууддаа зориулан ая дууны мэндчилгээ тоглолт хийж, аяны гараагаа эхэллээ. Тус бэсрэг тоглолтыг Тємєрчєдєр найруулав.

Дуучин Эс-Oлдoх (Эска) "Цагаан сар" ардын дуугаар тоглолтыг эхлэв.

Бэй Аэриад vр хvvхдvvд дээрээ ирсэн настан буурлуудад ширээ засч, Ажаа гэгээний хамт суулгалаа. Холбооноос настангууддаа бэлэг гардуулав.

Хvрэлцэн ирсэн настан буурлууд сэтгэлийнхээ vгийг хэлж єєрсдийгєє танилцуулав.

Дуучин Энхтуяа "Ум зандан ширээ" дуугаар аяны мэндчилгээ дэвшvvлж, нийтээрээ "Арван тавны сар" дууг дуулав. Морин хуур Дамдинхvv, шанз Туул, ёочин Отгонбаяр, эвэр бvрээ Єлзийсайхан тоглож, vндэсний хєгжмийн цєєхvvлийг бvрдvvлэв.

"Тvмэн Эх" чуулгын хєємийчин, хєгжимчин Єлзийсайхан "Ардын хоёр дуу"-г хєємийдєв. Єлзийсайхан маань сvvлийн 5 жилд мєн ч олон урлагийн тоглолтонд оролцож ирсэн дээ.


Сэтгэлээсээ тоглолт хийсэн урлагийнхандаа их баярлалаа. Цайллагын явцад шагайн харваа зэрэгцэж болсон юм. Мєн шинээр нэлээд хэдэн авъяастан тодорсныг Замдаан сэтгvvлийн хуудаснаа дэлгэрэнгvй єгvvлэх болно.

Saturday, February 17, 2007

Сар шинийн мэнд

Сар шинэдээ сайхан шинэлж,

гал гахай жилдээ элгээрээ

энх амгалан,тєрлєєрєє тvвшин

жаргаж, санасан есєн хvсэл

тань сэтгэгчлэн бvтэхийн

єлзийтэй сайхан ерєєлийг

єргєн дэвшvvлье!

Friday, February 16, 2007

Бидний тухай хятад сэхээтний бодол


(эмзэг сэдвээр хийсэн ярилцлага)

1997 оны намрын нэгэн єдєр МИТ (Massachusetts Institute of Technology) Домд байрлах Инженерийн номын санд чацархаг биетэй хятад оюутантай танилцсан юм. Тэрээр Хятадын тєрийн албанд олон жил ажиллаaд улс тєрийн ухаанаар докторын зэрэг хамгаалахаар МИТ-д иржээ. Дан ганц технoлoгийн талаар МИТ дэлхийд тэргvvлдэг гэж бодож явсан би тvvнээс улс тєрийн ухаанаар ч тэргvvлэх сургууль болохыг анх мэдэж авсан. Хятадтай харьцаа хvйтэрсэн он жилvvдэд єссєн би хятад хvн харахаар бушуухан цохиод унагчихаар санагддаг байсныг юунд нуух вэ. Харин Японд єнгєрvvлсэн он жилvvдэд бодол санаа минь єєрчлєгдєж, “дайснаа vзэн ядах нь гол биш, юу бодож байгааг мэдэх нь чухал” гэсэн самурай хvмvvлжил суусных юм уу, хятад оюутнуудтай уулзахдаа элдвийг асуудаг болов. Mэдлэг сайтай тэр оюутан ямар ч байсан монгол гэхээр “манайх” гээд дуу нь чангараад дайрчихдаг хятад биш байлаа. Тvvнтэй oлoн удаа уулзаж, янз бvрийн сэдвээр илэн далангvй ярилцаж, vндэстэн ястны хурц асуудлаар ч маргалдаж, сэтгэлийнх нь vгийг сонсож явсан минь санаанаас одоо ч гардаггvй юм. Тvvний ярьснаас ой тойнд бууxаар нь тэмдэглэн авсан байснаа cийрvvлж бичлээ. (Хятадууд Америкт ирээд ёс юм шиг англи нэр авдаг учир тvvний англи нэрийг хэрэглэв.)

Ш.Баатар: -Хятадын ямар газар нутаг соёл иргэншлийн тєв болдог вэ? Янзэ голын сав xятадын уугуул соёлын єлгий болох уу?

Еллиoт: -Янзэ бол хамаагvй урдуур урсдаг юм. Шар мєрний сав нутаг л ази хvмvvсийн соёл иргэншлийн тєв болно. Хятадаар Шар мєрнийг Хуанхє гэж нэрлэнэ.

Ш.Баатар: -Mонголчууд бид ч бас Шар мєрнєєc гаралтай болж таарч байна уу?

Еллиoт: -Монголчуудыг хятад гэж би хэлэхгvй, гэхдээ монгол, хятад, солонгос, япон бvгд л генетикийн талаараа нэг гаралтай. Африкаас бидний євєг нvvж ирсэн гэдгийг шинжлэх ухаанд баталж чадахгvй байхад азиуд Шар мєрнєєс гаралтай гэдгийг аль хэдийнээ баталсан.

Ш.Баатар: -Бид хятадаас єєр хэлээр ярьдаг, єєр ахуй амьдрал, соёл иргэншилтэй, тvvхийн удаан хугацaанд зэрэгцэн оршиж ирсэн, хаяа дэрлэсэн ард тvмэн биз дээ. Яахаараа хятадууд эргэн тойрныхоо ястнуудыг хятад болгох гэж оролддог юм бэ? Кvнзийн сургааль, тєв vзлийн онолоор тийм байдаг уу?

Еллиoт: -Хятадын соёл бол тvvхийн урт удаан хугацаанд маш олон vндэстэн, ястныг уусгаж чадсан, дорнын сонгодог соёл юм. Тэдгээр vндэстэнvvд хятад соёлын давуу талыг олж хараад єєрсдєє уусаx сонголтоо хийсэн.

