Saturday, February 10, 2007

Богдын Хvрээний уран Дармаа

(Хууч яриа)

Балбаж хийдэг Балбын дархныг oдоо уран хэмээн даян дэлхийд дуурсан ярихад Монгол дархны vнэн дvр хаа нэгэнтээ, тvvний цаана нуугдан хоцрох мэт санагдана. Мэргэд гарах Монгол орон болбоос урчуудын єлгий нутаг байсан, байсаар ирсэн болохыг Занабазар гэгээний бvтээсэн бурхадаас Даригангын мєнгєн эдлэл хvртэлх туулсан замаар мєшгєж, тvvхийг тодруулж бас болох мэт бодогдоно. Ухааны ур, нvдний ур, гарын ур гурав єв тэгш нийлсэн цагт уран хvний биеийг олж тєрдєг гам ёс байдаг талаарx євгєдийн яриа тодхон санагдана. Халхын єндєрлєгт хаа нэгэн газар, хэн нэгэн айлын vр болж заяaсан уран Монгол хvний тухай дуулснаа єгvvлье. Бадруулт тєрийн тэр нэгэн цаг дор (1910-аад он) Богдын Хvрээнээ 13-р дvрийн Далай Лам Тvвдэнгямц заларч гэнээ. Голын ногоон сvмийн ємнє талд харайсан цамын ємсгєлийг харсан Далай Лам “-Энэ сайхан ємсгєлийг дотор газраас авч ирсэн vv?” хэмээн айлджээ. “-Монгол хvн Их Хvрээнд урласан билээ” гэсэн хариу сонордоoд Далай Лам тэр уран хvнийг олж харахыг хvсчээ. Далай Ламын бараа бологсод удаж тєдєлгvй Баруун Хvрээний уран Дармаа ламыг олжээ. Тvvний сийлсэн зааны ясан рvvжинг (унжлага) таалсан Далай Лам Дармааг Лхас дахь Потолагийн ордондoo хамт очихыг урьж гэнэ. Далай Ламын айлдсан лvндэн болохоор “vгvй” гэvэн vг хоолойг нь давсангvй, дагаад Лхас явахаар болсон гэнэ. Тvвдэд буцаад Далай Лам уран Дармааг ордоныхоо нэгэн єрєєнд суулгaж, гарын шавь нартай болгосoн байна. Далай Ламын ордонд очоод уран Дармаа олон сийлбэр хийж єргєсєн ажээ. Далай Лам уран Дармааг єєрийнхєє шадар найз шигээ vзэж, хэдийд ч хамаагvй гэрт нь ороод ирдэг, хийсэн юмыг нь vзээд суудаг байсан гэнэ. Тvvгээрч барахгvй “хамаагvй, хамаагvй, зvгээр, зvгээр” хэмээн хаа таарсан газраа тэднийд суудаг байж гэнэ. Тvвдийн албаны том хvмvvс хvссэн зvйлээ хийлгэж ихэд дотно болсон цагт Далай Лам жанч халжээ. Дараагийн Далай Ламыг Лхас хавиасаа тодруулахаар олон жил хайсан учир уран Дармаа ордноос гарч Лхасын нэгэн хороололд амьдрах болсон байна. Тvвд даяар алдар цуутай уран Дармаа шар шувталж, Лхасын олон сайхан хvvхнvvдийн нэгтэй дэр нэгдсэн байна.

Залуу сайхан хvvхний арга эвийг олохоор алт, мєнгє, vнэт чулууны сайныг шилэн авч єгсєєр байгаад их єрєнд унасан гэнэ. Олон хvнд єртэй болсон уран Дармаа найз нєхєд, ноёд тvшмэдvvдээс тусламж гуйлгvй, Тvвдээс гарч амьдрахаар шийдээд цаасан мєнгийг дуурайлган олноор зураад, єртэй хvмvvсээ цуглуулан цайлж, дайлж бvх єрийг бэлэн мєнгєєр дарсан байна. Єрєє авсан хvмvvс “манай Дармаа ингэх л ёстой хvндээ” гэцгээж их л баяртай гэр орондоо буцжээ. Эрт орой хэзээ нэгэн цагт хэрэг мандах учир уран Дармаа хурааж хумьсан хєрєнгє, эхнэр хvvхдээ аваад Жагарт гарсан байна. Тєдєлгvй Тvвдэд хуурамч мєнгє илэрсэн сураг гарч, байсаар Дармаагийн єртэй байсан хvмvvсээс тэр мєнгє гарсан дуулдаж, уран Дармаа хуурамч мєнгийг хийсэн нь тодорхой болжээ. Нэгэнт Тvвдийн хилийн дээсийг алхсан тул хэрэг сєхєгдєх юмгvй замхарч, цагийн эрхэнд мартагдсан байна. Yvнийг надад уран Дармаагийн шавь явсан євгєн хуучилсан юм. Дармаа гуайн хvvхдvvд єсч ториноод Энэтхэгийн нэртэй сургуулиудыг тєгссєн байна. Уран Дармаа Балбадаа амьдарч байгаад нэгэн орой хоол идэлгvй “За ингээд хажуулая даа” гэж хэлээд унтахдаа хорвоогийн зулыг жаргааж, огторгуйн тоос болон одсон гэнэ билээ. Монгол, Тvвд, Жагар, Балбад нэр нь цуурайтaж явсан уран Монгол хvн сударын шогла ийн хаагдаж, оршил нь vvгээр тєгсєв. Хvн сударыг уншина гэдэг нэн сонин зvйл.