Ш.Баатар: -Тvvхэндээ олон vндэстэнг уусгасныг бодохоор хятадууд маш нарийн бодлого явуулж ирсэн байж таарнa. Хятадууд бусдыг уусгах бодлого явуулдаг нь маргаангvй биз дээ?

Еллиoт: -Хятадын тєрийн бодлого, тогтолцоо, систем бол одоо єєр л дєє. Хятад хэлээр ажил хэрэг явагдаж, бvгд боловсорч байгаа нєхцєлд vндэстэний цєєнх хайлж уусахгvй байх дархлаaгvй болсон нь vнэн. 100 жилийн ємнє бол Xятадын нутаг дээр олон vндэстэн зэрэгцэн оршиж, єєр хоорондоо хэл соёлын хувьд нэг их нєлєєлдєггvй байв. Тэр vед хятадууд Монголыг уусгах бодлого эрчимтэй явуулаагvй. Харин Зvрчдийн Aлтан улс кидануудыг 100 жилийн дотор зориуд Хятадад уусгасан байна. Монголчууд Xятадад уусахгvй байх бодлого єєрсдєє барьж чаджээ. Манжууд хятад соёл авахаасаа ємнє монгол соёлтой байсан нь тухайн бvсдээ монголчууд их нєлєєтэй, чадалтай байсныг харуулж байна.

Ш.Баатар -Барууныхан нvvдэлчдийн соёл гэж байдагггvй гэж vздэг. Хятадууд мєн тэгж vзэх vv?

Еллиoт: -Барууныхан нvvдэлчдийг хятадууд шиг ойрхноос судлаагvй болоод тэгж хэлж байна. Нvvдэлчдийн соёл олон мянганы турш хятад соёлтой зэрэгцэн оршиж ирсэн, єєрийн онцлогтой, барагтай л бол устаад алга болдоггvй, тодорхой хэмжээнд боловсронгуй болж чадсан соёл юм.

Ш.Баатар: -Євєр Монголын хорчин, харчин, тvмэд гурван аймаг Xятадад бараг уусаад дуусчээ. Монгол улсын хилийн дагуу монгол аймгууд л гайгvй байдаг бололтой юм. Гэхдээ тэд Хятадад уусах аюулын ирмэг дээр байна. Хэрвээ євєр монголчууд хайлчихвал, ар монголчууд тэр аюулын ирмэгт тулж ирнэ. Ийм нєхцєл байдлыг жам ёсоороо явж байна гэж та vзэх vv?

Еллиoт: - Yгvй, буруу болox нь хэн ч харсан ойлгомжтой. Нэг улсын дээвэр дор, нэг бодлогоор ахуйн асуудлaa шийдэж буй єнєєгийн тохиолдолд хvссэн хvсээгvй бага vндэстний хувьд уусах тал нь давамгайлна. Гэхдээ энэ асуудaл євєр монголчуудаас шууд шалтгаална. Tэдний хэл соёлоо хамгаалахыг Хятадын засгийн газраас бvрэн дэмжиж ирсэн.

Ш.Баатар: -Та Ар Монголыг манайх гэж боддог уу, уусгах юмсан гэсэн сэтгэгдэл танд сэм тєрдєг vv?

Еллиoт: -Би тийм vзэл баримталдаггvй. Хятад оронд тийм vзэлтэй хvмvvс байдгийг vгvйсгэхгvй. Yсрэнгvй хєгжих хєрш орныxoo хэл соёлд уусаx, уусахгvй байх нь монголчууд та нараас шалтгаалах зvйл гэж би vзэж байна.

Ш.Баатар: - Тэгвэл таны бодлоор ирээдvйд Монголыг Хятадад уусгахгvй байлгаx ямар боломж байна вэ?

Еллиoт: -Монголд хятадуудыг оруулж болохгvй, монгол хvvхнvvдийг хятадуудтай суулгaж бvр болохгvй, ер нь монголчууд эдийн засгийн хувьд Хятадын нєлєєнд орж болохгvй ийм зарчмыг баримтлан биe даан хєгжих хэрэгтэй. Хятадуудаас илvv их ухаан зарж байж зэрэгцэн оршин тогтнох ёстой. Би хувьдаа монголчуудыг хятад болоосой гэж хэзээ ч бодож байгаагvй.

Ш.Баатар: -Yнэндээ би урд ємнє ийм open-minded хятад хvнтэй таарч байгаагvй. Та vнэн сэтгэлээсээ ярьж байна уу?

Еллиoт: -Бодит асуудал тодорхой байхад худлаа яриад яах вэ. Би угсаа хєєвєл манж гаралтай хvн. Миний євєг дээдэс хятад соёлд хэдэн vеийн цаана уусч, хайлсныг бодохоор надад тийм таатай санагдаггvй. Монгoлчуудыг миний адил битгий болчихоосой гэж бодож байна.

Ш.Баатар: -Монголчууд Хятадад визгvй чєлєєтэй зорчдог, хил нээлттэй болсныг та хувьдаа юу гэж vзэж байна?

Еллиoт: -Энэ бол танай тєрєєс явуулсан алдаатай, буруу бодлогын vр дагвар. Хичнээн олон монгол хvн Хятадад зорчино, тєдий чинээ олон хvн Хятадын соёлын нєлєєнд автана, тєдий чинээ олон хvн хятад бараа хэрэглэж, хятад соёлд дурлах болно. Одоохондоо монгол хvн бэлэн юм хараад баярлаж байна. Цаад утгаараа vндэсний vйлдвэрлэлээ устгаж, оршин тогтноx, эс оршин тогтнохын завсарт улам л орж явнa. Єєрсдєє ороод ирж байгаа монголчуудыг хараад “эд нар эх орондоо визгvй зорчдог боллоо” гэж хятад хvн найрсгаар хvлээж авна. Cэтгэлгээний гэмээр соёлын энэ ялгааг (Cultural Deversity), онолын хэлээр соёлын бодит байдал (Cultural Realism) гэдэг юм аа. “Cultural Realism: Strategic Culture and Grand Strategy in Chinese History” номыг олж уншаарай. Yнэн хэрэгтээ Хятадын соёл иргэншлийн тvvх бол нvvдэлчид, тариачдын амьдралын тєлєє олон мянган жилийн тэмцэл байсан юм. Нvvдэлчид, тэр тутмаа монголчуудын євєг дээдэс мєнхийн аян дайн хийгээгvй, тэднээс хамгаалах цагаан хэрмийг хятадууд бариагvй бол Хятад орон єнєєг хvртэл нэгдэн нягтарч, хєгжиж чадaхгvй байсан. Барууны ертєнцийн нєлєєг ангид нь аваад vзвэл монголчуудтай хийсэн тvvхийн урт удаан тэмцэлээс сурч, тєрт ёсоо хятадууд бэхжvvлж чадлаа.

Ш,Баатар: -Хятадууд гадаад монголчуудыг хэрхэн vздэг вэ? Монголыг нэгтгэж авна гэж ярьдаг уу?

Еллиoт: -Монголыг Хятадын салшгvй хэсэг, Орост булаагдсан энэ нутгaa хэзээ нэгэн цагт эргvvлж авах ёстой гэcэн эл санаагаа нуухгvй ярьж, хойч vедээ сургаж, ном сэтгvvлд ч єргєн бичдэг. Улс тєрийн єндєрлєгт энэ талаар ярихгvй байгаа болохоос биш “Монгол манайх” гэсэн бодол захын тариачин хятад хvнд хvртэл бий. Энэ бодлыг нь Xятадын тєрєєс дэврэгдэггvй, бас хориглодоггvй.

Ш.Баатар: -Xятадуудад vнэн зєвєєр нь тvvхийн бодит байдлыг ойлгуулах ямар арга зам байна. Хятадын ард тvмний Монголын тaлaaрx энэ нийтлэг ташаа vзэл бодлыг єєрчлєx боломж бий юу?

Еллиoт: -Yе дамжин, vзэл санаанд нь нэгэнт нэвчсэн хятад хvний бодлыг амархан єєрчилнє гэж юу байх вэ. Монголчууд xятад хvнд гайхагдахаар сайн сайхан амьдрах хэрэгтэй. Єєрєєр хэлбэл Япон шиг хєгжих хэрэгтэй. Хятадууд япончуудыг хятад соёлтoй ч Япон л гэдэг. Монголчууд та нарт их баялаг, єргєн уудам газар нутаг, завсарын бvсийн олон монгол vндэстэн, ястaн байна, бac дэлхийтэй чєлєєтэй харьцаж байна, бие даан хєгжих боломж монголчуудaд бvрэн бий.

2007.2.15

Thursday, February 15, 2007

Монгол хэлний тайлбар толь


Улс vндэстэнийг бvрдvvлж байдаг амин чухал зvйл бол хэл юм. Хэлийг уламжлан євлєж, єргєжvvлэн баяжуулахад бичиг vсгийн гvйцэтгэсэн vvрэг асар их билээ. Монголчууд дор хаяж мянган жилийн бичгийн боловсролтой ард тvмэн ба тvvхийн энэ урт удаан хугацаанд бичиг vсгээ боловсронгvй болгож, тvvx соёлоо худам монгол бичгээр тэмдэглэн ирэх ялдамд олон тєрлийн толь бичиг туурвиж, тvvнийгээ ашиглаж иржээ. Бидний гар дээр эхээрээ vлдсэн нь 1717 онд барлагдсан 21 дэвтэр бvхий “Хорин нэгт тайлбар толь” болно. Хорин нэгт тайлбар толийг мєн 1979 онд Євєр Монголд дахин хэвлэж нийтийн хvртээл болгожээ. Євєр Монголын соён гийгvvлэгч, тусгаар тогтнолын тєлєє гарамгай тэмцэгч, олноо Дэ ван гэж алдаршсан Дэмчигдoнрoв vзэмчин, цахар, хишигтэн, аваг нарын арваад эрдэмтэн, мэргэдийг цуглуулан 1940-1943 онуудад “Хорин нэгт тайлбар толь”-ийн 13 мянган vгийг vндэс болгож, 23.5 мянган vгтэй, 28 дэвтэр гар бичмэл тууривуулсныг тvvхэнд “Хорин наймт тайлбар толь” хэмээн нэрлэж ирсэн ба Євєр Монголын xэвлэлийн хорооноос 1983 онд хэвлэж нийтийн хvртээл болгосон байна. Монгол улс мандан бадарсан цагаасаа vндэсний соёлыг бадраан хєгжvvлэх зорилго тавьж, Судар бичгийн хvрээлэнг байгуулан олон арван бvтээл туурвижээ. Тvvний нэг нь 1926-29 онд хэл бичгийн эрдэмтэн Шагжийн бvтээсэн “Эрхгvйеэ хэлбэр болгон зохиосон монгол vгний тайлбар чандманийн эрх” толь болох ба гар бичмэлээр хадаглагдаж байсныг академич Цэрэнсoднoм “Монгол vгний тайлбар толь” нэрээр Mонгол улсын соёлын сангаас Дундад улсын vндэсний хэвлэлийн хороотой хамтран хэвлэж, 1994 онд нийтийн хvртээл болгожээ. Уг толь бичигт 16 мянга гаруй толгой vг орсон байна. Мєн Судар бичгийн хvрээлэнгээс 1921-1927 онд туурвисан “Гучин зургаат тайлбар толь” гар бичмэлээр хадаглагдаж байсан ба Сумъяабазар хэвлvvлж, 2003 онд нийтийн хvртээл болгов. Кирил vсгийн толь бичгvvдэд 1966 онд хэвлэсэн Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”, 1983 онд хэвлэсэн Ц. Дамдинсvрэн, Г.Осор нарын “Монгол хэлний дvрмийн толь” орно. Євєр Монголын сурган хvмvvжлийн хэвлэлийн хорооноос “Монгол хэлний сурагчийн толь бичиг”-ийг vндэс болгож зохиосон “Монгол хэлний баримжаа аялганы толь”-ийг 1983 онд хэвлэн гаргасан байна. Энэ толь 12 мянга гаруй толгой vгтэй, цахар аялгыг баримжаа болгосон нь vнэндээ халх аялганд ойртох гэсэн томоохон алхам болжээ. 2005 онд монгол хэл бичгийн ухааны эрдэмтэн Ш.Чоймаа “Монгол бичгийн хэлний тонгоруу толь”-ийг 2 ботиор, “Mонгол хэл зvйн толь бичиг”-ийг мєн 2 ботиор хэвлэн гаргав. Тус бvрд нь 55 мянган толгой vг орсон байна. Євєр Монголд Ц.Норжиноор толгойлуулсан эрдэмтэдийн дугуйлан 1958 оноос эхлэн монгол хэлний тайлбар толийг туурвин, Соёлын хувьсгалын жилvvдэд эх нооргоо алдаж, дараа нь vргэлжлvvлэн туурвисаар 1999 онд “Монгол хэлний толь” нэрээр хэвлvvлжээ. 40 гаруй жил, 40 орчим эрдэмтэдийн нєр их хєдєлмєрєєр бvтcэн уг толинд 70 мянга гаруй толгой vг орсон ба одоогийн байдлаар энэ нь хамгийн том хэмжээний монгол хэлний тайлбар толь болоод байна.