2001.6.6

Friday, February 9, 2007

Монголын эзэнт гvрэнд зорчсон жуулчдын тэмдэглэл


Майкрoсoфт компани худ монгол vсгийн фонтыг албан ёсоор програм хангамжиндаа суулгах болсноор худ монгол vсгээр хийсэн вэб хуудаснууд их сайжирсан юм. Худ монгол vсгээр бичсэн материалыг дэлгэцнээс хурдан уншин болсон энэ vед Євєр Монголын Ардын боловсролын хорооны хэвлэлийн газраас Монголын тvvхийн олон тулгар бичгvvдийг вэб хуудаснаа гаргаж, дэлхийн монголчуудын оюуны ертєнцєд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Хамгийн сvvлд бэлтгэсэн тэдний тусгай сэдэв буланд Монголын эзэнт гvрэнд зорчиж байсан гадаадын жуулчдын тэмдэглэл номыг бvрэн эхээрээ вэб сайтдaa байрлуулаад байна. Эдгээр 9 номыг дурдвал “Марко Пологийн аяллын тэмдэглэл”, ”Вийлям Рубрикийн Монголд зорчсон тэмдэглэл”, ”Плано Карпинийн Монголд зорчсон тэмдэглэл”, ”Чан Чун бумбын баруунш зорчсон тэмдэглэл”, ”Юvли Чузайн баруунш айлчилсан тэмдэглэл”, ”Yvсэн Зvгтийн умaрш элчилсэн тэмдэглэл”, ”Хэйтvмын аяллын тэмдэглэл”, ”Одорикын зvvнш жуулчилсан тэмдэглэл”, ”Жан-ди Вvvгийн Давааны ард зорчсон тэмдэглэл” зэрэг болж байна. Эхний гурван номноос бусад нь Монгол улсын монголчуудын хvртээл хараахан болоогvй биз ээ. Марка Поло 1271-1295 онуудад Хувилай хааны ордонд суусан тухай, 1242-1245 онуудад Францын лам Плано Kарпини Мєнх хаанд 4-р Попын захиаг хvргэсэн замын тэмдэглэл, 1253-1255 онуудад Францын гэлэн Вийлям Рубрик Хархорум хотноо Мєх хааны єргєєнд ирж байсан тухай тэмдэглэл, 1221-1224 онуудад насан єндєр Чан Чун бумба Чингис хааны хvсэлтээр Дундад aзид дайн хийж явахад нь очиж уулзсан тухай тэмдэглэл, 1254-55 онуудад Бага Армений хаан Хэйтeн Бат хаанаар дамжин, Мєнх хаантай Хархорумд уулзсан тухай тэмдэглэл, 1219-1225 онд Чингис хаанд алба хашиж явсан Юvлий Чузайн тэмдэглэл, 1316-1330 онуудад Францын лам Одорик Порденoне Энэтхэгийн далайгаар зорчин Юань улсад зорчсон тэмдэглэл, Чингис хаантай уулзсан Алтан улсын элч Yvсэн Зvгт (жинхэнэ нэр нь Бєхи)-ийн аяллын тэмдэглэл, 1247 онд Хархорумд зорчсoн Алтан улсын элч Жан-ди Вvvгийн замын тэмдэглэл зэрэг тvvхэн баримтыг та тєрєлх монгол хэлээрээ энэ вэб хуудаснаас амтархан уншиж боломж бvрэн нээгдлээ. Вэб хуудас нь:

http://www.im-eph.com/mon/misc/zt%20index.htm

2007.2.8

Thursday, February 8, 2007

Монголд нэвтэрсэн Тvвдийн соёл


“Монголыг чєдєрлєсєн Тvвдийн соёл” нэрээр энєхvv нийтлэлийг хэдэн жилийн ємнє хэвлэлд гаргасан боловч их орчуулагч Г.Аким ахаас зэмийн vг сонсч, “чєдєрлєсєн” гэсэн зохимжгvй vгийг нь аваад ерєнхий утгаар нь ийн гарчиглав.

Тvvхийн улбаагаар холбогдсон ану: Тvвд орон, тvвдvvдийг дурсахаар бидний тархины мэлмийд цастын цагаан орон цавцайн цайж, Далай ламын дvр єєрийн эрхгvй бадамлан тодрох агаад яагаад ч юм бэ нэг л сvсэг тєрvvлнэ. Тvвд нь тєв азийн цээжин дээр чагтлан оршиж, олон мянган жилийн турш торгон замын зvvн талыг гартаа хумин атгасаар ирсэн нэн эртний соёл иргэншилтэй домогт орон билээ. Тvвдийн хуучин нэрийг бидний євєг дээдэс тангууд хэмээн дуудаж, хятадууд ханзаар “баруун зун” гэсэн утгатай хоёр vсгээр тэмдэглээд Ши-шиа гэж нэрлэдэг байжээ. Тэд бурхaны шашиныг олон зууны тэртээгээс дээдлэн шvтээд, дэлгэрvvлэн хєгжvvлж байсныг торгон замын дагуу хад асгаар дvvрэн сийлж босгосон бvтэн, эвдэрхий бурхадаас харж болно. Тангууд улс хvчирхэг байсан ч монголчууд тvvнийг хэрхэн мєхєєснийг тvvхээс бид бас мэднэ. Тvvнээс хойш тангуудууд доройтон доройтсоор олон зууны турш аль нэгэн улсын хавсарга болон явах тавиланд ороогдсон билээ. Тангууд нь говиор Монголтой хиллэж, торгон замыг Уйгартай хамтран эзэмшиж, улам урагшаа тэлэн Хималайн нуруунд тулан нутаглаж байсан бас нэгэн нvvдэлчин ард тvмэн. Одоогоор ч тэд єндєрлєг нутагтаа нvvдэллэн амьдарсаар байна. Монголтой хиллэдэг хэсгийг Амдоо (Хєхнуур), Хятадтай хиллэдэг хэсгийг Yйзан, Жагартай хиллэдэг хэсгийг Ками, Ладак гэх єєр єєр аялгаар ярьдаг гурван том ястанд хуваагдах нь манайхаар халх, дєрвєд, буриад гэхтэй тєстэй ажээ. Монголчууд тvвдийн хот сууринг удаа дараалан довтолж хэрхэн устгасан баримт тvvхэнд тодорхой бий. Xамгийн наад захын жишээ нь Алашаагийн баруун талаар урсах Эзэн голын хєвєєнд vлдсэн Хар хотын туурь юм. Эзэн Хорооны Хар хот тангуудуудыг хvчирхэг байхад торгон замаар тээгдэн ирсэн барааг Монгол, Хятадтай солилцох наймааны зангилаа газар байсан ба Монголчууд уг хотыг эзлэн авч 200 жил эзэн суусны эцэст Мин улсын цэрэгт алдаж, хот ч бvрэн устгагдсан тvvхтэй. Баруун монголын хяналтанд байсан Тvвд 1750 онд Манжид бvрэн эзлэгдсэнээр єнєєгийн Xятадын эрхшээлд орох vvд хаалга нь нээгдсэн болов уу.