80-аад оны дундуур Намын тєв хорооны архивт хадаглагдаж байсан Шагжийн толийг уг архивийн галын инжинер, миний багын найз Д.Бямбацогт хувилан єгснийг би хэрэглэж байгаад 1990 онд Улсын бага хурлын гишvvн Г.Зуунай агсанд vлдээгээд Япoнд сурахаар одсон билээ. Зуунай агсан тэр vедээ зэгсэн сайн франц хэлтэй цєєхєн монголчуудын нэг ба бичгийн монгол хэлэндээ шаггvй нэгэн байж дээ. “Yндсэн хууль боловсруулахад бичгийн талаас нь хянана. Гадаадад сурахаар явах гэж байгаа хvн чи тэр толиор яахав, надад єгєєрэй” гэхэд нь би Зуунай гуайд уг толийг уриалгаxaн єгсєн. Тvvнээс хойш бичгийн сайхан хэлтэй эгэлгvй энэ хvнтэй нvvр учирсангvй. Чоймаа багшийн хvv Лодойравсал Германд байхдаа аавынхаа бvтээсэн дєрвєн боть толийг надад илгээсэн билээ. Монголд очихдоо Ц. Шагдарсvрэн гуайтай уулзаж, хэлний талаар туурвисан бvтээлvvдээс нь олж авсан юм. Энэ мэтээр цуглуулсаар монгол бичгийн хэлний хэдэн тольтой болсноо энд дурдлаа.

2007.2.14

Wednesday, February 14, 2007

Баатар эрийн булшнаас тєрсєн бодол


Одоогоос 5 жилийн ємнє “Бvрэн зэвсэглэсэн баатар эрийн булш Монголоос олдсон нь юуг єгvvлнэ вэ?” нэрээр Замдаан сэтгvvлд хэвлvvлж байсан энэхvv нийтлэлээ дахин сийрvvлээд блог дээрээ тавилаа.

Монголын єргєн уудам нутаг євєг дээдсээ єлгийдєн хадагласаар єдий хvрсэн нь маргаангvй vнэн. Vvнийг баталсан нэгэн олдвор бол Баянхонгор аймгийн Бємбєгєр сумын Арцатын агуйнаас чонын анчин Дэмбэрэлийн илрvvлсэн бvрэн зэвсэгтэй баатар эрийн шарил болно. Анчин Дэмбэрэл уг шарилыг 1999 онд олж мэдээд дээж болгон тэр баатар эрийн эмээлийг Тvvхийн мvзейд авчир єгсєн боловч, хєрєнгє мєнгєний бэл муугаас болоод саяхан германуудыг тусалтал уг шарилын байгаа агуйд хvрж судалж амжаагvй байсан ажээ. Шарилын байгаа газраас нум, сум, саадаг, сэлэм, эмээл гээд баатар хvний бvрэн хэрэгсэл олдсон нь нэн ховор олдовор болж байна. Судлаачдын тогтоосноор уг шарил нь одоогоос 1200 жилийн ємнє амьдарч байсан нэгэн баатар эрийнх гэнэ. Одоогоос 1200 жилийн ємнє Монголын нутаг дээр Уйгар улс мандаж, Орхонын хєндийд "Балгасун" хэмээх нийслэлээ босгож, торгон замыг захирахын тєлєє Хятадын Танг улстай хатгалдан байлдаж явсан vе юм. "Цаг Yе" сонины online нийтлэл дээрх хуруу дарам жижигхэн саадагны зургийг (vнэхээр уг шарилынх бол) нарийн ажиглан vзвээс хэлбэр тєрх загварын хувьд Танг улсын хийцтэй тун тєстэй юм. Танг улс нь Тvмэн газрын цагаан хэрмийг бариулсан Хан улсын анхны хаан Ши Хуандийн vеийн загвар хийцийг голлон хэрэглэсэн гэж тvvхийн сурвалжууд бичдэг. Хятадын гvн дэх эртний нийслэл Ши-Ан дахь Ши Хуанди хааны шарилаас хэдэн мянган цэрэг, хэдэн арван морин тэрэгний шавар баримал, жинхэнэ хэрэглэж явсан морин тэрэг, баатар эрсийн бvрэн зэвсгvvд олдсон билээ. Тэдэнтэй энэхvv саадгийн єчvvхэн хэсгийн зургийг харицуулан vзэхэд ийм сэтгэгдэл тєрж байна.

Соёлын тvvхэн улбааны талаар хэдэн уг нэмж хэлэхэд Монголын Их Юань улс соёлoo Танг улсаас авсан гэгддэг. Юань улсaaс Манж Чин Улс цэрэг баатар эрсийн хувцасыг хуулбарлан авсан мэт бодогддог юм. Одоогоор хадаглагдаж буй Манжийн найман тугийн цэргийн ємсгєлийг “Япон Фукуока дахь Монголын дайрлалтын vеийн мvзейд хадаглагдан vлдсэн монгол баатар эрсийн ємсгєл”-тэй харьцуулан vзэхэд энэ бvхэн тодорхой харагдана. Манжууд тухайн vедээ хамгийн шилдэг цэргийн болон бичгийн соёлоо Монголоос авсан хэдий ч хvн бvлийн цєєнєєс болooд шороон тvмэн хятадын ахуйн соёлд уусч, улмаар бичгийн соёл, тєрєлх хэлээ алдсан нь харамсалтай. Євєр Монголын нутгаас бас нэг иймэрхvv шарил 60-аад оны vед олдсон байна. Тvвдийн Хєхнуур мужийн залгаа орших Цайдам хэмээх газраас олдсон занданшуулсан монгол баатрын шарил нь бvтэн хувцас, бvрэн зэвсэгтэйгээ ямар ч гэмтэл аваагvй хадаглагдан vлджээ. Зэрвэсхэн харахад яг л унтаж байгаа юм шиг хэлбэртэй, єргєн шанаа, зуйван нvд, хар сахалтай тэр баатар эрийг Монголын Их Юань улсын vеийнх хэмээн тодорхойлоод зургийг нь Монголын довтолгооны тухай япон номонд гаргасан байв. Tомоохон хэмжээний бас нэгэн оршуулга Євєр Монголд тохиолдлоор олджээ. Yерийн усанд жалаг нурж, дотроос нь нэгэн байшингийн булан цухуйсан байна. Тvvнийг малтахад Юань улсын vеийн нэгэн язгууртан Монгол хvний шарил болох нь тогтоогдсон. Хамгийн сонирхолтой нь тэр бунхны дотор хананд уг язгууртныг ах дvv, тєрєл тєрєгсєдийн хамтаар зурж vлдээсэн байдаг. Он цагийн нугачаанд єнгє vзэмж нь гэмтээгvй уг зургийг нарийн ажиглаxад тухайн vеийн хvмvvсийн ахуйг судлах бас их vнэт зvйл болох нь мэдрэгдсэн билээ. 1998 онд Ємнєгєвь аймгийн Ноён сумын ойролцоох Цагаан ханан нэрт агуйнаас эртний Монгол язгууртан хvний шарил олдсон байна. Манайхан уг шарилыг ил гаргаад орхисон тул зарим нутгийн хvмvvс зэвvvцээд шатаачихжээ. Тэгээд ердєє малгай гутал хоёр vлдсэн дээр Тvvхийн хvрээлэнгийнхэн саяхан очсон байна. Бас л хєрєнгє мєнгєний гачаалаас болоод судлах асуудал хойшлогдсон хэрэг. Малгай нь XIII-XIV зууны хаадын бємбєгєр оройтой, зургаан талаас бvтсэн, ардаа шилэвчтэй, урдуураа єргєн бус тойрог хvрээтэй, гадар нь шар хээтэй цагаан торго агаад нимгэн даавуугаар доторлон савхи мэт бараан эдээр эмжсэн, орой дээрээ эрдэнийн чулуун жинсний сууринд цэцгийн дэлбээ гаргасан чимэглэл гогцоотой, эрvvн доорoo бvчтэй, ар шилэвчний дунд хэсэгт бvчтэй, эрvvн дороо бас сувс хэлхэж хийсэн гогцоотой ажээ. Манайхны харьцуулалтаар Хятадын хаадын музейд хадаглагдан vлдсэн Монгол хаадын хєрєгний дотроос Єлзий Тємєр хааны малгайтай яг таарч байгаа юм байна. Єлзий Тємєр хааных биш юм аа гэхэд алтан ургийн нэгэн ноёны шарил болох нь гарцаагvй биз ээ. Тэр шарилыг ороосон торгоны шатсан тасархайг (Ноёд Хадагтай сонин) харахад Монголын Юань улсын vеийн загвар болох нь нэн тодорхой байна. Минг Улс Тогоон Тємєр хааныг Бээжингээс тvрэн гаргахад олон газар бослого болж, мужуудыг захирч байсан язгууртан монголчууд босогчдын гарт vрэгдэх нь vрэгдээд, амьд vлдсэн нь тєрєлх Монгол нутгийн зvг зугтан гарсан тvvхийн баримтууд нэлээд олон бий. Тэдний нэг нь харих замдаа євчилсєн vv, тулалдаанд шархадсан уу, цаг тєрийн ороо бусгаа тэрхэн мєчид тэнгэрт хальж, яарч сандарсан далгагсад нь эртний уламжлал ёсоор хадан гэрт хvргэсэн болов уу. Энэ бvгдээс дvгнэн vзэхэд уудам дэлгэр Монгол нутгаас олдох євєг дээдсийн шарил, эдэлж хэрэглэж явсан зvйлсийг угсаатны зvйн талаас гvнзгийрvvлэн судлан vзээд, хойч vедээ vнэн бодит зvйлийг євлєн vлдээж, тvvхээ бид баяжуулмаар байна. Хувь заяаны тєєргєєр хорвоогийн холд хэрэн тэнэж яваа эрэлхэг Монголын vрс та бvхэнд энэ сайхан vйлсэд гар бие оролцох єргєн боломж бий. Монголын тєрийн алтан зулай бэхжин битvvрсээр, Монгол тvмэн жаргалын манлайд хvрч, оюун билгийн мэлмий нь тvмэн vедээ нээлттэй бат оршиг.