Сvсэг бишрэлээр холбогдсон ану: Олон мянганы тэртээгээс Жагарын орны Бурхaн Буддагийн шашиныг єєрийн хэв маягт шингээн vндэсний бахархал болгон нандигнан баяжуулж ирсэн ард тvмэн бол Tvвд юм. Бидний биширдэг Бурхaны шашины хоёр гол урсгал цастын цагаан Tvвд оронд мэндэлсэн. Шарын шашин хэмээгдэх Зонхивын сургаал, улааны шашин хэмээгдэх Бадамсамбавагийн сургаал тус тусдаа бие даан дэлгэрсэн тvvхтэй билээ. Мєн хэдэн зууны тэртээгээс Mонголын хаад, ноёд Xятадын нєлєєнд орохгvйн тулд шарын шашиныг зvvн, баруун Монголд залан дэлгэрvvлжээ. Автай сайн хаан Ар Халхад дараа нь Галдан бошигт хаан баруун Монголд хэрхэн залсан тухай тvvх тодорхой учир энд би нуршин дурдсангvй. Монголд Бурхaны шашин єргєн дэлгэрсэн тэр vеэс монголчууд бурхaны орoн Tvвдийг морьтой моригvй, явган нvцгэн, єлсєн цанган, зовон зvдрэн, сугаа ханзартал сунаж мєргєсєєр зорих болжээ. Тvvнийгээ Утаа Гvмбэнд мєргєх хэмээн нэрлэнэ. Утаа, Гvмбэн нь тус тусдаа хол орших єєр газрууд юм. Нэгэнт Утаа орсон хойно “амьддаа дахин vзлээ ч билэв vv, vгvй ч билэв vv дvvрсэн хэрэг” гээд тэндээсээ цааш мацаж, Гvмбэн ороод мєргєл хийнэ. “Нэгэнт Гvмбэн орсон юм амьд явсны хэрэг гарлаа, ээ гялаалаа, Зууд одоо очоод мєргєчихье” гээд улам цаашилж оддог байжээ. Утаа нь євєр Монголд хамгийн ойр орших бурханы шашны тєв, жинчин дагаад хялбархан орчихдог газар байсан гэнэ лээ. Утаа бол “Таван толгод” гэсэн утгатай хятад vг болно. Таван уулын орой дээр сvм хийд байдгаас ингэж нэрлэсэн гэнэ. Гvмбэн (Гvмбум) болохоор тvvнээс нэлээд цаана Tvвдийн нутгийн захад орших газар ба Гvм нь бурхан, Бум нь 10,000, єєрєєр хэлбэл “Буман бурхан” хэмээх нэртэй Богд Зонхив гэгээний тєрсєн нутаг ажээ. Гvмбэнээс урагшаа Энэтхэг талдаа ойр Лхаса хотноо Зуугийн хийд оршино. Монголчуудын “зандан зуугийн замаар ороод занхар занхар алхаж явтал” гэдэг vг vvнтэй холбоотой болой. Нэгэнт Зууд мєргєсєн хvн дєрвєн нvдтэй євчvv цагаан банхар нохой дагуулан ”зандан зуугийн зам”-аараа буцаад сажилж байсан ажээ. Манай малчны хотонд байдаг дєрвєн нvдтэй банхар нохойг “Зуугийн нохой” гэдэг. Тvвдээс банхар нохой хэрхэн орж ирсэн тvvхийг бага байхад хєгшчvvд бvгд мэддэг, дурсан ярьдаг байсансан. Хоточ банхар насанд даруулж єєд болоход толгойг нь цастын цагаан орoн руу харуулж сvvлийг нь тасалж, “хойд насандаа бурхaны оронд хvн болж тєрєєрэй” хэмээн ерєєдєг ёс манай нутагт бий.

Хувцас, гоёл чимэглэлээр холбогдсон ану: Мєргєл хийж яваа монголчуудын нvдэнд Tvвдийн зан заншил, соёл иргэншил их л содон чамин харагдаж байсан болов уу. Хvний юм цаанаа нэг сайхан харагддаг хойно чадах чинээгээрээ тэндээс авах, сурч мэдэх юм олон байсан байхаа. Тvвдvvд бидний адил дээл ємсєнє. Нарийн ажиглавал нэлээд онцлог єєр юм. Лам захтай дээл нь хормой, захаараа єргєн эмжээртэй, эрэгтэй хvнийх нь их оодон, эмэгтэй хvнийх нь газар шvргэсэн урт хормойтой, нударга байхгvй агаад урт ханцуйтай. Тэд дээлээ ємсєхдєє баруун ханцуйгаа сагалдаргалж бvснийхээ ард хавчуулна. Дээлийнхээ дотуур эрэгтэйчvvд нь урт ханцуйтай торгон цамц, эмэгтэйчvvд нь урт ханцуйтай дан дээл ємсєх ажээ. Эмэгтэйчvvд нь урт эрээн унжлаг урдуураа зvvж vсээрээ гоёл зvvнэ. Тэгээд эрэгтэй эмэгтэйгvй гуутай бурхан, том том шvрэн зvvлт хvзvvндээ зvvнэ. Эрэгтэйчvvд нь vсээ урт ургуулж, эмэгтэйчvvд нь vсээ олон салаалан нарийхнаар сvлжээд энд тэндээ vндсээр дугуйлж хийсэн, голдоо шvртэй даруулгa зvvсэн нь холоос харахад vсээрээ дvvрэн сонгино єлгєсєн мэт харагдана. Тvвдийн євлийн тоорцгон малгай монгол тоорцогтой тун адил. Ялгаа нь монгол тоорцогны орой бєєрєнхий агаад дээрээ товхтой. Тvвдийнх бол дугуй савны ёроолыг тайраад доош нь харуулж, дєрвєн талд нь чих гаргасан юм шиг харагдана. Энэ тоорцог Mонголд мэр сэр харагддаг юм билээ. Бодвол манай хєгшчvvл Тvвдээс авч хэрэглэж байсан буй за.

Ахуйн соёлоор холбогдсон ану: Нvvдэлчин хvмvvсийн амьдрал ахуй, хоол хvнс хоорондоо их адил. Сарлагийг манайхан Тvвдээс авч ирсэн гэдэг тул сарлагийн сvvн бvтээгдэхvvн бол бvр ч адил даа. Єрєм хурааж гvзээнд чихээд, євлийн хvйтэнд будаатай цайн дээрээ хэсэгхнийг хаглаж тавиад идэж байгааг нь харахад миний багад євєє эмээгийн дэргэд туулан єнгєрvvлсэн амьдралын зургийг яах аргагvй сэтгэлд эсгэн байдаг юм. Хэрэглэж байгаа аяга нь хvртэл адил шvv. Vндсэн тагш, мєнгєлсєн тагш, мєнгєн аяганы ёроолын хээ гээд мєн ч адил юм их бий дээ. Махыг борцлон хатааж зуны улиралд бидний адил гурилтай шєлєндєє хэрэглэнэ. Хоолны молор давс нь хvртэл монголтой адил. Байгалиас шууд шvvрдэн авч байгаа болохоор арга байж vv дээ. Цухирын гурил, шар тос самарсан сvvтэй азай буурал цайгаа ууна. Арвайн гурилыг цагаан тос, сахараар зуурч, самбайн гурил болгон идэж байгаа нь яг дvрээрээ сvрлэг Алтайн хєгшчvvл ээ. Харин биднээс ялгаатай нь гvv сааж, айраг исгэдэггvй юм билээ. Тvвдийн адуу их жижиг, давхиж яваа согтуу хvн хvчтэй гуйвахад vсрээд уначихмаар туригvй юм. Манай хєдєє нутагт даага, шvдлэн дээр том хvн мордсон мэт харагддаг. Хонь, ямаа, сарлаг тэр чигээрээ монгол мал л гэсэн vг. Нэхий дээл, сэгсvvргэн дээл, бор авдар гээд бидэнд байдаг бvгд тэдэнд бий. Монголчууд бид жимбийж тамбайсан бор гэртээ олон vеэрээ амьдарч ирсэн байхад тvвдvvдэд тийм гэр байхгvй. Ихэнх нь сарлагийн хєєврєєр нэхсэн, том хар цэмбэн майханд амьдарна. Малчид нь жилийн дєрвєн улиралд тийм банаг майханд амьдарч, суурин хvмvvс нь шавар тагтандаа сууна. Баяр ёслолоороо єлзий, угалзан хээтэй цагаан асар майхан барина.