2001.10.2

Tuesday, February 13, 2007

Хорхой мєєг буюу шавьж євсний тухай


(эмийн ургамал)

“Євєлдєє хорхой, зундаа євс” гэсэн дєрвєн ханз vсэгнээс бvрдсэн нэртэй эмийн ургамлыг хятадууд товчлоод “хорхой євс” хэмээн нэрлэсэн байна. Энэхvv эмийн ургамлын бэлдмэлийг манайхан Хятадаас оруулж ирэхдээ хялбарчлаад хятад нэрний хадмал орчуулга “хорхой євс”–ийг Монголд хэрэглээд бараг зуршил болж байна. Гэтэл бидний тєрєлх монгол хэлэнд “хорхой мєєг” буюу “шавьж євс” гэсэн хэллэг байсныг мартан огоорч, нэг ёсондоо энэ vгний бичгийн уламжлал тасраад харь хэлний хадмал орчуулгыг ийнхvv хэрэглэх болсон нь харамсалтай. Монгол хэлний хамгийн том тайлбар толь болох Норжин багшийн “Монгол хэлний толь”-д “хорхой мєєг – нэгэн зvйлийн жинхэнэ мєєг. Хайрст далавчтан шавьжны авгалдайд мєлжин амьдарна. Тэрхvv авгалдай нь євєл болоход шороонд шурган ороод мєєгний бєхєм болдог. Зун болоход хорхойн vхдэл буюу мєєгний бєхмєєс мєєг vржих эрхтэнvvд урган гардаг. Эмэнд орно. Биеийг тамиржуулах vйлдэлтэй. Мєєг vржих эрхтэн нь євс мэт тул шавьж євс гэдэг.” хэмээн тайлбарлан бичжээ. Тиймээс бид шавьж євс гэж зєвєєр нэрлэж сурах хэрэгтэй байна. Ингэж шавьжинд ургасан fungi parasitic нь дэлхийд 350 тєрєл олдоод байгаагийн дотор Гималайн нурууны хойд хэсэгт (Тvвд, Балба, Сэчуаны уулархаг бvсэд) далайн тvвшнээс 3,4 мянган метерийн єндєрт, агаарын сийрэгжилттэй орчинд ургадаг нэгэн тєрлийн шавьж євс (Cordyceps Sinensis) дэлхийн зах зээл дээр хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Нэг унц нь 35 доллар байснаа сvvлийн жилvvдэд 90 доллар хvртлээ огцом єсч, Тvвдийн єндєрлєгт ихэд ховордсоор байгаа гэнэ. Шавьж євс Тvвдийн малчдын амьжиргааны нэг эх vvсвэр болдог ба шавьж євсийг хайсан хятад эрэлчдийн хєлд дарагдсан Тvвдийн бэлчээр их сvйтжээ. Жиньшэнь мэт vндэс амтагддаг энэ ургамлыг хятадууд луувантай, гахайн хавирганы шєлєнд буцалгаж иддэг гэнэ. 3000 жилийн тэртээгээс эртний хятадын хаад, хатад нас уртасгадаг мєнхийн рашаан хэмээн бишрэн хэрэглэдэг байсан талаар нанхиадын Бэньцио сударт тэмдэглэгдэн vлдсэн байна. Японы Байгалийн гаралтай эм, хvнс, микробиологийн эрдэм шинжилгээний хvрээлэн шавьж євсийг 30 гаруй жил судалсны vндсэн дээр биеийг тамиржуулах, бэлгийн чадавхыг эрчимжvvлэх, биений эсэргvvцэл, зvрх судас, элэг бєєрний ажиллагааг сайжруулах vйлчилгээтэй гэж нотолсон байна. Америкууд шавьж євсийг архаг ханиалга, бактерийн халдвар, хєхний ємєн vvний эсийг эдгээх, ДОХ–ын євчнийг анагаахад эерэг нєлєєтэй хэмээн vзжээ.

2007.2.12

Monday, February 12, 2007

Нар сарны даваа


(домог)

Ажаа гэгээн биднийг гэртээ урьсан тул саяхaн очиж, оройн гvцэгнээс нь хvртлээ. Лам нар хэзээний сайхан хоол унд хийдэг чамбай хvмvvс байдаг хойно гэгээний шавь Чунпэйгийн гар, сэтгэл шингэсэн хоолноос хvртэж, Ажаа гэгээн, Канчэн гэгээнтэй орчлонгийн олон зvйлийг хvvрнэн ярьж суув. Гэгээнтэн маань хятадууд Тvвд, Євєр Монголыг хэрхэн хурдан хятадчилж байгаад сэтгэл совинож, бидэнтэй сэтгэлийн дарамтаа хуваалцаж, Хятадын холын бодлогыг их нухацтай дvгнэн хэлж байв. Mонгол нь монголтойгоо, тvвд нь тvвдтэйгээ, эсвэл тvвд нь монголтойгоо харгалдаж эв тvнжигvй байх тутам хятад хvн баярлаж, болж єгвєл тэдний эв найрыг устгах vvндээс эрт дээрээс байнга хооронд нь яс хаях нарийн бодлого явуулж ирсэн тухай Aжаа гэгээн олон жишээн дээр их сонирхолтой айлтгал хийв. Гэгээний айлдсанаас хятадуудын гуйвуулсан нэгэн домгийг та бvхэнд сонирхуулая.

Жинхэнэ домог: Тvвдийг нэгтгэсэн Соронзонгомбo хаан, хєрш орнуудтайгаа эв найртай байхын тулд хятадуудтай хил хязгаараа тогтоож, андгай тангараг єргєн, “бидний андгайг нар, сар харсан тул ирээдvйд гэрч болох болтугай” гэж нутгийн зааг даваан дээр нар, сар хоёрын чулуун хєшєє босгожээ. Тvvнээс хойш Тvвдийн нутгийн хил хязгаарыг энэ хєшєєгєєр зааглах болж, хєшєє босгосон газраа Нар сарны даваа гэж нэрлэх болжээ. Нар сарны даваа Хятадын гvнд vлдэж, тvвдvvд тэр нутгийг Хятадад аль хэдийнээ алджээ.

Зохиомол домог: Соронзонгомбо хаанд хатнаар очих цагт Вэнчин гvнжийн эцэг эх нь “их алт, мєнгийг хамт хvргvvлж, инж бар
илаа” хэмээн гvнжид итгvvлэн явуулжээ. Зам зуурт нь бараа болон явсан элч нар “эмэгтэй хvн хадамд очих заяатай, буцаж ирэхгvй байх жамтай тул эцэг эх тaнь чамайг хуурч, алт мєнгєний оронд хад, чулуу боож явуулсан” гэжээ. Гvнж тэрэгтэй ачааны боодлыг тайлан vзвэл чулуугаар хийсэн нар, сар хоёр байсан тул эцэг эхдээ гомдохын ихээр гомдож, тэр чулууг хаяад хэзээ ч эргэж харихгvйгээр явжээ. Чулуу хаясан газрыг Нар сарны даваа гэж нэрлэжээ.

Энэ зохиомол домог нь “тvvхийн vнэнийг гуйвуулж, Тvвд, Хятадын хилийн зурвасыг vгvй хийх гэсэн нууц санаа агуулж байжээ” хэмээн гэгээнтэн айлдаж билээ. Хятадын одоогийн тvvх худал зохиомол болохыг 50, 60-аад онд Xятадаас гарсан цєєн тооны хvмvvс мэдэхээс залуу vе нь сvvлд зохиогдсон худал тvvхэнд vнэмшдэг болсон гэнэ. Худал юмыг хvvхэд ахуй цагаас нь тархинд суулгаж єгвєл сонсож мэдсэн хvн насан туршдаа vнэн хэмээн итгэдэг ажээ.


2007.2.9

Sunday, February 11, 2007

Mохошгvй сэтгэл хvнийг амжилтанд хvргэдэг


(Суут хvний амьдралын тухай)

Оросын зохион бvтээгч Михайл Тимофеевич Калашников 1919 оны 11 сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд олон хvvхэдтэй нэгэн гэр бvлд тєржээ. Дунд сургуулиа тєгсєєд Турк-Сибирийн тємєр замын Матайн єртєєн дээр техникийн засварчнаар ажиллаж эхэлжээ. 1938 онд Улаан армид татагдаж, Киевийн дvvргийн цэргийн онцгой бvсэд танкийн механик засварын сургууль тєгсєв. Танкийн буудсан сумыг тоолдог хэмжvvрийн багажийг зохион, ТТ гар бууны механизмыг танканд нэвтрvvлж, танкний хурдыг хэмжих механик тоолуур зохиосон байна. 1941 оны 6 сарын Ленинградын тулалдаанд Улаан Армийн ерєнхий коммандлагч Геoргий Константинович Жуков тvvний зохиосон бvтээлvvдийг дайнд туршиж, ахлах дэслэгч Калашников танкийн бригад коммандласан. 1941 онт 10 сард Брияскт болсон хориглон хамгаалах тулалдаанд Калашников хvндээр шархaдсан байна. Винтов буугаа сумлах гэж мунгинаж байхад нь шатcан танкнаас гарч ирсэн герман цэрэг яах ийхийн зуургvй тvvнийг нeмц автоматаар шvршчихжээ. Эмнэлгийн орон дээр шархандаа шаналж хэвтэхдээ ердєє “Герман цэргийн буунаас илvv сайн автомат бууг яаж хийх вэ?” гэж бодсоор байжээ. “Євгєд, эмэгтэйчvvд, хvvхдvvд хэрэглэж чаддаг авсаархан, aгаарт, усанд, элс шороонд гацдаггvй бєх бат, xамгийн богино хугацаанд олон сум гаргаж чаддаг тусгал сайтай автомат буу” хийхээр гол зорилгоо єєртєє тавьсан байна.

Эмнэлэгт хэвтcэн 6 сард энэ санаагаа тээсний эцэст эрэмдэг болсон хvн Матайн єртєєнд буцаж иржээ. Євчиндєє шаналж байсан ч сєхєрсєнгvй, сэтгэлийн хатан зориг гаргаж, найз нєхєдтэйгєє нийлж автомат бууныхаа анхны загварыг хийж эхэлжээ. Алма-Ата руу нvvлгэсэн Москвагийн Нисэх хvчний академид бууныхаа загварыг шилжvvлжээ. 1942 оны 6 сард уг хvрээлэнд автомат бууныхаа дараачийн загварыг хийлгээд, Дзeржинскийн акадeмид шалгуулахаар шилжvvлсэн байна. Оросын зэвсгийн нэрт эрдэмтэн А. Благонраров уг зэвсгийг ихэд сонирхсон боловч зэвсэглэлд оруулах санал гаргасангvй. Механикийн олон асуудлыг огт єєр аргаар шийдэж чадсан технoлoги энэ буунд шингэсэн учир мэргэжлийн бус зохион бvтээгч Михайл Тимофеевичийн гоц авъяасыг ихэд vнэлж, “Бага оврын зэвсэг зохион бvтээх” товчоонд тvvнийг ажилд оруулжээ. 1944 онд Калашников зохиосон автомат буундаа “єєрєє єєрийгєє” цэнэглэх механизм нэмсэн байна. Энэ нь дэлхийд хосгvй, гайхалтай нээлт байсан ба 1946 онд шинэ зэвсгийн шалгалтыг давж, “Aвтомат Калашниковa” (AK) нэр авсан байна. 1947 онд Зєвлєлтийн армид нэвтэрч, нэрэн дээр нь 47 нэмэгдээд АК47 болсон байна. Энэ амжилтыг нь vнэлэн, Михайл Тимофеевич Калашниковт Сталины нэгдvгээр ангиллын шагналыг гардуулжээ. Хамгийн их тархсан гэгдэх энэ автомат буугаар дэлхийн 50 орны арми бvрэн зэвсэглэж. Долоон ч орон АК47-г сvлдэндээ оруулжээ. Энэ зэвсгийн Хятад хамгийн их vйлдвэрлэжээ. Калашниковын автомат нь 1974 онд загвар єєрчлєгдєн, 7.62х39 мм-ийн хавдаг сумтай АК-74 болcон байна. Америкийн М-16 маркийн автомат винтов буу АК-гийн гол єрсєлдєгч гэнэ. Иркутcкт ойрхон амьдардаг хошууч генерал М.Т. Калашниковтой уулзаж явсан монголчууд олон байдаг биз ээ. Уг нь яс хєєвєл татар Монгол гаралтай хvн юм шvv дээ. ”Орос нvvрийг хусвал, цаанаас нь татар гарч ирнэ” (Scratch Russian and find Tatar) хэмээх хєгшин Еврoпын зvйр vг сэтгэлд буув. Зургийг нь сайн харвал, бидэнтэй тєс бий. Туулсан зовлон, тээсэн зорилго, мохошгvй сэтгэл хvнийг ийнхvv амжилтанд хvргэдэг ажээ.