Баяр наадмын талаар холбогдох ану: Тvвдvvд монголчууд бидний адил баяр наадам хийх дуртай улс. Эрийн гурван наадам биш юмаа гэхэд морь сарлаг унаж уралдаад, эсвэл явдал дундаас нь хадаг шvvрч баясна. Бид хєх хадгийг дээдэлдэг, тvвдvvд харин цагаан хадгийг эрхэмлэнэ. Бvжиг нь хvvхэд байхын мэдэх манайхны саальчин бvжигтэй тєстэй бєгєєд эрэгтэй эмэгтэйгvй урт ханцуйгаа дээш доош нь зєрvvлэн шидлэн урагш, хойшоо шогшиж бvжиглэнэ. Савчаа бvжиг гээд нэрлэчихмээр юм билээ. Айрагдах гэж байгаа юм шиг хоёр тал болон цуварч суугаад уртын дуугаар тvрлэг барина. Уртын дууны vгийг ойлгохгvй болохоос ая нь яг л бидний дуулдаг дуунууд. Vгvй энэ чинь ийм дуу байна, тийм дуу байна гээд шууд танихаар юм шиг богинын дуу дуулна. Монгол дуутай адил тєстэй аятай дуунууд нэлээд олон бaйдагт огт гайхах хэрэггvй. Тvвдvvд тод хємсєгтэй, дугираг алаг нvдтэй, хацар улаан, хvрзэн цагаан шvдтэй, хєрслєг бор царайтай улс. Монголд тийм хvмvvс олон, тэр тусмаа баруун Алтайд бvр ч олон бий. Хэдийд хэрхэн яаж хоорондоо холилдсон юм бол доо гэмээр адилхан байдаг юм.

Vхэх ба тєрєх ёсоор холбогдох ану: Нvvдэлчдийн нэгэн адил хорвоод хvн ирэх, хорвоогоос хvн халих vед баримтлах оршуулгын нарийн ёс, дэг тэдэнд бий. Тvвдvvд хуйтай хурц хутгатай явдаг бєгєєд тvvгээрээ хvй тасалдаг гэж сонссон юм байна. Тасалсан хvйгээ vснээсээ авч боодог гэнэ лээ. Энэ нь vлгэр домог, vзвэр шийнээс харснаар бол бидний євєг дээдэстэй нэгэн адил бус уу. Нэхийд єлгийдєж, нар дагуулсаар сvvл хєхvvлж єсгєх тvвд хvvхдийг монголоос ялгахгvй аргагvй ээ. Тvвдvvд бурхaны шашинтай болохоор хєдєєлvvлэх ёс нэн адил болов уу. Бардын 49 хоног, барих зул, унших ном, хєєх сvнс гээд хэлээд барахгvй олон адил юм гарч ирнэ. Нvvдэлчид нь хvн хєдєєлvvлэх дээ ил тавина. Хот суурингийнхан єєр аргаар хєдєєлvvлнэ. Бахь эр хадан хясааны ирмэг дээр зогсоод vхдлийг тусгай сэлэмтэй хэсэглэн цавчиж хавцал руу шидэхэд ёл, тасын сvрэг газарт хvргэлгvй шvvрэн авах нь нvд хальтрам. Алдар нэртэй лам, хуврагуудыг занданшуулна.

Бvх л сэжvvрээрээ бидэнтэй холбоотой мартагдсан нєхдийн талаар товч єгvvлэхэд ийм байна. Бидний євєг дээдэс хэдэн зууны турш энэ хvмvvстэй шадарлаж, оюуны єв соёлоос нь хуваалцаж явжээ. Хааяа бид хаанаас ирсэн, хэн болохоо мэдрэхэд хэрэгтэй мэт санагдаад vvнийг бичлээ.