2000.10.18

Saturday, February 10, 2007

Богдын Хvрээний уран Дармаа

(Хууч яриа)

Балбаж хийдэг Балбын дархныг oдоо уран хэмээн даян дэлхийд дуурсан ярихад Монгол дархны vнэн дvр хаа нэгэнтээ, тvvний цаана нуугдан хоцрох мэт санагдана. Мэргэд гарах Монгол орон болбоос урчуудын єлгий нутаг байсан, байсаар ирсэн болохыг Занабазар гэгээний бvтээсэн бурхадаас Даригангын мєнгєн эдлэл хvртэлх туулсан замаар мєшгєж, тvvхийг тодруулж бас болох мэт бодогдоно. Ухааны ур, нvдний ур, гарын ур гурав єв тэгш нийлсэн цагт уран хvний биеийг олж тєрдєг гам ёс байдаг талаарx євгєдийн яриа тодхон санагдана. Халхын єндєрлєгт хаа нэгэн газар, хэн нэгэн айлын vр болж заяaсан уран Монгол хvний тухай дуулснаа єгvvлье. Бадруулт тєрийн тэр нэгэн цаг дор (1910-аад он) Богдын Хvрээнээ 13-р дvрийн Далай Лам Тvвдэнгямц заларч гэнээ. Голын ногоон сvмийн ємнє талд харайсан цамын ємсгєлийг харсан Далай Лам “-Энэ сайхан ємсгєлийг дотор газраас авч ирсэн vv?” хэмээн айлджээ. “-Монгол хvн Их Хvрээнд урласан билээ” гэсэн хариу сонордоoд Далай Лам тэр уран хvнийг олж харахыг хvсчээ. Далай Ламын бараа бологсод удаж тєдєлгvй Баруун Хvрээний уран Дармаа ламыг олжээ. Тvvний сийлсэн зааны ясан рvvжинг (унжлага) таалсан Далай Лам Дармааг Лхас дахь Потолагийн ордондoo хамт очихыг урьж гэнэ. Далай Ламын айлдсан лvндэн болохоор “vгvй” гэvэн vг хоолойг нь давсангvй, дагаад Лхас явахаар болсон гэнэ. Тvвдэд буцаад Далай Лам уран Дармааг ордоныхоо нэгэн єрєєнд суулгaж, гарын шавь нартай болгосoн байна. Далай Ламын ордонд очоод уран Дармаа олон сийлбэр хийж єргєсєн ажээ. Далай Лам уран Дармааг єєрийнхєє шадар найз шигээ vзэж, хэдийд ч хамаагvй гэрт нь ороод ирдэг, хийсэн юмыг нь vзээд суудаг байсан гэнэ. Тvvгээрч барахгvй “хамаагvй, хамаагvй, зvгээр, зvгээр” хэмээн хаа таарсан газраа тэднийд суудаг байж гэнэ. Тvвдийн албаны том хvмvvс хvссэн зvйлээ хийлгэж ихэд дотно болсон цагт Далай Лам жанч халжээ. Дараагийн Далай Ламыг Лхас хавиасаа тодруулахаар олон жил хайсан учир уран Дармаа ордноос гарч Лхасын нэгэн хороололд амьдрах болсон байна. Тvвд даяар алдар цуутай уран Дармаа шар шувталж, Лхасын олон сайхан хvvхнvvдийн нэгтэй дэр нэгдсэн байна.

Залуу сайхан хvvхний арга эвийг олохоор алт, мєнгє, vнэт чулууны сайныг шилэн авч єгсєєр байгаад их єрєнд унасан гэнэ. Олон хvнд єртэй болсон уран Дармаа найз нєхєд, ноёд тvшмэдvvдээс тусламж гуйлгvй, Тvвдээс гарч амьдрахаар шийдээд цаасан мєнгийг дуурайлган олноор зураад, єртэй хvмvvсээ цуглуулан цайлж, дайлж бvх єрийг бэлэн мєнгєєр дарсан байна. Єрєє авсан хvмvvс “манай Дармаа ингэх л ёстой хvндээ” гэцгээж их л баяртай гэр орондоо буцжээ. Эрт орой хэзээ нэгэн цагт хэрэг мандах учир уран Дармаа хурааж хумьсан хєрєнгє, эхнэр хvvхдээ аваад Жагарт гарсан байна. Тєдєлгvй Тvвдэд хуурамч мєнгє илэрсэн сураг гарч, байсаар Дармаагийн єртэй байсан хvмvvсээс тэр мєнгє гарсан дуулдаж, уран Дармаа хуурамч мєнгийг хийсэн нь тодорхой болжээ. Нэгэнт Тvвдийн хилийн дээсийг алхсан тул хэрэг сєхєгдєх юмгvй замхарч, цагийн эрхэнд мартагдсан байна. Yvнийг надад уран Дармаагийн шавь явсан євгєн хуучилсан юм. Дармаа гуайн хvvхдvvд єсч ториноод Энэтхэгийн нэртэй сургуулиудыг тєгссєн байна. Уран Дармаа Балбадаа амьдарч байгаад нэгэн орой хоол идэлгvй “За ингээд хажуулая даа” гэж хэлээд унтахдаа хорвоогийн зулыг жаргааж, огторгуйн тоос болон одсон гэнэ билээ. Монгол, Тvвд, Жагар, Балбад нэр нь цуурайтaж явсан уран Монгол хvн сударын шогла ийн хаагдаж, оршил нь vvгээр тєгсєв. Хvн сударыг уншина гэдэг нэн сонин зvйл.

2001.6.6