2000.12.23

Wednesday, February 7, 2007

Євчнийг эдгээх увьдаст Агарикус мєєг


Хvн тєрєлхтєн олон мянганы турш євчин зовлонтой тэмцэж, тvvнийг эмчлэх тєрєл бvрийн аргуудыг нээж ирсэн бєгєєд шинжлэх ухаан хєгжсєн одоо vед ч гэсэн зарим уламжлалт эмчилгээ, євчнийг анагаах увдастай эмийн нууцыг vл тайлж чадсан тохиолдлууд байсаар байна. Ийм нэгэн жишээг та бvхэнд дурдая. Энэ талаар би 4,5 жилийн ємнє Цахим Єртєєгєєр, Замдаан сэтгvvлээр нийтэд мэдээлэл хvргэж байсан удаатай. Япончууд алтны халуурлын жилvvд болох 100 гаруй жилийн тэртээ ємнєд ба умарт Америкт олон зуун мянгаараа шилжин сууршсан ба тэдний vр сад одоо Америкт нэг сая илvv, Бразилд гурван сая орчим амьдарч байна. Япончууд хамгийн их тєвлєрсєн газар бол Бразилийн нийслэл Сан Павло хот юм. 40 жилийн ємнє Японы судлаачид Сан Павлогоос 200 км зайнд орших Пийдадигийн єндєрлєгт амьдардаг уугуул иргэд урт удаан насладаг болохыг ажиглалтаар мэдэж аваад тэд хоол хvнсэндээ юу хэрэглэдгийг нь нарийвчлан судалсан байна. Судлаад vзэхэд тэндэхийн уугуул иргэдийн хоол хvнсэнд ордог дэлхий дээр єєр хаана ч ургадаггvй нэгэн тєрлийн мєєгийг олж тогтоожээ. Энэ мєєгний нэрийг Агарикус гэх ба уг мєєгний онцлог нь зєвхєн нэг хэвийн дулаантай орчинд ургадаг ажээ. Энэ мєєгний дээжээс Японд илгээн лабораторын шинжилгээнд оруулж найрлагыг тогтоож, бvх тєрлийн ємєн vv (cancer) євчнєєс урдчилан сэргийлэх, бас анагаах чадалтай болохыг тогтоожээ. Агарикус мєєгийг анагаах ухаанд оруулж ирснээр олон зуун мянган хvний євчнийг эмнэж, эсвэл євчнийг нь удаан хугацаанд тогтоон барьж чадсан байна. Энэ талаар эрдэмтэд олон янзын тайлбар хийж байгаа ч нэгдсэн нэг шийдэлд хvрч чадаагvй гэнэ. Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны танхим, Японы Ємєн vv євчинтэй тэмцэх vндэсний тєв, Токиогийн Эм судлалын хvрээлэн хамтарч ємєн vvгээр євчлvvлсэн хулганад Агарикусын найрлагатай тарилга хийхэд ємєн vv євчний эд эсийн 90 хувь нь арилсан байна. Тvvний дараа ємєн vv vvсгэх 99.4 хувийн орцтой Саркомагаар хулганыг тарихад хавдар нь ихсэхгvй нэг хэмжээнд байжээ. Бразилийн Агарикус мєєгний vйлчилгээ нь ємєн vvний эсvvдтэй тэмцэх биений эсэргvvцлийг дээд хэмжээнд ихэсгэдэг, цусан дахь вирусуудыг устгадаг, элэг, уушиг, бvдvvн гэдэс, хєх, савны ємєн vvг vvсгэх Ehrlich’s ascites carcinoma (EAC) элементийг хvчтэй эсэргvvцэж чаддаг болох нь шинжлэх ухааны vvднээс батлагджээ. Нэгэнт нийтийн хvртээл болж ач тусаа vзvvлсэн Агарикус мєєгний талаар монголчууд маань зохих хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй гэж бодоод энэ тухай бичлээ. Ємєн vvг анагаах талаар мэдээлэл эрэлхийлж яваа хэнбугайд ч гэсэн тус болно биз ээ.

2007.2.6

Tuesday, February 6, 2007

Queen Mary 2


Энэ алдарт усан онгоц өчигдөр vдээс хойш Сан Франциско хотын Голден Гэйт гvvрэн доогуур анх удаагаа сэлж, хойгт орж ирэхэд Бэй Аэриагийн оршин суугчид баяр ёслолын байдалтай угтаж авлаа. Аварга том Queen Mary 2 усан онгоцыг vзэх гэсэн хvмvvс Голден Гэйт гvvрэн дээр, Сан Францискогийн хойгийн хєвєєгєєр хуран цугларсан байв. Америкууд бvгдээрээ ч бас Super Bowl vздэггvй бололтой юм байна. Хойгийн усан дээр хувийн завьтай олон хvн гарч усан онгоцыг угтаж байх нь харагдав. Одоогоос 233 жилийн ємнє Европын том усан онгоцууд Сан Францискогийн хойгт ирж байжээ. Тvvнээс хойш анх удаагаа орж ирж буй хєвдєг арал мэт том Queen Mary 2 нь 151,000 тоннын даацтай, 1,131 фийт урт, 2000 зорчигчийг шингээж чаддаг, дэлхийн хамгийн том усан онгоц юм гэнэ. Англичууд 2003 оны 3 сард тус усан онгоцыг барьж дуусаад 2004 онд 1 сард Queen Mary 2 нэр єгсєн байна. Энэ онгоцны анхны загвар Queen Mary нь Кальфорн мужийн Long Beach-ийн эргийн зогсоолд суурин музeй болсон байна. Хэдэн жилийн ємнє бид нар хvvхдvvддээ Disneyland vзvvлж яваад Queen Mary усан онгоцон дээр хэдэн цаг саатаж билээ. Олон жуулчид vзэж буй тэр хуучин усан онгоцон дээр санаандгvй тохиолдлоор дуучин Мадоннагийн охин нь аавтайгаа явж байхыг харсан юм. Алдарт Queen Mary 2 усан онгоцыг ойроос харах ийм ховор завшаан таарсан учир ажлаа тараад уг онгоцыг хєдлєхєєс нь ємнє хvvхдvvддээ vзvvлэхээр дагуулж очив. Бага насанд эцэг эхийн vзvvлсэн юм сэтгэлд хоногшин vлддэг хойно би бас мэрийсэн хэрэг. Америкууд энэ усан онгоцыг vзэхээр их олноороо хойгийн эргээр цугларсан тул авто машины тvгжрэлд орж нэлээд цаг алдав. Орой бvрий болсон тул бvх гэрлээ асаасан Queen Mary 2 усан онгоц их сvрлэг сайхан харагдаж, Алкатраз арлын наагуур сэлж гарах агшинд арал далдлагдаж, ер бусын том болох нь мэдрэгдсэн юм.





2007.2.5

Monday, February 5, 2007

Америк дахь Японы “free” хэвлэл


Америкийн азиуд дотроо япончууд хүн амын тоогоороо гуравт орох ба нийт 1.2 сая хүнтэй, үүний 400 мянга нь манай Кальфорн мужид амьдардаг. Япончууд өдөр дутмын “Nichi Bei Times”(Япон Америкийн Таймз), долоо хоногоор “Weekly Sports J”, Weekly Sport BaySpo”, “Үйлдвэрийн Мэдээ” сонин, “Weekly U.S. Frontline” сэтгүүлийг тогтмол үнэгүй гаргадаг. Хэвлэлийнхээ зардлыг зар сурталчилгаанаасаа олно. Хэвлэлээ япончууд олноор төвлөрсөн газруудынхаа хүнсний болон номын дэлгүүрүүдэд тавьдаг. Мэдээж Японы бүх сонин, сэтгүүл, шинэ ном зарагддаг. Агаарын шуудангаар ирдэг учир үнэ нь Японд зарагддагаасаа хоёр дахин их. Дээр дурдсан үнэгүй хэвлэлүүддээ дэлхийн, Америкийн, Японы улс төр, спортын мэдээг гаргахаас гадна Америкт хэрхэн амьдрах талаар ахуйн хэрэгцээний, Америк орны танин мэдэхүйн чиглэлээр олон төрлийн үнэтэй зөвлөлгөө, мэдээллийг өргөн цар хүрээтэй гаргана. Ялангуяа “Weekly U.S. Frontline” дээр АНУ-ын хуулийн өөрчлөлтийн талаар их тодорхой мэдээллүүд тавина. Хуулийн талаар төрөлжсөн 4,5 хуульч байнга зөвлөлгөө өгч иргэдээс ирсэн асуултуудад жишээтэйгээр маш сайн тайлбар хийнэ. Хамгийн сүүлчийн шинэ дугаарт оюуны өмчийг Америкт хэрхэн хамгаалдаг талаар хуулийн нарийвчилсан зөвлөлгөө өгсөн байв. Энэ дугаарын гол сэдэв нь “Таны эзгүй хойгуур Токио хотын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ” гэсэн нийтлэл байв. Энэ сэтгүүлийн бас нэг гол онцлог нь япон хүн Америкт хоол ундаа хэрхэн тохируулах, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаарх сэдэв юм. Япон хүнийг аль болохоор өөрийн орны хүнсний баталгаатай барааг хэрэглэх, болж өгвөл Америкийн хүнсний барааг хэрэглэхгүй байх, хятад хүнсний барааг бүр хэрэглэхгүй байхыг хичээнгүйлэн гуйдаг. Энэ сэтгүүлд шинэ ном, шинэ кино, шинэ техник, технологийг их тодорхой бичдэг. Мөн Америк ба Японы олон салбарт манлайлж яваа япон хүмүүсийн ярилцлагыг байнга нийтэлнэ. А3 форматын шохойтой цаасан дээр өнгөтөөр хэвлэн гаргадаг “Weekly U.S. Frontline” сэтгүүлийн чанар чансаа, цар хүрээ хөгжилтэй улсын иргэдийн шаардлагыг үнэхээр хангаж байна. Оросуудын Америкт гаргаж байгаа сонингуудын хэл нь орос ч логик нь еврей юм шиг санагддаг билээ. Бидний монголчууд Замдаан, Даяар Монгол, Монгол Мэдээ, Зүрхэн тольт, Америкийн Монголчууд сонин сэтгүүлүүдээ тал бүрээсээ дэмжиж, чадах чинээгээрээ, сэтгэлээсээ гар бие оролцмоор байна.
2007.2.4

Sunday, February 4, 2007

Цагаан сарын бэлтгэл


"Малчдын" гэсэн тодотголтой цагаан сар маань монгол түмний үндэсний нэгэн баяр билээ. Цагаан сараар монгол хүн эдийнхээ дээдийг өмсч, идээнийхээ дээдийг сөгнөж, гэр орноо цэвэрлэж, амьтан ах дүүтэйгээ золгож, шинэ ондоо сайн сайхан байхыг дор бүрдээ мэрийж баярлана. Хэвийн боов, банш бууз хийх, амьтан хүний гар дээр тавих бэлэг сэлт бэлтгэх гээд хэрдээ таарсан ажилд дарагдаж, баярын уур амьсгал ороод, нэг л сэтгэл өег болдог билээ. Хүний нутаг, гүний хошуунд амьдрал хөөж яваа бид ч гэсэн найз нөхдийн хүрээнд сүүлийн арваад жил ийм байдалтай, болж бүтэхээрээ чармайж, цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Харин сүүлийн таван жил Ажаа гэгээнээр цагаан сарын буяны ерөөл молом уншуулж, Гэгээний төв дээр цугласан хүмүүс хоорондоо золгож ирэв. Өнгөрсөн жил Монголчуудын холбооны санаа сэтгэл нийлсэн хэсэг нөхөд буяны хурлын дараа үр хүүхэд дээрээ ирсэн настан буурлуудаа цуглуулж цайллага хийгээд гарын бэлэг өгч, баярын магнайг нь тэнийлгэсэн юм. Олон сайхан хүний сэтгэлд хүрч чадсан энэхүү арга хэмжээгээ жил бүр уламжлал болгохыг бид бас зорьсон юм. Өгөөмөр сэтгэл гаргаж цайллага хийснээрээ бид сэтгэлийн тэнхээ нэмж, настангуудаа байрлуулж чадсан юм. Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог арван айл хоорондоо ярилцаж тохироод, цагаан сарын баярын бэлтгэл болох хэвийн боов, банш буузаа цугтаа хийхээр Ажаа гэгээний төв дээр энэ хагас өдрийн өглөө цуглаж, нэлээд хөгжөөнтэй нэг өдрийг өнгөрүүлэв. Хамтдаа бууз чимхэж, бэмбэ нухаж, боов чанан сэтгэлийн сайхан дурсамж үлдээсэн найз нөхдөдөө баярлалаа. Уншигч та ч гэсэн ах дүү, найз нөхдийнхөө хүрээнд цагаан сардаа сайн бэлтгэж, сайхан шинэлээрэй. Хүссэн хүн бүхэн Ажаа гэгээнээр цагаан сарын буяны ерөөлд ирээрэй, хаалга үүд маань нээлттэй шүү. Хэрвээ настан буурлуудаа хамтадаа баярлуулья гэвэл бидэнд эртхэн хандаарай. Хүнийхээ тоогоороо бэлгээ бэлтгэх юм аа. Настан баярлуулах энэхүү үйлсийг даган баясах өглөгийн эзэн болох хүсэлтэй хүн байваас бидэнд бас хандаарай. Одоогийн байдлаар Воолнат Грийкийн Түвшин, Загдсүрэн нар 60 доллар хандивлаад байна. Цагаан сарын тодорхой зарыг Замдаан сэтгүүлийн вэб хуудаснаас (www.zamdaan.com) уншаарай.

2007.2.3

Saturday, February 3, 2007

MADE IN MALAYSIA


(Хуучин нийтлэлээ сэргээж блогт тавилаа)

Хэдэн арван жилийн ємнє бєгчим чийглэг уур амьсгалтай халуун бvсийн Малайз ядуу зvдvv, хоцронгуй буурай орны нэг байжээ. Монгол Улсын адил гадаадад олон тооны оюутнуудaa сурган, тэднийгээ нvvдлийн шувуудыг тосох лугаа саравчлан харсаар, хvлээн суудаг байжээ. Тэдний нэг буюу одоогийн Eрєнхийлєгч Мухамед Муxтар (!?) 70-аад оны дундуур Японыг “Бабл”-ын vедээ ид эрч хvчээ аван хєгжиж байхад оюутнаар oчжээ. Маш олон сурах юм байсан ч хамгийн гол олж харсан зvйл нь ердєє “Made in Japan” хэмээх гурван vгнээс бvтэх богино єгvvлбэр байсан гэнэ. Тvvнийг яавал “Made in Мalaysia” болгох бодол шєнийн зvvд болсон байна. Малайз vнэхээр хуухай хоосон орон болохоор сэтгэлд нь ер юу ч бууж ирэxгvй зовоож гэнэ. Сургууль тєгсєхийн ємнєхєн “Хан боргoцойг (pineapple) лаазлаад экспoрт хийвэл…” гэсэн товч санаа тvvнд тєржээ. Ингээд жимс савладаг технoлoгийг судалж эхэлжээ. Малайздаа буцаж ирсний дараа хан боргoцой лаазлах жижиг vйлдвэр барьсан байна. Халуун орны шугуйд ямарч арчилгаагvй шахуу ургадаг модны xан боргoцой жимсийг савлаад хєгжилтэй орнуудaд зарснаар гадаадад тvvний эрэлт хэрэгцээ улам ихсэж, хан боргoцойгоор vйлдвэрээ хангаж чадахаа больжээ. Мєнгє даган чадал бий болж, газар л олдвол худалдан авч, хан боргoцойн мод хаа сайгvй тариалж эхэлсэн байна. Хэдхэн жилийн дараа Малайз орон хан борогцойн модоор дvvрч, энэ орны эдийн засаг ч хєл дээрээ зогсох болсон байна.

Энэ vлгэр домог мэт зvйлийг хэдэн жилийн ємнє Япондоо алдартай эдийн засгийн номноос уншиж байв. Одоо Малайз орны хєгжлийг баргийн хvн гадарлах бєгєєд, тэр улсад дэлхийн хамгийн том xос цамхаг байдгийг ч мэднэ. Зvvн ємнєд Азийн орнуудад хєрєнгєний хамгийн сайн эргэлттэй орон гэж дэлхий нийтээр Малайзыг тооцох болов. Тєрєл бvрийн зэвсгийг бєєнєєр худалдан авч батлан хамгаалахаа зузаалан, зvvн ємнєд Азийн аюулгvй байдалд нєлєєлєх хэмжээнд хvртлээ Малайз єсєн хєгжиж чаджээ. Учир зvйгээ олбол хєгжлийн зам хурдан болох нь энэ орны жишээн дээр харагддаг. Дэлхийн олон орноор таран суугаа оюутан залуус та нар “Мade in Mongolia” болгочих санааг дор бvрдээ бэдэрч, хайж явахад нэн илvvдэхгvй биз ээ. Юмыг заавал томоор хийх гэж ихээр сэтгээд, эс чадваас тэр бодолдоо бууж єгєх хэрэггvй. Ялиxгvй жаахан гэлгvй хэрэгтэй юмаа олж харан ажил vйлс болгохыг бvгдээрээ хичээе. Манайхан юмхaнаар юм хийдэг хvнийг “суусан газраасаа шороо атгаад босоход, алт болгох чадалтай” хэмээн магтдаг билээ. Шороог алт болгохоо байя гэхэд явсан газрынхаа технoлoгийг ягштал сурч, гартаа оруулаад Монголдоо авч ирвээс vнэхээр сайн байна.

2000.10.13

Friday, February 2, 2007

Хурдан морины хvvхэд


Манай суманд их насны морийг их холоос тавина. Зам бартаатай, зарим газраа єлийн нvхтэй. Ондилт уруудаад, Тарималын голooр харайлгаад, Тарималаа єгсєєд Долоон давааны зvvнтээ Шивээ овооны шилийг ороож, Артелийн урдуур гараад Уянга сумын тєвийн баруунтайгаар Уянгынхаа хярыг хэдрээд Уушихай хадны хажуугаар гараад Улаан хошуу ороож, Цоохор дэнжийн чулуун дундуур жирийлгэсээр Хурдангийн овоон дээр морио барьдаг байв. Хурдангийн oвoo гэж Шивээ овоотой (Шивээ нь харуул гэсэн манж vг) адил Єєлдийн цэргийн харуулын байр л даа. Ийм харуулын дєрвєн овоо Онгийн хvрээний дєрвєн талд байсан юм гэнэ билээ. Сургуулийн барилга барихаар Хурдангийн овооны чулууг зєєгєєд дууссан гэсэн. Тєв халхын нутгаа гэж зvvн, баруунгvй зvсэн бvрийн монгол холилдсон нутаг даа. Хангай нутгийн хормой гэсэндээ хад хайраг багaтай, адууны туурай эргэчихгvй, хурдны моринд бoл ээлтэй нутaг аа. За тэгээд хурдны морьд гараанд гарахаас ємнє уяачид бvртгvvлж, уралдах дугаараа аваад, арц уугиулсан талбайг гортогдон хатираад гийнгоолно доо. Гийнгооны тариныг мэдэхгvй хvvхэд миний vеийнхэнд байгаагvй, “Умаа хээрий баадан даарий базар гордоо хаянхярваа хуулуу хуулуу хун пад, гийнгоо” гээд цангинуулчихна. Юу гэсэн утгатайг мэдэхгvй, ямарч байсан мориноосоо унаж осолдолгvй, аль болoхоор хурдан сайн давхихыг билэгдэж, цог хийморио сэргээх сэтгэлийн гонхоо (хонхны хэл) биз ээ.

Их насны морьд наадмын хоёр дахь єдєр явна. Хангайдаа энэ өдөр бороо орох нь баараггvй. Нартай сайхан єдєр байснаа гэнэт бараан vvл гараад, хурдан харанхуйлж хуй салхи дэгдэн, яах ийхийн зуургvй шамарганд єртєж, удалгvй устай бороонд нэвт цохиулна, эсвэл цастай мєндєрт шалба шавхчуулна. Цаxилгаан цахилж, аянга нижигнэн, тэнгэр цуурах мэт хурц гэрэл гялалцан, хаа нэгэнтээх аянганы буултаар газар чичирнэ. Айж сандарсан хурдангийн хvvхдvvд "Чома даa дай дэшиг шигвээ.." гээд аянга хориулах тарни уншиж байгаа нь бас харагданa. Нутгийнхан маань яах аргагvй их сvсэгтэй л дээ. Борооны ус хvзvvгээр орж нуруу даган тохмонд хvрэхэд, ємсcєн ємд эгээл нэг аарцны уут шиг болно. Гуя дагаж урссан борооны ус бакалин гутлын тvрvй рvv орохоор эрvv тачигнаад л голд ортол даарна гээч. Хурдны морьд салхины аяс дагаж хошуураад гараa руу тєхнє гэж vгvй. Адгуус хvртэл уралдахаас бэрхшээдэг юм. Уяач бол "орсон бороо гийдэг, юу шалиав гэж дээ" гээд хэв нэг бодоод мориныхоо тоосыг vзэхээр яардаг биз ээ. Гараанд ойрхон ирэхэд тэнгэр гэнэт цэлмээд vvлэн цоорхойгоор нар vе vе тусаад, шанаа дагсан ус эрvvнээс туслах бvр дагжиж чичэрсэн эрvv маань зуурах мэт болно доо. Хангайн vvлэн чєлєєний нар хурц болохоор, удаж дөдлшvй царцаа шаагиж, голио исгэрэн, тэвхрэг энд тэнд vсчих нь харагдана. Бээрсэн хvvхдvvд ч дуу ороод, хєгжєєд ирнэ. Гэхдээ л борооны дарааx салхи нойтон чийгтэй чихvvн.

Гараанаас мoрьд гарах ч сvртэй, урд ємнє уралдаж vзээгvй хvvхэд бол сvvлдэж гарна. Олон морины туурайнд наалдсан нойтон шороо нvvр нvдгvй булаад, аз нэвийсэн нэг нь морьтойгоо нoйтон газар гулсaад унана. Унасан ч морьтойгоо босч ирэх бол хурдны хvvхдийн бас л нэг эрдэм. Єлийнд бvдэрвэл морины хєл доглоно. Эвгvйтвэл морины хєл хугарна. Хурдаг хvлэг бvдрэн унахад хvvхэд нэг бол шидэгдэнэ, нэг бол мориндоо дарaгдана. Аль аль нь хvсэх зvйл биш. Нvдээр vзэж, биеэр мэдэрсэн юм ч их єєр байдаг даа. Зайдан уралдвал хэдийнээ эвэршсэн ч хонго бол авах юм байхгvй улаан нулига болно доо. Мориныхоо явдалд умартаад хонгоныхоо зориурыг мартчихна. Сvvлдээ ч хурдны хvvхдvvд эмээлтэй уралддаг болсон байна билээ.

Уралдах нь єрсєлдєєн болохоор, туршлага сайтай хvvхэд урдуураа морь оруулахгvй шахна, морины нvд эсвэл самсайг ташуураар ороoлгоно. Наймаар шvлжсэн товцог ташуурнааc бусад тєрлийн ташуурыг хорьдог байв. Матмал сандлын мод, яргай, хєнгєн цагааныг сурлaсан ташуур морины самсаан дээр тас бууж байгаа нь харахад нvд хальтармаар шvv. Тийм базаахгvй санаатай хvvхэд байсан л юм. Уралдах зуур хурдны хvvхдvvдийн дунд MadMax кино дээр гардаг шиг юм тэрvvхэн тэндээ болдог байжээ. Барианы газар ойртох тутам, морь эцэж, самсаа нь тачигнан уйхлаад бас л єрєвдмєєрєє. Аль болoхоор чанга гийнгоолоод, ташуурыг мэдрэлгvй юм шиг балбана даа, адгуус ямар ёолох биш, улам л чихээ хумиад чадлаараа тэмvvлнэ. Уран зохиолд vvнийг “Цолмон хvv мэрийхээрээ мэрийж, цоохор даага жирийхээрээ жирийнэ” гэж хэлдэг дээ. Хурдан морины уралдаан vзсэн хvнийг хормын төдийд баясгах ч, адгуус зовоож, хvvхдийн махыг барсан эд ээ.

2007.1.28

Thursday, February 1, 2007

Асганы гацаа


Бага байхад сайн эрчvvд, шилийн хулгайч нарын тухай элдэв яриа, домгийг ихэд амтархан сонсдог байв. Гэрт тийм яриа л єрнєж байх юм бол адуу малд явахгvй аль болохоор vлдэж хоцроод дуустал нь сонсоод гарахыг бодно. Сайн эрчvvд євлийн жаврыг хvйтэнд боддоггvй, аль болохоор хvйтэн харанхуй шєнєєр нутаг орон дамжуулан vхэр, адуу хєєдєг. Yvрийн жингээр усан хулгана шиг хєлєрсєн мориныхоо хєлсийг сэврээхийн тулд уулын сvvдэр дамжуулан хяруу арилтал аргамждаг гээд сонсож мэдээгvй юмыг томчууд хєєрдєгсєн.
Хvний юм хэмжээтэй худгийн ус тогтоолтой хойно сайн эрчvvд хэзээ нэгэн цагт олон хавар нэгэндээ болж баригддаг. Баригдсан ч тэд сийхгvй зугтаад зайлчихна. Зайлаад хот орон газар хорогдох орон зай олдохгvй тул хээрээр гэр, хэцээр дэр хийхээс єєр замгvй. Тэдний зугтаад оргонож болдог “асганы гацаа” хангайн нутагт бий. Хангайн нуруудын оройд галт уулын тогоо байх агаад орох, гарах жим нь тодорхой биш, тогоондоо хад мод, ус ургамалтай, нємєр дулаахан, хvн мал амьдарч чадахаар байдаг ажээ. Чоно, нохойн хоол болчихгvй бол асганы тогоонд орсон адуу, мал таргалаад зоолчихдог, оргосон хулгайч амьдарчихдаг, хаанаас ч хэн ч хайгаад орох жимийг нь амар олдоггvй нууцлаг газрыг асганы гацаа гэж хэлээд байгаа юм. Асганы гацааны тухай монголчуудын гарал vvслийн домогт хvртэл гардаг.
Домгийг єгvvлбэл: -Одоогийн Өвєр Монголын Хєлєнбуйр аймгийн (Дорнод аймгийн зvvн талд) Эвэнки vндэстний нутагт Эргvнэ Хун хэмээх газар бий. Монгол овог аймаг дайнд ялагдаад, амь гарч, зугтан явсаар Эргvнэ Хунгийн гацаанд олон жил бvгээд, тэндээ єсч vржээд, хvчирхэг болж, гацаанаасаа гадагшаа гарч ирээд Хамаг Монгол аймгийн vндэс болсон гэнэ. Энэ домог vнэн эсэхийг мэдэхгvй, гэхдээ монгол хvн уул устайгаа хvйн холбоотой байж, аюул ирэхэд хаашаа явж хаана оргонохоо мэддэг байжээ. Монголчууд нvvдэлчин байсан тулдаа их аюулаас хурдан зугтаж гарч чаддаг байсан учраас омог аймгаараа vлдэн тогтнож чадсан болов уу. Зугтахыг монголчууд ичгvvр гэж боддоггvй, тэнхэрч аваад эсвэл ашигтай байршил олж аваад дайсан руугаа дахин дайрч тєвшдєгдєг байсан байна.
Одоо ч энэ зангаа тавихгvй, хєгжил, соёл хєєсєн монголчууд амьдрал ахуйгаа оторлуулахаар алс гvрэнд амьдарч явна. Америк бол монголчуудын хувьд “асганы гацаа” л юм даа. Ирсэн зочин буцаж, орсон бороо гийдэг хойно бидэнд буцах цаг ирэх нь мэдээжээ
2007.1.31